Thursday, October 21, 2010

Gender

Жендерийн тэгш эрхийн асуудлыг би анхнаасаа л огт анхаарч үздэггүй юм. Яагаад гэвэл би тэгш байх ёстой гэдэгт итгэдэг, тэгш байдаг гэж хардаг учраас. Миний ажиллаж амьдардаг орчинд эрэгтэй эмэгтэй хүмүүс дандаа л тэгш эрхтэй байдаг. Миний толгойлдог компанийн удирдах албан тушаалтнуудын 70 хувь нь эмэгтэй. Миний өмнө ажиллаж байсан байгууллагуудад эмэгтэй захирлууд нь дандаа л эрэгтэй захирлуудаасаа олон. Миний ээж, эмээ эрдэм номын улсууд учраас надад анхаасаа энэ талаар маргалдах нь утгагүй мэт санагддаг ч байж мэднэ.

Гэтэл сонин дээрх Парламентад сонгогдох гишүүдийн 30-аас дээш хувь нь эмэгтэй байх ёстой тухай квот батлах хуулийн төслийн тухай мэдээ анхаарал татав.

Миний бодлоор энэ бол жинхэнэ хэлмэгдүүлэлт. Эрэгтэй хүйсийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг. Ардчилсан зарчмаа үл ойлгон, аймшигтай том ухралт (оюун санааны) хийсэн хэрэг.

Миний бодлоор 100 жилийн дараа одоогийн эр ба эм хүйсний боловсролын хандлага хэвээрээ үргэлжилбэл тэртэй тэргүй Парламентад суух эмэгтэй гишүүдийн тоо 50 хувиас давна.

Гэтэл улсын хэн удирдах ёстой билээ?

Хамгийн "мундаг" хүмүүс удирдах ёстой болохоос биш эр эм хүмүүс тэгш удирдах учиргүй.
Хэрэв тухайн цаг үед эмэгтэйчүүд хамгийн мундаг байгаа бол мэдээж олонх нь эмэгтэй хүмүүс байна эсрэг тохиолдолд бас ижил.

Тэгвэл асуулт гарна, яагаад эмэгтэй парламентийн гишүүд одоо ийм цөөхөн байна вэ?

Асуултыг асуултаар хариулах хэрэг гарна. Ер нь одоогоос 100 жилийн өмнө нийт улс төрчдийн, компанийн захирлуудын, эрдэмтэдийн хэдэн хувь нь эмэгтэй байсан юм бэ?

Бараг 0-тэй тэнцүү гэж түүх гадарлах хүмүүс хэлэх биз.

Тэгвэл өнөөдөр энэ харьцаа хэд болж өөрчлөгдөж байгаа юм?

Бид статистик харьцуулж үзвэл гайхалтай их дэвшилт хийснийг олж мэднэ. Цаашид ч энэ дэвшилт үргэлжилэх болно. Одоо их дээд сургуульд суралцагсадын 70 орчим хувь нь охидууд байна. Энэ хүмүүс 20-30 жилийн дараа төр барина.

Тэрнээс биш 1970-1980-аад онуудад бэлтгэгдсэн эрэгтэй боловсон хүчнээ хүйсээр ялгаварлан гадуурах замаар муйхраар квот тогтоож парламентаас хусаад, оронд нь түүний оронд сонгогдох байсан эрэгтэй гишүүнээс чадвараар дутуу эмэгтэй гишүүнийг зохиомлоор парламентад суулгах нь үнэхээр утгагүй хэрэг. Энэ бол хүйсээр ялгаварлан гадуурхаж буй хэрэг.

1 comment:

Anonymous said...

Энэ хүний бичсэн зүйлс яагаад надад бүгд нэг тийм make sense санагдаад бн вэ. Би урд нь эниг сонсоод нэрэ л эмэгтэй хүмүс удирдах албанд бага бдг шүү гэл өнгөц бодоол бараг эд нар зөв юм ярьж бн л гэж бодод өнгөрсөн бдг. Гэтэл цаш нь ухаж бодогүл бга бхгую...