Сүүлийн үед бичлэгүүд маань негатив маягтай болоо юу даа. Юу ч гэсэн үүнийг бичье дээ.
Хужаа пийжүүнд айхтар хордсоноос хойш ходоод болохгүй явсаар оюутан байхад нэлээнд өвдсөн юм. Гүрийгээд яваад байсан чинь сүүлдээ бүүр нүднээс гарав. Дурандуулсан чинь бөөн шархтай, 1-р эмнэлэгт очоод мундаг эмчид нь үзүүлээдэхсэн чинь өө тэгээд яахав насаараа антибиотек уугаад л явна шүү дээ маягийн юм яриад явуулчихав аа.
Түүнээс хэдэн жилийн өмнөхөн нь муу аав минь гэнэт зүрх нь муудаад эмнэлэгт очсон юм. Ер нь хараад байхнээ хүн өөрөө л амьдрахгүй бол тэгэсхийгээд амруу нь амьсгалдаг гуурс хийгээд гараараа насосдож байгаад л үхүүлэх юм билээ л дээ. Тийм юм харчихсан байсан болохоор баахан сүжиг төрж өгдөггүй - тэгээд ч надад бараг л наадах чинь эмчлэгдэхгүй дээ хүү минь ухааны юм хэлчихсэн болохоор өөрөө баахан интернэтээс хайж үзсэн юм.
Харин азаар 1998 онд буянтай хоёр эмч Ходоодны шарх нь ерөөсөө сэтгэл санаа, энээ тэрээ биш харин Хэлико Бактери гэгч гайхалаас болдог юм байна гэдгийг нээж Нобелийн шагнал авчээ. Ходоод уг нь маш их хүчиллэг орчин тул хэр баргийн бактери, вирус тэнд устдаг. Харин хэлико нь ходоодны салстын өнгөн хэсгийн дор байрлах тул хүчлээс хамгаалагддаг юм байна. Ингээд тэндээ хорлон сүйтгэх ажиллагаагаа явуулна биз дээ.
За тэгээд хэлико бактерийг дардаг эм хайв. Монголд аптек нь байтугай эмч нь ч тийм юмны талаар мэдэхгүй байгаа юм чинь яаж байхав. Хэлико дарагдаж өгдөггүй золиг тул 2 төрлийн антибиотекийг хавсруулаад 7 эсвэл 14 хоног маш хүчтэй бөмбөгддөг юм. Ер нь эмэнд түүний үндсэн орц ба маркетингийн нэр гэж хоёр юм яваад байдаг. Би харин хэликог устгах аргыг нь харж байгаад орцоор нь хайж 2 төрлийн антибиотекоо олоод, нээсэн аргынх нь дагуу ууж ходоодоо гайгүй болгож билээ.
Саявтархан даа манай гадаадад сурдаг найз залгаж, -За чи л явалгүй болохгүй, аав минь болохоо байлаа - гэв. Гүйгээд очтол муу аав минь өнгөрдөг эмнэлэг байна. Хүйт даасан бохир орчин, яахаа мэдэхээ байсан ар гэрийнхэн, "энэ хүн өнгөрсөн" гэсэн харцтай эмч сувилагч нар наагуур цаагуур хөлхөлдөнө. Цус харвачихжээ. Миний бодоход цус харвасан хүний тархийг MRI эсвэл рентгенээр харах ёстой. Тэгээд цусны бөөгнөрөл үүссэн хэсэгрүү өрөмдөж, тархийг цэвэрлэх ёстой баймаар. Манайд бол нөгөө хардаг аппарат нь ч байхгүй, мэс засалч нь ч байхгүй (тархины тэр, зүрхний энэ гээд бүхэл бүтэн улс сэдэв сэдэвээр ганц ганц эмчтэй юм уу хаашаа юм) - тэгээд л шууд амруу нь гуурс углаад л нэг сувилагч гараараа насосдоод л байж байна. Ухаандаа ар гэрийнхэнд нь эмнэлэг бүх чадах зүйлээ хийсэн шүү гэж харуулж байгаа юм байна, эсвэл залхааж байгаа юм байна гэж ойлгогдохоор.
Саявтархан "Цоорхой зүрхтний тэмдэглэл" гээд аятайхан нийтлэл сурвалжлага нэг сонин дээр гарсан байсан. Уул нь бол бид нар сар бүр цалингийнхаа 30 хувийг улсад татвар болгож өгдөг. (Орлогын татвар 10, НДШ 10, Ажил олгогчоос НДШ 10)Үүнээс 20 хувь нь бидний эмнэлэг, тэтгэвэрийн үйлчилгээнд явдаг ухаантай юм. Яг үнэндээ хамгийн том халтуур бол тэр гээд хэлчихмээр байна. Тэр сурвалжлага дээр их тодорхой бичсэн байна билээ. Манай ажилладаггүй Эрүүл мэндийн даатгалын системийн талаар.
http://mongolianeconomy.mn/mn/p/3274 - Энэ Сайханбилэг гээд хүүг зайлуул хичнээн ч удаа хагалсан юм бэ дээ. Эхлээд цөсийг нь авч хаяад, дараа нь дэлүүг нь аваад, өргөссөн судсуудыг нь боогоод гэхчилэн. Цөсний төрөлхийн битүүрэлтэй гэж оношилсон гэнэ - за үнэн байлаа гэхэд яахаараа элэг нь хатуурчихдаг байна. Миний санахад лав л миний таньдаг нэлээн олон хүмүүсийн авахааргүй цөсийг нь авч хаячихсан байдаг юм билээ. Дараа нь гадаадад үзүүлэхэд эмч нар нь толгой сэгсрээд ингэж хагалгаа хийх ч гэж дээ гэдэг юм гэсэн. Би эмч биш - гэхдээ шууд л эхний хагалгаагаараа хүүд халдвар оруулчихаж дээ гэж сэрдэж байна.
Би энд Монголынхоо эмч нарыг муулах гэсэнгүй. Ур чадварыг нь шүүмжлэх ч гэсэнгүй. Зүгээр л Монголд тархины эсвэл элэгний "тэрнийг" танихгүй бол үхнэ. Бодит байдал ийм л байгаа. Энэ бол эмч нарын ур чадварын асуудал биш. Мэдээж тодорхой хэмжээгээр бий бий - ходоод эмчилж байж Хэлико бактериа мэдэхгүй өчнөөн жил явж байна гэдэг бол үнэхээр ой гутам хариуцлагагүй явдал мөн. Гэхдээ энэ бүгдийн цаана хөрөнгө оруулалтын асуудал байгаа юм.
Энэ эмнэлэгийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулахгүй бол болохоо байлаа. Эрүүл мэндийн салбарыг "төсөв-идэх" гэсэн байдлаар хараад, өөрсдөө гадагшаа явж эмчлүүлчихээд - энэ салбараас хусаад байвал энэ байдлаараа л үлдэнэ. Цэвэрлэгчээс бага цалинтай хүнээр эмчлүүлж байна гээд төсөөл л дөө. Цэвэрлэгчээс бага цалинтай хүн хүүхдэд чинь эрдэм ном зааж байна гээд төсөөл л дөө. Асуудлыг эдийн засгийн үүднээс нь шийдэхэд амархан байна аа. 5 жилийн дотор энэ улсыг орвонгоор нь эргүүлээд авилгач нарт ид шидийг үзүүлж ч болно. Гэхдээ авилга гэдэг систем нь эзэн биегүй маш том мангас билээ. Энэ мангасаас ангижрахын тулд ухамсарын хувьсгал хийх ёстой.
Гэтэл бидний ухамсар өдөр өдрөөр доройтсоор. Гал гаргадаг Өнөрөө, нисдэг таваг, дэлхийн сүйрэл, эзотерикийн балай үедээ буцаад очиж байх шиг байна.
Ер нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж үзээгүй, хүний хийсэн юмыг авчирч дамлаж зардаг наймаачид баахан мөнгө олчихоод өөрсдийгөө учиргүй шилдэг бизнесмэн энэ тэр гэж сэрүүн зүүдэлж эргүүтдэг юм шиг байна даа хараад байхад. Мөнгөтэй гэдэг чинь гэгээрсэн гэсэн үг огтхон ч биш, мөнгөтэй гэдэг чинь элит ч гэсэн үг, мөнгөтэй гэдэг чинь олон түмэнд амны зоргоор чалчих зиндаанд хүрсэн ч гэсэн үг биш, мөнгөтэй гэдэг чинь УИХ-д сууж ард түмнийг хувь зохиолыг бичнэ гэсэн үг ч биш.
Инжинаш 200 орчим жилийн өмнө бичсэн байна.
-Богд хүн тэнгэр газарт итгэмжилмүй
- Мэргэд Сайд өршөөл журамд итгэмжилмүй
- Үтэл ард эрх хүчинд итгэмжилмүй
- Өчүүхэн хүн эд ашигт итгэмжилмүй... гэжээ.
Энэ тэнгэр газар гэдэг нь бөө мөө огт биш юм шүү. Мөчид мэдлэгтэй хүн ахисан шатны юм уншихаараа шууд хэллэгээр нь ойлгоод цааш нь дэвэргээд буруу зөрүү юм их ярицгаах юм. Богд хүн гэж гэгээрсэн хүнээ хэлж байна. Хүн гэгээрэхийн наад алхам нь бусад хүмүүсийг нигүүлсэх, мөн ёс журмыг ягштал баримтлах байдал байдаг учраас тэр.
Хамгийн дорд буюу эд ашигт итгэмжилэгч гэдэг нь зөвхөн гадна харагдах байдал, өнгө мөнгөний боол бологсодыг хэлж буй юм. Ийм хүмүүс мөнгийг хурааж чадах боловч их үйлийг бүтээж хэзээ ч эс чадна. Тийм учраас манай ард түмэнд сонголт хийхдээ үүнийг нь харах ёстой юм даа.
Одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн агуу маркетерууд бол Луи Вуитоны маркетингийнхан юм шиг байна.
Яаж тэд нар Монголын наймаачин баячууд өчүүхэнээр сэтгэж эд ашигт итгэмжилнэ гэдгийг мэдэж манайд дэлгүүрээ нээв ээ. Харилцагчийг бараг өөрөө өөрийгөө ойлгоогүй байхад нь танина гэж энэ дээ. Бүүр ахисан шатны маркетинг бол харилцагчийг манипуляц хийхэд оршдог. Жишээ нь эд ашигт итгэмжлэгч өчүүхэн хүмүүнд Луи Вуитоны логог дарвайтал нялсан резинэн цүнх мөрөндөө өлгөвөл эсвэл логотой бүсийг нь ташаандаа хэдэрвэл арай гэж хүн шиг харагдана гээд тархийг нь угаачихаж байгаа юм.
Монголд ер нь яг өөрөө бүтээлээ бүтээдэг хэдэн компани байдаг юм бол. Бэлэн байгалийг эсвэл хүний хийсэн юмыг л наймаалдаг нь олонх юм шиг.
:::Фундаментал Сэтгэлгээ::: Шинж чанарыг үл тоож, Мөн чанарыг хайна. Туйлын үнэн байна гэдэгт итгэнэ. Үзэгдлийг хуйвалдаан, нэг бүлэг, нэг хүн, бурхан биш харин фундаментал зүй тогтол бий болгодог гэж үзнэ. Төгс бүтээл, төгс системд тэмүүлнэ.
Tuesday, December 25, 2012
Tuesday, December 11, 2012
Giving or Taking
Гадаадад магистр хийсэн, мундаг чадвартай боловч зөвхөн өнөөдрөөрөө сэтгэдэг хүмүүсийг зөндөө харсан. Өнөөдөр хүсэхгүй, чадахгүй, боломжгүй, эсвэл боломжтой санагдвал үйлдэл хийж л байдаг. Тэгээд тэр нь дандаа балардаг. Яагаад хүн өнөөдрөөр сэтгээд эхэлдэг вэ гэхээр зөвхөн өөрийгөө бодоод эхлэхээр тэр.
Саяхан олон улсын үндэстэн дамнасан, ашгийн бус бодлого тодорхойлогч байгууллагын глобал даатгалын захиралтай уулзав. Глобал захирал гэхээр бүгдийг нь баздаг нөхөр нь гэсэн үг. Монгол улсад эрсдэл ямархуу байгааг тандаж яваа нь тэр.
Монгол улсаас маш их эрсдэл Монголын даатгалын салбараар дамжилгүй шууд гадаадын даатгагч нарт явж байгаа, түүнээс зарим хэсгийг нь авч үлдээх хэрэгтэй байгаа талаар хэлэв. Мань хүн эрс эсэргүүцэж бид хоёр бяцхан маргасан юм.
Монгол хүн мөртлөө Монголын компаниуд дээр очиж манай дотоодын даатгалын компаниуд мяаа, шууд гадаадад даатгуулчих гээд явж байдаг хүн жишээ нь байж л байдаг.
Би маргааш тавих лекцээ бэлтгэх зуур манай залуусын бэлдсэн Монгол улсын эрсдлийн матрицыг харж суув. Ер нь бол хөгийн дүр зураг буудаг л даа. Товчхондоо бол Монгол улс ажиллахад, амьдрахад, бизнес хийхэд эрсдэлтэй газар л болчихож. Хүүхдээ гадаа тоглуулахдаа л араас нь айж суудаг ийм л газар болсон байна. Жишээ нь Улаанбаатар хотод газар хөдлөхөд газар хөдлөлтөөс болж бус харин бэлтгэлгүйгээс болж энд тэнд нурангид дарагдсан барьсан, галын аюулгүй систем байхгүйгээс болж шатсан түлэгдсэн хүмүүсийн үхлийн тоо хэдэн мянгаараа л тоологдоно. Эрсдэл гэж ийм л юм байдаг юм. Газар хөдлөсөнд нь бус харин түүнд бэлтгэлгүй байснаас болж хүмүүс үхдэг юм.
Яагаад ийм байгаа талаар олон шалтгаан бий. Гэхдээ энэн дундаас нэгэн том шалтгаан тодроно. Энэ бол дотоодын даатгалын компаниудын хөгжил сул байгаа асуудал билээ. Гэтэл эд хөгжихийн тулд санхүүгийн чадвар сайтай байх ёстой билээ. Чадвахиа сайжруулахын тулд гадагшаа гараад байгаа даатгалаасаа тодорхой хэсгийг нь авч үлдэх л учиртай.
Ухаандаа бол даатгал гэдэг нь туйлын өвөрмөц, зүгээр л даатгалын компани фундаментал мөн чанарынхаа хувьд яаж ажиллах ёстой - түүгээр нь ажиллуулахад л нийгмийн агуу хариуцлагыг хэрэгжүүлчихдэг - үндсэн бизнесийнхээ хажуугаар балай юм шиг очиж хог түүж - түүнийгээ нийгмийн хариуцлага гэж зарлах шаардлагагүй ийм л сонин бизнес.
Гэтэл Нью-Йоркт суудаг Герман энэ эрхэм бол - Дотоодын компаниуд угаасаа чадахгүй юм чинь даатгал авах хэрэггүй ш дээ гээд өөдөөс хэрэлдээд байгаа. Би харин өмнөөс нь 100 жилийн өмнө танай Ханновер Ре чинь ч гэсэн бяцхан компани байсан шүү. Яаж харин томорсон билээ - сануулаад өгөх үү гээд л сууж байгаа.
Аргагүй л дээ, аргагүй. Үхсэнээ ч хийж герман хүн Нью-Йоркт явж байдаг юм. Ямар ч эмпати, ард түмэндээ хүлээх хариуцлагагүй - зүгээр л нэг кариерист эр.
Монголын даатгалыг шууд Хонг-Конгод хэлцэл хийгээд авсан тэр гадаадын даатгалын компанийн захирал Монголд ирчихсээн монголын ард иргэдийн эрсдлийг бууруулах уу яахав гээд өдрийн бодол шөнийн зүүд болоод явдаггүй л байхгүй юу. Эсвэл Эрсдлийн Удирдлагын Форум хийж хүн амьтанд номын дуу сонсгоно гээд хүн амьтаныг гуйж гувшаад, нүүрээ улалзуулаад ч явахгүй л юм.
Монгол компаниуд нь олон улсын зах дээрээс очоод тэрбум тэрбумаар нь хийчихсэн юм шиг л аашилж - Хонг-Конг нисч даатгуулаад л.
Уул нь энэ муу хэдэн дотоодын даатгалын компаниуд нь том байвал гудамжинд хөөрхий гэмгүй оюутан залуу алхаж яваа секундын дотор төмөр турбанд цохиулж үхэхгүй л байсан юм. Өдөр болгон нэг хүн замын хөдөлгөөний ослоор нас барахгүй байсан юм. Байдал ийм л байгаа.
Нэг л их өөртөө юм унагах гэсэн, өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй хүмүүс. Бодол нь хүртэл богино, ухаан хүртэл мөчид.
Дэлхийд эхний 4-т жагсдаг санхүүгийн үйлчилгээ явуулдаг компани - Олон улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын захирлуудаас эрсдлийн санал асуулга явуулахад хамгийн чухал эрсдлээр өрсөлдөөнийг нэрлэсэн байх жишээтэй. Өрсөлдөөн гэж эрсдэл байдаггүй юм ш дээ гэж намайг хэлэхэд тэр судлагаа авсан компанийн захирал англи эрхэм надруу ярьдаг сармагчин харж байгаа аятай харж байх шиг. Монгол болохоор тэр.
Гэтэл Монгол улсын эрсдлийн тайлан гээд баримт бичиг олж үзтэл - түүн дээр - Засгийн газар буруу шийдвэр гаргах эрсдэл гээд биччихсэн ч байх шиг. Монгол улсын хамгийн том эрсдэл нь тэр юм гэнэ дээ. Үүнийг жишээ нь тэр баруунд чинь доктор, магистрийг нь хийсэн хүн бичсэн байгаа юм.
Ер нь бол яг үнэндээ задгай сэтгэж чаддаггүй, улс төрийн хувьд зөв, академикийн хувьд зөв тийм хүмүүс өрсөлдөөнд ялагддаг хуультай.
Тийм болохоор залуусаа, боломж маш их байна. Маш олон тэнэг хүмүүс энэ дэлхийд том том албан тушаал хашиж байна. Мэдээж тэдний хажууд Стив Жобс мэтийн өөрөөсөө илүү гарч, хүмүүсийн төлөө хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн хүмүүсийн мөрөөдлөөр жигүүрлэн дэлхий хөгжинө. Тэдний далбаан дор яахав хэдэн алиалагч нар байх л байлгүй.
Фундаментал асуудал бүүр дэндүү энгийн. Too simple to understand.
Амьдрал гэдэг чинь авахад биш харин өгөхөд оршдог юм. Амьдралаас яаж авах тухай л бодвол Харвард ч бай, дэлхийн хамгийн ухаантай хүн ч бай, аавын чинь мундаг тоо боддог ген ч бай юу ч чамд тус болохгүй. Чи бүтэлгүй амьтан болно эсвэл ялзарсан бэртэгчин болно.
Чи яаж харин амьдралд, хүмүүст өгөх тухай бодож эхлэвэл чи өөрийгөө олж авч, мөнгөтэй ч бай мөнгөгүй ч бай сэтгэл хангалуун болох болно.
Мэдээж энэ нь "Би ядууст тусалдаг төрийн бус байгууллага байгуулмаар байна" гэж хашгирахыг хэлэхгүй нь ойлгомжтой. Энэ бол найзуудтайгаа урьд шөнө Бриксдээд өглөө нь шартсан хэвтэж байхдаа бодож олдог мэргэн санаа ч биш. Энэ бол ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ЗОРИЛГО, ТЭМЦЭЛИЙН тухай асуудал билээ.
Хэдэн захирлуудтай ярихад нэг л зүйл дээр гомдоллоно. Ажилд орох гээд ярилцлаганд орж байгаа хүмүүс дотор би байгууллагадаа ийм зүйл өгнө гэж хэлсэн нэг хүн байна уу гэж бие биенээсээ асуух. Нээрэн бодоод үзсэн чинь - би тэдэн төгрөгийн цалин авмаар байна - би их юм сурч авмаар байна - зөвхөн л авах тухай нөгөө утгагүй яриа.
Тэгээд ажлаа хийж чадахгүй болохоороо дэлхий ертөнцөд байж болох бүх л зүйлст бурууг тохдог юм гэнэ дээ, цаана чинь.
Thursday, November 29, 2012
newspaper interview
newspaper interview
Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч, Мандал Даатгалын ерөнхийлөгч, Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн
гишүүн Ө.Ганзоригтой цаг үеийн болоод эдийн засгийн асуудлын талаар ярилцлаа.
-Гадаадын
хөрөнгө оруулалттай холбоотой янз бүрийн яриа их гарах боллоо, Монголчууд
өнөөдрийн хүртэл гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ирсэн, гэтэл саяханаас энэ
байр суурь өөрлчгдөж байгаа мэт харагдах боллоо, та юу гэж бодож байна?
Улсын эдийн засаг гэдэг
их энгийн юм гэж би санадаг юм. Яг л өрх айлтай ижил. Цалин авна, орлого орж
ирнэ. Амьдралдаа зарцуулна.
Улсад бол орлого орж
ирдэг хоёр л зам байгаа юм. Нэг нь экспортлосон байгалын баялагын маань орлого.
Нөгөөх нь гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт. Аль аль тохиолдолд манай
улсад мөнгө орж ирж байна, бид тэр мөнгөөр нь шинэ үйлдвэрүүд барьж ажлын байр
бэлдээд, зам харгуйгаа засдаг.
Сүүлийн үед хийрхэлтэй
гэмээр “монголчууд бүгдийг нь булаана, дээрэмдэнэ” гэсэн утгатай мессеж гадуур
яваад байгаад би арван хэдэн жил эдийн засгаар дагнасан хүний хувьд их цочирдож
хүлээж авдаг. Энэ бол наад захын эдийн засгийн мэдлэггүй хүний туйлын
хариуцлаггүй яриа гэж би хэлнэ.
Өнөөдөр Монголын ард
түмний сайн сайхан амьдралыг хангахын тулд бидэнд мөнгө хэрэгтэй. Энэ мөнгө
хоёр л замаар орж ирдэг. Гадаадын хөрөнгө оруулалт ба Экспортын орлого. Энэ
хоёр урсгалаа тасалчихалгүй дэмжиж байх учиртай.
-Гадаадын
хөрөнгө оруулалтыг яг яаж авч үзэх ёстой юм бэ?
Монгол хүн Монгол улсдаа
эзэн байх асуудлыг дэлхийд хэн ч сөрдөггүй тийм улс орноо байгуулаад амьдарч
яваа хүмүүс шүү дээ бид чинь. Тэгэхээр хэн эзэн болох тухай өнөөдөр санаа
зовоод байх шаардлагагүй гэж бодно.
Дэлхий хоёр зуу гаруй
улс оронтой. Гадаадын хөрөнгө оруулагчын хувьд заавал Монголд ирж зовж байж
олсон хэдэн цаасаа үрэх алба ч байхгүй.
Тийм учраас бид харилцан
ашигтай байх зарчмын үндсэн дээр ажиллах ёстой. Мөнгөө бариад ирж байгаа
хүмүүст хүндэтгэлтэй, авах гээхийн ухаанаар хандах ёстой. Монголын компаниуд
гадаадад очиж улс орноо рекламдаж, гуйж түүж байж арай гэж хөрөнгө оруулалт олж
ирдэг. Олж ирсэн мөнгөөрөө үйлдвэр байгуулна, барилга барина, уул уурхайг
эргэлтэнд оруулна. Ажлын байр бий болгоно, улсад татвар төлнө. Эцэст нь Хөрөнгө
оруулагч оруулсан мөнгөө тодорхой хувиар өсгөөд гарах сонирхолтой. Хэн ч айж
ичин байж хэдэн төгрөгөө алдах эрсдэлд оруулахыг хүсэхгүй нь ойлгомжтой.
Блүүмберг телевизийг
асаагаад үзвэл Тайланд, Малайз, Индонез, Хонг Конг гээд бүх л улс орнууд
“манайд хөрөнгө оруулаач, сайхан таатай хөрөнгө оруулалтын орчин байна” гээд
засгийн газрууд нь бодлоготойгоор зар сурталчилгаа явуулж байна шүү дээ. Гэтэл
бид хураана, булаана гээд сөрөг мессеж цацаад байж болохгүй.
Яг одоо маш олон зуун
сая долларын хөрөнгө оруулалт энэ сөрөг мессежээс болоод хил дээр гацчихаад
байгааг би баттай, хариуцлагатайгаар хэлж болж байна. Энэ бүрийн ард зөндөө
олон Монгол компаниуд хөрөнгө оруулалт авч чадахгүй, ажлын байр шинээр бий
болгож чадахгүй болчихоод сууж байна.
Оюу
толгойн гэрээний талаар сүүлийн хэдэн саруудад олон яриа гарч байна, та үүнийг
юу гэж хүлээж авдаг вэ, саяхан мэтгэлцээн хүртэл болсон?
Би даатгалын компанид
бас ажилладаг хүн. Хэрэв манай компани хүнээс мөнгийг нь авч даатгалын гэрээн
дээр гарын үсэг зурчихсан хойноо хохирол болоод нөхөн төлбөр өгөх болоход “Өө,
болилоо”, эсвэл би ажлаасаа гарсан хойно шинээр ирсэн захирал нь “Өмнөх хүний
асуудлыг би мэдэхгүй, наад гэрээ чинь хүчингүй” гэж хэлвэл ямар байдал үүсэх вэ?
Ер нь хүн төрлөхтөн
гэрээ гэдэг зүйлийг 6 мянган жилийн өмнө яах гэж бий болгосон юм бэ. Тогтвортой
байдал гэж юу юм бэ. Яагаад хүн ирээдүй нь тогтвортой ойлгомжтой байхад дуртай
байдаг юм бэ. Гээд наад захын, их сургуулийн нэгдүгээр курсын хүүхдүүдэд ч
ойлгомжтой асуудлуудыг бид ер нь дахин дахин бодож үзмээр байгаа юм.
Хэрэв засгийн газар нь
буруу гэрээ байгуулчихсан юм бол тэд нартайгаа хариуцлага тооцох ёстой. Энэ бол
зарчмын асуудал. Хэрэв гэрээ хэт нэг талыг баригдаж хийгдсэн бол бид асуудлаа
зөв зүйтэй байдлаар гаргаж тавих ёстой.
Тэрнээс биш дарамталж
байгаа юм шиг, ойлгомжгүй байдлаар гэрээгээ өөрчилнө гээд айлгаад байж
болохгүй. Ийм саналууд байна, харилцан зохицоод өөрчилөх талаас нь хараач гэдэг
байдлаар хөрөнгө оруулагчид асуудлыг тавьж болно шүү дээ.
-Оюу
толгойн асуудлыг цаашид тэгээд яах нь зүйтэй гэж та үзэж байна?
Оюу толгой бол ганцхан
орд, ганцхан компани. Ердөө хэдхэн мянган хүн л ажиллах юм шүү дээ. ХААН банкны
ажилтануудын тоо гэхэд л Оюу толгойгоос давж гарна гээд бодохгүй юу.
Ийм жижигхэн асуудлыг
ингэж том болгож, ард түмэнд утга учиргүй хүлээлт үүсгэж, шоудаж, бүүр
сонгуулийн зорилт болтол нь дэвэргэж байгаад маш их эмзэглэж явдаг. Монгол
улсын ирээдүй бол Оюу толгой биш. Монгол улсын ирээдүй бол Оюунтай толгой гэж
улсын ерөнхийлөгч эртээд телевизээр хэлж байна билээ.
Ирэх 50 жилд Монгол улс
үнэхээр хүчирхэг, баян, олон улсын тавцанд өрсөлдөж чадах улс байж чадна. Тийм
болох эсэх тухай асуудалд Оюу толгой, түүний хэдэн хувийг нь авах асуудал бол
огтхон ч хамаагүй юм шүү гэдгийг л хэлье дээ.
Санхүүгийн
зах зээлийн байдлыг та юу гэж дүгнэж байна?
Улс орны хөгжлийн түлхүүр нь эдийн засгийн зөв бодлого.
Эдийн засгийн бодлого хэрэгжих дэд бүтэц нь санхүүгийн
зах зээл. Манай холбоо байгуулагдаад 8 жил болж байна. Энэ хооронд ард иргэдийн
санхүү, эдийн засгийн мэдлэгийг сайжруулах тал дээр олон ажил хийлээ. Ахиц
дэвшил гарч л байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл манай санхүүгийн зах зээл дэд
бүтэц болохынхоо хувьд энхэл доголтой сумын төвийн шороон зам шиг л байна. Энэ
дэд бүтэц олигтой бүрдэж бий болж чадсангүй. Дэд бүтэц байхгүй байгаа учраас
цаашид баялагийн ялгарал гамшгийн төвшинд хүртэл явагдана. Баян хоосны ялгаа
маш их болно. Эдийн засгийн хөгжил бүрэн утгаараа явахгүй. Африкийн
бүтэлгүйтсэн уул уурхайн орнуудтай төстэй болох эрсдэл бодитойгоор бий болж
эхэлээ.
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, манай банкууд,
брокерууд, даатгалын компаниуд хэрэндээ л хичээж ажиллаж байна. Гэтэл УИХ дээр
ганц жижигхэн Оюу толгой гээд компанийн хувьцааг 50 хувийг нь авах уу 51 хувийг
нь авах уу гэж яриад арваад жил болчихлоо шүү дээ. Үнэт цаасын зах зээлийн тухай
хууль, Банкны тухай хууль, Хувийн хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль бол
ерөөсөө сонин биш харин гадаадын хөрөнгө оруулагч нараас илүү ихийг авах тухай
хууль л сонирхолтой, хэлэлцэгддэг, яригддаг ийм л асуудал байна.
Бизнес хийж байхад хэрэв эсрэг тал чинь чамайг яаж ийж
байгаад дөнгөнө гэдгийг мэдэж байгаа бол хэн бидэндтэй ирж наймаа хийх юм болж
байна?
Tuesday, November 27, 2012
Хямрал
Хямралаар амьсгалж явтал нэг мэдсэн 4 жил өнгөрчээ. Эхлээд санхүүгийн зах, тэгээд олон улсын эдийн засаг - харин одоо өрийн хямрал болоод явж байгаа билээ.
Эртээд нэг нөхөр энэ хямрал чинь уламжлал ёс заншлаа дагаагүйгээс болж байгаа юм шүү дээ гээд л бүлтэрч байна аа. Сүүлийн үед тв-н тоо өсөхтэй зэрэгцээд гудамжны хүмүүс экран дээр их гарч ирдэг болж дээ.
Эхлээд өөрсдөө ард түмнээ харанхуй болгочихоод дараа нь тэд нартаа таалагдах гэж харанхуй юм ярих нь өрөвдөлтэй ч юм шиг.
Ардчилалаа сайтар ойлгоогүй ардчилагчид, коммунизм-ямар нэг юм?! хоёрын дунд гацсан экс коммунистууд, 40 мянгатад төрсөн нэртэй дүр үзүүлэхээс өөр элит үнэр үгүй болсон элитэнцэрүүд, гадаадаас буцаж ирээд сэтгэл нь хил дээр гацсан экспатууд, улс төрийн хувьд хэт зөв болсон хулчгарууд, шинжлэх ухааны хувьд хэт зөв болчихсон залхуучууд гээд янз янзын бүлгийн нэгдэл хийгээд тэмцэлийн дор амьдрал өрнөнө.
Сиймхийгээр нь харин хэдэн төгрөг олох гэсэн солиотнууд эртний күнзийн суртал, библийн үлгэрүүд, буддизмийн философи тал хийгээд эзотерик талыг халтар хултар ойлгосноо тв-р бурж ард түмний тархийг ахиад эргүүлнэ.
Оюу толгойн гэрээ зөв хийгээд буруу эсэх, Хэрхэн ямар ч үнээр хамаагүй 10 мянган жилийн турш огтхон ч өөрчлөгдөөгүй уламжлалт мал аж ахуйгаа хадгалан үлдэх, Хэрхэн эсгийн таавчиг үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэлийг босгох, Чингис хаан дахин төрж ард түмнийг аврах эсэх гэх мэтийн яг үнэндээ эдийн засгийн бөгөөд нийгмийн огтхон ч ач холбогдолгүй хийрхэлүүд нь агаарт дэгдэж Улаанбаатарын амьдрал - утаатай ба хөмөрсөн тогоо мэт 4 уулын дундаа шалдар булдар үргэлжилнэ.
Ийм буруу сэтгэхүй ноёлсон орчинд зөв хүн хүртэл буруу юм ярьж, буруу үйлдэл хийх нь инээдтэй ба эмгэнэлтэй.
Гэхдээ хүний дизайн нь өөрөө хөгжих. Квант төвшинд ухамсар ба материйн аль нь анхдагч тухай ярих нь утгагүй биз. Ухамсар нь өөрөө квантын үндсэн дизайны бүрдэл хэсэг байх.
Манай малчдаас бусад нь бүгд л байгалийн хүчийг сөрсөөр өнөө үед ирлээ. Бид ч гэсэн нэг л өдөр фермжсэн аж ахуйд шилжих л болно. Уг нь хийж л байсан юм. Тэрийг нь харин 90 онд хувьчлал нэрээр будаа болгочихсон болохоос.
Хэрэв наран дээр тооцоолоогүй том дэлбэрэлт болвол, эсвэл том солир ирж дэлхийг цохивол, эсвэл цаг уурын аажим өөрчлөлт нь дэлхийн гадаргыг амьдрахад бэрх орчин болгон хувиргавал - хүн төрлөхтөн амьд үлдэхийн тулд өнөөдөр хөгжиж байгаа, технологийг эзэмшиж байгаа болохоос биш байгал дэлхийдээ зохицож амьдарч байна гээд хөдөө агуйд амьдардаг ч юм биш. Энергийн урсгалын хувьд (аль вэ?) зөв дизайнтай гээд гэрт хөлдөж үхдэг ч юм биш.
Тийм л учраас хүн ухамсартай, ухаантай - материйн хамгийн ахисан төвшний нэгдэл юм. Хэрэв нохой шиг амьдарч, нохой шиг үхэх байсан юм бол ухамсараа бас давхар гээх ёстой болно.
Ямар ч байсан бид хүн гэдгээ л санах хэрэгтэй. Хүн дандаа өөдөө, хөгжил дэвшилд тэмүүлж, эерэг сэдэлтэй байх ёстой юм.
Эхлээд бид хүн, хүмүүс. Дараа нь харин бид Монголчууд. Бид дэлхийн бусад хүмүүсийн дунд Монголчууд байгаад мөхдөг юм биш, Монголчууд байгаад эзэлж хүн амьтан алж талж, соёл дурсгалыг нь устгадаг ч юм биш - харин Хүн төрлөхтөний ирээдүйн хөгжлийн загварыг тодорхойлогч нар байх ёстой.
Нэгэнт Америк маягийн демократ, чөлөөт зах зээлт системд маш их гажиг байгаа нь саяын хямралаар ойлгогдсон. Одоо тэгвэл бид шинэ гарцыг гаргах тухай яривал сайнсан. Ер нь хүн төрлөхтөн ирээдүйд яаж хөгжих вэ.
Квант физик өнөөдөр дөнгөж л хөгжиж эхэлж байна. Үүнийг хамгийн түрүүнд ойлгосон хүн нь л хөгжлийг тодорхойлно.
Ухааны дээд нь хамгийн ойлгоход төвөгтэй зүйлийг хамгийн юм мэддэггүй хүнд ойлгуулах төвшинд хүрэх явдал.

Saturday, November 10, 2012
Correctness
Өмнө нь би Дутагдлын шокын талаар бичиж байсан.
Academically correct, politically correct гэсэн шинэ хам шинжийн талаар бичье гэж бодлоо.
Зөв хүн гэж байдаг.
Зөв, тэнэг хүн гэж бас байна. Хэзээ ч "буруу" юм хийдэггүй хүнийг хэлж байгаа юм. Хэзээ ч буруу юм хийхгүй гэдэг чинь нөгөө талаасаа бас хэзээ ч зөв юм хийхгүй гэсэн үг.
Ер нь анзаараад байхад дэлхий ертөнц тэр чигээрээ гажиг нормалаар дүүрсэн байна.
Тухайлбал, улс төрийг улс төрийн тулд хийдэг. Эдийн засгийн бодлогыг эдийн засгийн онолын тусын тулд гаргаж хийдэг тийм гажиг сэтгэхүй дүүрч. Буруутан нь манай орчин үеийн боловсролын систем. Бүүр тухайлж хэлбэл Харвард мэт.
Эхлээд үнэн худал нь мэдэгдэхгүй баахан онол гаргачихаад, тэрнийхээ тусын тулд баахан тархи угаалт хийж, хүн төрлөхтөний лидер хэсгийнх нь фундаментал маягаар сэтгэх чадварыг нь үгүй хийж байх жишээтэй.
Жишээ нь энэ дэлхий дээрх бүх бизнесийн амин сүнс нь борлуулалт (маркетинг биш шүү дээ). Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зарж чадахгүй бол бусад менежментийн сэдэв утгаа алдана шүү дээ. Орлогогүй компанид хүний нөөцийн орчин үеийн шийдлийг нэвтрүүлээд ч яах юм.
Дэлхийн ямар ч топ MBA-д борлуулалтын хичээл заадаггүйг юу гэж ойлгохов. (ороод үз http://www.hbs.edu/mba/academic-experience/curriculum/Pages/required-curriculum.aspx)
Бизнесийн амин сүнс нь борлуулалт юм бол Борлуулалт мэдэхгүй бизнесийн маэстро байж яах юм болж байна.
Гэх мэтийн гажиг юмнууд их байна.
Эдийн засгийн фундаментал зорилго нь хүн ардын тусын тулд. Эдийн засгийн онол нь тэрхүү фундаментал зорилгыг биелүүлэх арга зам, аргачлалуудыг дөхөм болгоход оршдог. Тэгвэл амьдралдаа хүн ардын төлөө өчүүхэн ч зүйл хийж үзээгүй, бүүр хийх огт сэдэл ч үгүй эдийн засгийн ухааны докторуудаар яг юугаа хийдэг билээ.
Эдийн засгийн бодлогын шийдвэр гаргахдаа эдийн засгийн онолын тусын тулд хийдэг тийм дүүрчихсэн эдийн засагчдаар яг юу хийхэв. Энийг би academically correct гэж нэрлээд байгаа юм. Ийм юм байж болохгүй.
Хүн фундаменталли ба философикалли (fundamentally, philosophically) зөв байх ёстой болохоос биш академикали болон политикали зөв байх учиргүй. Тийм юм байж болохгүй юм.
Яагаад гэвэл, хэрэв тэгвэл, энэ бүх орчлон ертөнцийн артистик (artistic) мөн чанар нь алдагдаж, хэт техноложикал (technological) шинж чанарт суурилах болно. Болно ч гэж дээ, угаасаа суурилж эхэлчихээд байна. Тийм л учраас олон улсын эдийн засгийн хямрал болоод л, монгол улс хөгжихгүй удаад л, утаа шийдэгдэхгүй угжраад л байгаа юм шүү дээ.
Дээхнэ докторын шүүмж дээр суусан юм. Шүүмж эхлэв ээ. Гэтэл юу юугүй л хуудасны тоогоо зөв дугаарлаагүй байна, үг үсгийн алдаа байна, товъёогоо зөв гаргаагүй байна гэх мэтчилэн хөвөрсөн юм даа. Уг нь нээлт хийсэнд нь зориулж доктор өгдөг болохоос биш их л "зөв" бурсанд нь өгдөггүй л байлтай.
Сая Обама дахин сонгогдлоо. Мань эр we will change гэж хэлээд гарч ирсэнийг нь санах юм. Юуг ченжлэх гээд байгааг нь сонирхоод ойлгоогүй. Орчин үеийн хамгийн том гүрний удирдагчид хүртэл академик, политикийн хувьд хэт зөв болж эхэлсэн юм биш байгаа гэсэн хардлага төрдөг.
Лидер хүний баримтлах 9 зүйл, амжилтанд хүрэх 5 нууц, маркетингийн 3 зарчим энээ тэрээ бол ихэвчлэн (за яахав ээ ганц хоёр нь үнэн л байдаг байлгүй) ийм шинж чанар дээр суурилсан өнгөц сэтгэлгээ төдий л юм.
Манай төрийн байгууллагуудын гол алдаа бол тэдний дунд шатны дарга нар нь улс төрийн хувьд зөв байгаа байдал нь юм шүү дээ. Politically correct байна гэдэг нь монголд бол архаг төрийн байгууллагын удирдагч ч гэдэг юм уу, за бүүр төрийн хар хүн ч гэдэг юм уу байдлаар илрэх юм.
Олон юм нуршаад яахав. Үүний гол онцлог нь ерөөсөө юу ч хийхгүй байхад оршино. Ингээд л чи улс төрийн хувьд зөв хүн болчихож байгаа юм. Чи юу ч хийхгүй учраас алдаа гаргахгүй, өөр хүний хөл гаран дээр гишгэхгүй - ингээд л боллоо. Чи улс төрийн хувьд зөв хүн болон хувирлаа.
Гэтэл цаана чинь ард түмэн чинь хөгжил дэвшил үгүйлсэн харц тээн гудамжинд хөлхөлдөнө. Тэр харцыг харж чадахгүй өчүүхэн хөгийн амин хувиа хичээсэн зан гаргаж явсаар бүүр төгсөрч улсын лидер болж ч мэднэ. Нэг л их, төрийн хар хайрцагны бодлого гэж байдаг юм (хаана байгаа юм бэ), улс төрд ингэж ярьдаггүй юм, юм гэдэг чинь их нарийн байдаг юм (бүүр тэрэндээ үнэн голоос итгэчихсэн, аягүй л бол Адам Смитийн далд гарыг солгой ойлгоод ярьж байж ч мэднэ) гэхчилэн ам таглана.
Хөгжил дэвшилд academically correct, politically correct хүмүүс саад болно.

Friday, October 26, 2012
triangle
Сүүлийн үеийн "элит"-үүдийг ажигласан ажиглалтаас.
Манай яг одоо манлайлж буй элитүүд - эд нар бүхэлдээ гутранги байдалд орсон харагдана.
Улс орны ирээдүй бол огт сонин биш. Зүгээр л өнөөдрийн улс төр, түүнийг дагасан мөнгө чухал.
Тэгэхээр гол зорилго нь мөнгө, харин бахархал биш. УИХ-д амьдралдаа ганцхан сонгогдож болно, гэхдээ өөрөө өөрөөрөө бахархах ганцхан зүйл хийхэд л хангалттай. Яахав мөнгө амьдралын зорилго юм бол сонгогдохын тулд өөрийгөө зарахад ч бэлэн байх ёстой байх л даа. "Өө наад ард түмэн чинь одоо өнгөрсөөн, юун Америк шиг болох, амь амиа бодоорой..." гэх хандлага бүүр өөрийн эрхгүй ярианаас нь, нүднээс нь, хөдөлгөөнөөс нь мэдрэгдэнэ. Оюу толгой бол зайлуул ганцхан муу орд, дээд тал нь хэдхэн мянган хүн ажиллуулах ганц компани ш дээ. ХААН Банкны ажилтанууд л гэхэд Оюу толгойтой тоогоороо зэрэгцэнэ гээд бод л доо. Тэгэхээр энэ толгой яагаад сонин болов - эдийн засгийн хариулт нь их амар - өнөөдрийн хялбар мөнгө учраас тэр.
Нөгөө талд нь харин бас өөр нэг элитүүдийг яръя. Энэ бол гадаадад сургууль төгсөөд, эсвэл амьдарч байгаад ирсэн манайхан. (мэдээж бүгдийг нь хэлээгүй нь ойлгомжтой, нийтлэг төрх яриад байна)
Эд нараас харин тийм манарсан байдал үнэртэнэ. (deep confusion) Яах гээд ч буцаад ирчихсэн юм. Нүднээс нь шууд л ойд төөрсөн хүний харц анзаарагдана. Ам ажил хоёр нь зөрнө. Амаараа бол нэг л их мундаг баатар алс холын харь орноос нутгаа санаж ирээд улсаа хөгжүүлэх гээд байгаа юмаа даа. Ажил дээрээ бол таг. Тэгэж хэлчихээд л шууд цалин агнаад нэг уул уурхайн компанид орж өлөнтөнө.
Ер нь бол эд нар хойшоо сайхан алхаад гэр хороолол дундуураа яваад үзчих хэрэгтэй л дээ. Дэлгүүр хоршоогоор нь ороод, хүн ардтай уулзаад яг ямар улсад ирчихээд байгаагаа ойлгох, бүүр болж өгвөл ухамсарлах хэрэгтэй. Тэгэхгүй сэтгэл нь Америктаа, (даан ч тэнд нь хямрал болчихсон юм шүү дээ, юун ажил олдох) санаа нь энд, яриа нь шоктой - тэгээд нэг хотын төвийн хэдэн баараа хэсч нөгөө л нэг уулздаг өрөөсөн дугуй элитэнцэрүүдтэйгээ цаг өнгөрөөвөл амьдрал ямар харуусалтай вэ. Тэр хойно чинь дэлгүүрт талхыг хэрчмээр нь есийн тосыг (юу гээд байгааг нь мэдэх билүү, наранцэцэгийн тос) нь пенцилины шилээр (бас юу вэ?) зардаг юм ш дээ.
Харин соцын үеийн хуучны эрдэмтэд, манай академиа бас л их гунигтай харагдана. Би уг нь нэг л амьдрах юм чинь ямар ч гэсэн доктор хамгаалчихая гэж бодож байлаа. Тэгээд хэд хэдэн докторын шүүмж дээр суув аа. Үнэндээ реферат бичиж доктор хамгаалдаг юм бол тэрийг аваад ч яадаг юм. Энүүгээрээ би жинхэнэ нээлт хийж (докторын зэрэг авахын тулд нээлт хийх, эсвэл шинэ аргачлал зохиох ёстой - тэрнээс биш тэр номонд ингэж, энэ номонд ингэж гээд бичдэг юм биш) доктороо авсан олон сайхан эрдэмтэдээ үгүйсгээгүй юм шүү. Өнөөдөр манай шинжлэх ухааны салбар ийм л болчихож. Эдийн засаг оролддог хүний хувьд үүний шалтгаан нь их л энгийн.
Мөнгө байхгүй болохоор тэр. Яагаад. Яагаад гэвэл мөнгө гэдэг чинь хүний бүтээмжийг нийлүүлэх зориулалттай зохиогдсон эдийн засгийн зэмсэг юм. Бүүр хамгийн боловсронгуй нь гээч.
Мөнгө байхгүй газар доктор үнэгүйдэнэ. Би сайн санаж байна. Засгийн газар хэдэн жилийн өмнө монгол улсын тэргүүлэх салбараа зарлаж, тогтоосон. Жишээ нь биотехнологид хэдэн төгрөг өгсөнийг нь мэдэх үү. 10-20 сая төгрөг. Харин монголын ямаануудад хэдэн төгрөг өгсөнийг нь мэдэх үү. 30 тэрбум төгрөг, нэг жилд. Мал уг нь хувьд шилжээд удсан санагдах юм. Хувьд шилжээгүй шинжлэх ухаандаа түрүүлж мөнгө өгвөл, нөгөө эрдэмтэд нь генийн селекц хийж ноолуурын чанараа өвөр монголын ямаадыг давж гарах ч юм билүү.
Элитгүй монголд ард түмний харц өрөвдөлтэй.
Телевизээр нь харин бумба нь галзуураастай. Монголын ухаант өвгөд 100,000 жилийн өмнө 5 янзын энергийн эх үүсвэрийг нээсэн юм шүү дээ гээд л - соён гэгээрүүлж өгнө биз дээ. (Уг нь өнөөдрийн байдлаар хамгийн эртний хүний үлдэгдэл 75,000 жил, 100,000 жилийн өмнө хомо сапиенс үүсээгүй байхад Монголчууд энерги нээгээд тэрийгээ бичиж үлдээгээд - тэрийг нь нэг хүн номлоод байгаа юм уу даа). Яахав ээ. Орон гаран хүмүүс Америкт ч байж л байдаг. Гэхдээ тэрнийг CNN-ээр лекцийг нь бүтэн хэдэн цагаар, хэдэн сар дамнуулж гаргадаггүй л байхгүй юу. Ингээд харанхуй нүхэндээ бүрэн жив гээд байгаа юм уу хаашаа юм. Хятадын явуулга ч юм уу эсвэл. Өөрсдийгөө бас оюун ухааны удирдагч гээд нэрэлчихжээ.
Энэ бол зүгээр л ДУУДЛАГА. Энэ бүхэн нь өөрөө элит лидерүүдийг дуудаж байгаа ард түмний цөхөрсөн ДУУДЛАГА юм.
Тэгээд нөгөө элит лидерүүд нь хаана ч байгаа юм дээ. Уулны төлөө биш ард түмний төлөө л байлддаг юм ш дээ - жинхэнэ байлдаанд. Эдийн засгийн онол ч гэсэн Харвардын хамраа сөхсөн бацаануудад бие биендээ цэцэрхэхэд нь зориулж биш харин эгэл жирийн ард түмний тусын тулд л бичигддэг ухаантай.
ДУУДЛАГЫГ ухамсарлаж хүлээн авсан хүн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болно. ИТГЭЛ ҮНЭМШИЛ нь харин хүнийг элит лидер болгоно. Тэрнээс гудамжинд архчидад мөнгө төлж жагсаал зохион байгуулдаг шантаажлагчидийн тухай яриагүй байна.

Wednesday, October 10, 2012
Барьцалт
Дэлхийн банкнаас Монгол улсын санхүүгийн секторыг бүтэн 6 сарын турш үнэлж тайлан гаргажээ. Удахгүй вэб хуудсан дээр нь гарна гэнэ.
Ерөнхийдөө тайланг танилцуулах хурал нь уламжлалт маягтай. Тухайлбал Монголын засгийн газар, Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо нар нь ямар гайхамшигтай амжилттай ажиллаж, яг зөв үед нь онож шийдвэр гаргаж байсныг бахдаж яриагаа эхлэв.
Арга ч үгүй биз дээ.
Хүн амынхаа талыг хядчихсан Камбожид эсвэл цэргийн дэглэмтэй, бодол санаагаа илэрхийлмэгц алуулчихдаг Мянмарт өнгөрсөн долоо хоногт ажиллаж байгаад ирсэн дэлхийн банкны шинжээчидэд Монгол бараг л диваажин шиг санагдаж таараа. Ганц болсон болоогүй журам гаргасан нь бараг л шинэ технологи нээчихсэн аятай санагддаг байлгүй.
Үүнийг сонсож суусан миний сэтгэлд хүүдээ Харвардад сурч дэлхийн хэмжээний хүн болоорой гээд өгсөн мөнгөөр - хүү нь шоудаад гудамжинд явж байгааг харж байгаа эцэг хүн шиг л харуусал төрнө.
Ер нь Монголын байгууллагуудад ч гэсэн их анзаарагддаг. "Тэр ажил хийхгүй байгаа юм чинь би ч ажил хийхгүй." "Энэ юу ч хийхгүй байна, тэр ажлаа хийж чадахгүй байна"
Монголын өрхүүдэд бас ийм ярих их сонсогдоно. "Ядуу айлын хүүхдүүд өдрийн хоол ч үгүй, өмсөх хувцасгүй байна - тэгэхэд чи өөрийгөө хар! ямар сайхан амьдарч байна?"
Тиймээ тийм, бид нар Мянмар, Камбожтой барьцвал зөндөө юм хийсэн байх л даа. Монгол бараг л диваажин байж таарна биз дээ.
Бид нар ингээд л доошоо барьцаад, тэнэг хүмүүстэй харьцуулахад бид арай бага тэнэг байна гэж тэнэглэн бодоод байвал яах юм болж байна.
Хүн гэж амьтан дандаа дээшээ харж, дээшээ барьцаж, дээшээ тэмүүлж амьдрах учиртай байтал өөрсдийгөө "юу ч хийхгүй байж болох байтал, ганц журам гаргасан байна шүү, мундаг аа" гэж хөөргөвөл - энэ нь харин жинхэнэ ухамсарын доройтол буй заа.
Бид нар дандаа доошоо барьцаж амьдарвал манай улс хэзээ ч Америк шиг болохгүй.
Америкийн төр захиргааны байгууллагууд өнгөрсөн сард 1000 ажил хийсэн байна, бид харин ердөө 100-г л хийсэн байна шүү - Америкийн компаниуд I-Phone хийж байхад бид ердөө бэлэн байгаа нүүрсээ л ухаж зөөсөн байна шүү - Америкийн оюутнууд сургуулиа төгсөхдөө ийм мундаг мэдлэгтэй төгсч байхад бид хажууд нь муу байна шүү - гэж бид дээшээ барьцаж байж л Америк шиг болох байлгүй дээ.
Хуралд суусан Монголын төр, захиргааны байгууллагуудын олон дарга нар эрх биш дотроо нэгийг бодож, хоёрыг тунгаасан байлгүй дээ.

Wednesday, October 3, 2012
OT
Оюу толгой бол яах аргагүй Монголын толгой юм. Харин Рио Тинто болон түүний охин компани тэрхүү толгойг ашиглах эрхийн лицензийг авсан нь үнэн юм.
Харин сонирхолтой юм болж, өөрийнхөө толгойг хүнд ашиглуулах эрхийнхээ хувийг нь худалдаж авна гээд зүтгэх.
Оюу толгой бол хар ухаанаар бодвол Монгол улсын эзэмшилд буй тоёота машин юм. Энэ машинаа бид хүн түрээслүүлэх гэрээ хийсэн. Тэр гэрээгээ ашиглалтын лиценз гэж байгаа. Мэдээж нэгэнт ашиглагдсан машин хуучирч муудах нь тодорхой. Тэр нь манайхаар бол байгалын баялаг шавхагдах асуудал юм. Гэхдээ юу юугүй мөргөлдүүлж, моторыг нь цохиулж болохгүйг гэрээгээр зааж өгөх нь ойлгомжтой. Тэр нь бол харин байгалын нөхөн сэргээлтийн, байгал орчинд хор хохиролгүйгээр уул уурхайн үйл ажиллагаа явуулах асуудал юм.
За ийм түрээсийн гэрээний хувьд, ганцхан л санхүүгийн харилцаа яригдана. Тэр нь түрээсийн төлбөрийн асуудал. Манай Оюу толгойн хувьд бол энэ нь элдэв татвар, төлбөрийн асуудал билээ.
Оюу толгойг ажилуулах дэд бүтцийг барьж байгуулахын тулд мэдээж олон тэрбум долларыг газарт булна. Ингээд дараа нь ашгаа авч эхэлнэ. Харин бид татвараараа дамжуулаад тэр ашгаас нь боломжийнхоо хэрээр ахиухан аваад, байгал орчноо хянаад сууж байхад болоо.
Оюу толгойн ашиглалтын лицензийг гадаадын компани эзэмшдэг. Гэтэл бид яахаараа тэр компанийх нь хувьцааг худалдаж авна гээд байдаг билээ? Өөрөөр хэлбэл оюу толгойн ордыг хүн өөрийнхөө мөнгөөр бүх эрсдлээ хийгээд ажиллуулж эхлэх гээд байхад тэр хүний компанийн хувьцааг нь мөнгө төлөн худалдаж авах тийм хэрэгцээ байх уу.
Монгол улсын хувьд Оюу толгойд эдийн засгийн хэдхэн л тодорхой ашиг бий. Эдгээр ашгийг эрсдэл хүлээхгүйгээр олж болно.
- Оюу толгойг ажилуулж олсон ашгаас авах татвар - хэдэн хувь?
- Манай байгал орчинд хор хохирол учрахгүй байх - баялаг бол мэдээж шавхагдана.
- Манай хүмүүсийг төсөлдөө ажиллуулах, сургах, хөгжүүлэх.
- Манай компаниудаас төсөлдөө худалдан авалт хийх.
Ингээд л болоо. Бидэнд тэдний хувьцааг нь худалдаж авч, мөнгөгүй ядаж байхад нэмж мөнгө гаргах шаардлага алга.
Дээрх 4 байдлаар олсон орлогоо харин бусад ордоо хөгжүүлэх, эдийн засгийн бусад салбарыг тэтгэхэд зарцуулаад сууж байхад болно.

Tuesday, September 25, 2012
Ford Rover?!
Range Rover 2004 оны загвараа 2013 онд өөрчилж саяхан нээлтээ хийлээ.
200 гаруй сая төгрөгний үнэтэй энэ хөлөг нь тансаг жийп ангилалынхаа "хаан" нь бөгөөд албан ёсоор бол Энэтхэг машин юм (Энэтхэгийн ТАТА групп худалдаж авсан). Уг нь уул хаданд явах чадвартай - жийп гэх боловч, Монголын хөдөөд бол хөгөө чирсэн, сайнгүй түүхтэй машин. Хэтэрхий их компьютержсэнтэй нь холбож тайлбарладаг. Нээрэн дотроос нь гонжтой гарч ирч болох цорын ганц жийп бол Рэйнж гээд байгаа. (LX570, QX56, Escalade нар бас энэ эрхийн төлөө өрсөлдөх байх)
Хамгийн инээдтэй нь 2013 оны загварыг нь хармагц шууд 2011 оны Форд Эксплорер нүдэнд харагдаад байгаа юм. Эксплорер бол болхидуу хийцтэй, дундаж үнэтэй жийп бөгөөд үнэ ханшаар 50 орчим сая төгрөг болно.
Доор Форд болон Рэйнж нарын арын болон их гэрлүүд хэрхэн хоорондоо ихрийн өрөөснүүд мэт адилхан байгааг харуулав. Бодвол 2011 онд гарсан Фордтой адил 2013 оны Рэйнжийг "Форд Ровер" гээд нэрлэчихвэл буруудахгүй байх. (форд ба рэйнжийг харьцуулж дээр дор нь харуулав)

battle with HIV
Хүний бие 10 тэрбум өөрийн эс 100 тэрбум "гадны" бактери болон вирусээс бүрддэг гэдэг.
Бичил дайснууд нь (мөн нөхөд) вирус, бактери, мөөгөнцөр, паразит хорхой, пройн (дөнгөж нээгдсэн, гэхдээ нөгөө хэдээ бодвол амьд биет биш) нар болно.
Эд бүгд өөр хоорондоо адилгүй тул огт өөр төрлийн эмчилгээ шаарддаг. Шинжлэх ухаан одоогийн байдлаар паразит ба бактерийг боломжийн төвшинд эмчилж буй. Харин вирусын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй, пройн бол ямар ч эмчилгээгүй байдалтай байна.
Вирус, тэр дундаа ХДХВ вирусээр одоогийн байдлаар 30 гаруй сая хүн өвчилсөн бөгөөд дийлэнх нь нас барна. Вирусүүд ер нь таарсан эсрүүгээ л дайрдаг, ингээд дархлалын системийг сэрээж "алуулцгаадаг". Харин ХДХВ вирус нь хүний дархлалын системээс зугатах чадвараараа их онцлог. Дархлалын систем ХДХВ-тэй тэмцэх аргаа барж, туйлдаж, яваандаа суларч эхлэх бөгөөд бүүр сүүлдээ бүрэн устдаг. Үүнийг нь ДОХ гэнэ. Энэ үед нэг ханиад хүрээд л түүнээс болж нас бардаг.
Тун саяхан сэтгүүл дээрээс сонирхолтой нээлт уншив. Дээрх кинон дээр тодорхой гарч байгаагаар бол ХДХВ нь биед нэвтэрсэнийхээ дараа эсэнд дөхөж очоод (вирус бол хамгийн жижиг амьд биет эсээс хэдэн арав дахин жижиг) улмаар түүнд нэвтэрч эсийн үндсэн програмчлал болох ДНХ-г өөрчилж эсийн үндсэн үйлдвэрлэлийн машинийг ашиглан өөрийгөө клонддог.
Өөрөөр хэлбэл компьютерийн вирустэй тун төстэйгээр компьютерт нэвтрээд үйлдлийн системийн програмд орч, үйлдлийн системд өөрийнхөө зохих өөрчлөлтийг хийж, компьютерийг хүссэнээрээ удирдаж байна гэсэн үг.
Дунджаар хэдэн арван мянган хүн дотор нэг хүн ХДХВ-тэй маш хүчтэй эсэргүүцэн тулалддаг. ДОХ бололгүй маш удаан явж чадна гэсэн үг. Миний ярих гээд байгаа нээлтийг хийсэн эрдэмтэн ийм хүмүүсийг сонгож аваад, энгийн хүмүүстэй харьцуулан 15 жил судласан байна.
Ингээд үнэн хэрэгтээ ХДХВ хүний биед нэвтэрмэгцээ зүгээр л тааралдсан эсрүүгээ биш харин бүүр хүний дархлалын системийн тэргүүний шугам болсон "Т туслагч" эсүүдрүү онцгойлон дайрдаг болохыг мэдсэн байна.
Т-туслагч эс нь Т-алуурчин эсүүдэд мэдээлэл дамжуулагч тагнуулын отряд буюу толгойн сэргийлэх анги юм. Т-алуурчин эсүүд нь харин вирус болон бактери, бусад биетүүдийг устгах ажлын голыг нугалдаг (өөр дархлааны мөн олон хамгаалагч эсүүд бий).
Тэгэхээр ХДХВ вирус нь фронтын шугамын мэдээг дамжуулж үндсэн армийг чиглүүлэх функцтэй хэсгийг устгаснаар хүний дархлалын систем генералаа алдсан армитай адил бужигнаж орхидог байна. Ингээд яваандаа тэнцвэргүй тулаан эхэлж эхний хэдэн тулаанд хүний дархлалын систем ялах маягтай харагдах боловч хүний өөрийнх нь эсийн машиныг ашиглан өдөрт хэдэн тэрбумаар үйлдвэрлэгдэн гарах ХДХВ вируст улмаар ялагддаг.
Үүнийг нээснээр халдвар авсан эхний 24 цагийн дотор зохих эм бэлдмэлийг ууж, ХДХВ вирусыг Т-туслагч эсрүү дайрах нөхцлийг хүндрүүлж, улмаар Т-туслагч эс Т-алуурчин эсүүдэд өөрийн мэдээллээ дамжуулах боломжийг нь олгох боломжтой болж байгаа юм. Нэгэнт хангалттай олон Т-туслагч эсийг устгахаас нь өмнө Т-алуурчид ажилдаа орж амжвал ХДХВ вирустэй хийх тулаан нь хүний талд эргэнэ.
Гэхдээ хэзээ ч ХДХВ вирусыг бүрэн устгаж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй, харин түүний тоо толгойг бүрэн хяналтандаа оруулах л боломжтой юм. (учир нь маш хурдан, хүний биеийн системд энд тэндгүй үржиж байгаа гэдгийг санах хэрэгтэй)
ХДХВ бол бидний одоо мэдэж байгаа хамгийн аюултай вирус. Цаашид тэр өөрөө ч бидэнтэй зэрэгцээд хөгжих болно. Мөн илүү учир битүүлэг вирусүүд гарч ирэх бүрэн магадлалтай. Био нано роботууд буюу зөвхөн тухайн хорт хавдарын эс, вирус, бактери, мөөгөнцөрийг устгах даалгавартай, хүний биед ормогц өөрсдөө үржиж, тодорхой хугацааны дараа автоматаар өөрийгөө устгахаар програмчлагдсан (ДНК бол үйлдлийн системийн хэл нь - http://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D0%9D%D0%A5) байх тэр цаг тун удахгүй болов уу гэж бодогдох юм.
Т эсүүдийн комбинац яаж ажилладагийг залхууралгүй үзье гэвэл...

Tuesday, September 18, 2012
Higgs Boson
Бид эхлээд молекул, дараа нь атомыг нээсэн.
Атом нь цөм ба сөрөг цэнэгтэй электроноос бүрдэнэ. Цөм нь цэнэггүй НЕЙТРОН, эерэг цэнэгтэй ПРОТОНООС тус тус бүрдэнэ.
Ертөнцөд (universe) 4 төрлийн хүч (force) бий. Эдгээр нь:
- Цахилгаан соронзон орны (electromagnetic)
- Таталцалын (gravity)
- Цөмийн сул (weak nuclear)
- Цөмийн хүчтэй (strong nuclear) хүчнүүд болой.
Ертөнцийн бүх үйл хөдлөл эдгээр 4 хүчний "тусламжтай" явагддаг. Тухайлбал цахилгаан соронзон орны (electro magnetic) хүч нь бодисын үндсэн нэгж болох атомын цөм ба электроныг хооронд нь холбож байх жишээтэй.
Харин Атомын цөм дэх протон, нейтрон нарыг хооронд нь Цөмийн хүчтэй хүч тогтоодог. (Протон эерэг цэнэгтэй, Нейтрон цэнэггүй тул цахилгаан соронзон орны хүч эдгээрийг хооронд нь тогтоохгүй гэдгийг тогтоож шинэ хүчийг хайж эхэлсэн ба энэ шинэ хүч нь Цөмийн хүчтэй хүч)
Гэхдээ протон ба электрон нь юмс үзэгдлийг тайлбарлахад огтхон ч хангалтгүй. Эрдэмтэд цаашаа нэг алхам ахиж Стандарт Моделийг бий болгосон.
Стандарт Модел үндсэндээ овоо олон квант физикийн юмс үзэгдлийг тайлбарлах боловч бас л дутуу. Гол нь Стандарт модел таталцалын хүчийг мөн Хар матери, Хар энергийг тайлбарлаж чаддаггүй. (Ертөнцийн 96 хувийг Хар матери ба Хар энерги эзэлж байхад шүү дээ). Эйнштэйний Харьцангуй онол нь Таталцалын хүчний хувьд ердөө л ажиглалт ба зүй тогтол төдий (яг эдийн засгийн бүх онолууд шиг) бөгөөд үндсэнд нь, бүхэлд нь тайлбарлаж чаддаггүй.
Стандарт модел буюу дээрх зураг ёсоор орчлон ертөнц ба түүний хуулиуд дээрх 16 төрлийн хэсэг дээр үндэслэх ба эдгээр нь үндсэндээ атомын доторх бүтэц юм.
Quarks ба Lepton нь бодит матери буюу бодислог нэгжүүд юм. Эдгээр нь Электрон ба Протоны бүрдэл хэсгүүд билээ.
Bosons (Gauge Bosons) бол хүч дамжуулагч (force carrier - excuse my physics in Mongolia) нэгжүүд (би элемент гэхгүй өөрөөр хэлбэл биет гэж нэрлэхээс татгалзаж байгааг анхаарна уу) бөгөөд бидний сайн мэдэх нь PHOTON байна. Стандарт моделийн хүснэгтээс харахад ФОТОН бол массгүй нэгж болох нь харагдана. Гэрэл бол жишээ нь Фотоны долгион билээ.
Boson-уудын дамжуулах байгалийн 4 үндсэн хүч бий. Эдгээр нь:
- Цахилгаан соронзон орны
- Таталцалын
- Сул цөмийн (weak nuclear)
- Хүчтэй цөмийн (strong nuclear) хүчнүүд болой.
Гэхдээ Стандарт Моделд одоохондоо таталцалын хүчийг тайлбарлах нэгж үгүй. Үүнийг Gaviton гэсэн дахиад нэг Босон байгаа болов уу гэж таамагладаг. Хар энергитэй шууд холбогдох магадлал өндөр.
Эдгээр хүч дамжуулагч нэгжүүдэд ороогүй бас нэг нэгж бол Higgs Boson буюу өнөөдрийн ярианы гол баатар юм. Энэ Босон нь онолын таамаглал ёсоор бодисуудад массыг нь олгож байдаг. Өөрөөр хэлбэл Ньютоны толгой дээр унасан алим нь таталцалын хүчний тусламжтай ойчсон бол түүний толгой дээрх булдруу нь алимны жингээс болж байгаа юм. Масс гэж ер нь юу юм бэ гэдгийг одоо болтол тайлбарлаж чадаагүй байсан бол харин одоо тайлбарлах боломжтой болж байх шиг байна.
Гэхдээ бид дээрх Стандарт Модел дээр нийтдээ 16 тооны нэгж хэсэг харж байна. Эдний ихэнх нь маш богино амьдралтай, өөрөөр хэлбэл тогтворгүй - өөр нэгжид шилждэг учраас тэр. Бас зарим нь харилцан үйлчлэлд "оролцдоггүй" учраас тэр. Жишээлбэл эдгээрээс хамгийн жижиг, хамгийн хөнгөн нэгж болох НЕТРИНО (дээр ЛЕПТОН хэсэг ногоон) бидний биеийн сентиметр квадрат тутмыг секундэд 65 тэрбумуулаа нэвтлэн гарч байдаг. Ингэхдээ овоо хэд нь бидний биен доторх эгэл хэсгүүдтэй шууд мөргөлдөж байгаа, тухайлбал ПРОТОН. Ингээд бяцхан "дэлбэрэлт" болж байдаг гэсэн үг.
Төсөөлөөд үз дээ, таны биеийг бүхэлд нь секундэд хамгийн багаар хэдэн триллион НЕТРИНО нэвтлэн гарч байдаг. Эд харилцан үйлчлэлцэл маш багатай учраас ертөнцөд маш хол явж чадна - хэрэв Ертөнцөд хязгаар гэж байгаа бол эднээс асуух нь зүйтэй.
Гэвч жинг (хүндийн жин) нээгдээд байсан нэгж хэсгүүд тайлбарлаж чадахгүй байсан учраас эрдэмтэд Higgs Boson буюу бүх байгаль дэлхий, бодист жинг нь өгдөг энергийн нэгжийг олон жилийн турш таамагласан. Харин дөнгөж саяхан нээлээ. Одоо батлах ажилдаа орж байна.
Хэрэв Хиггс Босоныг бид хангалттай сайн ойлгож, бодис хэрхэн масстай болдогийг олж тогтоовол - бид магадгүй Хиггс Босоныг бас манипуляци хийх боломжтой болж мэднэ.
Ямар ч жингүй сансарын хөлөг байна гээд төсөөлөөд үзэхэд үүний ач холбогдол нь ойлгогдох байх. Гэрлийн хурдаар зорчих боломжтой болно. Өөр ч бас олон зүйлсийг хийж болох байх.
Monday, September 17, 2012
Aika Tsubota
http://www.arvindguptatoys.com/arvindgupta/aikasubota.pdf
12 настай 6-р ангийн Япон охины гэрийн даалгавар буюу 2 сарын дотор хийсэн "Secrets of The Earth" зурган ном.
Гэтэл манай 20, 30-тангууд, их сургуулиа төгссөн, зарим эрдмийн зэрэг цолтой атманууд яаж ажил их байна, энээ тэрээ гэж, гараас нь юу ч гардаггүй хоолны савнууд - хүн амьтан муулаад сууцгааж байдаг билээ? Тэдний амьдралдаа хийхгүй юмыг энэ жаахан охин хийж.
Эх дэлхийгээ хайрлах сэтгэлийг нэвт шингээж, дэлхийн бохирдолтой холбоотой асуудлыг 1-р ангийн хүүхдэд ч ойлгогдохоор зорьж энэ номоо хийсэн гэж байгаа. Тэрээр номын төгсгөлийн үгсээ ийнхүү бичжээ...
"Би энэ номоо бичиж байхдаа ихэвчилэн Африк ба Зүүн өмнөд Азийн орнуудад амьдарч буй хүмүүсийг бодож байлаа. Эдгээр орны залуучууд, бүүр надаас залуу нь хүртэл ар гэрээ тэтгэхийн тулд сургуулиа орхидог. Энэ бол маш харамсалтай юм, учир нь боловсрол багатай хүмүүс амьдралд хол явж чаддаггүй. Дээрээс нь сургууль бол үнэхээр сонирхолтой. Сургуульд явсанаар чи маш олон сонирхолтой зүйлсийг сурах болно..."
"...Үүнийг өөрчлөх цорын ганц арга зам нь бүх дайн дажинг дуусгаж, хүмүүсийн амьдралын стандартыг сайжруулах явдал юм..."
"...Би бол азтай цөөхөн хүмүүсийн нэг юм. Би өдөрт 3 удаа хооллож, хүссэнээрээ сургуульдаа явж, тухтай байранд амьдарч байна. Хэрэв болдог бол би өөрийнхөө амьдралыг ядуу ба баян орнуудын ялгааг арилгах ажилд зориулмаар байна..."
"...Байгал орчны хувьд, хэрэв хүмүүс би ганцаараа юу ч хийж чадахгүй гэж бодохоо болихгүй бол. Хүмүүс юу ч хийхгүй бол, бүх хүмүүс ийм байвал дэлхий маань сүйрэх болно..."
"...Хэрэв хүн бүр хүчээ нэгтгэвэл бид хамтдаа энэ дэлхийг гайхамшигтай газар болгож чадна..."
Нас барахаасаа (тархины цус харвалт) ердөө 2-3-хан цагийн өмнө тэр охин номоо дуусгаж эдгээр үгсийг бичжээ. Түүний сүүлчийн үгс одоо дэлхийн олон оронд ном болон хэвлэгджээ.
Ямар гүн гүнзгий, ямар глобал сэтгээ вэ.
Айка! чи хэдийгээр 12-хон насалсан ч гэсэн, амьдарсан шиг амьдарчээ. Хэрэв тэр бидний дунд байсан бол одоо 33 настай залуу бүсгүй байх байжээ.
Маш олон хүн чам шиг ингэж хүний гараар бүтэшгүй хөшөө дурсгалаа босгож чадалгүй амьдралыг том хар жийп, том шавар байшин, нэр хүнд, буруу амбиц, атаа жөтөө, өчүүхэн амин хувиа хичээх үзэл, албан тушаалын төлөө үрдэг билээ.

Wednesday, September 12, 2012
Great, Perfect, Best
Хүн төгс байхын төлөө тэмүүлдэг байх. Зарим нь ч үгүй байх. Аль ч тохиолдолд төгс байх боломжгүй гэдэг нь ойлгомжтой.
Хүмүүс багаасаа л хамгийн мундаг нь буюу бест байхыг хүсдэг. Хамгийн хурдан гүйдэг, хамгийн онц сурдаг, хамгийн хөөрхөн гээд л. Энэ ч бас хэсэг хугацааны дараа утгаа алддаг. Боломж ч үгүй болж хувирдаг.
Хүн хэрэв бест ба төгс байх боломжгүй юм бол яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.
Хүн Грэйт буюу Агуу бол харин байж болж байна. Бест ба Төгс нар нь шинж чанарын ойлголт тул ийм хуурамч, барьцгүй байгаа юм.
Харин Агуу бол мөн чанарын асуудал тул хүн болгон Агуу байх боломжтой. Эхлээд энэ ялгааг ойлгох, дараа нь амьдралыг агуу өнгөрүүлэх.
Thursday, September 6, 2012
Tuesday, September 4, 2012
Менежментийн үндэс
Ер нь улс орны хөгжил дэвшил гэдэг бол менежментийн л асуудал. Хотын зохион байгуулалт, эдийн засгийн өрсөлдөх чадвар зэрэг бүх асуултад менежмент хариулт өгч чадна.
Тэгвэл менежмент гэж юу вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Ялангуяа над шиг санах ой муутай хүнд (ихэнх хүмүүс ижил гэж найднам) менежментийн 7 функц, тэр нь цаашаа 10, 10 салаалаад, дээрээс нь баахан математикийн тэгшитгэл ороод ирвэл менежмент нь өөрөө суралцахад боломжгүй зүйл мэт болж хувирна.
Хүн бол робот биш нь тодорхой учраас менежмент бол математик биш хийгээд томъёолол биш юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Математик ба ангилал нь ердөө л хэрэгсэлүүд бөгөөд бид хадаас хадахдаа алх авч ашигладагтай адил. Гэхдээ бид бас томоохон чулуу олоод хадчихаж болох ч бас талтай гэдгийг сануулах нь илүүц бизээ.
За ингээд нуршихаа зогсоож - эдийн засаг, цаашлаад байгууллагын менежментийг би нэг л асуудлаар төлөөлүүлж хялбаршуулснаа энд бичье.
Монголын томоохон хүнсний дэлгүүрт яваад ороход сонирхолтой дүр зураг ажиглагддаг.
Дэлгүүр нь хоосон, харин касс нь бөөн очер.
Саяхан хөгжлийн банк 500 сая доллараа хааш нь хийхээ мэдэхгүй, бэлэн болсон нэг ч ТЭЗҮ алга байнаа гэсэн мэдээ гарсан. Гэтэл нөгөө талд нь төрийн ажиллагсадын тоог нэмэх үү, яахав гээд гайхсан маягтай сууж байгаа (мэдээж төр ТЭЗҮ боловсруулах ёстой байсан). Бас нөгөө үзүүрт нь Оюу Толгой хятадаас цахилгаан аваад хэдэн зуун тэрбум төгрөг төлөөд сууж байх жишээтэй. Гэтэл бас нөгөө ширээн дээр дүүрэн хүрэн нүүрсний төсөл (хятад авахгүй учир цахилгаан станц бариад, цахилгааныг нь зарахаас өөр аргагүй) хэвтэж байх иймэрхүү л маягтай.
За монголын захын нэг компанийн захирал дээр очоод асуувал, ажиллагсад цагаа барьдаггүй, өгсөн үүрэг даалгаварыг цагт нь хийдэггүй, мартаж санадаг, ажлын цагаар ажлын компьютер дээр фэйсбүүкдээд сууж байдаг тухай ярина даа.
Энэ бүх асуудлыг нэгтгэвэл тэр нь "БҮТЭЭМЖ - Productivity" гэсэн асуудалд тулж очино.
Монголын үе үеийн төрийн яам тамгын газрын, хэдэн зуун мянган ажилтан ажиллагсад яг өнөөдрийг хүртэл юу хийж байсан юм, ТЭЗҮ-нүүдээ боловсруулахгүй. Тэр дээгүүрээ нам, намаараа улс төрөө хийгээд солигдож л байна биз. Жишээ нь аль нэг яамны эрчим хүчний бодлого хариуцсан албан тушаалтанд тэр яг ямар хамаатай вэ. МАН гарвал шал өөр цахилгаан станц бариад, АН гарвал цахилгаан станц барихгүй жишээтэй байх уу. Ер нь сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүс хийх ажлаа олж ядаад, бүүр аргаа бараад тийшээ барааддаг биш үү.
Гэтэл баруунд хүнсний захад яваад орвол дэлгүүр нь дүүрэн харин касс нь хоосон байх жишээтэй. Кассчиний ажлыг Монголд л дээд боловсролтой хүн хийдэг байх, харин баруунд зүгээр л арван жилийн хүүхдүүд хийж байгаа харагддаг.
Монгол улсад юу болохгүй байна вэ, яагаад хөгжихгүй байна, манай компани яагаад өрсөлдөөнд ялагдаад байна, яахав гээд л асуултууд Монголын агаарт их явж байдаг. Тэгээд хэдэн гадны зөвлөхүүд авчрахаар нөгөөдүүл нь 80 хуудас юм бичээд өгчихнө. Тэрнийг нь хэн ч уншихгүй.
Гэхдээ энэ бүх асуултын хариу нь ердөө л бүтээмжийн тухай л асуудал юм.
Яагаад Монголд үйлдвэрлэсэн зүйлс хийц хэлбэр болхи мөртлөө гаднаас авчирсан ижил бүтээгдэхүүнээс илүү үнэтэй байдаг вэ. Нөгөө л бүтээмжийн асуудал.
Хятадын сайд нэг цагт 3 төсөл уншаад шийдвэр гаргаад шидэж байхад манай сайд нэг цагт нэг лонх архи ууж, нэг шахаа хийгээд сууж байвал манайх хэзээ ч хөгжихгүй. Үргэлж адагт байна.
Хэрэв Хятадын компанийн нэг хүн нэг цагт зуун хадаас хийж байхад манай нэг хүн фэйсбүүкдээд сууж байвал манай компаниуд хэзээ ч олон улсын зах зээлд хөл алхахгүй.
Эцсийн эцэст манайхан шалтгаан биш, шалтаг гэдэг том мангас бодож олоод тэрэндээ бүх юмаа чихчихээд л сууж байдаг.
Менежментийг БҮТЭЭМЖ дээр төвлөрүүлээд удирдаад явахад болохгүй бүтэхгүй зүйл байхгүй болно.
Sunday, August 26, 2012
Thursday, August 23, 2012
Better than them
Бид илүү
Бид өөрсдийгөө илүү сайн
ойлгохын тулд заримдаа бусдыг сайтар ажиглах хэрэгтэй байдаг.
Би өнгөрсөн хугацаанд олон
тооны гадны зөвлөхүүд, банкир, хөрөнгө оруулагч нартай харилцаж ирэв. Маш
мундаг мэдлэг боловсролтой, дэлхийн олон оронд ажиллаж үзсэн туршлагатай хүмүүс
байдаг. Хэзээ ч тэд нарыг гүйцэж чадахгүй юм шиг санагддаг байв. Гэхдээ би маш
чухал зүйлийг ойлгосон юм.
Бид ба тэдний хоорондын
ялгаатай талуудыг ажиглаж байхдаа би Монголчууд
үнэн хэрэгтээ тэднээс хамаагүй илүү байж болохыг харсан.
Бидэнд тэднээс хуулах зүйлс
олон бий. Харин тэдэнд биднээс хуулж чадахгүй нэг зүйл байна.
Нью Йоркийн Вол Стритэд
ажилладаг банкир хэзээ ч ард түмнийхээ төлөө сэтгэл зовнидоггүй. Улс орноо
сэтгэлдээ тээж явдаггүй юм шиг надад харагддаг.
Харин дээрх хүнээс мэдлэг
боловсролоор хамаагүй дутмаг боловч ихэнх Монголчууд маань ядарсан, ядуу ард
түмнээ сэтгэл зүрхэндээ тээж, улс орноо хөгжүүлчих юмсан гэж бодолхийлж явдаг
нь илт. Америкийн элит Монголын элит хоёрын хооронд ийм асар том ялгаа байна.
Америкийн элит магадгүй
Харвард төгссөн, харилцах, уран илтгэх чадварыг төгс эзэмшсэн кариерист байж
болох юм. Харин Монголын элит бол ядарсан ард түмнийхээ өмнө “өртэй” учраас,
Монгол улсыг 120-р байрнаас 800 жилийн өмнө байсан 1-р байранд нь аваачих үүрэг
хариуцлагыг сэтгэл зүрхээрээ (мөнгө хийх тооцоондоо биш) хүлээн авсан учраас илүү юм.
Магадгүй дэлхийн хамгийн том
банкны захирал ба бидний хооронд чанарын олон ялгаа байдаг байх. Гэхдээ
Монголчууд бидэнд тэднээс “БИД ИЛҮҮ” гэж хэлэх зарчмын нэг л ялгаа байгаа юм.
Гагцхүү бид түүнийгээ,
ойлгож хурцалж чадвал Болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй бөгөөд, хүрэхгүй газар
байхгүй болно.
Бид Америк улсыг байгуулсан,
байгуулах явцдаа асар олон бэрхшээл туулсан тэдний эцэг өвгөдийг гүнээ
хүндэтгэж байна. Гэхдээ яг бидний одоо туулж байгаа бэрхшээлийг туулж үзэх нь
байтугай түүхийн номон дээрээс хальтир уншсан хүмүүс бидний хооронд бол харин
зарчмын ялгаа бий.
10-аадхан насандаа өглөө 5
цагаас босоод талханд оочерлож, бяцхан бодолдоо хэрэв “алалцаан” дундаас талх
авч чадахгүй гэртээ хоосон харивал юу болохыг төсөөлөн ядан явж өдий хүрсэн бид
тэднээс илүү. Бэрхшээлтэй нөхцөл дунд амьдарч, түүнийг даван гарч, өдөр тутам
дассан бидний ойлгоцыг дуртай цагтаа Макдональдс орж, улсын чанартай
боловсролын системд дулдуйдан, эрүүл мэндийн хувьд огт санаа зоволгүй явж ирсэн
тэднээс бид илүү. Бид хатуужилтай.
Тийм ч учраас тэдэнд биднийг
ойлгоход хүнд. Харин бид тэднийг сайн ойлгож байна. Ялангуяа бид үүнийг сайтар
ойлгож байгаа учраас тэднийг гүн хүндэтгэж, тэднээс өнгөрсөн 200 жилд юу
хийснийг нь сайтар суралцана. Гэхдээ дэлхийн дараагийн түүхийг тэд биш бид бичилцэхэд
бидэнд цаас, үзэг, сэтгэл гурав нь бэлэн байна.
Гагцхүү ийм гайхамшигтай,
нэг л удаа тохиолдох давуу талыг өмнөө байгааг олж харах нь бидэнд чухал юм.
Sunday, July 29, 2012
Ханнибал
Бүгд Найрамдах Картаж (Republic of Carthage) улс буюу Картаж хотод төвтэй, нийтдээ 300 гаруй хотоос бүрэлдсэн улс нь МЭӨ 146 он (2100 гаруй жилийн өмнө) хүртэл тухайн үеийн дэлхийн хамгийн томоохон гүрэн болон оршин тогтнож байв.
Эхлээд хаант улс байсан боловч сүүлдээ тухайн үеийн грек, ромтой төстэй парламент засаглалтай бүгд найрамдах улс болсон юм. Ромд бут цохиулж газрын хөрстэй тэгшлүүлэх хүртлээ энэ улс Сицил, Корсикийн арлууд, Кипр, Испани, Морокко, Тунис, Ливи, Алжир зэрэг улс орнуудыг дамнасан өргөн уудам нутгийг хяналтандаа байлгаж байсан.
Грек болон Ромтой нийтдээ 500 гаруй жил зөрчилдөн байлдан тэмцсэн. Ромтой Punic wars гэж нэрлэгдсэн 3 удаагийн дайн хийсэн юм. Эхний удаагийн дайнд Картаж ялагдаж (өөрийн нутаг дээрээ биш хүний нутаг дээр байлдаж байв) Ромд дайны төлбөр төлсөн байна. Картажын цэргийн генерал Хамилкарын хүү Ханнибал эцэг болон ахыгаа Испанид амь үрэгдсэний дараа армийг нь үргэлжлүүлэн амжилттай захирсан. Ханнибал Испанид байх Ромын протекрат хотыг эзэлсэнийх нь төлөө (үндсэндээ Ром эхлээд гэрээгээ зөрчиж тэрхүү хотыг өөрийн мэдэлд авсан) Ром Картажыг энэ үйлдлээ буцаахыг шаардсан байдаг.
Харин Картаж Ханнибалын талд зогссоноор үндсэндээ Хоёрдугаар Punic War эхэлсэн гэдэг. Ханнибал бол түүхэнд Александр, Чингистэй эн зэрэгцэх гарамгай жанжин. Хэдий нас залуу (тэр 27-той байлаа) боловч тэр 40 мянган явган цэрэг, 12 мянган морьтон, байлдааны заануудаа аваад Ромын яг ар хударгаар нь буюу, Альпийн нурууг испаниар дамжин франц талаас нь давж, италид газардсанаараа тэр агуу. Ингэхдээ тэр цэргийнхээ тэн хагасыг нь замдаа алдсан.
Хамгийн гайхамшигтай, магадгүй түүнийг хамгийн шилдэг жанжин болгож чадах зүйл нь тэр Италид нийтдээ 15 жил Ромтой байлдсан. Түүний хот Картаж тэр хоёрын дунд Ром, харин буцах замд нь Альпийн нуруу байсан юм. 15 жилийн турш дайсныхаа газар нутаг дээр дайсантайгаа ямар ч ар талын тусламжгүй байлдахдаа тэр нэг ч удаа ялагдаагүйгээрээ агуу. Ханнибал өөрөөсөө тоогоор илүү хэд хэдэн Ромын армийг ялчихаад Картажад хэл явуулж нэмэлт хүч илгээхийг удаа дараа хүссэн байдаг.
Гэвч өөдгүй муу "улс төрчид", тухайн үеийн Картажын сенатын гишүүн, хөрөнгө чинээтэй гэр бүлүүд Ханнибалыг өөрсдөөс нь илүү хүчирхэг болохоос эмээж (саяхан л Ромд Картажын ард түмэн их өр төлбөр төлж, ичгүүртэйгээр амьдарч байсныг, мөн ирээдүйд Ром ямар их аюул учруулж болох зэргийг огтоос умартан) түүнд нэг ч удаа тусламж явуулаагүй байдаг.
Агуу Ханно хэмээх зальхай улс төрч, Картажын баян гэр бүлийн гишүүн мянган жилд нэг удаа төрөх агуу жанжин Ханнибалд тусламж явуулахгүйн тулд улс төрийн бүх арга чаргыг хэрэглэсэн байдаг. Ингээд Ханнибал маш олон Ромын армийг бут цохисон боловч Ромыг эзэлж чадалгүй буцаж харьсан. Харин үүний дараах нь болсон Гуравдугаар Punic War-д дахиад Картаж ялагдаж Ромчууд харин энэ удаа Картажыг газрын хөрснөөс үүрд арчсан юм. Хамгийн харамсалтай нь
Хоёрдугаар дайнаас хойш Картаж бүхэл бүтэн 50 жилийн турш Ромд дааж давшгүй их өр төлбөр төлж, түүнийгээ дуусгасан боловч ийнхүү энэ агуу гүрнээс юу ч үлдэлгүй арчигдсан байдаг юм. Энэ бол түүх. Болсон явдал. Хэрэв тухайн үед Картаж Ханнибалд хангалттай тусламж өгсөн бол өдийд бид Ромын биш харин Картажын уран барилгын хэв маяг бүхий байшингуудыг бахархан харах байсан биз. Гэхдээ сургамж бол маш тодорхой.
Яг л Черчилл хэлсэн шиг. Ардчилал бол төгс биш юм гэж. Яагаад гэвэл ардчилалыг хэн нэгэн мөнгөтэй, зальхай, ард түмний ашиг сонирхолыг огтхон ч сонирхдоггүй, өөрийн өчүүхэн хөрөнгө мөнгө, хувийн сонирхолоос өөр зүйлийг мэдэхгүй, 1000 жилд нэг удаа төрдөг агуу хүмүүсийг олж харах нь битгий хэл, сонсох сонсгол ч тархинд нь хөгжөөгүй, өчүүхэн амбицтай хүмүүс гуйвуулах боломжтой учраас. Картажын хувьд яг л ийм юм болсон.
Агуу амбицтай, түүнийгээ хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшилтэй, чадвартай, ард түмний өмнө хариуцлагыг хүлээж чаддаг хүн төрнө гэдэг нь өөрөө их ховор юм.

Tuesday, June 19, 2012
Физик ба эдийн засаг
Физикийн буюу юмс үзэгдлийн ухаан нь эдийн засгийн ухаантай төстэй юм.
Ганцхан хүний эдийн засгийн сонирхол, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол дээр суурилсан эдийн засаг, улс орны эдийн засгийн асуудал нь үлгэрлэвэл.
Хамгийн жижиг нэгж буюу quantum төвшин дэх физикийн хуулиуд (Quantum физикээр тайлбарлагдана), макро төвшиний физикийн үзэгдлүүд (Ньютоны физикээр тайлбарлагдана), Гариг эрхэсийн төвшний (астрофизик) физикийн хуулиуд гэхчилэн 3 төвшинд - өөр хоорондоо төдийлэн уялдаа холбоотой биш мэт байгаатай төстэй юм.
Ньютоны физик ба Квант физик, Астрофизик нар өөр хоорондоо огт уялдахгүйгээр үл барам бие биенийгээ бүрэн тайлбарлаж чадахгүй гацсан маягтайгаар бид энэ өндөр "хөгжил" дэвшлийн зуунаа үргэлжлүүлж байгааг та бид мэднэ.
Түүнтэй яг адилаар Хувь хүний эдийн засгийн шийдвэр гаргалт, Өрх айлын шийдвэр гаргалт болон Улс орны эдийн засгийн асуудал нь өөр хоорондоо хэрхэн уялдаж буй хийгээд, түүнийг хэрхэн удирдах тал дээр бид ямархуу төвшинд явж байгаагийн сайхан баталгаа нь Европийн бүсийн хямрал жишээ нь байна.
Хамгийн хачирхалтай нь хүн гэдэг нэг л нэгжээс бүх том нэгжүүд бүрэлдэн тогтож буй боловч эдийн засгийн хуулиуд нь төвшин бүртээ огт өөр өөр болон хувирч, улам бүр нарийн төвөгтэй болох жишээтэй. Улс орны эдийн засгийн төвшинд хийсэн ажиглалт, эдийн засгийн онол нь Хувь хүний төвшинд ирэхээрээ худлаа болж байх жишээтэй.
Хүн ганцаараа байхад гарцаагүй хийх үйлдэл нь Өөр хүн тайзан дээр гарч ирмэгц өөрчлөгдөж байх жишээтэй. Хүн өөр хүний хажууд яагаад ч ганцаараа хийх байсан үйлдлээ хийхгүй. Тэгвэл энэ нь бодис юмсын хувьд мөн үнэн мэт.
Ньютоны физикээр тайлбарлагдах энерги ба бодисийн харилцан хамаарал нь Квант төвшинд орж ирэхэд огт "худлаа" болж байх жишээтэй. Wave Particle duality буюу Бодисын бодислог болон долгиолог хосолмол (таны урд байгаа компьютер бодис байхаас гадна долгиолог шинжтэй байна гээд төсөөлөөд үз дээ) шинж чанарыг макро төвшинд тайлбарлах ямар ч боломжгүй.
Гэтэл нөгөө талаас Гариг эрхэсийн төвшин дэх учир битүүлэг Хар энерги гэгч нь юу вэ. Яагаад Ньютоны физик болон Квант физикийн ажиглалтууд ёсоор анх Их Тэлэлтийн дагуу үүссэн ертөнцийн тэлэлтийн хурд улам бүр удааширч байх ёстой байтал улам бүр хурдасаад байна вэ. Яаж ч бодсон усанд чулуу шидэхэд түүнээс үүссэн долгион нь улам удааширч сарнидаг нь энгийн физик биз дээ. Гэтэл яагаад сансар огторгуйн төвшинд очихоороо улам хурдасаад байдаг билээ.
Гэх мэтчилэн учир шалтгаан, юмсын харилцан холбоо нь түүний анхдагч нэгжийг бүрэн таньж мэдэхээс эхлэлтэй. Бид бодисыг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгийг нээн илрүүлж түүний физик шинж чанарыг бүрэн танин мэдсэн цагт л макро болон гариг эрхэсийн төвшинд тайлбар хийж чадна.
Эдийн засаг ч мөн адил, бид хүн гэдэг амьтаныг бүрэн таньж мэдээгүй нөхцөлд гэр бүлийн байтугай улс орны эдийн засгийг тайлбарлах, удирдах нь боломжгүй зүйл мэт.
Ийнхүү анхдагч, суурьт тэмүүлэх сэтгэлгээний хэлбэрийг би фундаментал сэтгэлгээ гэж нэрлэсэн билээ. Аливаа зүйлсийг дүгнэж тодорхойлохдоо нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа хэлбэрээр нь биш (худлаа байх нь их) харин түүнийг бүрдүүлэгч үндсэн нэгжийг судлан мэдэхээр оролдох нь хамаагүй үр дүнтэй мэт санагддаг билээ.
Фэйнманий аливаа юмс үзэгдэл нь нэг биш, хоёр биш харин байж болох бүхий л түүхтэй юм гэдэг санаа нь энэ орчлон ертөнцөд үүсэн бий болсон бүх мэдээлэл нь устаж үгүй болохгүй гэсэн логикт хөтөлж аваачих юм. Мэдээж хойд нас, урд нас байхгүй хийгээд, сүнстэй ярилцах боломж нь хүний тархины чадварт огт тохиромжгүй нь үнэн боловч философийн зарим ажиглалтууд нь одоо хүртэл тайлагдаагүй хэвээр.
Хүний оршин тогтнолын үндэс нь түүний эерэг сэдэл мөн боловч энэ нь амьтай ба амьгүй байгалийг хэрхэн зааглаж байна вэ. Бид ч гэсэн устай л адил атомоос бүрддэг.
Орчлон ертөнц хязгааргүй байх боломжгүй. Яагаад гэвэл хязгааргүй тоологддог бодит зүйл гэж байж болохгүй нь логикоос харагдах боловч (хаанаас үүссэн, ямар энергиэр үүссэн гээд л шийдэгдэхгүй баахан асуултууд гарах учраас) тоо жишээ нь хязгааргүй байж болж байна. Бидний сэтгэхүйд тоо хязгааргүй байж болж байна. Гэтэл тоологддог бодис нь хязгаартай байж таарч байна. Хэрэв ертөнц хязгааргүй бол тэр нь ердөө бидний сэтгэхүйд л тийм байх боломжтой юм. Хязгаартай зүйлээс хэрхэн хязгааргүй сэтгэлгээ үүсэн бий болох вэ гэдэг нь өөрөө бас сонирхолтой асуудал болох байх.
Аливаа матери өгөгдсөн моментод орчлон ертөнцийн хаана ч байх магадлалтай байх тухай квант физикийн ажиглалт бий. Мөн quantum entanglement буюу квант холбоос гээч үзэгдэл бий. Энэ нь протон электрон хоёрыг хооронд нь нийлүүлээд (нэг нь эерэг, нөгөө сөрөг цэнэгтэй байна) эргүүлж салгаад нэгийг нь дэлхий дээр, нөгөөг нь ертөнцийн мухарт аваачаад - зөвхөн нэгнийх нь цэнэгийг өөрчлөхөд нөгөөгийн цэнэг дагаж өөрчлөгддөг тийм гаж үзэгдэл байх юм.
Энэ бүгдээс бодож үзэхэд ертөнц өөрөө маш том усан бөмбөрцөг мэт. Ертөнц бол нэг бүхэл. Түүнээс биш бидний төсөөлдөг шиг маш том вакуум - хоосон орон зайд хэдэн гариг, галактикууд байгаа биш. Ертөнц өөрөө аварга том усан бөмбөрцөг - тэр усан дотор харин галактик гариг, бодис юмс байгаа мэтээр төсөөлөх нь зүйтэй юм шиг.
Энэ ус нь өөрөө маш сонирхолтой шинж чанартай байж таарна. Ертөнцийн аль ч зах хязгаарт болж байгаа үйл явдал нь үнэн хэрэгтээ нэг л усан бөмбөлөг дотор болж байгаа учир дээрх квант үзэгдлүүд тайлбарлагдах боломжоор хангагдаж эхэлнэ. Тэгэхээр аварга том усан бөмбөлөг боловч энэ нь өөрөө мэдээллийн нэг л систем маягтай байж болох юм.

Sunday, June 10, 2012
Лоозон
Би улс төр огт сонирхдоггүй. Би харин politics-г маш ихээр сонирхдог.
"Хүн шиг амьдаръя" гэж АН харин арай гэж ойлгосон бололтой дуугарч байна. Ямартай ч бидний шинэ он тоолол эхэлсэнээс хойш 22 жилийн дараа ийнхүү, 4 жил хамтран засаг барьсан Ардчилсан Нам - аягүй фундаментал байдлаар "Хүн шиг амьдаръя" (одоо бол нохой шиг амьдарч байгаа) гэж хэлэв. Магадгүй Ардчилсан намынхан засаг барилцаж, сайд хийх явцдаа ямартай ч хүн шиг амьдруулах дорвитой нэг ч бодлогын алхам хийж чадаагүй боловч ард түмэн нь ХҮН ШИГ АМЬДРАХГҮЙ байгааг ийнхүү "ойлгожээ". Энэ нь итгэл үнэмшил нь байгаасай гэж хүсч байна. Бүхэл бүтэн 22 жилийн дараа ийнхүү ойлгосон нь "бахархалтай" санагдаж байна.
Харин нөгөө талд нь "Иргэнд тэгш боломж, Нийгэмд шудрага ёс" гэв. Бас л бархирч баяр хүргэж алга ташин, дуу дуулмаар том "Нээлт" хийцгээсэн байна. Одоо болтол бидэнд тэгш боломж, нийгэмд маань шудрага ёс байхгүй байгааг ийнхүү "хүлээн зөвшөөрнө" гэдэг чинь маш том үсрэлт ч юм шиг. Амьдралынхаа бүхэл бүтэн 40-50 жилийг огт өөр итгэл үнэмшилтэй мэтээр харагдаж явсанаа гэнэтхэн сар гаруйхан хугацаан ийнхүү төрөл арилжсан мэт болсонд нь итгэж ядан ч байх шиг.
Бас л хүмүүс юм сурна сурна гэхэд 22 жил сурна гэдэг бол бас л овоо юмаа. Хүн магистрийг 2 жилд, докторыг 3-4 жилд хийх боломжтой, нийлээд 5-6 жил. Гэтэл бүхэл бүтэн 22 жилийн дараа Ард түмэн ердөө л хүн шиг амьдрахыг хүсдэг бөгөөд, нийгэмд нь шудрага ёс, тэгш боломж л байвал болно гэдгийг "ойлгоцгоосон" нь уур хүрмээр ч юм шиг, баярлаж гомдлын нулимс унагамаар ч юм шиг.
Хүн хүн шиг хотоор алхаад, хүн шиг хоол идээд, хүн шиг эмнэлэгт үйлчлүүлээд, хүн шиг сургуульд сураад, хүн шиг агаараар амьсгалаад явбал л уул нь болчих гээд байгаа юм л даа. Үлдсэнийг нь харин хүн өөрөө хийдэг жамтай. Тэр үлдсэн хэсгийг нь чөлөөт зах зээл гээд байгаа.
Хамгийн гол нь Яг одоо УИХ-ч мэргэжлээр амьдралынхаа талыг өнгөрөөсөн хичнээн хүмүүс нэр дэвшиж буй вэ? Хүмүүс ер нь ийм удаашралтай юм уу, энэ эсвэл квант физикээс ч хэцүү сэдэв үү.
Би бодохдоо дурын монгол залуу 22 жил квант физик барьж аваад ноцолдоход арай нобелийн шагналын төвшний нээлт хийдэггүй юм гэхэд дэлхийд данстай монгол эрдэмтэн болж болно гэж харах юм.
Улс төрд хууран мэхлэлт, нуруунд хутга зоох, өрсөлдөгчийг замаас зайлуулах гэх мэт олон арга технологи байдаг байх л даа.
Гэхдээ төрт ёсоны түүхийг сайтар уншиж үзвэл аль ч тохиолдолд гайхамшигийг бүтээх цорын ганц замнал нь Улс төрийн итгэл үнэмшилтэй байх явдал гэдэг нь ойлгогдох байхаа.

Saturday, June 9, 2012
Баялагийн хуваарилалт
Сайхан цөмөрцгөөж байна аа. За юу юу, яадаг яадаг гэнээ.
Байгалийн баялагийг хуваарилах тухай сүүлдээ хийрхээд учраа олохоо больцгоож байх шиг байна.
Яг ер нь байгалийн баялагаас ард түмэн нь юу авах гээд байгаагаа ч ойлгохгүй, улс төрчид нь юу өгөх гээд байгаагаа ч мэдэж байгаа юм алга. Ер нь бол ард түмний буруу гэж юу байхав.
Байгалийн баялаг ард түмэнд яаж очих вэ гэвэл. Хүн болгонд тарааж өгдөг тийм ёс, ном, эдийн засгийн ухаан гэж хаана ч байхгүй.
Харин тэр чинь дэлхийд тэргүүлэх Эрүүл Мэндийн үйлчилгээ болж очих юм.
Бас дэлхийн зиндаанд өндөр цалин авах Боловсролын систем болж очих юм.
Тэр чинь бас хоггүй гудамжаар (хог хаядаггүй биш, харин хог хаяхын аргагүй цэвэрхэн), утаагүй агаар амьсгалж алхахыг хэлэх юм.
Тэрнээс хүн болгонд мөнгө тарааж өгч, олигархиудыг цээрлүүлнэ (өөрсдийгөө олигархи биш магнат гэсэн шүү) энэ тэр гээд энэ хийрхэлээ одоо болихгүй бол ард түмний ухамсарт муугаар нөлөөлөх нь байна.
Өвөө, эмээ нар коммунист нийгэмдээ буцаж очмоор байна гэж байна гэнээ. Яагаад гэвэл тэнд хувьцаа ба мөнгө алийг нь авах вэ гэх мэт өөрсдөө байтугай Харвардын эдийн засгийн доктор ч гаргаж чадахгүй шийдвэрийг гаргуулдаггүй байсан юм байх. Хүн өдөрт хонины 3, 100 гр иднэ гэх мэтчилэн төлөвлөөд өгчихдөг байсан учраас амьдрал амар байж л дээ. Сайхан юм болох нь л дээ.
"Хөдөө талын малчин айлд, Сансрын нисгэгч хүүхэд байжээ" - гээд л бид нар дуулаад хөдөө морин дэл дээр салхи татуулан давхидаг байв даа. Тэгэхэд хичнээн хөдөө байгаа ч гэсэн сансарт хүртэл нисч чадах юм байна гэж балчир надад санагддаг байв.
300 жил Манжид дарлуулаад, тэмбүү, хир дагандаа баригдаад, Энхтайвны өргөн чөлөөндөө (бодвол тэр үеийн) шууд хормой дэвсэж суугаад л - ... юу яачихдаг... - байсан (францчууд Монгол улсын ерөнхийлөгчийг очиход нь тэр бичлэгийг үзүүлж "даажигнасан") Монголчуудыг Сансарт нисгэх амбицтай болох хүртэл их л юм хийсэн байх даа.
Гэтэл 20 жилийн дараа "БИД НАРТ МЭРГЭЖЛИЙН ХАР АЖИЛЧИД ХЭРЭГТЭЙ БАЙНА" гэсэн шүү юм Улс төрийн лидерэнцэрүүд - УИХ-ч гишүүн мэргэжилтэй БААГИЙНУУД нь яриад, ард түмэн нь юун сансарт нисэх байтугай нийгмийн наад захын шаардлага хангах түвшинд ч шаардлага нэхэх чадваргүй (хүнд өдөр болгон бантан л өгөөд байвал стэйк нэхэх тухай ойлголт тэр хүнээс арчигдана) чадваргүй болчихов доо.
Тийм л учраас Монголбанк Бодлогын хүүгээ өсгөх бүрт нь л миний зүгээс "Үгүй ээ, Ард түмэн хэрэглэж үзэх хэрэгтэй, хямд хүүн дээр мөнгө зээлээд хэрэглэх хэрэгтэй байна" гээд байгаа. Автомашины татварыг нэмэхэд хүртэл би маш ихээр эгдүүцсэн. Энэ ард түмэн хэрэглэж байж л улс төрчдөөс юм нэхнэ. Эд мэдэхгүй хүн эд гутаана гэж. Хэрэглэж үзээгүй хүнд төсөөлөл үгүй, тэгээд л 50 мянган төгрөгөд явна.
Харин манай найзууд яахав дээ, статистик харж байсан чинь "муусайн ард түмэн" нь гэнэт машин ихээр импортлоодхож. Тэгэхээр нь л ард түмэнд өгөх 21 мянган төгрөгөө нөгөө хармаанаас нь авч байгаа жижигхэн заль нь тэр. Тэрнийгээ утааг бууруулах гэж тайлбарлаад байгаа.
Эрүүл саруул ухаанаар бодож үзвэл бөглөрөлд ороод хэдэн цаг гацаад мотор нь ажиллаад зогсож байгаа жижиг мотортой машин, боломжийн хурдаар яваад өнгөрч байгаа том мотортой машин хоёрын аль нь их бохирдол гаргахав дээ. Том мотор дагаж тансаг хэрэглээ ирдэг юм. Тансаг хэрэглээг баячууд буюу нөгөө муусайн олигархиуд чинь хэрэглэх учраас ард түмэнд хүртээлгүй л дээ.
Яагаад гэвэл Монголын ард түмэн Монголын улс төрчдийн ухамсарт үүрд ядуу, боловсролгүй, өвчин зовлонтой байхаар програмчлагджээ. Тийм л учраас одоог хүртэл "БАЯЧУУДЫГ БИЙ БОЛГОЦГООЁ" гэж ярихгүй "ЯДУУРЛЫГ БУУРУУЛНАА" л гээд байгаа юм даа.
Өөрсдөө л энэ ард түмнийг тийм болгоод байгаа. Аль 2005 онд л Засгийн Газар Олон улсын зах дээр евробондоо гаргаж хэдэн тэрбум доллар аваад бүтээн байгуулалт хийх байсан юм. Зээлээр авсан мөнгийг юу юугүй идэж ууж чадахгүй байсан юм. Одоо харин уул уурхайн мөнгийг бол хэнээс ч зээлээгүй (юу ч мэдэхгүй ард түмнийх учраас) юм чинь харин ч нэг идэж ууж өгнө биз дээ.
Ард түмэн нь дэлхийн хамгийн ядуу төвшинд амьдарч байхад ичих ч үгүй гадаадаас их зээл авах юм бол Монголд зарцуулах төсөл байхгүй гээд сууж байсан. Ямар сайндаа л олон улсын байгууллагууд нь элч төлөөлөгч нараа явуулж зээл авбал та нар өөрсдөө юу гэдэг билээ "Өргүй бол баян гэдэг биз дээ" гэж тавласан. Өөрсдийг нь очоод хараарай. Яг өнөөдөр Өр ба ДНБ харьцаагаар Монгол шиг эрүүл улс байхгүй. Япон л гэхэд энэ харьцаа нь манайхаас 10 дахин муу.
Эдийн засаг мэддэггүй, ард түмний өмнөөс шийдвэр гаргаж чаддаггүй юм бол зайлаад өгцгөөх хэрэгтэй. Улс орны хамгийн чухал албан тушаалуудыг эзлээд, таглаас болоод суугаад байх шаардлага байхгүй.
Энэ ард түмэн эрүүл, боловсролтой, аюулгүй орчинд л амьдрах ёстой болохоос биш тэр Өр- ДНБ хэнд хамаатай юм. Монгол шиг барьцаалах баялагтай оронд харин ч тэрэн шиг амархан юм байхгүй.
Өнөөдөр нэг залуу улс төрч ТВ-ээр ярьж байна. Эх орон гэдэг бол Хүн ард болохоос биш уул, ус биш гэж. Би зөв гэж бодож байна. Бид одоо уул, ус, ямаа энэ тэр ярихаа болиод Хүнээ яримаар байгаа юм. Тэр уул, ус, ямаа гурав дараа нь болно доо болно.
Ямар сайндаа л Монгол Орны өрсөлдөх чадвар ярисан чинь Ямааны ноолуур уу, Хонины ноос уу гэж яриад хүний аазгай хөдөлгөхөв дээ.
Өнөөдөр Америкт генийн ахисан төвшний судлагаа шинжилгээ хориотой байна. Солонгост ч хориотой л байна. Тэгвэл Монголд хийе л дээ. Хорт хавдарыг генийн төвшинд нь эмчилдэг технологийг бий болгоё, технологичид нь Монголчууд байг. Эсвэл малчин удамтай юм чинь чадахгүй юм уу?
Ахисан төвшний шинжлэх ухаануудад цөөхөн хэдэн төгрөг зараад, Монгол улсын давуу байдлаа ашиглан (ядуу гэдэг давуу талаа) шинэ технологиуд гаргаж олон улсын зах дээр зарж болно. Харвардын профессорын жилийн цалин нь 100 гаруй мянган доллар л юм билээ.
Миний ах Катарын Хааны их Сургуульд эрдэмтэн хийж байна. Тэнд мундаг өндөр технологитой сургуулиуд байгуулаад Америкийн их сургуулиудаас эрдэмтэдийн багуудыг нь худалдан авч ажиллуулж байна. Ах маань гэхэд Диабетийг эмчлэх шинэ төсөл дээр ажиллаж байх жишээтэй. Эхний судлагаанууд нь нэлээд амжилттай явж байна гэж сонссон. Тэр хүнд жишээ нь Монголд ирэх ямар ч нөхцөл алга.
Монголд ахисан шатны шинжлэх ухаанд жилдээ 100 хүрэхгүй сая төгрөг хуваарилдаг (нэг яамны даргын машины үнэд ч хүрэхгүй) гэвэл итгэх үү.
Диабетийг эмчлэх шинэ технологи гаргалаа гэхэд энэ бол дэлхийд жилдээ 150 тэрбум долларын сектор байх жишээтэй. Юун Оюу толгой, Юун Таван толгой.
Би эртээд нэг залуу эрдэмтэнтэй уулзсан. Токиод өндөр технологиор доктор хамгаалсан. Тэгээд цоо шинэ хөдөлгөөнт радио холбооны хагас дамжуулагчийн технологи дээр ажиллаж байгаа. Хэрэв амжилттай болвол дэлхийд цоо шинэ зүйл болно гэж байгаа. Мань хүнд ердөө өөрийн цаасан дээр гаргасан онолоо туршихад эхлээд 200 мянгахан доллар хэрэгтэй байгаа. Бүтэн 3 жил хөөцөлдөөд олж чадаагүй байна. Ах маань ч гэсэн Монголдоо ирж диабетийг эмчлэх технологио гаргаж, Монголын гэсэн бүтээл болгох хүсэлтэй. Гэвч энд юу ч алга. Сургууль, лаборатори, удирдлага, бодлого, зохион байгуулалт, мөнгө юу ч алга.
Хамгийн гол нь Монголд Монгол хүн сайн сайхан амьдарч, Монгол улс дэлхийн цээжинд цохилж чадна гэдэгт итгэсэн, итгэл үнэмшлээ үйл хэрэг болгосон, амбицтай удирдагч нар огт алга.

Monday, June 4, 2012
Би танаас хүсье
Арваад жилийн өмнө дөө, сонгууль дөхөв. Манай тойрогт нэгэн нэр хүндтэй эрхэмийн сонгогчидтой хийх уулзалт ярилцлага дугаар сургууль дээр өрнөв.
Нэр хүндтэй эрхэм тул, ер нь юу ярьдаг юм очиж үзье гээд очив.
Голцуу хөгшин хөвөө улсууд дүүрэн суусан өрөөнд яриа эхэллээ. Эдийн засгийн бүтээн байгуулалт, хөгжлийн төлөв хандлага, цаашид манай улсын хийх ажил гэхчилэн зүйлс сонсохоор очлоо.
Очоод харин шоконд орсон юм.
Нэг эмээ босоод дугаар байрны урд бесетка байхгүй гэж гомдоллоод суухад л нөгөө нэг өвөө нь босч орцны цэвэрлэгээ муу байгаа талаар ярина. Тэнд очсон сонгогчидийн agenda нь улс орны хөгжил биш, үр хүүхдийнх нь ирээдүй биш, монгол улсын хувь заяа биш - харин зүгээр л хаалга, хаяа, хэтэвчний асуудал байлаа. Магадгүй дэлхийн бүх улсад л ингэдэг биз.
Нэг эмээ, нэг өвөөг өмөөрөөд өнгөрч болноо. Харин Монгол улсын бүх эмээ өвөө иймэрхүү байвал Сонгогдогч эрхэм хичнээн мундаг боловсролтой зорилготой байгаад ч их л хэцүү зүйл болно.
Тэр эрхэмд би урам хугарсан, бас өрөвдсөн. Амыг нь дагуулаад л "тиймээ сүүдрэвч барьж өгнө" гэхчилэн тойруулж суулаа. Хэрэв миний эмээ өвөө тиймэрхүү байдалтай байгааг би яг дэргэдээс нь харсан бол бас л урам хугарч, өрөвдөх байлаа.
Би тийм Өвөө болохгүй гэж шийдсэн. Надад миний жижигхэн эрх ашиг биш харин миний үр хүүхдийн, Монголын ард түмний эрх ашиг л сонин байгаасай гэж би тэгэхэд л шийдсэн.
Би насаараа л өөрийнхөө л байшинг гоё болгох гэж, бусдаас гоё машин унах гэж, байрныхаа урд сүүдрэвч бариулах гэж амьдраад, үхэхдээ хүртэл тэрнийгээ ярьсаар дуусахыг хүсэхгүй. Би харин хүмүүст хийсэн бүтээснээрээ бахархаж байгаад үхнэ.
Би хүмүүст сайн сайхан зүйлс хийж бүтээснээр амьдралын мөн чанарыг олж авдаг гэдгийг мэдэхгүй, ойлгоогүй, ойлгох боломж нь олдоогүй залууст түүнийг ойлгуулахын төлөө зүтгэнэ. Надад хэн ч баярлалаа гэж хэлэхгүйг би мэднэ. Мэддэг учраас би хэнийг ч надад баярлалаа гэж хэлээсэй гэж найдахгүй.
Тийм учраас би жинхэнэ утгаараа хариу нэхэхгүй өгнө. Амьдралаас хамгийн ихийг өгч хамгийн томыг авдаг гэдгийг би өөрийнхөө амьдралаар харуулна.
Миний үр хүүхэд, бусад бүх хүмүүсийн хүүхдүүдтэй ижил боломжоор хангагдаж, өөрийн хүссэн амьдралыг цогцлоож, аз жаргалтай тийм нийгэмд амьдрах боломжийг би өнөөдөр бэлдэнэ. Тэрнээс биш би хүүхэддээ хамгийн үнэтэй сургуульд явуулж, хамгийн тансаг хувцас өмсгөж, баячуудын хүүхдүүдтэй нөхөрлүүлж, өөрийнхөө бизнесийг өвлүүлж үлдээхгүй.
Тийм учраас би өөрийнхөө төлөө биш, өөрийнхөө хүүхдийн төлөө биш харин нийт ард түмний сайн сайхны төлөө хөдөлмөрлөж амьдрана. Хариуд нь юу ч хүсэхгүй.

Friday, June 1, 2012
Failed Democracy
20 жилийн дараа Монгол "Бүтэлгүйтсэн Ардчилал" болох төлөврүүгээ түргэн түргэн алхаж эхэллээ.
Олонх нь ядуу Ард түмэн болон Улс төрчид - Бизнесийн лидерүүдийн хооронд маш том ангал байна. Дийлэнх улс төрчид нь ардчилалын мөн чанараа ухамсарлаагүй буюу Ард түмний үнэн хүсэл зоригийг ойлгоогүй байхад Бизнесменүүд нь чөлөөт зах зээлийн мөн чанарыг мөн ухамсарлалгүй, зөвхөн тухайн өдрийн ашгийн хойноос хөөцөлдөнө. Харин Ард түмний хувьд Маргааш үргэлж тодорхойгүй тул, өдөр хоногоо аргацаасан шийдвэр гаргацгаана.
Системийн дэд бүтцийн гол байгуулалтууд болох БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН салбар өнгөрсөн 20 жилд огт хаягдав. Хөрөнгө оруулалт огт хийлгүй, урсгал засвар хийсээр - өнөөдөр тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл маш ядуу, ажиллагсад нь 20 жилийн өмнөх хамгийн өндөр цалинтай хүмүүсээс, хамгийн бага цалинтай төвшинд шилжин орж ирлээ.
Төрд Монгол улсын, Монголын ард түмний эрх ашгийг төлөөлдөг төлөөлөл байхгүй мэт болов. Гагцхүү тухайн жалга, дугаар байрны орцыг төлөөлөгчид бүхий засаглалын гажиг систем бий болсоноор (болгосноор) Улс орны стратеги, Өрсөлдөх чадвар, Бүтээн байгуулалт бүрэн орхигдов.
Монгол иргэний боловсролын асуудал орхигдов. Хамгийн бага цалинтай хүмүүс ямар ч багаж хэрэгсэлгүйгээр дэлхийд өрсөлдөх иргэдийг бэлтгэж чадахгүй нь тодорхой. Маш хүчтэй, төрийн анхаарлын төвд байсан Монгол улсын шинжлэх ухааны академи зүгээр л цаасан дээрх хэдэн төсөл болж хувирав. Хэдэн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь хоосон байшингууд боллоо. Улсын Их сургуулиуд нь захирал болохын төлөөх дотоод улс төрийн тэмцэл, Хувийн сургуулиуд нь ихэнхдээ диплом үйлдвэрлэгч нар болон төлөвшив.
Чөлөөт зах зээл - Ардчилал - Хүний эрх, эрх чөлөө - хоорондох уялдаа холбоог бүрэн ухаж ойлгоогүйгээс буруу системүүд хаа сайгүй төлөвшив. Улс төрчид нь өөрт байгаа мэдээллийн давуу байдлыг ашиглан Ард түмнээс байнга "авч" (insider trading), ард түмэн нь боловсрол маш доогуур тул юу болж байгааг үл ойлгох тийм байдалд шилжив.
Хорт хавдарын нас баралтаараа дэлхийд тэргүүлж, Их сургуулиудыг нь мэргэжлээ мэдэх байтугай хүнтэй Мэндэлж ч чадахгүй хүүхдүүд төгсч байх энэхэн үед Төр нь мэргэжлийн хар ажилчид бэлтгэх сургуулиудыг олноор байгуулж эхэллээ. Монголчуудаа, бүгдээрээ барилгачин, уурхайчин болцгооё! гэж арай л лоозогночихгүй байна, энэ мөчид.
Малчин байсан Монголын ард түмнийг 70 хан жилийн дотор Эрдэмтэд, Багш нар, Эмч нар болгосон боловч 20 жилийн дотор эргүүлээд Барилгачин, Уурхайчин болгочихлоо.
Монголын Эдийн засгийн форум дээр нь Монгол улсын өрсөлдөх чадварын тухай хэлэлцүүлэг болоход - Малын ноос, ноолуурын асуудал яриад суух тийм төвшиндөө хүртэл ухамсарын доройтолд оров.
Улсыг хөгжүүлэх болоход Төр Зах зээлд бүгдийг чихэх боловч, Зах зээлийг зохицуулах болоход бүх алхам, хөдөлгөөнийг лицензжүүлэн Авилгалын цогц системийг бий болгов. Энэ системд эзэн байхгүй боловч бүгд холбогдоно. Хэн ч ийм юм болно гэж төсөөлөөгүй. Авилгалаас яагаад Олон улс айдаг вэ гэвэл энэ нь өөрөө эзэнгүй, өөрөө өөрийгөө хөгжүүлдэг асар том Мангас учраас тэр. Энэ системд зохиолч, хянагч эзэн үгүй - Харин энэ амьгүй мөртлөө аврага, амьд мэт байнга хөгжиж байдаг систем гишүүдээ элсүүлж, өөртөө аятай таатай нөхцлийг бий болгож байдаг хачин ч юм шиг, амьд ч юм шиг, эзэнтэй гэж хардахаар онцлогтой.
Сонгогдохын тулд Монгол улсын ирээдүй, Үр хүүхдүүдийнхээ сайн сайхны тухай яриад бүтэхгүй. Харин өнөөдрийн талхны тухай ярьчихвал болно. Эсвэл дугаар байрны урд нэг саравч бариад сонгогдож болно. Эсвэл засаг даргын зохион байгуулж зассан замыг өөрөө зассан мэт яриад бас сонгогдож ч болно.
Сонгогч, сонгогдогч хоёрын хэнд нь ч маргааш сонин биш. Энэ бол өөрөө бас аймшигтай систем. Түүнээс биш ямар ч Монгол хүн, хулгайч, улс төрч, хэн ч байлаа гэсэн Монголын ард түмнээ зовж, Монгол улс ертөнцөд шившиг болохыг (одоо ч шившигээ тарьж дуусч байна л даа) хүсэхгүй. Энэ бол систем. Амьгүй, өөрөө хөгжиж, өөрийгөө цэнэглэдэг систем.
Гагцхүү энэ системийг бүүр газар авч БҮТЭЛГҮЙТСЭН АРДЧИЛАЛ болохоос нь өмнө дарж авахын тулд зөв цэгт нь онилж ганц дайрах хэрэгтэй. Тэр бол Ард түмний боловсрол.
Бид аль хэдийнэ 20 жилээ алдчихсан. Одоо ардчилалыг ухамсарлуулж, энэ заваарсан системийг даван туулахад дахиад 20 жил хэрэгтэй. Хэрэв бид өнөөдөр эхлэхгүй бол бүтэлгүйтсэн ардчилал болно.
Тэнд яадаг вэ гэхээр, яван явсаар нэг хэсэг нь улам баяжин баяжсаар, ард түмэн нь улам ядууран ядуурсаар - ухамсарын гүнзгий доройтолд хүртэл унасан хойно нь хэн нэгэн мэдрэл муут диктатор гарч ирэн хаан ширээнд залрана. Өөр том улсын тоглоомын улс, золиос болох гээд дараа дараагийн хувь тавилангууд гарч ирж ч мэднэ.
Бид хэтэрхий оройтох гээд байна.
Систем бүүр сүүлийн үед эерэг юм ярьсан, өөрчлөлт хийх гэсэн хүмүүсийг хүртэл ангуучилах хандлагатай болсон байна. Зөв зүйл ярьсан хүнрүү хүмүүс муухай харж, аягүйцэх төвшин, хандлага хүртэл анзаарагдаж эхэлсэн тул ийнхүү бичлээ. Систем улам томорч, тодорч байна.
Өвөө нар нь дуусаагүй байхад Өөртөө Ардчилал - Чөлөөт зах зээл байтугай өөрийнхөө учрыг хүртэл ойлгоогүй хийрхэлтэй залуусыг элсүүлж эхэлсэн байна. Энэ систем бол нэг нам биш, төр биш, нэг компани биш харин улс орныг хамарсан удирдагчгүй, хянагчгүй, өөрөө өөрийгөө хөгжүүлэгч мангас юм.

Subscribe to:
Posts (Atom)