Эрсдэлийн форумд 280 гаруй мэргэжилтнүүд оролцож, 20 гаруй панелист, илтгэгч нараас сонсов. Purplebook-н цоо шинэ хэвлэмэл, Kaspersky вирусын үнэгүй програм зэрэг бэлэг сэлт гардуулав.
Арын албанд олон тооны хүмүүс нойр хоолгүй ажиллаж, хэдэн арван сая төгрөгний зардал гарч байгааг харж нүдээ олсон байх болтугай гэж бодов. 5 жилийн өмнө Анхны Mongolian Investment Banking Conference-г бид зохион байгуулж Хонг Конгийн Хөрөнгийн бирж, гадаадын хөрөнгө оруулалтын банкируудыг Монголд урьж авчиран хувьцаа гаргах, олон улсын зах зээл дээр мөнгө босгох асуудлыг хөндөж тавьж байлаа.
Тэр үеэс хойш, түүнээс өмнө зохиогдсон бүх хурал зөвлөгөөн дандаа үнэгүй болж, бид хармаанаасаа гаргаж, олон хүн ирвэл баярласаар - тийм л байх ёстой юм шиг болчихож. Харин гадуур сүржин сүржин сурталчилгаа бүхий хурлууд, олны танил хүмүүсээр илтгэл тавиулаад хуралд суугчидаас мөнгө авдагийг нь сайн ойлгодоггүй. Уул нь зөв ч байж магад.
"Компанийн сурталчилгаа юм болов уу гэж бодоод ирсэн чинь ийм нийгэмд хэрэгтэй зөвлөгөөн байсан юм уу" хэмээх хэн нэгэний нүдэнд оч гялалзахыг харах нь кайфтай.
Форумыг бид "Өнөөдөр Монголын байгууллагуудад байгаа хамгийн том эрсдэл нь эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэхгүй байгаа явдал мөн" хэмээн тэмдэглэж өндөрлөсөн.
Лэйтоны гүйцэтгэх захирал Марк "Эрсдэлийг таньж мэдсэнээр шинэ боломжууд нээгддэгийг ч бас мартаж болохгүй" гэж маш сонирхолтой, миний санаагүй пойнтыг хөндсөн. Бас нэг илтгэгч Колин "Боловсролыг тасралтгүй дээшлүүлэх нь эрсдлийн удирдлагын гол амин сүнс мөн" гэсэн бол Рио Тинтогийн Жон "Байгууллагын зорилгодоо хүрэх гол арга хэрэгслүүдийн нэг нь Эрсдлийн удирдлага юм" гэж тэмдэглэсэн. Манай Мэргэжлийн Хяналтынхан "Анхны эрсдлийн удирдлагын форумаас бид маш олон санааг амжилттай хэрэгжүүлснээр өнөөдөр Монголын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас 90 гаруй мянган аж ахуйн нэгжүүдэд эрсдлийн үнэлгээ хийх нүсэр ажлыг хийж байна" гэж хэлсэн нь үнэхээр зовхи өргөмөөр явдал байлаа.
Изинисийн Бат-Идэрийн "Чеклистэд суурилсан эрсдлийн удирдлага" илтгэлийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Бид Америкт эрсдлийн удирлагын шинэ феноменон болоод байгаа бестселлэр "Чеклист" номыг орчуулуулж байна. Орчуулга дуусмагц бид 1,000 хувь хэвлүүлж Монголын бүх цагаан халатнуудад тараана. Монгол хүн эмнэлгээс халдвар авдаггүй байгаасай.
Асар ахисан шатны ойлголтыг тэнэг хүнд ч ойлгуулж чадаж байвал тэр бол урлаг, тэр бол түүх, тэр бол гоц үзэгдэл. Юун Монголпоп.
Бид мод тарих, хог түүхээс арай ахисан төвшинд нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг байхыг эрмэлздэг. Гэхдээ л энэ намар бид 500 мод тарьсан. Тэрнийгээ рекламдаж явах харин шаардлага үгүй.
Эрсдлийн Эрдэм Шинжилгээний Институт байгуулагдлаа. Хүн ардын амар амгалан амьдрах орчинг бий болгоход жинтэй хувь нэмэр оруулаасай.
:::Фундаментал Сэтгэлгээ::: Шинж чанарыг үл тоож, Мөн чанарыг хайна. Туйлын үнэн байна гэдэгт итгэнэ. Үзэгдлийг хуйвалдаан, нэг бүлэг, нэг хүн, бурхан биш харин фундаментал зүй тогтол бий болгодог гэж үзнэ. Төгс бүтээл, төгс системд тэмүүлнэ.
Showing posts with label Societal. Show all posts

Thursday, December 1, 2011
Monday, November 28, 2011
RISK FORUM II - NOV 30 - riskforum.mn
Форумын үндсэн үзэл баримтлал
Төрийн онолын дагуу түүний үндсэн үүргүүдийн нэг нь амар тайван, аюулгүй нийгмийг цогцлооход оршдог. Нийгэмд буй олон төрлийн эрсдлийг бууруулж чадсанаар ард иргэдэд амар тайван амьдрах орчныг бүрдүүлдэг.
Үүнтэй адилаар бизнесийн орчинд буй эрсдлийг бодлого, зохион байгуулалттайгаар бууруулж чадсанаар хохирлыг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх, улмаар нийгэмд буй эрсдлийг бууруулах эхний зорилгыг биелүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллагуудыг эрсдлийг бууруулах нэгдсэн үйл ажиллагаанд амжилттай татан оролцуулах шаардлагатай.
Эрсдлийн форумын үндсэн зорилго нь Төрөл бүрийн эрсдлийг бууруулах, эрсдлийг удирдах тэргүүний туршлага, практикийг судлах, цаашид түгээх, ард иргэдийн эрсдлийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон талт зорилтыг хангах явдал мөн.
Хүний амьдралын алхам бүр, бизнесийн үйл ажиллагааны явц бүр өөртөө эрсдлийг агуулж байдаг. Тэрхүү эрсдлийг бууруулж, бага эрсдлээр ихийг бүтээж чадаж байвал тэр нь өөрөө зөв нийгмийн шинж чанар юм.
Олон улсын эдийн засгийн хямралаас гарч буй дүгнэлт нь тэр чигтээ эрсдлийн удирдлагыг сайжруулах тухай асуудал юм. Санхүүгийн захын хямрал, Улаанбаатарын утаа - түүний шалтгаан, Японы цунами хийгээд улбаалсан цөмийн цахилгаан станцын хямрал зэрэг бүхий л эрсдлийг удирдах нэгдсэн, нийтлэг аргачлал бий, түүний суралцаж, түгээж, сайжруулж болно.
Засгийн газрын зүгээс бизнесийн орчин дахь эрсдлийг бууруулах, улмаар нийгэмд буй системийн эрсдлүүдийг тодорхойлох, бууруулах талаар шат дараатай арга хэмжээ, санаачлагуудыг авч хэрэгжүүлэх учиртай. Тухайлбал даатгалын компаниудаар дамжуулан хийж буй Малын индексжүүлсэн даатгал нь байгалийн гамшгийн эрсдлээс малчдыг хамгаалах, хохирол тохиолдсон үед нь нөхөн төлөх зорилго бүхий шинэлэг эрсдлийн удирдлагын арга хэрэгсэл юм. Энэ нь олон улсын хэмжээнд сүүлийн үед гарч ирж буй индексийн даатгалын нэгэн онцлог хэлбэр.
Жил бүр маш олон иргэд, байгууллагууд зам тээврийн осолд хохирч, ослын улмаас учирсан мөнгөн зардлаа олж авч чадалгүй хохирдог. Харин саяхан батлагдсан жолоочын заавал хариуцлагын даатгалын хууль хэрэгжиж эхэлснээр энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой болж байна. Цаашлаад хариуцлагагүй, төлбөрийн чадваргүй жолооч нарт даатгалын сектороор дамжуулан эдийн засгийн торгууль ногдуулах замаар хөдөлгөөнд оролцуулахгүй байх, нэгэнт хохирол учирсан тохиолдолд төлбөрийг даатгалын сектор хариуцах зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм.
Засгийн газар өөрийн яамдын харъяа институциүдээр дамжуулан өдөр тутам ард иргэдийн амар амгалан, эрсдэлгүй амьдрах орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байдаг. Эдгээр институциүдээс зарим та бүгдэд хэдийнэ танил болсон байгууллагуудаас дурьдвал - Мэргэжлийн хяналтын ерөнхий газар – хүний сайн сайхны амьдрах нөхцлийг бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр, Онцгой байдлын ерөнхий газар – ард иргэдийг гамшгаас хамгаалах үндсэн үүрэгтэйгээр, Цагдаагийн ерөнхий газар – хүний эрхийг хамгаалж, амар тайван амьдралын баталгааг хангах зорилготойгоор , Эрүүл мэндийн газар – хүн ардад эмнэлгийн тусламж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хүргэх зорилготойгоор тус тус ажиллаж байгаагаас үзэхэд эдний ажил, зорилго та бүгдэд маш тодорхой болох болов уу.
Мөн тухайлбал Сангийн яам нь “иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах” үндсэн чиг үүрэгтэй бодлого боловсруулж, хэрэгжүүлэгч байгууллага билээ. Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгын хүрээнд нийгэм, бизнесийн орчинд байгаа эрсдлийг олж тодорхойлох, түүнийг системтэйгээр бууруулах ажилд Засгийн газрын бусад байгууллагууд, өөрийн харъяа байгууллагууд, мөн олон нийт, олон улс, бизнесийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах учиртай.
Ингээд нарийвчлан үзвэл Төр нь тэр чигтээ эрсдлийн удирдлагын нүсэр том аппарат гэдэг нь харагдаж байна. Форумыг улам улам өргөжүүлэн хийж, Монголын ард иргэд, байгууллагуудын орчин дахь эрсдлийг шат дарааллан бууруулах зорилготой.

Saturday, November 19, 2011
Wednesday, November 16, 2011
Politician
Танил эрхэм тв-ээр ярьж байнаа. Улс төрчид нь улс төрөө, бизнесменүүд нь бизнесээ л хийдэг баймаар байна. Хоорондоо холилдмооргүй байна гэнэ.
Улс төрч гэж мэргэжил дэлхийн монголд л байдаг юм болов уу даа. Бизнесмэн ч гэсэн уул нь тухайн үеийн статус болохоос мэргэжил биш байлтай.
Ер нь бол бие хүний хувьд төлөвшсөн, өөрөөр хэлбэл философич болж гүйцсэн, өөрийн эрх ашиг биш бусдын эрх ашгийг хамгаалахын тулд бүх сэтгэлээрээ шийдчихсэн этгээд л улс төр хийдэг зүй тогтолтой юм даа. Тэр хүн нь бизнес хийж яваад тийнхүү боловсорсон уу, багшилж байгаад ингэж боловсорсон уу, эсвэл мал хариулж явсан уу энэ тэр нь огт хамаагүй юм л даа. Яг энэ чиглэлээрээ топ боловсролтой хүн нь ингэж ярихаар бусад нь яах юм бол доо.
Өмнө нь би буруу хандлага гэж үгүй, зөв үр дүн л гэж бий гэсэн маань санагдаж байна. Өөрөөр хэлбэл оргилд аль ч замаар яваад хүрч болох юм.

Friday, November 11, 2011
Малчны сонголт
Малчин сонголтоо хийчихсэн. Малчин 1921 онд Сонголтоо хийж баталгаажуулсан. Малчин 2011 онд ч сонголтоо хийсээр л байна. Малчид хөгжил дэвшлийг л сонгоод байгаа. Худлаа гэвэл Их дээд сургуульд сурч байгаа, хөдөө нутгаас ирж байгаа оюутны тоог хар.
Гэтэл үүнийг ойлголгүй, өөрөө орчин үеийн хувцас, хурдан унаа, гар утас барьж компьютерийн ард суучихаад "Уламжлалт мал аж ахуй, соёлоо байгаа тэр чигээр нь хадгалцгаая" гэх мэтийн 1204, 1500-аад онуудад бидний өвөг дээдсийн өөрөөр шийдчихсэн юмыг эргүүлж буцаагаад байх шаардлага үгүй. Худал гэвэл Мандухай Сэцэн хатан, Чингис хаан, Хувилай хаан, Монголын эзэнт гүрний түүхийг бүхэлд нь судлаж үзтүгэй. Өвөг дээдэс маань яаж хоцрогдсон мал аж ахуйгаа хөгжүүлэх, мануфактуринг эхлүүлэх талаар үеийн үед сэтгэлээ чилээж байсныг мэдтүгэй. Ам байдаг учраас ярих ёстой юм биш. Тархи байдаг учраас харин бодох ёстой юм.
Мал хариулж өссөн учраас би сонголтоо хийж байна. Би оюунлаг, орчин үеийн, дэлхийд өрсөлдөх боломжтой тэр Монголчуудыг мал хариулуулж уулын мухарт үрмээргүй байна. Монгол хүн бахархах, "омогших" дуртай. Хүн түүхээрээ омогшихгүй юм. Харин хүн ирээдүйд хийж бүтээх, түүний тулд өнөөдөр хийж буй ажлаараах гайхуулах ёстой юм.
Уламжлал өв соёлоо хадгалж үлдэнэ. Хадгалдаг арга нь байна. Хадгалахын тулд Монгол иргэнд сонголт хийх эрх өгөлгүйгээр Малчин хэвээр нь хадгалж хэрхэвч болохгүй. 500-600 мянган иргэнээ уламжлал хадгалах нэрийдлээр хамгийн бүдүүлэг амьдралын хэлбэрт цөлж болохгүй. Тийм л их уламжлалаа хадгалах гээд байгаа юм бол 10,000 жилийн өмнөх шигээ агуйд амьдарцгааж бас болно. Уламжлал хадгалах, хоцрогдсон хэлбэрээр амьдрах хоёрын хооронд хэдэн километрийн зай бий.
Би Монгол хүн 50 жилийн дараа мал хариулах биш харин Орчин үеийн лабораторид суугаад дэлхийд Монгол хүнээс өөр хүний хийж чаддаггүй өндөр технологийн бүтээгдэхүүнийг гаргадаг байхыг мөрөөддөг. Монгол хүн дэлхийн тавцанд сэлэм эргүүлж цахиур хагалахгүй ээ. Харин хийж бүтээж, босгож мандуулж шинэ Монголын шинэ бахархалыг төрүүлэх хэрэгтэй.
-----------------
Гадны этгээд Монгол хүнийг доош нь харах харцыг олон жил мэдэрч ирлээ. Харанхуй нэг нь мэдрэхгүй өнгөрнө. Харин юм ойлгодог хүн бүр тэр харцыг мэдэрдэг буй заа. Монгол хүнийг дэлхийд хүндэлдэг болгохын тулд өнөөдөр бид ажиллах хэрэгтэй.
Онгоцноос буугаад раллид оролцох гэж буй мэт эндүй сундуй замаар, эсрэг урсгалаар явж буй машинтай ердөө тохой хэрийн зайнд зөрсөөр хотын төвд хүрч ирсэн гадаад эрхэм монгол хүнийг хэзээ ч хүндэтгэж харахгүй. Ийм замтай улс, ийм замтай хүмүүс бол яг бизнесийн уулзалтанд жинс өмсч ирсэн хүнтэй адил үзэгдэнэ. Бид хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд тэргүүн байр эзэлж, олон улсын онгоцны буудлын зам нь Африкийн нэг ядруухан орноос долоон дор, хүний хөгжлийн үзүүлэлтүүдээр дэлхийд дандаа сүүл мушгиж, сонин телевизэрээр нь хагас солиотой, хийрхэлтэй мэт тархи угаалт тасралтгүй явж байгаа энэ үед Монгол омогшил, Монгол бахархалын тухай ярихгүй. Хэн мал аж ахуйгаа хадгалж үлдэе, хэн Монгол омогшил гээд цээжээ дэлдээд байна, тэр хүмүүс "но"-той. Бид бөөгийн сүсгийг аль 800 жилийн тэртээ халж орхисон. Яагаад бидний өвөг дээдэс 800 жилийн өмнө эхлүүлж 500 орчим жилийн өмнө бүрэн халж орхисон бөөгийн ёс өнөөдөр эргэж дэлгэрэв ээ. Шашин, мухар сүсэг хоёрын ялгааг ойлгохгүйд хүртлээ ухамсарын доройтолд орлоо гэж үү дээ. Хүн нийгэмшиж, иргэншиж амьдрахын тулд шашин байдаг, иргэншилд философи хэрэгтэй, харин мухар сүсэг хэзээ ч философитой байдаггүй юм.
50 жилийн дараа дэлхийд гайхуулах, Монгол бахархалыг бий болгохын тулд өнөөдөр бид өөрсөд дээрээ оногдсон хариуцлагыг ухамсарлан хэрэгжүүлж, дуудлагыг хүлээн авах ёстой билээ.
Улс төрийн хүүр, бизнесийн хүүр, нийгмийн хүүр, албан тушаалын бөглөөс хүүр, найз нөхөддөө садаа хүүр, ханилж яваа ханьдаа таглаа хүүр болцгоодгоо зогсоох ёстой.
Малчин порш унах эрхтэй. Харин түүнд сонголтыг нь өгсөн үү?

Saturday, October 22, 2011
Strategy
Улс орны өрсөлдөх чадвар гэх мэт асуудлыг их ярьдаг болж. Бичдэг, хэлэлцдэг болж. Яг үнэндээ бодитой асуудал хөндөж чадахгүй байна.
Улс төрчид, засаг барьж байгаа хүмүүс сонин, телевизээр ярьж байнаа. "Эдийн засгийг уул уурхайд дан ганц суурилсан биш өөр олон секторт тулгуурласан эдийн засаг болгох талаар бодлого гарган ажиллаж байна, жишээ нь боловсруулах үйлдвэр, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр..." гээд л нөгөө юмаа улиглах нь үнэхээр enough болж байна.
Хийж байгаа, хийх гэж байгаа юмаа ойлгохгүй байгаа хүн л нэг иймэрхүү юм бурна даа. Эрх биш хэдэн ном ноороглох аядаж, гадна дотно явж хүн амьтны ярьсан зүйлсийг халтар бултар ойлгохчоон болсон юм чинь нэг хэдэн хоосон өгүүлбэр нийлүүлээд хэлэх байлгүй дээ.
Өөрийнхөө очсон албан тушаал, ард түмний сонголтыг нуруун дээрээ үүрээд, Монголын 2.8 сая ард түмний хувь заяаны өмнө ямар хариуцлага хүлээснээ ухамсарлаж чадахгүй байгаа, чадах үе нь өнгөрсөн энэ generation өнөөдөр Монголын ард түмний ирээдүйг баллаж байна.
Өнөөдөр дөнгөж ертөнцөд мэндэлж буй Монголын иргэнийг 20 жилийн дараа ямар ирээдүй хүлээж байна вэ. Тэр ирээдүйг хэн өнөөдөр бэлдэх ёстой юм бэ?
Ардчилал гэж юу юм бэ, чөлөөт зах зээл гэж юу юм бэ.
Хүүхэд бүр нийгмийн тэгш эрхт гишүүн. Тэд аюулгүй, эрүүл орчинд бойжиж, дэлхийд тэргүүлэх боловсролыг олж авах ёстой. Би Улаанбаатарын утаа, 10 жилийн боловсролыг ярьж байна. Ингэж байж бид, энэ үеэ золиослон (золиослогдсон нь ойлгомжтой болсон) үр хүүхэддээ сайн сайхан нийгмийг бэлтгэж өгнө. Тэднийг өөрсөд шигээ муу биш харин дэлхийд өрсөлдөх сайн лидерүүд болгоно.
Хүүхэд бүрт тэгш боломж олгогддог байх ёстой. Монгол үндэстний ирээдүй, хувь заяа, Монгол улс 50 жил, 100, 500 жилийн дараа хаана байх вэ гэдэг нь бидний өнөөдрийн үйл ажиллагаа, алхам, шийдвэр, ухамсараас шууд хамаарна.
Уул уурхайн баялаг дуусахад тэр боловсруулах болоод хөнгөн үйлдвэрүүд чинь нэг шөнийн дотор хэрэггүй сэг болон хувирна. Уул уурхайгаас холдох нь байтугай харин ч улам илүү их хамааралтай болж байгаагаа ухамсарлаж ч чадахгүй ингэж хариуцлагагүй, судлагаагүй, бодлогогүй ярьж болно гэж үү дээ.
Бид дэлхийн хамгийн том жижиг дунд үйлдвэрийн зах зээлийн хажууд оршдог. Энэ зах зээл жижиг дунд үйлдвэр дээр тулгуурлаж хөгжихөөс өөр зам үгүй. Энэ зах зээл сүүлийн 10,000 жилийн турш жижиг дунд үйлдвэр дээр суурилан хөгжиж ирлээ. Бид өнөөдөр энэ зах зээлтэй өрсөлдөх тухай асуудал ярихад эртэднэ.
Импортыг орлуулах үйлдвэрлэлд анхаарлаа хандуулах шаардлага өнөөдөр алга. Олон улсын чөлөөт худалдаа, глобалчилал, харьцангуй давуу талын онол хаачиваа. Эсвэл тэд энэ талаар огт мэдэхгүй, "хар ухаанаараа" ярьдаг юм болов уу зайлуул.
Бид дэлхийн ард түмнүүдийн хямд, сайн чанартай хийж буй зүйлийг нь худалдаж авах хэрэгтэй. Хариуд нь харин зөвхөн бид л хийж чаддаг тийм бүтээгдэхүүнийг барих ёстой юм. Өнөөдөр бидэнд нүүрс байна. Харин маргааш нүүрс үгүй болоход бидэнд юу байх ёстой вэ.
Хэдэн эсгий бойтог үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэр, нүүрс угаадаг боловсруулах үйлдвэр байх уу.
Бид 1.Биотехнологийн ахисан төвшний үйлдвэрлэл 2.Нанотехнологийн ахисан төвшний материал үйлдвэрлэгч болох ажлыг өнөөдрөөс эхлэх ёстой. Яг Энэтхэг 1985 онд, Орос 1990 онд мэдээллийн технологийн салбарт стратегиа чиглүүлж өнөөдөр амжилт гаргаж байгаатай адил.
Биотехнологи, нанотехнологийн хууль эрх зүйн чөлөөт орчин, боловсролын тогтолцоо, хөрөнгө оруулалтын механизм, судлагааны чиглэлийг маш түргэн гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр нь дэлхийд шинэ салбарууд. Бидэнд одоохондоо боломж байна.
Социализмийн үед нүүдэлчин ардыг иргэншүүлэх гэж маш их зүтгэсэн. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд олон улсын төвшинд хүртэл ажиллаж сайн үүлдрийн мал бий болгох (биотехнологи- их сүү, сайн мах, чанартай ноос) тал дээр маш их дэвшилт гарган ажиллаж байлаа. Баг бүрт малын эмч нар эдгээр хүрээлэнгүүдийн төлөөлөл болж малын гарцыг хянаж, нэгдсэн систем болон ажиллаж байв. Гэтэл 1990 он гармагц малыг иргэдэд тараан өгснөөр ганцхан шөнийн дотор бид 1921 ондоо буцаад оччихсон юм. Бидний өвөө, эмээ нарын хийсэн хайран хөдөлмөр зөвхөн энэ талбар дээр биш, өөр аймшигтай олон талбарт ийнхүү үнэгүйдэж хийссэн.
20 жилийн турш бид энийгээ засах тал дээр ямар ч алхам хийсэнгүй. Өнөөдөр Монголтой адилхан социалист байгаад шилжсэн улс орнууд, худлаа хэлсэн хүнд бүгдээрээ Монголоос илүү хөгжилтэй явж байна. Бид 1921 оноос 1990 он хүртэл хэр ахив. 1990 оноос хойш хэр унав гэдгээ харах цаг болсон.
Өнөөдөр их дээд сургуулийн багш оюутнууддаа цээж бичлэг хийлгэж байна. Бидэнд компьютер дээр хурдан бичдэг, хүний ярьсныг ойлгодог, харилцан ярилцдаг, асуулт, шүүмж хэлж чаддаг дээд боловсролтонгууд хэрэгтэй болохоос биш товчилсон хэлээр гараараа цээж бичдэг тийм хүн огт хэрэггүй.
Лекц бол багш өөрийн мэдлэг туршлагыг оюутнуудад уран илтгэлийн аргаар дамжуулах, оюутан сонсож ойлгон, шаардлагатай бол тэмдэглэл хийх, асуулт хариулт - харилцан ярианы хэлбэрээр мэдлэг шилжих гайхамшигтай сургалтын арга. Гэтэл их дээд сургуулиас бодсон сансанаа хүнд хэлэх нь байтугай боссынхоо юу ярьж байгааг ойлгох чадваргүй хүмүүс ихээр гарч ирж байна.
Хувийн ч бай, улсын ч бай дарга болгон хэлж байгаа. "Чадвартай боловсон хүчин алгаа - цалинг нь хангалттай өгье гээд ч алга" гэж. Монгол хүн өнөөдөр олон улсад гарч өрсөлдөхөд бэлэн биш байхад бид яагаад зүгээр суугаад байна вэ. Монгол хүн байтугай монгол мал ч өнөөдөр өрсөлдөх чадваргүй болсон. Нэг малын сүү, мах, ноос ноолуурын гарцаар, чанараар бүх үзүүлэлтээр бид сүүл барьж явж байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн бүтээмжийн хувьд бид адагт байна. Ийм байж өрсөлдөх асуудал ярихгүй.
Тэгчихээд телевизороор УИХ-д 20 жил суусан эрхэм "Уламжлалт мал аж ахуйгаа хадгалах нь зөв" гэхчилэн ороо бусга юм ярьж болохгүй.
Энэ залуу үед ч халдварлаж буй. Нийгмийн прототип нь хийрхэлтэй, ухаантай биш байж ухаантай харагдах гэж худал дүр эсгэсэн, нэг шуудай хог түүх мэтхэнээр улс орондоо оруулах хувь нэмрээ үнэлдэг, 50-хан грамм архины пян даахгүй цэс нь цухуйдаг залуучууд болж ирж байгаа.
Ийм байхад бид өрсөлдөх чадварын талаар худлаа цэцэрхэх хэрэггүй...

Tuesday, October 4, 2011
Самуурал
Би буруу сонсов уу, эсвэл үнэхээр тэгэв үү.
Өчигдөр орой телевизийн мэдээ үзэж байтал нэгэн эмнэлгийн мэс заслын эмч, хижээл эрэгтэй эмнэлгийн ариун цэвэр ба эмнэлэг дотор авах халдварын асуудал ярьж байна - "ер нь бол эмнэлэг дотор нян байдаг, эмнэлгийн гаднаас орж ирж байгаа нянгуудтай энэ эмнэлэг доторх нян тэмцэлдсэнээр бие биенээ устгадаг - тийм учраас эргэлт сайн оруулж ирж байх хэрэгтэй (эргэлтээр орж ирж байгаа хүмүүс гаднаас улам их нян авчирна)"...
Энэ чинь одоо юу вэ...
Жил бүр эмнэлэгт ямарваа нэг өвчнөөр очсон хүмүүсийн 20-30 хувь нь эмнэлгээсээ халдвар авдаг. Тэдгээрээс бас нэлээн томоохон хувь нь эмнэлгээс авсан халдвараасаа болж нас бардаг. Алив нэг зүсэлт, хагалгаа (та нар санаж байгаа бол шүдний эмнэлэг хүртэл) хийснийхээ дараа учир зүггүй антибиотекоор бөмбөгддөг нь ийм учиртай.
Хэрэв мэс засалч эмч нь ийм 15-р зууны үеийн юм ярьж байгаа бол бидний хийх ажил нэлээд их болох нь дээ.

Wednesday, September 28, 2011
Stepping up
Хүн сарын 500 мянган төгрөгний төлөө ажиллах юм бол 500 мянган төгрөгний үнэтэй "робот" болж хувирна. Үүрд 500-аа л авна.
Харин хүн хийсэн ажлынхаа төлөө өнөөдөр 500 мянгыг авч байгаа бол маргааш илүүг хийгээд 600 мянгыг авч болно.
Монгол залуу Харвардад суралгүйгээр мэрийж ажиллаад Goldman Sachs-ийн дэд ерөнхийлөгчийн төвшинд хүртэл чадвахжиж болно. Тийм аймшигтай хэцүү даваа биш. Дэд ерөнхийлөгч сард 15,000 доллар авдаг гэвэл тэрний төлөө жаахан хөлс гаргахад асуудал алга. Сард 500 мянга авдаг хүн жилд 5,000 доллар олно. Дэд ерөнхийлөгчийн сарын цалинг 3 жил ажиллаж олох нь байна.
Ийм зүйлийг хүсч байна уу гэвэл бүгдээрээ л толгой дохино. Яагаад хэдхэн нь л чаддаг вэ. Яагаад гэвэл ердөө хэдхэн нь л тийм болохоор үнэн сэтгэлээсээ "шийддэг" учраас. Бусад нь нөгөө дуусч барагддаггүй шалтагуудаа тоочоод сууна.
Гэхдээ ер нь Харвардын магистр, Америкийн хөрөнгө оруулалтын банкирын төвшинд очоод л сэтгэл ханачих юм уу. За нэг 100 мянган доллараар спорт машин аваад 2 долоо хоног давхих л юм биз дээ. Тэгээд л тоглоомноосоо уйдсан хүүхэд шиг шинэ юм хайна. Бас ийм материаллаг зүйлст сэтгэл ханахгүй байж ч болно. Ер нь хүн болж ганц удаа төрсөнийх хүний хэмжээ хязгаарыг нь хайж үзэж ч бас л болно.
Ажиглаад байхад хүний тархи толгой олон ном уншсанаараа эсвэл эрдэмтэн магистр цол авсанаараа задардаггүй бололтой.
Ухамсарын дээд шатанд яаж хүн гарах вэ. Их ном уншиж уу. Доктор профессор болж уу. Үгүй юм шиг ээ.
Ер нь хүмүүс дандаа зөвхөн өөрийнхөө л тухай боддог. Хүн өөрийнхөө л тухай бодоод байвал яаж тэр хүний ухамсар дээшлэхэв. Би өмнө нь хүн философич - "би хэн бэ" асуултанд хариулт хайсаар насыг бардаг гэсэн. Харин одоо бодоход тэрний ахисан шатны синдром нь арай өөр хувилбараар буюу "бид хэн бэ" гэсэн байдлаар илрэх юм шиг.
Хүн бусад хүмүүсийн төлөө бодож, сэтгэж байж л мөн чанараа олж авдаг юм шиг харагдах юм. Эх хүн дандаа үрийн төлөө боддог учраас тийм агуу байдаг ч юм болов уу. Магадгүй дахиад нэг шат ахиад "хамаг амьтны тусын тулд" бодоод үзвэл яадаг юм бол.

Saturday, September 24, 2011
Louis Vuitton
Харвардын MBA-д хүмүүс яах гэж суралцдаг вэ.
- Эдийн засгийн хямрал болж, ажлаасаа халагдсан хүмүүс толгой хоргодох гэж суралцах нь бий. Тэгэхээр эдийн засгийн хямралын жилүүдэд МВА моодонд ордог нь тэр.
- Эсвэл ажлын туршлагагүй, өөрийн гэсэн бүтээл - ярих, бахархах зүйлгүй хүмүүс хүнд харуулах цаастай болох гэж сурах нь бий.
- Зарим хүмүүс МВА-д сурвал дутагдлын шокноосоо гарч гэнэт гэгээрнэ гэж бодож ч сурдаг байх.
- Магадгүй хэсэг нь өөрийн чадал чансаагаа бусадтай харьцуулж үзэх гэж сурдаг болов уу.
- Ба бусад...
Гэхдээ энэ бол ярианы сэдэв биш юм. Ямар ч гэсэн Харвардад сурдаг хүмүүсийн багадаа дийлэнх олонх нь Who am I асуултандаа хариулт хайж очдог нь тодорхой.
Эрхэмсэг оршихуйгаа тодорхойлсон хүний хувьд тэнд очиж амьдралынхаа хайран 2 жилийг алдах утга учир байхгүй. Мэдээж Харвардад амрах зорилгоор хэсэг зуур очиж болох л юм л даа.
Харвардад хэнд ч хэрэггүй маркетингийн 5С заах болохоос биш маркетингийн урлаг заахгүй. 5С-р бол юу ч хийж чадахгүй. Юм хийлээ л гэж бодно. Үнэндээ тэр нь юу ч биш байна. Урлаг бол зорилгоо бүрэн ухамсарласан хүний хувьд агуйд ч төрнө.
Зорилгоо бүрэн ухамсарласан хүн түүндээ хүрэхийн тулд өдөр бүр шинээр юм сурна. Тэр зүйлсийг нь даан ч Харвард заахгүй. Гэхдээ Харвард хүмүүсийг зорилгоо тодорхой болгоход нь маш их тусалдаг байх. Тийм ч учраас бид Монголын сургуулиудыг Харвард шиг сайн болгох ёстой биз.
Магистрийн дипломтой хүмүүс энэ улсад хэрэггүй. Энэ улсад зорилго тодорхой түүндээ хүрэх итгэл үнэмшил дүүрэн л хүмүүс хэрэгтэй. Тэр хүмүүс нь Харвард төгссөн байна уу, Ховдод төгссөн байна уу ямар ялгаа байна аа. Тийм ч учраас хүмүүс "би гадаад сургууль төгссөн учраас", эсвэл "гадаад төгссөн хүн нь дээр", "гадаадад төгссөн хүмүүс эх орондоо тусална" гэх мэт жоохон инээдтэй ярианаасаа салаад - нөгөө гадаад сургууль төгссөн хүмүүс нь зорилгоо ойлгочихоод, түүндээ хүрэх ганц хоёр технологийн дүр суугаад ирж байна уу, эсвэл зүгээр цаас бариад ирж үү гэдгийг нь харвал дээр ч юм шиг.
Яг үнэндээ тэр цаас нь LV цүнхнээс ямар ч ялгаагүй эд болж хувирсан хүмүүс л харин олшроод байгаа юм шиг харагдах юм.
Европууд LV цүнх санжигануулж явахаа болиод удсан. Найзууд "хүн гэдэг чинь цүнхэн дээр тавьсан логогоор биш харин хийсэн бүтээсэн зүйлээрээ илэрхийлэгддэг юм байна шүү дээ" гэдгийг эцэст нь ойлгох аядсан бололтой. Харин манай Азиуд бол яаж хүний дор орохгүй байх вэ гээд үхэн хатан үзнэ. Япон, Хонг Конгийн охидууд цалингаа цуглуулж цуглуулж нөгөө алдарт LV цүнхээ авна. Өдөржин тэр цүнхээ бодсоор, ажилдаа үр бүтээл гаргаж чадалгүй - юун хийсэн бүтээснээрээ гайхуулах, би хэн бэ асуултандаа ч хариулт авч чадалгүй насыг барна. Хайран залуу насаа дуусгах үед хэдэн хуучин LV, 2011 оны өвгөрсөн Range Rover-той сууж байх юм биз дээ тэгээд. Одоо энэ үзэгдэл манайд харин халдварлан ид явж байх шиг байна даа.
Дүүрэн лого шивсэн цүнх, байнга эвдэрдэг машин, хоосон Харвардын диплом гуравын хооронд зарчмын ялгаа алга.
Гадаадад төгссөн учраас өндөр цалин авах ёстой, тэгэхдээ өдөржин фэйсбүүкдэж сууж байгаад шүү дээ. Ийм хүмүүс гадна төгсөөд ирж буй хүмүүсийн 95 хувийг нь эзэлдэг. Жоохон ажил өгөхөөр дийлэхгүй тавьчихдаг, харин хэл ам, хэрүүл уруул хийхдээ жигтэйхэн гарамгай залуучууд л олшироо юу даа. Тэгсэн мөртлөө англи хэлээ мэдэхгүй. Бичгийн хэл нь гэж авах юм байхгүй.

Monday, August 22, 2011
Pillars of knowledge
Арав орчим жилийн өмнө банкинд ажилд ороод би алтны дилер гэдэг албан тушаал дээр газардсан юм. Ер нь банк гэдэг амаргүй газар, бүгдээрээ завгүй, хүн бүр аль нэг ширээн дээр суусан бол ширээн дээр овоорсон ажлыг бүрэн хийж дуусгахыг шаарддаг, тэгэхээс ч өөр аргагүй байдаг. Би мэдэхгүй, би чадахгүй, би сураагүй гэдэг үг банкирын үгийн санд байх ёсгүй. Ер нь банкир ч гэлтгүй бүх л ажил хийж буй хүмүүсийн хувьд ижил болов уу.
Би Үнэт цаасны арилжаа давхар хариуцдаг байсан боловч ерөнхийдөө оны төгсгөлрүү ажлын ачаалал эрс багасав. Ингээд 5 хоног ажлын цагаар компьютер тоглосны эцэст дотроос нэг юм зулгааж, ямар ч гэсэн би энэ байгууллагын хоолыг хороож байгаа учраас ядаж цалингаасаа илүү орлого оруулж байх ёстой гэж бодов. Энэ үед би 21 настай, сард 80 доллартай тэнцэх цалин авдаг байв.
Захирлынхаа өрөөнд орж, "миний хийх ажил дууслаа, би одоо юу хийх вэ" гэж асуув. "Чи харин юу хиймээр байгаа юм бэ?" гэхэд нь "Би бодчихоод таньд хэлье" гэлээ.
2 хоног бодож, интернет ном зохиолоос судлагаа хийсний эцэст захирал дээрээ дахиад орлоо.
"Долоо хоног бүр банкны харилцагч нарт олон улсын санхүүгийн захын талаар анализ судлагаа өгч байя, ингэх юм бол олон харилцагч нарыг татах боломжтой болов уу" гэж хэллээ. Ингэж Монголд анх удаа олон нийтэд хандсан, долоо хоног бүрийн, тогтмол олон улсын зах зээлийн судлагаа төрсөн түүхтэй юм. Эхэн үедээ манай боссууд үнэ ханшийн тодорхой таамаглал дэвшүүлж болохгүй гэж хориглодог, харин би нэгэнт дилер, бичсэн юм нь анализ нэртэй л юм бол заавал ирээдүйд үнэ хэд болохыг таамаглаж бичдэг байх ёстой гэж зөрөн ямар нэгэн байдлаар ил, далд утгаар өөрийнхөө ханшийн таамаглалын шингээж бичдэг байлаа.
Тэр үед манай банк Монголын алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн ердөө 10 орчим хувьтай харилцаж арилжаа хийдэг байв. Бид нийтдээ Монголын томоохон 200 аж ахуйн нэгжүүдэд судлагаагаа тогтмол тарааж олон харилцагч татах тал дээр мэрийж ажилласан. Ингээд 3 жилийн дотор бид Монгол улсад эргэлдэж буй нийт алтны 70 хувийг хянаж, арилжаа хийдэг болсон юм.
Эхлээд мөнгө, дараа нь ажил гэдэг философи манай залуусын 99 хувьд нь бий. Энэ бол өөрийгөө сүйтгэж байгаа хэрэг. self-destruction.
Зүй нь эхлээд ажил дараа нь мөнгө философиор ажиллах ёстой. Би хэдийгээр банкиндаа хэдэн тэрбумаар нь ашиг (орлого биш) хийж өгч байсан боловч түүндээ бонус авсан нь үгүй. Банкныхаа дундаж, түүнээс доогуур төвшинд цалинждаг байлаа. Гэхдээ би хэзээ ч өгсөн мөнгөнд нь тааруулан ажиллаж, үлгэн салган, авах ч хэцүү, байх ч хэцүү юм захирлууддаа бэлдэж өгдөггүй байсан. Эцсийн эцэст чиний гаргасан хичээл зүтгэл чинь хэзээ нэгэн цагт заавал шагнагдах болно гэдэгт би одоо бат итгэлтэй болсон. Гэтэл залуучууд дандаа байгууллагадаа юу ч хийгээгүй, ямар ч хувь нэмэр оруулаагүй байж мөнгө нэхэж, удирдлагаа муулдаг. Ийм хүмүүсийг ямар хувь заяа хүлээж байгааг би маш тодорхой, алган дээрээ тавьсан мэт харагдаж байна. Би амлая, чи хэрэв хичээл зүтгэл гаргаж, хариу нэхэлгүй- бусдын төлөө мэрийж ажиллавал чи заавал шагнагдах болно.
---------------------
Алив мэдлэгийг би маш өндөр, эртний грек хийцийн баганатай зүйрлүүлэн төсөөлөх дуртай. Мэдлэг бүр нэг багана, гэхдээ дэлхийн бүх мэдлэг тэр маш олон багана дээр тогтож буй дээврээр холбогддог.
Алив мэдлэгийг эзэмдэхийн нууц нь тэдгээр багануудаас аль нэгнийх нь орой дээр гарах явдал болой. Ингэж чадсан цагт чи дээвэрт хүрнэ. Нэгэнт дээвэрт хүрсэн бол чи аль ч мэдлэгийн баганад хэдхэн алхаад л (энэ удаад чи авирах хэрэггүй) хүрдэг.
Тэгэхээр хүн болох багаасаа аль нэг мэдлэгийн баганыг барьж аван тасралтгүй зүтгэсээр оройд нь, улмаар дээвэр дээр гарах хэрэгтэй.
Алив хүн дээш авирахад өөрийнхөө жинг даах хэрэгтэй болдог. Гэтэл өөрийнхөө жинг ийнхүү даан авирахад насны хязгаар гэж байна. Хэрэв чи аль нэг баганын дунд хэсэгт залхуураад зогсож байгаа бол чи хэзээ ч түүний оройд гарч чадахгүй. Яагаад гэвэл чи хожимдож ухаарсан ч гэсэн чиний гар биеэ цаашид өргөж дийлэхээ больсон байна. Үүнийг насны доройтол гэнэ.
Би мэдлэг хуримтлуулахад физиологийн боломжтой насыг 20-27 гэж хардаг. 27-оос цаашаа маш гүнзгий ухамсарлал, аймшигтай хатуу итгэл үнэмшилгүй бол баганын орой, цаашлаад дээврийг мөрөөдөөд ч хэрэггүй болдог талтай.
Тухайн мэргэжлээрээ 20-30 жил ажилласан боловч мэргэжлээ бүрэн таньж мэдээгүй хүмүүс маш олон байдаг. Мэдээж амьдралд буруутан хайхад захаасаа авахуулаад олдоно. Харамч өөдгүй дарга, тэнэг мангар төр баригчид гээд. Яг үнэндээ энэ сонин гэж үү.
Би ня-бо мэргэжлээр төгссөн. Би 3-р курстээ энэ бол миний хүсэл эрмэлзэл биш байжээ гэдгийг мэдсэн. Гэхдээ би нэгэнт мөнгөө, 4 жилээ зарцуулаад дипломон дээрээ нөхөр Ганзориг нягтлан бодогч мэргэжилтэй гэж бичүүлэх учраас - нягтлан бодох бүртгэлийг хаанаас нь ч харсан бүрэн төгс мэддэг байх ёстой юм байна гэсэн тийм ч нарийн төвөгтэй биш, аягүй энгийн шийдвэрийг гаргасан. Сонирхолтой нь би өнөөдрийг хүртэл ня-бо мэдлэгээ маш олон зүйлст үр ашигтай хөшүүрэг болгон хэрэглэж байна.
Мэдлэг илүүддэггүй. Гэхдээ үлгэн салган, мэдсэн ч юм шиг мэдээгүй ч юм шиг мэдлэгтэй байж болохгүй. Аль нэг мэдлэгийн багана дээр гарсан цагт өөр бусад бүх мэдлэгийг хоромын дотор олж болно.

Friday, July 29, 2011
English study tip
Англи хэл сурна гэдэг бол их хэцүү асуудал.
Хэл сурахад үгийн баялаг ихтэй байх нь хамгийн чухал хоёр зүйлийн нэг нь гэдэгтэй санал нийлэх биз. Тэгвэл үгийн баялагийг үг цээжилж ихэсгэх нь ойлгомжтой.
Яаж үг амархан цээжлэх вэ гэдэг асуултыг хөндөхдөө яагаад үг цээжилэхэд хэцүү байдаг вэ гэдэг талаас нь харсан нь зүйтэй.
Хүмүүс ихэвчлэн үгийг утгатай нь холболгүйгээр цээжилж алдаа гаргадаг. Ингэхдээ толь бичгээс тухайн үгтэй холбоотой 5 өөр утгыг нэг дор хамтад нь цээжилэх гэж оролддог.
Хэлд орж буй хүүхдэд Сэрээг - үнэндээ - Сэрээ, Салаа Халбага, Сэрээнцэр, Мини хүрз гэсэн 5 зүйл нэг зэрэг оршин байна гэж ойлгуулах гээд үзвэл юу болох нь ойлгомжтой.
Миний анзаарахад хүн дунджаар өдөрт 20 үг цээжилэхэд нэг их зовохгүй.
Гол нууц нь эдгээр 20 үгээ тухайн үйл явдлын утгатай холбогдуулан нэг л утгаар нь цээжилэхэд оршин байгаа юм.
Ер нь бол хаа хамаагүй нэг ном барьж аваад тэрийгээ 20 мэдэхгүй үг гарах хүртэл унших хэрэгтэй. Ингээд эдгээр үгнүүдээ зөвхөн тухайн номонд дурдагдаж байгаа нэг л утгаар нь цээжилнэ. Ингэвэл хэл сурахад маш хялбар болж ирнэ.

Monday, July 18, 2011
Монголчууд дунд ер нь их өчүүхэн амбицтай, том яриатай улсууд дүүрч.
УИХ, ард түмэн угаасаа огт ойлгохгүй байхад, өөрсдийнхөө сонгогдох тухай хуулийг жил дамнуулан хэлэлцэж байна. Яг үнэндээ бол юу шудрага, юу шудрага бусын тухай асуудал биш, харин аймаг, сумдыг хэрхэн хувааж авах тал дээр л толгой нь ажилламар аядаж, ажиллах ч биш сүүлдээ тархи нь эргээд ингэж буй.
Элдэв хурал цуглаан нь өчүүхэн амбицтай, том яриатай мэргэдээр дүүрч. "Улс орныг хөгжүүлэхийн тулд эдийн засгийг л сайн хөгжүүлэх учиртай юм шүү дээ" эсвэл "Зөв тогтолцоо нь улсын тулгуур мөн" гэх мэтчилэн огт утга учир бага, чихэнд наалдаж, тархинд шингэхгүй үгсийг хэдэн цагийн турш бурахдаа л гаргууд болсон юм шиг. Дорвитойхон судлагаа хийгээд ир гэхээр 100-хан мянган төгрөгний хэрүүл хийгээд зогсож байх жишээтэй.
Ийм худал - улсыг жолоодогч, эсвэл мэргэний дүр эсгэгчийг өчүүхэн амбицат, том яригч гэж нэрлэвэл зохилтой.
Зүй нь Монголчууд агуу амбицтай, өчүүхэн яригч нар байвал зохино.
Юу шудрага, юу шудрага бус юм бэ?
Гурвалжингийн гүүрийг засах гэж бүтэн 3 сар хаахдаа тэр гүүр хүрдэг замыг нь огт засалгүй үлдээсэн нь шудрага бус юм. Тэгээд тэр хүрдэг зам нь асар олон машиныг эвдэлсэний хойно тэр замыг засах гэж дахиад хаахдаа дахиад дутуу хуудуу зассан нь шудрага бус юм.
Сонгууль ямар арга хэлбэрээр явах нь яг үнэндээ ард түмэнд сонин биш байна. Тэрийг намуудаас өөр сонирхож байгаа хүн огт алга. Төр баригч нөхдүүд фундаментал байдлаар сэтгэж чадахгүй, үе нь өнгөрсөн нь тодорхой ч, ядаж ард иргэд юу хүсч байгааг 4 туслахынхаа нэгийг гүйлгэж жилдээ нэг удаа асуух хэрэгтэй.
Агуу амбицтай байх нас, үе нь социализмтайгаа цуг булшлагдсан байлаа гэхэд өчүүхэн ярьж эхэлмээр байна. УИХ дээр Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Жолоочын заавал даатгал, Компанийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх араам нь хүрэхгүй нь нэгэнт тодорхой тул ядаж Гурвалжингийн гүүрний засварыг яаж хийх талаар ярьдаг болмоор байна.
Энэ хачин парадокс нь хадлварлаад одоо бүүр зурагтаар 10 настай хүүхэд хүртэл "Би улс орноо хөгжүүлмээр байна" гэх мэтийн юм ярьж сонсогдох юм. Өчүүхэн амбиц, том яриа нийгэмд их газар аван хадлварлах юм бол ард түмний нүд сохорч тэдний хэн нэгэн бурангуй этгээд хүссэн зүгтээ залах боломжтой болно. Үндэсний аюулгүй байдал гэж энийг л хэлэх байх. Тэрнээс биш Хятад, Оростой байлдах тухай асуудал биш л байлтай.
Та ямар шашин шүтдэг вэ гэхэд захын Монгол "Буддыг шүтдэг" гэж хэлнэ. За Буддын ямар философийг нь та юу гэж ойлгож байна вэ гэхээр - таг. Өөрийнхөө огт ойлгохгүй юмыг шүтнэ гээд яриад эхлэхээр итгэл үнэмшил гэдэг ойлголт утгаа алдаж, үнэ цэнэгүй болов.

Wednesday, June 29, 2011
Consciousness
A Non conscious person has a probability of 0.00000003 to become a billionaire. That is 220 billionaires in 7 billion persons. Imagine firing 7 billion balls at a basketball net from one kilometer distance - about 220 will randomly hit the basket. This can be explained as a simple probabilistic nature of the universe. Some may go under radar, but some will boast themselves and become public figures like Donald Trump. If one sees close enough it will be quite clear that Donald Trump uses no intricate arts of business except crazy-like-leveraging that most of his fellow some 200 billionaires use.
A Very Conscious person has no chance to become a billionaire. Most probably a life that is paradox, a smart person who is one step ahead of most in understanding the nature of universe but also one step short in terms of such understanding from some. He has smaller chance to become billionaire because he is risk averse without true understanding of risk itself, he is better conscious of the environment but short of vision, he is rich in knowledge but short of philosophies. He dies as an intelligent but poor person with complex life.
But a Truly Conscious person has no interest in becoming billionaire. He is two steps ahead average person in understanding the universe, the meaning of life. Some fellows of Trump eventually evolves to the third stage, luckily, people like Bill Gates and Warren Buffet gives away all their fortune and leaves exclusively nothing for their children - to let their children find the meaning of life themselves....
Also there might be a few steps more...

Wednesday, June 22, 2011
Primitivity
Хөгжлийн бүдүүлэг хэлбэртэй нийгэмд ид шид, зөн билигийн тухай ойлголт ихээхэн газар авдаг. Телевиз, сонин, сэтгүүл бүхэлдээ хороскоп, фэнг шуй, зөн билэгтэнүүдийн тулаан, уул ус тахих сэдвээр дүүрдэг. Нийгмийн ухамсар доройтох тусам энэ нь огцом газар авдаг. Тухайлбал 90-ээд оны эхээр Орос Монгол хоёрт гал гаргадаг, харь гаригтай ярилцдаг хүмүүс гэнэт асар олширсоныг санаж байна. Одоо бас давтагдаад байна уу даа.
Дээрээс нь ухамсарын доройтол газар авсан нь "амжилт" гэдэг үг нь "аз" гэдэгтэй ижил утгатай, "мөрөөдөл" гэдэг үг нь "хүршгүй" гэдэг үгтэй ижил утгатай болж ирсэнээр харагдах юм.
Уул нь хүн төрлөхтөний ухамсарт түүхэнд ид шид, сүнс чөтгөр батлагдаж байсан нь үгүй юм. (Аль түүхийн номон дээр Тэмүүжин хүү Сүнстэй таарав гэж байна?) Хамгийн сүүлчийнх нь болох Христ Эзний хүү болох тухай номлол (үхсэн хүн амилуулсан гэх), анх Энэтхэгээс гарсанаасаа хойш бөө мөргөлтэй холилдон (төвдөд очиж) сүүлдээ ид шид болон хувирч буй (монголд) Буддын шашин (уг нь философи байсан юм) нарыг эс тооцвол Хүн бурхан чөтгөртэй тааралдсан тухай түүх үгүй.
Хүн төрлөхтөн ухамсарт түүхийн туршид ганцхан зүйлийг батласан нь хөдөлмөр юм. Хөдөлмөр хүнийг бүтээжээ гэж (хэн дуу алдлаа даа) магадгүй хүний хувьд авч үзвэл хамгийн үнэн үг. Хаана билээ дээ, хөдөлмөр хүнийг бүтээгээгүй юм, тэгвэл шоргоолж ухаантай болох нь яасан юм маягийн юм бичсэн байсан. Энэ хөдөлмөр хүнийг бүтээжээ гэж дуу алдсан хүн арай өөр хөдөлмөрийг хэлсэн бололтой юм. Ухамсар доройтоод ирэхээр бүүр хөдөлмөр гэж биеийн хүчний материаллаг ажлыг ойлгоод байх шиг. Аз жаргалтай амьдралыг үндэс нь хөдөлмөр болохоос биш аз, эсвэл ид шид биш болой.

Friday, June 10, 2011
Дутагдлын шок
Deficiency shock
Чадах уу? Барах уу? Амжих уу? гэнээ...
Хэрвээ чи өөрийгөө чадахгүй, барахгүй, амжихгүй гэж бодвол чи хэзээ ч чадаж, бараж, амжихгүй.
Тэмүүжин хүү өөрийгөө - нүүдэлчин, ядуу, 8 мориноос өөр хөрөнгөгүй, бичиг үсэггүй - юм чинь ... гэж бодсон бол хэзээ ч нэгэн цагт Монголыг тухайн үеийн Америк болгож чадахгүй, барахгүй, амжихгүй байсан юм.
Хэрвээ чи бусад хүмүүсийг чадахгүй, барахгүй, амжихгүй гэж бодож, ярьж байгаа бол энэ дээр чинь харин нэг юм хэлчихмээр байна.
"Замын ноход хуцаж л байдаг, харин зорилготой, үнэмшилтэй хүн хүрэх газартаа зогсолтгүй зүтгэсээр хүрэх л болно."
Монголд нэг ийм сонирхолтой prototype үүсээд байна. Монгол ухаантай хүн гэж хэн юм бэ гэхээр --- өөрөө "гэдсээ унжуулчихаад", юм хийж яваа хүн бүрийг "чадах уу, барах уу, амжих уу" гээд пивоны ширээний араас билэндээд сууж байгаа хүнийг хэлээд байх шиг. Тэр хүнд бол мэдэхгүй юм гэж алгаа.
Ер нь хүн яахаараа дандаа л бусад хүний тухай яриад эхэлдэг юм бол?
Дутагдлын шокныхоо альхан хэсэгт нь яваа хүн дандаа бусдын үйл хөдлөлийг хараад, тэрийг нь дүгнэхчээн аядаад сууж байдаг юм бол доо.
Хэрвээ чи асуулт тавьсан ухаантай юм бол ... Чадах уу, барах уу, амжих уу гээд асуугаад байгаа юм бол... би үнэтэй зөвлөгөө өгөх гэж байгаа юм.
...АСУУЛТЫГ ЗӨВХӨН ХАРИУЛТЫГ НЬ ОЛОХ ГЭЖ ТАВЬДАГ...
Яв, ажилла, үз, сур, мэд ... үнэхээр чадах юм уу, барах юм уу, амжих юм уу...
Тэгэхгүй бол энэ чинь нохой хуцаж байгаагаас ялгаагүй болчихоод сүүлд нь бүүр хүн хуцаад байгаа юм уу нохой хуцаад байгаа юм уу гэдэг нь хүртэл ойлгомжгүй болж эхлээд байна.
Энгийн хүү Тэмүүжин 800 жилийн өмнө ноходын чадахгүй, барахгүй, амжихгүй юмыг чадаж, бараж, амжижээ.
1600 жилийн дараа тэгээд яах юм нөгөө Тэмүүжингээ ярьсаар л сууж байх уу тэгээд.
Уул нь 800 жилийн дараа хүмүүс ....
" 1600 жилийн өмнө Монгол улс дэлхийн хамгийн том гүрэн байсан ... Харин 800 жилийн дараа адаг хавьд нь явж байлаа .... Өнөөдөр эргээд 1600 жилийн дараа хамгийн том гүрэн болох ажлын эхлэлийг 800 жилийн өмнө тэр залуучууд тавьсан юм..." гэж ярьцгааж байвал сайнсан.
Чи чадахгүй, барахгүй, амжихгүй гэж бодвол чи хэзээ ч амжихгүй шүү.

Wednesday, May 25, 2011
How to Run the world
"How to Run the World" is a book by Parag Khanna, an american-indian who is 33 years old only.
Is there anyone who is dare to read this ambitiously titled book? Interested to see what he talks.
He might have raised some good points there. If the person who read the book start some debates around his main ideas, will be worth to look at.

Tuesday, May 10, 2011
Mongol Paradigm
Ухамсарт боловсролын төвшин доошлох тусам Монгол хүн шиг дээд төрөлт, ухаант гентэй хүн үгүй гэсэн ойлголт газар авдаг юм шиг харагддаг. Бодвол Чингис хаанаас болоод тэгэж ярьдаг байх.
Тэгмэгцээ алив ажлын өмнө очоод хийж чадахгүйгээ мэдэрч гөлөлзөнө.
Өөрөөс нь илүү дээд төрөлт хүмүүн үгүй гэсэн ойлголт, бусдын хийж чаддагийг хийж чадахгүй гэдгээ байнга мэдрэх мэдрэмж хоёр хэрхэн нэг хүмүүнд зэрэгцэн оршдог юм бол.
Ийм эсрэг тэсрэг мэдрэмжтэй хүн "өөрийн ухамсарласан" бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж буй хүнийг хүлээж авах чадвар нь муудна. Нэгэнт хариу аргумент хэлж чадахгүй тул "онгироо" гэж цоллоод өнгөрнө.
Бизнесийн дээд нь мануфактуринг. Бизнесийн доод нь худалдаа. Худалдаа бол хөгийн, өөрөө юу ч бүтээхгүй, зүгээр нэг хүмүүний бүтээлийг нөгөө хүнд арилжиж дунд нь хэдэн зоос унагах өрөвдөлтэй бизнес. Худалдаа хийгээд дэлхийд өрсөлддөг тийм ном байхгүй.
Худалдааны бизнес хийгээд бизнесийг мэддэг ухаан үгүй. Бизнесийн боловсрол, гэгээрлийн тал дээр бол их санасан газар 9000 хононо.
Бүтээл бүтээж байгаа хүн яаж бүтээлээ сайн хийх вэ л гэдгийг бодож байдаг. Тийм учраас эрүүл ухамсар, зөв сэдэл, олон ургальч үзлийг байнга эрэлхийлж явдаг. Үзэл бодлоо итгэл үнэмшилтэй илэрхийлж байгаа хүнийг талархан хүлээж авна. Өөрийн бүтээл бүтээх явцад нь хэрэг болох зүйлийг нь нааж авна. Санал зөрвөл аргумент тавьж чадна.
Монголчууд хэзээнээс эхлээд дандаа "даруу, төлөв залуу"-г удирдагчаар сонгодог болчихсон юм. Хэнтэй ч зөрдөггүй, хэнд ч аргумент тавьдаггүй, хэнийг ч уруу татаж манлайлдаггүй тийм "удирдагч" нарыг сонгоод эхэлсэн юм бэ. Өөрийн итгэл үнэмшил байхгүй, өөрийн ухамсарт бодол зорилго үгүй, бусдын өмнө хариуцлага хүлээдэггүй хүмүүс хэзээнээс эхлээд нийгмийн жишиг болчихов оо.
Өөрийн гэсэн бодолгүй, хаашаа ч холбирч чадах тийм нөхрийг удирдагчаараа сонгочихоод утсан хүүхэлдэй тоглуулж байх нь хэнд ашигтай байдаг юм.
Улс орныг хөгжүүлэх өөрийн гэсэн эрхэмсэг оршихуйтай, идей биш ноу хаутай, туршлагатай, түүндээ итгэх итгэл үнэмшилтэй хүн бол заавал аргумент хийнэ, диалог өрнүүлнэ, бусадтай мэтгэлцэнэ, бусдыг ятгана, манлайлах гэж оролдоно.
Хажуугаар нь харин Барак Обамагийн илтгэлийг 5 удаа сонсчихсон дүр эсгэсэн этгээдүүд байна л даа. Тэрнийг жинхэнэ иттгэл үнэмшилтэй хүнээс ялгахад 2 асуулт л хангалттай.

Friday, April 29, 2011
Empower yourselves
Сүүлийн хэдэн долоо хоногт ажлын хажуугаар бараг мянга шахуу хүмүүст эсэн бусын сэдвээр лекц уншлаа. Магистрантууд, бакалаврууд, брокерууд, компанийн удирдах албан тушаалтнууд.
Санхүүгийн магистрант, топ сургуулийн бакалавр, брокер, компанийн удирдлага - та Монголын 2.8 сая хүний топ хэдэн хувьд багтах вэ? 1 хувь уу?
Улс орны топ 1 хувьд байгаа хүмүүс ямар хариуцлагыг үүрдэг, улс орны хөгжилд ямар үүрэгтэй юм бэ.
Анги танхим бүрийн өнцгөөс "надад хамаагүй, би чадахгүй, би мэдэхгүй" гэсэн үзэл нэвт үнэртэж байсныг нуух юун.
Үүнийг харин "бид хийнэ, бид чадна, бид хариуцна, бид удирдана" гэсэн үзэл бодлоор солих хэрэгтэй юм.
Тийм үзэл бодлыг төлөвшүүлэхдээ ганцхан л асуудал ярьдаг гэж би өмнө нь хэлсэн. Тэр бол ХАРИУЦЛАГА-ыг ухамсарлах, хүлээн авах асуудал.
Хариуцлагыг зүрх сэтгэлдээ хүлээн авсан хүн бүр нэг юм боддог. Энд нэг л зүйлийг ухамсарлаасай. Хариуцлагыг алдартай болох гэж хүлээн авдаггүй юм. Хариуцлагыг хүлээн авсан бүх хүн нэг л зүйлд тэмүүлдэг. Ингэснээрээ тэд бүгд адилхан. Алдар нэрний төлөө хүн амьдардаггүй юм. Хариуцлагыг хүлээн авсан энгийн нэгэн, Хариуцлагыг хүлээн авсан Ван Гог хоёрын хооронд би ямар ч ялгаа олж харахгүй.
Хариуцлагыг хүлээн авах бол гэгээрэх эхний шат юм.

Wednesday, April 27, 2011
Eврей
Классик conventional wisdom бол Ухаантай Еврей нарын тухай юм. Яагаад еврей нар очсон нийгэм бүртээ хүчирхэгжиж мөнгө, улс төрийг хяналтандаа авдаг вэ. Тэд нар ухаантай болохоор уу?
Энэ бол хамгийн том тэнэглэл.
Фундаментал байдлаар Сайтар хайж үзвэл. (хайж үзнэ гэж тэдний нууцыг жинхэнээсээ хайхыг хэлж байгаа) Тэд нарын хүчирхэгждэг нууц нь хөгийн энгийн юманд оршдогийг олж мэднэ.
Бүүр хэтэрхий энгийн болохоор хүн төрлөхтөн тэрнийг олж чадахгүй төөрөлддөг гээд бод л доо.
Миний таньдаг хөрөнгө оруулалтын сангийн менежер дэлхийн 5 оронд 8 хөрөнгө оруулалтын төсөл дээр зэрэг ажилладаг. Нэг улсаас нөгөө улсруу нисээд л, онгоцны буудалд, онгоцон дотор excel дээр хөрөнгө оруулалтын шинжилгээгээ хийж, тайлангаа бичээд л явж байдаг. Монгол хүний дунджаар бол энэ төсөөлшгүй л дээ. Дундаж Монгол хүн өнөөдөр энэ 8 төсөл байтугай нэгийг нь ч барахгүй сөхөрч унана. Аймшигтай их ажлаар дарлаа гэж гомдоллоно.
Мань менежер мэдээж угаасаа судсаар нь цус биш цэнхэр өнгөтэй зүйл урсч байгаа болохоор аргагүй ш дээ...
Яг үнэндээ сайтар ойртоод нөгөө этгээдийг харвал 27 настай залуу, банк санхүүгийн чиглэлээр сургууль төгсөөгүй, дундаж Монгол хүнээс илүү гарах оюун ухааны потенциал тэр хүнд алгаа. Гэхдээ тэр хүнд зарчмын ялгаа байна аа. Тэр хүн хөдөлмөрч юм. Тэр хүн амьдрахын төлөө ажиллах биш харин ажиллахын төлөө амьдарч байна.
Монгол хүн ажлын 5 өдрийн 8 цаг тус бүр, нийтдээ 40 цагаа ч олигтой ажиллаж чадахгүй байна. Нью Йоркийн од аналист жилд 10 сая долларын бонус авдаг, Нью Йоркийн дилерүүд, хөрөнгө оруулалтын банкируудын дундаж бонус 1 сая доллар.
Муу мэдээ
Энийг авахын тулд чи долоо хоногт 40 биш харин 80 цаг ажиллах ёстой.
...
Ажиллана гэдэг нь даргын нүдийг хариулан цаг нөгцөөх биш. Ажиллана гэдэг нь чи өөрийнхөө төлөө, бусдын төлөө ямар нэг зүйлийг хийж бүтээнэ гэсэн үг.
Ажиллана гэдэг нь "ажлын бус цагаар" бас ажиллаж л байна гэсэн үг. Ажил 24 цаг байдаг. Зогсолтгүй явах ёстой.
Олон улсын зах дээр ажилладаг миний найз, танил олон дилерүүд малын эмч, нисгэгч, агрономич мэргэжилтэй.
Хөдөлмөр хүнийг бүтээжээ.
Гэхдээ шоргоолжны хөдөлмөр биш харин бүтээл бүтээхэд чиглэгдсэн хөдөлмөр хүнийг бүтээжээ.
Хүмүүст зориулан бүтээл бүтээх хөдөлмөр 24 цаг, 7 хоног, 365 хоног - бүх амьдралын туршид үргэлжилнэ. Хэдэн мянган бүтэлгүйтлийн дараа хосгүй ховор урлагийн бүтээл гарч хүн төрлөхтөний амьдралыг өөрчилнө.
Ийм урлаачид байдаггүйсэн бол бид агуйдаа сууж байх байсан юм.
Бүтээл бүтээж байгаа хүнд би бусдаас ухаантай, би мундаг, би одоо боллоо, мөнгө яаж хийх вэ, гэсэн асуудлууд утга учиргүй болмой.
This is too simple to understand.

Thursday, April 21, 2011
Copyright
Саяхан ХААИС хоёр оюутан бакалаврын дипломоо хамгаалж байна. Биотехнологийн чиглэлээр.
Нэг нь Монгол оронд ургасан Вансэмбэрүү цэцгээс, нөгөөх нь Модны чага мөөгнөөс ялгаж авсан химийн идвэхт нэгдэл элэгний хорт хавдарын эсийн ургалтанд тус тус хэрхэн нөлөөлж байгааг судлаж тогтоож, үр дүнг нь гаргажээ.
Ингэхдээ 1970 онд элэгний хорт хавдараар нас барсан Америк эмэгтэйн хавдарын эсийг Америкийн генийн фондноос авсан байна. Авсан хорт хавдарын эсээ тусгай тэжээлт орчинд лабораторын нөхцөлд ургуулаад түүнийгээ дээрх ургамалуудаас (мөөг бол ургамал биш) ялгаж авсан химийн идвэхтэй нэгдлээрээ үйлчлүүлсэн байна. Аль аль тохиолдолд нь эдгээр бодисууд хорт хавдарын өсөлтийг саармагжуулах, зогсоох нөлөөлөл үзүүлж байгааг туршиж баталжээ.
Дараагийн шатанд химийн идвэхт нэгдлээ хүн дээр турших, илүү боловсронгуй болгож нөлөөлөл бага үзүүлдэг хэсгийг нь хасах, нөлөөлөл их үзүүлдэг хэсгийг нь арвижуулан эмийн бэлдмэл гаргаж авах. Цаашид масс үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой юм.
20 настайдаа хүн төрлөхтөний сайн сайхны төлөө энэ хүүхдүүд юм хийж эхэлжээ. Харин та юу хийж байна?

Subscribe to:
Posts (Atom)