Sunday, April 24, 2011

Сарнайн философи III

Өөрийн өчүүхэн, хязгаарлагдмал мэдлэг, туршлага дээр үндэслэн "хорвоо ертөнцийг" үнэлж дүгнэх нь ямар хөөрхийлөлтэй болохыг өмнөх Сарнай философиуд дээр үзүүлсэн.

Мэдлэг өөрөө гүнзгий байх ёстойгоос гадна, бас өргөн хүрээтэй байх ёстой. Ингэж байж мэдлэг өөрөө үнэн болох боломж нь нэмэгдэнэ.

Алив хүний ертөнцийн талаарх мэдлэгийг vision гэж нэрлэдэг гэж үзье. Тэгвэл тэр нь магадгүй дараах байдалтай харагдана.

Энэ хүний мэдлэгийн санд x;y, m;z муруйнууд, a;b шулуунууд байна.
Мань эр ертөнцөд a;b шулуун, бас x;y, m;z гэсэн муруйнууд байдаг гэж мэддэг.
Мань эр энэ мэдлэг нь үнэн гэдэг яг л 5000 жилийн өмнөх Египетийн алхимич шиг, эсвэл дундад зууны үеийн Галилейг дүүжилж алах гэж байсан сүмийн санваартан шиг "итгэдэг".

Дараагийн арай өөр зургийг харъя.


Нөгөө өөр хоорондоо авцалдаагүй муруй, шугамнууд чинь үнэн хэрэгтээ гурвалжин, дугуй хоёр л байсан байна. Үүнийг үнэн хэрэгтээ мэдлэгийн хүрээг тэлж байж олж харлаа.

Тэгэхээр итгэл үнэмшил бол мэдлэг биш. Мэдлэг бол итгэл үнэмшил байж болохгүй юмаа гэдэг нь тодорхой харагдаж байна.

Би өмнө нь өөртөө итгэлтэй хүний хамгийн гол чанар нь өөрийгөө question хийх чадвар юм гэж хэлж байсан. Өөрийн мэдлэгийг байнга үнэн эсэхийг шалгаж хүрээг нь тэлж байх ёстой.

No comments: