Хүмүүс ер нь алив асуудлыг "хүндрүүлж" бодох их дуртай.
Манай Warren Buffet мөнгө олохын төлөө яваад л дэлхийн хамгийн баян хүн болчихож гэнэ дээ. Хэрэв мань эр дэлхийн хамгийн баян хүн, эсвэл мөнгөтэй хүн болохыг хүссэн бол хэзээ ч тэрбумтан болохгүй байсан юм.
Expectation management
Америкт сургууль төгслөө гээд Warren Buffet болчихгүй. Тэнд жил бүр хэдэн саяараа их сургууль төгсч л байна. Тэд нар бүгдээрээ Воррен болоод байдагсан бол дэлхий одоо сөнөж байх байлгүй дээ.
Ямар ч гэсэн Америкт сургууль төгссөн гэдэг нь Воррен Баффет болно гэдэгтэй огтхон ч корреляцгүй сонсогдоод байх шиг.
Англиар сайн ярьдаг боллоо гээд бас л юу ч сонсогдохгүй байна. Дэлхий дээр бараг 500 сая хүн унаган англи хэлтэй. Тэглээ гээд 500 сая тэрбумтан төрчихсөн юм харагдахгүй л байх юм.
Нэг лекцэн дээр Нэг залуу асууж байна аа. Та ажлын бус цагаараа юу хийдэг юм, хобби чинь юув гэнэ. Ажлын бус цагаар ажлаа хийдэг гээд хариулчихав.
Яг үнэндээ хүнд амьдрал гээд нэг юм, ажил гээд бас нэг өөр юм байдаг гэж би боддоггүй.
Хүнд амьдрал гэж нэг юм бий. Түүний утга учир нь нэг. Утга учир олон зүйлсээс бүрэлдэн тогтдог. Түүний нэг том хэсэг нь ажил.
Хүн амьдрах гэж ажил хийдэггүй, харин ажил хийх гэж амьдардаг юм болов уу.
Ажил хийнэ гэж бүтээл гаргах үйл ажиллагаа гэвэл уран зураач өглөө 9-с орой 18 хүртэл зургаа зураад л. Бусад үед нь марк цуглуулаад байвал хачин юм болох биш үү. Бүтээлийг 24 цагаар л хийдэг. Зүүдэндээ, өглөө цайгаа уухдаа, өдөр оффистоо, орой буйдан дээрээ.
Англи хэл мэдээд, Америкт сургууль төгсөөд бүтээл гардаггүй юм. Англи хэл сураад, Америкт урлагийн академи төгссөн шушмайгийн хэзээ ч ойлгохгүй уран зургийг Африкийн агуй дотор шуудай нөмөрөөд сууж байгаа хар зурдаг юм.
No comments:
Post a Comment