Зарим хүнд бурхан байгаа эсэх асуудал нь итгэл үнэмшил гэж ойлгогддог юм шиг байна. Үнэн хэрэгтээ энэ талаар сайтар бясалгаж үзвэл бурхан орших хийгээд эс орших асуудал нь итгэл үнэмшилтэй холбоо хамааралгүй болох нь ухамсарлагддаг.
Яг үнэндээ дэлхий бөмбөрцөг эсвэл хавтгай болох асуудлыг итгэл үнэмшлийн төвшинд хүртэл аваачиж дэвэргэн хэлмэгдүүлж байсан дундад зууны үеийн оюуны ялзралд орсон этгээд - орчин үед бурхан байгаа эсэх асуудлыг итгэл үнэмшлийн асуудал хэмээн эндүүрч байгаа этгээд хоёрын хооронд ямар ч ялгаа үгүй.
Ертөнцийн түгээмэл үнэн ганц л. Түүнд ямар ч замаар хүрч болно. Буддын шашин, Христ, Шашингүй үзлийн аль ч замаар түүнд хүрч болох юм. Ертөнцийн түгээмэл үнэн хэн нэгнээс үл хамааран оршино. Хэн нэгэн нь бурхан байсан ч гэсэн шүү дээ. Итгэл үнэмшил түгээмэл үнэнд л чиглэгдэн бий болдог. Харин аль замыг сонгох асуудал нь өөрөө итгэл үнэмшил биш юм. Аль ч замыг сонгосон байлаа гэсэн түгээмэл үнэн буюу эцсийн цэг дээр хүрэх итгэл үнэмшилтэй байхад гарцаагүй түүнд хүрэх болно.
1. Бурхан бидний хувь тавиланг зураад тавьчихсан юм бол бүгдээрээ гар хөлөө гозойлгоод хэвтчихье л дээ. Үгүй юм байна. Хүн төрлөхтөн өөрсдөө хувь заяаныхаа эзэн нь юм байна гэдгийг жишээ нь Англичууд 600 жилийн өмнө ойлгосон байх юм. Энийг хэрэв одоо болтол ойлгоогүй яваад байгаа бол хэцүү л юм.
2. Бурхан бидний өдөр тутмын амьдралд орж ирээд нөлөөлөөд байна уу.
3. Там, диваажин байгаа эсэх, өмнөх амьдрал байсан эсэх нь бидний одоогийн амьдралд яг ямар нөлөө үзүүлээд байгаа юм. Өмнөх насандаа нүгэл хийсэн учраас одоогийн амьдрал чинь болж бүтэхгүй байна уу. Хөгийн өрөвдөлтэй шалтаг шиг сонсогдохгүй байна уу?
Бидний яг одоогийн амьдрахуйд дээрх асуудлууд нь огтоос нөлөө үзүүлэхгүй байгаа нь үнэн юм бол бурхан байгаа эсэх талаар итгэл үнэмшил бий болгох нь огтоос утгагүй асуудал юмаа гэдэг дүгнэлтэд философичид хүрэх юм.
Энгийн бодол, хөгийн төсөөллийг итгэл үнэмшилтэй андуурч, жинхэнэ итгэл үнэмшлийн гайхамшгаас асар холуур зөрж яваа олон хүн байна.
...
Олимпийн аваргад үндэсний баг бэлтгэл хийж байна.
5 тамирчин байх. Нэг нь төрөлхийн булчин шөрмөсний хөгжил сайтай, бусдаасаа илүү. Гэхдээ тэр биш өөр нэг дундаж төрлөх хөгжил бүхий тамирчин л дандаа түрүүлэх. Бүгдээрээ хэн нь уул нь хамгийн хөгжил сайтайг мэдэж л байгаа.
Би өмнө нь хүн өөрийгөө бусдаас мундаг гэж бодмогц хамгийн том алдаагаа гаргадаг гэж хэлсэн. Үүнийг задлаж үзье. Төрлөх хөгжил бол шинж чанар. Энэ олимпийн аварга болох хангалттай бөгөөд хүрэлцээтэй мөн чанар биш юм. Олимпийн аварга болох нь яг үнэндээ хамгийн хүчирхэг хөлтэй төрсөнд оршоод байхгүй байна. Гэтэл мань эр мөн чанарыг ойлголгүйгээр шинж чанарт эрдсэнээс болоод эргэж буцах боломжгүй алдаа гаргаж байгаа юм.
Нөгөө байнга түрүүлдэг этгээдийг харъя. Энэ нөхөр шинж чанар болох булчинд биш харин мөн чанар болох - үйл хэрэгт өөрийгөө зориулах итгэл үнэмшил - итгэл үнэмшилээ хэлбэрэлтгүй сахин мөрдөх сахилга бат - тууштай байдал - өөртөө итгэлтэй байдал нарын тусламжтай түрүүлж байгаа юм. Мань эр өөрийгөө бусдаасаа мундаг гэж боддоггүй хэрэг үү. Мань эр өөрийгөө хэзээ ч бусдаас илүү гэж боддоггүй, мань эр зүгээр л өөрийгөө бусдаас илүү гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мань эр түрүүлнэ гэдгээ мэдэж байгаа. Яагаад гэвэл тэр олимпийн аварга болох үйл хэрэгтээ итгэл үнэмшилтэй. Түүний хэний ч төсөөлшгүй аймшигтай өндөр өөртөө итгэх итгэл нь түүний хөлний булчин биш харин итгэл үнэмшлээс нь урган гардаг. Мань эр бусад нь өдөрт 5 цаг бэлтгэл хийхэд 10 цаг бэлтгэл хийж чадахаа мэддэг. Тийм л учраас, гагцхүү тийм л учраас өөртөө итгэлтэй байдаг.
Хамгийн том хөлний булчинг хүндэлдэггүй юм аа. Харин итгэл үнэмшил, үнэн сэтгэлээсээ тууштай байгаа байдлыг л хүмүүс хүндэлдэг юм. Америкийн сагсчин Кобе Брайнт авъяастай болохоороо л шидсэн болгон нь сагсанд орж, аварга аваад байдаг юм биш. Мань эр бүх хүмүүс бэлтгэлээ дуусгаад гэрлүүгээ гэлдэрсэн хойно нь хоцорч үлдээд хэдэн мянган удаа шидэлтээ давтдаг учраас л тэр.
Шинж чанар биш мөн чанарыг эрхэмлэн амьдарч яваа эрхэмд өөрийгөө бусдаас илүү гэх сэтгэл, дэлхий бөмбөрцөг хэлбэртэй, нар зүүнээс манддаг гэх мэтийн хөгийн шинж чанарууд огт хамаагүй байх ажээ.
...
Бурхан байгаа эсэх асуудал нь шашны замаар түгээмэл үнэнд хүрэх асуудалтай огтхон ч хамааралгүй гэдгийг хэлээд дараагийн нийтлэлдээ бичье.
No comments:
Post a Comment