Сүүлийн хэдэн долоо хоногт ажлын хажуугаар бараг мянга шахуу хүмүүст эсэн бусын сэдвээр лекц уншлаа. Магистрантууд, бакалаврууд, брокерууд, компанийн удирдах албан тушаалтнууд.
Санхүүгийн магистрант, топ сургуулийн бакалавр, брокер, компанийн удирдлага - та Монголын 2.8 сая хүний топ хэдэн хувьд багтах вэ? 1 хувь уу?
Улс орны топ 1 хувьд байгаа хүмүүс ямар хариуцлагыг үүрдэг, улс орны хөгжилд ямар үүрэгтэй юм бэ.
Анги танхим бүрийн өнцгөөс "надад хамаагүй, би чадахгүй, би мэдэхгүй" гэсэн үзэл нэвт үнэртэж байсныг нуух юун.
Үүнийг харин "бид хийнэ, бид чадна, бид хариуцна, бид удирдана" гэсэн үзэл бодлоор солих хэрэгтэй юм.
Тийм үзэл бодлыг төлөвшүүлэхдээ ганцхан л асуудал ярьдаг гэж би өмнө нь хэлсэн. Тэр бол ХАРИУЦЛАГА-ыг ухамсарлах, хүлээн авах асуудал.
Хариуцлагыг зүрх сэтгэлдээ хүлээн авсан хүн бүр нэг юм боддог. Энд нэг л зүйлийг ухамсарлаасай. Хариуцлагыг алдартай болох гэж хүлээн авдаггүй юм. Хариуцлагыг хүлээн авсан бүх хүн нэг л зүйлд тэмүүлдэг. Ингэснээрээ тэд бүгд адилхан. Алдар нэрний төлөө хүн амьдардаггүй юм. Хариуцлагыг хүлээн авсан энгийн нэгэн, Хариуцлагыг хүлээн авсан Ван Гог хоёрын хооронд би ямар ч ялгаа олж харахгүй.
Хариуцлагыг хүлээн авах бол гэгээрэх эхний шат юм.
No comments:
Post a Comment