Би дээхнэ хэд хэдэн эдийн засгийн нийтлэл бичээд тэрэн дээр маш сайхан комментууд ирсэн байсныг сая эргэж хараад ихэд баяртай байна. Яагаад ч юм би сайн уншигчдыг мартаж орхисон байна.
Кейнс ба Классик онолын хувьд гэвэл яг үнэндээ, сая бодож байтал...
...бүх зүйл сайхан байхад бизнесүүд төрийг лоббидож төрийн оролцоог бараг үгүй болгодог.
Энэ хооронд бизнесийн луйварчид гарч ирнэ. Анхны бизнесийн үнэт зүйлсээ мартаж эхэлнэ. Зах зээл богино хугацаат, үнэт зүйлгүй тоглогчидоор дүүрч хэт хаос маягтай болно. Үүнд нь хөшүүрэг нэмэгдэж орж ирснээр ганцхан судас тасархад эдийн засгийн хямрал болно.
Төр гэнэт сэрэн зах зээлд орж ирж бүгдийг нь байранд нь тавина.
Яагаад төр үргэлж зохицуулж болохгүй вэ?
Орчин үеийн төрийн дизайн нь өөрөө creative, innovative байх боломжийг хаадаг. Хөгжихийн тулд бид харин тийм байх ёстой. Бизнесийн байгууллагууд өөрсдөө нийгмийг хөгжүүлдэг болохоос төр хөгжүүлдэггүй тийм зүй тогтолтой.
Төр өөрөө меритокраси биш болоод ирэхээр олон ургальч үзэл, хөгжилийн асуудал утгаа алдах бололтой юм. Төр ер нь өөрөө одоогийн хүн төрлөхтөний ийм ухамсарын дорой төвшинд меритокраси байх боломжгүй шиг харагдах юм.
Тэгэхээр саяны дурьдсан гинжин урвал байнга давтагдах юм байна л даа.
Төр зохицуулна, бизнесүүд инноваци хийхийн тулд төрийг зах зээлээс шахан зайлуулна, хямрал тохиолдоно, төр орж ирж дахин зохицуулна ... гэх мэтчилэн.
Тэрнээс биш асуудал классик онол, кейнсийн онол аль нь зөв болох тухай ч биш юм байна.
Луйварчид бий болох нь гарцаагүй. Тэд нарыг арилгадаг хоёр том системийг хүн төрлөхтөн бодож олсон. Нэг нь Олон нийтийн мэргэжлийн байгууллага - холбоо, нөгөө нь төр.
Даан ч төр асар авилгач. Холбоо өөрөө зах зээлийн төлөөлөл. Гэтэл ихэнх оролцогчид луйварчин сэтгэхүйтэй байхад холбооны эрхийг хэн барих вэ. Ганц сонгууль явуулаад луйварчид өөрсдөө авчихна.
Луйварчид өөрсдөө олон ургальч тул төр, холбоо хоёрыг тойрч гарах аргыг байнга олно. Тэгээд хямрал гарцаагүй.
Энд би луйварчид гэж шууд утгаар нь хэрэглээгүйг анзаараарай. Луйварчид гэж үнэт зүйлгүй бизнесүүдийг л хэлж байгаа юм.
Хачирхалтай нь төр хямралыг зохицуулахдаа дандаа зах зээлийн бий болгосон хөшүүргийг өөр дээрээ шилжүүлж аваад байх юм. Ингээд төрийн өр өсөөд, инфляци гарцаагүй болж байна.
Мөнгө нэмээд л хэвлээд байдаг. Саяны хямрал хангалттай төвшинд явж зах зээлийн идээ бээрийг бүрэн шахаж (хөшүүрэгдсэн хөөсийг хагалж) чадсангүй дээ...
No comments:
Post a Comment