http://www.arvindguptatoys.com/arvindgupta/aikasubota.pdf
12 настай 6-р ангийн Япон охины гэрийн даалгавар буюу 2 сарын дотор хийсэн "Secrets of The Earth" зурган ном.
Гэтэл манай 20, 30-тангууд, их сургуулиа төгссөн, зарим эрдмийн зэрэг цолтой атманууд яаж ажил их байна, энээ тэрээ гэж, гараас нь юу ч гардаггүй хоолны савнууд - хүн амьтан муулаад сууцгааж байдаг билээ? Тэдний амьдралдаа хийхгүй юмыг энэ жаахан охин хийж.
Эх дэлхийгээ хайрлах сэтгэлийг нэвт шингээж, дэлхийн бохирдолтой холбоотой асуудлыг 1-р ангийн хүүхдэд ч ойлгогдохоор зорьж энэ номоо хийсэн гэж байгаа.
Тэрээр номын төгсгөлийн үгсээ ийнхүү бичжээ...
"Би энэ номоо бичиж байхдаа ихэвчилэн Африк ба Зүүн өмнөд Азийн орнуудад амьдарч буй хүмүүсийг бодож байлаа. Эдгээр орны залуучууд, бүүр надаас залуу нь хүртэл ар гэрээ тэтгэхийн тулд сургуулиа орхидог. Энэ бол маш харамсалтай юм, учир нь боловсрол багатай хүмүүс амьдралд хол явж чаддаггүй. Дээрээс нь сургууль бол үнэхээр сонирхолтой. Сургуульд явсанаар чи маш олон сонирхолтой зүйлсийг сурах болно..."
"...Үүнийг өөрчлөх цорын ганц арга зам нь бүх дайн дажинг дуусгаж, хүмүүсийн амьдралын стандартыг сайжруулах явдал юм..."
"...Би бол азтай цөөхөн хүмүүсийн нэг юм. Би өдөрт 3 удаа хооллож, хүссэнээрээ сургуульдаа явж, тухтай байранд амьдарч байна. Хэрэв болдог бол би өөрийнхөө амьдралыг ядуу ба баян орнуудын ялгааг арилгах ажилд зориулмаар байна..."
"...Байгал орчны хувьд, хэрэв хүмүүс би ганцаараа юу ч хийж чадахгүй гэж бодохоо болихгүй бол. Хүмүүс юу ч хийхгүй бол, бүх хүмүүс ийм байвал дэлхий маань сүйрэх болно..."
"...Хэрэв хүн бүр хүчээ нэгтгэвэл бид хамтдаа энэ дэлхийг гайхамшигтай газар болгож чадна..."
Нас барахаасаа (тархины цус харвалт) ердөө 2-3-хан цагийн өмнө тэр охин номоо дуусгаж эдгээр үгсийг бичжээ. Түүний сүүлчийн үгс одоо дэлхийн олон оронд ном болон хэвлэгджээ.
Ямар гүн гүнзгий, ямар глобал сэтгээ вэ.
Айка! чи хэдийгээр 12-хон насалсан ч гэсэн, амьдарсан шиг амьдарчээ. Хэрэв тэр бидний дунд байсан бол одоо 33 настай залуу бүсгүй байх байжээ.
Маш олон хүн чам шиг ингэж хүний гараар бүтэшгүй хөшөө дурсгалаа босгож чадалгүй амьдралыг том хар жийп, том шавар байшин, нэр хүнд, буруу амбиц, атаа жөтөө, өчүүхэн амин хувиа хичээх үзэл, албан тушаалын төлөө үрдэг билээ.
1 comment:
Great post, thanks
Post a Comment