Sunday, December 25, 2011

Эрхэмсэг оршихуй IV

Компани, ер нь байгууллага гэж юм анх яах гэж үүссэн, түүний мөн чанарын талаар өмнө нь бичсэн.

Эрхэм зорилго (буруу орчуулсан -mission statement), Алсын хараа (vision), Зорилго, Стратеги гэх мэт ойлголтууд аливаа байгууллагын суурь ойлголт болон гарч ирдэг.

Гэхдээ эдгээр ойлголтуудыг бүрэн төгс ухамсарладаг хүн бий билүү.

Эдгээрийг хэн нэгэн "ухаантан" анх томъёолоод цаашид мартаж орхидог. Түүнээс хойш Жилийн тайлангийнхаа нүүрэн дээр тавих төдийд хэлбэрддэг. Тэнд ажиллаж байгаа гүйцэтгэх захирал, дэд захирал, компанийн эзэн, албан тушаалтан, шинээр ажилд орж буй шинэков - хэн нь ч ойлгодоггүй. Ерөнхийдөө энэ дүр зургийг хугацааны хувьд нь шахаж үзвэл согтуу хүн ямар хурдтай, ямар машин, хаана жолоодоод, хаашаа явж байгаагаа мэдэхгүйтэй яг ижил харагдах юм.

Mission statement бол Эрхэм зорилго биш. Яагаад гэвэл зорилго чиглэлийг заадаг. Ирээдүйд хүрэх гээд байгаа зүйлийг агуулдаг. Өнөөдөр байхгүй байгааг илэрхийлдэг. Бүх байгууллага өөрчлөгдөж байдаг боловч өнгөрсөн, одоо, ирээдүйд тэр байгууллагыг тодорхойлох нь чухал юм.

Mission statement-г тийм учраас Эрхэм зорилго гэж орчуулах нь логикгүй юм.

Нэг бие хүн төрөөд, амьдраад, бушуухан үхээд дуусдаг учир эрхэмсэг оршихуйгаа ойлгохгуй байлаа гээд хүн төрлөхтөнд төдийлэн "харуусалтай" биш байж болно. Тэр хүнийхээ өнцгөөс. Гэтэл байгууллагын оршин тогтнох хугацаа нь хамаагүй урт (жишээ нь цагдаагийн алба 10 гаруй мянган жил оршоод байна, одоогоор) учир түүний мөн чанар өнгөрсөн, одоо, ирээдүйд бат орших учиртай. Шинж чанар байнга л өөрчлөгдөнө, хөгжинө, устана, шинээр бий болно. Мөн чанар өөрчлөгдөхгүй.

За, ийм төвшинд эрхэмсэг оршихуйгаа (mission statement) тодорхойлсон байгууллага дэлхий дээр хэд байна? Ричард Раммелтийн бичсэнээс ургуулж үзэхэд бол гарын 5 хуруунд багтах бололтой юм.

Хамгийн бүдүүлгээр хэлвэл эрхэмсэг оршихуй нь яагаад бид оршин байна вэ гэдгийн хариулт байх юм.

Байгууллага, компани ч байлаа гэсэн нийгмийн хамгийн чухал философийн байгуулалт. Байгууллага үгүйгээр нийгэм оршин тогтнохгүй. Асуудлыг ийм фундаментал төвшинд авч үздэг, заадаг газар дэлхийд байхгүй. Авч үзэх өдөр тутмын шаардлага үгүй.

Гэхдээ дугуйны философийн мөн чанарыг ойлгохын тулд дахин дахин зохиох хэрэгтэй. Би ч гэсэн "дугуйг дахиж зохиох хэрэг юунсан билээ, хэхэ" гэж цэцэрхдэг байсан. Үгүй, дахин дахин зохиож байж л мөн чанар, эрхэмсэг оршихуйг нь ойлгоно.

Байгууллагын Эрхэмсэг оршихуйг ийнхүү өнгөрсөн, одоо, ирээдүйд төгс үнэн байхуйцаар тодорхойлсоны дараа түүний "алсын хараа" - урт хугацаанд ямар хүрээнд ажиллах гэж байна, "зорилго" - алсын харааг гүйцэлдүүлэхийн тулд дунд хугацаанд ямар тодорхой үр дүн хүрэх, "стратеги" - зорилгодоо хүрэхийн тулд ямар алхамуудыг авч хэрэгжүүлэх гэх зэргийг тодорхой болгоно.

Ухаан нь, эрхэмсэг оршихуй хөдлөшгүй орших юм гэдгийг амархан харуулж болно. "Хүн төрлөхтөний сайн сайхны төлөө, ундаа үйлдвэрлэнэ" гэдэг эрхэмсэг оршихуйтай байгууллаг байсан гэж үзвэл -

1. Жижигхэн ундааны цех, зохицуулах үйлчилгээтэй хүнсний зүйлээр ундаа хийж ойр хавийн хэдэн дүүргийг хангадаг.

2. Генетик, биохими, биотехнологийн лабораторид олон арван эрдэмтэд ажиллаж хүн төрлөхтөний эрүүл мэндэд тустай технологи, найрлага гарган авч түүгээрээ ундаа хийдэг үндэстэн дамнасан корпораци.

Энэ хоёр хоёулаа эрхэмсэг оршиж байна. Гагцхүү эрхэмсэг орших цар хүрээ нь харилцан адилгүй байгаа нь харагдаж байна.

Тийм л учраас Монгол улсад 3 мод тарьчихаад эх орныхоо төлөө юм хийлээ, эсвэл эх орныхоо төлөө 1 шуудай хог түүх гэх мэтийн сармагчин шиг бодолтой залуус нэг их хэрэг болж гавихгүй. 3 мод тарьж байгаа нь сайн хэрэг, гэхдээ тэр нь эх орны хөгжлийн асуудалтай яаж холбогдоод байгааг бодож үзэх хэрэгтэй.

Энэхүү цар хүрээг харин алсын хараа, зорилго, стратегиуд харуулж өгдөг билээ.

Тэгэхээр цар хүрээ томхон шиг сэтгэж байгаа хүн алсын хараа, зорилгуудаа өндөрхөн шиг тавьж өгөөд - жишээлбэл 3 мод тарих төвшинд биш, харин дэлхийн хамгийн шилдэг нанофизикч болох гэх мэтчилэн төвшинд - тэрэндээ хүрэх хэний ч ухаан орохгүй стратегийг боловсруулж гаргах хэрэгтэй.

Алдарт генерал Сун Цы-ээс (Art of War ~500BC) авахуулаад, Ричард Раммелт (Good Strategy, Bad Strategy 2011) хүртэл Стратегийг Deception буюу өрсөлдөгчөө хэрхэн сул талд нь нам цохих вэ гэх байдлаар "том ташаарч" ойлгоцгоосон байгаа юм. Богино хугацаанд тийм байж болно. Нэг л дайнд ялах гэж байгаа бол өрсөлдөгчөө яаж ч хууран мэхлээд, ямар ч байдлаар ялалт байгуулж болно.

Гэхдээ тэгэж Эрхэмсэг оршдоггүй юм. Эрхэмсэг оршихуйн - тэр "эрхэмсэг" гэдэг үг нь өөрөө нарийн учир шалтгаантай. Эрхэмсэг оршин буй этгээдийн хувьд өрсөлдөгч гэдэг үг нь дайсан гэдэг үг лугаа адил утгатай буудаггүй юм.

Тэгэхээр стратеги гэдэг ойлголтыг дахиад шинээр тодорхойлох хэрэгтэй. Гэхдээ тухайн тодорхойлолт "ойлгодог" этгээдийн тархинд нь "ухамсарладаг" этгээдийн тархинд буухтай адил буухгүй учраас үр дүнгүй юм.

Эцсийн бүлэгт дээр бичсэн төвшинд аливаа байгууллагын эрхэмсэг оршихуйг ухамсарлуулах боломж бий эсэх дээр асуудал яригддаг. Харамсалтай нь онолын хувьд боломжтой боловч практикт 0.0001 хувь хүрэхгүй хувийн магадлалтай юм.

Яагаад гэдгийг нь ярихын тулд нийгмийн байгуулалтыг цэцэрлэгийн боловсрол яаж явагдах ёстой вэ гэдгээс нь эхлээд ярих болох тул ингээд зогсооё...

Monday, December 19, 2011

Good Strategy/ Bad Strategy - Richard Rumelt

Над дээр орчин үеийн стратегийн ухааны амьд эцэг Richard Rumelt -н Good Strategy/Bad Strategy хэмээх цоо шинэ ном нь ирэв.

Жижигхэн цайны газраас эхлээд Америкийн батлан хамгаалах стратеги хүртэл, Нью Йоркийн банкнаас Италийн үйлдвэр хүртэл бүх л төрлийн төсөл дээр стратегийн ажил хийсэн профессор байна. Үнэхээр мундаг туршлагатай хүн юм.

300 хуудсанд багтаан стратегийг олонлог (complex) талаас нь хөөж бүлэглэн тодорхойлж. Ингэхдээ Ромчуудыг будаа болгож байсан генерал Ханнибалаас (Phoenician) эхлээд CISCO системс хүртэл бүх л стратегийн түүхийг алдаатай, оноотой нь дэнсэлж.

Над мэтийн аливаа зүйлийг бүлэглэх, хуваах - олонлог талаас нь хөөж ойлгохын эсрэг байдаг - фундаментал байдлаар сэтгэхийг хичээдэг хүмүүст бол уншихад хэцүү л ном юм.

Гэхдээ бодууштай зүйлс ихийг бичжээ.

- Хүн төрлөхтөний сайн сайхны төлөө гэх мэтийн уриа лоозон бол зүгээр л худлаа. Форд Моторзт тухайн үед ажиллаж байсан бүх хар ажилчид "нээх" Америк хүн бүрийг машинтай болгочих гээд ажиллаад байсан гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Зүгээр л стратегич нар гэж өөрийгөө хөөрөгдсөн этгээдүүд тэгэж буруу оношилсон юм. Харин ноён Форд яг үнэндээ асар их мөнгө олох зөв стратегийг л хийж чадсан. Хар ажилчин бол цагийн хөлснийхөө л төлөө ажилласан.

- гээд биччихсэн байх юм даа. Мэдээж эрхэмсэг оршихуйн хүрээнд зорилтуудыг дэвшүүлж, түүнд хүрэх цогц аргачлал буюу стратегийг хэрхэн задлаж, ойлгомжтой гаргах тал дээр мань хүн шиг ойлгомжтой бичсэн ном ховор байх. (хэдийгээр би тэр төрлийн олон номыг уншиж үзээгүй боловч)

Гэхдээ суурь философийн хүрээнд манай зохиолч зоригтой дүгнэлтийг нөгөө талруу хуудас болгон дээрээ хийжээ. Түүний бодол нь миний яг 180 градус эсрэг юм.

Дээхнэ нэг манай монголын философич "хүн зөвхөн өөрийн тусын тулд л ажиллаж, амьдардаг - энэ өөрийн тусын тулд бусдад тодорхой хэмжээнд тус үзүүлэх учиртай байдаг" гэсэн гайхалтай материаллаг дүгнэлттэй их л адилхан сонсогдоод байгаа юм.

Байгууллагынхаа эрхэмсэг оршихуйг ажилтан нэг болгондоо ойлгуулж чадна гэж боддог үе надад байсан. Үнэндээ бол Critical mass нь ухамсарлахад хангалттай бөгөөд хүрэлцээтэй. Байгууллага бол цэцэрлэг биш. Байгууллага бол цэцэрлэг бас мөн. Байгууллагын эрхэмсэг оршихуй нь түүний хүн төрлөхтөнд үзүүлж буй эерэг нөлөөллийн цар хүрээгээр хэмжигддэг.

Facebook-н Zuckerberg тэрнийхээ эрхэмсэг оршихуйг "Facebook's mission is to give people the power to share and make the world more open and connected." гэж тодорхойлсон байна. Гэхдээ анх тэр үүнийг хийж байхдаа ийм зүйл бодоогүй. Нэлээн амжилттай явж байхад нь ч бодоогүй. Харин нэлээн томорсон хойно нь оноосон байгаа юм. Анх бол зүгээр л нэг бацаан байдаг л нэг динамик вэб хуудас хийсэн, юун хүн төрлөхтөнийг хооронд нь холбож гийгүүлэх. Facebook мэтийн хуудас аль 90-ээд онд ч байж л байсан.

Энэ нь үнэхээр Facebook-н бодитой эрхэмсэг оршихуй мөн юм уу эсвэл Rummelt-н хэлсэнээр зүгээр л хий хоосон хөөс юм уу. Түүнийг мэдэхэд их амархан. Facebook дэлхийн дундаж хүнд эерэг нөлөө илүү үзүүлдэг үү эсвэл сөрөг нөлөө үзүүлдэг үү гэсэн асуултанд хариулчихвал болох юм.

Юу ярьж байгаагаа мэдэхгүй байж "юм болгон л хоёр талтай байдаг ш дээ" гэх мэтчилэн худлаа цэцэрхэх хэрэггүй. Ганцхан талтай юм гэж бас байдаг юм. Тэр бол эрхэмсэг оршихуй.

Зөвхөн ойрын 2 жилд өрсөлдөгчөө нам дарж, ахиухан шиг мөнгө хийх гэж байгаа хүнд бол Rumelt-н энэ ном нь ховор олз юм шиг байна. Харин бодит, мөн чанарын тухайд бол их л холуур зөрөв бололтой.

Дараагийн бичлэг дээрээ байгууллагын эрхэмсэг оршихуй, алсын хараа, зорилго, зорилт, стратегийг ойлгомжтой хэлбэрээр тодорхойлж тавина.

Sunday, December 18, 2011

Nick Vujicic

http://www.youtube.com/watch?feature=endscreen&v=Oa37ExTNBaM

Би сайхан бие хаатай, хөл гар бүтэн, оюун санаа эрүүл маш олон залуус зүгээр л залхуураад хэвтэж байхыг хардаг. Монгол омогшил, би монгол хүн хэмээн юу ярьж байгаагаа ч ойлгохгүй цээжээ дэлдэх, баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэнгээ бусадтай гар зөрүүлэх. Аль нэг газар шахаа хийх, эсвэл нэг намын, бүлэглэлийн гар хөл болж амар хялбар аргаар мөнгөтэй болно хэмээн их санаж, цагийг хий хоосон өнгөрүүлдэг олон залуус бий.

Хорвоо дэлхий, бурхан, эцэг эхээсээ эрүүл саруул бие хаагаас илүү өөр юу хүсэх гэсэн юм бэ? Байнга буруутан хайж, шалтаг тоочиж - хоолыг нь огт үнэгүй хороож хороож олон хүний итгэлийг хөсөрдүүлээд хаяад явсан байгууллагаа хямдхан пивоны ширээнээс араас муулж, өөрт нь эрдэм заах гэсэн эрдэмт багш нараа билэнддэг, хүнийг байтугай өөрийгөө ч хайрлаж чаддаггүй, араатны шохоорхолыг хайртай эндүүрч хутгадаг тийм залуусыг харахаар миний ой гутдаг.

Африкийн шугуйд амьдарсан сармагчин, тийм овлигогүй этгээд хоёрын хооронд хүн төрлөхтөний өнцгөөс бол огт ялгаа үгүй. Хэрэв бид Хятадад байсан бол хамаа алга. 2 саяхан Монгол бид ийм цөөхүүлээ байж тийм хөгийн байж болохгүй. Хэзээ бид Монгол бахархалыг төрүүлэх юм бэ. Хэзээ Монгол гэдэг хүн дэлхий тавцанд цахиур хагалж, хүмүүс Монголчуудыг хүндэтгэсэн харцаар хардаг болох юм бэ, ийм байхад. Бид бүгдээрээ Хятадын топ 2 сая хүнээс илүү байж л тэгэж чадна.

Хүн өөрийгөө байгаагаар нь хайрлаад сурчих. Дараа нь бусад хүмүүсийг нөхцөлгүйгээр хайрлаж сурна гээд энэ хүн хэлж байна. Хэрэв чи хөлгүй, гаргүй байсан бол өөрийгөө хайрлаж чадах уу? Эсвэл бууж өгөөд амиа хорлох уу?

Хэрэв чи хөлгүй, гаргүй байсан бол бурханаас 1 сая доллар нэхэх байсан уу, эсвэл бусад энгийн л хүмүүстэй адилхан болохыг хүсэх байсан уу?

Энэ бичлэгийг бүхлээр нь ойлгож чадвал хүн гэж амьтны мөн чанар, түүний эрхэмсэг оршихуйг бүхэлд нь ойлгох болно. Ийм чухал зүйлийг ойлгохын тулд Англи хэл мэддэггүй нь англи хэл сурахад ч багадна.

Saturday, December 17, 2011

Complex...

Манайхан Checklist гээд эрсдлийн удирдлагын номыг орчуулаад дуусч байгаа удахгүй 1,000 эмчид үнэгүй тараана. Complex гээд үгийг орчуулж чадахгүй гацаад байгаа сурагтай. Хувилбар санал болгоё гэж бодсон боловч үнэндээ оноох зөв монгол үг олдохгүй байна.

Бас манай associate-үүд орчин үеийн психологийн ухааны эцгүүдийн нэг Ричард Тэлерийн Nudge гээд номыг орчуулж байгаа. Тэрийг дуусахаар энэ хот төлөвлөлтийн, бас бус нөхдүүдэд өгнө. Нийгэмийг яаж сайн сайхан замд уруу татах, яаж өөрийн өчүүхэн үйлдлээрээ нийгэмд сайн сайхан зүйл хийж болох талаар сайхан ном бий.

Миний нэг шавь санал болгосны минь дагуу Freakonomics-г орчуулж байгаа удахгүй дуусгаж хэвлэлтэнд өгнө гэнэ.

Их сүрхий философич, мундаг эрдэмтэн байж болно. Гэхдээ ахисан төвшний философич ганцхан л зүйлээрээ хэмжигддэг юм. Тэр нь хамгийн хэцүү философийг тэнэг хүнд ч ойлгогдохоор тайлбарлах явдал юм. Дээр дурьдсан номнуудын зохиогч нар нь үүнийг хийж чадсан учраас бид тарааж байгаа юм.

Энэ шалгуурын үндсэн дээр би Есүсийг агуу философич гэсэн. Дээхнэ нэг нийтлэл бичихдээ цаг дараалал, нэр томъёон дээр баахан ташаарсан юм шиг байна билээ. Яг үнэндээ би тэрийг судладаг хүн нь ч биш, надад бол Есүс 2000 жилийн өмнө байсан өчигдөр байсан, эсвэл Талмудаас Библиэ хуулсан энэ тэр нь хамаа үгүй.

Есүс философийн complex асуудлыг тэр Библи гээд номондоо тэнэг хүнд ч ойлгогдохоор бичсэн байгаа. Тэгээд тэрийгээ хүн төрлөхтөнд хүргэж чадсан. Тийм болохоороо л мань эр агуу болохоос тэр бурханы хүү гэж өөрийгөө худал-үнэн ярьсан энэ тэр нь огт хамаагүй. Тухайн үедээ л лав зорилгодоо хүрсэн бололтой харагддаг.

Эрдэнэ гээд хүн бий. Мань эр Super theory буюу ертөнцийн үндсэн онолыг нээсэн гэж зарлаад буй. Яг тэр нь юу юм гэхээр мянга гаруй хуудастай, 10 мянга гаруй томъёотой ном унших хэрэгтэй болчихоод байдаг. Хэлсэн, ярьсан зүйлсээс нь логикийн гаргалгаа хийж үзэхэд зарим зүйлс нь зөрүүтэй харагдаж байгаа боловч суурь шинжлэх ухааны мэдлэг нь хангалттай өндөр төвшинд бололтой байдаг юм. Би мань эртэй вэб сайтаар нь дамжуулж асуултууд тавиад зөрүүлж хариулт аваад сууж байна. Мань эр орчин үеийн физикийг бүхэлд нь бут цохисон гэх мөртлөө (зөв онол тэгэх л ёстой) үндэслэлүүд нь хуучин онолын ажиглалтууд дээр тулгуурлаад байх шиг байгаа юм. Тухайлбал энергийн 4 төрөл, сансарын тогтмол гэх зэрэг хийсвэр чанартай онолын ойлголтуудыг хэлж байна. Мухардалд орчихолгүй шиг ярилцлагыг цааш нь үргэлжлүүлэх болно.

Энэ их нэгдлийн гээд буй онолыг миний бодлоор хүн төрлөхтөн ойрын хэдэн зуун жилд гаргаж амжихааргүй харагдаж байгаа юм. Ньютоны физик, Эйнштэйний физик, орчин үеийн Цөмийн физик, Биологийн ухаан, Астрофизик - эд нар орчлон ертөнийн шинж чанар дээр л ажиллаад байгаа болохоос биш мөн чанарыг ойлгох тал дээр их санасан газар 900 мянга хонож байгаа.

Асуудал хүн төрлөхтөний хамгийн агуу, хамгийн сүүлчийн онолын төвшинд яригдаж байгаа үед түүнийг Монгол хүн, шар хүн, хар хүн нээсэн эсэх, энэ тэр нь философийн утгаа алддаг жамтай. Үнэхээр магадлал багатай ч, мань эр нээсэн байгаасай - тэгвэл бид хэд хүн төрлөхтөний түүхэнд урд хожид байгаагүй, дахиад хэзээ ч байхгүй тийм шийдвэрлэх (чухал биш) үед амьдарч байгаагаараа онцлогтой болох юм. (хэдийгээр технологид ашиглахыг нь харж амжихгүй ч)

Философийн ахисан төвшинд хүн төрлөхтөн л гэж нэг л төлөөллийг ярьдаг болохоос үндэс угсаа ярьдаггүй юм. Гэхдээ хүн гэж өчүүхэн амьтан учраас аль өнцгөөс ирж байгаагаа хэзээ ч нууж чадахгүй. Монгол хүн тэр гайхалтай зүй тогтолыг нээсэн байх болтугай.

Tuesday, December 13, 2011

"Do you want to sell sugar water for the rest of your life, or do you want to come with me and change the world?"

"Do you want to sell sugar water for the rest of your life, or do you want to come with me and change the world?" said Steve Jobs to Pepsi's then CEO, in order to get him away with him.

Tuesday, December 6, 2011

Keeping things cheap

Collateral damage гэж ойлголт байх. Хийсэн үйлдэлээс нь болж огт хаа хамаагүй хөндлөнгийн хохирол үүсэхийг хэлдэг. Тухайлбал автомашины онцгой татвар бол тэр юм.

5000 мотортой цоо шинэ машинд 7,000 доллар буюу 10 сая төгрөгний, өөрөөр хэлбэл нэг машины татвар төлөх нь. Одоо УИХ-н гишүүд хэрхэн өөрсдийн унадаг том мотортой машинуудаа бүгдийг нь сольж Эксель авч унахыг нь харах л үлдлээ. Яагаад гэвэл энэ татвар нь тэдэнд зориулсан шиг логикийн хувьд сонсогдоод байгаа.

Эсвэл дээхнэ нэг баян бацаан "бензиний үнэ хэдэн мянга болоосой, хотоор ганцаараа явахгүй юу" гэсэнтэй адил зүйл болох уу. Энэ бол collateral damage юм.

"Том мотортой машин илүү бензин иддэг, тэгээд жирийн иргэд том мотортой машин унаж "хэзээ" ч чадахгүй болчихвол агаарын бохирдол ихсэхгүй" гэж хэлвэл энэ хамгийн том монгол тэнэглэл болно. Ингэж хэлж байгаа хүнд хэлэх үг ч олдохгүй. Захын нэг албан тушаалтан зүгээр л ажлын байрны тодорхойлолтондоо заасан ажлуудын 60 хувийг хийхэд л Монголын бүх хүн ам 4500-аас дээш мотортой машин унах хэмжээний агаарын бохирдлыг хааж бууруулчихаар боломж хэдэн зуугаараа байна.

Саяхан нэг компани 20 сая төгрөгөөр нэгэн дүүрэгт мод тарьсан боловч олигтой ургаагүй гэнэ, бүүр АТГ-д очиж шорон орондоо тулсан юм байх. 20 сая төгрөгнөөс хэдэн ч төгрөгний авлига өгөх вэ. Гэтэл үнэн хэрэгтээ өвөл зам дээр цацсан давсаа бүгдийг нь хамж шүүрдээд ногоон зурвас дээрээ овоолчихоор тэнэг хүний ч ухамсарт нөгөө хэдэн мод нь үхнэ гэж буухгүй юу. Иймэрхүү ядарч ядаж яваа шудрага иргэддээ бол хаан заан. Гудамжаа ч яаж цэвэрлэх ухаанаа мэдэхгүй. Ногоон зурвас нь давсан зурвас болчихоод, хотын төвд нь шарилж ургаж байхад дэлхий дээрх хамгийн бага цалинтай ядарсан муу ард түмэндээ дандаа "үнэтэй" бэлэг барьж байх юм.

Тэр 4500СС мотор монголд хэрэггүй, харин тэрний салон нь мод, арьс, хөгжим нь Bose, суудал нь өвлийн хүйтэнд халдаг. Тэнэг сонсогдож байгаа байх. Гэхдээ би Монголчуудыгаа аятайхан юм хэрэглэж эдлэх эрхтэй гэж гүн бат итгэж байна.

Өнөөдөр дэлхийн үнэтэй хотуудын нэгэнд тооцогдох Бээжингийн хамгийн үнэтэй дүүрэгт, сайхан ресторанд, инээмэглэсэн үйлчилгээ аваад дүүрэн махтай, чанартай хоол аваад идэхэд 5-6 мянган төгрөг л болж байна. Дэлхийн хамгийн үнэтэй хот Нью Йоркод хувцас Монголоос хэд дахин хямдхан. Лондонгоос та хүссэн машинаа Монголоос дор хаяж 2 дахин хямдхан авна, энэ онцгой татварын дараа бол 3 дахин болж таарлаа.

Ер нь төр засгийн үүрэг юу юм бэ гэдэг нь дэлхийгээр тойроод идэж, уугаад, өмсч зүүгээд, байр сууцны үнийг нь сонирхоод явж байхад л их ойлгомжтой. Америк, Хятадад яагаад амьдрал боломжийн хямдхан байдаг юм бэ гэвэл тэнд тэгшитгэлийн нөгөө тал буюу нийлүүлэлт тал дээр нь ажилладаг юм. Манайх шиг нийлүүлэлт талынхаа үнийг нь байнга нэмээд, эрэлт тал дээр нь бүхэл бүтэн 4 жилийн турш ердөө 1 сая, 1.5 сая төгрөг өгмөр аядаж гийгүүлдэггүй юм. Эдийн засгийг ингэж удирддаггүй юм. Ядаж 10 жилийн хүүхдүүдэд заадаг анхан шатны 3 хуудастай тайлбар хэвлэмэл олж уншаасай.

Төр засаг ард түмэндээ хямдхан үнээр чанартай амьдрах боломж бололцоог хангаад өгчихөж байвал болох юм. Хэн ч төрөөс мөнгө гуйгаагүй. Багш нар цалингаа нэмүүлье гэж хэлээгүй - зүгээр л авдаг цалин амьдралд нь хүрдэг байя л гэж байгаа. Монголоос хувцас авна гэдэг бол амиа хорлохтой адил, байр сууцны үнэ удахгүй дэлхийд дээгүүр цохино, машин унах аргагүй болох нь, хоолны талаар ярилт ч үгүй. Монгол шиг нэг хүнд нь 20 гаруй толгой мал ногдчихоод махны үнэ нь олон улсын жишигт дөхөж очсон тийм утгагүй эдийн засагтай улс дэлхийн хаана байна.

Дандаа эерэг байхыг хичээж байна. Гэхдээ бодит байдлыг ойлгуулахын тулд негатив юм ярихаас өөр аргагүйд хүрч байна. Негатив байгаа энэ байдал нь өөрөө үнэндээ юу ч биш. Монгол шиг ийм эдийн засгийн парадигмтай улсыг хөгжүүлэхэд ямар амархан бэ. Гэтэл бодит байдал дээр албан тушаалтнууд, зарим хүмүүсийн ухамсар дорой, ийм хөгийн арчаагүй байдлыг харахаар ямар хэцүү вэ.

Saturday, December 3, 2011

Quantum bizarre

2 сарын өмнө нетрино гэрлээс хурдан хөдөлж байгааг туршилтаар тогтоов. (Opera Experiment) Би, мөн олон хүмүүс энэ нь аймшигтай туршилтын алдаа гэж бодож байгаа. Гэхдээ юмыг яаж мэдхэв ямар ч алдаагүй тохиолдолд бидний орчин үеийн физикийн ойлголтуудад бас нэгэн томоохон цохилт болно. Энэ нь магадгүй урд уулнаас цааш газар үгүй гэж боддог байсан хуучин хүүд үнэн хэрэгтээ урд уулнаас цааш газар бий гэж хэлэхтэй адил биз. Магадгүй бүүр хүнд ч юм болж мэднэ. Гэхдээ л эрсдэлийг сайтар судлаж мэдсэнээр шинэ боломжуудыг нээж болох юм гэсэн суурь логикийн дагуу бол яадаг ч байсан нааштай л юм болох нь тодорхой.

Нетрино бол та бидний мэдэхээс илүү мэддэг квант хэсэг. Секунд тутамд бидний биеийг хэдэн тэрбум нетрино бөмбөгдөж нэвтлэн гарч байдаг. Нетрино цэнэггүй, масстай эсэх нь Qүл мэдэгдэх (масс гэж ер нь өөрөө юу юм бэ), бусад квант хэсгүүдтэй харилцан үйлчлэлцдэггүй шахам хэсэг юм.

Мөн саяхан 2009 онд гарсан номны тухай мэдээлэл аваад дэлгэрүүлж үзлээ. Анхдагч эсийн мастер Robert Lanza Biocentrism гэж шинэ онол гаргасан. Би өмнө нь E8 онолын тухай бичиж байсан. Харин Ланзагийн онол ёсоор масс, оройн зай, цаг хугацаа орчлон ертөнц нь цөм үнэн хэрэгтээ зөвхөн бидний төсөөлөлд оршин буй юм байх. Ланза ер нь бол яг юм сонирхолтой болоод ирэхээр нь зогсчихсон. Цаашаа төсөөлөхөд үнэн хэрэгтээ бэрх юм билээ л дээ. Мань эр ч бас зогсчихоод буй.

Юутай ч мань эрийн онолын үндэслэлүүдийг нь бизарре кван үзэгдлүүд талаас нь тайлбарлая.

1. Quantum Entanglement буюу квант холбоос гэж нэг ойлголт бий. Хэрэв хоёр фотоныг нь хооронд нийлүүлээд, эргүүлж салгаад нэгийг нь ертөнцийн энэ мухарт, нөгөөг нь ертөнцийн нөгөө мухарт аваачиж хориод. Аль нэгнийх нь цэнэгийг өөрчлөвөл нөгөө фотоны цэнэг тэр даруйд дагаж өөрчлөгддөг. Энэ бол туршилтаар батлагдсан зүйл. Зарим физикчид энэ бол мэдээллийг маш хурдан солилцох үзэгдлийн дагуу боломжтой гэж байгаа. Харин Ланза бол орон зай гэж үгүй тийм учраас энэ нь боломжтой гэж байгаа.
2. Эгэл материйн хөдөлгөөн нь долгиолог хэлбэртэй байдаг. Гэхдээ хэн нэгэн этгээд ажиглалт хиймэгц долгиолог хөдөлгөөн нь хэвийн болж хувирдаг. Квант онол ёсоор аливаа эгэл материйг ажигламагц л түүний шинж чанар нь өөрчлөгддөг. Фэйнманы хэлсэн ёсоор ертөнц байж болох бүхий л түүхтэй. Түүнд нэг түүх гэж үгүй. Мөн аливаа матери өгөгдсөн цаг хугацаанд хаана ч байх магадлалтай. Өөрөөр хэлбэл чиний гар утасны эгэл хэсгүүд чамайг ажиглаагүй байхад андромеда галактик дээр, африкт ер нь хаана ч байж болно. Double Slit туршилтийн дагуу фотон буудсан нэг л замаар биш харин А цэгээс Б цэгт хүрэхдээ байж болох бүхий л арга замыг хэрэглэдэг.

Дээхнэ Нат Жиогоор хэд хэдэн сонирхолтой нэвтрүүлэг үзсэн юм. Энэ нь их сонирхолтой бөгөөд учир битүүлэг юм байна гэж бодогдож байсан. Тухайлбал нэгэн төрөлхийн сохор хүн тагнайгаа таших бөгөөд сарьсан багваахайтай адилаар эргэн ойж буй авиагаар орон зайн баримжаа, хана, хаалганы байршил, бүүр ямар материалаар хийгдсэнийг төвөггүй хэлж байлаа. Мэдээж хүн төрөлхийн сарьсан багваахай мэт чадваргүй бөгөөд хүлээн авах эрхтэнгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ л энэ боломжтой байна. Бас харааны гажигтай өөр хүнд мэс засал хийхдээ нөхцөл байдлаас шалтгаалж дүр зураг тархинд урвуугаар буух байдлаар л хараа оруулсан. Гэтэл ердөө хэсэг хугацааны дараа тэр хүн хэвийн харж эхэлсэн. Учир нь мань эрийн тархи дунд нь орчуулга хийж эхэлсэн байна.
Бас оптикал илюжний дагуу хүний тархи хорвоо ертөнцийг бодит байдлаар бус харин хүнд ойлгомжтой хэлбэрээр хэрхэн хүлээн авдаг нь маш олон жишээгээр батлагддаг. Хүн ертөнцийг макро төвшинд хүртэл бодит байдлаар бус гуйвуулж ойлгодог нь оптикал илюжн гээч юм бий болоход хүргэж байгаа юм. Ланза өөрийн онолыг батлахдаа энэ талаас нь бас харж үзвэл дөхөм болно.
Мөн та бүгд мэднэ, бид үргэлж өнгөний тал дээр маргалдаж байдаг. Цэнхэр гэхэд хөх гэж хэлдэг. Эрдэмтэд 4 хүн тутмын 3 нь өнгөний хувьд "сохор" байдгийг баталсан. Өөрөөр хэлбэл тархинууд өнгийг өөр өөрөөр хүлээж авдаг.

Гэхдээ Ланза ч бай хэн нэгэн нь энэ санааг дараагийн шатанд аваачиж Их нэгдлийн онолыг гаргах л хэрэгтэй. Яг энэ тухай бодхоор шинжлэх ухааны хувьд бид ямар хөгийн өчүүхэн, хөгжлийн анхан шатандаа яваагаа мэдрэнэ. Ахисан шатны хуучин хүү. Хуучин хүү шинэ хүү болох цорын ганц алхам нь Их нэгдлийн буюу эцсийн онолыг гаргах.

Thursday, December 1, 2011

Risk Forum II

Эрсдэлийн форумд 280 гаруй мэргэжилтнүүд оролцож, 20 гаруй панелист, илтгэгч нараас сонсов. Purplebook-н цоо шинэ хэвлэмэл, Kaspersky вирусын үнэгүй програм зэрэг бэлэг сэлт гардуулав.

Арын албанд олон тооны хүмүүс нойр хоолгүй ажиллаж, хэдэн арван сая төгрөгний зардал гарч байгааг харж нүдээ олсон байх болтугай гэж бодов. 5 жилийн өмнө Анхны Mongolian Investment Banking Conference-г бид зохион байгуулж Хонг Конгийн Хөрөнгийн бирж, гадаадын хөрөнгө оруулалтын банкируудыг Монголд урьж авчиран хувьцаа гаргах, олон улсын зах зээл дээр мөнгө босгох асуудлыг хөндөж тавьж байлаа.

Тэр үеэс хойш, түүнээс өмнө зохиогдсон бүх хурал зөвлөгөөн дандаа үнэгүй болж, бид хармаанаасаа гаргаж, олон хүн ирвэл баярласаар - тийм л байх ёстой юм шиг болчихож. Харин гадуур сүржин сүржин сурталчилгаа бүхий хурлууд, олны танил хүмүүсээр илтгэл тавиулаад хуралд суугчидаас мөнгө авдагийг нь сайн ойлгодоггүй. Уул нь зөв ч байж магад.

"Компанийн сурталчилгаа юм болов уу гэж бодоод ирсэн чинь ийм нийгэмд хэрэгтэй зөвлөгөөн байсан юм уу" хэмээх хэн нэгэний нүдэнд оч гялалзахыг харах нь кайфтай.

Форумыг бид "Өнөөдөр Монголын байгууллагуудад байгаа хамгийн том эрсдэл нь эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэхгүй байгаа явдал мөн" хэмээн тэмдэглэж өндөрлөсөн.

Лэйтоны гүйцэтгэх захирал Марк "Эрсдэлийг таньж мэдсэнээр шинэ боломжууд нээгддэгийг ч бас мартаж болохгүй" гэж маш сонирхолтой, миний санаагүй пойнтыг хөндсөн. Бас нэг илтгэгч Колин "Боловсролыг тасралтгүй дээшлүүлэх нь эрсдлийн удирдлагын гол амин сүнс мөн" гэсэн бол Рио Тинтогийн Жон "Байгууллагын зорилгодоо хүрэх гол арга хэрэгслүүдийн нэг нь Эрсдлийн удирдлага юм" гэж тэмдэглэсэн. Манай Мэргэжлийн Хяналтынхан "Анхны эрсдлийн удирдлагын форумаас бид маш олон санааг амжилттай хэрэгжүүлснээр өнөөдөр Монголын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас 90 гаруй мянган аж ахуйн нэгжүүдэд эрсдлийн үнэлгээ хийх нүсэр ажлыг хийж байна" гэж хэлсэн нь үнэхээр зовхи өргөмөөр явдал байлаа.

Изинисийн Бат-Идэрийн "Чеклистэд суурилсан эрсдлийн удирдлага" илтгэлийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Бид Америкт эрсдлийн удирлагын шинэ феноменон болоод байгаа бестселлэр "Чеклист" номыг орчуулуулж байна. Орчуулга дуусмагц бид 1,000 хувь хэвлүүлж Монголын бүх цагаан халатнуудад тараана. Монгол хүн эмнэлгээс халдвар авдаггүй байгаасай.

Асар ахисан шатны ойлголтыг тэнэг хүнд ч ойлгуулж чадаж байвал тэр бол урлаг, тэр бол түүх, тэр бол гоц үзэгдэл. Юун Монголпоп.

Бид мод тарих, хог түүхээс арай ахисан төвшинд нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг байхыг эрмэлздэг. Гэхдээ л энэ намар бид 500 мод тарьсан. Тэрнийгээ рекламдаж явах харин шаардлага үгүй.

Эрсдлийн Эрдэм Шинжилгээний Институт байгуулагдлаа. Хүн ардын амар амгалан амьдрах орчинг бий болгоход жинтэй хувь нэмэр оруулаасай.

Monday, November 28, 2011

RISK FORUM II - NOV 30 - riskforum.mn

Форумын үндсэн үзэл баримтлал

Төрийн онолын дагуу түүний үндсэн үүргүүдийн нэг нь амар тайван, аюулгүй нийгмийг цогцлооход оршдог. Нийгэмд буй олон төрлийн эрсдлийг бууруулж чадсанаар ард иргэдэд амар тайван амьдрах орчныг бүрдүүлдэг.

Үүнтэй адилаар бизнесийн орчинд буй эрсдлийг бодлого, зохион байгуулалттайгаар бууруулж чадсанаар хохирлыг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх, улмаар нийгэмд буй эрсдлийг бууруулах эхний зорилгыг биелүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллагуудыг эрсдлийг бууруулах нэгдсэн үйл ажиллагаанд амжилттай татан оролцуулах шаардлагатай.

Эрсдлийн форумын үндсэн зорилго нь Төрөл бүрийн эрсдлийг бууруулах, эрсдлийг удирдах тэргүүний туршлага, практикийг судлах, цаашид түгээх, ард иргэдийн эрсдлийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон талт зорилтыг хангах явдал мөн.

Хүний амьдралын алхам бүр, бизнесийн үйл ажиллагааны явц бүр өөртөө эрсдлийг агуулж байдаг. Тэрхүү эрсдлийг бууруулж, бага эрсдлээр ихийг бүтээж чадаж байвал тэр нь өөрөө зөв нийгмийн шинж чанар юм.

Олон улсын эдийн засгийн хямралаас гарч буй дүгнэлт нь тэр чигтээ эрсдлийн удирдлагыг сайжруулах тухай асуудал юм. Санхүүгийн захын хямрал, Улаанбаатарын утаа - түүний шалтгаан, Японы цунами хийгээд улбаалсан цөмийн цахилгаан станцын хямрал зэрэг бүхий л эрсдлийг удирдах нэгдсэн, нийтлэг аргачлал бий, түүний суралцаж, түгээж, сайжруулж болно.

Засгийн газрын зүгээс бизнесийн орчин дахь эрсдлийг бууруулах, улмаар нийгэмд буй системийн эрсдлүүдийг тодорхойлох, бууруулах талаар шат дараатай арга хэмжээ, санаачлагуудыг авч хэрэгжүүлэх учиртай. Тухайлбал даатгалын компаниудаар дамжуулан хийж буй Малын индексжүүлсэн даатгал нь байгалийн гамшгийн эрсдлээс малчдыг хамгаалах, хохирол тохиолдсон үед нь нөхөн төлөх зорилго бүхий шинэлэг эрсдлийн удирдлагын арга хэрэгсэл юм. Энэ нь олон улсын хэмжээнд сүүлийн үед гарч ирж буй индексийн даатгалын нэгэн онцлог хэлбэр.

Жил бүр маш олон иргэд, байгууллагууд зам тээврийн осолд хохирч, ослын улмаас учирсан мөнгөн зардлаа олж авч чадалгүй хохирдог. Харин саяхан батлагдсан жолоочын заавал хариуцлагын даатгалын хууль хэрэгжиж эхэлснээр энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой болж байна. Цаашлаад хариуцлагагүй, төлбөрийн чадваргүй жолооч нарт даатгалын сектороор дамжуулан эдийн засгийн торгууль ногдуулах замаар хөдөлгөөнд оролцуулахгүй байх, нэгэнт хохирол учирсан тохиолдолд төлбөрийг даатгалын сектор хариуцах зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм.

Засгийн газар өөрийн яамдын харъяа институциүдээр дамжуулан өдөр тутам ард иргэдийн амар амгалан, эрсдэлгүй амьдрах орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байдаг. Эдгээр институциүдээс зарим та бүгдэд хэдийнэ танил болсон байгууллагуудаас дурьдвал - Мэргэжлийн хяналтын ерөнхий газар – хүний сайн сайхны амьдрах нөхцлийг бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр, Онцгой байдлын ерөнхий газар – ард иргэдийг гамшгаас хамгаалах үндсэн үүрэгтэйгээр, Цагдаагийн ерөнхий газар – хүний эрхийг хамгаалж, амар тайван амьдралын баталгааг хангах зорилготойгоор , Эрүүл мэндийн газар – хүн ардад эмнэлгийн тусламж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хүргэх зорилготойгоор тус тус ажиллаж байгаагаас үзэхэд эдний ажил, зорилго та бүгдэд маш тодорхой болох болов уу.

Мөн тухайлбал Сангийн яам нь “иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах” үндсэн чиг үүрэгтэй бодлого боловсруулж, хэрэгжүүлэгч байгууллага билээ. Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгын хүрээнд нийгэм, бизнесийн орчинд байгаа эрсдлийг олж тодорхойлох, түүнийг системтэйгээр бууруулах ажилд Засгийн газрын бусад байгууллагууд, өөрийн харъяа байгууллагууд, мөн олон нийт, олон улс, бизнесийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах учиртай.

Ингээд нарийвчлан үзвэл Төр нь тэр чигтээ эрсдлийн удирдлагын нүсэр том аппарат гэдэг нь харагдаж байна. Форумыг улам улам өргөжүүлэн хийж, Монголын ард иргэд, байгууллагуудын орчин дахь эрсдлийг шат дарааллан бууруулах зорилготой.

Thursday, November 24, 2011

Хэрэглээ

Олон жил ажиглахад хэрэглэж үзээгүй хүн төсөөлөхөд хэцүү байдаг.

Нью Йоркийн банкиртай харьцаж, дугтралцаж, дэгээдэлцэж үзээгүй хүн Нью Йоркийн банкиртай өрсөлдөхөд ямархуу байх талаар төсөөлөхөд бэрх. Яг л чанартай хувцас мэдэхгүй хүн чанаргүй хувцсыг ялгахгүйтэй адил.

Тийм учраас би Монголчуудыг бүгдийг нь хэрэглүүлэх, бүүр тансаг хэрэглээг мэдрүүлэхийн төлөө байр суурьтай байдаг. Ядаж л талхны мөнгөнд худалдагдахгүй. Тийм ч учраас Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулж эхлэхэд нь би эсрэг байр суурьтай байдаг. Яадаг юм хэрэглэцгээж л байг. Харин нийлүүлэлтийг нь нэмээд өгвөл инфляци өсөхгүй байж болно.

Тийм учраас машины, тэр тусмаа том мотортой машины татварыг нэмж болохгүй. Том мотортой машин гэдэг бол тансаг машин. Ухаан нь монгол хүн тансаг машин унаж болохгүй гээд байгаа юм уу. Огцом баяжигч, шинэ цагийн монгол бол тэр татвар нь хэд ч байсан аваад унана. Би харин тэгэж чадахгүй, шудрага иргэдийг нь яриад байна. Тэд нар бас савхин салонтой, 4500 мотортой спорт машин унаж болохгүй юу.

Үгүй юм бол метрогоо шийдээд өгчих. Ахисан төвшний нийгэмд угаасаа машин хог. Тэгвэл метрогоо шийдчих, дараа нь татвараа ярилцацгаая. Жаахан дэс дараатай, логиктой, фундаментал, про-шудрага иргэн байцгаамаар байна.

Saturday, November 19, 2011

Thursday, November 17, 2011

Дараалал

Хүн эхлээд өөрийгөө жинхэнэ утгаар нь хайрлаж сураад, дараа нь ханиа хайрлаж сурах учиртай юм (мэдээж энд эцэг эх, ах дүүсийг оруулчихая), тэгсний дараа өөртөө огт хамаагүй хүмүүсийг хайрлах тухай асуудал ярина. Харин түүний дараа л эх орныг хайрлах, эх дэлхийг хайрлах тухай асуудал ярих ёстой юм болов уу.

Ганц бие хүн 5 сарын цаадхыг л харж чадах бол, Айл гэр 5 жилийн цаадхыг, институц 50 жилийн цаадхыг, харин улс орон 500 жилийн цаадхыг харж чаддаг/чадах ёстой. Тийм учраас хүмүүс нэг нэгээрээ агуйд биш, нийлж айл болоод, нэгдэж групп болоод, олширч улс болон амьдардаг жамтай. Гэтэл улс 500 жилийн цаадхыг харж чадаж байна уу. Үгүй бол улс өөрийн зорилгыг биелүүлэхгүй байна гэсэн үг. Энэ л миний санааг зовоож байна. Монгол хүн, монгол айл, монгол групп, Монгол улс 500 жилийн дараа хаана байх вэ гэдгийг хэн бодож, хэн тэрэнд зүглэж явах вэ...

Wednesday, November 16, 2011

Politician

Танил эрхэм тв-ээр ярьж байнаа. Улс төрчид нь улс төрөө, бизнесменүүд нь бизнесээ л хийдэг баймаар байна. Хоорондоо холилдмооргүй байна гэнэ.

Улс төрч гэж мэргэжил дэлхийн монголд л байдаг юм болов уу даа. Бизнесмэн ч гэсэн уул нь тухайн үеийн статус болохоос мэргэжил биш байлтай.

Ер нь бол бие хүний хувьд төлөвшсөн, өөрөөр хэлбэл философич болж гүйцсэн, өөрийн эрх ашиг биш бусдын эрх ашгийг хамгаалахын тулд бүх сэтгэлээрээ шийдчихсэн этгээд л улс төр хийдэг зүй тогтолтой юм даа. Тэр хүн нь бизнес хийж яваад тийнхүү боловсорсон уу, багшилж байгаад ингэж боловсорсон уу, эсвэл мал хариулж явсан уу энэ тэр нь огт хамаагүй юм л даа. Яг энэ чиглэлээрээ топ боловсролтой хүн нь ингэж ярихаар бусад нь яах юм бол доо.

Өмнө нь би буруу хандлага гэж үгүй, зөв үр дүн л гэж бий гэсэн маань санагдаж байна. Өөрөөр хэлбэл оргилд аль ч замаар яваад хүрч болох юм.

Tuesday, November 15, 2011

Төв банкны орлого үр дүнд ханшийн тэгшитгэл суух ёстой юу

Төв банкны нөөц ба ханшийн тэгшитгэл
Саяхан сонин дээрх өгүүлбэрүүд анхаарал татав. Утгачлан сийрүүлбэл “...Монголбанк 2010 онд 145 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Ингэхдээ төгрөгийн ханшийн өөрчлөлтөөс 183 тэрбум төгрөгний алдагдал хүлээж. Үүнийг 2011 онд олсон ашгаараа нөхсөн ч 145 тэрбум төгрөгийн алдагдал хуримтлагдан үлдсэн байна... Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны явцад УИХ-н гишүүд алдагдалтай ажилласан төв банкинд хариуцлага хүлээлгэх ёстой, хэрэв арилжааны банк байсан бол Монголбанк аль хэдийнэ дампуурлаа зарлах болсон байна гэцгээж, Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв... “

Төв банкны нөөц – доллар ба бусад валют график
Ханшийн тэгшитгэл
Монгол улсын компани санхүүгийн тайлангаа төгрөгөөр илэрхийлж гаргадаг. Хэрэв энэ компанийн кассанд 1,000 доллар байгаа, мөн бусдад доллараар төлөх өр төлбөр үгүй бол үүнийг “долларын урт позицтой” гэж нэрлэдэг. Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу энэхүү 1,000 долларыг санхүүгийн тайланд тусгахдаа өдөр бүр mark-to-market буюу ханшийн тэгшитгэл хийж төгрөгөөр илэрхийлэгдэх дүнгээр нь бүртгэж явах ёстой.
Төв банкны нөөц
Гэхдээ би Төв банкны гадаад валютын нөөцөнд ханшийн тэгшитгэл хийх учиргүй гэж эртнээс үзсээр ирсэн. Өөрөөр хэлбэл орлого үр дүнгийн тайландаа нөөцийн дахин үнэлгээний өөрчлөлтийг тусгах учиргүй. Дэлхийн олон том банкууд баланс дээрээ ханшийн тэгшитгэл хийдэггүй. Мэдээж балансаас гадуурх ханшийн тэгшитгэлийг өдөр тутам хийх нь зөв. Хэдийгээр Төвбанк ханшийн тэгшитгэл хийх нь зүйтэй гэж үздэг зарим томоохон эдийн засагч нар байдаг ч, тэдний гаргаж ирдэг аргумент нь надад хангалттай санагддаггүй.
Төв банк бол ашгийн төлөө бус, мөнгө хэвлэх эрхтэй, зах зээл дээрх мөнгөний эрэлт нийлүүлэлтийг зохицуулах үүрэгтэй, ард түмэн, хүн ардын сайн сайхны төлөөх эрхэмсэг оршихуй бүхий онцгой статустай байгууллага. УИХ буюу ямар ч статустай байгууллага энэ байгууллагын үйл ажиллагааны зардал талыг хэлэлцэхээс биш орлого талыг, тэр тусмаа гадаад валютын нөөцөн дэх ханшийн тэгшитгэлийн ашиг, алдагдлыг хэлэлцэх ёсгүй. Бүр түүгээр нь дарамт шахалт үзүүлж ч болохгүй.
Учир нь бид ардчилсан дэглэмтэй, чөлөөт зах зээлт орон. Ийм зах зээлд валютын ханш нь эрэлт нийлүүлэлт болон макро эдийн засгийн суурь хүчин зүйлийн зарчмаар тогтоогдох ёстой. Төв банк нь ханшийн огцом савлагааг бууруулах, макро хүчин зүйлсийн тогтвортой байдлыг хангах л байдлаар оролцохоос биш зах зээлийн хандлагыг тогтоохгүй юм. Хэрэв төгрөгийн ханш макро шалтгааны улмаас чангарах ёстой бол чангарах л учиртай. Эсрэг тохиолдолд мөн үнэн.
Хэрэв та анзаарсан бол төгрөгийн ханш бусад гадаад валютын эсрэг чангарах тусам Монголбанк ханшийн тэгшитгэлийн маш их алдагдал хүлээхээр харагдаж байна. Яагаад гэвэл Монголбанкны нөөцөд байгаа нөгөө 1,000 доллар чинь өмнө нь орлого үр дүнгийн тайлангаас харахад 1,300 төгрөгтэй тэнцэж байснаа харин одоо 1,200 төгрөг болоод ирж байна. 100 төгрөгийн алдагдал хүлээж байна. Эсрэгээр төгрөгийн ханш суларсанаар Монголбанкны орлого үр дүнгийн тайлан ашигтай гарна. Гэтэл Монголбанк суурь зарчмаараа ашгийн төлөө бус байгууллага, эдийн засгийн онцгой субъект байдаг. Хэрэв Монголбанк ашгийн хойноос хөөцөлдөж, жил бүрийн эцэст төгрөгийн ханшийг зохиомлоор сулруулах сэдэлтэй болвол энэ нь макро эдийн засаг, бизнес, цаашлаад ард иргэдэд маш хортой зүйл болох болно. Энэ бол зарчмын асуудал. Энэ бол сонирхлын зөрчлийн тухай асуудал.

Friday, November 11, 2011

Малчны сонголт

Малчин сонголтоо хийчихсэн. Малчин 1921 онд Сонголтоо хийж баталгаажуулсан. Малчин 2011 онд ч сонголтоо хийсээр л байна. Малчид хөгжил дэвшлийг л сонгоод байгаа. Худлаа гэвэл Их дээд сургуульд сурч байгаа, хөдөө нутгаас ирж байгаа оюутны тоог хар.

Гэтэл үүнийг ойлголгүй, өөрөө орчин үеийн хувцас, хурдан унаа, гар утас барьж компьютерийн ард суучихаад "Уламжлалт мал аж ахуй, соёлоо байгаа тэр чигээр нь хадгалцгаая" гэх мэтийн 1204, 1500-аад онуудад бидний өвөг дээдсийн өөрөөр шийдчихсэн юмыг эргүүлж буцаагаад байх шаардлага үгүй. Худал гэвэл Мандухай Сэцэн хатан, Чингис хаан, Хувилай хаан, Монголын эзэнт гүрний түүхийг бүхэлд нь судлаж үзтүгэй. Өвөг дээдэс маань яаж хоцрогдсон мал аж ахуйгаа хөгжүүлэх, мануфактуринг эхлүүлэх талаар үеийн үед сэтгэлээ чилээж байсныг мэдтүгэй. Ам байдаг учраас ярих ёстой юм биш. Тархи байдаг учраас харин бодох ёстой юм.

Мал хариулж өссөн учраас би сонголтоо хийж байна. Би оюунлаг, орчин үеийн, дэлхийд өрсөлдөх боломжтой тэр Монголчуудыг мал хариулуулж уулын мухарт үрмээргүй байна. Монгол хүн бахархах, "омогших" дуртай. Хүн түүхээрээ омогшихгүй юм. Харин хүн ирээдүйд хийж бүтээх, түүний тулд өнөөдөр хийж буй ажлаараах гайхуулах ёстой юм.

Уламжлал өв соёлоо хадгалж үлдэнэ. Хадгалдаг арга нь байна. Хадгалахын тулд Монгол иргэнд сонголт хийх эрх өгөлгүйгээр Малчин хэвээр нь хадгалж хэрхэвч болохгүй. 500-600 мянган иргэнээ уламжлал хадгалах нэрийдлээр хамгийн бүдүүлэг амьдралын хэлбэрт цөлж болохгүй. Тийм л их уламжлалаа хадгалах гээд байгаа юм бол 10,000 жилийн өмнөх шигээ агуйд амьдарцгааж бас болно. Уламжлал хадгалах, хоцрогдсон хэлбэрээр амьдрах хоёрын хооронд хэдэн километрийн зай бий.

Би Монгол хүн 50 жилийн дараа мал хариулах биш харин Орчин үеийн лабораторид суугаад дэлхийд Монгол хүнээс өөр хүний хийж чаддаггүй өндөр технологийн бүтээгдэхүүнийг гаргадаг байхыг мөрөөддөг. Монгол хүн дэлхийн тавцанд сэлэм эргүүлж цахиур хагалахгүй ээ. Харин хийж бүтээж, босгож мандуулж шинэ Монголын шинэ бахархалыг төрүүлэх хэрэгтэй.

-----------------

Гадны этгээд Монгол хүнийг доош нь харах харцыг олон жил мэдэрч ирлээ. Харанхуй нэг нь мэдрэхгүй өнгөрнө. Харин юм ойлгодог хүн бүр тэр харцыг мэдэрдэг буй заа. Монгол хүнийг дэлхийд хүндэлдэг болгохын тулд өнөөдөр бид ажиллах хэрэгтэй.

Онгоцноос буугаад раллид оролцох гэж буй мэт эндүй сундуй замаар, эсрэг урсгалаар явж буй машинтай ердөө тохой хэрийн зайнд зөрсөөр хотын төвд хүрч ирсэн гадаад эрхэм монгол хүнийг хэзээ ч хүндэтгэж харахгүй. Ийм замтай улс, ийм замтай хүмүүс бол яг бизнесийн уулзалтанд жинс өмсч ирсэн хүнтэй адил үзэгдэнэ. Бид хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд тэргүүн байр эзэлж, олон улсын онгоцны буудлын зам нь Африкийн нэг ядруухан орноос долоон дор, хүний хөгжлийн үзүүлэлтүүдээр дэлхийд дандаа сүүл мушгиж, сонин телевизэрээр нь хагас солиотой, хийрхэлтэй мэт тархи угаалт тасралтгүй явж байгаа энэ үед Монгол омогшил, Монгол бахархалын тухай ярихгүй. Хэн мал аж ахуйгаа хадгалж үлдэе, хэн Монгол омогшил гээд цээжээ дэлдээд байна, тэр хүмүүс "но"-той. Бид бөөгийн сүсгийг аль 800 жилийн тэртээ халж орхисон. Яагаад бидний өвөг дээдэс 800 жилийн өмнө эхлүүлж 500 орчим жилийн өмнө бүрэн халж орхисон бөөгийн ёс өнөөдөр эргэж дэлгэрэв ээ. Шашин, мухар сүсэг хоёрын ялгааг ойлгохгүйд хүртлээ ухамсарын доройтолд орлоо гэж үү дээ. Хүн нийгэмшиж, иргэншиж амьдрахын тулд шашин байдаг, иргэншилд философи хэрэгтэй, харин мухар сүсэг хэзээ ч философитой байдаггүй юм.

50 жилийн дараа дэлхийд гайхуулах, Монгол бахархалыг бий болгохын тулд өнөөдөр бид өөрсөд дээрээ оногдсон хариуцлагыг ухамсарлан хэрэгжүүлж, дуудлагыг хүлээн авах ёстой билээ.

Улс төрийн хүүр, бизнесийн хүүр, нийгмийн хүүр, албан тушаалын бөглөөс хүүр, найз нөхөддөө садаа хүүр, ханилж яваа ханьдаа таглаа хүүр болцгоодгоо зогсоох ёстой.

Малчин порш унах эрхтэй. Харин түүнд сонголтыг нь өгсөн үү?

Wednesday, October 26, 2011

Бизнесийн мөн чанар

Компани бол нэг буюу түүнээс дээш тооны гишүүдтэй, ашгийн төлөө байгууллага мөн.

Гэсэн тодорхойлолт орчин үед бий.

Эндээс харахад ганц ойлгомжгүй хувьсагч нь "ашиг" юм. Ашиг гэж үг нь бидний ухамсарт ямар ойлголтыг төрүүлж байна вэ. Хувь хүн өөртөө ашиг олох асуудлыг яриад байна уу. Мөнгөн ашгийг яриад байна уу. Эсвэл өөр ашгийг бас илэрхийлж байна уу.

Мөнгөн ашиг олохын тулд бид бүтээл гаргадаг. Түүнийгээ харилцагч нарт борлуулснаар борлуулалтын орлого, бүтээгдэхүүнийг хийхэд гаргасан зардал хоёрын зөрүүгээр ашиг бий болгоно.

Би өмнө нь хэлсэн 50 долларын төлөө зурсан зураг 50 долларын л үнэ хүрнэ. Харин хүмүүний төлөө зурсан зураг хэмжээлшгүй "үнэ" хүрнэ гэж.

Тэгэхээр өрсөлдөөн, урт хугацааны оршин тогтнолын өнцгөөс авч үзвэл компани мөнгөн ашгийн төлөө ажиллах нь ирээдүйд гарцаагүй сүйрлийг дуудаж байна. Өөрөөр хэлбэл компани мөнгөн ашгийн төлөө ажиллах нь өөрөө компани гарцаагүй мөхлийн төлөө ажилладаг гэдэг гаргалгааг гаргах юм.

Бизнес бол урлаг гэж би томъёолж байсан бол одоо дахиад нэг шат ахиулж байна.

Бизнес бол урлаг биш, харин урлагийн нөхцөлдөх нэгэн хэлбэр нь бизнес юм. Хүмүүнд зориулж хийсэн хүмүүний бүтээл нь урлагийн бүтээл юм бол - бизнес нь хүмүүнд зориулан хүмүүс хамтран бүтээл хийх үйл явц юмаа.

Би өмнө нь хүн гагцаар бүтээл хийх нь олон хүмүүс хамтран бүтээл хийхээс хамаагүй амархан гэсэн санаа цухалзуулдаг байсан. Уран зургийг ганц зураач зурах, 10 зураач хамтран нэг уран зураг зурах жишээгээр төсөөлбөл болно. Гэхдээ уран зургийг ганц урлаач хийчих юм. Харин бизнесийн гаргадаг бүтээлийг ганц сод ухаантан хийж чадахгүй юм.

Корпораци бол урлаачдын урлан. Бизнесээр дамжуулан бүтээлээ гаргаж хүмүүст хүргэнэ. Корпорацийн гаргасан бүтээл "уламжлалт" урлагийн бүтээлээс хүмүүн төрлөхтөнд асар илүү эерэг нөлөөг үзүүлж чадна, чадсаар ирсэн, чадаж байна, цаашид ч чадна. Бид корпорациуд байсан болохоор өнөөдөр агуйд биш харин оффист IPAD бариад сууж байгаа болохоос биш хэдэн мянган уран зураг зурсан учраас энд ирээгүй юм.

Conventional wisdom ёсоор бол мэдээж корпораци бол ашгийн төлөө аймшигт мангас. Яг л уран зураач гэж өөрийгөө худлаа цоллон зургийн халтархай гаргаж, эд мэдэхгүй хүнд зарж мөнгө олдог үзэгдэл түм түмээрээ байдаг шиг корпораци нэрийг газар дор ортол нь гутаагчид хэдэн түмээрээ буй. Миний бодлоор дэлхийд буй нийт корпорациудын 99 хувь нь зүгээр л оромддог.

Харин үлдсэн 1 хувь бүх дэлхийг нуруун дээрээ үүрч явдаг. Хэн компьютер зохиов, хэн салхин сэнс гаргав, хэн шинэ эмчилгээний арга гаргаж байна, хэн хиймэл зүрх хийв, хэн хэдэн зуун давхар шилэн байшин барив, хэн ард түмнийг боловсруулж байна - корпорациуд л хийсээр ирлээ.

Төр бол 99 хувийг хяналтандаа байлгаж, ард түмнийг шунахай этгээдүүдээс хамгаалж 1 хувьд нь нийгмийн сайн сайхны төлөөх ажлаа амар тайван хийх боломжоор хангах үүрэгтэй. Төр энэ үүргээ гүйцэтгэхгүй бол 99 хувь нь эхлээд 1 хувиа барьж идчихээд, дараа нь улсыг залгина. Үүний тулд хүн төрлөхтөн төрийг бодож олсон бололтой юм.

Энэ 1 хувийгаа элитүүд гэж нэрлээд байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь дэлхийн хамгийн агуу уран бүтээлч болоход авъяас, мөнгө, гарал үүсэл, байршил 1 хувийн үүрэг ч гүйцэтгэхгүй. Зөвхөн хүмүүн төрлөхтөн, хамаг амьтны тусын тулд бүтээл бүтээх дийлдэшгүй хүсэл зориг байхад л болно.

Tuesday, October 25, 2011

Timeless existense

Сүүлийн үед "хугацаа" бол 4-р хэмжээс биш харин ердөө л "өөрчлөлтийн дараалал" гэж хэлэх "босогч эрдэмтэд" гарч ирэх болсон.

Ертөнц хугацаагаар хэмжигдэхгүй.

Хүн бидний өчүүхэн амьдралын хувьд бол хугацаа зайлшгүй хэмжүүр мэт.

Харин ертөнцийн хувьд бол хугацаа хэмжүүр байх боломжгүй юм гэсэн бодол зурсхийх болов. Ертөнцийг бүхэлд нь авч үзэхэд хэд хэдэн асуултууд гарч ирдэг.

Хэзээ үүссэн, хийгээд хэзээ дуусах - мөн
Хил хязгаар нь хаана байгаа, түүнээс цааш юу байгаа гэх үндсэн асуудлууд юм.

Хил хязгаарын хувьд өмнө нь "усаар бүрхэгдсэн дэлхийд сэлж буй загасны" жишээгээр. тайлбарласан. Төсөөлөхөд төвөгтэй боловч ухаж үзвэл ойлгомжтой. Тухайлбал Эйнштэйний харьцангуй онолын дагуу орон зай өөрөө "татах хүчний" улмаас муруйдаг (curved space).


Татах хүч гэдэг нь яг үнэндээ өөрөө тусдаа хүч юм уу эсвэл ямар нэгэн өөр "том" зүйлийн илрэл юм уу гэдгийг бид одоо болтол сайн ойлгоогүй. Магадгүй татах хүч хар энергитэй хэрхэн холбогдож байгааг бид бүрэн тайлсан хойно ертөнцийн орон зай тэр чигтээ муруйж, түүнд тулах хана, хязгаар хэрэггүй болж таарах байх. Хэрэв макро муруй оршин байвал, - Мэдээж бид муруйн дотор байгаа өчүүхэн эгэл биес, өөрсдөө муруйн нэг хэсэг тул муруйлтыг өнөөдрийн хөгжлийн ийм доод төвшинд харж, хэмжиж мэдэх нь боломжгүй зүйл. Энэ тохиолдолд ертөнцөд хана, хязгаар байгаа эсэх тухай асуудал амархан шийдэгдэж, парадокс үүсэх хэрэггүй болно.

Харин хугацааны хувьд гэвэл одоогийн ажиглалтаар ертөнц анх их тэлэлтээр (big bang) нэг өчүүхэн цэгээс секундын дотор бараг өнөөгийн хэмжээндээ хүртэл томорсон гэж байгаа. Тэглээ гээд асуудал шийдэгдэхгүй. Тэр цэг хэр удаан оршин байсан, цэг байхаас өмнө юу байсан, цэг юунаас үүссэн гэх мэт цаг хугацаатай холбоотой хэдэн арван асуулт гарч ирнэ. Энэ тал дээр зарим эрдэмтэд зүгээр л тэр тухай бодохоо болисон нь дээр ухааны юм ярьдаг.

Харин ертөнцөд цаг хугацаа үгүй гэсэн үзэл баримтлалыг энд ашиглавал асуудал их амархан шийдэгдэнэ. Ертөнц хязгааргүй үүрд оршсон, ертөнц хязгааргүй үүрд оршино. Ертөнцөд тохиолдож буй аливаа өөрчлөлтүүдийн дэс дарааллыг цаг хугацаа гэнэ. Гээд томъёолчих юм бол их л хялбар харагдаж байна.

Фэйнманы гаргалгаа ёсоор ертөнц байж болох бүхий л түүхийн цогц. Сүүлийн үеийн судлагаануудыг үүнийг батлах чиглэлд буй. Сайтар бодож үзвэл аливаа систем - тэр нь компани ч бай, улс орон ч бай, хувь хүн ч бай - амжилттай байх үндэс нь байж болох бүх түүхийг туулах явдал мэтээр төсөөлөгдөх юм. Хэрэв Фэйнман зөв бол ертөнцөд төгсгөл гэж үгүй, эхлэл гэж үгүй. Ертөнц бол өөрчлөлт.

Үүний үр дүнд нэг тун утга учир багатай, төвөгтэй гаргалгаа гарна.

Ертөнцөд хууль гэж үгүй.

Ертөнц өөрөө бүхий л байж болох түүхийн цогц учраас түүнд хууль байх боломжгүй, харин тэр байж болох бүх л төрлийн хуулийг нэгэн зэрэг, заримдаа дарааллуулан туршиж ирдэг. Бид бол байж болох бүхий л хуулийн цогц үр дүн нь. Үргэлжлэл нь, ирээдүй нь. Эхлэл ба төгсгөл, хязгаар ба хэмжээ үгүй тул хууль үгүй. Ертөнцийн хууль нь хуульгүй байх явдал. Тэгэхээр ертөнц цаашид байж болох бүхий л хувилбаруудыг туршсаар үргэлжилнэ.

Ертөнцийн мөн чанар юу вэ.

Saturday, October 22, 2011

Strategy

Улс орны өрсөлдөх чадвар гэх мэт асуудлыг их ярьдаг болж. Бичдэг, хэлэлцдэг болж. Яг үнэндээ бодитой асуудал хөндөж чадахгүй байна.

Улс төрчид, засаг барьж байгаа хүмүүс сонин, телевизээр ярьж байнаа. "Эдийн засгийг уул уурхайд дан ганц суурилсан биш өөр олон секторт тулгуурласан эдийн засаг болгох талаар бодлого гарган ажиллаж байна, жишээ нь боловсруулах үйлдвэр, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр..." гээд л нөгөө юмаа улиглах нь үнэхээр enough болж байна.

Хийж байгаа, хийх гэж байгаа юмаа ойлгохгүй байгаа хүн л нэг иймэрхүү юм бурна даа. Эрх биш хэдэн ном ноороглох аядаж, гадна дотно явж хүн амьтны ярьсан зүйлсийг халтар бултар ойлгохчоон болсон юм чинь нэг хэдэн хоосон өгүүлбэр нийлүүлээд хэлэх байлгүй дээ.

Өөрийнхөө очсон албан тушаал, ард түмний сонголтыг нуруун дээрээ үүрээд, Монголын 2.8 сая ард түмний хувь заяаны өмнө ямар хариуцлага хүлээснээ ухамсарлаж чадахгүй байгаа, чадах үе нь өнгөрсөн энэ generation өнөөдөр Монголын ард түмний ирээдүйг баллаж байна.

Өнөөдөр дөнгөж ертөнцөд мэндэлж буй Монголын иргэнийг 20 жилийн дараа ямар ирээдүй хүлээж байна вэ. Тэр ирээдүйг хэн өнөөдөр бэлдэх ёстой юм бэ?

Ардчилал гэж юу юм бэ, чөлөөт зах зээл гэж юу юм бэ.

Хүүхэд бүр нийгмийн тэгш эрхт гишүүн. Тэд аюулгүй, эрүүл орчинд бойжиж, дэлхийд тэргүүлэх боловсролыг олж авах ёстой. Би Улаанбаатарын утаа, 10 жилийн боловсролыг ярьж байна. Ингэж байж бид, энэ үеэ золиослон (золиослогдсон нь ойлгомжтой болсон) үр хүүхэддээ сайн сайхан нийгмийг бэлтгэж өгнө. Тэднийг өөрсөд шигээ муу биш харин дэлхийд өрсөлдөх сайн лидерүүд болгоно.

Хүүхэд бүрт тэгш боломж олгогддог байх ёстой. Монгол үндэстний ирээдүй, хувь заяа, Монгол улс 50 жил, 100, 500 жилийн дараа хаана байх вэ гэдэг нь бидний өнөөдрийн үйл ажиллагаа, алхам, шийдвэр, ухамсараас шууд хамаарна.

Уул уурхайн баялаг дуусахад тэр боловсруулах болоод хөнгөн үйлдвэрүүд чинь нэг шөнийн дотор хэрэггүй сэг болон хувирна. Уул уурхайгаас холдох нь байтугай харин ч улам илүү их хамааралтай болж байгаагаа ухамсарлаж ч чадахгүй ингэж хариуцлагагүй, судлагаагүй, бодлогогүй ярьж болно гэж үү дээ.

Бид дэлхийн хамгийн том жижиг дунд үйлдвэрийн зах зээлийн хажууд оршдог. Энэ зах зээл жижиг дунд үйлдвэр дээр тулгуурлаж хөгжихөөс өөр зам үгүй. Энэ зах зээл сүүлийн 10,000 жилийн турш жижиг дунд үйлдвэр дээр суурилан хөгжиж ирлээ. Бид өнөөдөр энэ зах зээлтэй өрсөлдөх тухай асуудал ярихад эртэднэ.

Импортыг орлуулах үйлдвэрлэлд анхаарлаа хандуулах шаардлага өнөөдөр алга. Олон улсын чөлөөт худалдаа, глобалчилал, харьцангуй давуу талын онол хаачиваа. Эсвэл тэд энэ талаар огт мэдэхгүй, "хар ухаанаараа" ярьдаг юм болов уу зайлуул.

Бид дэлхийн ард түмнүүдийн хямд, сайн чанартай хийж буй зүйлийг нь худалдаж авах хэрэгтэй. Хариуд нь харин зөвхөн бид л хийж чаддаг тийм бүтээгдэхүүнийг барих ёстой юм. Өнөөдөр бидэнд нүүрс байна. Харин маргааш нүүрс үгүй болоход бидэнд юу байх ёстой вэ.

Хэдэн эсгий бойтог үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэр, нүүрс угаадаг боловсруулах үйлдвэр байх уу.

Бид 1.Биотехнологийн ахисан төвшний үйлдвэрлэл 2.Нанотехнологийн ахисан төвшний материал үйлдвэрлэгч болох ажлыг өнөөдрөөс эхлэх ёстой. Яг Энэтхэг 1985 онд, Орос 1990 онд мэдээллийн технологийн салбарт стратегиа чиглүүлж өнөөдөр амжилт гаргаж байгаатай адил.

Биотехнологи, нанотехнологийн хууль эрх зүйн чөлөөт орчин, боловсролын тогтолцоо, хөрөнгө оруулалтын механизм, судлагааны чиглэлийг маш түргэн гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр нь дэлхийд шинэ салбарууд. Бидэнд одоохондоо боломж байна.

Социализмийн үед нүүдэлчин ардыг иргэншүүлэх гэж маш их зүтгэсэн. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд олон улсын төвшинд хүртэл ажиллаж сайн үүлдрийн мал бий болгох (биотехнологи- их сүү, сайн мах, чанартай ноос) тал дээр маш их дэвшилт гарган ажиллаж байлаа. Баг бүрт малын эмч нар эдгээр хүрээлэнгүүдийн төлөөлөл болж малын гарцыг хянаж, нэгдсэн систем болон ажиллаж байв. Гэтэл 1990 он гармагц малыг иргэдэд тараан өгснөөр ганцхан шөнийн дотор бид 1921 ондоо буцаад оччихсон юм. Бидний өвөө, эмээ нарын хийсэн хайран хөдөлмөр зөвхөн энэ талбар дээр биш, өөр аймшигтай олон талбарт ийнхүү үнэгүйдэж хийссэн.

20 жилийн турш бид энийгээ засах тал дээр ямар ч алхам хийсэнгүй. Өнөөдөр Монголтой адилхан социалист байгаад шилжсэн улс орнууд, худлаа хэлсэн хүнд бүгдээрээ Монголоос илүү хөгжилтэй явж байна. Бид 1921 оноос 1990 он хүртэл хэр ахив. 1990 оноос хойш хэр унав гэдгээ харах цаг болсон.

Өнөөдөр их дээд сургуулийн багш оюутнууддаа цээж бичлэг хийлгэж байна. Бидэнд компьютер дээр хурдан бичдэг, хүний ярьсныг ойлгодог, харилцан ярилцдаг, асуулт, шүүмж хэлж чаддаг дээд боловсролтонгууд хэрэгтэй болохоос биш товчилсон хэлээр гараараа цээж бичдэг тийм хүн огт хэрэггүй.

Лекц бол багш өөрийн мэдлэг туршлагыг оюутнуудад уран илтгэлийн аргаар дамжуулах, оюутан сонсож ойлгон, шаардлагатай бол тэмдэглэл хийх, асуулт хариулт - харилцан ярианы хэлбэрээр мэдлэг шилжих гайхамшигтай сургалтын арга. Гэтэл их дээд сургуулиас бодсон сансанаа хүнд хэлэх нь байтугай боссынхоо юу ярьж байгааг ойлгох чадваргүй хүмүүс ихээр гарч ирж байна.

Хувийн ч бай, улсын ч бай дарга болгон хэлж байгаа. "Чадвартай боловсон хүчин алгаа - цалинг нь хангалттай өгье гээд ч алга" гэж. Монгол хүн өнөөдөр олон улсад гарч өрсөлдөхөд бэлэн биш байхад бид яагаад зүгээр суугаад байна вэ. Монгол хүн байтугай монгол мал ч өнөөдөр өрсөлдөх чадваргүй болсон. Нэг малын сүү, мах, ноос ноолуурын гарцаар, чанараар бүх үзүүлэлтээр бид сүүл барьж явж байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн бүтээмжийн хувьд бид адагт байна. Ийм байж өрсөлдөх асуудал ярихгүй.

Тэгчихээд телевизороор УИХ-д 20 жил суусан эрхэм "Уламжлалт мал аж ахуйгаа хадгалах нь зөв" гэхчилэн ороо бусга юм ярьж болохгүй.

Энэ залуу үед ч халдварлаж буй. Нийгмийн прототип нь хийрхэлтэй, ухаантай биш байж ухаантай харагдах гэж худал дүр эсгэсэн, нэг шуудай хог түүх мэтхэнээр улс орондоо оруулах хувь нэмрээ үнэлдэг, 50-хан грамм архины пян даахгүй цэс нь цухуйдаг залуучууд болж ирж байгаа.

Ийм байхад бид өрсөлдөх чадварын талаар худлаа цэцэрхэх хэрэггүй...

Tuesday, October 11, 2011

Change what?

We will change!!! гэж хэн ч хэллээ дээ. Юугаа, яаж өөрчлөх гээд байгаа нь анхнаасаа л ойлгомжгүй байсан.

Be the change, you want to see in the world! гэж гайхамшигтай үгийг Ганди (андуураагүй байгаа) хэлсэн. Ямар утга төгс, учир дүүрэн үг вэ. Би жаахан өөрчлөөд Be the change, Be responsible for it... гэсэн.

Гэнэт арай өөр бодол төрөв.

Юуг, яаж өөрчлөх гээд байгаа билээ. Мэдээж бид маш их өөрчлөлтийг хийнэ. Гэхдээ фундаментал төвшинд авч үзвэл шинж чанарын төвшинд л өөрчлөлт хийж байж.

Одоо дэлхий даяараа цаашид глобалчилагдсан, супер интегралчилагдсан олон улсын эдийн засгийг хэрхэх тухай толгойгоо гашилгаж байна. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох еврозон бол хүн төрлөхтөний гайхамшиг. 4000 жилийн өмнө бид пирамид бүтээсэн бол 1990 оноос бид 25 орон яаж нэг эдийн засгийн бодлоготой явж болох вэ гэдгийг туршиж байгаа. Энэ ололтоосоо бид ухарч болохгүй.

Ирээдүйд дэлхий нэг л мөнгөн тэмдэгттэй, нэгдсэн эдийн засаг болохоос өөр гарц үгүй. Тэр дэлхийд хүн гэж амьтаны тухай л ярих болохоос хар, шар, хятад, орос гэсэн асуудал огтоос сонин биш болно.

Америкийн эдийн засаг сууриасаа өмхөрсөн мод шиг болсон байхад гадна талыг нь яаж ч гоёор будаад нэмэргүй. Хятад гэдэг шинэ Америк гарч ирэх төлөв нь тодорхой болсон. Олон хүмүүс Хятадын тогтвортой байдалд эргэлздэг ч би тэдэнд "тэгвэл сарын өмнө Лондонгийн төв гудамжинд юу болов?, хэдэн жилийн өмнө Францад нэг шөнө 500 машин шатааж байсан ш дээ" гэж хэлнэ. Миний бодлоор Хятад тогтвортой байх нь дэлхийд ашигтай, ямартай ч одоохондоо хамгийн тогтвортой том гүрэн.

Ухамсарын тал дээр Европ маш их дэвшилт хийчихээд хаана нь алдаа гаргасан нь ойлгомжгүй байна. Ер нь бол нэг сагсанд том жижиг олон янзын өндөг хийснээс болов.

Үндсэн асуудалдаа орцгооё.

Бид өөрчилнө, өөрчилнө гэж их ярьцгаадаг болж. Би харин өөр зүйл хэлмээр байгаа.

Зүгээр л хийж байсан зүйлээ үргэлжлүүлцгээе.

Сүүлийн 100,000 жилийн турш хийсэн зүйлээ үргэлжлүүлэхэд л амжилттай урагшилна. 20-р зууны Эдийн засгийн онол бишээ - бидэнд шинж чанар хэрэггүй - бид харин цоо шинэ мөн чанарт суурилсан Эдийн засгийн залуур зүйн ухааныг гаргаж ирэх хэрэгтэй.

Бид хамгийн анх нохойг сургаж хүний анд болгосон тэр агуу философич, гал гаргахыг бусаддаа заасан тэр философич, пирамидыг барьсан барилгын инженер, амьдралынхаа 40 жилийг бусдын ухамсарыг дээшлүүлэхэд зориулсан философич Будда нарын хийж ирсэн зүйлийг л үргэлжлүүлэх хэрэгтэй байна.

Бид хүмүүст илүү амьдрах орчин нөхцлийг бий болгож, мөн чанараа ухамсарлахад нь туслахын тулд хийх ёстой, бидний өвөг дээдэс үеийн үед хийж ирсэн тэр л зүйлийг хийх ёстой.

Бид тоо биш, мөнгө биш, материал биш харин сэтгэлгээний хувьсгал хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол 7 тэрбум хүн энэ дэлхийд ахдаж байна. Бид хүн төрлөхтөний ухамсарыг үргэлжлүүлэн дээшлүүлэх ёстой.

Зөвхөн ингэж байж л энэ хямралуудаас гарна.

Tuesday, October 4, 2011

Самуурал

Би буруу сонсов уу, эсвэл үнэхээр тэгэв үү.

Өчигдөр орой телевизийн мэдээ үзэж байтал нэгэн эмнэлгийн мэс заслын эмч, хижээл эрэгтэй эмнэлгийн ариун цэвэр ба эмнэлэг дотор авах халдварын асуудал ярьж байна - "ер нь бол эмнэлэг дотор нян байдаг, эмнэлгийн гаднаас орж ирж байгаа нянгуудтай энэ эмнэлэг доторх нян тэмцэлдсэнээр бие биенээ устгадаг - тийм учраас эргэлт сайн оруулж ирж байх хэрэгтэй (эргэлтээр орж ирж байгаа хүмүүс гаднаас улам их нян авчирна)"...

Энэ чинь одоо юу вэ...

Жил бүр эмнэлэгт ямарваа нэг өвчнөөр очсон хүмүүсийн 20-30 хувь нь эмнэлгээсээ халдвар авдаг. Тэдгээрээс бас нэлээн томоохон хувь нь эмнэлгээс авсан халдвараасаа болж нас бардаг. Алив нэг зүсэлт, хагалгаа (та нар санаж байгаа бол шүдний эмнэлэг хүртэл) хийснийхээ дараа учир зүггүй антибиотекоор бөмбөгддөг нь ийм учиртай.

Хэрэв мэс засалч эмч нь ийм 15-р зууны үеийн юм ярьж байгаа бол бидний хийх ажил нэлээд их болох нь дээ.

Friday, September 30, 2011

Global crisis

Олон улсын эдийн засгийн хямрал болж түүнээс гарч амжаагүй байтал дараагийн давалгаа цунами болон орж ирлээ.

Эртээд Монголбанкны Золжаргал ерөнхийлөгчтэй уулзаж байхад мань эр хэлсэн "Эдийн засагчид - хямрал хэзээ болох, болоод эхэлсэн хойно хэдий үргэлжлэх, дуусч байгаа үед нь үнэхээр дууссан эсэхийг - хэлж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрцгөөлөө" гэж.

Би 2008 онд хямрал нүүрлэж байхад Засгийн газрын ажлын хэсгийн гишүүн болж хэдэн удаа хуралд сууж байв. Монголын банк санхүүгийн системд ноцтой нөлөөлөл үзүүлэх болно гэж таньдаг мэддэг засаг барьж буй бүх хүмүүст хэлж анхааруулж байв. Мэдээж тэд ч гэсэн өөр өөрсдийн сувгаар мэдээлэлтэй байсан.

Хямрал бол үнэндээ "хямрал" өөрөө биш харин хямралд бэлтгэлгүй байдал мөн.

2008 онд бид зэсийн ханшийн уналтаас хамгаалах дериватив хэлцэл хийгээгүй байсан учраас улсын төсөв 300 гаруй тэрбум төгрөгний алдагдалд орсон болохоос биш олон улсад хямрал болоод бид тийм алдагдал хүлээсэн гэж би боддогүй. Энэ нь үнэндээ 100 ажилтантай барилгын компанийн захирал ажилчидаа каскгүй барилгын талбайд ажиллуулсантай адил. Тоосго унаад хүний толгой хагалсан нь байгалийн хүчин зүйлээс болсон биш харин каск өмсгөөгүй захирлын буруу гэсэн санаа. Ер нь бол тоосго унах нь хэвийн үзэгдэл. Касктай толгой дээр унагах нь менежментийн хариуцлага. Цаашлаад хагарсан толгойг эмчлүүлэх мөнгөгүй компани өөрийнх нь хохь гэж хэлж байгаатай адил. Зүй нь бол бүх ажилчид касктай, бас даатгалын компанид даатгуулсан байх учиртай. Ийм юмаа хийсэн хүний хувьд хямрал гэж бараг л боломжгүй зүйл болон хувирна даа.

Улс орны макро эдийн засгийн хувьд яг ижил.

Өнөөдөр зэсийн ханш 9000 доллараас унаад 7000 доллар болсон цохиж явна. Олон улсын хямрал double dip буюу хоёролсон уналт хэлбэрээр явагдаж байгаа ч юм болов уу энэ тэр гэсэн шиг юм эдийн засагчид ярьж байгаа. Зэсийн ханш 5000 доллар хүрэхэд энүүхэнд байна гэж би үзэж байна. 2008 онд каскгүй сууж байсан, одоо яав. Хандлага нь бол "үгүй эртээд толгой дээр тоосго унаад, толгой нэлээн өвдсөн, одоо бол нүд бүрэлзээд л байгаа гэхдээ дахиад нэг цохиулахад үхэхгүй биз, ер нь би хийморьтой монгол хүн юм чинь дахиад цохиулахгүй байлгүй дээ, эртээд барцад нь гарчихсан ш дээ" мэтийн сэтгэлгээ бололтой юм даг. УИХ гишүүд тийм л их хэл амтай юм бол Сангийн сайдыг яг иймэрхүү асуудлаар чихийг нь халууцуулж баймаар юм шиг ээ. Ямаанд мөнгө, гишүүн бүрт тэрбум өгөх болохоороо хэл ам нь дийлддэггүй гэж ойлгогдсон.

Global imbalance
Өмнө нь би олон газар ярьж бичсэн. Энэ хямрал бол ужгирсан хямрал болноо гэж. Тэр нь ч биелэлээ олж байх шиг байна. Учир нь бид (олон улс) хямралаас яаж анх хямралд орсон тэр аргаараа гарах гэж үзээд байна.

Байрны үнийн өсөлт энээ тэрээ бол зүгээр л нэг ханиалга. Гэтэл яг уушгинд ямар бактери орчихоод өвчлүүлээд байгааг нь бид өнгийж үзэх ёстой. Ханиалга дарах шингэн уугаад л яваад байж таарахгүй. Олон улсын эдийн засаг гээч юм бий болсон цагаасаа л ингэж явж ирлээ.

Хямралын шалтгаан - бактеритай тэмцэх дархлааны систем - бол ухамсарын асуудал. Хүн төрлөхтөний ухамсарлахуйг дээшлүүлж байж бид үүнээс гарна.

Wednesday, September 28, 2011

Stepping up

Хүн сарын 500 мянган төгрөгний төлөө ажиллах юм бол 500 мянган төгрөгний үнэтэй "робот" болж хувирна. Үүрд 500-аа л авна.
Харин хүн хийсэн ажлынхаа төлөө өнөөдөр 500 мянгыг авч байгаа бол маргааш илүүг хийгээд 600 мянгыг авч болно.

Монгол залуу Харвардад суралгүйгээр мэрийж ажиллаад Goldman Sachs-ийн дэд ерөнхийлөгчийн төвшинд хүртэл чадвахжиж болно. Тийм аймшигтай хэцүү даваа биш. Дэд ерөнхийлөгч сард 15,000 доллар авдаг гэвэл тэрний төлөө жаахан хөлс гаргахад асуудал алга. Сард 500 мянга авдаг хүн жилд 5,000 доллар олно. Дэд ерөнхийлөгчийн сарын цалинг 3 жил ажиллаж олох нь байна.
Ийм зүйлийг хүсч байна уу гэвэл бүгдээрээ л толгой дохино. Яагаад хэдхэн нь л чаддаг вэ. Яагаад гэвэл ердөө хэдхэн нь л тийм болохоор үнэн сэтгэлээсээ "шийддэг" учраас. Бусад нь нөгөө дуусч барагддаггүй шалтагуудаа тоочоод сууна.

Гэхдээ ер нь Харвардын магистр, Америкийн хөрөнгө оруулалтын банкирын төвшинд очоод л сэтгэл ханачих юм уу. За нэг 100 мянган доллараар спорт машин аваад 2 долоо хоног давхих л юм биз дээ. Тэгээд л тоглоомноосоо уйдсан хүүхэд шиг шинэ юм хайна. Бас ийм материаллаг зүйлст сэтгэл ханахгүй байж ч болно. Ер нь хүн болж ганц удаа төрсөнийх хүний хэмжээ хязгаарыг нь хайж үзэж ч бас л болно.

Ажиглаад байхад хүний тархи толгой олон ном уншсанаараа эсвэл эрдэмтэн магистр цол авсанаараа задардаггүй бололтой.

Ухамсарын дээд шатанд яаж хүн гарах вэ. Их ном уншиж уу. Доктор профессор болж уу. Үгүй юм шиг ээ.

Ер нь хүмүүс дандаа зөвхөн өөрийнхөө л тухай боддог. Хүн өөрийнхөө л тухай бодоод байвал яаж тэр хүний ухамсар дээшлэхэв. Би өмнө нь хүн философич - "би хэн бэ" асуултанд хариулт хайсаар насыг бардаг гэсэн. Харин одоо бодоход тэрний ахисан шатны синдром нь арай өөр хувилбараар буюу "бид хэн бэ" гэсэн байдлаар илрэх юм шиг.

Хүн бусад хүмүүсийн төлөө бодож, сэтгэж байж л мөн чанараа олж авдаг юм шиг харагдах юм. Эх хүн дандаа үрийн төлөө боддог учраас тийм агуу байдаг ч юм болов уу. Магадгүй дахиад нэг шат ахиад "хамаг амьтны тусын тулд" бодоод үзвэл яадаг юм бол.

Saturday, September 24, 2011

Louis Vuitton

Харвардын MBA-д хүмүүс яах гэж суралцдаг вэ.

- Эдийн засгийн хямрал болж, ажлаасаа халагдсан хүмүүс толгой хоргодох гэж суралцах нь бий. Тэгэхээр эдийн засгийн хямралын жилүүдэд МВА моодонд ордог нь тэр.

- Эсвэл ажлын туршлагагүй, өөрийн гэсэн бүтээл - ярих, бахархах зүйлгүй хүмүүс хүнд харуулах цаастай болох гэж сурах нь бий.

- Зарим хүмүүс МВА-д сурвал дутагдлын шокноосоо гарч гэнэт гэгээрнэ гэж бодож ч сурдаг байх.

- Магадгүй хэсэг нь өөрийн чадал чансаагаа бусадтай харьцуулж үзэх гэж сурдаг болов уу.

- Ба бусад...

Гэхдээ энэ бол ярианы сэдэв биш юм. Ямар ч гэсэн Харвардад сурдаг хүмүүсийн багадаа дийлэнх олонх нь Who am I асуултандаа хариулт хайж очдог нь тодорхой.

Эрхэмсэг оршихуйгаа тодорхойлсон хүний хувьд тэнд очиж амьдралынхаа хайран 2 жилийг алдах утга учир байхгүй. Мэдээж Харвардад амрах зорилгоор хэсэг зуур очиж болох л юм л даа.

Харвардад хэнд ч хэрэггүй маркетингийн 5С заах болохоос биш маркетингийн урлаг заахгүй. 5С-р бол юу ч хийж чадахгүй. Юм хийлээ л гэж бодно. Үнэндээ тэр нь юу ч биш байна. Урлаг бол зорилгоо бүрэн ухамсарласан хүний хувьд агуйд ч төрнө.

Зорилгоо бүрэн ухамсарласан хүн түүндээ хүрэхийн тулд өдөр бүр шинээр юм сурна. Тэр зүйлсийг нь даан ч Харвард заахгүй. Гэхдээ Харвард хүмүүсийг зорилгоо тодорхой болгоход нь маш их тусалдаг байх. Тийм ч учраас бид Монголын сургуулиудыг Харвард шиг сайн болгох ёстой биз.

Магистрийн дипломтой хүмүүс энэ улсад хэрэггүй. Энэ улсад зорилго тодорхой түүндээ хүрэх итгэл үнэмшил дүүрэн л хүмүүс хэрэгтэй. Тэр хүмүүс нь Харвард төгссөн байна уу, Ховдод төгссөн байна уу ямар ялгаа байна аа. Тийм ч учраас хүмүүс "би гадаад сургууль төгссөн учраас", эсвэл "гадаад төгссөн хүн нь дээр", "гадаадад төгссөн хүмүүс эх орондоо тусална" гэх мэт жоохон инээдтэй ярианаасаа салаад - нөгөө гадаад сургууль төгссөн хүмүүс нь зорилгоо ойлгочихоод, түүндээ хүрэх ганц хоёр технологийн дүр суугаад ирж байна уу, эсвэл зүгээр цаас бариад ирж үү гэдгийг нь харвал дээр ч юм шиг.

Яг үнэндээ тэр цаас нь LV цүнхнээс ямар ч ялгаагүй эд болж хувирсан хүмүүс л харин олшроод байгаа юм шиг харагдах юм.

Европууд LV цүнх санжигануулж явахаа болиод удсан. Найзууд "хүн гэдэг чинь цүнхэн дээр тавьсан логогоор биш харин хийсэн бүтээсэн зүйлээрээ илэрхийлэгддэг юм байна шүү дээ" гэдгийг эцэст нь ойлгох аядсан бололтой. Харин манай Азиуд бол яаж хүний дор орохгүй байх вэ гээд үхэн хатан үзнэ. Япон, Хонг Конгийн охидууд цалингаа цуглуулж цуглуулж нөгөө алдарт LV цүнхээ авна. Өдөржин тэр цүнхээ бодсоор, ажилдаа үр бүтээл гаргаж чадалгүй - юун хийсэн бүтээснээрээ гайхуулах, би хэн бэ асуултандаа ч хариулт авч чадалгүй насыг барна. Хайран залуу насаа дуусгах үед хэдэн хуучин LV, 2011 оны өвгөрсөн Range Rover-той сууж байх юм биз дээ тэгээд. Одоо энэ үзэгдэл манайд харин халдварлан ид явж байх шиг байна даа.

Дүүрэн лого шивсэн цүнх, байнга эвдэрдэг машин, хоосон Харвардын диплом гуравын хооронд зарчмын ялгаа алга.

Гадаадад төгссөн учраас өндөр цалин авах ёстой, тэгэхдээ өдөржин фэйсбүүкдэж сууж байгаад шүү дээ. Ийм хүмүүс гадна төгсөөд ирж буй хүмүүсийн 95 хувийг нь эзэлдэг. Жоохон ажил өгөхөөр дийлэхгүй тавьчихдаг, харин хэл ам, хэрүүл уруул хийхдээ жигтэйхэн гарамгай залуучууд л олшироо юу даа. Тэгсэн мөртлөө англи хэлээ мэдэхгүй. Бичгийн хэл нь гэж авах юм байхгүй.

Tuesday, September 6, 2011

dialogue

Нэг сэтгүүл дээрээс сонин өгүүлбэрүүд харав.

"... Хувь хүнд л тархи гэж байдаг... хамт олны тархи гэгч зүйл байхгүй... А.Смит үндэсний баялаг зохиолдоо бичсэнчлэн хүн өөрийгөө бодохын тулд заавал бусдыг бодох шаардлагатай тулгардаг. Сайхан сэтгэлтэйдээ биш энэ бол орших арга... Хүн төрлөхтөний энэ нийгэм чинь амиа бодохын тулд бусдыг бодохоос аргагүйд хүрдэг тийм зохион байгуулалттай..." гэжээ.

Үүнийг философич хүн (ажлыг нь философич гэж тэр сэтгүүл дээр тавьж) хэлжээ.

Хэрэв хүн өөрийн эрх ашгийн төлөө бусдад нийцүүлж амьдардаг - өөрөөр хэлбэл нийгмийн утга учир нь хүн гэдэг амьтан зөвхөн хувьдаа ашиг тус бий болгохоор харилцаанд орж буй хэрэг. Тэгээд тэнд хамтын үзэл бодол, итгэл үнэмшил, зүрх сэтгэл байддаггүй юм бол бид юу вэ. Ахисан төвшний хонинууд уу.

Азарга өөрийн үр удмаа хамгаалан чонотой тэмцэлдэхдээ хувийн эрх ашгийн төлөө тэмцэлдэж буй хэрэг юм уу. Хэрэв одоо тэр унагыг хамгаалчих юм бол ирээдүйд хөгшин болсон хойно нь унага өвс дөхүүлж өгөх үү тээ.

Хүний хийж буй бүтээл нь бүгд ашиг олохын төлөө, хувийн эрх ашгийн төлөө бүтээгддэг юм уу. Тэгээд өөрийнхөө төлөө бусдад туслаж буй мэт "дүр" үзүүлж амьдардаг хэрэг үү. Тэгвэл урлагийн бүтээл чинь мөнгөний төлөө бүтээл болох нь ээ.

Хэрэв тийм байсансан бол нийгэм энэ хүртэл явж чадах байсан гэж үү.

Би А.Смитийн томъёололыг огт өөрөөр хүлээж авдаг.

Яг л библийг хүн бүр уншаад өөр өөрөөр ойлгодог шиг.

Гэтэл библи өөрөө маш олон эсрэг тэсрэг утгыг агуулах гэж бичигдээгүй нь лавтай.

Ертөнцийн мөн чанар, түгээмэл үнэн цор ганц. Түүн дээр л суурилж асуудлыг ярих ёстой. Түүнээс биш өөрийн хязгаарлагдмал мэдлэг, хангалтгүй туршлага дээр суурилан асуудлыг ойлгож, тайлбарлаж болохгүй.

Шинж чанар дээр суурилан мөн чанарыг тайлбарлах нь өөрөө ийм сүйрлийн сэтгэхүй авчирдаг. Асуудлыг тайлбарлаж байгаа хүн өөрийгөө бүх асуудлыг ойлголоо гэж бодмогц сүйрэл нь өөрөө сунжирсан гамшиг болж хувирдаг. Нөгөө хүн өөрөө дутагдлын гүн шоконд ордог.

Эртээд нэг сэтгүүлч надаас асуусан. "Би одоогоороо жаргалтай байж болохгүй юу" гэж... Үгүй ээ болохгүй.

Одоогоороо жаргалтай хүн гэж жилийн 365 хоног согтуу эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай хүнийг л хэлэх байх.

Шинж чанар дээр хэт суурилан мөн чанарыг хүлээн авсан хүн зарчмын хувьд дээрхээс ялгаа багатай.

Жаргал - өнгөрсөн, ирээдүй хоёрт өнөөдрийг бодвол илүү түшиглэдэг. Өнгөрсөн цагт хийж бүтээсэн зүйлээрээ бахархах сэтгэл, ирээдүй цагт амьдралыг утга учиртай болгох хийж бүтээх зүйлс... Одоо цагт ирээдүйгээ барьж байгуулахуй.

Thursday, September 1, 2011

True man is - a man - who is - what he speaks of. No strings attached, no phony interests, no acting, no bullshits.

One famous person said "Life is about acting from morning to bed" - according to a shallow observation, this might look true - but fundamentally this is a big lie. Life is not acting. Life has an unwavering, never changing, always be true meaning.

Monday, August 22, 2011

Pillars of knowledge

Арав орчим жилийн өмнө банкинд ажилд ороод би алтны дилер гэдэг албан тушаал дээр газардсан юм. Ер нь банк гэдэг амаргүй газар, бүгдээрээ завгүй, хүн бүр аль нэг ширээн дээр суусан бол ширээн дээр овоорсон ажлыг бүрэн хийж дуусгахыг шаарддаг, тэгэхээс ч өөр аргагүй байдаг. Би мэдэхгүй, би чадахгүй, би сураагүй гэдэг үг банкирын үгийн санд байх ёсгүй. Ер нь банкир ч гэлтгүй бүх л ажил хийж буй хүмүүсийн хувьд ижил болов уу.

Би Үнэт цаасны арилжаа давхар хариуцдаг байсан боловч ерөнхийдөө оны төгсгөлрүү ажлын ачаалал эрс багасав. Ингээд 5 хоног ажлын цагаар компьютер тоглосны эцэст дотроос нэг юм зулгааж, ямар ч гэсэн би энэ байгууллагын хоолыг хороож байгаа учраас ядаж цалингаасаа илүү орлого оруулж байх ёстой гэж бодов. Энэ үед би 21 настай, сард 80 доллартай тэнцэх цалин авдаг байв.

Захирлынхаа өрөөнд орж, "миний хийх ажил дууслаа, би одоо юу хийх вэ" гэж асуув. "Чи харин юу хиймээр байгаа юм бэ?" гэхэд нь "Би бодчихоод таньд хэлье" гэлээ.

2 хоног бодож, интернет ном зохиолоос судлагаа хийсний эцэст захирал дээрээ дахиад орлоо.
"Долоо хоног бүр банкны харилцагч нарт олон улсын санхүүгийн захын талаар анализ судлагаа өгч байя, ингэх юм бол олон харилцагч нарыг татах боломжтой болов уу" гэж хэллээ. Ингэж Монголд анх удаа олон нийтэд хандсан, долоо хоног бүрийн, тогтмол олон улсын зах зээлийн судлагаа төрсөн түүхтэй юм. Эхэн үедээ манай боссууд үнэ ханшийн тодорхой таамаглал дэвшүүлж болохгүй гэж хориглодог, харин би нэгэнт дилер, бичсэн юм нь анализ нэртэй л юм бол заавал ирээдүйд үнэ хэд болохыг таамаглаж бичдэг байх ёстой гэж зөрөн ямар нэгэн байдлаар ил, далд утгаар өөрийнхөө ханшийн таамаглалын шингээж бичдэг байлаа.

Тэр үед манай банк Монголын алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн ердөө 10 орчим хувьтай харилцаж арилжаа хийдэг байв. Бид нийтдээ Монголын томоохон 200 аж ахуйн нэгжүүдэд судлагаагаа тогтмол тарааж олон харилцагч татах тал дээр мэрийж ажилласан. Ингээд 3 жилийн дотор бид Монгол улсад эргэлдэж буй нийт алтны 70 хувийг хянаж, арилжаа хийдэг болсон юм.

Эхлээд мөнгө, дараа нь ажил гэдэг философи манай залуусын 99 хувьд нь бий. Энэ бол өөрийгөө сүйтгэж байгаа хэрэг. self-destruction.

Зүй нь эхлээд ажил дараа нь мөнгө философиор ажиллах ёстой. Би хэдийгээр банкиндаа хэдэн тэрбумаар нь ашиг (орлого биш) хийж өгч байсан боловч түүндээ бонус авсан нь үгүй. Банкныхаа дундаж, түүнээс доогуур төвшинд цалинждаг байлаа. Гэхдээ би хэзээ ч өгсөн мөнгөнд нь тааруулан ажиллаж, үлгэн салган, авах ч хэцүү, байх ч хэцүү юм захирлууддаа бэлдэж өгдөггүй байсан. Эцсийн эцэст чиний гаргасан хичээл зүтгэл чинь хэзээ нэгэн цагт заавал шагнагдах болно гэдэгт би одоо бат итгэлтэй болсон. Гэтэл залуучууд дандаа байгууллагадаа юу ч хийгээгүй, ямар ч хувь нэмэр оруулаагүй байж мөнгө нэхэж, удирдлагаа муулдаг. Ийм хүмүүсийг ямар хувь заяа хүлээж байгааг би маш тодорхой, алган дээрээ тавьсан мэт харагдаж байна. Би амлая, чи хэрэв хичээл зүтгэл гаргаж, хариу нэхэлгүй- бусдын төлөө мэрийж ажиллавал чи заавал шагнагдах болно.

---------------------

Алив мэдлэгийг би маш өндөр, эртний грек хийцийн баганатай зүйрлүүлэн төсөөлөх дуртай. Мэдлэг бүр нэг багана, гэхдээ дэлхийн бүх мэдлэг тэр маш олон багана дээр тогтож буй дээврээр холбогддог.

Алив мэдлэгийг эзэмдэхийн нууц нь тэдгээр багануудаас аль нэгнийх нь орой дээр гарах явдал болой. Ингэж чадсан цагт чи дээвэрт хүрнэ. Нэгэнт дээвэрт хүрсэн бол чи аль ч мэдлэгийн баганад хэдхэн алхаад л (энэ удаад чи авирах хэрэггүй) хүрдэг.

Тэгэхээр хүн болох багаасаа аль нэг мэдлэгийн баганыг барьж аван тасралтгүй зүтгэсээр оройд нь, улмаар дээвэр дээр гарах хэрэгтэй.

Алив хүн дээш авирахад өөрийнхөө жинг даах хэрэгтэй болдог. Гэтэл өөрийнхөө жинг ийнхүү даан авирахад насны хязгаар гэж байна. Хэрэв чи аль нэг баганын дунд хэсэгт залхуураад зогсож байгаа бол чи хэзээ ч түүний оройд гарч чадахгүй. Яагаад гэвэл чи хожимдож ухаарсан ч гэсэн чиний гар биеэ цаашид өргөж дийлэхээ больсон байна. Үүнийг насны доройтол гэнэ.

Би мэдлэг хуримтлуулахад физиологийн боломжтой насыг 20-27 гэж хардаг. 27-оос цаашаа маш гүнзгий ухамсарлал, аймшигтай хатуу итгэл үнэмшилгүй бол баганын орой, цаашлаад дээврийг мөрөөдөөд ч хэрэггүй болдог талтай.

Тухайн мэргэжлээрээ 20-30 жил ажилласан боловч мэргэжлээ бүрэн таньж мэдээгүй хүмүүс маш олон байдаг. Мэдээж амьдралд буруутан хайхад захаасаа авахуулаад олдоно. Харамч өөдгүй дарга, тэнэг мангар төр баригчид гээд. Яг үнэндээ энэ сонин гэж үү.

Би ня-бо мэргэжлээр төгссөн. Би 3-р курстээ энэ бол миний хүсэл эрмэлзэл биш байжээ гэдгийг мэдсэн. Гэхдээ би нэгэнт мөнгөө, 4 жилээ зарцуулаад дипломон дээрээ нөхөр Ганзориг нягтлан бодогч мэргэжилтэй гэж бичүүлэх учраас - нягтлан бодох бүртгэлийг хаанаас нь ч харсан бүрэн төгс мэддэг байх ёстой юм байна гэсэн тийм ч нарийн төвөгтэй биш, аягүй энгийн шийдвэрийг гаргасан. Сонирхолтой нь би өнөөдрийг хүртэл ня-бо мэдлэгээ маш олон зүйлст үр ашигтай хөшүүрэг болгон хэрэглэж байна.

Мэдлэг илүүддэггүй. Гэхдээ үлгэн салган, мэдсэн ч юм шиг мэдээгүй ч юм шиг мэдлэгтэй байж болохгүй. Аль нэг мэдлэгийн багана дээр гарсан цагт өөр бусад бүх мэдлэгийг хоромын дотор олж болно.

Thursday, August 11, 2011

Model trading

Өнгөрсөн үеийн мэдээллийг ашиглан ирээдүйг таамаглана гэдэг бол бэрх ажил.

Энэ блогийн хаа нэгтээ яагаад тийм хэцүү байдаг талаар бичсэн шиг санагдаж байна.

Ирээдүй бол маш олон хувьсагчтай өнөөдрийн тэгшитгэл гэдэгтэй ямар ч математикч санал нийлэх биз. Тэгвэл тэр тэгшитгэлийг бодож болмоор юм шиг хэнд ч санагдана. Харамсалтай нь хувьсагчуудын тоо, нарийн төвөгтэй шинж чанарыг ярихаа болилоо гэхэд тэд секундыг хэд хуваасны дайнд хувьсан өөрчлөгдөж байх тул ерөөсөө л энэ тэгшитгэлийг бодох боломжгүй юм. Тэр нь өөрөө хувьсагчийн натур юм.

Гэхдээ л хүмүүсийг юу зогсоох билээ дээ.

Еврогийн ханш маргааш гэхэд хэд болох вэ гэдгийг өнөөдөр мэдчихвэл мөнгө хийж болох л юм.

Model trading буюу загварчлалын дагуу ханшийн хөдөлгөөнийг таамаглаж арилжаа хийдэг хөрөнгө оруулалтын сангууд сүүлийн 20 жилд эрчээ аваад буй. Эдгээрийг толгой эргэхгүйн үүднээс арилжааны сангууд гэж нэрлэе. Яагаад гэвэл эд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийдэггүй талтай.

Эхний сангууд зөвхөн авах зарах дохио өгдөг байсан бол одоо бүүр автомат дилерийн горимоор шууд биржүүд, банкуудын арилжааны платформуудтай холбогдон өөрөө шийдвэрээ гарган, өөрөө авч зарах үйлдлээ хийдэг болж ирж байгаа юм.

Эдгээр сангууд дотор нэлээн томорч хэдэн тэрбум доллар удирддаг сангууд ч бий. Гэхдээ эд нарын бодитой удирдаж буй мөнгөний хэмжээ төдийлэн чухал биш, найзууд өөрсдийгөө маш ихээр хөшүүрэгдэж чадах учраас ердөө хэдэн сая доллартай байхад л болно.

Санхүүгийн зах дээр арбитраж гэж юм байх. Энэ нь ерөнхийдөө бол нэг зах дээрээс 100-р авсан хувьцаа, бонд, валют, метал юу л байна, нөгөө зах дээр хэдэн секундын дотор эргүүлэн 101-р зарах асуудал. Бүх том сангууд, банкуудад арбитраж трэйдерүүд байдаг. Жаахан ухаж үзвэл арбитражын энэ технологийг өөр олон зүйлсд ашиглаж болохыг мэднэ.

Жишээ нь LTCM эрсдлийг удирдах сан (hedge fund) 1993 онд байгуулагдан - Нобелийн шагналт 2, эдийн засагч болон математикч - дээрээс нь Бондын арилжааны хаан агуу Жон Мериветер нарын 3 партнертай мөрөөдлийн баг гарган үзсэн. Ингэхдээ эд нар өр төлбөрийн макро арбитраж гэж нэрлэгдсэн (чи юу ч зохиогоод юу ч гэж нэрлэж болно - санхүүгийн зах дээр бүтээгдэхүүн, шинэ стратеги өдөр бүр гардаг - энүүгээрээ бүтээгдэхүүн гаргадаггүй хуульч нараас ялгаатай юм болов уу) стратегийн дагуу модел сан байдлаар ажилласан юм. Үндсэн зарчим нь макро төвшинд математик загварчлал ашиглан бодож үзэхэд хөгжиж буй орнуудын бондууд хөгжсөн орнуудын бондтой харьцуулахад үнэ нь харьцангуй маш бага байв.

Ингээд энэ сан нэг талд хөгжиж буй орны бондыг худалдан авахдаа нөгөө талд нь хөгжсөн орны бондыг зарж байв.

Философи сайн ойлгодоггүй математикч, эсвэл санхүү мэдэхгүй эдийн засагчийн хувьд энэ бол эрсдэлгүй арбитраж мөн. Төмс 100-аар аваад 105-аар зарах биш харин хямд Лууванг 100-аар аваад үнэтэй төмсийг 105-аар зарж болж байна. Өөр юм шиг боловч үнэндээ энэ хоёр адилхан л хүнсэнд хэрэглэгддэг учраас лууван 103 болж, харин төмс хэзээ нэгэн цагт 103 бас болж л таарна. Энэ бол арбитраж юм.

Ингээд 1997 оны Азийн хямрал болж, 1998 онд Орос бондын төлбөрөө цуцлахад LTCM манай улсын нэг жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээний алдагдал хүлээн хаалгаа барьсан. Сонирхолтой нь тэр онд математич ба эдийн засагч партнерууд нь Нобелийн шагнал авсан байдаг юм.

Манай Санхүү эрхэлсэн захирлуудын клубын нэгэн гишүүн Герман улсад арилжааны модел зохиох багт орон хэдэн жил ажиллаж байгаад ирсэн хүн байдаг. Саяхан клубын ээлжит уулзалтын үеэр мань хүн өөрийн хийсэн таамаглалын моделоо бидэнд танилцуулж бид шөнө болтол мэтгэлцэж билээ. Түүний зохиолцсон модел сүүлдээ бүүр Америкийн төв банкны ерөнхийлөгчийн хэлэх үгнээс гарах нөлөөллийг хүртэл (Бас л нэг хувьсагч) оруулдаг болсон гэж байгаа.

Статистикаас харвал улаан машин хамгийн цөөхөн удаа осолд орсон байна. Тэгвэл улаан машин авч унах хэрэгтэй юу. Эсвэл 7 өнгийн машинаас аль нэг машин нь хамгийн цөөхөн осолдсон байж л таарна, энэ удаа тэр нь улаан байж таарав уу.

Математикийн ухаан ердөө сүүлийн хэдэн зуун жил хөгжсөн. Түүний зарим арга технологи нь маш боломжийн. Үр дүн гаргалаа гэхэд тэрийг зөв орчуулан ойлгох тал дээр харин хүмүүс хэр байдаг вэ. Хэрэглээний математик өнгөрсөн үеийг зөв дүгнэх, ирээдүйг таамаглах гэсэн үндсэн хоёр ажлыг хийдэг юм бол гарч байгаа үр дүнгүүдийг зөв унших тал дээр хүний хүчин мөхөсдөнө. Энэ тал дээр би Стефен Хоукингтой санал нийлэхгүй байгаа юм. Мань хүн философи физикийн ухааны өмнө сөхрөв гэсэн. Харин би Философи үгүйгээр үр дүнг зөв уншиж үл чадна гэж байна. Математик болон физик шинж чанарыг судладаг бол философи харин мөн чанарыг судладаг.


Микро төвшинд Ертөнцийн фундаментал хэсгүүдийг бүрэн таньж (яг юу вэ гэдгийг нь одоо болтол мэдэхгүй, биетэй зүйл эсвэл зүгээр л долгион аль нь болохыг мэдэхгүй), тэдний захирагддаг физикийн хуулийн талаар ямар ч ойлголтгүй байж түүнийг Макро төвшинд урьдчилан таана гэдэг нь жоохон боломжгүй талдаа. 2010 онд бичсэн номондоо нэрт физикч Стефен Хоукинг хуулиуд бидний өдөр тутмын амьдралд боломжийн хэрэгжиж байгаа бол түүн дээр үндэслээд цааш амьдрах хэрэгтэй гэсэн санаа хэлсэн. Нэг талаас зөв. Нөгөө талаас Ньютоны хуулиуд ба Эйнштэйний хүчээр аваачиж тэнцүүлсэн харьцангуй онол нь яг үнэндээ - Нар манддаг, нар жаргадаг тухай асуудал байх боломж хэр их вэ. Хүмүүс нарыг мандуулж жаргуулаад 100,000 орчим жил амьдарцгаагаад элдэв асуудалгүй сайхан л байсан биз дээ. Одоо хүртэл хөөрхий хүн төрлөхтөний хэл ярианд нь нар жаргаж, мандаад хэлний бэрхшээл үүсч, ямар сайндаа "бид хоорондоо ойлголцохоо болилоо" дээрээ тулахав дээ.

Saturday, August 6, 2011

World design

Ертөнцийн дизайн

Хүн төрлөхтөнг нэг загас гэж үзье. Загасны өнцгөөс харвал бид өөрсдийн орчинг харж, мэдэрч, хэмжиж чадаж байна. Бидэнд хугацаа, орон зай гэсэн үндсэн хоёр хэмжээс байна. Энэ хоёр хэмжээсээр бид ертөнцийг хэмжиж чаддаг. Нэгэнт ертөнц хэмжигдэж болж байгаа тул түүнд хязгаар гэж байж таарах гээд байна.

Ингээд ертөнцийн эхлэл ба төгсгөл (хугацаа), түүний зах хязгаар (орон зай) гэсэн үндсэн хоёр ойлголт гарч ирж байна. Хэрэв ертөнцөд эхлэл гэж байсан юм бол түүнээс өмнө юу байсан бэ. Ертөнцийн зах хязгаараас цааш юу байх вэ гэсэн парадокс чанартай асуултууд гарч ирнэ.

Нэгэнт хүн төрлөхтөнг загас гэж үзсэн тул, ертөнцийг усаар дүүрсэн дэлхий гэж төсөөлье. Дэлхийн хаа нэгтээ байгаа загасны хувьд хэмжээ хязгаар ба эхлэл төгсгөлийг натурал гэж төсөөлөх юм. Үнэн хэрэгтээ бидний жишээгээр авч байгаа усан дэлхийн хувьд загас альч чиглэлд аялсан ямар нэг хязгаарт тулалгүй анх гарсан цэгтээ эргэж ирээд байх юм.

Тэгэхээр ертөнцөд орон зайн хувьд хязгаар гэж байхгүй, цаг хугацааны хувьд эхлэл ба төгсгөл үгүй - ертөнц бол усан дэлхийтэй ижил хаалтай цикл юм. Үгүй бол физикийн хуулиудын хувьд парадокс үүсэх болно.

Friday, July 29, 2011

Гологдлын шок

"MBA зэрэг бол юу ч биш, зүгээр нэг муу цаас" гэж мөн чанар, туйлын үнэнийг хэлэхэд Harvard-ийн MBA авсан этгээдийн дотор жихүүцэж доромжлогдсон мэт санагдаж байгаа тэр өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй байр байдлыг Дутагдлын Шок гэдэг. Туйлын үнэн Дорнод аймагт төрсөн нөхөр, Увс аймагт төрсөн нөхөр хоёрын хувьд огт өөр өөр байдлаар тодорхойлогдохгүй юм. Туйлын үнэн, мөн чанар Андромеда галактик, Марс, Дэлхий хаанаас ч харсан нэг л байх юм. Үнэхээр MBA диплом does not mean anything л юм бол энэ нь MBA, bachelor, Ph.D, Sc.D, хар шар бүх л хүний хувьд үнэн л байх юм. Үүнийг хүлээж авч чадахгүй өөрийн өчүүхэн парадигмаас харж байгаа бол түүнийг Дутагдлын Шок гэх юм.

Харин Гологдлын Шок бол арай өөр.

Хүн гэж амьтан орчлонгийн хамгийн дээд төвшний, хамгийн төвөгтэй харьцангуй чөлөөт нэгдэл юм. Гэтэл энэ амьтан өөрийн тэр байдлыг ойлгож үл чадан, алсад байх эгэл, жирийн бүтэцтэй одыг гайхан дурандаж "Алсад харагдах өнгөт од оо" гэх мэтчилэн Гологдлын Шоконд орох юм.

Хүмүүс байнга л өөрсдийгөө голж, гологдлын шоконд ордог. Манай ангийн Б онц сурдаг - учир нь тэр - баян айлд төрсөн, аав нь багш учраас, угаасаа ухаантай юм чинь, төрөлхийн азтай, Улаанбаатарынх, найзууд нь лаг, хумхын ордных, солгой учраас - үгүй ер нь хүмүүс юу ч гэж зохиож хэлж мэднэ. Ингэж гологдлын шоконд орсон үедээ ашигладаг бүтээлч, олон ургальч байдлаа хүмүүст хэрэгтэй зүйл бүтээх, өөрийнхөө амьдралын мөн чанарыг ойлгоход ашигладаг болоосой. Үгүй ядаж загвар зохион бүтээхэд ашиглахад л дорвитой амжилтанд хүрнэ гэж бодож байна.

English study tip

Англи хэл сурна гэдэг бол их хэцүү асуудал.

Хэл сурахад үгийн баялаг ихтэй байх нь хамгийн чухал хоёр зүйлийн нэг нь гэдэгтэй санал нийлэх биз. Тэгвэл үгийн баялагийг үг цээжилж ихэсгэх нь ойлгомжтой.

Яаж үг амархан цээжлэх вэ гэдэг асуултыг хөндөхдөө яагаад үг цээжилэхэд хэцүү байдаг вэ гэдэг талаас нь харсан нь зүйтэй.

Хүмүүс ихэвчлэн үгийг утгатай нь холболгүйгээр цээжилж алдаа гаргадаг. Ингэхдээ толь бичгээс тухайн үгтэй холбоотой 5 өөр утгыг нэг дор хамтад нь цээжилэх гэж оролддог.

Хэлд орж буй хүүхдэд Сэрээг - үнэндээ - Сэрээ, Салаа Халбага, Сэрээнцэр, Мини хүрз гэсэн 5 зүйл нэг зэрэг оршин байна гэж ойлгуулах гээд үзвэл юу болох нь ойлгомжтой.

Миний анзаарахад хүн дунджаар өдөрт 20 үг цээжилэхэд нэг их зовохгүй.

Гол нууц нь эдгээр 20 үгээ тухайн үйл явдлын утгатай холбогдуулан нэг л утгаар нь цээжилэхэд оршин байгаа юм.

Ер нь бол хаа хамаагүй нэг ном барьж аваад тэрийгээ 20 мэдэхгүй үг гарах хүртэл унших хэрэгтэй. Ингээд эдгээр үгнүүдээ зөвхөн тухайн номонд дурдагдаж байгаа нэг л утгаар нь цээжилнэ. Ингэвэл хэл сурахад маш хялбар болж ирнэ.

Monday, July 18, 2011

Монголчууд дунд ер нь их өчүүхэн амбицтай, том яриатай улсууд дүүрч.

УИХ, ард түмэн угаасаа огт ойлгохгүй байхад, өөрсдийнхөө сонгогдох тухай хуулийг жил дамнуулан хэлэлцэж байна. Яг үнэндээ бол юу шудрага, юу шудрага бусын тухай асуудал биш, харин аймаг, сумдыг хэрхэн хувааж авах тал дээр л толгой нь ажилламар аядаж, ажиллах ч биш сүүлдээ тархи нь эргээд ингэж буй.

Элдэв хурал цуглаан нь өчүүхэн амбицтай, том яриатай мэргэдээр дүүрч. "Улс орныг хөгжүүлэхийн тулд эдийн засгийг л сайн хөгжүүлэх учиртай юм шүү дээ" эсвэл "Зөв тогтолцоо нь улсын тулгуур мөн" гэх мэтчилэн огт утга учир бага, чихэнд наалдаж, тархинд шингэхгүй үгсийг хэдэн цагийн турш бурахдаа л гаргууд болсон юм шиг. Дорвитойхон судлагаа хийгээд ир гэхээр 100-хан мянган төгрөгний хэрүүл хийгээд зогсож байх жишээтэй.

Ийм худал - улсыг жолоодогч, эсвэл мэргэний дүр эсгэгчийг өчүүхэн амбицат, том яригч гэж нэрлэвэл зохилтой.

Зүй нь Монголчууд агуу амбицтай, өчүүхэн яригч нар байвал зохино.

Юу шудрага, юу шудрага бус юм бэ?

Гурвалжингийн гүүрийг засах гэж бүтэн 3 сар хаахдаа тэр гүүр хүрдэг замыг нь огт засалгүй үлдээсэн нь шудрага бус юм. Тэгээд тэр хүрдэг зам нь асар олон машиныг эвдэлсэний хойно тэр замыг засах гэж дахиад хаахдаа дахиад дутуу хуудуу зассан нь шудрага бус юм.

Сонгууль ямар арга хэлбэрээр явах нь яг үнэндээ ард түмэнд сонин биш байна. Тэрийг намуудаас өөр сонирхож байгаа хүн огт алга. Төр баригч нөхдүүд фундаментал байдлаар сэтгэж чадахгүй, үе нь өнгөрсөн нь тодорхой ч, ядаж ард иргэд юу хүсч байгааг 4 туслахынхаа нэгийг гүйлгэж жилдээ нэг удаа асуух хэрэгтэй.

Агуу амбицтай байх нас, үе нь социализмтайгаа цуг булшлагдсан байлаа гэхэд өчүүхэн ярьж эхэлмээр байна. УИХ дээр Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Жолоочын заавал даатгал, Компанийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх араам нь хүрэхгүй нь нэгэнт тодорхой тул ядаж Гурвалжингийн гүүрний засварыг яаж хийх талаар ярьдаг болмоор байна.

Энэ хачин парадокс нь хадлварлаад одоо бүүр зурагтаар 10 настай хүүхэд хүртэл "Би улс орноо хөгжүүлмээр байна" гэх мэтийн юм ярьж сонсогдох юм. Өчүүхэн амбиц, том яриа нийгэмд их газар аван хадлварлах юм бол ард түмний нүд сохорч тэдний хэн нэгэн бурангуй этгээд хүссэн зүгтээ залах боломжтой болно. Үндэсний аюулгүй байдал гэж энийг л хэлэх байх. Тэрнээс биш Хятад, Оростой байлдах тухай асуудал биш л байлтай.

Та ямар шашин шүтдэг вэ гэхэд захын Монгол "Буддыг шүтдэг" гэж хэлнэ. За Буддын ямар философийг нь та юу гэж ойлгож байна вэ гэхээр - таг. Өөрийнхөө огт ойлгохгүй юмыг шүтнэ гээд яриад эхлэхээр итгэл үнэмшил гэдэг ойлголт утгаа алдаж, үнэ цэнэгүй болов.

Quantum uncertainy

I have studied quantum physics for the past 3 weeks.

Quantum or sub-atomic level
The discovery is - scientists i.e. quant physicists have no clue about the fundamental building blocks, their reactions, energy interactions or whatever that we are made of. No one understands clearly how we get mass, how quantum interactions relate to worldly interactions i.e. the apparent mis-relationship between newtonian physics and quantum physics. The one of prevailing String Theory sounds like a kids imagination without any sound mathematical support to it. Standard Model hypothesizes sub-atomic particles but fails when it comes to gravity and energy interactions. Newtonian physics and Einsteins relativity can not describe quantum matters, from which we are all made of. Without understanding the building blocks and its energy interactions, Newtonian physics may fail at some point to explain celestial objects thoroughly.

Universal level
The origin of the universe is nothing but a speculation. We have no understanding about 99.6% of the universe where it is prevailed by Dark Matter and Dark Energy - of which we have no clue.

Sunday, July 17, 2011

Chaotic probability of LUCK

Азын тухай бичнэ гэж амалсан. Сугалаанд хожих нь аз мөн үү гэж нэг нь асуусан. Азаар амьдарвал ямар утга байгаа юм бэ гэж би бас өмнө нь бичсэн.

CHAOTIC PROBABILITIES OF LUCK

What is Probability?
What is Risk?
What is Chaos?
What is Luck?

Probability (Магадлал)

Хүн төрлөхтөн эрт үеэс эхлэн ирээдүйн нууцыг тайлахаар оролдож эхэлсэн. Энэ хооронд юу эсийг үзэх вэ. Ирээдүйг зөгнөдөг шидтэнээс эхлээд бурхан, савдаг, чөтгөр гэх мэт элементүүдийг хүн төрлөхтөн ургуулан боджээ. Мэдээж ирээдүй гэрэлтэж эхэлмэгц "сайн тал" буюу бурхан, харин муугаар эргэж тариа ногоогоо мөндөрт цохиулах юм бол "муу тал" буюу чөтгөр, савдагийн хийсэн ажил болж таарч байв. Мэдээж үүнтэй холбоотойгоор бизнес цэцэглэж мууг зайлуулж, сайныг дууддаг ер бусын хүмүүс гарч ирэн мөнгө хийж эхэлсэн.

Ойролцоогоор 4000 орчим жилийн өмнөөс дээрх системийн бүтэлгүйтлийг хүмүүс анзаарч эхэлсэн байх юм. Ингээд дундаа мөнгөн сан бий болгож эхэлсэн. Хэн нэгний гэр галд шатвал түүнд тэр сангаасаа өгдөг байв. Бизнес глобалчилагдаж эхлэхэд буюу 1300 оны үед хүмүүс даатгалын бизнесийг жинхэнэ утгаар нь цэцэглүүлэв. Дэлхий дээрх хамгийн "ариун дагшин" бизнес бол магадгүй даатгалын бизнес болой. Хамгийн анхны бизнес ийнхүү олон хүний сайн сайхны төлөө байгуулагдсан нь тэр.

Мөнгөө өгдөггүй муусайн даатгалын компаниуд гэж эхнэртээ хандан бичсэн худалдаачны захидал 1400 орчим онд хамааралтай. Маш их луйвар гардаг тул мөнгөө өгөхдөө сайтар судлах нь тэдний натур. Аягүй бол тэр худалдаачин мөнгөө авчихаад өөр зүйлд зарцуулчихсан ч байж мэднэ.

Ирээдүйд цаг агаар хүйтрэх, гал гарах, ургац муудах, хүүхэд өвдөх, үнэ ханш унах эсвэл өсөх зэрэг маш олон тодорхойгүй зүйлс хүний амьдралд бий. Гэхдээ энэ бүгд бурханаас хамаарахгүй, "бурхан шоо шиддэггүй" гэж Эйнштэйн хэлж байв. Жаахан философидоод, логикийг нь хөөгөөд үзвэл бурхан шоо шиддэггүй болохыг амархан мэдэж болно.

1600-1700 оны үед Зоосыг дээш нь шидэхэд сүлдээрээ эсвэл тоогоороо буух "магадлал" (ирээдүй нь) нь 50/50 буюу 0.5 эсвэл 50% юм байна гэдгийг тооцлоо.

Энэ бол ирээдүйд гарч болох үр дүнгийн магадлал юм. Хэрэв энэхүү магадлал алдагдал дагуулж байгаа бол түүнийг эрсдэл гэж нэрлэж эхэлжээ.

Хэрэв та зоос сүлдээрээ буухад 100 төгрөг алдахаар мөрийцэж зоосыг шидсэн бол -
- Зоос сүлдээрээ буух магадлал нь 0.5
- Таны ирээдүйн болзошгүй алдагдал 50% магадлалтайгаар 100 төгрөг буюу
- Энэ тоглоомны эрсдэл нь 50 төгрөг билээ. (100x0.5=50)

1800 оны үед даатгалын бизнес жинхэнэ утгаараа хөгжиж амьдралын хүснэгт (life table) зохиож өнгөрсөн ажиглалт дээр тулгуурлан ирээдүйд юу болж болох бүх магадлалуудыг тооцоолж эхэллээ. Ирэх өвөл зуд болох магадлал хэд вэ? Ирэх өвөл зуд болох эрсдэлийн хэмжээ хэд вэ? Дорж хэд наслах вэ? Доржийн автомашин мөргөлдөх эрсдэлийн хэмжээ хэд вэ? энэ бүгдийг тоо баримт цуглуулан хэмжиж эхэлжээ.

CHAOS

200 гаруй жилийн турш бүх зүйлсийн мэдээ баримтыг цуглуулж ирээдүйн магадлалыг нь тооцоолсоны эцэст эдийн засгуудыг загварчилж, бүүр давраад хүний шийдвэр гаргалтыг хүртэл загварчлах оролдлого хийж эхлэв. Учир нь цаг агаарыг бүрэн тооцоолж дууссан, байгалийн чанартай эрсдлүүдийг хяналтандаа авах тал дээр хүн төрлөхтөн айхтар том алхам хийгээд байлаа. Харин хүмүүс маш олноор нягтарч амьдарч эхэлснээр шинэ төрлийн эрсдлүүд үүссэн бөгөөд энэ нь хүмүүстэй холбоотой эрсдлүүд байлаа. Тухайлбал ирэх онд газрын тосны үнэ өсөх эрсдэл нь маш бодитой ба энэ нь бүхэл бүтэн улс орныг хөлдөөж алж мэдэх том эрсдэл болон хувирав.

"Миний шилдэг менежментийн зарчмууд"-д дээр бий. Хүний үйлдэл, хариу үйлдлийг загварчлах нь философийн хувьд боломжгүй гэж.

Харин эрдэмтэд 1950 оны үеэс шинэ ажиглалт хийв. Шугаман загварчлал дээр ажиллаж байсан нэгэн эрдэмтэн өгөгдлийн утгыг өчүүхэн төдий буюу маш бага оронгийн нарийвчлалаар өөрчлөхөд үр дүн аймшигтай ихээр савлав. Үүнээс болоод эрсдлиийн философийн бүхэл бүтэн шинэ урсгал бий болсон билээ. Үүнийгээ Хаос гэж нэрлэв.

Эрвээхэйн далавчны нөлөө буюу - Хавайд нисч яваа эрвээхэйн далавчнаас үүссэн агаарын өчүүхэн урсгал Хойд Америкт 3 сарын дараа хүчит торнадо үүсгэнэ - гэдэг нь ХАОС онолын хамгийн энгийн тайлбар юм.

Эрсдэл, магадлалыг тооцоолохдоо дандаа өнгөрсөн үеийн ажиглалт дээр үндэслэж байв. Гэтэл хорвоо дэлхий хаос шинж чанартай. (хүн хорвоогийн хэсэг) Өчүүхэн төдий өөрчлөлт өгөхөд үр дүн хаос маягтай савалдаг.

Малын индексжүүлсэн даатгалын хураамжийг тооцолохдоо эхлээд ирээдүйд зуд болох магадлалыг, дараа нь зуд болсон тохиолдолд нийт малын хэдэн хувь нь хоргодохыг тооцов. Гэтэл яг бодит байдал дээрээ Монголын даатгалын компаниуд, төр, дэлхийн банк алдагдал хүлээсэн юм. Учир нь 3 жил дарааллаад зуд болж орхив. Ийнхүү 3 жил дарааллан зуд болох магадлал нь маш бага буюу 100 гаруй жилд нэг л удаа юм. Тийм учраас 3 жил дарааллан зуд болно гэж хэн ч тооцоолоогүй юм.

Энэ бол байгалийн үзэгдэл. Хүмүүсийн хувьд бол ХАОС шинж чанар нь бүүр ч илүү их байхаар харагдаж байгаа. 50 жилийн өмнө хүмүүс компьютер гэж мэддэггүй байсан. Одоо бүгд мэдээллийг маш хурдтай авч бас тарааж байна. Би өмнө нь хэрэв дэлхий дээр өмнө нь conspiracy гэж байсан юм бол одоо байх ямар ч практик боломжгүй гэж бичсэн. Хүн төрлөхтөний өмнө цоо шинэ парадигм гарч ирсэн юм. Энэ нь тэднийг улам таагдашгүй болгож буй.

Luck is something that is the opposite of risk. No one wants the risk materializes, everyone tries to avoid the risk. Every human action contains a risk. Life itself is a risky proposition (someone said). Thus you came to this world means you will be surrounded by all different types of risks.

There is a concept called risk - return relationship. Luck is something that fell on you when you were not "supposed" to get it. Luck is chaotic and probabilistic in nature, so no one should expect luck to change their lives.

Wednesday, June 29, 2011

Consciousness

A Non conscious person has a probability of 0.00000003 to become a billionaire. That is 220 billionaires in 7 billion persons. Imagine firing 7 billion balls at a basketball net from one kilometer distance - about 220 will randomly hit the basket. This can be explained as a simple probabilistic nature of the universe. Some may go under radar, but some will boast themselves and become public figures like Donald Trump. If one sees close enough it will be quite clear that Donald Trump uses no intricate arts of business except crazy-like-leveraging that most of his fellow some 200 billionaires use.

A Very Conscious person has no chance to become a billionaire. Most probably a life that is paradox, a smart person who is one step ahead of most in understanding the nature of universe but also one step short in terms of such understanding from some. He has smaller chance to become billionaire because he is risk averse without true understanding of risk itself, he is better conscious of the environment but short of vision, he is rich in knowledge but short of philosophies. He dies as an intelligent but poor person with complex life.

But a Truly Conscious person has no interest in becoming billionaire. He is two steps ahead average person in understanding the universe, the meaning of life. Some fellows of Trump eventually evolves to the third stage, luckily, people like Bill Gates and Warren Buffet gives away all their fortune and leaves exclusively nothing for their children - to let their children find the meaning of life themselves....

Also there might be a few steps more...

Wednesday, June 22, 2011

Primitivity

Хөгжлийн бүдүүлэг хэлбэртэй нийгэмд ид шид, зөн билигийн тухай ойлголт ихээхэн газар авдаг. Телевиз, сонин, сэтгүүл бүхэлдээ хороскоп, фэнг шуй, зөн билэгтэнүүдийн тулаан, уул ус тахих сэдвээр дүүрдэг. Нийгмийн ухамсар доройтох тусам энэ нь огцом газар авдаг. Тухайлбал 90-ээд оны эхээр Орос Монгол хоёрт гал гаргадаг, харь гаригтай ярилцдаг хүмүүс гэнэт асар олширсоныг санаж байна. Одоо бас давтагдаад байна уу даа.

Дээрээс нь ухамсарын доройтол газар авсан нь "амжилт" гэдэг үг нь "аз" гэдэгтэй ижил утгатай, "мөрөөдөл" гэдэг үг нь "хүршгүй" гэдэг үгтэй ижил утгатай болж ирсэнээр харагдах юм.

Уул нь хүн төрлөхтөний ухамсарт түүхэнд ид шид, сүнс чөтгөр батлагдаж байсан нь үгүй юм. (Аль түүхийн номон дээр Тэмүүжин хүү Сүнстэй таарав гэж байна?) Хамгийн сүүлчийнх нь болох Христ Эзний хүү болох тухай номлол (үхсэн хүн амилуулсан гэх), анх Энэтхэгээс гарсанаасаа хойш бөө мөргөлтэй холилдон (төвдөд очиж) сүүлдээ ид шид болон хувирч буй (монголд) Буддын шашин (уг нь философи байсан юм) нарыг эс тооцвол Хүн бурхан чөтгөртэй тааралдсан тухай түүх үгүй.

Хүн төрлөхтөн ухамсарт түүхийн туршид ганцхан зүйлийг батласан нь хөдөлмөр юм. Хөдөлмөр хүнийг бүтээжээ гэж (хэн дуу алдлаа даа) магадгүй хүний хувьд авч үзвэл хамгийн үнэн үг. Хаана билээ дээ, хөдөлмөр хүнийг бүтээгээгүй юм, тэгвэл шоргоолж ухаантай болох нь яасан юм маягийн юм бичсэн байсан. Энэ хөдөлмөр хүнийг бүтээжээ гэж дуу алдсан хүн арай өөр хөдөлмөрийг хэлсэн бололтой юм. Ухамсар доройтоод ирэхээр бүүр хөдөлмөр гэж биеийн хүчний материаллаг ажлыг ойлгоод байх шиг. Аз жаргалтай амьдралыг үндэс нь хөдөлмөр болохоос биш аз, эсвэл ид шид биш болой.

Friday, June 17, 2011

Strange collision

Санаандгүй квант физикийн нийтлэл уншиж байтал өмнө нь олон удаа уншсан боловч огт ухамсарлаагүй дүгнэлттэй таарлаа.

Энэ нь алдар квант физикч Feynman-ий "Аливаа систем нэг биш харин байж болох бүхий л түүхтэй" гэж хэлсэн нь байлаа. Энэ нь жишээ нь Монгол улсын түүх бол Чингис хаантай, хаангүй, Жамуха хаан болсон, болоогүй гэх мэтчилэн байж болох бүх хувилбараас бүрдсэн нэг цогц систем гэсэн үг юм.

Энэ хооронд бас нэг жилийн өмнө судлаж байсан квант физикийн сүүлийн үеийн судлагаа санаанд оров. Энэ судлагааны дагуу хоёр физикч нэгэн бичил долгионыг (аль долгион байсныг санахгүй байна) вакум хоолойд турших явцдаа уг долгион байж болох бүх замыг "нэгэн зэрэг" ашиглан өгөгдсөн чиглэлд явж байсан байна.

Уг дүгнэлт ба туршилт нь хэрхэн тайлбарлагдах, цаашид хэрхэн батлагдахаас хамаарч миний "ертөнцийн түгээмэл үнэнд" шийдвэрлэх цохилт үзүүлж болно. Энэ цэг дээр философи физик хоёр мөргөлдөв.

Философийн төвшинд дахин нэг алхам хийх боломж харагдаж эхлэв. Энэ алхамыг би их удаан хүлээж байна.

Миний ухамсарлал ёсоор Ертөнцийн түгээмэл үнэн бол эрхэмсэг оршихуй буюу цаг хугацаа, орон зайг үл хамааран цор гагц үнэн хэвээр орших учиртай билээ.

Алдарт астрофизикч Стефен Хоукинг хамгийн сүүлчийн номондоо бичихдээ "Философи үхсэн, философичдийн халааг эрдэмтэд аван хүн төрлөхтөний мэдлэгийн бамбарыг барьж явна" гэсэн утгатай зүйл бичсэн байв.

Үнэхээр философи үхсэн, тэгээд Стефен Хоукинг мэтийн Есүсийг Бурханы хүү гэдэгт итгэдэг байж байгаад ердөө саяхан "Ертөнцийг бүтээхэд бурхан хэрэггүй байжээ" хэмээн дуу алдсан астрофизикчид
"Би хэн бэ" асуултын хариултыг хайж эхэлсэн юм бол юу болохыг харцгаая...

Орчин үеийн физик атомын цөм 248 бүрдэл хэсгээс бүрддэг гэдгийг нээснээрээ буюу юмсын шинж чанарыг олж харснаараа мөн чанарт хэр ойртож очихыг нь бид харах болно.

Thursday, June 16, 2011

Truth

Truth usually is not what everyone thinks that is true. Because people tend to base their judgements on attributes only without seeing the fundamental reasoning.

True quality of truth is its independent existence from anyone's judgement. This must actually be the heaviest philosophical paradox once one spend considerate amount of time and energy on this matter. (For others it just doesnt mean anything and sound nonsense. If it sounds nonsense then it does imply that such listener is at greater distance from the truth)

Tuesday, June 14, 2011

Faster than the Light

Бидний мэдэх ертөнцөд гэрлээс хурдан зүйл үгүй.

Гэхдээ бидний түүхээс харвал (observed)

Big bang (big explosion буюу их тэсрэлт биш) болж ертөнц үүсэхдээ дойл хүрэхгүй хугацаанд гэрлээс аймшигтай олон дахин их хурдаар тархсан байдаг. (inflation)

Big Bang-аас хойш юу болсоныг бид ерөнхийд нь гадарладаг.

Харин яг Big Bang-н үед юу болсон. Түүнээс өмнө юу болсон талаар ямар ч ойлголт алга.
Цаашид ертөнцийн хувь заяа хэрхэх талаар бас мэдэж байгаа юм юу ч үгүй.

Орчлон ертөнцийн бүх зүйлс нэг л суурь бүтэцтэй - буюу - бүх бодис атомаас - тэр нь цөм ба электронуудаас - цөм нь цаашид нейтрон ба протонуудаас - эдгээр нь цаашид кваркуудаас, мөн тэдгээрийн хооронд энерги шилжүүлэх үүрэгтэй босонуудаас "бүрдэнэ". (хүмүүс атомоос дотогш арав гаруй хэсгүүд нээгээд буй)

Дээрх асуултуудад хариулахын тулд анти-матери (бидний ертөнц "тэр чигтээ" материас бүрдэнэ) гэгч юу болох талаар судлах шаардлага гарсан. Анти-матери бол өнөөгийн орчлон ертөнцийн материйн эсрэг биет юм. Өөрөөр хэлбэл атомын анти-матери нь антиатом бөгөөд атомтой яг ижил зохион байгуулалттай боловч бүрдэл хэсгүүд нь бүгд материйн атомын бүрдэл хэсгүүдийн эсрэг биет байх юм.

Яагаад антиматери оршин байдаггүй вэ гэхээр матери ба антиматери хоёр учирмагц бие биенээ ор мөргүй устгаж үгүй болгодог. Тэгэхээр дан материас бүрдсэн ертөнцөд антиматери байхгүй нь ойлгомжтой.

Асуулт нь big bang-н үед материа ба антиматери хоёр ижил хэмжээтэй үүссэн байхаар харагдаж байгаа боловч яагаад матери ноёлж үлдсэн бэ, энэ нь big bang-аас өмнөх явдалтай холбоотой, хар матери ба хар энерги нар юу вэ гэх мэт.

Харин ердөө хэдхэн хоногийн өмнө CERN (Large Hadron Collider) олон улсын цөмийн судлагааны лаборатори хотхоны Хадрон (цөмийн бүрдэл хэсгүүд) Мөргөлдүүлэгч хурдасгуурт явуулсан туршилт амжилттай болж анти-материйг гарган авч бүхэл бүтэн 16 минутын турш тогтоон барьсан байна. Гаргаж авсан антиматериа энгийн материудад залгиулахгүйн тулд 16 минут барьж байна гэдэг бол үнэхээр урт хугацаа юм.

Ингээд түүхэнд шинэ хуудас нээгдэж эхлэв. Хар энерги ямар үүрэгтэй, анх үүссэн байх ёстой анти матери одоо хаачсан талаар хүмүүс судлаж эхэллээ.

Дээр дурьдсан мөргөлдүүлэгчийн ажилладаг зарчмыг товчхон бичье.

Хурдасгуур нь Устөрөгчийн атомоос эхлээд электроныг нь салгаж авна. Үлдсэн цөмийг нь нийт 27 орчим километрийн урттай вакуум хоолойд оруулан цахилгаан соронзон орноор үйлчлүүлснээр гэрлийн хурдны 99,99999 хүртэл хурдасгана. Ингэхдээ хэсэг цөмийг нь нар зөв, үлдсэнийг нь нар буруу хоёр тусдаа хурдасгана. Зохих хурдад хүрмэгц эсрэг чиглэлд эргэж байгаа цөмүүдийг хооронд нь мөргөлдүүлнэ. Энэ үед наран дээрхээс хэдэн тэрбум дахин илүү дулаан ялгардаг.




CERN 2007 онд баригдаж дууссан хүн төрлөхтөний хамгийн үнэтэй лаборатори юм. Франц ба Швейцарын нутгийг дамнан байрлах хурдасгуур нь нийтдээ 27 км урт. Дотроо хэд хэдэн цөмийн бүрдэл хэсгийг танигч детектор буюу мөргөлдүүлэгч хэсгүүдтэй.