Wednesday, December 15, 2010

Даатгал

Хүн ер нь хийж байгаа зүйлээ бичээд байх сонирхолгүй байдаг юм шиг байна. Хүмүүс надаар миний санхүү, даатгалын үйл ажиллагааны талаар бичүүлэх сонирхолтой байдаг. Гэвч надад тэр сонирхол нь ховор юм даа. Үнэхээр сурах, мэдэх хүсэлтэй байгаа бол над дээр ирээд надтай хамтарч ажиллах бүх хаалга нээлттэй билээ. Юу ч гэсэн би харилцагч нартаа явуулсан мемог хэсэгчлэн тавихаар шийдлээ.


Эрхэм харилцагчидаа,

Даатгалын компани бол хамтын эрсдлийн сан билээ. Энэхүү сангийн хувь нийлүүлэгчид нь даатгуулагчид та бүгд юм. Харин бид даатгуулагч нарын мөнгөн хөрөнгийг зохистой удирдах, нөхөн төлбөр олгох, илүүдэл мөнгөн хөрөнгийг үр ашигтай байршуулахад анхаарлаа хандуулдаг.

Хамгийн чухал нь биднийг хүрээлэн буй олон янзын эрсдлүүдийг бууруулахад анхаарч ажиллах нь даатгалын байгууллагын түгээмэл зорилго мөн. Орчны эрсдэл өссөнөөр бизнест, хувь хүнд учирч болзошгүй аюул нэмэгддэг. Энэхүү эрсдэл нь хохирол болж ирэхэд даатгалын компанийн нөхөн төлбөрийн зардал нэмэгддэг. Магадгүй цөөн тооны ашгийн байгууллагууд, тэр дундаа даатгалын компаниудад л замын гэрлэн дохио ажиллаж байгаа эсэх, цас орсны дараа түүнийг цэвэрлэж байгаа эсэх, хотын удирдлага төлөвлөлтөө буруу хийснээс болж амьсгалах агаар бохирдож байгаа эсэх, малчин малаа харж хандаагүйгээс болж тэр нь зам дээгүүр бэлчин жолооч нарын амь насанд аюул дуудаж буй эсэх нь хамаатай, сонирхолтой байдаг биз. Эдгээр бүгдээс хариуцлагатай, аюулгүй нийгмийн тухай асуудал нэвт шувт ханхална. Яагаад гэвэл дэлхийн анхны даатгалын компанийг хариуцлагатай иргэд, даатгуулагч та бүгд байгуулсан билээ. Даатгалын компани амьдрах орчинд буй эрсдлийг бууруулах, тархаах зорилготой л байгуулагдсан юм. Харин орчин үед ихэнх даатгалын байгууллага энэхүү оригинал зорилгоосоо хэт хазайгаад явчихсан юм шиг байна.

Бид харин өрсөлдөгч нөхөддөө зөв үлгэр дуурайл үзүүлж, даатгалын бизнесийг зохистой хийх замаар хариуцлагатай, аюулгүй, тайван нийгмийг цогцлооход жинтэй хувь нэмэр оруулахаар зэхэж байна.

Би маш олон жишээ хэлж чадах боловч хамгийн энгийн нэг жишээг татъя. Жил бүр манай олон харилцагч хот хоорондын зам дээр мал мөргөж өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирдог. Түүгээр ч зогсохгүй малчин эзэнд малыг нь төлж барагдуулах хариуцлагад унадаг.
Хэрэв гарцгүй газраар хүүхэд, том хүн ялгаагүй гарч яваад машинд мөргүүлвэл мөргүүлсэн хүн буруутдаг. Хэрэв машины эзэн хагарсан гэрэл, толио нэхэмжлэх юм бол мөргүүлсэн хүн төлбөр төлөх хариуцлагад унаж ч болно. Хэн нэгэн этгээддийн нохой хүн ноцсон тохиолдолд нохойны эзэн буруутдаг. Хүүхдээ хараа хяналтгүй орхисноос хүүхэд нь машин зам дээр мөргүүлсэн тохиолдолд эцэг эх нь буруутдаг эрх зүйн практик байдаг.
Тэгээд яахлаараа хүний өмч явах ёсгүй газраараа зугаалж яваад хүнд хохирол учруулсан тохиолдолд өөрийн өмчөө харж хандаагүй эзэн буруутах нь байтугай нөхөн төлөөс авах ёстой болдог юм бэ. Хот хооронд аялж яваа манай мянга мянган даатгуулагч нар яагаад байнга түгшүүртэй явах ёстой юм бэ.

Энэ мэтчилэн маш олон шийдвэрлэх асуудал, хийх ёстой ажил байна. Энэ бүгдийг бид өнгөрсөн хугацаанд бага багаар хийж ирлээ. Нийгэм, ажиллаж амьдарч буй орчин, бизнесийн эрсдлийг бууруулахад та бид бүгдийн хамтын оролцоо, идвэх санаачлага чухал.

Гүйцэтгэх захирлын хувьд би өөрийн байгууллагыг мэргэжлийн өндөр чадвар, ёс суртахууны чиг баримжаатай байлгахад онцгой анхаарч ажиллаж байна. Ингэснээр бидэнд өндөр итгэл хүлээлгэсэн даатгуулагч та бүгдийн эрсдэл найдвартай гарт байх боломж бүрдэх билээ.

Эрсдлийн удирдлага

Бид даатгалыг уламжлалт, баригдмал, зөвхөн хураамжийн орлого олоход чиглэгдсэн байдлаар биш харин эрсдлийн удирдлагын цогц ойлголтын хүрээнд томъёолж эхэлсэн. Бид харилцагч нараа анхаарч сонсон, тэдний бизнест өдөр тутам тохиолддог эрсдлүүдийг хэрхэн удирдах, хэрхэн бууруулах вэ гэдэг дээр санаа оноогоо уралдуулж эхэлсэн юм. Бид харилцагч нарынхаа эрсдлийг тодорхойлдог, хэмждэг, бууруулах аргачлалыг боловсруулдаг төвшинд хүртэл хөгжихөөр зорьж байна.
2010 онд зохион байгуулагдсан Эрсдлийн форумд 200 гаруй гадаад дотоодын зочид төлөөлөгч нар оролцлоо. Ирэх жилүүдэд зохиогдох форумуудад та бид хамтдаа бизнес, хувь хүн, айл гэрт тохиолддог бүхий л эрсдлүүдийг хэрхэн бууруулах талаар хэлэлцэн зөвлөлдөх болно. Бид валютын ханшийн эрсдэл, бизнест өдөр тутам тохиолддог эрсдлүүдээс авахуулаад байгал цаг уурын эрсдэл хүртлэх өргөн хүрээнд асуудлыг авч үзнэ. Үүнд та бүгдийн дуу хоолой, үнэтэй санаачлага чухал билээ.
Та бидний өмнө маш том сорилт байна. Бид хамтдаа эрсдлийн удирдлагыг амжилттай хийж чадсанаар илүү тогтвортой бизнесийн орчин, илүү тайван амьдрах орчин, илүү аятайхан, илүү таатай улс орон, нийгмийг цогцлоон босгож чадна. Бид үүнийг хамтдаа бүтээн байгуулж чадна.

Ө.Ганзориг

Wednesday, December 8, 2010

Try to fail but do not ever fail to try

Do not talk it mean it!
Амны салиа нь арилаагүй бацаанаас чиний амьдралын зорилго юу вэ гэж асуувал улс орноо хөгжүүлэх, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах гэж хэлнэ.

Зарим залуучууд "Хүнд таалагдах 9 арга", "Лидер хүний 5 шинж" гэх мэтийн угаагдсан тархийг улам булингартуулах зорилгоор (or just a monetary purpose) бичигдсэн номнуудаас хазгай муруй цээжилсэн юмаа ярьж - энд тэндэхийн холбоо, эвсэл, залуу үүр, идэр халаа мэтийн байгууллагаар хэрхэн манипуляци хийхийг сурч хүмүүжсээр - 30 хан настай боловч тогоо шиг том гэдсэн дээрээ зангиагаа далбайлгаж нүүр шигээ том зангидаад телевизээр гарч эхэлнэ дээ. Шудрага ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөө гээд. Хамгийн аймаар нь өөрийнхөө ярьж байгаа зүйлсийг ойлгохгүй юм. Тэр улс орноо хөгжүүлэх гэж байгаа 10 настай хүүхэд, нөгөө 35 -тай нөхөр хоёрын хооронд ямар ялгаа байна.

Харин Америк бацаанаас ижил асуулт асуувал тэгэж хариулахгүй л болов уу.

Үүнийг уншсан ихэнх хүмүүс цочиж сандал дээрээ өндөлзөхийг би мэдэж байна. Маш эвгүй сонсогдож байгаа. Гэхдээ бодит үнэн ийм юм. Монголчууд бид худлаа номчирхдог, худлаа лоозогнодог энэ байдал нь бүүр бидний өсвөр үед хүртэл шингээд байгааг бид анзаараагүй л байгаа. Телевиз асаамагц л хэн нэгэн нь Монгол хүн шиг ухаантай хүн байхгүй болохыг мэдэрлээ гэж ирээд л ярина. Монгол хэл шиг уран төгс, яруу хэл байхгүй. Монгол шиг гоё байгалтай газар байхгүй. Нүүдэлчин соёл шиг шилдэг соёл байхгүй.

Манайхан буруу ярьж зөв ойлгодог гэдэг. Ойлгодог байсан бололтой юм. Буруу ярьдгаа бол хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Зөв харин ойлгохоо болисон биз.

Бахархал гэж юу юм бэ. Бид харин бахархалыг буруу ойлгоод ондоо зүйлтэй хольж солиод байгаа юм бишүү. Бахархал гэж одоо цагт хийж бүтээж, ирээдүйд цогцлох тэр зүйл болохоос биш Монгол хүн шиг оюуны чадамжтай хүн дэлхийд байхгүй мэтээр телевизээр ярьж байгаа тэр цэвэрхэн хувцасласан бүсгүй, "би Чингисийн үр сад байна" гэж хашгиран орцонд согтуу хэвтэж байгаа залуу хоёрын хооронд ямар ялгаа байгаа юм?

Төрөхөд байсан, уламжлагдаж ирсэн, бусдын хийсэн зүйлээр ингэж хэтрүүлж бахархаад байх хэрэг ер нь байна уу. Тэгэж ярьвал баян хүчтэй оронд төрснөөрөө Америк хүн Монгол хүнээс илүү бахархах ёстой болж байна уу. Түүх бол түүх. Бид түүхийг хүндэтгэдэг, сургамж авдаг. Бид түүхээрээ гайхуулахгүй, ичихгүй. Бид түүхээ улиглаж хэрэггүй шүү дээ.

Орчин үеийн ухамсартай хүн зөвхөн ирээдүйгээ харж, өнөөдөр түүний төлөө юу хийж байгаагаа л ярьдаг. Унаган онгон байгал гээд яриад байж байтал нь тэр нь аль хэдийнээ уул уурхайд дуусаад, усгүй болоод, элсэн цөл болон хувираад байдаг. Чухамдаа бол ирээдүйд цэцэг алагласан нугатай, загас жараахай нь бужигнасан устай нутгийг хэрхэн цогцлоохын тулд өнөөдөр юу хийж, юу зорьж байгаагаа ярих ёстой бус уу.

Захын дурак гарч ирээд улс орноо хөгжүүлэх гээд, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гээд яриад байхаар чинь жоохон утгаа алдаад байгаа юм бишүү. Нүдээ нээгээд бодит байдлыг харах нь зүйтэй юм болов уу.

"Монгол хэл бол уран яруу, гайхамшигтай хэл ш дээ" гэж хүнтэй хэрэлдэхээсээ өмнө ядаж англи хэлийг Тоефлийн 600 онооны төвшинд сурчих ёстой юм биш үү. Хэрэв монгол хэлнээс өөр хэл мэдэхгүй бол, нэгэнт түүний уран яруу эсэхийг бусад хэлтэй харьцуулах чадваргүй юм бол дуугүй сууж байсан нь дээргүй юу.

Хорвоо дэлхий Богд уулын хаяа, өөрийнх нь уншсан хөгийн орчуулгын ном, секонд хэнд лексусных нь кабинаас хэтрэхгүй, монголчууд бол дэлхийн хамгийн ухаантай ард түмэн гэж боддог "хуучин хүү" л Монголын хөгжлийн гацаа.

Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр тул урд хормойгоо хойд хормойгоороо нөхөөд баян болохын тулд өр авалгүй амьдрах хөгийн философио таягдан хаях цаг болжээ.

Маргаашийн өөхийг бүтээхийн төлөө, өнөөдөр хөгийн уушгинд хууртаж "за" гэхгүйн төлөө, нэг хормойгоо нөгөөгөөр нь нөхөх биш харин хуучирсан муу дээлээ солихын төлөө, ирээдүйдээ итгэлтэй алхдаг хүний хувьд өр тавьж өнөөдрийн асуудлуудаа шийдэж, ирээдүйгээ улам гэрэлтэй болгохын төлөө Монгол хүн сэрэх ёстой. Асуудлыг бодитойгоор харах ёстой. Өөрөөсөө эхлэх ёстой. Бусдыг сонсож сурах ёстой. Нүүдэлчин сэтгэлгээнээсээ салах ёстой.

Monday, December 6, 2010

1 million

Do you want to make 1 million?
Then become a one-million-man. Deserve to get one million. Do not beg for it. Hence you will live proud, feel strong and afraid of nothing. Because you know that no one could take that back.

If you found a bag of one million - you will live feeling insecure and afraid that someone could steal it from you.

People can take your possessions. They can cheat on you. They can turn you down. But no one can steal "you" from you. If you are what you are, if you worth something formidable - no one can defeat you.

take it take it

You take it - because you deserve it. - A path to enlightenment

You take it - because you are given it. - A path to self destruction and дутагдлын шок

Friday, December 3, 2010

Beauty

Биеийн үзэсгэлэн - 5 жилийн настай
Сэтгэлийн үзэсгэлэн - Бүх амьдралын настай
Бүтээлийн үзэсгэлэн - Үүрдийн настай

1. Хүн биеийн хувьд боловсорч гүйцсэнээс хойш 5 орчим жил материаллаг шинж чанарынхаа оргил үед яваад удалгүй хөгширч эхэлнэ. Нэг л өдөр дэлгүүр хэсч яваад ядраад хаа нэгтээ сууж байгаагаа анзаарна. Нэг л өдөр физиологийн хамгийн оргил насандаа арай ахиухан хөлс урсгахгүй яав даа гэж харамсана. Хамгийн тэнэг нь 50 настайдаа ерөнхийлөгч болж улс орныг жолоодох нь 5 настайгаас эхэлдэгт. Хэрэв 15 хүртлээ амжаагүй бол 25 хүртэл үзээд алдах ганцхан л боломж байдагт. Үргэлж залуу хүчтэй байх юм шиг бодож ямар олон залуус хайран эрч хүчээ алдана вэ. Тэд бүгдээрээ 30 хүрмэгцээ (Өдөр бүр өглөө 5 хүртэл шоудаж чадахаа болихоороо) хожимдсон ухаарлын золиос болно.

2. Сэтгэлийн үзэсгэлэн бол сэтгэлийн гэгээрэл. Тодорхой нас өнгөрсөн ч гэсэн үзэсгэлэн төгөлдөр хэвээр байх нууц бол сэтгэлийн гэгээрэл. Хүн гэгээрэхийн тулд ухаантай байх албагүй бүүр төрөлхийн гоц авъяастай байх ч шаардлагагүй. Its about giving not taking. Хүн зөвхөн өгч байж гэгээрдэг.

3. Үүрд оршиж чадах үзэсгэлэн бол бүтээл. Яг бол нэрээ үүрд дурсгалаа гээд нөгөө халин одсон урлаачид огт хамаагүй л дээ. Тэгэхдээ нэг зүйл тодорхой байдаг юм. Үүрд дурсагдах бүтээл хийснээ урлаач ямар ч эргэлзээгүйгээр мэдэж байдаг. Урлаач би үүрд дурсагдах бүтээл хийчлээ гээд орилоод явахгүй нь тодорхой байдаг. Эцсийн эцэст хүнийг хамгийн шудрага, хамгийн аймшигтай шүүдэг шүүгч нь хүн өөрөө. 50 доллар олохын төлөө зурсан зураг 50 долларын үнэ л хүрдэг юм. 200 мянган төгрөгийн цалингаа авахаар хийсэн ажил 200 мянган төгрөгийг л араасаа дагуулдаг.
Билл Гейтс эсвэл Воррен Баффет нар саятан болохоор зорьж ажиллаагүй ээ. Тэд саятан болохыг хүссэн бол саятан л болох байсан юм.
Бүтээлийг урлаг хүртэл нь хийх хэрэгтэй. Урлагийн бүтээлийг л үнэлж баршгүй, тэр зуун зуунд үнэ цэнээ хадгалж чаддаг. Зураг, дуу, хөгжим бол урлагийн ердөө материаллаг хэлбэр. Магадгүй болхи хэлбэр байх. Өөр урлагийн хэлбэрүүд байна. Тэд бол хүмүүсийн амьдралыг үндсээр нь өөрчилдөг phenomenon. Үзэгдэл... Үзэгдэлийг хүн бүр үздэг боловч анзаарах албагүй. Хүмүүс ихэнхдээ нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож, гарт баригддаг урлагийн хэлбэрүүдийг л ярьж, тэдгээрээр төсөөлүүлж ойлгодог.
Мөнгө олохоор хийсэн зүйл мөнгө л авчирдаг. Харин хүмүүст зориулж хийсэн бүтээл бүгдийг авчирдаг. Дээрээс нь түүний үнэ цэнэ тасралтгүй өссөөр байдаг. Хамгийн чухал нь хүнд peace of mind бий болно. Хүний амьдрал дүүрэн (worthwhile) болно.

Thursday, November 25, 2010

Subjective Reality or Logical Fallacy

Conventional wisdom ёсоор хөгшин хүн= туршлагатай хүн. Туршлагатай хүн гэдэг бол хөгшин хүн. Хөгшин гэдэг чинь туршлагатай гэсэн үг. Хүн хөгширч байж л туршлага хуримтлуулдаг. Хүн хөгшрөх явцдаа туршлага хуримтлуулдаг. Шийдвэрийг туршлагатай хүн гаргах ёстой. Тэгэхээр шийдвэр гаргагч хөгшин байх ёстой...

Туршлага нас ахих тусам хуримтлагддаг юм уу? (Conventional wisdom ёсоор тийм) эсвэл
Туршлага олон зүйлсийг туршиж үзсээр хуримтлагддаг юм уу? (Фундаментал сэтгэлгээгээр бол энэ нь үнэн)

Олон зүйлсийг туршиж үзэхэд хөгшрөх нь гарцаагүй юу? Үгүй.

Олон зүйлсийг туршиж үзсээр их туршлага хуримтлуулахад тодорхой хугацаа өнгөрөх нь үнэн үү? Тийм. Энэ хугацаа нь бүтээмжээс шууд хамаарах бөгөөд хангалттай бөгөөд хүрэлцээтэй байхад болно.

Хүмүүс бүтээмж маш муутай амьтад. 7 тэрбум хүн хүчин чадлаа бүрэн шавхахад одоо дунджаар 60 настай хүний олж хуримтлуулсан байдаг дундаж туршлагыг 30 настайдаа хуримтлуулах бүрэн боломжтой гэж би ойлгодог. Үүн дотор зарим этгээдүүд 60 тай нөхрийн хуримтлуулах байсан туршлагыг 25 тайдаа хуримтлуулах тохиолдол ч түгээмэл.

Ер нь бол Хоукингийн санааг баримтлан фундаментал байдлаар харах юм бол Чингис, Христ, Аллахын төвшний ур чадвар бүхий хүмүүс өмнө нь мянган жилд нэг төрдөг байсан бол одоо 10 жил тутамд хэд хэдээрээ төрдөг болж байна (thanks to number of roaming people reaching staggering 7 billion). Гэхдээ they does not necessarily fighting with swords and building an overwhelming empire - but they are more likely sitting somewhere quietly and writing a book, giving a lecture, doing a business, erecting a building, devising a method, breaking scientific frontiers to change the lives of 7 billion people.

Чингисийн үед тухайн үед байсан хэдэн зуун сая хүний амьдралыг сэлмээр л өөрчилж болох байсан бол харин одоо үгээр, үсгээр, бодлоор, урлагаар өөрчилөх юм.

Wednesday, November 24, 2010

Grand design

Bacteria battle
Анх пенциллинийг 50-иад онд нээснээс хойш бактерийг бид дарангуйлж эхэлсэн. Гэвч төд удалгүй бактери пенциллинийг давж гарч эхэлсэн билээ. Ингээд шинэ төрлийн пенциллин, бактерийн дархлаа, дахиад шинэ төрлийн антибиотик гэх урвалаар цаашид хүний оршин тогтнол дуустал явах бололтой. Уушигний сүрьегийн бактери анх хялбар устгагддаг байсан бол одоо эмэнд дасалтай бактери гэгч зүйл бий болсноор эмчлэхэд төвөгтэй болж байна гэх. Үр дүнд нь эмийн бизнес асар ашигтай зүйл болж хувирав. Вирус харин хэт жижиг тул одоо болтол эсрэг тэмцэх дорвитой арга боловсруулаагүй байна. Гэхдээ түүний эсрэг хэрхэн тэмцэх зарчим нь ойлгомжтой болоод байгаа. Энэ бол цаг хугацааны асуудал. Бид арай харж амжихгүй болов уу. Дархлалын эсвэл вирусын түвшинд био-програмчлал хийгээд л вирусуудыг устгачихаар харагдаж байгаа.

Synergy
Хүнээс эхлээд чоно хүртэл сүргээрээ ажил амьдралаа залгуулдагийг бид мэднэ. Гэтэл бактери хүртэл колони үүсгэж синержи үүсгэдгийг бид саяхан мэдсэн. Бүүр нэг төрлийн бактери хүний дархлалын эсүүдэд довтлогдох үедээ бусаддаа сигнал өгч амждаг нь тогтоогдсон. Сигнал авсан довтолгоонд хараахан өртөөгүй байгаа бактериуд дархлалын эсрэг тусгай хор ялгаруулдаг. (Энэ хор нь эсийг гэмтээж, хүнд зовиур, хөндүүр бий болдог - Тухайлбал ханиадны үед хоолой өвдөх г.м.)
Гэтэл саяхан бас хүн малын гэдсийг эзэгнэгч нэгэн coli. төрлийн бактерийн колонируу антибиотекийн дайралт хийхэд колони огт ажрахгүй байгаа нь анзаарагдсан байна. Нарийвчлан судлаж үзтэл колони дотор ердөө цөөхөн хэдэн хувийн бактери л тухайн антибиотекийн эсрэг дархлаатай болох нь тогтоогдож. Харин эдгээр бактериуд хамгийн "хачирхалтай" нь өөрсдийн өсөлтийг гаргуунд нь гаргаж бусад бактериуддаа туслах зорилгоор антибиотекийн эсрэг тусгай бодис ялгаруулж байжээ.

Эндээс анхаарч хараарай.

....Өөрт нь хэрэггүй байхад, өөрийн өсөлтийг золиосолж бусаддаа туслах....

1. Колонийг аврах нь өөрт нь богино хугацаанд харамсалтай боловч урт хугацаанд үр дүнтэй байж мэдэх
2. Баатарлаг байдлаар бусдын төлөө амь үрэгдэх, ингэснээр сүнс нь диваажинд үүрд амьдрах далд зорилго агуулах. (хахаха)

Anatomy
Хүн болоод аливаа амьт биес нь ердөө л химийн бодисууд ба химийн урвалууд + электрон сигналууд болох нь ойлгомжтой болсон. Бүгдийг нь бүрэн задалж дуусах нь ердөө цаг хугацааны асуудал. Тусгай үйлчилгээтэй химийн бодис ашиглан тархи мэдрэлийн системийн аль нэг хэсэгт зохих урвал явуулах замаар хүнийг унтаах, сэрээх, сэргээх, баярлуулах, уурлуулах, бүүр дурлуулж ч эхлээд байгаа.
Тэнд аливаа сүнс, сүнслэг зүйлс байхгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Ядаж л физиологийн төвшинд шүү дээ.
Од дэлбэрч онцгой орчинг үүсгэх үед Хелиумын атомаас Нүүрстөрөгч үүсэх бөгөөд тун удалгүй эдгээр нүүрс төрөгчид "би хэн бэ" гэх мэтийн асуулт асууж бие биендээ дурлаж эхэлнэ.

Grand design
Их хурлын гишүүн гэр оронгүй тэнүүлч хоёрын хооронд асар их зөрүү бий. Энэ бол ердөө эдгээр хоёр хүний өнцгөөс харахад. Нарын системийн төвшинд үзвэл энэ хоёрын хоорондох ялгаа нь маржинал (өчүүхэн). Сансарын төвшинд асуудлыг авч үзвэл энэ хоёрын хооронд ялгаа алга.

Хэдийгээр Стефен Хоукинг үгүйсгэсэн боловч өөрөө номоороо дүүрэн бурхан байхгүй тухай нотолгоог бичсэн байна. Яг үнэндээ бол 2010 онд ийм зүйл ярих нь утгагүй. Бид сэтгэхүй, ухамсар, шинжлэх ухааны төвшинд ямар өчүүхэн байгааг л харуулж байгаа юм. Гэхдээ энгийн хүнд ойлгомжтой байдлаар бодит байдлыг дүрслэн бичсэнд нь би түүнд талархалтай хандаж байна.

Фундаментал байдлаар сэтгэж үзвэл ертөнц өөрөө оюун ухаанд захирагдах боломжгүй гэдэг нь илт юм. Ертөнц өөрөө төгс биш учраас төгс юм. Хоукинг ертөнц бүх боломжийг туршиж үзсэн болохыг нотлосон байна. Энэ нь ертөнц өөрөө төгс биш учраас бүх боломжийг туршиж үзсэн болохыг харуулж байгаа юм. Хүн, дэлхий, нарны аймаг бол тохиолдол болохоос биш бүтээл биш. Аливаа ухамсарт оюун ухаан төгс байдлыг эрэлхийлдэг. Гэтэл төгс байдал нь өөрөө рационал ухаанд суурилахыг шаарддаг. Эволюц бол зөвхөн амьд төдийгүй амьгүй материйн хувьд үнэн зүйл юм. Гэтэл хэн нэгэн ухаант бодгал эволюцийг урьдчилан моделчилох логик үндэслэл алга байна...


The Phenomenon
2005 оноос хойш шинэ хандлага гарч ирсэн. Магадгүй энэ Freakonomics номоор эхлээд Tipping point, Outliers, Black Swan, The Grand design номуудаар үргэлжилж байх шиг байна. Энэ бол Too simple to understand ойлголтыг ямар ч тэнэг хүн уншсан ойлгохоор бичих явдал. 7 тэрбум хүн бүгдээрээ бодит үнэнийг ойлгох. Өөрсдийнх нь туршлага, мэдлэгээс огт хамаардаггүй бодит үнэнийг л ойлгуулах асуудал. Hawking, Steven, Malcolm нарын хүмүүс хувьсгал хийж байна. Араас нь маш олон ийм хүмүүс гарч ирэх болно. Бид сэтгэлгээ, ухамсарын төвшинд шинэ хувьсгал хийж эхэллээ.
Орчлон ертөнцийг бид өөрсдийн өчүүхэн ухамсар, инээдтэй туршлагад нийцүүлж биш харин байгаа бодит байдлаар нь хүлээж авах болно.

Tuesday, November 23, 2010

Too simple to understand

Too simple to understand гэж нэг хачин ойлголт байх. Бүх хүн мэддэг, ойлгодог юм шиг мөртлөө яг угтаа хэн ч ойлгодоггүй энгийн зүйлсийг хэлнэ.

Жишээ нь "хөдөлмөр хүнийг бүтээнэ" гэдэг бол TooSTu ойлголт. Хүн бүр толгой дохино. Хэн нь ч ойлгохгүй. Ойлгоно л доо ойлгоно. Харин ухамсарлахгүй.

Орчин үед бясалгал гэж юу ч бодохгүй нүдээ аньж суухийг хэлээд байх шиг. Харин Буддаг амьдарч байх үед бясалгал гэж оюунаа хөвчлөн ертөнцийг таньж мэдэхээр бодолд орохыг хэлдэг байсан. За яахав бясалгал гэж тэгвэл юу ч бодохгүй нүдээ аньж суух буюу - амралтыг нэрлэх юм гэж үзвэл тэр оригиналь бясалгалыг юу гэж нэрлэх вэ?

Мэдлэг өөрөө харьцангуй чанартай. Бодит байдлыг бүрэн дүүрэн илэрхийлж чадаж байгаа эсэх нь өөрөө их эргэлзээтэй. Үүн дээр хүмүүс аймшигтай өндөр давтамжтай, олон удаа алдаа гаргадаг талаар би өмнө нь бичиж байсан. Харин саяны Стефен Хоукингийн шинэ номон дээр энэ талаар надаас хавьгүй илүү санаа зовж, илүү ойлгомжтой бичсэн байна билээ.

Номноос уншсан, хүнээс сонссон, амталж үзсэн, тэмтэрч мэдэрсэн, харж ойлгосон мэдлэгүүд цаанаа л явцуу. Бодит байдлаас маш их зөрүүтэй байх нь их.

- Чи ойлгосон уу?
- Би ойлгосон ...

Энэ үнэндээ хангалттай биш. Дараагийн шатан ухамсарлахуй гэсэн ойлголтыг гаргаж ирэх хэрэгтэй. Хүн ойлгоод цаашаа даварч ухамсарладаг байх ёстой.

Бясалгал (яахав шинэ үг зохиох ёстой байх нэгэнт оригинал үг утгаа алдсан тул) бол үнэндээ тухайн мэдлэгийг зөвхөн ойлгох биш цаашид ухамсарлах шатанд хүргэх процесс. Ухамсарласан мэдлэг бол харин өөрөө бодит байдлыг тусгах тал дээр ойлгосон мэдлэгээс хавьгүй илүү байна.

Ухамсарласан мэдлэг өөрөө бодит байдлыг бүрэн дүүрэн илэрхийлж чадна гэж би хэлэхгүй ч ойлгосон мэдлэгээс хэдэн арав дахин илүү гэж харин хэлмээр байна.

Тийм учраас бясалгалыг аль болох ойр ойрхон (тамхи татаж байхдаа, архи ууж байхдаа, залбирал үйлдэхдээ, усанд орж байхдаа г.м. хэзээ ч хийж болно) хийх нь зүйтэй. Бясалгалыг хүн бүр хийх ёстой.

Бясалгалын үндсэн зорилго нь мөн чанарыг танин мэдэхэд оршино. Мөн чанар гэдэгт тухайн мэдлэгийг шалгах (ямар ч мэдлэг байж болно) хийгээд ертөнцийн түгээмэл үнэний талаарх ерөнхий ойлголтууд орж болох юм.

one in a million

Ер нь гудамжинд алхаж яваад 2 сая доллартай цүнх олохыг хүсдэггүй хүн гэж байдаггүй л байх. Воррен Баффет хүртэл "хэдэн хувьцаа нэмээд авчихгүй юу, тэгээд олсон орлогоороо Африкийн ядууст туслана" гэсэн шүү юм бодох байх.

Үүнийг амьдралд бас бизнест "аз" гэж нэрлэх. Заримдаа "од" ч гэж нэрлээд байх шиг.

Хачин нь ийм аз 1 саяд 1 л тохиолддог. Харин тэрнийг нь хүмүүс 1 сая удаа давтаж ярьдаг. Ингээд эмгэнэлт драм эхлэнэ дээ. Сонссон хүмүүст тийм аз үнэхээр л энд тэндгүй хэвтэж байдаг юм шиг санагдаж эхэлнэ. Хүмүүс нэмж хачирлаж ярьсаар нөгөө ганцхан аз маань бүүр хэлбэр дүрсээ хувиргаад маш олон аз байнга тохиолддог юм шиг сэтгэгдэл төрүүлж эхэлнэ.

Би бизнест тийм айхтар олон жил ажиллаагүй боловч өөрийн туршлага, бусдын жишээн дээр үзэхэд аз тохиогоод од шүүрсэн тийм хүнийг амьдралдаа л лав хараагүй юм байна.

Миний бодлоор намайг бага байхад энд тэндгүй лоозогнож харагддаг "Хөдөлмөр хүнийг бүтээжээ" - ойлголт - ямар агуу үнэн бэ.

Хөдөлмөр - гэхдээ бүтээл бүтээхийн төлөө хөдөлмөр шүү дээ. Тэрнээс мөнгөний төлөө хар ажил биш.

Амжилттай яваа хүмүүсийн нууц гэж ирээд л - хүн бүртэй инээмсэглэж харьцах, бүх хүний нэрийг цээжлэх, өглөө бүр 7 цагаас босох гээд л бичсэн номнууд энд тэнд харагдах юм. Үнэндээ энэ бол хөх инээд хүрмээр зүйл юм. Энэ нь яг л индиан хүн бол улаан арьстай хүн юм гэж хэлсэнтэй адилхан.

Бид амжилттай яваа хүмүүсийг гаднаас нь ажиглаад - харагдах байдал, үзэгдэх дүрс, сонсогдох чимээгээр нь дүгнэж болохгүй ээ.

Амьдрал бол өөрөө бахархал. Хүн бахархалтай амьдрах ёстой. Хүн өөрийн бүтээсэн бүтээлээр бахархаж чадсанаар амьдрал сая утга учраа олно. Хүн өөрийн хөлсөө урсган байж олсон 2 сая долларынхоо цент бүрийнх нь эзэн нь байж чадна.

Хөдөлмөрлөн байж 2 сая доллар олсон хүн, лиценз дамлаад 2 сая доллар олсон бөгөөд "бусдад таалагдах 9 арга" номыг нэвт шувт цээжилсэн хүн - энэ хоёрыг нэг өрөөнд байна гэж төсөөлье. Магадгүй харалган сонирхогчод хоёрдугаар этгээд илүү сэтгэгдэл төрүүлж мэдэх ч яг үнэндээ гуравдагч этгээдийн бодол энд хамаагүй болдог.

Нэгдүгээр этгээдийн сэтгэлрүү өнгийж харах хэрэгтэй. Түүний сэтгэл дотор юу байна вэ? - БАХАРХАЛ

Хоёрдугаар этгээдийн сэтгэл дотор харин юу байна? - юу байдгийг нь би төсөөлөхөөс ч айж байна. Маш том дутагдлын шок байдаг биз.

Амьдрал яг үнэндээ 2 сая эсвэл 20 сая доллар олохын төлөөх тэмцэл биш. Амьдрал бол бүтээл, түүнийхээ эзэн нь байхын төлөөх л тэмцэл.

Тамын хаалган дээр зогсогч амьдралын эцсийн шүүгч бол найз чинь, хөрш чинь, бизнесийн түнш чинь биш зөвхөн хүн өөрөө. Зөвхөн хүн өөрөө өөрийгөө шүүж үздэг. Хүн өөрийгөө хуурна гэж тийм юм энэ дэлхий дээр байхгүй шүү дээ. Хүн өөрийнхөө төлөө төрж, хүний төлөө амьдарч, өөрийнхөө төлөө үхэж - өөрөө өөрийгөө шүүдэг жамтай.

Sunday, November 21, 2010

The discussions

Улаанбаатарын бөглөрөлийг шийдэх, төсвийн алдагдлыг нөхөх зэргийг хослуулан тээврийн хэрэгслийн татварыг нэмэх оролдлого хийсэн боловч ашгүй бүтэлгүйтэж, буцаж байх шиг байна.

Яг үнэндээ бөглөрөлийг шийдэх тал нь жаахан логик муутай. "Ард түмнээ машин битгий унацгаа" гэж хэлэх ёстой юм уу эсвэл замаа өргөсгөөд, явган хүнийг замаар биш гүүрээр, тунелээр гаргаад, ухаалаг гэрлэн дохионы систем суурилуулах ёстой юу.

Ер нь бол бид машин унадаггүй тийм нийгмийг чиглэн явж байгаа л даа. Гэхдээ арай болоогүй байна.

Миний бодлоор ард түмний хэрэглээг дэмжих хэрэгтэй байна. Та бүгд анзаарсан бол хүний хэрэглээ их хялбархан хангагддаг. Машин, байр, 7 хоног бүр том хүнсний зах орж хүнсээ цуглуулах, жилдээ нэг удаа гадагшаа 7 хоногоор явж амрах гэх мэт. Ер нь л тийм ч үнэтэй биш. Анхан ба ахисан төвшний материаллаг хэрэглээ хангагдаж дуусмагц хүмүүс оюуны хэрэгцээгээ хангах хэрэгтэй болно. Энэ үед хөгжлийн асуудал арай өөр төвшинд яригдах юм.

Буруу жолоотой машинуудыг шийтгэх тухай яриа гарч байна. Үнэндээ бид тодорхой төвшинд хүрмэгц буруу жолоотой машинуудыг бүгдийг нь үгүй хийх болно. Гэхдээ одоо би буруу жолоотой машинд их талархалтай ханддаг. Их боломжийн үнээр чанартай зүйл хэрэглэж үзэж байна. Жишээ нь Тоёота Приус - Монголчууд - 2005 оноос эхлэн унасан байх. Гэтэл Америкт ердөө 2007 онд дебют хийж байх жишээтэй.

Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд татвар нэмэх нь одоогийн нийгэмд хэр зохимжтой тал дээр санал зөрөлдөж байна.

Бизнест ирээдүйд ашиг орлого олдог саалийн үнээ бий болгохын тулд өнөөдөр генийн судлагаанд мөнгө хаядаг. Үүнийг R&D (research and then development) гэнэ. Улс яг ижил. Улс ирээдүйд ашиг орлого олж түүнээсээ татвар төлөх бизнесийн, хэрэглээний салбаруудын үрийг өнөөдөр тарьж болно. Тэр бизнес нь үнээ болж өсч бойжих хүртэл нь харин төрийн бонд гаргаад төсвөө аргалаад байж болох л.

Гэтэл манайх Улаанбаатар хотыг анх төлөвлөхдөө л Тосгон байхаар бодож хийгээд, бүх шугам нь газар булаатай, хүн ард нь хэзээ ч машин унах заяагүй тул машин зөрөх боломжгүй замуудтай, одоо хүртэл хэдийн хэмжээнд хүртэл томрох талаар ямар ч ойлголтгүй л явж байна.

Өнөөдөр төсөв алдагдалтай гарахаар төлөвлмөгц татварыг нэмэхээр зорино гэдэг чинь өөрөө үнэхээр инээдтэй. Төсвийг алдагдалтай төлөвлөх зорилго юу вэ? Хөгжил байх гэж найдаж байна... Тэгвэл тэр алдагдлыг хаанаас нөхнө гэнээ? Татвар - татварыг хэн төлдөг вэ? Ард түмэн - энэ бол барууны эдийн засгийн хэллэгээр vicious cycle буюу өөрийгөө устгах механизм болой.

Thursday, November 18, 2010

The Grand Design

Энэ зун нобелийн шагналт Хоукин Grand Design гэж ном бичээд "Бурхан хэрэггүй байжээ" гэж дуу алдсан.

Номыг нь харин 2 өдрийн өмнө олж аваад уншиж байна. Ойрд ажил аймшигтай талдаа байгаа тул одоо ердөө 143 дугаар хуудсанд нь явж байна. Гэтэл мань эрийн үндсэн санаа эхэлж өгдөггүй зовоох юм. Мань эр дээрх хуудас хүртэл хүн төрлөхтөн хэрхэн өөрсдийн хуурамч төсөөллөөр бодит ертөнцийг сольдог хийгээд бурхан байхгүй гэдэг нь бага багаар яаж батлагдаж байгаа талаар бичээд байна. Бодит ертөнц хүний төсөөлөл, туршлагаас үл хамааран оршино гэж миний дээхнэ хоосон, баримт, нотолгоогүй бичсэнийг бодвол мань эрийн ном сайхан батлаад нотлоод өгч. Олж уншвал зүйтэй юм.

Гэтэл харин өчигдөр зурагт эргүүлтэл аймшигтай юм гарч байх юм. "Нүүдэлчин соёлд хамтын хариуцлага гэж байдаг юм харин суурин соёлд тийм юм байдаггүй юм" гэнэ.... тэгээд жишээ татаж байгаа нь ..."Малд яваад хүн төөрвөл нүүдэлчид тэр маань яасан юм бол доо"... гэж бие биенээсээ асуудаг юм байх. Харин суурин соёлд байгаа хүмүүс бол яадаг ч үгүй юм байх.

Бас ..."гэр бөөрөнхий учраас энергитэй байдаг, байшин үгүй"... "гэрт амьдрахаа больсон учраас монголчууд -ядуу- байгаа юм" ....

За тэр мэдрэл нь муудсан хүмүүс ч яахав. Миний хамгийн бачуурч байгаа нь - түүнийг нь цуврал болгоод телевизороор гаргаад байгаа хүмүүст бас ямар учир байнаа? Тэр хүмүүс чинь нэвтрүүлгийн бодлого, үнэн худлыг салгах наад захын ухаан, үзэгчидэд зөв зүйтэй, эерэг зүйл хүргэх үзэл баримтлал гэж юм байдаггүй улсууд уу? Тэр улсууд ичдэггүй юм уу, эсвэл тэр улсуудад хэн нэгэн нь утас цохиод хэлээд өгдөггүй юм уу...

Ямартай ч Гранд Дизайнаа дуусаад сийрүүлье.

Thursday chill

http://www.youtube.com/watch?v=nzeLxBK4-bU&feature=related

Өчигдөр Скайн арай өндөр зам нээгдсэн тул очиж сноуборддав. Гулгаагүй 7-8 сар болсон тул ажиллаагүй удсан зарим булчингуудад хүндээр тусав болтой юм.

Хүн гэж давруу амьтан юм. Урт удаан үргэлжилдэг лифтний аялалын явцад "Лифт нь 5хан минут, зам нь 10 км байсан бол мөн сайхнаа гэсэн шүү юм бодов."

Saturday, November 13, 2010

Алгасагч

Манайхан алгасч харайх гээд байдаг зантай. Алгасч харайх гээд амжилгүй ангалд унах нь түгээмэл.

Капитализмийг алгасч феодализмаас шууд социализмруу харайлаа гээд чадалгүй голд нь унасан. Ер нь бол социализмд унаагүй ардчилалд унасан болтой юм.

Пионер болон тангараг өргөж байсан хүний хувьд социализмийн үед хүрээд байсан маш олон оргилоосоо ердөө эргээд гулсаад буусанд харамсдаг.

Дугуйг дахин зохиох хэрэг юусан билээ дээ? Хуулаад авбал барав биз дээ...

1200 онд засгийн газрын бонд гаргаад, 1600 онд хувьцаат компани байгуулаад тэр нь 4 тив дамжин үндэстэн дамнан бизнес эрхэлж, 1770 онд хөрөнгө оруулалтын сан байгуулж байсан ард түмнүүдээс хуулах амархан л даа. Эсвэл бүүр 3000 жилийн өмнө ардчилал байгуулж байсан ард түмнээс хуулах ч амархан.

Дугуйг дахин дахин зохиох хэрэг Монголчуудад бол байна л даа. Дугуй яг ямар философитой юм бэ гэдгийг ойлголгүйгээр хуулаад байж болохгүй нь ээ.

Уул нь улс төр бол мөнгө хийдэг арга зам биш билээ. Citizenship буюу иргэншил өөртөө маш олон үнэт зүйлийг, бүхэл бүтэн философийг агуулж байдаг. Улс төр бол философич-хаадын үүрэг хариуцлага болохоос биш "би хэн бэ?" асуултандаа хариулт хайсан бацаануудын тоглоомын талбар бишээ.

Ардчилалд хамгийн аюултай зүйл бол "Хүнд таалагдах 9 арга" номыг ойлголгүйгээр цээжилж, албаны хослол өмсөн, хараа муутай биш байж ухаантай харагдах гэж нүдний шил зүүсэн, дутагдлын шоконд маш гүн орсон этгээдүүд. Тэд "компанийн нийгмийн хариуцлага, ардчилалын үнэт зүйл, боловсрол, нийгмийн хөгжил" гэж ирээд л амны зоргоороо бурдаг боловч өөрсдөө ярьж байгаа зүйлээ огт ойлгодоггүй. Ардчилал бол одоохондоо л хамгийн боломжтой байгуулалт гэгддэг. Яагаад "одоохондоо" гэж байгаа вэ гэхээр ардчилсан нийгэмд энгийн хүн бэртэгчингүүдийг философич-хаадаас ялгаж чаддаггүй, ялгах ч боломжгүй. Философич-хаад ёс суртахууны хэм хэмжүүртэй байдаг бол бэртэгчингүүдэд тийм зүйл үгүй учраас философич-хаадыг арчаад өнгөрөх магадлал тун ихтэй. Бэртэгчингүүд авлигыг бизнесийн нэг хэлбэр гээд ярьж байвал огт гайхах хэрэггүй шүү. Бэртэгчингүүд өөрсдөө аль зүгт явж байгаагаа мэддэггүй учраас өөрсдийн явж буй чиглэлийг зөв хэмээн итгүүлж тархи угаахаар оролддог. Харин элитүүд (философич-хаад) зөв чиглэл хаана байгааг мэддэг учраас тэдний дуу хоолойд эргэлзээ тээнэгэлзээ байдаггүй.

Бид социализмаас ардчилалруу харайх гээд замдаа унав болтой юм. Социализмын үед хүрээд байсан маш олон үнэт зүйлсээ алдаж орхив. Социализмд хаях маш олон зүйл байсан боловч авах зүйл бас түүнээс дутахгүй олон байсан юм. Энэ бол үнэт зүйлсийн чиг баримжаа муутай хүмүүст түгээмэл ажиглагддаг хандлага. Өөрөөр хэлбэл "туйлшрал".

Иргэдэд түгээмэл үнэт зүйлсийг бий облгож, ойлгуулснаар тэд бэртэгчингүүдийг ялгаж таньдаг болж дархлаа тогтдог. Тэд элитүүдийн үгийг хүлээн авч ойлгож эхэлдэг. Түгээмэл үнэт зүйлсгүй, нийгмийн суурь философигүй иргэдтэй нийгэмд зөвхөн мөнгө л үйлчилдэг. Элитүүд бэртэгчингүүдтэй ажилладаггүй, элитүүд ард түмэнтэй ажилладаг. Харин ард түмэн сонголтоо хийдэг. Одоо харин тэд аль нь хэн бэ гэдгийг ялгаж чадахгүй байна. Ард түмэнд боловсрол хэрэгтэй байна.

Хүний нийгэмд хамгийн хүчтэй бүлэг бол элит ч биш, бэртэгчин ч биш - харин ард түмэн билээ.

Элит болох замнал нь professional болохоос эхэлдэг. Миний бодлоор хэн ч элит болж чадна. (Мэдээж сэтгэцийн гажиггүй бол) Гэхдээ алгасч харайх гээд байлгүй алхах ёстой шатаар нь дарааллаж алхах ёстой. Ингэснээр шатны гишгүүр бүр ямар философитой болохыг таньж мэдэх бөгөөд ертөнцийн түгээмэл үнэнийг ойлгож чадна.

Ертөнцийн түгээмэл үнэнийг ойлгохын тулд юуны өмнө professional болох ёстой. Professional болж чадсанаар өөртөө мэргэжлийн ёс суртахуун, мэргэжлийн мэдлэгийг цогцлоох бөгөөд хамгийн чухал нь belief-тэй болдог. Зөв замыг олж харан түүндээ итгэж чадсанаар элит болох зам нээгдэнэ.

Бэртэгчингүүдийн хэн нь ч professional байдаггүй нь анзаарагддаг.

Saturday, November 6, 2010

Chance

Алдаа гаргасан хүнд боломж олго. Эрмэлзэлгүй хүнд хэзээ ч бүү боломж олго. Энэ бол тэнэг хэрэг.

Боломжийг харуул, хэрхэн ашиглахыг нь зааж өг. Боломж олго, дахиад боломж олго, харин гуравдах удаа бүү боломж олго. Дараагийн хүнд нь боломж олгох ёстой.

Tuesday, November 2, 2010

Net present value

Net present value буюу цэвэр өнөөгийн үнэ цэнэ гэж ойлголт бизнест байх.

Энэ нь ирээдүйд олох нийт мөнгөн орлогыг өнөөдрийн үнэлгээгээр үнэлж буй хэрэг юм.

Олон улсын чанартай хөрөнгө оруулалтын банк, хөрөнгө оруулалтын сангийхан хамгийн өндөр цалин пүнлүү авдаг гэдгийг бүгд мэднэ. Тухайлбал Goldman Sachs-ийн дундаж жилийн бонус (цалин биш шүү) 1 сая доллар байх жишээтэй. Гэхдээ энэ бол дундаж гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн хамгийн өндөр цалинтай хүнээр Paulson-ий Paulson 1 тэрбум доллар авч тодорч байсан.

Банкинд анх ажилд орж байгаа хүн "мал" шиг ажиллахыг шаарддаг. Мал шиг ажиллаж чадахгүй бол лүүзерүүдийн эгнээндээ буцацгаа гэж хашгирцгаадаг. 7 хоногт 100 илүү цаг ажиллах энүүхэнд. 7 өдөрт нь хувааж үзвэл өдрийн 14-15 цаг болно. Тэгээд зогсохгүй ээ. Хэл амаар доромжлуулах, гутаагдах бол энүүхэнд. Бас л давж гарах ёстой.

Ийм байдлаар 3-5 жил ажилласны дараа дэд ерөнхийлөгч болж нарны гэрэл харж эхэлнэ. Долоо хоногт 60-70 цаг ажилладаг болж эхлэнэ. (онгоцоор ниссэн зэргээ оруулаад)

Би анх гадаадын төсөлд ажилд орсон юм. Сарын 400 доллар авч байв. Тухайн үедээ ч аймшигтай их мөнгө байлаа л даа. Гэвч ирээдүйгээ төсөөлөөд үзэхээр 5 жилийн дараа ч, 10 жилийн дараа ч нэг л хэвийн байх юм шиг санагдав. Тэгээд банкинд 60 долларын цалинтай ажилд орсон юм. Хүн бүхэн миний тэнэгийг гайхаж байв. Хэдийгээр би банкинд цалин багатай байсан боловч баяртайгаар "мал" шиг ажиллаж (мэдээж нью йоркийн хөрөнгө оруулалтын банкны ачааллын хажууд бол хүүхдийн тоглоом) тэгснээрээ ур чадвараа сайжруулж, сэтгэл хангалуун байлаа. Хамгийн гол нь би мөнгийг биш өөрийгөө сонгосондоо баяртай байдаг юм.

Хамгийн ашигтай наймаа юу вэ?

200 мянган төгрөгийн ажил хийгээд 500 мянган төгрөг авах уу? (месенжердэх мэтээр цаг нөгцөөж)

Эсвэл

5 сая төгрөгийн ажил хийгээд 1 сая төгрөг авах уу?

Хамгийн харамсалтай бөгөөд аймшигтай нь 7 тэрбум хүний 6 тэрбум овоо илүү нь эхний хувилбарыг сонгодог явдал мөн.

Тэрнээс биш ухаантай хүн (гений) эсвэл тэнэг хүн гэж үгүй билээ.

Би дилерээр ажиллаж байхдаа заримдаа өглөө 9-өөс өглөө 3 хүртэл ажилладаг байв. Хэрэв одоо зарим залуучуудыг өглөө 7-оос орой 8 хүртэл ажилла, хагас бүтэн сайнгүй ажилла гэвэл бүгдээрээ сунаж унах байх. Үнэндээ хүний бие сунаж унадаггүй юм. Хүний сэтгэл л сунаж унадаг юм.

Би хүний үр бүтээлтэй ажлын жилийг 25 гэж тооцоод сарын цалин 800 мянган төгрөг, энэ нь 5 жил бүр 50 хувиар нэмэгдвэл яах нь вэ гэж бодож үзлээ. Цэвэр өнөөгийн үнэ цэнэ нь 170 сая төгрөг гардаг юм байна.

Монголд гайгүй компанийн гүйцэтгэх захирал хийхэд жилд 100 саяыг авчих болов уу. Гэхдээ ажлын эхний таван жилд цалин хөөгөөд, биеийн амрыг хараад, пиво эргүүлээд байвал бүх насаараа олох мөнгө чинь л энэ болох нь дээ. Хэзээ ч гүйцэтгэх захирал болохгүй ээ.

Унаж үзээгүй хүн босоход ямар хэцүүг хэрхэн мэдэх билээ?

Monday, November 1, 2010

Wrong understanding

Бүртгэлдээ бүртгүүлэхээр хүлээн зогсож байхдаа нэг зүйл анзаарав - энэ бол сүүлийн үед газар зайгүй харагдах болсон "Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрдэнэ" гэсэн логик болно.

Логикийн хувьд "Сурагчид сургууль эрхэм, сургуульд сурагч эрдэнэ" гэж хэлж болох юм. Харин одоо гадуур цацаад байгаа ойлголт нь зарчмын хувьд баахан буруу. Зүй нь "Хүмүүн буй цагт төр буй" эсвэл "Хүмүүнд хүн эрхэм, хүнд хүмүүн эрдэнэ" гэвэл дээр.

Хүмүүн гэж олон тоон дээр хүнийг хэлээд байгаа болтой юм.

Дээрх хэлц нь зохиомлоор "төр" гэж хүмүүнээс ангид мангас байдаг мэт, түүнийг хүмүүс шүтэж амьдрах ёстой мэт логикийг агуулаад байна.

Төр-мангас хүмүүсийг бүртгэж, дансалж, дэнсэлээд байгаа юм уу даа, ухаан нь.

Saturday, October 30, 2010

Reality

Бодит байдал (reality) нь бидний төсөөлөл (perception) юм уу эсвэл түүнээс огт ангид оршдог уу.

Саяхан Италийн нэг хотод загасыг бөмбөрцөг хэлбэртэй аквариумд хийхийг хориглосон хууль гаргажээ. Бөмбөрцөг хэлбэртэй хорго маань загасанд бодит ертөнцийн талаар буруу мэдээлэл өгдөг (skewed) гэж үзсэн юм байх. Загас бодит ертөнцийг бодитоор харах эрхтэй билээ. Гэхдээ ер нь л загас усанд амьдардаг учир мань амьтаны хувьд бодит ертөнц дандаа л (усан дотроос ертөнцийг хараарай) биднээс арай өөрөөр харагдана. Тэгээд альнийх нь харж байгаа илүү бодитой юм бэ дээ?

Сүүлийн үед толгойд нэгэн хэлц зурс хийгээд байх боллоо. Тэр нь утгачилбал...

Бурхантай байнга хамт амьдарсан хүн бурханыг хэрхэн таних билээ дээ?

--- Бурханыг бүрэн дүүрэн авсан хүний хувьд бурхан бурхан биш. Жаргал даахгүйн зовлон гэж хэлдэгтэй төстэй юм.

Чөтгөртэй уулзаж үзээгүй хүн бурханыг хэрхэн таних билээ?

--- Хүн гэж өрөвдөлтэй амьтан бодит байдлыг дандаа харьцуулах байдлаар дүгнэхийг оролддог. Муу зүйл үзээгүй хүн сайн зүйлийг ялгаж таньж чадахгүй л юм.

Унаж үзээгүй хүн босоход ямар хэцүү байдгийг хэрхэн мэдэх билээ?

--- Би эртээд leaders are born and made гэсэн. Хаант засаглал 5000 гаруй жил явсаны эцэст үнэхээр аргагүйдэж нуран унах гарцаагүй шалтгаан нь энэ болой. Born хэсэг нь цус дамжиж болох боловч Made хэсэг нь цус дамжиж чадахгүй дандаа мөхдөг жамтай. Үгүй бол Чингисийн байгуулсан эзэнт гүрнийг үр хүүхдүүд нь хэрхэн нураах билээ.

Бодит байдал бол цагаан биш, бодит байдал бол хар биш. Бодит байдал бол хар бас цагаан. Ахисан төвшинд харин саарал.

Миний hedge fund-ийн менежер найз маань "we do not hire bankers, because they are spoiled" гэж хэлж билээ.

Бид бас Монголын компаниудад ажиллаж үзээгүй хүнийг ажилд авах тун дүргүй. Бидэнд хар цагааныг ялгадаг, бурхан чөтгөрөө таньдаг хүмүүс хэрэгтэй байдаг. Мөн аав ээжид эрхэлээд бүх юм бэлэн явчихсан хүмүүс хар тал бас байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч ойлгохоос зугатааж дутагдлын шоконд орж эхэлдэг бол хэт зовчихсон хүмүүс мотивгүй болсон байх жишээтэй.

Эцсийн эцэст reality-д хар цагаан гэсэн тал байхгүй зөвхөн бодит байдал л гэж бий бөгөөд тэр нь хэн нэгний төсөөлөл эсвэл туршлагаас үл хамаарна гэдгийг л ойлгох хэрэгтэй.

Thursday, October 21, 2010

Gender

Жендерийн тэгш эрхийн асуудлыг би анхнаасаа л огт анхаарч үздэггүй юм. Яагаад гэвэл би тэгш байх ёстой гэдэгт итгэдэг, тэгш байдаг гэж хардаг учраас. Миний ажиллаж амьдардаг орчинд эрэгтэй эмэгтэй хүмүүс дандаа л тэгш эрхтэй байдаг. Миний толгойлдог компанийн удирдах албан тушаалтнуудын 70 хувь нь эмэгтэй. Миний өмнө ажиллаж байсан байгууллагуудад эмэгтэй захирлууд нь дандаа л эрэгтэй захирлуудаасаа олон. Миний ээж, эмээ эрдэм номын улсууд учраас надад анхаасаа энэ талаар маргалдах нь утгагүй мэт санагддаг ч байж мэднэ.

Гэтэл сонин дээрх Парламентад сонгогдох гишүүдийн 30-аас дээш хувь нь эмэгтэй байх ёстой тухай квот батлах хуулийн төслийн тухай мэдээ анхаарал татав.

Миний бодлоор энэ бол жинхэнэ хэлмэгдүүлэлт. Эрэгтэй хүйсийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг. Ардчилсан зарчмаа үл ойлгон, аймшигтай том ухралт (оюун санааны) хийсэн хэрэг.

Миний бодлоор 100 жилийн дараа одоогийн эр ба эм хүйсний боловсролын хандлага хэвээрээ үргэлжилбэл тэртэй тэргүй Парламентад суух эмэгтэй гишүүдийн тоо 50 хувиас давна.

Гэтэл улсын хэн удирдах ёстой билээ?

Хамгийн "мундаг" хүмүүс удирдах ёстой болохоос биш эр эм хүмүүс тэгш удирдах учиргүй.
Хэрэв тухайн цаг үед эмэгтэйчүүд хамгийн мундаг байгаа бол мэдээж олонх нь эмэгтэй хүмүүс байна эсрэг тохиолдолд бас ижил.

Тэгвэл асуулт гарна, яагаад эмэгтэй парламентийн гишүүд одоо ийм цөөхөн байна вэ?

Асуултыг асуултаар хариулах хэрэг гарна. Ер нь одоогоос 100 жилийн өмнө нийт улс төрчдийн, компанийн захирлуудын, эрдэмтэдийн хэдэн хувь нь эмэгтэй байсан юм бэ?

Бараг 0-тэй тэнцүү гэж түүх гадарлах хүмүүс хэлэх биз.

Тэгвэл өнөөдөр энэ харьцаа хэд болж өөрчлөгдөж байгаа юм?

Бид статистик харьцуулж үзвэл гайхалтай их дэвшилт хийснийг олж мэднэ. Цаашид ч энэ дэвшилт үргэлжилэх болно. Одоо их дээд сургуульд суралцагсадын 70 орчим хувь нь охидууд байна. Энэ хүмүүс 20-30 жилийн дараа төр барина.

Тэрнээс биш 1970-1980-аад онуудад бэлтгэгдсэн эрэгтэй боловсон хүчнээ хүйсээр ялгаварлан гадуурах замаар муйхраар квот тогтоож парламентаас хусаад, оронд нь түүний оронд сонгогдох байсан эрэгтэй гишүүнээс чадвараар дутуу эмэгтэй гишүүнийг зохиомлоор парламентад суулгах нь үнэхээр утгагүй хэрэг. Энэ бол хүйсээр ялгаварлан гадуурхаж буй хэрэг.

Sunday, October 17, 2010

confidence

Өөртөө итгэлтэй хүн гэж өөрийн сул тал, алдаа хоёрыг хүлээн зөвшөөрч чаддаг хүн.

Өөрийн алдаа, сул талаа засч чадна гэдэгт итгэлтэй байгаа учраас хүлээн зөвшөөрдөг юм.

Tuesday, October 12, 2010

Санхүүгийн хэлцэл

Деривативийг бичихийн өмнө оршил болгож санхүүгийн зарим нэр томъёог тодорхой болгоё.

Санхүү бол тийм нарийн төвөгтэй, ойлгох боломжгүй зүйл биш л дээ. Гэтэл ихэнх хүмүүсийн хувьд ихээхэн төвөгтэй санагддаг. Үүний учир нь: нэг ойлголтыг олон янзаар тайлбарладагт оршино.

Жишээ нь:
"Хадгаламж" бол Банкны өнцгөөс харахад "санхүүгийн бүтээгдэхүүн" юм. Банк санхүүгийн бүтээгдэхүүн гаргаж, түүнийгээ маркетинг хийх замаар "борлуулдаг".
Гэтэл хадгаламж эзэмшигчийн өнцгөөс бол энэ нь "хөрөнгө оруулалтын хэрэгсэл" гэж харагдаж байна.
Хадгаламжийн дэвтэр бол худалдагч ба худалдан авагч хоёрын хоорондох хадгаламжийн хэлцэл болно.
Эдийн засагчийн нүдээр харвал банкны хадгаламж нь банкны "санхүүжилтийн хэрэгсэл" болой. Ажил гүйлгээний үүднээс харж үзвэл ердөө л Банк хадгаламж эзэмшигчээс зээл авч буй хэрэг юм. Худалдагч худалдан авагч биш харин зээлдэгч зээлдүүлэгч болон хувирч байгааг харж болно.

Аль ч байдлаар тодорхойлох нь буруу биш. Гагцхүү хэн ярьж байгааг л анхаарах нь чухал байна шүү дээ.

Хөрөнгийн зах дээр "арилжаалагддаг" үндсэн хоёр санхүүгийн хэрэгсэл нь: хувьцаа, бонд билээ.

Хувьцаа нь хувьцааг эзэмшигч нь хувьцаа гаргагч компани (зөвхөн компани хувьцаа гаргадаг) -д хувь эзэмшихийг (эзэн болохыг) гэрчилдэг.

Харин бонд нь бонд гаргагч бонд эзэмшигчээс зээл авсан болохыг гэрчилдэг.

Бонд эсвэл хувьцаа эзэмшигчийн өнцгөөс үзвэл эдгээр нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.

Харин эсрэгээр, хувьцаа эсвэл бонд гаргагчийн үүднээс эдгээр нь санхүүжилтийн хэрэгсэл болой.

"Арилжаа" гэж санхүүгийн хэрэгслийг хоёр тал хоорондоо арилжих процессийг ерөнхийд нь хэлэх бол "хэлцэл" гэж арилжааны үр дүнд гарч ирж буй эрх зүйн баримтыг хэлэх юм. Хэлцэл өөртөө зөвхөн баримтыг агуулаад зогсохгүй талууд хэлцэлийн элементүүдийг харилцан тохиролцож буй процессийг агуулах юм. Хэлцэл хийх гэдэг тухайн нэг арилжааны хувьд яригдах бол арилжаа хийх гэдэг нь өөртөө олон хэлцэлийг агуулж болох нь байна.

Wall Street: Money never sleep

Wall Street: Money Never Sleeps

This is a kind of second episode of Wall Street (1987) - with legendary Gordon Gekko.

A must see movie for finance and business enthusiasts or anyone.

Dont invest in RUSSIA

http://www.youtube.com/watch?v=84MsRuC-1l8

A must see footage - show it to everyone you know! Splendid!

Tuesday, October 5, 2010

Born or made???

Economist сэтгүүлийн шинэ дугаар дээр Born or made гэсэн өгүүллэг гарчээ.

Лидерүүд төрдөг юм уу, эсвэл бүтээгддэг юм уу гэсэн маргаан овоо хэдэн арван жил үргэлжлэв.

Ямартай ч генээс 30-70 хувь хамаардаг болох нь эхний ээлжинд батлагджээ.

Үнэндээ би төрдөг болов уу гэж таамаглаж, "төрдөг" гэсэн талыг баримталдаг байсан юм. Гэхдээ үнэндээ зөвхөн "төрөх" нь хангалтгүй юмаа гэж урьд нь бичиж байсныг манай зарим уншигч нар санаж буй биз.

Ямартай ч "унаж" үзээгүй хүн, "босоход" ямар байдгийг хичнээн ном зохиолоос уншаад ч мэдэхгүй, ойлгохгүй.

Дээр үед банкинд цуг ажиллаж байсан найз маань "Чи бид хоёр ямар азаар баян айлын хүүхэд болж төрсөнгүй вэ" гэж хэлж байсан нь санаанд орж байна. "Баян айлын бацаан" синдромыг ярьсан хэрэг л дээ. Зовж үзээгүй хүн жаргал гэж юу болохыг хэрхэн ч мэдэх билээ дээ. Гэхдээ прагматик логикийн үүднээс авч үзвэл заавал ядуу амьдарч байж лидер болох албагүй л дээ.

Тэмүүжин их бэрхшээлийг туулан хэрсүүжиж их монгол улсыг байгуулсан билээ. Харин түүний хүүхдүүд түүнийг нь ойлголгүйгээр нураасан. Хүүхдүүд нь нураасан ч юм биш, угаасаа автократ систем нурдаг логик зүй тогтол нь тийм юм байх.

Лидерүүд төрдөг ба бүтээгддэг гээд тодорхойлчихвол хүн амьтанд маргах шаардлага гарахаа болих юм болов уу.

Leaders are born and made. Хэдийгээр төрсөн боловч зөв орчин, нөхцөл, шалтгаан бүрдээгүй бол лидер лидер болж чадахгүй нь ээ.

Friday, October 1, 2010

Засаглал

Корпорацийн засаглал гээд хэн ч ойлгодоггүй зүйлийг хүн бүр ярьдаг. Заримдаа ярьж байгаа хүмүүс нь өөрсдөө юу ярьж байгаагаа ч ойлгодоггүй юм шиг...

Нэгэнт ойрд бичээгүй тул саяхан Танхим дээр тавьсан илтгэлээсээ товчилж бичье гэж бодлоо.

ТӨР ЗАХ ЗЭЭЛИЙН ХАРИЛЦАА (оригинал гарчиг)

Ардчилал бол нийгмийн хамгийн шудрага байгуулалт юм.

Ардчилал хэрэгжих механизм нь харин чөлөөт зах зээлт эдийн засгийн байгуулалт болно.

Чөлөөт зах зээлийн хөрс зөв бүрдээгүй цагт ардчилал цэцэглэхгүй.

Харин хүний нийгмийн хөгжлийн үндэс нь инноваци билээ. Гэтэл инноваци хамгийн өндөр төвшин зөвхөн чөлөөт зах зээлт эдийн засагтай ардчилсан нийгэмд оршдог.

Зорилго бол харьцангуй хүрэх зүйлийг илэрхийлсэн ойлголт. Гэтэл оршин байхуйг тайлбарласан ойлголтыг гаргаж ирэх нь зайлшгүй. Энэ бол Эрхэмсэг оршихуй (vision) билээ.

Хамгийн анхны корпорацийн эрхэмсэг оршихуй мөнгө олоход байсангүй. Бүтээл бүтээхэд оршин байсан юм.

Тэгвэл төрийн эрхэмсэг оршихуй юу вэ? Шудрага нийгэм, аюулгүй нийгэм, чөлөөт нийгмээс гадна Инноваци хамгийн дээд төвшинд хүртэл хийгддэг нийгмийг сахих нь төрийн ЭО юм.

Корпорацийн эздийн хурал бол Хувь нийлүүлэгчдийн хурал. Харин улсын эздийн хурал бол Сонгууль.

Эдгээр хурлуудаас удирдлагыг хэрэгжүүлэх төлөөлөл буюу ТУЗ - УИХ -г сонгодог. Тавигдах шалгуур нь хувь нийлүүлэгч-иргэн - ий эрх ашиг, шудрага ёс, ёс суртахуун, ардчилсан зарчим, чөлөөт зах зээл, мэргэжлийн боловсрол зэрэг болно.

ТУЗ-УИХ нь компани-улсын төлөвлөгөө, төсөв, стратегийн бодлогуудыг батлаж Гүйцэтгэх захирлыг-Ерөнхий сайдыг томилдог.

Гүйцэтгэх захирал- Ерөнхий сайд бол компани-улсыг өдөр тутмын удирлагаар хангаж батлагдсан төсвийн хүрээнд төлөвлөгөөнд хүрэх үүрэгтэй этгээд юм.

Гүйцэтгэх захиралд олгогддог ultimatum эрх мэдэл бол Хүний нөөцийг бүхэлд нь шийдвэрлэх асуудал юм. ТУЗ зөвхөн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулдаг бол Гүйцэтгэх захирал компанийн бусад бүх ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг.

Зорилгод хүрэх арга замыг гаргаж ирдэг хүн бол Гүйцэтгэх захирал юм. Тэр замаар хэнтэй явах нь тохиромжтой вэ гэдгийг мань хүн өөрөө шийдэх л асуудал. Арга замыг тайлбарлаж өгөөд байхад ойлгоогүй, тухайн замаар явах ачааллыг дийлэхгүй этгээдүүдийг халахаас өөр замгүй.

Төр бол муу менежер. Төр хэзээ ч сайн менежер байж чадахгүй. Яагаад гэвэл төр эсвэл хэн нэгэн этгээд дангаараа инноваци хийж чадахгүй.

Аливаа амьд биес байгалийн шалгарлыг тавьж генийн хувьд боловсронгуй болсоор байдаг. Ингэхийн тулд маш олон хувилбараар хөгжиж үздэг. Хөгжиж олон салаа болсон хувилбараас зөвхөн амьдрах чадвартай нь цаашид үлдэж хөгждөг. Хүний нийгмийн харилцаанд үүнтэй яг ижил ганцхан харилцаа байдаг нь зах зээлт эдийн засгийн харилцаа юм. Саяны олон улсын эдийн засгийн хямрал үүний жишээ. Хямрал гарцаагүй байсан байна. Хямрал болсон учраас бид цаашид хөгжив.

Олон ургальч үзэл бүхий зах зээл л төрөл бүрийн инноваци хийж, тэдгээрээс шалгарлыг давсан нь үлдэнэ. Нэг этгээд олон ургальч байх тийм зүй тогтол философийн хувьд байхгүй. Тэгэхээр төр бол зах зээлийн хувьд зөвхөн сайн зохицуулагч байх үүрэгтэй. Зах зээлээс аль болох цөөхөн алхамаар хоцорч явахыг тэд хичээх болохоос биш зах зээлийг түрүүлж явах тийм зүй тогтол байх боломжгүй.

Манай орны төрийн байгуулалтын хувьд олон дутагдал бий. Гэвч эдгээр нь ердөө шинж чанар төдий юм. Бодит асуудал юунд оршиж байгаа вэ гэхээр - энэ нь засаглалын асуудал билээ.

Хэрэв томилогдсон гүйцэтгэх захирал ажлаа хийж чадахгүй байгаа өөрийн харъяа этгээдүүдийг халж, өөрчилж чадахгүй бол юу болох вэ? Үүнтэй адилаар өөрийн чадвараар (merit based) биш аль нэг аймаг, нам, мафийн харъяалал бүхий этгээдүүд төрд дүүрсэн бөгөөд Ерөнхий сайд нь тэдгээрийг халж, өөрчилж чаддаггүй бол төрийн ажил хэрхэн урагшлах вэ?

Хувийн буюу бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор улсаас цалин авч ажиллах ямар ёс зүй байна вэ.

Жич: Улсын төлөө улсаас цалин авчихаад улсын төлөө юу ч хийдэггүй улсаас олгосон эрх мэдлийг хувийн ашиг сонирхлын төлөө хэрэглэдэг этгээдүүд дүүрчээ.

Wednesday, September 15, 2010

7 тэрбум

Саяхан Dark Math гээд ном гарсан байна. Энэ номон дээр хүн төрлөхтөн гэж ямар өрөвдөлтэй амьтад болохыг харуулсан гэжээ. Хүн гэдэг амьтан зүй тогтол хайдаг гажигтай юм гэнэ. Түүний хурц, өвчин болтол хөгжсөн жишээ нь алдарт математикч Жон Нэш юм байх (санаж байгаа бол Beautiful Mind гээд кино бий). Казинод ороод харвал хожиж байгаа хүн нь од нь гийчлээ гээд үргэлжлүүлж тоглосоор байгаад бүгдийг нь алддаг бол хожигдож байгаа хүн нь "удахгүй аз ирнэ" гэж тоглосоор байгаад дампуурдаг юм гэнэ. Энэ зүй тогтол огт үгүй байхад зүй тогтол хайдаг зан нь хүнийг иррационал болгож казиног баяжуулдаг юм байх. Саяны санхүүгийн хямрал бол бас үүний тод жишээ. Ертөнц өөрөө зүй тогтол биз. Гэтэл хүн түүнийг эзэмдэх агуу амьтан мөн юм уу. Ертөнцийн зүй тогтол нь хэдэн триллион жилийн дагуу хаос чанартайгаа үргэлжилдэг байхад хэдхэн мянган жилийн түүхтэй хүн түүний зүй тогтлыг ойлгож чадна гэж үү.

Ертөнцөд дэлхийтэй ижил, амьдрал байх магадлал ихтэй 10,000 орчим гариг бий. Түүний нэг нь дэлхий.

Дэлхий дээр 7 тэрбум хүн амьдрах.

7 тэрбум хүн "бүгдээрээ" Билл Гейтс шиг баян, Воррен Баффет шиг ухаантай, Бионси шиг царайлаг, Шварценнегер шиг баки болохыг хүсдэг. Гэвч ердөө хэдхэн нь чаддаг.

Харин үлдсэн ихэнх нь зүй тогтол "бодож" олоод түүнд хамаг буруугаа чихдэг. Баян айлын хүүхэд биш учраас, царай муутай төрсөн болохоор, УИХ-ын гишүүн ахгүй юм чинь, хөдөө төрсөн шүү дээ, азгүй тахиа, бүтэлгүй новш, бүүр шалтаг олж ядаад өглөө буруу хөлнөөсөө боссон учраас гэж хэлж байж ч магадгүй шүү. Дэлхийн бүх баячууд, алдартануудыг жагсааж үзээд хэд нь баян айлын хүүхэд, хэд нь сод ухаантан болохыг эхлээд хэмжиж үзэх хэрэгтэй л дээ.

Яагаад 7 тэрбум хүн бүгдээрээ сайн сайхан амьдрарч, оргилд гарахыг хүсдэг мөртлөө ердөө хэдхэн мянга нь чаддаг юм бэ?

Яагаад гэвэл 6,999,500,000 хүн "хүсдэг", харин 500,000 хүн нь "хүссэн зүйлээ авахаар шийддэг" учраас.

Үлдсэн өрөвдөлтэй лүүзерүүд өөрийг нь ядуу төрүүлсэн аав ээжээс эхлээд байгал цагийн уурын үзэгдэл, малчин төрсөн заяа гэх мэт хөх инээд хүрмээр зүйлст буруугаа чихээд, хэзээ нэгэн цагт гэнэт бурхан гарч ирэн цүнхтэй мөнгө өгөхийг хүлээсээр насыг бармой.
Ийм хүмүүс хүссэн зүйлээ авахаар завгүй хөдөлмөрлөж байдаггүй учраас дандаа өөрийнхөө толгой дээр байгаа хогийг харалгүйгээр хүссэн зүйлээ авахаар хөдөлмөрлөж байгаа хүний хацар дээр наалдсан хөөг харж дооглож инээцгээдэг. Ийм хүмүүсийн хувьд мөнгөтэй хүн болгон луйварчин, дээрэмчин, ямар нэг далд хуйвалдаан, зальт аргаар оргилд гарсан хүмүүс.

Хүссэн зүйлээ авахаар шийдсэн хүнд ганцхан нөхөр байдаг. Тэр нь царай биш, баян аав ээж биш, бие биш, мэдлэг биш, ухаан биш.

Тэр нь дэг журам-хэлбэрэлтгүй байдал. Хэрэв шийдсэн бол, хэрэв шийдсэн бол өдөр бүр 4 цаг ажилла. Баярын өдөр, амралтын өдөр, төрсөн өдөр - бүх өдөр ажиллах ёстой.

Тэгэж чадахгүй юм бол битгий гомдолло.

Мөрөөдөл гэдэг үг Монгол хэлнээ бүтэшгүй зүйлийг илэрхийлсэн үг болжээ. "Битгий мөрөөд". Гэтэл түүний англи хамаатан Dream нь англи хэлнээ хүрэх зорилгыг заасан утгаар ойлгогддог байх юм.

Monday, September 13, 2010

Цэргүүд

ХОШИН БОДЛОГО

18 настай 2 хүү хоёр өөр тийшээ цэргийн ангид явжээ.

Эхний хүү А цэргийн ангид очив. А цэргийн анги өдөр бүр 100 суниалгаж, 5 км газар гүйлгэдэг.

Хоёрдох хүү Б цэргийн ангид очив. Б цэргийн анги өдөр бүр 10 суниалгаж, 500 метрт гүйлгэдэг.

Хэрэв 1 жилийн дараа хоёрдох хүү Б цэргийн ангиас А цэргийн ангид шилжсэн бол түүний амиа хорлох, оргох, ар гэртээ захидал бичих магадлалуудыг тус бүр тооцно уу.

Жич: Эхний хүү 7 хоногийн дараа гэхэд формондоо орж үеийн олон нөхдийн адилаар огт түүртэлгүй суниаж гүйдэг болсон гэж үз. Мөн тэд анх цэрэгт очихдоо цэргийн ангийн дэг журмын талаар ямарваа нэг мэдээлэлгүй байсан.

А. 100 Б. 80-аас их В. О-тэй дөхнө
-------------------------------------------------------------------------------

Хүний потенциал хязгааргүй гэдэг. Хүн оюун ухааныхаа ердөө 10 хувийг л ашигладаг ч гэдэг. Бид олимпийн тамирчид, X спортынхон, тулааны урлагийнхан, Jumpers, адаглаад л Реп бүжгийнхэнээс хүний бие махбодийн гайхамшигийг олж хардаг.

Тэгээд байнга л гомдоллодог. Хэт хэцүү даалгавар өглөө, хэт хүнд зүйл шаардлаа гэж.

Хүнд энэ гайхамшигт чадварыг бүтээл гаргахад нь зориулж өгсөн биз. Хэрэв түүнийгээ бүтээл гаргахад ашиглахгүй юм бол юунд гомдоллоно вэ? Ямар ч бүтээл гаргадаггүй малаас ямар ялгаатай байна?

Орчлон ертөнцөөс тусдаа арал дээр төрж өссөн "хүн"-д очоод орчлон ертөнцийн үнэний талаар номлол айлд. Хэрэв тэр айлдсан номлолыг чинь хүлээж авахгүй бол малаас ямар ялгаатай вэ? Тэрэнд мал биш байх боломжийг өгөөд байхад авахгүй бол яах вэ?

Ертөнцөд боломж дүүрэн байна. Тэр боломжийг өмнө нь сураагүй, мэдээгүй байсан байж болно. Гэтэл гараад ирэхэд нь гараа сунгаад авч чадахгүй бол хүн байх ямар хэрэгтэй юм бэ? Заагаад өгье, мэдүүлээд өгье гээд байхад цааш нь түлхээд байвал яах юм бэ?

Sunday, September 12, 2010

when we turn into farms?

http://edition.cnn.com/2010/WORLD/asiapcf/09/12/mongolia.cashmere.herders/#fbid=v4RYlq8l_BR&wom=false

Sunday, September 5, 2010

Хүн

Хүн амьтан хоёр бараг л ялгаагүй болж таарав. Амьтад ухаантай ба моралтай болох нь батлагдаад байдаг. Бүүр love-той ч бололтой юм.

Дахиад нэг ялгаа байна. Энэ нь belief юм. Амьтанд ийм зүйл байдаггүй л болов уу?

Belief-гүй хүний амьдралд ямар утга байна? Who am I? асуултандаа хариулмаар байгаа бол юуны өмнө belief-тэй болох ёстой юм шиг.

Юу ч байлаа гэсэн ядаж амьдрал чинь бага ч атугай зорилготой бас чиглэлтэй болох болно.

Аль нэг шашин байж болно эсвэл "ертөнцийн түгээмэл үнэн" байж болно. Эцсийн эцэст аль нь ч байлаа гэсэн BELIEF-гүй байснаас хэдэн арван мянга дахин дээр.

Friday, September 3, 2010

Дериватив

Яагаад ч юм дериватив бол ойлгоход их л хүнд сэдэв юм. Деривативийг огт ойлгоогүй ОУВС-н ахлах эдийн засагчийг харж байлаа. Деривативийн зарчмаа сайн мэдээгүй Харвардын санхүүгийн профессортой таарч байв. Хэрэв та деривативийг мэддэггүй бол огт санаа зовох хэрэггүй байх нь шүү дээ.

Үүнийг монгол хэлнээ үүсмэл санхүүгийн хэрэгсэл, уламжлагдсан санхүүгийн хэрэгсэл, үүсмэл үнэт цаас гэхчилэн албан бусаар орчуулах гэж оролдсон. Би харин нэгэнт нүүдэлчин язгууртай хэлэнд огт байдаггүй ойлголтуудыг заавал 2-4 үгэнд багтаан орчуулах гэж оролдох ямар шаардлага байгааг огт ойлгодоггүй юм. Тэгэхээр бид цаашид дериватив гэж хэрэглэж явах болно. Та бүгд дериватив гэдэг нэртэй харийн хэрнээ практик ойлголтыг доороос мэдэж авах болно.

Дериватив нь дотроо форвард, фючерс, опшин гэсэн 3 хэлбэрийн хэлцэлтэй.

Дериватив бол хэлцэл. Зээл бол хэлцэл. Хадгаламж бол хэлцэл. Гэхдээ хэн ярьж байгаагаас хамаарч өөр өөрөөр хэлдэг гэж би өмнө нь олон хэлсэн. Тэгэхээр ХОБ (Хөрөнгө оруулалтын банк), арилжааны банк (commercial bank), худалдааны банк (merchant bank), trading house нар өөрсдийнхөө харилцагч нартай хийж байгаа дериватив хэлцэлээ дериватив бүтээгдэхүүн гэж нэрлэж болох нь байна.

Монголд анхны дериватив бүтээгдэхүүнийг анх бид нар 2003 оны орчимд ХХБанкинд байхдаа гаргаж байлаа. Тэр үед бид алтны пүт опшинг бүтээгдэхүүн болгон гаргаж байсан юм.

Монголчууд анхны дериватив арилжааг олон улсын зах дээр хийсэн нь харин 20 орчим жилийн настай болов уу.

ФОРВАРД
Одоогоос 100 гаруй жилийн өмнөөс арилжаа худалдаа өргөсөхийн хэрээр үнэ ханш савлах нь их болсон. Тухайлбал будаа, тариа, зэс, нүүрс, газрын тос, мод зэрэг олон таваарын хувьд үнэ ханшийн савалгаа нь худалдаачидад хүчтэй нөлөөлж эхэлсэн байна.

Үнэ эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт цэг дээр тогтдог гэдэг. Тэгвэл зэсийн үнэ эрэлт их байхад өсч, нийлүүлэлт их байхад буурна. Эсвэл нийлүүлэлт тогтмол байхад эрэлт буурвал унана. Эсрэгээр эрэлт тогтмол байхад нийлүүлэлт буурвал үнэ өснө. Эсвэл бүүр эрэлт өсч байхад нийлүүлэлт бүүр хурдан өсөөд байвал үнэ буурна. Гэх мэтчилэн 2 хүчин зүйлийн янз бүрийн комбинациас хамаарч үнэ нэг бол өснө, нэг бол буурна.

Дундад зууны Английн зэсээр сав суулга үйлдвэрлэгчийн хувьд авч үзье.

Лондонгийн зах зээл дээр зэс сав суулгыг бүхэлд нь нийлүүлэх захиалга хүлээн авч үнээ хатуу тохиролцсон гэж үзье. Тухайн үед Англи улс зэсээ Индонезээс голцуу импортолж оруулж ирдэг байв. Олборлолтын хэмжээ хэлбэлзэлтэй учир нийлүүлэлтээс хамаарч үнэ ханш байнга савлах нь хэвийн үзэгдэл байсан. Зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хувьд түүхий эдийн зах дээрх зэсийн үнэ өсвөл алдагдалтай.

Зэс аяга үйлдвэрлэхэд 50 грамм зэс ордог. 50 грамм цувимал зэс 50 фунтын үнэтэй байсан гэж үзье. Үйлдвэрлэгчийн Хатан хаанаас хүлээн авсан захиалга ёсоор 1 аягыг 75 фунтээр үйлдвэрлэх байв. Хэрэв зах зээл дээрх 1 грамм зэсийн үнэ 50 хувиар өссөн, өөрөөр хэлбэл аяганы түүхий эд болох 50 грамм цувимал зэсийн үнэ 75 фунт болвол үйлдвэрлэгч алдагдал хүлээх болно.

Зэс сав суулга үйлдвэрлэгч тухайн жилийн үйлдвэрлэлд хэрэгтэй бүх зэсийг нэг дор худалдан авах боломжгүй юм. 1.рт - түүнд тийм санхүүгийн чадвар байх магадлал тун бага 2.рт - алдагдсан боломжийн зардал маш их байх болно (мөнгөө банкинд хадгалуулвал хүүгийн орлого олно)

Тэгэхээр үйлдвэрлэгчийн хувьд "ханшийн эрсдэл" гээч юм үүсч байна. Үүнийг олон улсад market risk гэж нэрлэнэ. Нарийвчлан хэлбэл үйлдвэрлэгчид зэсийн ханш өсөх эрсдэл үүсч байна.

Одоо өнцгөө багахан шиг өөрчлөөд нөгөө талаас нь авч үзье. Индонезэд уурхайтай Лондонд төвтэй худалдааны банк (merchant bank) байсан гэж үзье. Индонезээс Лондон хүртэл олборлосон зэсийг тээвэрлэхэд 3 сар шаарддаг байсан. Энэ хооронд мэдээж зах зээл дээр зэсийн ханш чөлөөтэй өсч буурч байгаа. Гэтэл манай худалдааны банкинд зэсийг тээвэрлэж ирэх хугацаанд зэсийн ханш буурах эрсдэл үүсч байна.

Ийнхүү зах зээл дээр нэг талд нь зэсийн ханш буурах эрсдлийг үгүй хийх, нөгөө талд нь зэсийн ханш өсөх эрсдлийг үгүй хийх сонирхолтой этгээдүүд гарч ирлээ.

Ингээд эд нар coffee house буюу анхны болхи биржүүдэд цугларан зэсийн ханшийг түгжих хэлцэл хийнэ. Үүнийг форвард арилжаа гэж хэлнэ. Хэлцэл хийж байгаа процессийг нь арилжаа гэж хэлэх нь байна. Арилжааны эцэст хоёр талын хурууны хээ,гарын үсэг, лаан дардас юу ч бай арилжаа хийсэн гэдгийг нотлох тэмдэг бүхий хэлцэл 2 хувь үйлдэгдэнэ.

Аливаа форвард хэлцэлд үндсэндээ дараах хэдхэн зүйлс тусгагдана.

- Бүтээгдэхүүн
- Бүтээгдэхүүний хэмжээ
- Форвард үнэ (3 сарын дараа ямар үнээр бүтээгдэхүүнийг авах-зарах)
- Форвард хугацаа (Хэдий хугацааны дараа төлбөр тооцоо хийгдэх)

Форвард хэлцэл хийгдмэгц аливаа төлбөр тооцоо үүсэхгүй. Харин форвард хугацаа болоход талууд өмнө тохиролцсон форвард үнээрээ худалдах худалдан авах төлбөр тооцоогоо хийдэг.

Жоохон хадууръя. Уншаад ойлгогдохгүй бол олон удаа дахин дахин уншаарай.

Түрүүнд би market risk гээч юм ханшийн савалгаанаас болж үүсдэг гэсэн. Тэгвэл одоо дахиад нэг шинэ төрлийн эрсдэл үүсч байгааг та нар анзаарсан уу. Энэ бол өнөөдөр хийсэн форвард хэлцлээр хүлээн үүргээ гэрээний аль нэг тал нь биелүүлэхгүй байх эрсдэл буюу credit risk (also referred as counterparty risk) болой. Credit risk гэрээ байгуулсан тохиолдол бүрт үүснэ гээд ойлгочиход болно. Ер нь бол зээлийн эрсдэл, эсрэг талын эрсдэл гэх мэтчилэн махчилж болно.

Форвард хэлцэл нь өөрөө зах зээлийн эрсдлийг үгүй хийдгээрээ гайхамшигтай боловч шинэ төрлийн эрсдэл үүсгэж орхилоо. Үүнийг хаах асуудал гарч ирсэн байна.

Би саяхан нэг газар лекц уншиж байлаа. Форвардыг зааж байв. "3 сарын дараа форвард хэлцэлийн хугацаа болоход ханш огцом өссөн байсан гэж үзье. Хэлцлийн худалдан авагч тал энэ үед яах вэ?" гэж асуутал анги маань санал нэгтэйгээр "хэлцлээсээ бултана" гэж
хариулсан юм.

Нийгмийн ухамсарт хариуцлага, эсрэг тал, өөрийн гараар үзэглэсэн гэрээгээ хүндэтгэн үзэх үзэл огтоос байхгүй өнөөдрийн Монгол, 150 жилийн өмнөх Америк, 200 жилийн өмнөх Англи нарт credit risk бодитойгоор оршин байгаа юм.

Английн санхүүчид "My word is My bond" гэж хэлдэг (байсан) нь ч ийм учиртай болой.

Энэ бултах ухамсарын шийдэл нь бирж юм.

Аливаа бирж ердөө ганцхан үүрэгтэй чиглэлтэй байгуулагдсан. Энэ нь бирж дээр хийсэн арилжаа бүр хүчин төгөлдөр байх явдал мөн. Үүний дараа equally important бусад үүргүүд нь 1. Үнэ ханш, эрэлт нийлүүлэлтийг тунгалаг байлгах (transparency), 2. Хөрвөх чадварыг сайжруулах замаар -шудрага үнэ тогтоох - оролцогчдын хэрэгцээг хангах, 3. Бирж дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүний стандартыг хангах явдал зэрэг юм.

Бирж талууд хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн баталгаа болж биржээр дамжин хэлцэлд орж буй тал бүрээс барьцаа, төлбөрийг урьдчилан авдаг. Ингэснээр credit/counterparty risk нь үндсэндээ биржэд шилждэг гэж ойлгож болно.

Болхи кофены ресторанууд орчин үеийн бирж болон хувирсан түүх нь ийм болой.

Дэлхий дээр бүх юмны бирж бий гэж хэлэхэд хилсдэхгүй. Би өөрөө санхүүгийн бүх биржтэй ямар нэг байдлаар холбогдсондоо баяртай байдаг. Хамгийн сүүлд буюу хамгийн сонирхолтой (хамгийн сүүлд учирсан тул хамгийн сонирхолтой биз) бирж бол Лондонгийн Ллойдсын Эрсдлийн Бирж болой. (Lloyd's of London) Энэ бол олон улсын даатгалын компаниудад зориулсан эрсдлийг авч өгөлцөх бирж юм.

Уншигчын нүд чилэх тун дөхөж буй тул опшинг энэ удаа бичилгүй завсарлахаас. Харин фючерс (futures) бол бирж дээр арилжаалагддаг форвард гэдгийг уншигч авгай тэмдэглэж авна уу.

Биржээс гадуур хоёр тал шууд хоорондоо хийж буй форвард гэж байдаг бол энэхүү форвард бирж дээр очихоороо фючерс гэж нэрлэгддэг байх нь.

Форвард (forward and futures) арилжаагаар хувьцаа, валют, үнэт метал, будаа тариа ер нь бол үнэ тогтоогддог тэр нь савалдаг бүх зүйлсийг хийж байна.

Форвард арилжааг анх Япончууд 200 жилийн өмнө, Англичууд 300 жилийн өмнө хийсэн гэх мэтээр янз бүрийн түүхэн баримтууд байдаг...
Medina original - You and I
http://www.youtube.com/watch?v=b_AF99dZEow

Spencer Hill remix
http://www.youtube.com/watch?v=fQnb1k7dRyc&feature=channel

Dash berlin remix
http://www.youtube.com/watch?v=y2x8Q2y2Rm8&feature=channel

Deadmau5 remix
http://www.youtube.com/watch?v=C1p8HlgoRHE&feature=channel

Weekend chill

10 seconds before sunrise
http://www.youtube.com/watch?v=Gs81rfLAjRo

Thursday, September 2, 2010

No god

Нобелийн шагналт нэрт астрофизикч Стефен Хоукинг "ертөнцийг бүтээхэд бурханы шаардлага байсангүй" гэж хамгийн сүүлчийн "Grand design" номондоо тунхаглалаа. Түүний өмнөх ном зохиолуудад "Бурхан ертөнцийг бүтээсэн харин хэрхэн, яах гэж бүтээснийг хайж олох ёстой" гэсэн санаа гарч ирдэг байсан юм.


Hawking writes:
Spontaneous creation is the reason there is something rather than nothing, why the universe exists, why we exist. It is not necessary to invoke God to light the blue touch paper and set the universe going.

Миний хувьд физикч эсвэл астрофизикч биш учраас шинжлэх ухааны үүднээс бурханыг үгүйсгэж чадахгүй. Гэхдээ философи-логикийн үүднээс бурханыг бараг бүрэн үгүйсгэж чадах юм. (Үүнийг бичих, ярих нь огт утгагүй)

Бурханыг бүрэн үгүйсгэхэд ганц л асуудал дутаад байгаа нь философич Адам Смитийн анх гаргаж ирсэн moral sentiment-ийн тухай асуудал юм.

"Хүн хэдийгээр өөрт нь ямар ч шууд ашиг тус үгүй байхад бусдын аз жаргалаас баяр таашаал авдаг" гэж философич маань бичсэн байдаг. Яагаад хүн бусад хүнд хэрэгтэй байх гэж зүтгэдэг юм бэ гэдэг асуултанд өнөөг хүртэл хариулт өгсөн хүн алга байна.

Би бодож байна гэдэг чинь би оршин байна гэсэн үг.

Би оршин байгаа учраас би ямар нэг үүрэг/зорилготой гэсэн үг.

Би үргэлж хүмүүст хэрэгтэй зүйл хийхийг хүсч байна гэдэг чинь энэ миний амьдралын зорилго гэсэн үг.

Амьтанд ийм мэдрэмж байдаг болов уу.. гэж бодож байсан юм. Хэрэв зөвхөн хүнд л ийм мэдрэмж байдаг бол хүн онцгой амьтан болж хувирах байв.

Гэтэл хамгийн сүүлчийн Scientific American дээр Moral Animals нэртэй товчхон ажил хэвлэгджээ. Төрөл бүрийн туршилтын эцэст амьтан бусад амьтадын төлөө иррационал-irrational шийдвэр гаргадаг болох нь батлагдав. (Хүний ихэнх шийдвэр нь иррационал)
Сармагчин нөгөө сармагчингаа авархаар өөрөө сэлж чадахгүй байж усруу үсрэн орж байв. Нохой хүний амийг авархаар мөн ижил төстэй шийдвэр гаргаж байв.

Үнэндээ бидний одоо рационал-rational гэж боддог, гэж хүлээн авдаг логик нь үндсэндээ illogical болохыг бид батлаж болно. Бидний иррационал гэж төсөөлдөг логикууд нь бүх зүйлсийн үндэс суурь, утга учир бололтой юм.

Харамсалтай нь үүнийг ихэнх хүмүүс хэзээ ч ойлгож чадахгүй байсаар нүд анина. Тэд 2 хэмжээст хавтгай дээрээ зүйл дуусна. Гэхдээ хэзээ нэгэнт цагт бүх хүн 4 хэмжээст огторгуйд сэтгэдэг тийм сайхан цаг ирнэ. Яагаад гэвэл бүх хүн тэгэж сэтгэх боломжтой гэдэг нь батлагдсан. Энд ухаан огт хамаагүй байна.

Хүн нөгөө хүнээ дандаа рационал гэж төсөөлж харьцдаг учраас алдаа гаргадаг. Хоёр хүн эвлэршгүй дайснууд болдог. "Хүн сэтгэлээрээ амьтан" гэж үнэн юм. Зөвхөн иррационал амьтан л сэтгэлээрээ байж чадна.

Бусаддаа хайр бэлэглэцгээх хэрэгтэй, тэднийг буруугаа хүлээвэл нь уучлах хэрэгтэй...

Хэрэв бурхан үгүй юм бол энэ дэлхийг диваажин болгож хувиргах ёстой.

Monday, August 30, 2010

Дилеммаг хэрхэн шийдэх вэ

Монгол улс ядуу гэдгийг бүгд мэддэг. (Монголчууд өөрсдөө хүртэл)

Бурангуй удирдагч нараас боллоо гэж ЛҮҮЗЕРҮҮД шүүмжилдэг. Бүүр өлсгөлөн зарлаж байгаад "бүгдийг" нь авч хаях гэж хэсэг үзсэн дээ. Буруу бишээ. Зарим нь тиймэрхүү байдлаар дарамт үүсгэж, хүмүүсийг хамаагүй луйвар хийхээс сэрэмжилдэг тогтолтой. Гэхдээ аваад хаячихсан хойно хэн төр барих вэ? Ард түмний сонголтоор гарч ирээгүй өлсгөлөн зарлагчид уу?

Гэхдээ энэ нь арга зам биш юм. Бид нэгэнт ардчилсан дэглэмтэй орон тул - хувьсгал хийнэ гэсэн ойлголт байхгүй. Хувьсгалыг зөвхөн дэглэм өөрчлөхийн тулд хийдэг. Яг үнэндээ бол өөрсдөө сонгож гаргасан хүмүүсрүүгээ чулуу шиднэ гэдэг нь болчимгүй зүйл.

Сонголт хийж байгаа "малуудаас" боллоо гэж арай боловсролтой хэсэг нь халаглах нь бий.

Нүүдэлчид болох гээд байгаа юм уу эсвэл иргэнших гээд байгаа юм уу гэдэг дээр асуудалын зангилаа оршиж байх шиг. Зарим хүмүүсийн шүүмжилж байгаагаар нийт хүн амын 50 орчим хувь нь иргэнших маягтай амьдарч байтал үлдэх нүүдэлчидийн сонгосон гишүүд их хурлын дийлэнх сандалыг эзэлж байдаг.

Иргэншил буюу citizenship гээч агуу зүйл одоогоос 8 орчим мянган жилийн өмнө үүсч хүн төрлөхтөн бага багаар нүүдэллэж амьдрахаа больж нийгмийг бий болгосноос хойш бид иргэншилийн олон хувилбарыг бага багаар туршиж үзсээр явна. Нүүдэлчинд иргэншил гэж байдаггүй. Нүүдэлчин соёл гэж байж магадгүй юм. Харин нүүдэлчин иргэн гэж байдаггүй.

Харахад хоорондоо хичнээн дайсагнан мэт байвч хотод нь үер болоход хотын бүх иргэд нэгэн зэрэг хотоо аюулаас аврахаар ухас хийдэг. Ингэснээр зөвхөн нийгмийн нарийн төвөгтэй харилцааны үед л үүсдэг synergy бий болмой. Харин урд ууланд түймэр гарахад нүүдэлчид ердөө нүүгээд л явчихдаг. Synergy ба морал гэдэг үгс нүүдэлчидийн үгсийн санд байдаггүйд гайхах зүйл үгүй. Яагаад гэвэл энэ нь зөвхөн иргэншсэн нийгэмд бий болдог ойлголтууд.

Чингис хаан гайхамшигийг хийсэн. Нүүдэлчидийг нэгтгэж суурин соёл иргэншлийг цэргийн хүчээр эзлэн авав. Гэвч өөрөө "морин дээрээс дэлхийг эзлэх амархан, харин мориноос буугаад дэлхийг захирах хэцүү юм байна" гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Яг л ийнхүү хэлж байсных нь дагуу болж Монголын их эзэнт гүрэн ердөө 200 жил (Ром хэдэн жил дэлхийг захирсаныг саная) болсоны дараа задран унасан юм. Энэ бол түүх.
Аристократ хэлбэрээр эзэнт гүрнээ үргэлжлүүлэн удирдахаар оролдсон боловч бусад ихэнх аристократ нийгмийн адил задран унасан. Хэрэв демокрасиг эсвэл меритокрасиг (өөрөө үүнийг зарим байдлаар хийх гэж оролдсон боловч хойч үе нь үл ойшоож таягдан хаясан) бүрэн утгаар нь хэрэгжүүлж амжаад нас нөгчсөн бол хэн мэдлээ, Монгол одоо байгаагаас олон арав дахин хүчтэй улс байж мэдэх л юм.

Нүүдэлчин байдлаар зохион байгуулагдах нь эдийн засгийн хувьд сул талыг үүсгэж Хятад мэтийн иргэншсэн гүрний өмнө хүчин мөхөсдөхөд хүргэж байгааг ойлгож түүнийг өөрчлөхийг оролдож байсныг Мандухай сэцэн хатны түүхээс тодорхой уншиж мэдэж болно.

Социализм байгуулагдсанаас хойш нүүдэлчин аргыг өөрчилж нийгмийн нарийн төвөгтэй байгуулалтад шилжихээр шат дарааллан олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Нэгдэл, хамтрал байгуулахаас эхлээд малчидын хүүхдийг хүчээр сургуульд сургах хүртэл бүгдийг нь туршиж үзэв. Бүтэлгүйтэх ямар шалтгаанууд байсан талаар хожим тайлбарлахыг хичээх болно.

Хамгийн анхны гүрэн нүүдэллэх амьдралаас татгалзаж иргэншсэн нийгмийг байгуулж эхэлсэнээс хойш даруй 8000 гаруй жил өнгөрчээ. Харин Монгол сүүлийг нь мушгих маягтай явж байтал гэнэтхэн Нүүдэлчин соёлоо (тэр нь хаана байгаа хийгээд юу болохыг өөрсдөө сайн ойлгохгүй байгаа) хамгаалъя, Монгол хүн бол ердөө малаа дагаад амьдрахаар бүтээгдсэн гэх мэтийн харийн явуулга ч юм шиг, дотоодын хатгалга ч юм шиг хачин жигтэй зүйлс сонсогдох юм. Зүй нь малчидын бүгдийг нь оффист суулгаад, сарын цалинг нь 5 мянган доллар болгоод, дэлхийтэй хөл нийлүүлж алхах санал тавибал малчин алийг нь сонгох бол? Гэтэл өөрсдөө оффист компьютерийн ард суучихаад, яриад байгаа огт ойлгодоггүй соёлоороо тархи угаах гэж оролдох нь өрөвдөлтэй.

Үнэндээ бүх л хөгжлийн урсгалыг сөрөх гэсэн иймэрхүү хуучинсаг зүйлс байж л байдаг. Хэзээ ч амжилт олдоггүй нь харин инээдтэй. Тэгэсхийгээд нам дарагддаг. Харин нөгөө нүүдэлчин соёл энэ тэр, Монгол хүн малаа маллаад морио л унаад явж байх ёстой гээд хашгичаад байсан нөхдүүд чинь нэг л өдөр synergy, нийгмийн моралийг хэрхэн сайжруулах вэ гэчихсээн телевизээр яриад сууж байвал битгий гайхаарай. Ийм бэртэгчин этгээдүүд бүх нийгэмд байж, ардчилсан нийгмийн сул талыг ашиглан мөнгө хийдэг юм.

За тэр ч яахав дүүдээ өгөх миний тайлбар.

Яаж тэгээд энэ улсыг чинь хөгжүүлэх юм бэ гэсэн асуулт нээлттэй л байна.

Хэд хэдэн асуудал байна.

1. Сонгогч боловсрол муутай тул сонгогдогчид шахалт тавьж чаддаггүй.
2. Сонгогч ядуу тул алсыг харсан сонголт хийж чаддаггүй.
3. Сонгогдож байгаа хүн сонгогчид ая тал засахын тулд богино хугацаат шийдвэр гаргахаас "өөр аргагүй" болдог.
4. Нийгмийн элит хэсэг үгүй болсон тул түүний орон зайг бэртэгчингүүд эзлэх маягтай болсон. Сүүлдээ бүүр элит хүн гэж мөнгөтэй хүн юм гэсэн маягтайгаар нийгмийн тархи эргэж эхэлж байгаа.
5. Нийгмийн элит байж болох хэсэг нь бүх зүйл болохгүй байгаад шоконд орж, хэт цөөнх болсон, дээрээс нь мөнгөгүй тул өөртөө итгэх итгэлгүй болж зүгээр л гэртээ телевизортой хэрэлдээд сууж байдаг болсон.

Харин идвэхгүй болсон элит, боловсролгүй хийгээд ядуу ард хоёрын дунд бэртэгчингүүд өөр хоорондоо тэмцэлдэж байгаа дүр зургыг бид харж байх шив дээ. Зарим нь төр барьж, зарим нь өлсгөлөн зарлаж сүрдүүлэх замаар бялууг хуваах байдалтай.

Монгол улсын эдийн засгийг удирдана гэвэл саяны миний хэлсэн асуудлыг яаж шийдэх арга замыг тодорхой болгосон байх ёстой.
Хамгийн сонирхолтой нь, эдийн засгийн арга замаар саяны асуудлуудыг шийдэж бас нийгмийн өөрчлөлт хийж болж байна.

Гинжин урвалыг эхлүүлэх хүмүүс нь намууд доторх 45-орчмоос дээш насныхнаас бүрдсэн фракцууд. Энэ үеийнхэнд ядаж моралийн хэлтэрхий байна. Хэдийгээр synergy-г ойлгодоггүй ч гэсэн.

Ард түмэн эхлэхгүй ээ. Чадах ч үгүй. Тэдэнд мөнгө алга.

Гэхдээ төрийг барьж байгаа дээр дурьдсан фракцад нийгмийн элит бүлгийн дэмжлэг хэрэгтэй. Огт ийм дэмжлэг байхгүй нөхцөлд эд аливаа хөдөлгөөн хийхээс айж, төөрөлдөж байна.

Элит байж болох үе нь насаараа хүртэл ялгарсан (энэ тал дээр би сайн мэдэж чадахгүй байна) байх шиг. 30 эргэм насны гадаад дотоодод боловсрол эзэмшсэн өөрсдийгөө нийгмийн "элит" гэдгээ мэддэггүй залуучууд сэрэх хэрэгтэй. Телевизээр амны зоргоор бурдаг бэртэгчингүүд хийгээд солиотой, мэдрэл муутай хүмүүсийн орон зайг эзлэх зориг дутдаг тэр хүмүүсийг би хэлж байна.

Элитүүд өөрсдийн үүрэг хариуцлагыг ухамсарлах хэрэгтэй. Тэд сэрвэл төрд байгаа арай зөв фракцад нь дэмжлэг болж эерэг гинжин урвал эхлэх болно. Тухайн үед нь эдийн засгийн зохих хөшүүргүүдийг зөв газарт нь хийж өгсөнөөр бүх асуудал шийдэгдэх боломжтой байна.

Яагаад телевизээр тас хар царайтай, улаан хацартай, илүүдэл жинтэй, зангиагаа ч зөв зангидаж чаддаггүй этгээд "Хэрхэн бусдад таалагдах вэ" номноос цээжилсэн юмаа бурж байхад элитүүд зүгээр гэртээ хараад телевизортойгоо хэрэлдээд суугаад байна вэ?

Paul Krugman and Economics

During 2 hours flight back to my smoky UB, I have finished a book by Paul Krugman, the Nobel prize winner economist.

Мань эр шинэ үеийн эдийн засагч гэдэг утгаараа асуудлыг 4 хэмжээст буюу бодит байдлаар харахыг хичээжээ. Хэдийгээр эдийн засгийн үйл явцыг тайлбарласан зарим тайлбаруудтай нь санал нийлээгүй, эсвэл дутуу байна гэж бодсон боловч энэ ном өөрөө надад олон сайхан санаа төрүүллээ.

Тухайлбал СССР, the socialist monster-ийн уналтын шалтгаан, Яагаад хуучин социалист орнууд ардчилсан дэглэмт чөлөөт зах зээлт эдийн засагт шилжих гэж ингэж их зовж зүдэрч байна вэ ---- зэрэг асуудлуудыг би картын бараанд очерлоод зогсож байсныхаа хувьд мань эрээс хамаагүй insightful тайлбарлах юм шиг санагдчихлаа.

Мэдээж Paul Krugman 1980 оны АНУ-ын хадгаламж зээлийн хоршооны хямралыг надаас хавьгүй илүү тайлбарлах байх л даа.

Нобелийн шагналт америк эрээс илүү сэтгэж чадах Монгол хүн байх боломжгүй гэж 2 хэмжээст ахархан сэтгэхүйдээ төсөөлдөг хүмүүсийн комментийг авахгүй байх зорилгоор би блогийнхоо бүх комментийг хаалаа.

Paul Krugman-ий номыг унших явцад төрсөн санаануудаа тун удахгүй хуваалцаж эхлэхээ амлая.

Хэмжээс

Хэрэв ертөнц 6 ба түүнээс ч олон хэмжээстэй бол 3 хэмжээст бие махбодтой хүн гэдэг амьтан түүнийг хэрхэн төсөөлж барах билээ.

Зарим хүн 4 хэмжээст сэтгэж чадаж байхад зарим хүн ердөө хавтгай дээр буюу 2 хэмжээст баригдан сэтгэдэг нь харамсалтай. 2 хэмжээст өөрийн ертөнцийг үнэн хэмээн үзэж, бусдын олон хэмжээст бодролуудыг үл ойлгон, буруушаах нь өрөвдөлтэй, эмгэнэлтэй.

Үлгэрлэвээс уран барималыг тас гөлөрч, мэл гайхаж байснаа ганцхан муухай орилоод хага цохин хагалах зандалчинтай адил буй заа. Тэр хэзээ ч уран барималыг ойлгохгүй ээ.

Ертөнц чамд харагдаж, мэдрэгдэж, үнэртэж, сонстож байгаагаас чинь огт өөр биш биз?

Saturday, August 28, 2010

Яах вэ?

Сүүлийн үед энэ нэг сэдэв миний нервийг барж байна.

Гадуур дүүрэн л ингэмээр байна тэгмээр байна гэсэн хүмүүс. Дахиж тийм юм сонсохоос залхаж байна.

Манай нэг танил "англи хэл сурах юмсан, англи хэл сурмаар байна" гэж анх ярьж эхлээд даруй 5 жил өнгөрсөн байна. Гэтэл англи хэл нь байдаггүй ээ, таг. Дахиад нөгөөхөө улиглахаар нь би өдөрт хэдэн үг цээжилж байгааг нь асуулаа. Гэтэл нэг ч үгүй цээжилдэггүй гэж байна.

Би тэгэхээр нь дахиж хэзээ ч англи хэл сурахын төлөө нэг ч дусал хөлс гаргаагүй байж англи хэл сурмаар байна гэж хэлээрэй гэж захилаа. Яагаад гэвэл энэ чинь аймшигтай бүдүүлэг сонсогдож байна.

Хэрэв хүн хөдөлмөрлөж байвал тэр нэг зүйлийг хүсчээ гэж дүгнэж болно. Хэрэв хүн аль нэг зүйл, зорилгын төлөө хөдөлмөрлөхгүй байвал тэр хүн тэрнийг хүсэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр дахиж битгий хүсээгүй байж тэгмээр байна, ингэмээр байна гэж хэлцгээж бай гэмээр байна. Яагаад гэвэл энэ чинь нийгмийн өвчин болж хувирчихлаа.

Монголын шилдэг банкир болмоор байна уу? Ангил хэл сурмаар байна уу? Мөнгөтэй болмоор байна уу? Лаг болмоор байна уу? Тэгвэл яг тэгэж хүссэн секундээсээ эхлээд түүндээ хүрэхээр хөдөлмөрлөж эхэл. Хэрэв хөдөлмөрлөж чадахгүй юм бол дахиж битгий тэгэж ярь.

Dexter нэртэй уншигч - "би санхүүгийн менежментээр лаг мэдлэгтэй болмоор байна, ямар номноос уншвал бүгдийг нь мэдэж болох вэ" гэжээ.

Одоо та нөхдүүд анхааралтай уншаарай.

Би тэгэхээр нь өөрийн болон миний мэдэх бусад хүмүүсийн туршлага дээр үндэслэн хэлэх гээд байна
1. Эхлээд чи зорилгоо тодорхой, хэмжигдэхүйц байдлаар тодорхойлох ёстой. "Санхүүгийн менежментийн лаг мэдлэг" гэдэг чинь хэмжигдэхгүй байна. Харьцуулах байдлаар хэмжиж болохоор байвал их зүгээр байдаг. Хүрэх цэг чинь тодорхой байх ёстой. Тухайлбал "Монголын хамгийн шилдэг санхүүгийн менежер болно" , эсвэл " Нью Йоркийн Вол Стрит-эд ажиллах төвшинд санхүүг мэдэх" гэх мэтээр тодорхойлвол хэмжигдэх байдал нь хамаагүй илүү болж ирж байна.
2. Чи өөрөөсөө үнэхээр энийг хүссэн үү гэдгээ асууж баталгаажуул. Хэрэв тийм бол чи зорилгодоо хүрэхийн тулд сахилга баттай байх ёстой. Чи өдөр бүхэн, тасралтгүй сургуулилах ёстой. Кунг Фу-ийн эрдмийн нууц нь их энгийн - яг нэг цохилтоо өдөр бүр 10,000 удаа давтаж хийх. Үүний дараа цохилт төгс, оновчтой, хамгийн хурдан болдог. Кобэ Брайнт өдөр бүр "бэлтгэлийн дараа" 2,000 удаа шидэлт хийдэг. Харин тэгтэл өрөвдөлтэй лүүзерүүд Кобэ Брайнтийг төрөлхийн тийм байсан гэж боддог. Үгүй тийм юм байхгүй. Энэ дэлхийд залхуу, хөдөлмөрч гэсэн хоёрхон төрлийн хүн байдаг. Энэ дэлхийд лүүзерүүдийн боддог шиг гений, ухаантай, баян айлын, азтай гэсэн тийм хүмүүс байдаггүй юм.
Чи Монголын хамгийн шилдэг санхүүгийн менежер болохыг хүсч байгаа бол өдөр бүр 2 цаг мэргэжлээрээ англи хэл дээр сургуулилах ёстой. Санхүү, бизнесийн чиглэлээр Монгол хэл дээр бичигдсэн номнууд ихэнх нь хог. Тэгээд ч энэ мэргэжлийн хэл нь өөрөө англи учраас. Мөн security гэдэг ганцхан үгийг Үнэт цаас гэж 2 үг болгон Монгол хэлнээ орчуулдаг учраас чи Монгол хэлээр юм уншаад хэрэггүй.
3. Мөн энэ дэлхий дээр бүх мэдлэгийг олгодог ЦОР ГАНЦ ном эсвэл хүн гэж байхгүйг хатуу анхаарах хэрэгтэй. Санхүүгийн бүх мэдлэгийг өгөх нэг л ном гэж хэзээ ч, хаана ч байхгүй.
Ном өөрөө харьцангуй бичигддэг. Өөр арга ч байхгүй. Дэлхий санхүүгийн бүх практик, зах зээлийг багтаасан нэг ном бичиж онолын хувьд болох боловч унших огт боломжгүй. Тэр номд уншигч олдохгүй байсаар номын зохиогч шууд дампуурах болно.
Тийм учраас миний бодлоор чи ойролцоогоор 3-5 номын мэдлэгийг өөрийн мэдлэг болгох (би унших гэж хэлээгүйг анхаарна биз) ёстой.
4. Үүний дараа магадгүй чи аль нэг олон улсын шалгалтанд бэлтгэх нь хамгийн зүйтэй болох болно. CFA, CPA гэх мэтчилэн 7-8 олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, IVY лигийн магистрийн дипломтой тэнцэх шалгалтууд бий. Шалгалтыг чи өөрийн өдөрт ажиллах цаг, тархины физик хурдаас хамаараад 2-5 жилийн дотор өгч дуусгана.
Америк бол шудрага орон гэдэг. Шудрага гэдэг нь юун дээр харагддаг вэ гэхээр - Harvard MBA сурч төгсөхөд 120 орчим мянган доллар хэрэгтэй бол түүнтэй онолын хувьд бараг ойролцоо үнэлэгдэх CFA шалгалтыг өгч давахад ердөө 2-3 мянган доллар хэрэгтэй.
5. Мэдээж 7 тэрбум хүмүүсийн ойролцоогоор 6,999,999,900 хүн нь "компьютер" шиг толгойтой биш тул чамд ном, сонингоос уншиж олж авсан мэдээллээ мэдлэг болгон батжуулах хамгийн дөхөм арга зам нь яг тэр мэргэжлээрээ давхар ажил хийх явдал мөн. Ингэснээр чи суралцсаныхаа төлөө цалин авч байна гээд ойлгочихож болно. Лүүзерүүд л цалин бага гэж гомдоллодог.

Чи ядуу байж болно, чи азгүй байж болно, чи царай муутай байж болно - гэхдээ чи хүсэлтэй байвал зорилгодоо хүрнэ. Тэрийг л би чамд амлая.

Friday, August 27, 2010

Төгрөгийн дайн

Монголбанк 3 өдрийн өмнө 40 сая, нэг өмнө 26 сая доллар зах зээл дээрээс худалдан авч долларыг хамгаалах гэж оролдож байна.
Тэр хэмжээгээр төгрөг хэвлэгдэн зах зээлд нийлүүлэгдэж буй нь инфляцийн үүднээс авч үзвэл сонирхолтой л асуудал байх юм.

Гэтэл зарим нэг хүн долларын ханш сулрах нь Монголбанкны долларын нөөцийн төгрөгөөр илэрхийлсэн үнийн дүнг сулруулж, Монголбанк ханшийн тэгшитгэлийн их хэмжээний алдагдал хүлээж байна гэсэн маягтай юм сүүлийн хэдэн жил яриад байх юм.

Монголбанк бол ашгийн төлөө байгууллага биш бөгөөд тэнд Орлого үр дүнгийн тайлан гэж юм байх ёсгүй!!! Гадаад валютын нөөцийг үндэсний валютын эсрэг ханшийн тэгшитгэл хийх логик учир зүй байхгүй.

Thursday, August 26, 2010

Life in a laboratory

Өмнө нь амьдралыг лабораторид бүтээж болох уу гэсэн асуулт гарч байсан.
Харин саяхан Америкийн хэсэг эрдэмтэд бактерийн генийн код хийж түүнийгээ M.capircolum эсэд суулгаж туршихад (эсийн оригинал генийг авч хаясан)эс ямартай ч хүний бүтээсэн хиймэл генийн кодын дагуу амьдарч, өсөн дэлгэрч эхэлсэн байх юм.

Хэрэв DOS (disc operating system) байхгүй бол компьютер ердөө л хуванцар, шил, силиконы нэгдэл юм гэж үзвэл дэлхий дээрх бүх амьд организмийн DOS нь генийн кодчилол билээ.

Гэтэл үүнийг хүн хийчихлээ.

Хэрэв бурхан амьд бүхнийг зохион бүтээсэн гэж үзвэл хүн өөрийнхөөрөө амьтадыг зохион бүтээж эхлэх цаг хаяанд ирж байх шиг байна.

Хэрэв бурханы зохиосон генетикийн кодчилолын систем MS-DOS гэж үзвэл, хүн MAC-OS -ийг зохиочлоо гэж хэлж болохоор байна.

Friday, August 20, 2010

Position opening

1. Macroeconomist
2. Analyst/researcher (economy/markets/policy)
3. Investment analyst
4. Corporate financier

Wanted respectively.

Individuals will be expected to be a. in charge of themselves b. fully in control of their destiny and c. lacking guidance for their vision.

A clear path to become partner with competitive salary structure awaits you.

You should send your applications to info@fma.mn address.

Thursday, July 22, 2010

Онол онол онол

dexter гэж залуу "үнэ үнэхээр эрэлт нийлүүлэлт дээр тогтоогддог юм уу" гэж асуужээ.

Би дээр "онол худал болов" нэртэй нийтлэл бичээд хүн амьтан баахан мэтгэлцэв дээ.

Ер нь бол нийгмийн шинжлэх ухаанууд заримдаа суурь шинжлэх ухаанууд хүртэл тодорхойлолтуудаа эргэж харж байгаа цаг. Миний ойлгож байгаагаар оюуны хувьсгал маягийн юм явагдаад байна уу даа.

Үнэ эрэлт нийлүүлэлт дээр тогтож байгаа нь үнэн бас худал болж таарч байгаа юм. Эцсийн эцэст бол үнэ хэрэглэгч ба үйлдвэрлэгчийн ухамсар дээр тогтоогдож байгаа юм л даа. Эрэлт нийлүүлэлт гэдэг нь бол ухамсарласан ухамсарын илрэл болохоос биш эрэлт нийлүүлэлт гээд хоёр мангас гарч ирээд байлдаад байгаа биш юм.

Та бүгд одоо онолын номууд аваад харах юм бол Засгийн газар ба Төв банкны зүгээс улс орны эдийн засгийг сайжруулахын тулд авах арга хэмжээнүүд нь ухамсарт "ухамсарын шанаа" өгөх биш харин зүгээр л эрэлт нийлүүлэлтэд өөрт нь механик нөлөөлөл үзүүлэхэд чиглэгдсэн байгаа юм. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ, бууруулна ч гэх шиг. Тэгээд одоо эдийн засгийн нобелийн шагналтай нэртэй улсууд гарч ирээд "Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь хүүг бууруулдаг уу, үгүй юу" ч гэх шиг хэд хэдэн школд хуваагдчаад хэдэн арван жилээр маргаад байна аа даа. Үнэндээ тэгэх хэрэггүй ээ л гэх гээд байгаа юм. Энэ нь яг Наполеон бүх цэргүүдийнхээ нэрийг цээжээр мэддэг байсан болохоор цэргүүдийнхээ хайрыг хүлээгээд, тэгээд шууд л бүх байлдаанд ялаад байдаг байсан гэж ярьдагтай адил. Фундаментал сэтгэлгээ ёсоор бол иймэрхүү тайлбар, ийм байдлаар асуудлыг ойлгох нь өөрөө хөх инээд хүрмээр юм л даа.

Фундаментал сэтгэлгээ гээд би дахин дахин бичээд байдаг. Хүмүүс ерөнхийдөө харагдах байдал, үзэгдэх дүрс, сонсогдох чимээ, амтлагдах амтанд дулдуйдан ертөнцийн мөн чанарыг хүлээн авч, харсан үзсэнээ мэдлэг хэмээн сэтгэж --- түүнээсээ болоод мөн чанар, мөн үнэнг буруу ойлгодог юм. Фундаментал сэтгэлгээг ашиглан сэтгэснээр бодит мөн үнэнийг, уг чанарыг ойлгох боломжтой гэж би үздэг.

Эдийн засгийн ухаан мөн адил - эрэлт нийлүүлэлт нь яг өөрөө бол эдийн засгийн оролцогчид болох хүмүүсийн ухамсарт явагдаж буй өөрчлөлтийн тусгал болохоос биш ухамсарыг бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүй байх шиг байна. Эдийн засаг гэдэг бол мөнгө, хөдөлмөрийн харилцаа гээд бүдүүлгээр хэлчихвэл мөнгө ба хөдөлмөрийн харилцаа өөрөө яг юу юм бэ, уг чанар нь хаанаас ургаж байна гэдгийг бодох хэрэгтэй.

Та нар bloomberg дээр сувгаа тааруулаад 7 хоног орчим үзэх юм бол Дэлхий даяараа эдийн засгийг цаашид яах тал дээр юу хийхээ мэдэхээ байчихаад байгааг ойлгох болно. Бид сүүлийн 70000 жилийн турш гарах арга зам олсоор ирсэн, одоо ч гэсэн олох болно. Энэнд нэг их санаа зовоод байх юмгүй.

Tuesday, July 6, 2010

Төгрөгийн дилемма

Эдийн засгийн олон талт асуудлуудаас энэ удаад инфляци ба төгрөгийн ханшийг авч бичлээ.

2009 онд долларын эсрэг төгрөгийн ханш өмнө хүрч байгааагүй төвшинд хүрч суларсан. Цаашид төгрөгийн ханш эдийн засгийн суурь хүчин зүйлсийн улмаас долларын эсрэг тасралтгүй чангарах төлөвтэй байгаа. Гэтэл инфляцийн төвшин 2010 он гарсаар огцом өсч байгаа нь санаа зовоосон асуудал болоод байна.



Инфляцийг яаж бууруулах вэ?
Долларын эсрэг төгрөгийн ханш (USDMNT) өссөнөөр импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ ард иргэдийн хувьд харьцангуй хямд болж ирдэг. Өөрөөр хэлбэл USDMNT=1370 байх үед 100 доллараар Хятадаас оруулж ирдэг гар утасны үнэ 137,000 төгрөг байна. Харин USDMNT=1300 болж буух буюу төгрөгийн ханш чангарч, долларын ханш сулрах үед нөгөө утас маань 130,000 төгрөг болж хямдарч байна.
Тухайлбал 2009 онд импортоор оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүний үнийн дүн 292.7 сая доллар, нефтийн бүтээгдэхүүний үнийн дүн 523.6 сая доллар байна. Мэдээж эдгээр бүтээгдэхүүнүүд нь ард иргэдийн ба бизнесийн байгууллагуудын өдөр тутмын хэрэгцээнд хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд билээ. Хэрэв долларын ханш 2009 онд төгрөгийн эсрэг дунджаар 250 төгрөгөөр өссөн гэж үзвэл Монголын 2.8 сая ард иргэд өмнө хэрэглэж байсантайгаа ижил хэмжээтэй бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд жилд нийтдээ 204 тэрбум төгрөг нэмж төлөх ёстой болно. Үүнийг нэг иргэнд ногдуулж үзвэл жилийн 72 мянган төгрөг болох юм.



*- Оны эхнээс 2010 оны 5-р сарын 31 хүртэл – Монголбанк, ОУВС

Инфляци оны эхнээс 13.1 хувь болж өсчээ. Оны эхэнд аливаа барааг дунджаар 100 төгрөгөөр худалдан авдаг байсан гэж үзвэл одоо 113.1 төгрөгөөр авахаар болоод байна. Өөрөөр хэлбэл хэтэвчинд байгаа төгрөгний худалдан авах чадвар суларсаныг харуулж байна. Энэ нь 2008 оны сүүлээр үүссэн нөхцөл байдал (Оны дундуур инфляци 30% гарсан) давтагдаж магадгүй эрсдлийг бий болгож байна. Инфляци ийнхүү өсөхөд төрөөс гэнэт тараасан мөнгө тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь ойлгомжтой.

Төгрөгийн ханш өсөх нь экспортод муугаар нөлөөлөх үү?
Үндэсний валютын ханш өсөх нь экспортод муугаар нөлөөлнө гэж олон улсын эдийн засгийн номнуудад сургадаг. Гэхдээ үүнийг бид зөв өнцгөөр нь ойлгох хэрэгтэй. Экспортод, тэгэхдээ олон улсын зах зээлд орлуулах бараа ихтэй жижиг, дунд, хүнд үйлдвэрлэл хийгээд аялал жуулчлалд дулдуйдсан Европ, Япон мэтийн эдийн засгуудад үндэсний валютын ханш огцом өсөх нь хортой нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Олон улсын эдийн засгийн онолууд ч гэсэн иймэрхүү томоохон эдийн засгууд дээр суурилж гардаг. Харин Монгол улсын эдийн засгийн парадигм нь огт өөр тул бид арай өөр өнцгөөс асуудлыг авч үзэх ёстой.
Манай экспортын гол нэрийн бараа болох уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ төгрөгөөр тогтоогддоггүй. Бид дэлхийн нийлүүлэлтийн хэмжээнд мэдэгдэхүйц нөлөөлж чадахуйц том экспортлогч биш. Тэгээд ч төгрөгийн ханш долларын эсрэг чангарах нь манай талаас гадаад худалдан авагч талтай байгуулсан гэрээний дагуу экспортлох бүтээгдэхүүний хэмжээнд нөлөө үзүүлэхгүй.
Харин зөвхөн манай голлох уул уурхайн экспортлогч байгууллагуудын төгрөгөөр илэрхийлсэн ашигт сөрөг нөлөө үзүүлнэ. Тухайлбал манай Эрдэнэт үйлдвэр жилд цэвэршүүлсэн дүнгээр 120 мянган тонн цэвэр зэс экспортлож олон улсын зэсийн зах зээлийн дундаж үнээр нийлүүлдэг гэж үзье. Хэрэв олон улсын зах зээл дээрх зэсийн үнэ огт өөрчлөгдөхгүй тогтмол 6000 доллар/тонн байна гэвэл Эрдэнэтийн жилийн борлуулалтын орлого 720 сая доллар болно. Тэгтэл USDMNT 1370 – аас буурч 1300 болсон тохиолдолд Эрдэнэтийн төгрөгөөр илэрхийлэгдэх орлого 50,4 тэрбум төгрөгөөр буурах болно. Өөрөөр хэлбэл Улсын төсөвт хуваарилагдах байсан орлого мэдэгдэхүйц хэмжээгээр багасах нь байна.
Гэхдээ энэ нь экспортын тоо хэмжээнд муугаар нөлөөлөхгүй байгааг бид харж байна. Зөвхөн төгрөгөөр илэрхийлэгдэх орлогын дүнг бууруулсан харагдаж байна. Гэтэл манай голлох экспортын бүтээгдэхүүнүүд болох зэс, алт болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээрх үнэ байнга савлаж байдаг. Ханш өдөрт 5%-иар хөдлөх нь хэвийн л үзэгдэл. Уншигч авгай санаж байгаа бол 2008-2009 онд зэсийн үнэ 2,800 доллар хүртэл унах үед Эрдэнэт үйлдвэрийн орлогын бууралт төсөвт мэдэгдэхүйц цохилт үзүүлж байсан.
Эрдэнэтийн зэсийн үнэнд төгрөгийн ханш гэхээсээ илүүтэйгээр олон улсын зах зээл дээрх зэсийн үнэ ханш илүү их нөлөөлөл үзүүлдэг. Бид олон улсын зах зээл дээрх ханшийн эрсдлээс хамгаалах деривативуудыг өргөнөөр ашиглах хэрэгтэй. Зах зээл дээр зэсийн ханш 2,000 доллар хүртэл унаад байхад 6,000-7,000 доллараар зэсээ зарж болох тийм хувилбар байна. Үүнийг олон улсад түгээмэл ашиглаж байна.
Төгрөгийн ханш чангарахад сөрөг нөлөөлөл үзэж магадгүй өөр хэсэг секторууд бол аялал жуулчлал ба ноолуурын секторууд юм. Төгрөгийн ханш өссөнөөр Монгол ноолуурын доллараар илэрхийлэгдэх үнэ өсөхөөр харагдаж байна. Нөгөө талаас төгрөгийн ханш чангарах тутам гадаадаас ирж байгаа жуулчны хэтэвчинд байгаа долларын худалдан авах чадвар багасч байна. Гол нь эдгээр жуулчдын хэтэвчинд байгаа мөнгөний худалдан авах чадвар нь бидний сэтгэлийг зовоох асуудал биш юм. Харин төгрөгийн ханш ийнхүү чангарсанаар Монголд ирэх жуулчдын тоо цөөрөх үү гэдэг л асуултыг хариулах шаардлагатай. Миний бодлоор жуулчид Монголд худалдан авалт хийхээр биш (Европ, Америк шиг биш) харин үнэхээр Монгол улсыг үзэхээр зорьдог болов уу. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханшийн өөрчлөлт жуулчдын Монголд ирэх эсэх тухай шийдвэрт огтхон ч нөлөө үзүүлдэггүй. Тэгэхээр ирэх жуулчдын тоо хийгээд тэдний төлөх долларын хэмжээнд өөрчлөлт орохооргүй мэт байна.
Ноолуурын тухайд бол тэртэй тэргүй энэ бүтээгдэхүүн маань өөрөө олон улсад өрсөлдөгч цөөнтэй, тансаг ангилалын бүтээгдэхүүн тул үнийн мэдрэмж харьцангуй багатай. Үнэ гэхээсээ илүүтэйгээр загвар, имиж, сурталчилгаа зэрэг үзүүлэлтүүдэд үндэслэн зарагддаг тул төгрөгийн ханшийн өсөлт ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй л болов уу.
Монголбанкны нөөц ба Төгрөгийн нийлүүлэлт
Улс орны эдийн засгийг дэмжих, бизнес эрхлэгчдэд бизнес эрхлэх аятай таатай нөхцлийг бүрдүүлэхэд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл төгрөгийн хүүг бууруулах нь онцгой ач холбогдолтой. Хүү бага байхад бизнес эрхлэгч дээр ирэх санхүүжилтын зардал багасах маш сайн талтай.
Төгрөгийн нийлүүлэлт ихэссэнээр инфляци өсөх эрсдэл үүсдэг. Инфляцийг өсгөлгүйгээр төгрөгийн нийлүүлэлтийг бага багаар тэлж эдийн засгийн өсөлтийг дэмжих нь Монголбанкны хөх толбо. Монголбанк энэ нарийн төвөгтэй ажлаа хийж ядаж байтал нь гэнэт Төрийн бусад байгуулалтын зүгээс мөнгөний нийлүүлэлтийг урьдчилан мэдэгдэлгүйгээр буюу төлөвлөх боломж олголгүйгээр нэмэх нь ард иргэдэд хортой. Ард иргэдэд 70,000 төгрөг өгөхдөө худалдан авах чадварыг нь 13 хувиар сулруулчихаж болохгүй.


Монголбанкны валютын нөөц

*- GIR – нийт валютын нөөц; NIR –цэвэр валютын нөөц

Төвбанкны валютын нөөц 2009 оны эхний улирлын сүүлчээр шавхагдаж 400 сая долларт шүргэсэн боловч эргээд өссөөр 1.4 тэрбум доллар давж рекорд өндөр төвшиндээ хүрээд байна. Монголбанк төгрөгийн ханшийг огцом сулрахаас сэргийлж чадахуйц хэмжээний валютын нөөцтэй байх ёстой. Одоогийн энэ 1.4 тэрбум доллар хангалттай бишээ. Гэхдээ нөөцийг ихэсгэх зорилгоор зах зээл дээр орж ирсэн долларыг бүгдийг нь худалдан авах нь эргээд төгрөгийн инфляцийг хөөрөгдөх маш хортой үр дагавартай. Нөөц бий болгох процессийг аажмаар туйлын болгоомжтой хийх ёстой. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхдээ төгрөгийн ханшийг аажмаар чангаруулж байхгүй бол саяны хэдэн сард тохиолдсонтой ижил огцом инфляци өсөх аюул ирээдүйд бий болно.

Нийлүүлэлтийн шок ба ложистик
2007-2008 онуудад инфляци 30 хувь давсан нь нийлүүлэлтийн шокоос ихээхэн хамааралтай. Эдийн засагт гэнэт их хэмжээтэй мөнгө гадаад (хөрөнгө оруулалт) ба дотоодын эх үүсвэрээс (Эрдэнэтийн зэсийн үнэ өссөн г.м) орж ирсэнээр бараа бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэн. Гэтэл урд хөршөөс төмөр замын хүчин чадал хүрэхгүй байснаас болж бараагаа цаг хугацаанд нь уян хатан татаж чадаагүй. Эрээнд 1 тонн цементийн үнэ 70-80 орчим мянган төгрөг байсаар байтал Замын үүдэд буюу ердөө хэдхэн километрийн зайд энэ үнэ 100 мянган төгрөг гарсан. Энэхүү асуудлыг бүхэлд нь ложистикийн асуудлууд гэж нэрлэе. Эдийн засгийн хууль ёсоор бол эрэлт ихэсхэд нийлүүлэлт дагаж өсч чадахгүй бол үнэ өсдөг зүй тогтолтой. Тэгэхээр эрэлт ихэсмэгц маш хурдан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг олон улсын тээвэр, харилцаа холбооны системийг Монгол улсын ложистикийн бодлогын хүрээнд бий болгох нь эдийн засагт асар ач холбогдолтой. Тэгэхээр улс орны эдийн засгийн асуудал зөвхөн Сангийн Яам, Монголбанкинд хамааралтай биш болох нь харагдаж байна. Энэхүү ложистикийн асуудал дотор гаалийн уян хатан, шуурхай үйл ажиллагаа, тээвэр зуучийн компанийн мэргэжлийн чадвахын асуудлууд ч бас багтдаг. Хэрэв гаалийн үйл ажиллагаа удаашралтай байгаад бараа зах зээл дээр удаж нийлүүлэгдвэл энэ хооронд бараа бүтээгдэхүүний үнэ өсчихдөг. Нэгэнт үнэ өсчихсөн тохиолдолд эргэж өмнөх төвшиндээ хүртэл буудаггүй ерөнхий эдийн засгийн зүй тогтол байдаг.

Мөнгө тараах нь зөв үү
Ардчилалын зарчмын хувьд ерөнхийдөө буруу боловч Монголын өнөөгийн нөхцөл байдлын хувьд зөв юм. Хамгийн гол нь нийгмийн сэтгэлзүйд төрөөс өгч байгаа мөнгийг урт хугацаатай баялаг үйлдвэрлэх зүйлд зарцуулах сэдлийг давхар өгөх нь чухал. Ингэхийн тулд мөнгөн хэлбэрээр шууд биш харин мэргэжлийн сургалтын эрх, эрүүл мэндийн даатгал, байрны зээлийн урьдчилгаа, хамтын хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа зэрэг хэлбэрээр өгөх нь ашигтай. Мөнгө тараахдаа төрийн байгуулалтууд өөр өөрсдийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг уялдуулах чухалтай.

Бодлогын хүү ба банк хоорондын захын хөрвөх чадвар
Монголбанк бодлогын хүүгээ өсгөж 11 хувь болгоод буй. Банк хоорондын захын хөрвөх чадвар маш их байгааг ердөө төв банкны үнэт цаасанд байршаад байгаа мөнгөний хэмжээг (500 гаруй тэрбум төгрөг) өмнөх оны мөн үетэй харьцуулж харахад тодорхой болно. Ердөө нэг жилийн дотор үнэт цаасанд байршуулсан мөнгөний хэмжээ хэд дахин өссөн байх юм. Банк бол ашгийн төлөө ажилладаг байгууллага. Түүний ашиг нь татан төвлөрүүлсэн хөрөнгийн (харилцах, хадгаламж г.м) дундаж хүү ба олгосон зээлийн хүүгийн зөрүүгээр тодорхойлогддог. Монголын банкны секторын татан төвлөрүүлсэн хөрөнгийн дундаж хүүг 11 хувьтай тун дөхүү гэж үзвэл банкууд цаашид 11 хувь дээр ийм их хэмжээний мөнгө байршуулаад байж чадахгүй нь ойлгомжтой. Нэг бол төвбанк үнэт цаасны хүүгээ цаашид нэмэгдүүлэх, эсвэл банкууд зээл идвэхийлэн олгож эхлэхээс өөр зам үгүй. Ингэвэл мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж инфляцийн асуудал дахиад сөхөгдөнө. Гэхдээ банк өөрөө бодитой секторт, хяналттай хөрөнгө оруулалт хийдэг нийгмийн гайхамшигтай функцийнх нь хувьд хамаагүй хориг саад тавихаас аль болох зайлсхийх нь чухал. Төр хяналт султайгаар, менежмент муутайгаар мөнгийг тараадаг бол банк ирээдүйд бодит эдийн засаг болж хувирах үйлдвэрүүд, бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. Шаардлагаа тавьдаг, хяналтаа хийдэг.

Мал аж ахуйн стратегийн асуудал
Манай хэрэглээний үнийн сагсанд (инфляци) мах чухал байр суурь эзэлдэг. Гэтэл махны үнийн өсөлт нь “сансарын” хурдаар явагдаад байдаг. Энэ нь инфляцийн өсөлтөд зохих нөлөө үзүүлж байна. Монгол улсын нэг хүнд ногдох малын тоо тасралтгүй өссөөр буй боловч гайхалтай нь махны үнэ байнга өсч байгаа нь эдийн засгийн эрэлт нийлүүлэлтийн хуулийн эсрэг зүйл болдог. Зүй нь нийлүүлэлт ихсэхээр үнэ буурах ёстой байгаад байдаг. Энэ нь нэг бол Монголчууд урьд нь огт мах иддэггүй байж байгаа сүүлийн жилүүдээс буюу нэг кг махны үнэ 2,000 давах үеэс эхлэн огцом ихээр мах идэж эхэлсэн байж таарах гээд байна эсвэл өөр суурь учир шалтгаан байна.
Миний бодлоор эдийн засгийн суурь ойлголтуудын нэг болох “бүтээмж” ба “ашигт ажиллагаа” алдагдсаных бололтой. Манай мал аж ахуйн уламжлалт маллагааны арга нь цаг үедээ нийцэхгүй байгаагаас нийслэлчүүд Хятадаас сүү оруулж ирж хүнсэндээ хэрэглэж байна. Гэтэл нэг малд ногдох хүний тоогоор Хятад улс манайхыг хэд нугалж таараад байдаг.

Эцэст нь тэмдэглэхэд Монголбанк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ төгрөгийн ханшийг долларын эсрэг, цаашлаад юаны эсрэг аажим аажмаар сул тавих нь зүйтэй. Ингэснээр бид импортын барааны үнийн өсөлтийг хязгаарлах замаар инфляцийн өсөлтийн далайцыг хаах, иргэдийн зохистой хэрэглээг дэмжих, бизнесүүд импортын тоног төхөөрөмжийг хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэх, үнэн хэрэгтээ доллараар үнэлэгддэг машин, байр зэрэг үнийн дүн ихтэй зүйлсийн үнийг бууруулах буюу ядахдаа л үнийг өсгөхгүй тогтоон барих, гадаадын хөрөнгө оруулагч нарын өмнө тогтвортой хүчтэй валюттай улс гэдгээ илэрхийлэх зэрэг маш олон давуу тал бий болно.

Sunday, June 20, 2010

Competitiveness

The Global Competitiveness Report - Дэлхийн Эдийн Загсийн Форумаас жил бүр гаргадаг уламжлалтай.

Манай улс ч яахав 133 орноос 117-д нь цохиж явна. Угаасаа анхаарч байгаа ч юм алга. Саяны Монголын Эдийн Засгийн форум дээрх үндсэн 4 сэдвийн нэг "Өрсөлдөх чадвар" дээр нь нөгөө хэдэн малаа яах вэ, ноолуур болгож гаргах уу, махыг нь яах вэ гээд ярьцгааж байгаа юм чинь гайхах зүйл үгүй. Малын өрсөлдөх чадвар биш хүний өрсөлдөх чадвар яриад байгаа юмаа гэдгийг одоо болтол ойлгоогүй л манаргаж явна.

Сонирхож сөхтөл нийтдээ 12 үзүүлэлтээр улс орнуудыг эрэмбэлжээ. Үүнийг өөрийн ойлгосноор тайлбарлая гэж бодлоо.

cost cutting VS innovation (mass scale)

efficiency and productivity + effectiveness


1. Институтүүд:
Төрийн байгууллагуудыг ерөөсөө яриагүй юм шүү. Зах зээлийн өөрийгөө аваад явах чадвартай компаниуд, нэгдлүүд, нөхөрлөлүүд, мэргэжлийн холбоод зэрэг бидний "үзэн яддаг" байгууллагуудыг хэлж байгаа юм. Бид улс орныг төр нуруун дээрээ үүрч явдаг тухай гэнэн төсөөллөөсөө салах цаг болсон. Ийм байгууллагууд хөгжсөнөөр нийгэм зохион байгуулалтанд орж (социалист философиор төр бүх хүнийг өөртөө ажилуулах биш) илүү үр ашигтай, үр бүтээлтэй болно.

2. Дэд бүтэц:
Улаанбаатарын замыг яриад байна. Бөглөрөлд зогссоноор хичнээн тэрбум төгрөгний бензин агаарт хоосон шатаж, хичнээн хүмүүсийн хайран цаг зам дээр өнгөрч байгаа тухай хэлээд байгаа юм. За яахавээ энэ ч нээх сүртэй биш, ер нь бол машин унасан хүн гэдэг чинь "баян гахай", баячууд зовох ёстой гэсэн амь бөхтэй пролетари санаагаа ярих байх л даа.
Тэгвэл харин 2007 онд Эрээн дээр 1 тонн цемент 70-75 мянган төгрөг байхад Замын үүд дээр яагаад 120 мянга гарсаныг асуух хэрэгтэй болно. Ердөө л төмөр замынхаа ачааллыг нэмж амжаагүй байснаас тэр шүү дээ. Тэр үед инфляци 20 гарч, Монголбанк түргэн авсныг та бүгд санаж байгаа байх. Тэгвэл тэр чинь одоо яг давтагдах гэж байна. Америкийн Мянганы сорилын сангаас манай төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд олон сая доллар төсөвлөөд Due Diligence хийдгийн даваан дээр Оросууд зогсоолгосон. Why?

3. Макро эдийн засгийн тогтвортой байдал:
Энэ манай хувьд нэг их чухал үзүүлэлт биш. Харин сая Грек энэхүү тогтвортой байдлаа хадгалж чадаагүйгээс дампуурах алдсан.

4. Эрүүл мэнд ба суурь боловсрол:
Энэ бол Монгол орны хувьд хамгийн чухал асуудал. Энэ асуудлаа шийдэж чадахгүй удвал сүйрлийн төвшинд хүрч ч магадгүй.

Хүний өрсөлдөх чадвар яриад эхлэхэд хүний эрүүл мэндийг ярина. Богино наслалт гэдэг бол өрсөлдөх чадварыг унагааж буй туйлын муу үзүүлэлт. Хүний нас богиносч байнаа гэдэг чинь нийгэмд туршлагатай хүмүүс цөөн болж байгааг харуулж байна. Хүн гэнэт нас бардаггүй, ихэнх тохиолдолд өвчилж байж нас бардаг. Өвчтэй хүний хөдөлмөрийн бүтээмж муу байх нь хэнд ч ойлгомжтой. Тэгэхээр манайхан дунджаар 60 орчимтойдоо өөд болж байна гэдэг чинь манай орны өрсөлдөх чадварт маш муугаар нөлөөлж байгааг л харуулж байгаа хэрэг. Хахууль авдаг эмч нар, зүрх цоорхой хүүхэд, тархины даралт, уушигны хорт хавдар, хятадын хортой хүнс.......
Инээдтэй нь манай дундаж наслалт уртасч байгаа гэж ирээд л ярьдаг. Энэ бол статистик үзүүлэлт шүү дээ. Богиносоод ирэх эрсдэл байна уу л гэж ярих ёстой болохоос биш 2000 онтой харьцуулахад 2005 онд урт болсон байна билээ гэхчилэн телевизээр ярих нь туйлын утгагүй. Миний харахад богиносох эрсдэл асар их байна. Үгүйдээ л гэхэд дэлхий даяараа дундаж нас 100 болчихсон байхад манайх дөнгөж 70 хүрчихээд л "60 онд дундаж наслалт 55 байсан одоо 70 боллоо. Манай ахмад үеийнхэн, сайд дарга нар хичээж ажиллаа" гэхчилэн нөгөө л социалист тархи угаалтаа хийгээд сууж байвал гайхахгүй.

Суурь боловсрол гээд ярихаар манайхан нөгөө cos, sin, log энэ тэрээ бодоод эхэлдэг. Энэ бол маш буруу. Суурь боловсрол гэдэг ойлголтыг бид цоо шинэ өнцгөөр харах цаг болсон. Эртээд нэг багш телевизээр ярьж байнаа. "Би Боловсролын яамнаас математик заах цагийг багасга гэж хэлсэнийг эсэргүүцэж олон цагаар заасаар ял зэмлэл хүлээж байсан. Гол нь бид шинжлэх ухаанч иргэдийг бэлдэх хэрэгтэй" гэхчилэн. Би бол одоо суурь боловсролын хувьд тэр шинжлэх ухааныг чөтгөр аваг гэж хэлчихмээр байна.
Бидэнд нийгэмд биеэ авч явж чадах, өөрийн гэсэн үнэт зүйлтэй, нийгмийн үнэт зүйлийг хүндэлж ойлгодог, зан харилцааны зөв хэм хэмжүүртэй иргэн хэрэгтэй болохоос биш баахан логрифм хувиргаж бодож чаддаг барилгачид хэрэггүй.

5. Дээд боловсрол ба мэргэшүүлэх сургалт:
Санхүү ба хуулийн мэргэжлээс бусад нь ерөнхийдөө сөнөсөн гэж хэлж болно. Ер нь бол санхүү ба хууль нь өөрөө шинжлэх ухаан ч биш. Хөгийн нийгмийн ухаан шүү дээ.

Бид одоо шинжлэх ухааны асуудлыг яримаар байна. Нанотехнологи ба биотехнологийг засгийн газрын мөрийн хөтөлбөртөө Монголын ирээдүйн тэргүүлэгч салбарууд гэж тодорхойлчихоод жишээ нь биотехнологийг хөгжүүлэх гээд жилдээ 15 сая төгрөг төсөвлөөд харин хэдэн халтар ямаандаа 30 тэрбум төгрөг өгөөд сууж байгаа улсыг одоо юу гэж хэлэх вэ?

Оюу толгойн төсөл явах гээд байгаа нь 10 жилийн өмнөөс мэдэгдээд байхад ТИС-ийн уул уурхайн ангидаа нэг ч төгрөгний хөрөнгө оруулалт хийгээгүй байвал би л лав огт гайхахгүй. 10 жил гэдэг чинь аймшигтай урт хугацаа шүү дээ. Тэгчихээд Оюу толгойн төсөлд баахан малчидыг инженерээр шахах гээд "манай дүү байгаа юм бодоорой" гээд гадаад захиралд нь шивэгнэж байвал - жам ёсны үзэгдэл.

Оюу толгойн төсөл дээр Монгол орон ямар чухал уул уурхайн орон мөртлөө - Яагаад огт энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс байхгүй байгаа тухай жинхэнэ том шоу болох цаг ойртож байна.

6. Таваарын захын үр ашигтай байдал:
Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн асуудал.

7. Хөдөмөрийн захын үр ашигтай байдал:
Ажилдаа тэнцэхгүй хүнийг бизнесийн байгууллага ажлаас нь халчихаар шүүхээс ажилд нь ав гэж шийдвэр гардаг ганцхан зах зээлт орон байдаг нь Монгол. Хуулиа хийхдээ хувийн компани гэж зүйл байна гэж бодоогүй ч юм уу, эсвэл хувийн бизнесийн тухай сайн мэдлэггүй хүн хуулийг нь зохиосон байх. Иймэрхүү наад захны юмаа шийдчихээд дараа нь үр ашиг ярьсан нь дээр байх.

8. Санхүүгийн зах зээлийн хөгжил (sophistication):
Монгол бол иргэдэд санхүүгийн үйлчилгээ хүрэх төвшиндээ харьцангуй боломжийн гэж хэлж болохоор орон. Мэдээж хөрөнгийн захыг одоохондоо тооцохгүй бол шүү дээ. Бусдаар бол олон улсад өрсөлдөөд байхаар төвшинд очих эдийн засгийн боломжгүй.

9. Технологид бэлэн байдал
Энэ талаар хэлэх зүйл алга.

10. Зах зээлийн хэмжээ:
Ядаж 20 сая хүнтэй байсан бол гэж хүмүүс ярьдаг. Нэг талаас үнэн, гэхдээ нөгөө талаас цөөхөн хүн амыг хөгжүүлэхэд арай хялбар байна.

11. Бизнесийн дэвшилттэй байдал:
Бизнесийн байгууллагууд өөрсдөө хөгжлийг гардан хийгчид байх ёстой болохоос биш луйвар хийдэг, шахаа хийдэг - тэрийгээ бизнес гэж нэрлэдэг. Том хар лексус унаад явахаар бизнесмэн болдог ойлголтоо халж хаях цаг болжээ.

12. Инноваци:
Энэ талаар бид ярих болоогүй. Эхлээд суурь болон дээд боловсролоо ярьчихаад, дараа нь биотехнологи, нанотехнологи, уул урхайн мэргэжлийн хөгжил дэвшилдээ хэдэн зуун тэрбумаар нь зарчихаад тэгээд ярих сэдэв.

Энэ олон улсын эдийн засгийн форумаас гаргасан 12 үзүүлэлт нь үндсэндээ харагдах байдал, үзэгдэх дүрс, сонсогдох чимээ төдий зүйлс ажээ.

Эдгээр 12 зүйлс байхгүй орон өөртөө бүрдүүлэхээр оролдох үест асар их бэрхшээлтэй тулгарна. Яагаад гэвэл эдгээр 12 зүйлс нь өөрсдөө үндсэн шинж чанар биш ердөө үндсэн шинж чанарын илрэх байдал юм.

Үндсэн шинж чанар нь харин "Нийгмийн ухамсар"-ыг төлөвшүүлэх асуудал.

Дугуйг дахин зохиох хэрэг юусан билээ гэж цэцэрхдэг хүмүүс байдаг (би ч тэгдэг байсан). Харин дугуйг дахин зохиолгүй авч хуулаад байхаар нэг асуудал байна - энэ нь түүний фундаментал учир шалтгааныг олж мэдэхгүй байх явдал бололтой. Дугуйг дахин дахин зохиохын учир нь анх дугуйг зохиосон фундаментал учир шалтгааныг дахин дахин ойлгож түүнээс гажихгүй байхад оршиж байгаа бололтой юм.

Ухамсарт нийгмийг бид барьж байгуулсан цагт эдгээр 12 шинж өөрөө бүрэлдмой.