:::Фундаментал Сэтгэлгээ::: Шинж чанарыг үл тоож, Мөн чанарыг хайна. Туйлын үнэн байна гэдэгт итгэнэ. Үзэгдлийг хуйвалдаан, нэг бүлэг, нэг хүн, бурхан биш харин фундаментал зүй тогтол бий болгодог гэж үзнэ. Төгс бүтээл, төгс системд тэмүүлнэ.
Monday, December 29, 2008
Art of the management
МЕНЕЖМЕНТИЙН УРЛАГ
Урлаг гэж юу вэ?
Хөгжимчин Clarence "Gatemouth" Brown хэлэхдээ “Маш олон хүмүүс хөгжмийг буруу зорилгоор тоглодог. Хэдийгээр хөгжим тоглосноор би олон зүйлсийг худалдаж авах боломжтой болдог боловч энэ миний хөгжим тоглох зорилго байгаагүй юм. Сайхан хөгжим эгшиглүүлснээр түүнийг сонсохоор ирсэн хүмүүст сайн сайхан зүйлсийг өгч чадах юм байна гэдгээ би ойлгосон.” гэжээ.
Урлаг гэдэг ойлголтыг олон нийт хайхардаггүй бол урлагийнхан гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлэг хүмүүс нь ихэвчилэн буруугаар ойлгодог байна. Урлагийн талаарх зарим тодорхойлолтуудыг доор авч үзье.
Stephen Page, artistic director, Bangarra Dance Theatre
-Мөрөөдлийн хүч.
Bronwyn Johnson, director Melbourne Art Fair
- Урлаг бол бидний амьдарч буй цаг үеийн соёлын илэрхийлэл мөн – харин агуу урлаг нь хэд хэдэн соёлыг дамжин мөнхрөх чадвартай байдаг.
Bernard Smith, art historian
- Урлаг нь бүтээгчийн ур чадвараар бүтдэг.
Mirka Mora, painter
- Урлаг бол уран төсөөллийн үр хөврөл бөгөөд түүнд амь өгдөг хүчин зүйл.
Gabrielle Pizzi, gallery director
- Зураг, баримал, фото зураг, симфони хөгжим, бүжиг гэхчилэн аливаа бүтээл нь урлаг бөгөөд уран сэтгэмж, гайхамшигт шийдэл, гоо сайхан, амьд сэтгэмжийг багтааж үзэгчиддээ өөрийгөө илэрхийлэх арга юм.
Carrillo Gantner, president of the Victorian Arts Centre
- Бүтээлч илэрхийллээр дамжуулан илэрхийлэгдсэн амьдралын туршлага.
Ron Robertson-Swann, sculptor
- Урлагийг бүтээх үндсэн шаардлага нь гоо сайхан юм.
Richard Divall, conductor
- Art is the greatest gift of God, one that transcends human suffering and brings joy and enlightenment to both creator and its audience.
Richard Tognetti, artistic director, Australian Chamber Orchestra
- Урлаг бол амьдралын эрч хүч, илэрхийлэл.
Gerard Vaughan, director National Gallery of Victoria
- Урлаг ямар ч хэлбэртэй байж болно – харагдах, сонсогдох, хөдөлгөөнт – надад хамгийн чухал нь урлаг хүний ухаанаар бүтээгдээд намайг урагш нь хөдөлгөх хүчийг шингээсэн гоо зүй, сэтгэл хөдлөлийн нэгдэл юм.
Энэ бүгдээс урлагийн хувьд хэд хэдэн дүгнэлтийг хийж болохоор байна.
- Хүний бүтээл : урлаг нь хүний уран төсөөллийг амилуулсан бүтээл юм.
- Бусдад зориулагддаг : урлаг нь бүтээгчийнхээ санаа бодлыг бусдад дамжуулах зорилгоор бүтээгддэг. Тэгэхээр урлаг өөртөө өгүүлэмжийг агуулж байдаг.
- Сайн сайхан зүйл хүргэх : Урлаг хүмүүст гоо зүй, гоо сайхан, шинэ өнцөг эсвэл шинэ эрч хүч өгдөг. Урлагийн аливаа бүтээл нь түүнийг хүлээн авагчдаа өгүүлэмжээр дамжуулан шинэ, сайн зүйлийг хүргэдэг байх нь.
- Үнэ цэнэтэй : Урлаг нь хэд хэдэн зуун, хэд хэдэн соёлын эринг дамжин оршин тогтнохуйц байх ёстой. Жишээлбэл зураачийн зурсан зураг нь ердөө нэг үзэсгэлэнд оролцоод мартагдаж болно. Эсрэгээр зураачийн зураг хэдэн зууны турш мөнхөрч өөрийн санаагаа нийгмийн соёл өөрчлөгдөхөөс үл хамааран бусдад дэлгэрүүлсээр байж болох юм. Тэгэхээр эндээс хүний бүтээл бүр урлаг биш харин үнэхээр хэдэн зуун дамжин мөнхрөх чадвартай бүтээлийг урлаг гэж ангилдаг гэж хэлж болох юм.
Амьдралын зорилго, үнэ цэнэ
Хүн өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байх нь түүний амьдралын утга учиртай байгааг илтгэж амьдралынхаа зорилгыг биелүүлж байгааг харуулна.
Сэтгэл хангалуун байдлыг хоёр төрлийн үнэ цэнээс авч болно. 1. Материаллаг үнэ цэнэ буюу биет үнэ цэнэ, 2. Оюуны үнэ цэнэ буюу философийн үнэ цэнэ.
Материаллаг үнэ цэнэ нь мөнгөн хэмжүүрээр хэмжигдэх бөгөөд үнэтэй хувцас, үнэтэй машинаас авах таашаал нь материаллаг үнэ цэнийг бий болгоно. Жишээлбэл их мөнгөтэй болсон хүн үнэтэй машин аваад түүнээс авах таашаал нь түүний амьдралыг богино хугацаанд сэтгэл хангалуун болгоно. Гэхдээ аливаа материаллаг зүйл мөнх байдаггүйтэй адилаар материаллаг үнэ цэнэ, материаллаг зүйлсээс авах таашаал нь түр зуурын шинжтэй байдаг учир хүн өөрийн амьдралын туйлын зорилгыг биелүүлж, аз жаргалтай байлгахад материаллаг үнэ цэнэ хангалттай биш юм.
Оюуны үнэ цэнэ нь материаллаг үнэ цэнэтэй харьцуулахад мөнхийн шинжтэй. Хүн насан эцэслэх цаг болоход түүний тэр мөчийг хүртэл хуримтлуулсан материаллаг баялаг нь эцсийн мөчид огт үнэ цэнэгүй болж хувирах ба харин түүний амьдралыг утга учиртай болгох цорын ганц үнэ цэнэ нь оюуны үнэ цэнэ юм. Оюуны философич Адам Смит хэлэхдээ “Хүн хэдий амин хувиа хичээсэн амьтан боловч түүнд өөрт нь шууд материаллаг ач холбогдол үгүй байхад бусдын баяр хөөр, аз жаргалаас таашаал авч, сэтгэл хангалуун байж чаддаг” гэжээ. Эцсийн мөч болоход хүнд өөрт нь сэтгэл хангалуун байх цорын ганц зүйл магадгүй энэ байх. Хүн өөрөө өөрийгөө бусдад сайн сайхан зүйл хийсэн эсэхээрээ дүгнэж үздэг биз. Хүний энэ л бусдад сайн сайхан зүйл хийх гэсэн агуу амбиц нь биднийг 21-р зуунд авчирсан, цаашид ч авч явах болно. Хэрэв бүх хүн материаллаг үнэ цэнээс амьдралын утга учраа олж амьдардаг байсан бол бид агуйдаа, бие биентэйгээ хэмлэлдээд сууж байх байсан. Агуйн анхны их сэтгэгч өөрийн сурч олж авсан боловсролоо бусадтай хуваалцах ямар ашиг сонирхол байваа?
Байгууллага – хүмүүс - бүтээгдэхүүн
Байгууллага нь 2 буюу түүнээс дээш тооны хүмүүс нэгдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж бусад хүмүүст хүргэх үйл ажиллагаа юм.
Хүмүүс – Бүтээгдэхүүн – Хүмүүс нь байгууллагын хамгийн энгийн боловч хамгийн үнэн загвар.
Орчин үед үнэмлэхүй олонх байгууллагууд урт хугацааны үнэ цэнэ бий болгох зарчим дээр суурилж эхэлсэн. Урт хугацааны үнэ цэнийг бүтээгдэхүүн хэрэглэгч, ажилтан, эзэд гэсэн гурван хүмүүсийн хувьд авч үзэж байгаа.
Ийнхүү урт хугацааны үнэ цэнийг чухалчилж эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Бүтээгдэхүүн үйлдвэрч, бүтээгдэхүүн хэрэглэгч хүмүүс аль аль нь хувь хүнийхээ хувьд оюуны үнэ цэнийг материаллаг үнэ цэнээс илүүд тавьж үзэх нь ойлгомжтой. Тэгэхээр байгууллагаас гаргаж буй бүтээгдэхүүн нь тодорхой төвшинд урлагийн бүтээлийн төвшинд, урлагийн бүтээл байх тэр төвшинд очих хэрэгтэй болох нь.
Менежмент нь менежерүүдийн хийдэг ажил юм!
Хэдхэн жилийн өмнө менежментийг “хувь нийлүүлэгчдийн ашгийг хамгийн их төвшинд хүргэх” гэж ашигт суурилсан байдлаар эсвэл “хязгаарлагдмал нөөцийг удирдан хязгааргүй үр дүнд хүрэх” гэж бүтээгдэхүүн үйлдвэрлэлд суурилсан байдлаар маш харьцангуй байдлаар тодорхойлж байлаа.
Харин одоо менежментийн зорилгыг “3 төрлийн хүн, тухайлбал а. Харилцагч, б. Ажилтан, в. Эздийг аз жаргалтай байлгах” гэж тодорхойлж байна.
Яагаад ажилтануудыг аз жаргалтай байлгах ёстой вэ?
Байгууллагын амжилт нь байгууллагын бүх ажилтануудынх байх ёстой. Эсрэг тохиолдолд амжилттай байгууллагыг төсөөлөх нь бараг л боломжгүй зүйл. Ажилтан бүр бүтээгдэхүүн үйлдвэрлэлд оролцдог.
Хэрэв байгууллагын бүтээгдэхүүн нь урлагийн бүтээл юм бол ажилтан нь тухайн бүтээлийг бий болгож буй урлаачин байх нь.
Ажилтан урлаачин байх маш тодорхой шалтгаан бий. Аль ч байгууллагын ажилтан өөрийн амьдралын ихээхэн цаг хугацааг ажил дээрээ өнгөрүүлэхээс гадна түүний үр бүтээлтэй хугацаа нь ажил дээр нь зарцуулагддаг. Хэрэв хүн өөрийн амьдралыг утга учиртай болгож, амьдралаас оюуны үнэ цэнэ авч аз жаргалтай амьдрах нь зүйтэй бөгөөд ингэх арга нь бусад хүмүүст баяр таашаалыг бэлэглэх явдал юм бол “ажилтаны харилцагчид зориулан бий болгож буй бүтээл нь бусад хүмүүст сэтгэл хангалуун байдал, баяр таашаалыг өгөхүйц байх ёстой”.
Яагаад харилцагчийг аз жаргалтай байлгах ёстой вэ?
Маркетингийг технологийг ашиглан бүтээгдэхүүнийг зарж болох боловч бүтээгдэхүүн нь харилцагчид баяр таашаалыг төрүүлэхүйц байж чадах уу? Мэдээж бүтээгдэхүүн харилцагчид таашаал төөрүүлэхүйц байхын тулд түүнд маркетингийн урлагийг хэрэглэх нь зүй боловч энэ нь бүрэн хангалттай биш юм.
Харилцагч байгууллагын бүтээгдэхүүнийг хэрэглэснээрээ таашаал авч чаддаг бол тухайн байгууллага урт хугацааны өрсөлдөөнд үнэмлэхүй давуу тал олж авна. Ихэнх хүмүүсийн ойлгодог шиг сэтгэл хангалуун харилцагч дараагийн удаа бүтээгдэхүүнийг дахин авахад мэдээж тодорхой учир бий боловч дээрээс нь харилцагчид өгч байгаа баяр таашаалаас өөртөө эргүүлж ажилтан, эзэд сэтгэл ханамжийг олж авах нь маш ач холбогдолтой. Энэхүү нөхцөл бүрдсэнээр бүтээгдэхүүн урлагийн бүтээлийн төвшинд хүрэх боломжтой. Нэгэнт урлагийн бүтээлийн төвшинд хүрсэн бүтээгдэхүүн хэдэн зуун, хэдэн соёлыг дамжин түүнийг хэрэглэгчид, түүнийг хүртэгчидэд сайн сайхныг бэлэглэсээр байх юм.
Яагаад эзэд баяртай байх ёстой вэ?
Өөрийн хөрөнгийн өгөөж, ашигт ажиллагааны төвшин зэрэг санхүүгийн үзүүлэлтүүд нь эздийн хувьд материаллаг үнэ цэнийг бий болгож байдаг. Энэ нь ажилтан цалин, урамшууллаараа өөртөө хэрэгцээтэй зүйл худалдаж авахтай адилхан юм. Эзэд болон ажилтнуудыг бүтээгдэхүүн бүтээх явцад бие биенээс нь зааглах нь үндсэндээ нэлээд харьцангуй ойлголт болно. Учир нь эзэд тухайн байгууллагын хувьд дийлэнх, эсвэл маш бага хөрөнгө оруулагч аль нь болохоос үр хамааран тухайн байгууллагын ирээдүйд хөрөнгө оруулалт хийдэг. Хийсэн хөрөнгө оруулалтаасаа эргээд мөнгөн бус байдлаар таашаал авч сэтгэл хангалуун байх ёстой юм.
Тэгээд менежер гэдэг чинь...
Симфони хөгжмийн оркестр үзэгчидэд урлагийн бүтээл болох хөгжмийг хүргэж байна гэж бодъё. Тэрхүү хөгжмийг гаргахад хөгжмийн зэмсэгийг эзэмшиж буй хөгжимчин тус бүрээс гадна хөгжимчидийг удирдаж буй хөгжмийн удираачийн үүрэг маш чухал юм. Хэдийгээр хөгжмийн удирдаач өөрийн гараар хэзээ ч хөгжмийн авиа гаргахгүй байж магадгүй боловч тэрхүү урлагийн бүтээлийг үзэгчидэд хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах стратегийн чухал үүргийг гүйцэтгэдэг билээ.
Менежментийн шилдэг технологийн үндсэн зарчмууд
Менежмент нь өөрийн гэсэн технологиудтай, эдгээр технологиудыг нэгтгээд менежментийн шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Менежментийн шинжлэх ухааны хүрээнд менежментийн онолууд гарч ирдэг. Менежментийн онолууд нь социологи, нийгэм, математик, философи зэрэг бусад суурь шинжлэх ухаануудын онолууд дээр үндэслэгдсэн байдаг.
Хэрэв шилдэг менежмент нь шилдэг технологиор тодорхойлогдох нь үнэн бол шилдэг менежер байхын тулд шилдэг технологийг эзэмших ёстой. Тэгэхээр шилдэг менежментийн технологийг эрэлхийлэх нь зүй ёсны хэрэг юм. Шилдэг менежментийн технологиуд нь дараах үндсэн 3 зарчмын хүрээнд тодорхойлогдоно.
Хамгийн амжилттай бизнес нь менежментийн ур чадвараар тодорхойлогдоно. Хамгийн амжилттай бизнесийн хувьд азтай байх магадлалыг тооцож үзэхгүй. Иймд шилдэг бизнесийг хийхийн тулд шилдэг менежментийг эрэлхийх хэрэгтэй.
Шилдэг менежментийн үндсэн зарчууд
1. Хамгийн шилдэг менежментийг бий болгох арга замыг тодорхойлох боломжгүй. Учир нь бизнес нь нийгмийн үзэгдэл, гэтэл нийгмийг бүрдүүлэгч хүн тус бүрийн үйлдэл, хариу үйлдэлийг томъёолох боломжгүй. Мөн тасралтгүй өөрчилөгдөж байдаг нийгмийн нөлөөн дор хүний хийх үйлдэл, хариу үйлдэлийн гарц цаг ямагт хувьсан өөрчилөгдөж байдаг. Ийм учраас зөв менежментийг томъёолох боломжгүй.
2. Тухайн менежментийн бодлого хамгийн зөв байсан эсэхийг зөвхөн гүйцэтгэлээр хэмжинэ. Өөрөөр хэлбэл менежментийн хоёр практикийн хувьд аль арга нь зөв байсаныг зөвхөн өнгөрсөн хойно нь гүйцэтгэлийг харьцуулах байдлаар л хэмжиж болно. Энэ нь 1-р зарчмын хувьд давхар баталгаа болж байна.
3. Хамгийн шилдэг менежментийг харьцангуй байдлаар амжилттай болох магадлалыг максимум болгох төвшинд тодорхойлж болно. Харьцангуй байдлаар тухайн нөхцөлд авч үзвэл хамгийн шилдэг бизнесийн менежмент нь тухайн бизнес амжилттай болох магадлалыг өгөгдсөн нөөцөд тулгуурлан максимум төвшинд, бизнес амжилтгүй болох магадлалыг өгөгдсөн нөөц, эрсдлийн үнэлэмжид тулгуурлан минимум төвшинд хүргэх тэр нөхцлөөр тодорхойлогдоно.
Менежментийн урлагийн суурь ойлголтууд
Менежментийн онол гэж үгүй харин хуучирсан технологи л гэж байна.
Менежмент хэрэв шинжлэх ухаан байх ёстой юм бол түүний хувьд ямартай ч онол байх боломжгүй. Учир нь менежмент нь зөвхөн Хүмүүс – Бүтээгдэхүүн – Хүмүүс үйл явцад илэрдэг. Энэхүү үйл явцад чухамдаа 2 ч удаа хүмүүс оролцож байгаад гол учир оршино.
Хүний рефлексийн бус үйлдэлүүд нь түүний тархинаас нь зохицуулагдана. Хүний тархинаас үзүүлэх үйлдэл, хариу үйлдэлийг загварчилах боломжгүй. Хүний тархинаас гарах шийдвэр нь хаос чанартай. Өөрөөр хэлбэл тархинаас гаргах шийдвэрт аливаа зүйлийн нөлөөлөл нь хаос чанартай тул түүнийг програмчилах боломжгүй.
Тэгэхээр иймэрхүү нарийн төвөгтэй, хүмүүс олон удаа оролцсон үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг зорилго бүхий менежментийн хувьд туйлын үнэн байхуйц онолыг бий болгох нь боломжгүй зүйл юм.
Менежментийн урлаг нь шинэ технологи бий болгох явцаар илрэнэ.
Урлагийн бүтээл бүрийг бий болгохын тулд тодорхой технологи ашиглана. Модернист зураг, рок хөгжим, сонгодог бүжиг зэрэг нь бүгд л өөрийн гэсэн тогтсон технологитой. Гэхдээ энэ нь технологийг ашиглах нь урлагийн бүтээлийг бий болгох хангалттай бөгөөд хүрэлцээтэй нөхцөл гэсэн үг ердөө ч биш. Урлагийн бүтээлийг бий болгох явцад шинээр технологи бий болдог болохоос биш технологи дээр үндэслэж урлагийн бүтээл бий болгож байгаа биш юм.
Менежментийн урлаг
Одоо уламжлалт байгууллагын процессийг арай өөр байдлаар авч үзье.
Хүмүүс – Бүтээгдэхүүн – Хүмүүс
Урлаачид – Бүтээл – Урлаг хэрэглэгчид
Бүтээлийг бүтээж хэрэглэгчидэд сайн сайхан зүйл, таашаал, гоо зүй өгсөнөөрөө УРЛААЧИД амьдралаас оюуны үнэ цэнэ олж авах бол УРЛАГ ХЭРЭГЛЭГЧИД урлагийн бүтээлийн төвшинд хүрсэн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээрээ амьдралаас таашаал авч оюуны үнэ цэнийг олж авна. Урлагийн бүтээл нь зөвхөн материаллаг үнэ цэнээс гадна оюуны үнэ цэнийг өгөх чадвартай байдгаараа туйлын онцлог. Тэгэхээр БҮТЭЭЛ нь чанартай байхаас гадна сэтгэлзүйн өндөр таашаал өгдөг байх ёстой юм.
Sunday, October 19, 2008
Forex-р наадах нь ба дилерийн ажил
Интернет технологийн дэвшил нь улс орнуудын санхүүгийн зах зээлийг бүрэн интегралчилсан болохыг бид хамгийн сүүлчийн олон улсын эдийн засгийн хямралаас тодорхой харсан.
Олон улсын санхүүгийн зах нь чөлөөт зах зээлийн тогтолцоотой улс орон бүрийг хамран орших бөгөөд дотроо Валютын, Мөнгөний, Хөрөнгийн, Таваарын гэсэн үндсэн 4 захыг агуулж байдаг. Эдгээрээс эхний нийтлэлээр олон улсын валютын захыг авч үзье.
Foreign Exchange Market буюу дилерүүдийн товчилж заншсанаар Forex зах зээл нь хамгийн их эргэлттэй олон улсын санхүүгийн зах зээл юм. Нэг өдөрт энэ зах дээр 3.2 триллион доллартай тэнцэх хэмжээний арилжаа хийгддэг. Мэдээж зах гэхээр нэг зүйлийг нөгөө зүйлээр арилжих газар билээ. Харин энэ зах дээр нэг орны мөнгөн тэмдэгт болох валютыг нөгөө орны валютаар арилжих хэлцэл хийгддэг. Өөрөөр хэлбэл арилжаа гэдэг нь нэг валютыг нөгөө валютаар арилжихад тохиож буй процедурыг бүхэлд нь хэлж байгаа бол түүний эцсийн үр дүнг тохиролцож байгаа хэсгийг нь хэлцэл гэж нэрлэх нь байна. Хэлцэл заавал баримтжах шаардлагатай бөгөөд хэлцэл арилжаанд оролцогч талууд, арилжиж буй валютууд, тэдгээрийн ISO код /үндэстэн бүрийн валютуудад олон улсын стандартын байгууллагаас гурван үсэг бүхий код оноож уг кодоор төлөөлүүлэн тэмдэглэдэг; MNT - төгрөг/, хэмжээ, ханш, төлбөр тооцоог гүйцэтгэх огноо, валютыг хүлээн авах дансдыг зааж өгдөг.
Их 5 буюу хамгийн их эргэлттэй таван валют нь олон улсын валютын захын дийлэнх хэсгийг бүрдүүлнэ. Үүнд: USD, EUR, JPY, GBP, CHF арилжаанд эзлэх хэмжээгээрээ жагсана. Энд мэдээж бид нэгж валютаар нь харуулсан болохоос арилжаа бүрд заавал 2 валют орно гэдгийг өмнө дурьдсан билээ. Хамгийн их эргэлттэй валютын хос нь EURUSD юм.
Аливаа валютын хосын өмнө бичигдсэн нэгж валют нь хойно бичигдсэн хэдийн хэмжээний валюттай тэнцэж байгааг харуулна. Тухайлбал EURUSD = 1.2760, гэсэн ханш харагдвал 1 евро нь 1.2760 доллартай тэнцэнэ гэж ойлгох нь байна. Доллар ба төгрөгийн хувьд бид мэргэжлийн хэллэгээр ярихдаа Доллартөгрөгийн ханш гэж хэлэх бөгөөд USDMNT гэж тэмдэглэнэ. Тухайлбал USDMNT = 1145.00. Харин EURUSD-ийг евродоллар гэж нэрлэнэ.
Олон улсын валютын зах 1973 оноос эхлэн жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн. Америкийн Брэттон Вүүдс хотод болсон хурлаар олон улсын томоохон валютууд үндсэндээ хөвөгч системд шилжсэн гэж хэлж болно. Америк өөрийн долларт бүрэн дүүрэн баталгаа гаргаж чадахаа больсон нь валютын ханшийг засгийн газрууд биш харин зах зээл өөрөө тогтоох боломжийг нээж өгсөн юм. Ингээд валютын хосуудын ханш чөлөөтэй хөдөлж эхэлсэн нь олон улсын эдийн засагт цоо шинэ үзэгдлийг бий болгосон юм. Зөвхөн валютын ханшийн огцом хөдлөгөөнөөс болж улс орны хэмжээнд хямрал болж байсан тохиолдол цөөнгүй. Бид тухайлбал 1993 оны Английн хар лхагва гариг, 1997 оны Азийн хямрал зэрэгт валютын захын огцом савлагаа өөрийн үүргээ гүйцэтгэсэн болохыг мэдэж болно.
Мэдээллийн технологийн хөгжил нь электрон биржүүд, электрон ханш, арилжааны системүүдийг хурдацтай хөгжүүлж бий болгосон нь олон улсын валютын зах дээрх брокерийн үүрэг оролцоог багасгасан. Сүүлийж хэдхэн жилийн дотор брокер гэдэг ойлголт энэ зах дээрээс үндсэндээ арчигдсан гэж хэлж болно. Одоо бол олон улсын валютын зах дээрх хамгийн том оролцогчид нь үндэстэн дамнасан арилжааны банкууд юм. Үүний дараа үндэстэн дамнасан корпорациуд, хөрөнгө оруулалтын компаниуд, төв банкууд гэх мэтчилэн хөврөнө. Олон улсын валютын захын нийт арилжааны эргэлтийн 10 орчим хувь Германы Deutsche банкаар дамждаг гэсэн баримтыг гаргасан байдаг.
Хоёр томоохон банк өөр хоорондоо Reuters dealing эсвэл EBS системийг ашиглан өөр хоорондоо арилжаа хийдэг. Ийнхүү хийхэд банкийг төлөөлж хэлцэл хийж буй этгээдийг дилер хэмээн нэрлэнэ. Яг үнэн хэрэгтээ хоёр төрлийн дилер байдаг ба эдгээр нь: дилер ба трэйдэр нар юм. Трэйдэр нь банкийг төлөөлж олгогдсон эрх мэдлийн хүрээнд ашиг олох зорилгоор олон улсын зах дээр арилжаа хийдэг бол дилер нь банкийг төлөөлж түүний харилцагч нартай арилжаа хийх тогтолцоо байдаг. Тэгэхээр трэйдэрийн эрх мэдэл, хариуцлагын хэмжээ дилертэй харьцуулахад өндөр юм.
Олон улсын зах зээл дээр сүүлийн жилүүдэд интернет арилжааны системүүд түгээмэл дэлгэрсэн. Энэ нь аливаа валютын хосын авах ба зарах ханшийн зөрүүг мэдэгдэхүйц багасгасан нь зах зээлийн талаар мэдлэггүй, сонирхогч оролцогч нарыг зах дээр ихээр орж ирэх нөхцлийн бүрдүүлсэн. Нэгэнт валютын ханш хөдөлдөг ба энэхүү хөдөлгөөнтэй холбоотойгоор ашиг алдагдалын асуудал яригдаж эхэлсэн тул хувь хүмүүс, сонирхогчид олон улсын зах дээр ашиг олох зорилгодоо хөтлөгдөн ихээр оролцож эхэлсэн. Эдгээр мэргэжлийн бус оролцогч нар нь үндсэндээ азандаа найдан арилжаанд оролцож байгаа юм. Учир нь өмнө дурьдсан мега хэмжээтэй оролцогч нарын авч байгаа мэдээ мэдээлэл, шийдвэр гаргах нөөц бололцоо зэргийг гэртээ лаптоп дээрээсээ интернэтэд холбогдож мэдээлэл аваад арилжаа хийж буй хүнтэй харьцуулах боломжгүй. Яагаад энийг сануулж байгаа гэхээр олон улсын валютын зах дээр "хэн нэгэн нь инээж байхад үргэлж хэн нэгэн нь уйлж байдаг". Өөрөөр хэлбэл нэг нь олж байхад нөгөө нь алдаж байдаг зах зээл юм. Эцсийн дүндээ зах зээлийг зарим талаар хянаж чаддаг мега банкуудтай гэрээсээ өрсөх бол харьцангуй утгагүй зүйл. Мэргэжлийн дилер нь зөвхөн мэргэжлийн мэдлэг төдийгүй мэргэжлийн ёс суртахуун, сахилга батыг өөртөө төлөвшүүлсэн байдаг. Дэлхийн хаана ч дилер бэлтгэдэг сургууль байхгүй. Дилер хүн нь ихэвчилэн санхүүгийн суурь мэргэжилтэй хүн байх бөгөөд банкинд дилерээр ажилласнаар дилер болох зам тавигддаг.
Нэг гэрэлтэй зүйл бий. Казинод ороод мөнгөө алдахад тэндээс хүн юу ч сурдаггүй бол олон улсын валютын зах дээр арилжаа хийгээд мөнгөө алдахад хүн маш их зүйл сурч хоцордог. Мэдээж хэдэн доллар алдаад юу сурав гэдэг нь бас сонирхолтой асуудал байх болно. Ямартай ч мөнгө олох хэрэгслүүр бол биш юм.
Магадлалын онол ёсоор бол дэлхийн 7 орчим тэрбум хүн дотор ханшийн талаар дэвшүүлсэн таамаглал бүхэн нь биелдэг азтай хүн нэгээс илүү байх юм. Бас бодсон бүхэн нь зөрдөг хамгийн азгүй хүн ч байгаа. Хэрвээ өөрийгөө 50/50 хувьтай дундаж хүн гэж бодож байгаа бол олон улсын захад оролцоод үзэхэд гэмгүй гэхдээ энэ хэзээ ч таны мөнгө олох хэрэгслүүр байж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ жинхэнэ утгаар нь энэ зах дээрээс мөнгө олъё гэж бодвол мэргэжлийн дилер болох хэрэгтэй. Тэгэхийн тулд арилжааны банкинд дилерийн албан тушаалд очих хэрэгтэй. Тэнд та гэртээ авч чаддаггүй зарим мэдээллийг авах болно. Интернэт дээр тавигдаж байгаа мэдээллийн ихээхэн хэсэг нь худал, үлдсэн хэсэг нь хугацаа нь хоцрогдсон байдаг. Ингэж хэлж байгаа нь интернетээр валютын арилжаанд оролцоод мөнгө олох нь боломжгүй зүйл гэсэн санаа биш харин туйлын магадлал багатай зүйл юм гэдгийг сануулж байгаа юм.
Энэ бүхний туйл нь ханшийг эхлээд зөв таамаглаж сурах дараа нь хөдөлгөж сурах тухай асуудал. Дэлхийд олон улсын зах дээрх валютын ханшийг хөдөлгөж чадахуйц цуутай цөөхөн хэдэн дилер байна. Гэхдээ ханшийг өөртөө ашигтайгаар хөдлөгөхийг олон улсын санхүүгийн зах зээлийн холбоо болон ихэнх улсууд хууль тогтоомжоороо хориглосон байдаг.
Ханш таамаглах тухайд гэвэл ханшийг үндсэндээ 3 зүйл дээр үндэслэн таамаглана.
1. Суурь шинжилгээ - энэ нь эдийн засгийн макро үзүүлэлтүүд дээр суурилан тухайн валютын хосын хувьд харгалзах улсуудын эдийн засгийг харьцуулах, дотоодын эдийн засгийн асуудал, олон улсын эдийн засгийн асуудлын төвшинд эрэлт нийлүүлэлтийн суурь, урт хугацааны хүчин зүйл талаас нь судлах судлагаа юм. Энэ судлагаанд улс төрийн болон геополитикийн хүчин зүйлийг мөн судлаж үздэг. Суурь шинжилгээ ашиглан богино хугацаанд арилжаа хийх нь бараг л боломжгүй зүйл. Учир нь суурь шинжилгээ урт хугацаанд илүү бодитой байдаг туршлага байна.
2. Техник шинжилгээ - энэ нь ханшийн хөдөлгөөний өмнөх үеийн тоон цуваанд үндэслэн тодорхой зүй тогтол гаргаж, түүнийг моделчилон цэвэр математик загварууд, тоон цувааны онолууд, магадлалын онол дээр суурилан хийх шинжилгээ. Хамгийн хүндрэлтэй нь зүй тогтол удаан үргэлжилэлгүй цаг тутам өөрчлөгдөж байдагт оршдог. Тэгэхээр ханшийг таамагладаг математик моделийн баттай эсэхийг тасралтгүй шалгаж байнга шинэчлэх шаардлага гардаг. Математик модел дээр үндэслэн арилжаа хийдэг трэйдерүүдийг модел трэйдер гэж нэрлэдэг. Эдгээр хүмүүс нь ихэвчилэн квант физик эсвэл тооны доктороос дээш зэрэгтэй хүмүүс байдаг.
3. Зөн мэдрэмж, тусгай мэдээлэл - Энэ зах зээлийн ерөнхий психологи, бусад дилерүүд ямар бодолтой байгаа, тэдний сэтгэл зүй ямар байдалд байна зэрэг маш нарийвчилан зүйлсийг дилер өөрийн чадвар дээр үндэслэн мэдрэх тухай асуудал юм. Үүнийг хаана ч хэн ч заах боломжгүй. Зөвхөн өөрөө хийх ёстой. Дилерийг гайхамшигтай дилер болгодог хүчин зүйл бол энэ л юм. 3.2 триллион доллартай зах зээлд оролцогч хэдэн арван сая хүнээс авахуулаад зах зээлийг хөдөлгөгч хэдэн мянган дилерийн сэтгэл зүйг урьдчилан таана гэдэг бол шинжлэх ухааны хувьд боломжгүй зүйл харин мэдрэмжийн хувьд байж болзошгүй зүйл билээ.
Арилжаа хийх нь тоглоом биш, казино бол бүүр ч биш учраас мэргэжлийн дилерийг аливаа мөрийтэй тоглоомд хорхойсох, алдагдалдаа улайрах зэргийг Олон улсын санхүүгийн зах зээлийн холбооны дүрмээр хориглодог. Өмнөх үеийн туршлагаас харахад интернетээр арилжаа хийж буй мэргэжлийн бус хүмүүс нь алдсан алдагдалдаа улайрах эсвэл олсон ашигтаа хэт хөөрснөөс болж маш их алдагдал хүлээдэг.
Wednesday, October 15, 2008
Predatory marketing
Яг хэзээ хаанаас энэхүү хямрал эхэлсэн болохыг нарийн тогтоох боломжгүй. Ямартай ч бид 1930-аад оноос хойших дэлхийн хамгийн томоохон санхүүгийн хямралыг үзэж өнгөрүүлж байна. Улбаалсан эдийн засгийн хямрал ямар төвшинд гарч ирэхийг одоохондоо хэн ч тооцоолж чадахгүй байна. Харин дэлхийн томоохон гүрнүүдийн төрийн тэргүүн, санхүүгийн тэргүүд энэ улбаалсан нөлөөг хамгийн бага байлгахын тулд бүхнийг хийнэ гэдгээ амлаад байгаа. Дэлхий даяар үйлдвэрлэгдэж байгаа нийт бүтээгдэхүүний ¼ -ийг дангаараа хэрэглэдэг Америкийн эдийн засаг 1991 оноос 2001 он хүртэл үргэлжилсэн түүхэн дэх хамгийн урт эдийн засгийн өсөлтийнхөө эцэст 2001 оны 3 сараас 11 сар хүртэл түр зуурын уналтанд ороод түүнээс цааш эргээд өсч эхэлсэн. Өөрөөр хэлбэл энэхүү уналт нь маш түр зуурын байсан тул эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөө нь бага. Үүнээс хойш л дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах дээр шинэ шинэ рекордууд тогтоогдож эхэлсэн билээ. Эрүүл чийрэг Америкийн эдийн засгийн хажуугаар BRIC-ийн орнууд гэж нэрлэгдэх буюу Бразил, Орос, Энэтхэг ба Хятадын эдийн засгууд маш хурдацтай өсч, хэрэглээний шинэ хил хязгааруудыг нэвтэрч эхэлсэн нь бараа таваарын эрэлтийг ихээр нэмэгдүүлж бараа таваар хийхэд ашиглагддаг түүхий эдийн үнийг урд хожид байгаагүй өндөр төвшинд хүргэсэн юм. Эдийн засгийн нөхцөл байдал маш сайн байсантай холбогдож Америкт санхүүгийн үйлчилгээний бизнесээс хүлээх эрсдлийн төвшин түүхэн доод хэмжээндээ хүрсэн. Өөрөөр хэлбэл банкнаас зээл олгосон 100 хүний 99-ээс дээш хувь нь эргэн ирж зээлээ төлж байв. Нөгөө талаас олон улсын эдийн засагт мөнгөн хөрөнгийн хуримтлал ихээр хуримтлагдаж банкууд сул чөлөөтэй эх үүсвэр ихтэй болов. Нэгэнт Америкийн банкууд яриангүй дэлхийд тэргүүлэгч тул олон улсын зах дээрээс ч өртөг багатай эх үүсвэр олох боломж улам өргөн болсон. Энэ нь жижиглэнгийн банкны /иргэдийн банк/ зах зээл дэх өрсөлдөөнийг маш ширүүн болгосноос гадна, банкны эрсдлийн хяналтын тогтолцоог сулруулсан. Америкийн орон нутгийн шинжтэй банкууд моргэжийн буюу урт хугацаат орон сууцны зээл олгохдоо “араатанлаг” /predatory/ хэмээн томъёологдсон аргаар бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн. Монголд иргэн моргэжийн зээл авахаар банкинд очиж түмэн материал бүрдүүлж өгдөг бол Америкт банк иргэн дээр очиж зээл өгдөг тогтолцоо тогтжээ. Ялангуяа 2005 оноо эхлэн зээлийн чадвар муутай иргэдэд хүртэл өргөнөөр зээл олгож эхэлсэн байна. Харин яг эдгээр зээлээ эргэн төлөх магадлал багатай иргэд 2006 оны сүүлчээс эхлэн зээлээ эргүүлэн төлөхөө больсон.
Хөшүүрэг хийгээд орон нутгийн чанартай асуудал хэрхэн дэлхийнх болж өссөн нь
Америкийн орон нутгийн жижгэвтэр банкны хувьд нөөц хязгаарлагдмал тул олж ирсэн эх үүсвэр нь түргэн хугацаанд шавхагдана. Гэтэл банкны удирдлагын хувьд “боломжит” зах зээл их харагдаж байсан тул томоохон хөрөнгө оруулалтын банкуудад хандсан байна. Америкийн томоохон хөрөнгө оруулалтын банкууд хариуд нь санхүүгийн инженерчилэлийн сүүлийн үеийн арга хэрэгсэлүүдийг цогц байдлаар санал болгожээ. Хэдийгээр арга хэрэгслүүд нь MBS, CDO, ABS, SIV зэрэг олон төрлөөр зохион байгуулагдах боловч үндсэндээ энэ нь арилжааны банк өөрийн зээлдэгчдээс авах моргэжийн зээлийн авлага буюу олгосон зээлээ барьцаалж үнэт цаас гарган хөрөнгө оруулалтын банкуудад борлуулах явдал юм. Хөрөнгө оруулалтын банк эргээд хэд хэдэн арилжааны банкнаас авсан моргэжийн зээлийн багцаар баталгаажсан үнэт цаасаа багцлан олон улсын банкуудад борлуулж эхэлсэн. Доорх цикл яг хэдэн удаа давтагдаад байгаа талаар хэн ч нарийн тооцоолж чадахгүй байгаа нь том асуудлыг бий болгож байгаа юм.
Одоогийн байдлаар зээлжих зэрэглэл муутай Америкийн фермэрийн зээлээ төлж чадаагүйгээс үүсээд буй хохирлын хэмжээ нийтдээ 635 тэрбум доллар. Банкны бизнес бол бусдаас хөрөнгийг төвлөрүүлэн хөрөнгө шаардлагатай байгаа хэсэгт зээлдүүлэх явдал юм. Ингэхдээ олон улсын жишгээр нийт бусдаас татан төвлөрүүлж буй хөрөнгийн хэмжээ нь өөрийнх нь хөрөнгийн хэмжээнээс дээд тал нь 10 дахин их байна гэсэн ерөнхий шалгуур тавигддаг. Үүнийг санхүүгийн хөшүүрэг гэж нэрлэх ба энэ нь таны эрхэлж буй бизнесийн нийт эргэлтийн ямар хэсгийг нь таны өөрийн хөрөнгө, ямар хэсгийг нь бусдаас зээлж авсан хөрөнгө эзэлж байгааг харуулдаг билээ. Зурагт харуулсан цикл хэдий чинээ олон давтагдах тусам арилжааны банкуудын үйл ажиллагаа томрох боловч нийт олгосон зээлийн хэмжээнд ногдох өөрийн хөрөнгийн хэмжээ буурах болох нь харагдаж байна.
Энд бүх нөхцөл байдлыг дурдвал ном болох боловч дурьдалгүй өнгөрч болохгүй бас нэг асуудал бол дэлхийн хамгийн том Зээлийн зэрэглэл тогтоодог агентлагууд болох S&P, Moody’s, Fitch Rating нарын үйл ажиллагаа юм. Хэдийгээр зээлийн багцын чанар үнэн хэрэгтээ төдийлөн сайн биш байсан боловч тэрхүү багцаар баталгаажсан үнэт цаасны зэрэглэлүүд нь маш өндөр байсан нь олон улсын зах дээр түргэн, бага хүүтэйгээр борлогдох нөхцөлийг бий болгосон. Энэ нь эдгээр агентлагуудаас тогтоодог зэрэглэл хэр найдвартай байдаг вэ гэсэн асуултыг зүй ёсоор тавихад хүргэж байгаа юм.
Уналтаас хэрхэн гарах вэ| Эдийн засгийн өгссөн ба унасан спирал
Дэлхий даяар хүлээгээд байгаа алдагдлын хэмжээ маш том мэт сонсогдовч нийт санхүүгийн секторын активтай харьцуулахад харьцангуй бага тоо. Америкийн иргэдээс хадгаламж татах эрх бүхий санхүүгийн байгууллагууд дээр төвлөрсөн нийт хадгаламжийн хэмжээ 13.3 триллион доллар. Дахиад нэлээн хэдэн триллион доллар тэтгэвэрийн сан, хөрөнгө оруулалтын сан, эрсдлээс хамгаалах сангуудад хөрөнгө оруулалт хэлбэрээр байршсан байдаг. Банкууд нэгэнт 100 орчим мянган ажлын байрыг үгүй хийгээд байгаа боловч энэ нь 2 жилийн өмнөхөн Америк нэг сард 440 мянган ажлын байр шинээр бий болгож байсантай харьцуулахад бага тоо.
Одоо үүсээд байгаа хамгийн гол асуудал нь итгэлцэлийн асуудал юм. Санхүүгийн секторт итгэх итгэлийг аль болох түргэн хугацаанд сэргээх нь хямрал даамжирч эдийн засгийн бусад секторуудад илүү гүн гүнзгий орохоос сэргийлнэ.Эдийн засгийн унасан спирал нэгэнт үүсээд байна. Эдийн засгийн унасан спиралыг тайлбарлахаас өмнө эдийн засгийн өссөн спиралыг товч тайлбарлая. Эдийн засаг өсч эхлэхтэй зэрэгцэн эрэлт нэмэгдэх бөгөөд компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ, борлуулалт сайн байх тул ажилчидын тоо, цалин хөлсөө нэмж эхэлнэ. Энэ нь эргээд шинэ шинэ худалдан авагчдийг бий болгож борлуулалтын хэмжээ улам нэмэгдэнэ. Улс орны тэргүүн, компаний удирдлагаас авахуулаад жирийн иргэн хүртэл бүх хүн амын ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдэж эхэлнэ. Тодорхой төвшинд хүрсэний дараа эдийн засагт, ирээдүйдээ итгэх итгэл дээд цэгтээ хүрэх ба энэ нь алдаа гаргах үндсэн шалтгаан болж эхэлнэ. Тухайлбал түүхий эдийн үнийг байж боломгүй төвшинд хүртэл хөөрөгдсөнөөс бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй төвшинд аваачина, эсвэл бизнест учирч болзошгүй эрсдэлүүдийг тооцох мэдрэмжээ алдана, мөн энгийн иргэдийг өөрийн төлж чадах хэмжээнээс илүү их зээлийг зоригтой авах сэтгэлзүйн нөхцөлийг бүрдүүлнэ. Ийнхүү эрсдэлтэй алхамууд хийж эхлэх нь эргээд эдийн засгийн өссөн спирал дуусч унасан спирал эхлэх дохио болно. Аль нэг салбарт томоохон алдаа гарснаас тухайн салбарын бизнесүүд алдагдал хүлээж эхэлнэ, ажилчдаа халж, цалин хөлсөө бууруулна. Хэрэглэгчдийн худалдан авах чадвар мэдэгдэхүйц буурснаас борлуулалт дахиад буурна. Банкууд зээл олгох үнэлэмжээ өндөрсгөж, хүүгийн төвшинг нэмэх нь бизнесүүдийн зардал, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулна. Эргээд иргэд, компаниуд санхүүгийн секторт итгэхээ больж эхэлнэ. Энэ үед төр засгийн зүгээс хөрөнгө оруулалт хийх замаар уруудаж яваа эдийн засагт итгэлцэлийн очийг хаях арга зам байна. Одоо олон улсын томоохон улс гүрнүүдийн хийж буй үйлдэл бол төр засгийн оролцоотойгоор итгэлцэлийг сэргээж, шинэ итгэлийг зах зээлд төрүүлэхийн төлөө хийж буй алхамууд юм. Ялангуяа санхүүгийн сектор улс орны амин сүнс нь болж байдаг тул банк санхүүгийн байгууллагуудад засгийн зүгээс урт хугацаат зээл олгох, тэдгээрийн давуу эрхийн хувьцааг худалдан авах арга замыг хэрэгжүүлж байна. Энэ бүхэн нь хүмүүст шинэ итгэлийг бэлэглэж шинэ эдийн засгийн өссөн спиралийг эхлүүлэх цаг мөчийг бид хүлээн суух үлдлээ.
Монгол орны эдийн засаг санхүүгийн секторт ямар нөлөө үзүүлэх вэ
Олон улсын санхүүгийн зах зээлд болж буй энэхүү үйл явдал та бидний сайн мэдэх зарим орнууд тухайлбал Казахстаны банкны секторт том цохилт өгсөн. Учир нь Казахын банкууд Гадаадын банкуудаас ихээхэн хэмжээний богино хугацаат зээл авсан боловч зээлийн үлэмж хэсэг нь 10-15 жилийн хугацаатай орон сууцны моргэжийн зээлийн багцад зориулагдсан байв. Өнгөрсөн оны дунд үеэс эхлэн хүнд байдалд орсон гадаадын банкууд өмнө олгосон байсан 5 хүртэл жилийн хугацаатай зээлээ сунгахаас татгалзаж буцаан төлүүлэхээр шаардах үед Казахын банкууд мөн хүнд байдалд орж төр засгаасаа тусламж эрэхэд хүрсэн байна. Монголын хувьд Казахаас ялгаатай нь урт хугацаат моргэжийн зээлийн багц нийт зээлийн багцийн багахан хэсэг буюу 7,8 хувийг эзэлж байхад Казахад 2008 оны эхээр нийт зээлийн багцийн 30 гаруй хувийг эзэлж байсан байна. Мөн Монголын банкуудын олон улсын санхүүгийн захаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг нийт банкны секторын активтай харьцуулахад үлэмж бага юм. Тэгэхээр олон улсын санхүүгийн хямралаас манай зах зээлд тэр даруйд нь шууд үзүүлэх нөлөө харьцангуй бага гэж үзэж болно. Мэдээж олон улсын санхүүгийн зах дээрх хямрал даамжирч нийт дэлхийн эдийн засгийн хамарч эхэлбэл зарим үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг түүхий эд, тухайлбал зэсийн үнэ унах эрсдэл гарч ирэхээс гадна Монгол оронд орж ирэхээр хүлээгдэж байсан гадаадын хөрөнгө оруулалтууд зогсох, шинээр нэмж хөрөнгө оруулалт орж ирэхээ болих гэх мэт сөрөг үзэгдлүүд гарч магадгүй болоод байна.
Thursday, October 2, 2008
Tesla and the energy we don't know
Maybe he was telling about the dark energy, the energy we are yet to know. True or not, it was claimed and agreed that 96% of our universe is made of dark energy and dark matter, the scientific discovery that has been made while we were studying and searching for the evidence of blackhole. The remaining 4% is us and what we can feel and sense, the stars and galaxies. More than 80% out of 96% is made of dark energy making it the single largest ingredient in the universe. A mysterious form of energy we can not even imagine.
Oil price of 136 pbl, hungry stomachs of 2.3 billion people, who were not on the radar screens of global economy, trade and geopolitics... A record price of everything... This new era began from early 90's is as mysterious as dark energy for a small kid to a seasoned economist. No one knows what will happen next. Not a single cashflow projection turns out to be true. We are talking billions, who are leveraging www and globalization to learn things in clicks not in years. Is it overwhelming number or priceless knowledge in lieu of new social networking thanks to www or both? We don't want to know. What we can imagine are depletion, depletion and depletion. Everything will be depleted. Most of our energy sources are too. We have achieved too little in exploiting renewable energies in the past. Don't fascinated by fancy marketing ads, in reality more than 90% of our energy comes from oil, gas and coal.
If we don't find an alternate source for energy, soon we will be going back to caves lacking the electricity to start our laptops. Can we make it quickly and get the dark energy to play on our side before its too late? If it is distant enough, I am lucky enough to cease to exist before we deplete our energy sources and make further breakthroughs in genetic manipulation and stem cell research...
Wednesday, October 1, 2008
Stem cell research and genetic engineering, the future for our next generation
A human life, or even the life of entire civilization is as short as a blink of an eye when it is compared to or brought upto so called space measures. So that, a blink of an eye long civilization obviously can not afford to conquer the greater space. It needs to buy some time to do so.
Stem cells and new level of regeneration
A new advancements in biotechnology called "stem cell research" initiated back from 1960's and suddenly caught attention in late 90's might make this all possible. Stem cell is found in all mammals and characterized by the three basic properties. 1. They are capable of dividing themselves for very long time or infinitely. 2. They are not specialized in their function and 3. They can give rise to specialized cell types. A recent finding has showed that stem cell can be used to treat many different previously incurable diseases. From Parkinson disease to some forms of cancers and even a mechanical injury to central nerve system can be curable using stem cells. As these cells can grow into any types of cells in human body, we would be able to rehabilitate ourselves fully in a few year ahead.
Genetic manipulation or so called genetic engineering
The Science has advanced so far that now we can manipulate our genes using specific types of viruses. Oops... Sounds spooky... But this is the reality and it seems like we are really succeeding in this.
The humankind has been searching for the potion against aging forever and now they are looking inside their bodies to find the solution. Recent studies have shown that genes could be hiding the answers from us. It is not a secret that specific types of genes regulate aging process and conclusion has been made that these same genes give an "order" to the body to start aging at certain age. Is it because the body has already passed active reproductive period and no longer needed? We don't know.
If we champion the stem cell research and genetic engineering, most probable result is our extended life. I can't say we will live forever, but obviously our life span will be extended for another century making us possible to travel to distant galaxies and universe in search of "the answer".
GZ
Tuesday, September 30, 2008
Хүн ба амьтны ялгаа, Чанараас зарчмын ялгааруу
Хүн Сармагчин хоёрын ген ердөө 1.6% ийн ялгаатай. Өөрөөр хэлбэл Сармагчнаас Хүн, Хүнээс Сармагчинд шилжихэд өчүүхэн бага зүтгэл гаргана. Тэр 1.6% ялгаа нь хэр том бэ, бидний төсөөлдөг шиг асар том уу, эсвэл бидний мэдэрхийг хүсэхгүй байгаа өчүүхэн зүйл үү...
Судлагаанаас харж байхад сармагчиний сэтгэн бодох үйлдэл тархины чадвар нь хүнийхтэй маш төстэй юм. Нэгтгэн дүгнэх, тунгааж бодох, алсыг харж төлөвлөх, энэрэн хайрлах, таньж мэдэх, судалж суралцах, туршлага хуримтлуулах зэрэг бүхий л бидний биднийг бусдаас ялгадаг гэж боддог үзүүлэлтүүд дээр сармагчингууд биднээс төдийлэн дутахгүй болох нь харагдав. Зарим туршилтууд дээр бүүр илүү болох нь илт харагдсан бөгөөд өгсөн даалгаварыг сармагчин бүр өөрсдийн санаачилгаар өөр аргуудаар шийдэж байсан нь тун сонирхолтой. Тэгхээр "тэд" бидний боддог шиг робот маягийн хэвлэмэл амьтад биш дотроо "бие сармагчин" болон салдаг нарийн бодгаль байх нь. Бүүр сармагчингийн овог тус бүр уулзаад мэндчилэх хэлбэр нь өөр байна гэхээр ямархуу амьтадын талаар яриад байгаа нь ойлгомжтой юм.
Бид л дэвэргээд байгаа болохоос биш сармагчин хүн хоёр молекул биологи, цаашлаад атомын төвшин ив ижилхэн бүтэцтэй юм. Алийг нь амьд алийг нь амьд биш гэж хэлээд байгааг нь бид одоо болтол ялгаж чадахгүй байгаа болохоос биш үнэн хэрэгтээ бидний биесийн 70 орчим хувийг H2O эзэлдэг шүү дээ.
Хүний нийгэм бүр өөр өөрөөр нэрэлдэг мораль, үнэнч шудрага байдал, сайхан сэтгэл, хайр, үзэн ядалт, хүн чанар, хүний мөс, итгэл найдвар гэх мэт тун бүдэг бадаг тодорхойлолт бүхий ойлголтууд бий. Айдасыг энд авч үзэхгүйн учир нь бид айхаар програмчилагдсан байдаг байх гэж хардаад байгаатай минь холбоотой юм. Харин миний хувьд хамгийн сонирхолтой талбар бол ИТГЭЛ НАЙДВАР юм. Энэ бидний бусад амьтадаас /бид ч амьтад шүү дээ/ ялгарах гол шинж мөн үү? Энэ биднийг өөрсдийгөө бусдаас онцгой энэ тэр, дахиж төрнө, сансар дэлхийг эзэмдэнэ гэсэн амбиц бүхий санаа санаачилагуудыг гаргахад хүргэдэг байж магадгүй юм. Ямартай ч эдийн засгийн хөгжил дэвшлийн циклийг харж байхад эдийн засагт байдаг үндсэн хөдөлгөгч хүч нь нийгмийн итгэл найдвар гэдгийг олж мэдсэн билээ. Манайд л сайн мэддэггүй болхоос хөгжилтэй орнуудад итгэл найдвартай холбогдуулсан Confidence, Sentiment гэсэн нэр бүхий индексүүдийг гаргаж эдийн засаг ирээдүйд хаачих гээд байгааг тодорхойлох оролдлого хийдэг. Инфляци ба ДНБ зэрэг индексүүд нь lagging буюу эдийн засгийн түүхийг харуулдаг бол эдгээр итгэл, найдварыг харуудсан индексүүдийг leading буюу ирээдүйд юм хаачих гээд байгааг харуулсан индексүүд гэж ангилдаг билээ.
Сармагчин ба чононд итгэл найдвар байдаг болов уу??? Энэ асуултанд хариулчих юм бол бид Who are we? асуултандаа хариулт авчих ч юм шиг...
Зарчмын бус чанарын ялгаа...
Хүн хөгжлийнхөө туршид өнөөдрийг хүртэл зарчмын бус ердөө чанарын ялгааг бий болгосон байх юм. Бид газрын товчлохоор машин, онгоц, өвчнийг эмчлэхээр эм бүтээсэн боловч амьдралын суурь учир шалтгааныг одоо болтол тодруулаагүй байна. Бид өөрсдийн амьдралын утга учрыг өөрчилж эхэлмэгц зарчмын ялгааг бий болгох бөгөөд энэ нь хүн бурханлаг гэдгийг батлахад хүрэлцээтэй юм. Машин унаж байгаа хүн модны завсраас идэш авахаар нарийн саваа мод хэрэглэж байгаа сармагчин хоёрын хооронд чанарын маш том ялгаа харагдаж буй боловч зарчмын ялгаа харагдахгүй байгаа нь сонирхолтой юм.
200 наслах уу?
Ямар ч гэсэн миний "Born" онол ухаантай хүний ухаан нь хүний генийн хаахна байгааг хайсан шинжлэх ухааны судлагааны өгүүллэгээс үзэхэд батлагдаж байгаа л юм байна. Nature? or Nurture? гэдэг асуултын хариу тодорсоор.
Дээрээс нь бурхан хийгээд хүн, хувь зохиол зэрэг асуудлууд улам л ээдрээтэй болж байх шиг. Эрдэмтэд хүний генийн нууцад нэвтэрсээр... Тодорхой нэгэн ген нь үржлийн идвэхтэй хугацаа өнгөрмөгц "ЗОГС" дохио өгч хүний дахин сэргээгдэх процессийг тасалдаг гэнэм. Тодорхой судлагаанууд дээр үндэслэн хүний насыг уртасгаж болох нь тодорхой болоод байсан нь саяхан билээ харин энэ нээлт хэрэв үнэн бол та бид хэдэн зуун жил насалж болох нь ээ? Энэ Зогс дохио өгөөд байгаа золгийн генийг манипуляци хийн инженерчилээд хаячих юм бол нөгөө хүн төрөх нь үнэн, зовох нь үнэн, үхэх нь үнэн гэдэг Буддын агуу, миний хамгийн их хүндэлж биширдэг философи маань яах юм болж байна. Хүн Who Am I? асуултынхаа хариуг хэдэн зуун жилээр хайх болж таарах нь уу?
Monday, September 1, 2008
Who am I? syndrome
Хэдэн жилийн өмнө Монголын залуучуудыг ажиглаж байгаад бүхэлдээ энэ Who am I? хэмээх синдромоор гүн өвчилсөн юм байна гэж оношилж байж билээ. Одоо ч гэсэн залуу улсуудтай ярилцаж үзэхэд учраа олохоо больсон, итгэл алдарсан, найдваргүй зүйлд найдсан хандлага ажиглагдсаар байх юм. Гэхдээ тэр үед ийнхүү оношлохдоо өөрсдийнхөө хэн гээч, юу хийх гээд байгаа зэргээ мэдэхгүй байгаа мэт харагдаж байсанаар нь дүгнэсэн билээ. Тухайн үед миний хувьд тов тодорхой зорилгууд дурайж байсан болохоор харьцуулахад амар байсан биз. Гэтэл үнэн хэрэгтээ би хүртэл хэрхэн энэхүү дэлхий дээр ирсэн хийгээд юуны тулд оршин тогтнож буйгаа хариулж мэдэхгүй билээ.
Тэгэхээр энэхүү синдромын утга санаагаа өөрчилөх мэргэн санаа төрөв. Манай залуус синдромд нэрвэгдсэн нь үнэн харин ямар синдром вэ гэдгийг нь одоо сийрүүлье. Ерөнхий логик ёсоор бид "үндсэн" асуултынхаа хариуг авч чадахгүй нь тодорхой. Харин асуултын хариуг авахын төлөө тэмцэх хүсэл эрмэлзэл бидэнд байна уу?
Хэдэн сарын өмнө франц гаралтай швейцарт ажиллаж амьдардаг банкир эмэгтэйтэй сонирхолтой яриа өрнүүлж билээ. Энэ эмэгтэй эцгийнхээ шашин буюу исламын шашинд орохоос татгалзсанаасаа болж өв залгамжлах эрхээ алдсан удам судар сайтай хүн байв. 16 настайгаасаа ажил хийсээр их сургуульд орох цаг болоход астро-физизийн ангийг сонгон суралцсан байна. Астро-физик бол юмс үзэгдэл, түүний зүй тогтлыг ертөнц, галактикийн төвшинд судалдаг астрономи болон физикийн эрлийн ухаан бөгөөд мань хүний энэхүү чиглэлийг сонгон суралцах болсон шалтгаан нь Who am I? асуултандаа хариулт авах явдал байжээ. Гэвч төгсөх курстээ орохын өмнөхөн энэхүү чиглэлээ орхисон байна. Шалтгаан нь нэр хүндтэй болох сургуулийнх нь багш профессорууд түүний бодлоор үнэн сэтгэлээсээ энэхүү ухаанд шамдан суралцахын оронд аар саархан зэрэг, дэв хэрүүл уруул хөөцөлдөж байсан байна. Энэ нь түүнийг итгэл алдархад хүргэсэн байжээ. Ингээд мань хүн бие сэтгэлээ ядуурлыг бууруулахад зориулж эхэлсэн байна. Эхлээд Монголын хөдөөд богино хугацаанд ажилласны дараа Энэтхэгт очиж тэндэхийн хамгийн томоохон банкинд ажиллажээ. Мань хүний зорилго нь бичил санхүүг Энэтхэгт амжилттай хэрэгжүүлж ядуу хүмүүст туслах явдал байжээ. Одоо харин олон улсын хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж буй бөгөөд энэ нь нийгэмд чиглэгдсэн, нийгэмд тустай бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийдэг юм байна.
Манай Монголын залуусын чадвар хаана ч дутагдахааргүй боловч асуултын хариуг хайх итгэл, сэтгэл дутаад байх шиг. Өдөр хоног аргацааж, болохгүй бүтэхгүй юманд найдвар тавьж суусаар насыг элээцгээх вий.
Saturday, August 30, 2008
Best management principles
A business is a socio-economic phenomenon that inspires people to work in teams to reach their common goal. A success in this case is defined when people these people reach their common goals.
A management is the fundamental technology for the business to be successful, based on previously mentioned 3 factors. So that, for anyone who is involved in a business, it is natural that she/he looks for the best management technology.
Three fundamental principles for the best management:
1. It is impossible to determine the best management technology.
2. Only by comparing the outcomes, the best management style is defined.
From two different management approaches,
3. The best management can relatively be determined in a way that the probability of success is maximized.
Imperfect perfection /english ver/
A perfect thing can not exist in any society, because the definition for perfection comes from the same society. Because the society consists of groups of people who have different tastes and all these groups can't reach an ultimate common interest. Also the definition for perfection changes as society progresses. So that, there comes a notion about imperfect perfect thing.
Now, I try to define the perfection that would be true in any circumstance and any society.
Let us think that a woman is looking for a right man. Obviously she looks for a perfect man. Assume the woman believes a perfect man should be tall, intelligent, strong and handsome. But for millions of years no man was able to posses all these attributes at the same time. Genetically one or the other attribute prevailed each other for some reasons. If a man is genius then probably he is not a good sportsman. Based on such experience a society has built up its own perception about a man. An experience tells society that a tall and strong man is never super intelligent. So we can easily see that the society itself rejects the notion about the super perfect man.
In our case, let us assume that the woman found the man she wanted. Even so, the society will reject the man and of course there will be lots of complications because of this.
Therefore we can define the perfect to be the average of society, which can be accepted for everyone. To take things relative to its time or attributes, a perfect things is the average thing and we can say an average man is relatively a perfect man. We can say that imperfect perfect thing is the average perfection.
Adam Smith a great man
This philosophy theory is actually called The Theory of Moral Sentiments and begins with the following assertion:
How selfish soever man may be supposed, there are evidently some principles in his nature, which interest him in the fortunes of others, and render their happiness necessary to him, though he derives nothing from it, except the pleasure of seeing it. Of this kind is pity or compassion, the emotion we feel for the misery of others, when we either see it, or are made to conceive it in a very lively manner. That we often derive sorrow from the sorrows of others, is a matter of fact too obvious to require any instances to prove it; for this sentiment, like all the other original passions of human nature, is by no means confined to the virtuous or the humane, though they perhaps may feel it with the most exquisite sensibility. The greatest ruffian, the most hardened violator of the laws of society, is not altogether without it.
...Ambition /a note prepared in winter of 2003 for MIU students/
In business world all things and all operations have their underlying philosophy and appropriate logic to them. In the business world the principal reason for any action is measured by its profitability. As a manager you should be seeking things that would generate profits no matter they are realized profits like recorded sales revenues on your balance sheet or not. Unrealized profits might constitute of your strong network with government officials, your suppliers or buyers. So your every action must be measured through profitability and/or efficiency. This is called the underlying business principle. This principle apparently comes out of the ultimate target of any business organization, “To make profit”.
Anyhow, here I would like to discuss about those kind of operations which is not available to be measured by its profitability or any other means of enhancement. Some of the actions undertaken by some people seems to be not relevant to any things and these actions are often viewed and described wrong. Well this behaviour should not be recognizable in our beautiful minded managers. What do you think?
Well this kind of strange behaviour is called an ambition. Your ambition makes you do something which is absolutely not relevant or not profitable. Actually ambition is your action towards community. Which means, through ambition you express your gratitude to your community. As long as, human is a communal animal almost every person has this behaviour called ambition. Ambition sometimes might reffered as your service to your community. Your desire to make this world a better place for living. Change other people’s life and give them a hope, Help others; all these desires are called ambition. Or even a simple ambition might be your will to become world’s top international manager.
This attribute to social creature, called human is very unique and this ability is one of the determinant force to distinguish it from other common animals...
Monday, August 18, 2008
Боловсрол ба философи
Ертөнцийг үзэх үзлийн хувьд бүрэн төлөвшиж дууссан хүн бол Би хэн бэ? гэсэн асуултандаа бүрэн хариулт авч чадсан хүн юм. Ийм хүн нь нэг бол аливаа шашинд хөдөлбөргүй нэвтрэн орсон буюу хариултыг бусдаас эрэн олж авсан хүн, эсвэл энэхүү амьдралын мөн чанарыг өөрөө тунгаан бодсоор олсон хүн байх юм. Аль ч тохиолдолд энэ дэлхий дээр буй материаллаг баялаг нь огт үнэ цэнэгүй болох нь тодорхой. Гэвч хүн насан туршдаа материаллаг баялагийн төлөө хөдөлмөрлөх ба энэхүү баялаг нь эргээд тухайн хүний амьдрах насыг уртасгахад чиглэгдсэн байх юм. Илүү урт наслах нь эргүүлээд юуг төрүүлэх билээ.
Энд логик байдлаар авч үзвэл хоёр төрлийн хариулт гарах юм.
1рт хүн үндсэн асуултын хариултыг олж чадахгүй буй тул хугацаа хождог. Би хэн бэ? маш олон хувилбартай байж болох энэ асуултын хариултыг хүн насан туршдаа эрдэг.
2рт хүн өөрийн үндсэн үүргийг аль болох далайцтай хийхийн тулд хугацаа хожихыг эрмэлздэг. Үндсэн үүрэг нь нийгэмд тус хүргэхээс авахуулаад үр хүүхдээ эрийн цээнд хүргэх гэх мэт маш олон төрөлт байж болох боловч ерөнхийдөө бусдад туслах гэсэн үндсэн санааг агуулсан байх юм. Эдийн засагч, философич Адам Смит "Хүн гэгч амьтан нь хэдий амин хувиа хичээсэн боловч өөрсдөд зөвхөн харж таашаал авахаас бусдаар шууд ашиг тус өгөхгүй нөхцөлд бусдын аз жаргалаас баяр хөөрийг авч байдаг" гэж тодорхойлсон байдаг. Энэ нь хүн энэ насандаа сайн буян хийвэл ирэх насандаа диваажинд очино хэмээгч маш том тархи угаалттай холбоотой юу эсвэл түүний төрөлхийн шинж үү?
Saturday, August 9, 2008
ИНФЛЯЦИ
ИНФЛЯЦИ
Сонин дээр гарсан нийтлэлээ бүрэн эхээр нь тавив...
Нүүдэлчин сэтгэлгээНүүдэлчин түмэн хэдэн мянганы турш байгал дэлхийтэйгээ нягт зохицолдон амьдарсаар ирсэн билээ. Тиймдээ ч байгалийн эрхшээлээр жилийн дөрвөн улиралдаа тааруулж өвөлжөө, хаваржаа сэлгэн нүүдэллсээр ирсэн юм. Мэдээж энэ нь байгалийн хүчийг сөрж, нийгмээр хамтран амьдрах философи бүхий суурьшмал иргэншилээс маш олон талаар өөр билээ.
Монголчууд бидний аливаа ажилд уужуу тайван, төлөвлөгөөгүй ханддаг нүүдэлчин маягийн сэтгэлгээ 21-р зуун гарсаар ч амь бөхтэй оршин тогтносоор байна. Үүний нэг жишээ нь сүүлийн үед манай эдийн засагт нүүрлээд байгаа өндөр инфляци юм. Өнгөрсөн оны сүүлчийн улиралд тэртэй тэргүй тасралтгүй өсч байсан үл хөдлөх хөрөнгийн үнэ даруй 30-50 хувиар өссөн. Энэ нь барилгын материалын үнэ огцом өссөнтэй холбоотой гэх. Үүний араас хүнсний бүтээгдэхүүн, хэрэглээний бараа үйлчилгээ, бензин шатахууны үнэ дуу дуугаа авалцан огцом өсөв. Статистикаас харахад оны сүүлчээр инфляци 30 гаруй хувьтай гарах боломж байсан боловч 6-р сарын сүүлчийн цахилгаан, дулааны үнийн 15-20 хувийн өсөлт, одоо дуншиж байгаа бензиний 20-30 орчим хувийн өсөлтийг тооцоод үзэхээр инфляци оны эцэс гэхэд хамгийн багадаа 45 хувийн өсөлттэй гарахаар хүлээгдэж байна. Энэ бүхний буруутан нь нөгөөх л Монголчууд бидний асуудалд аясаар нь төлөвлөгөөгүй ханддаг нүүдэлчин хандлага гэх.
Төрийн оролцоо
Уламжлал ёсоор улс орны эдийн засаг дах төрийн оролцоог тодорхойлдог эдийн засгийн онолын үндсэн хоёр урсгал байдаг. Тэдгээрийн нэг нь төрийн оролцоог аль болох бага байлгахыг чухалчилдаг бол харин нөгөө нь төрөөс зохицуулалт хийх нь зүйтэй гэж сургадаг билээ. Харин орчин үед эдийн засаг дах төрийн оролцоог хангалттай бага төвшинд байлгах нь зөв гэж үзэхийн хажуугаар төрийн үндсэн үүргийг Эдийн засаг дах үнэ ханшийн огцом хэлбэлзэлийг бууруулах гэж тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл төр эдийн засагт хүчээр зохицуулалт хийхгүй боловч эдийн засаг дах үнэ ханшийн аливаа огцом өөрчлөлтийг багасгах арга хэмжээг авна. Тухайлбал Монголын хувьд олон улсын зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор бензиний үнэ өсөх нь зайлшгүй боловч үнийн өсөлтийг аль болох алгуур хийснээр ард иргэд өндөр үнэнд хэрэглээгээ зохицуулах, бизнесүүд өндөр үнэнд тааруулж цалин хөлсөө нэмэх гэх мэт маш олон хариу үйлдлүүдийг хийх боломжийг олгодог. Нэгэнт л үнэ ханш гэдэг нь олон улсын зах зээл дээр эдийн засаг, улс төр, байгал орчин, нийгмийн шинж чанартай маш олон хүчин зүйлийн улмаас өсч буурч байдаг зүйл тул түүнийг төрөөс аль нэг тийш нь чиглүүлэх, барих оролдлого хийх нь боломжгүй юм. Харин ард түмний нуруун дээр ирэх жинг нь аль болох алгуур нэмэгдүүлэх үйлдэл хийх нь зүй ёсны билээ.
Орон сууц
Инфляцийн огцом өсөлтөнд Монголбанкийг буруутнаар тодруулж, хариу арга хэмжээг зөвхөн тэндээс хүлээх нь буруу хэрэг юм. Угтаа одоо нүүрлээд байгаа инфляцийг зах зээл дээр байгаа мөнгөний эрэлт нийлүүлэлтийн хэмжээг зохицуулах оролдлого хийх замаар удирдах нь төдийлөн амжилт олохгүй болов уу. Учир нь энэхүү инфляци нь хэрэглээний чанартай эрэлт огцом өссөн үед нийлүүлэлт хангалттай хэмжээгээр өсөөгүйтэй холбоотой. Жишээлэхэд орон сууцны үнэ огцом өссөн нь тээвэрлэлт болон хүн ам зүйн бодлогод урт хугацааны стратеги төлөвлөлт алдагдсанаас, мөн санхүүгийн салбарт шинээр орон сууцны зээлийн бүтээгдэхүүн нэвтэрсэн, гадаад хөрөнгө оруулагчид Монголд байр орон сууц ихээр худалдан авах болсон зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Тухайлбал барилгын ид оргил үед төмөр зам ачааллаа дийлэхээ больсноос урд хөршид нэг тонн цементийн үнэ 70-80 орчим мянган төгрөг байхад манайд тээвэрлэлт саатлаас шалтгаалж 150 мянган төгрөг хүртлээ өссөнийг юу гэж тайлбарлах вэ. Үнэн хэрэгтээ 40 мянган айлын орон сууцны хөтөлбөр, хүн амыг хямд төсөр орон сууцаар хангах, мянганы зам гэх мэт төрөөс явуулж стратеги бодлогын чанартай зорилтуудын хаагуур нь төмөр зам гэдэг айл өнгөрчихөв гэдэг нь сонирхолтой юм. Урд хөрш болон манай хоорондын тээврийн эргэлт хэдхэн жилийн дотор хэд дахин нэмэгдэнэ гэдгийг яагаад улс орны тээвэрлэлтийн бодлогын хэмжээнд авч үзэн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр дорвитой ажил хийгдсэнгүй вэ. Нөгөө талаас хүн амын хэт төвлөрөл Улаанбаатар хотод явагдаж байгаа нь хүн ам зүйн бодлого үгүйлэгдэж байгааг харуулж байна. Одоо нийслэл хотынхоны 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн мэдээ бий. Үнэн хэрэгтээ үүнээс хэр илүү болохыг нарийн тодорхой хэлэх боломжгүй юм. Мэдээж эдгээр өрхүүд амьдрах нөхцлөө сайжруулж байр орон сууцтай болохыг нэг зорилгоо болгон тавьж байгаа нь ойлгомжтой зүйл юм. Харин нийслэл хотын хүн амын талаас илүү хувь нь байртай болох хэрэгцээ шаардлага байхад нийслэл хотын дэд бүтцийг өргөжүүлэх ажил ямар төлөвлөгөөтэй явна вэ? Хэрэв бидэнд ямар ч хэрэгжиж байгаа төлөвлөгөө байхгүй бол энэ маягаараа бол тун удахгүй орон сууцны үнийн өсөлтийн хоёрдох давалгаа явж мэдэхээр байна.
Бензин, бензин
Дараагийн хүндрэл бол мэдээж олон улсын зах дээрх нефтийн үнийн өсөлттэй холбоотой дотоод дахь бензиний үнийн өсөлт юм. Монгол улсын нийт импортын хэмжээ өчүүхэн тул аливаа стратегийн гэрээ хэлцлийг томоохон нийлүүлэгчидтэй хийх замаар үнийг тогтоох нь боломжгүй юм. Нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх нь зүйтэй санаа болов ч урт хугацаанд явц муутай, цор ганцаар нь хэрэглэхэд олигтой үр дүн гарах хувилбар биш юм. Харин нефтийн бүтээгдэхүүний нөөц сан бүрдүүлэхийн хажуугаар олон улсын зах зээл дээр үнийн өсөлтөөс хамгаалах хэлцлүүдийг хийх бүрэн боломжтой. Энэ боломжийг манай орны импортолдог өчүүхэн хэмжээ бидэнд олгоно. Мэдээж Америк, Хятад мэтийн нүсэр эдийн засагтай орнууд бүх хэрэглэх нефтийн бүтээгдэхүүнээ үнийн өсөлтөөс хамгаалах санхүүгийн хэлцэл хийх боломжгүй. Харин Монголчууд бидний хувьд Нью-Йоркийн таваарын бирж дээрх томоохон нефтийн арилжаа эрхлэгч байгууллагуудтай хэлцэл хийж нефтийн үнийг ирэх 1-2 жилд одоогийн төвшин дээр барих, эсвэл үнэ өссөн тохиолдолд тэдгээр байгууллагуудаас манай засгийн газарт тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгох нөхцөл бүхий гэрээ хийх бүрэн боломжтой. Хэрэв үнэ өссөн тохиолдолд засгийн газарт эдгээр байгууллагууд нөхөн төлбөр төлөх бөгөөд харин эргүүлээд засгийн газар маань нефт импортлогч компаниудад татаас олгох байдлаар дотоодын зах зээл дээрх үнийн өсөлтийг хязгаарлах, алгуур хийх боломжтой болох юм.Олон улсын биржүүд дээр иймэрхүү үнэ ханшийн өсөлтөөс хамгаалах санхүүгийн хэлцэл хийх практик тогтоод зуу гаруй жилийг ардаа орхисон.
Монголчууд бид одоо төлөвлөгөөтэй, стратегитай, бодлоготой хандаж, төрийн байгууллагууд хоорондын болон бизнесийн байгууллагуудынхаа хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох бололцоог өргөжүүлж ажиллах шаардлагатай байна. Олон улсын эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр нүүрлээд байгаа хүндрэлтэй байдал нь манай эдийн засгийг тойрч гарахгүй нь лавтай.
Sunday, August 3, 2008
Ном битгий унш
Би л лав тиймэрхүү чанартай мэдээлэлд өөрийн олон улсын эдийн засаг, улс төрийн дүгнэлтээ бүрэн найдахгүй байсан.
Энэ нь надад бас нэг зүйлийг санагдуулав. Би 2004 оны үед багшилж байхдаа оюутнууддаа та нар ном битгий уншиж бай, номонд хэт найдвал оюун ухаан чинь балартаж өөрийнхөөрөө сэтгэж чадахаа байна шүү гэж хэлж тэднийг гайхшруулж байсан билээ. Тухайн үед миний хэлсэн зүйлийн учрыг оюутнууд маань бүрэн ойлгосон эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ энэ нь миний байнга санаа зовдог зүйлтэй холбогдон гарч ирсэн сургааль билээ. Эртнээс ажиглаад байхад монгол залуус маань ном, хүний хэлсэн үг, үзэл баримтлалд маш их дулдуйдаж, итгэж хүлээж авдаг билээ. Гэтэл энэ нь эцэстээ ямар хортой бохир зүйл болохыг хэн маань ч төсөөлдөггүй байх. Гадаад ардчилсан нийгмийг хархад тэнд олон ургальч үзэл, асуудалд шүүмжлэлтэй, олон талын соирхлоос харж дүгнэж хандлага маш давамгай хөгсөн байдаг. Хүмүүс асуудалд иймэрхүү байр суурьнаас хандаад эхлэх үед тухайн хэлэлцэж буй асуудал нь маш төгс төгөлдөр болж чаддаг гэж би итгэдэг юм.
Ном бол хэн нэгэн хүний, нэлээн дээр үед бодож байсан бодлуудын цуглуулга болохоос биш замыг зааж, чигийг гэрэлтүүлэгч crystal ball биш шүү дээ. Орчлон дэлхий маань тасралтгүй өөрчлөгдөж байна. Түүнийгээ дагаад хүмүүс, нийгэм, түүний юмс үзэгдэл бас байнга өөрчлөгдөж байна. Гэтэл ном бол зүгээр л нэг түүх юм шүү дээ. Энд мэдээж би номын ач холбогдолыг дарах гээгүй, гэхдээ цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаг гэдгийг уншигч авгай байнга санаж ухаарч байх учиртай юмаа.
Элит казах хүү
Очихдоо хоёр Уйгар луйварчинд хальт хэдэн бакс луйвардуулсныг эс тооцвол ер нь дажгүй. Хамгийн тансаг дискод нь орж үзэв. Тавьж буй аянууд нь транс, нэлээн сайн DJ нартай юм. Гэхдээ сайн бүжиглэдэггүй санагдлаа. Жоохон 10 хэдтэй хүүхдүүд хэд хэдээрээ наргицгаах, гайхалтай нь бараг хүүхэд бүрийн хажууд нэг бие хамгаалагч зогсох юм. Хэнээс, юунаас хамгаалдаг нь тун тодорхойгүй. Би дээхнэ манай монгол бацаанууд бас бие хамгаалагчтай шоуддаг гэж сонсоод инээж байсан минь талаар болов. Үнэндээ Монгол ба Казахад асуудал яасхийж ялзарч байгаа нь тодорхой байгаа юм. Энэ хоёр нийгэмд сэтгэл тэнүүн амьдардаг хүн гэж үгүй ажээ. Баян ч ядуу ч байнгын дарамттай амьдардаг нь илт. Мөнгөтэй хүн мөнгөнөөсөө айж, хэзээ шоронд хийх бол, хэзээ рекетлэх бол гэж, мөнгөгүй хүн нь бас л нэлээн төстэй юмнаас айгаад амьдарч явах юм.
Казахын маш томоохон банкны ГЗ, ДЗ нар Назарбаевын хүргэнтэй муудсаны дараа ор сураггүй болсон гэх. Мэдээж эдний эхний 3 т ордог банк манайхтай харьцахгүй л дээ. Тэгэхээр ямархуу том скандал болсон нь ойлгомжтой. Алма-Аты урдаа Богд уул шиг уултай, мөн өөрсдийн Зайсан толгойтой. За бараг л нэр нь Зайсан гээгүй санагдана. Ер нь ижил үг олонтой юм. Хүмүүс нь тэр уулныхаа орой дээрээс энэ жалганд сөрөг хүчний тэр лидер бизнесмэнийг жолоочтой, хамгаалагчтай юутай хээтэй нь буудсан шүү дээ гэж хүүрнэх. Манай талийгч Зоригийн хэрэг шиг л юм байх. Ялгаатай нь хүн бүр хэн бүрэлгэснийг нь нэртэй устай нь хэлэх юм. Манай тохиолдол азгүй тохиолдол байсан байж мэдэх ч улс төрийн байх магадлал нь нэлээн өндөр юм.
Казахад байрны үнэ нэлээн өндөр, гэхдээ олон барилгын компани захиалга аваад дампуурсан байна. Манайд давтах магадлал тун өндөр харагдаж байгаа нь сэтгэл зовоож байна. Хэрэв барилгын компаниуд эхнээсээ яваад эхэлбэл манай хөгжил мөгжил дахиад хэдэн жилээр ухрана.
Элит
Саяны 7 сарын 1-ний үйл явдлын дараа энэ бодол орж ирсэн юм. Өмнө нь яагаад ч юм би өөрийгөө ард түмний төлөөлөл гэж үзэж явдаг байжээ. Тэр орой өөрийн бизнесийн үйл ажиллагааг эргэхээр очихдоо үйл явдал болсон газрын хажуугаар дайрч өнгөрсөн билээ. Тэгэхэд л би ард түмэн гэж хэн бэ гэдгийг харах шиг болов. Өмнө нь хэдэн жилийн өмнө Нийслэл хотын бонд гаргах ажлаар нийслэл хотын хүн ам зүй, дэд бүтэц, орон сууцны хэрэгцээ шаардлагыг судлаж байхдаа түгшиж байсан бодол маань биелэлээ олсоныг харсан. Би яагаад ч тэр хүмүүсийн төлөөл биш, миний найзууд таньдаг хүмүүс маань бүгдээрээ тэр хүмүүсийн төлөөлөл биш юм. Ялгаа маш хурдан бөгөөд маш хурц явсан байлаа. Гэтэл би өөрөө мөнгөтэй давхаргын хүн биш, энгийн сэхээтэнлэг давхаргын хүн байж таараад байдаг. Үйл явдлын дараа ихэнх "сэхээтэн" хүмүүс баахан согтуу, хулгайч дээрэмчин улсууд тэнд байсан мэтээр яриад байв. Мэдээж тийм л дээ. Харин яагаад тийм олон согтуу, хулгайч хүмүүс тэнд очивоо. Энэ асуултыг өөртөө тавьсан хүн байгаа болов уу. Учраа олохгүй баахан хүмүүс тэнд очсон гэнэм. Яагаад хүмүүс учраа ололгүй тэнд очив? Сонирхолтой л санагдана. Яагаад ард түмэн учраа олохоо болиод, архи дарс уугаад, хэдэн мянгаараа хотын төв талбайдаа очиж жагсаал тэмцэл хийвээ...
Сэхээтэн--
Миний бодлоор сэхээтэн анги гэдэг нь нийгмийн дээхнэ хэсэгт байж ард түмнийг бүхэлд нь зөв замд уруу татах үүрэгтэй хүмүүс юм. Гэтэл манай сэхээтэн анги ард түмнээсээ тасарч, ард түмнээ ойлгохоо байсан шиг санагдаж байна. Тэднийг тодорхойлохдоо хэт явцууруулж
3 үе дамжсан дээд боловсролтой гэх мэт сонирхолтой шаардлагууд тавьжээ.
Элит--
Монголчууд бид нарын ойлголтоор Элит давхарга гэдэг нь мөнгөтэй, өндөр албан тушаалтай болохоороо элит гэж нэрлэгддэг юм байх. Тэгэхээр энэ харьцангуй хоёр хэмжүүрт хүрэхдээ ямар арга хэрэглэсэн хийгээд цаашид ямар замналаар замнах гэж байгаа нь онцын хамаагүй юм байна. Гэтэл би элит анги гэдэг нь жинхэнэ ард түмнийг төлөөлж чаддаг анги байх ёстой гэж үзээд байдаг. Чухамдаа элит нөхдүүд л ардчилсан улс орныг зөв замд нь залж чадна, учир нь тэд ард түмнийг гадна доторгүй нэвт шувт мэддэг. Хүн хэзээ юмыг нэвт шувт мэддэг болдог вэ гэхээр хайртай болсон үедээ л хүн аливаа юмыг тийм итгэлтэй нэвт шувт мэдэж чаддаг. 7 буудалд амьдралдаа нэг ч удаа очиж үзээгүй улс төрч элит байж чадах уу? Яагаад хүмүүс тэнд жагсаж цуглаан тэмцэл хийснийг ойлгож чадах уу?
Манайд мөнгөний хэмжүүрээр бол мэдээж элит анги гарсан. Харин жинхэнэ утгаараа элит анги байна уу?
Элит хүү--
Мэдээж мөнгөөр нь хэмжих тул элит ангийхан маш цөөхүүлээ. Дээрээс нь сүүлийн үед олигополизм эрчээ авч байна. Энэ маягаараа элитүүд цаашид улам цөөрөх нь тодорхой. Тун ойрын ирээдүйд элит хүү цэцэрлэгт явж чадхаа болино. Тэрний оронд гэр дотор нь зөвхөн өөрт нь зориулагдсан цэцэрлэг байгуулагдах болно. Элит хүүгийн хувь заяа маш бүрхэг харагдаж байгаа юм даа... Элит хүүгийн нийгэм аль нь вэ? Шороондоо хутгалдсан, замгүй, цэцэрлэггүй, сургуульгүй, эмнэлэггүй, цагдаагүй долоон буудлын халтар жаал уу... Америкт цугтаа хай скүүл төгссөн хар бацаан уу...
Элит аав элит хүүгийхээ хувь заяаг хэрхэн төсөөлж байгаа юм бол. Миний ойлгосноор хүн сайхан, хүчтэй, чадалтай нийгэм дотор элит гишүүн нь болж амьдарч гэмээнэ амьдралын утга учир биелэх мэт... Бугатти унаад явахад хэн нь ч ойлгохгүй тийм ядуу нийгэмд бугатти унаж явах хэрэг байна уу? Эсвэл нийгмээ хүчтэй сайхан болгохын тулд элит давхарга нь өнөөдрөөс ажиллаж эхлэх ёстой юм уу...
Sunday, July 13, 2008
Стандартыг бид тогтооно!
Стандартыг бид тогтооно!
Загвар зохион бүтээгч шинээр загвар зохиосноор хүмүүс шинэ загварын хувцас өмсч эхэлдэг. Armani шинэ хослолын загвар гаргасан учраас чи түүнийг өмсөх хэрэгтэй... Versace хийсвэр мөрөөдлийн ертөнцдөө хөтлөгдөж шинээр загвараа зохиож, түүнийг нь хүмүүс авахаар хошуурцгаадаг... Том төөрөгдөл мэт санагдана.
Үнэн хэрэгтээ тухайн загвар алдар хүндэд хүрэх эсэхийг тодорхойлдог өөр хүчин зүйл байх юм. Энэ хүчин зүйл нь үнэндээ нийгэмд нөлөөтэй бүлэг хүмүүсийн сонголт юм. Нийгэм бүхэлдээ эдгээр хүмүүсийн хөдөлгөөнийг давтаж байдаг. Тухайн загвар амжилттай болох эсэхийг энэ хүмүүс шийддэг. Энэ хүмүүсийн таалалд нийцсэн шинэ загвар л амжилтанд хүрэх хувьтай ажээ. Загвар зохион бүтээгч бол ердөө л эдгээр хүмүүсийн хүслийг түрүүлж мэдэрч чаддаг авъяастан юм. Магадгүй алдартай загвар зохион бүтээгч нь ихэнхдээ ийм хүмүүсийн нэг байдаг биз. СТАНДАРТЫГ БИД ТОГТООНО!!! Хэмээх энэ гайхалтай үгийг хэлэх хувь заяа нийгэмд, бидний дунд орших тэр хэсэгхэн бүлэг хүмүүст заяажээ...
Гэхдээ загвар зохион бүтээгчийн бүтээл бүр нь үргэлж амжилттай байх боломжгүй. Нийгмийн оршин тогтнолын үндсэн чанар болох хувьсал өөрчлөлтийн зарчмын дагуу Стандартыг тогтоогч хэд хэдэн бүлэгүүд аливаа нийгэмд оршдог байж таарна. Цаг хугацааны явцад нийгмийн стандартыг тогтоогч бүлгүүд харилцан өөр хоорондоо эрх мэдлийг шилжүүлдэг болов уу.
Буруу хандлага гэж үгүй зөв үр дүн л гэж бий
Буруу хандлага гэж үгүй зөв үр дүн л гэж бий
Ихэнх тохиолдолд хүмүүс аливаа асуудалд хандах зөв хандлагыг олж тогтоон түүнийгээ амьдралдаа удиртгал болгохыг хичээдэг. Тухайлбал менежментийн зөв хэлбэр, багшлах зөв арга барил гэх мэт.
Үүнийгээ зарим талаар амьдралын философи буюу ертөнцийг үзэх үзэлтэй андуурч ойлгох нь бий. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр нь агуулгын хувьд ихээхэн зөрүүтэй байх нь бий.
Нэгэнт хүний амьдралын туйлын утга учрыг ямар ч эрдэмтэн, тэр байтугай шашин хүртэл тайлбарлаж чадаагүй байгаа нөхцөлд тэрхүү утга учрыг гүйцэлдүүлж буй үйлдэлүүдийн хувьд зөв хандлагыг тогтоох нь боломжгүй юм. Мэдээж хандлага буюу аргын хувьд ямар ч шалгуур тавих боломжгүй мэт боловч энэ нь зарим зарчмуудыг хангаж иржээ. Тухайлбал хандлагад агуулагдах үйлдэл тус бүр нь бусад хүмүүст хор учруулахгүй байх ёстой, эдгээр үйлдлүүд нь хүрээлэн буй орчны эсрэг байж болохгүй гэх мэт хязгаарлалтууд нь ёс суртахуун, ухамсар, энэрхүй гэсэн ойлголтуудын хүрээнд эрт үеэс хүний нийгэмд бүрэлдэн тогтсон байна. Чухам эдгээр хязгаарлалтуудын талаар ойлголт өгөх нь аливаа шашны үндсэн зорилго мэт харагдана. Гэхдээ хязгаарлалтыг хэтэрхий төрөлжүүлж аргыг сонгоход хүмүүст нөлөө үзүүлэхээр болговол энэ нь буруу зүйл болно. Ардчилсан зарчимын үзэл санаа эндээс маш тодорхой болж байна. Бусдын амьд явах эрхээр хязгаарлагдсан өөрийн эрх гэдэг нь үнэн хэрэгтээ амьдралын туйлын зорилгоо биелүүлэх явцдаа бусдыг гэмтээхгүй, бусдад хор учруулахгүй гэсэн хязгаарлалтад хамаарч байгаа юм. Дээрээс нь ардчилалын золиосны тухай ойлголт гарна. Бүх нийтийн хувьд хамаарах арга, үйлдлийг сонгох болоход тухайн нийгмийг бүрдүүлэгчидийн дийлэнхийн сонгосон хандлагыг үндсэн арга болгон сонгодог. Үүний үндсэн үзэл санаа нь хариуцлага хүлээх чадвартай холбоотой. Хэдий чинээ олон хүн байна тэр хэмжээгээр илүү өндөр хариуцлага хүлээх чадвартай гэсэн санаа юм.
Ингээд дүгнээд үзэхэд нийгэм өөрөө тухайн хандлагын хувьд маш олон хувилбарт байх бөгөөд чухам аль хандлага буюу арга нь зөв гэдгийг тухайн цаг мөчид шүүх боломжгүй зөвхөн үр дүнг үнэлж буй хүмүүсийн дүгнэлтээр л өнгөрсөн хойно нь шүүх боломжтой.
Тэгэхээр аливаа менежментийн ухааны хувьд туйлын зөв арга барил, хандлагыг тодорхойлох нь зарчмын хувьд боломжгүй зүйл юм. Учир нь 1. Аль арга нь зөв гэдгийг тухайн үед мэдэх боломжгүй 2. Үр дүнгээс харахад зөв байсан аргыг одоо үед хэрэглэх боломжгүй. Учир нь нийгмийн хандлага цаг хугацаа өнгөрөх бүрт байнга өөрчлөгдөж байдаг.
Мэдлэг, ухаан, сэтгэл
Мэдлэг, ухаан, сэтгэл
Мэдлэг бол хүч гэдэг ойлголт нь олон мянган жилийн турш бүрэлдэн тогтсон юм. Харьцангуй утгаараа үнэн боловч туйлын утгаараа тийм байж үл чадах энэхүү ойлголт нь нийгмийн сэтгэлзүйд маш гүн суусан байдаг. Ялангуяа социалист чиг баримжаатай нийгмийн сэтгэлгээнд энэ нь лоозон маягтайгаар тун хүчтэй илэрдэг. Ихэнх хүмүүс мэдлэг ба ухаан хоёрыг нэг зүйл хэмээн хольж хутгадаг нь илт юм.
Миний бие ч мөн адил мэдлэгийг эрэлхийлж, мэдлэгтэй хүмүүсийг эрхэмлэж ирсэн билээ.
Гэвч мэдээллийн технологийн салбарт гарсан хувьсгал нь мэдлэгийн талаарх ойлголтыг өөр өнцгөөс харахыг шаардаж эхэллээ. Өмнө нь бид мэдлэгийг олж авахын тулд ихээхэн хүч хөдөлмөр зарцуулдаг байсан бол орчин үед интернетийн тусламжтайгаар бид мэдлэгийг үнэ төлбөргүй буюу маш багахан зардлаар асар богино хугацаанд олж авах боломжтой болсон. Үүнээс гадна их хэмжээний мэдлэгийг мэдээлэл хадгалах технологийн тусламжтай хадгалах, сүлжээний програм хангамжийн тусламжтайгаар түүнд хандалт хийх үйл ажилбарууд нь өмнө нь зөгнөлт ном зохиолд ч гарч байгаагүй өндөр төвшинд хүрсэн нь өмнөх үеийн нийгмийн ухамсарыг өөрчлөхөд хүргэж байгаа юм. Ийнхүү олж авсан мэдлэгийн үнэ цэнэ өмнөх үетэй харьцуулахад багасч байгаагаас гадна нийгмийн соёл, шинжлэх ухааны мэдлэгийн цар хүрээ, хэлбэр маш хурдан өөрчлөгдөж байгаа нь мэдлэгийг байнга шинэчлэхийг шаардаж эхэлсэн. Тэгэхээр мэдлэг бол хүч гэдэг ойлголт нь тун харьцангуй болж ирж байгаа юм.
Дараагийн шатанд ухааныг төрлөх шинж чанартай холбож тархины өндөр чадвар бүхий хүмүүсийг эрэлхийлж эхэлсэн. Ухаантай хүн гэдэгт ерөнхийдөө мэдлэгийг олж авах хурд, мэдээллийг боловсруулах байдал, түүнээс шинэ мэдлэгт хүрэх, логик дүгнэлт хийх чадвар зэрэг ихэвчилэн төрөлхийн давуу шинж чанаруудыг өөртөө цогцлоосон хүмүүнийг ойлгож ирсэн. Мэдээж дундажтай харьцуулахад оюуны харьцангуй өндөр чадамжтай буюу ухаантай хүмүүс нь мэдлэгтэй хүмүүсээс харьцангуй цөөхөн байв. Ухаантай хүмүүс нь ялангуяа мэдээллийг үнэлэх тал дээр бусад хүмүүсээс ялгарч байлаа. Ихэнх хүмүүс аливаа мэдээллийг шууд мэдлэгт хөрвүүлэн хүлээж авдаг бол ухаантай хүмүүс мэдээллийг үнэлж цэгнэх өөрийн шалгууртай байдгаараа ялгагдах юм. Энэ нь мэдээлэлд хандах логик хандалт, мэдээллийг боловсруулж анализ хийх чадваруудыг өөртөө багтаадаг. Гэхдээ бүтээмж болон амжилтын хэмжүүрээр харж үзэхэд ухаантай хүмүүс нь өөр хоорондоо харилцан адилгүй болох нь тодорхой болно. Бүх ухаантай хүмүүс амжилттай байдаггүй байна.
Ингээд амьдралын философи ба сэтгэлийн тухай ойлголт гарч ирсэн. Үнэн хэрэгтээ эдгээр нь тодорхойлоход тун төвөгтэй боловч хүнд зайлшгүй байх үндсэн чанарууд нь юм. Бүдүүлэг байдлаар авч үзвэл энэ нь тухайн хүний амьдралд хандах хандлага, ертөнцийг үзэх үзэл, өөрийн үзэлдээ үзүүлэх хариу үйлдлүүдээр тодорхойлогдоно. Маш олон ухаантай хүмүүс нийгэмд өөрийн гүйцэтгэх ёстой үүргийг хангалттай төвшинд гүйцэтгэхгүй байгаа мэт санагдаж байв. Шуудхан хэлэхэд ихэнх хүмүүст асуудлыг барьж авах зориг, итгэл бөгөөд түүнийг эцэст нь тултал хийх сэтгэл дутдаг. Хүн эдгээр зүйлсийг цогцлооход түүний хуримтлуулсан мэдлэг, туршлага, түүний тархины төрлөх чадвар онцын нөлөө үзүүлдэггүй гэж үзэж байна. Гэхдээ эсрэгээр нийгэмд гүйцэтгэх үүргээ хангалттай төвшинд ухамсарладаг, амьдралын философио зөв төлөвшүүлж чадсан хүнд ухаан бөгөөд мэдлэг олж авах хүсэл хангалттай төвшинд заяадаг ажээ.
Ухаан зөвхөн хангалттай бөгөөд хүрэлцээтэй байхад л болох юм байна гэж би үзсэн. Яагаад бүх ухаантай хүмүүс амжилт олдоггүй вэ? Яагаад зарим маш тархины чадвар сайтай хүмүүс ажлыг хангалттай сайн гүйцэтгэж чадахгүй байв?
Сэтгэл л хүмүүст маш том эрч хүчийг өгдөгийг олж мэдсэн юм. Үнэн хэрэгтээ сэтгэл гэдэгт маш олон зүйлийг оруулан хэлж болох боловч аль ч талыг хангахаар бүрэн тодорхойлолт одоохондоо бодож олоогүй байна. Сэтгэл хүнд ирээдүйг харах итгэл найдвар, өөртөө итгэх хүч, бусдыг хайрлах хайр, ажил хийх эрч хүч, их зүйлд хүрэх хүсэл эрмэлзэл өгдөг.
Сэтгэл үнэн хэрэгтээ нийгмийн гурвалжины онолтой шууд хамааралтай гэдэг нь илт харагдана. Мэдээж зөв болон буруу сэтгэл гэж байхгүй боловч зарим онцлог сэтгэл бүхий цөөн тооны хүмүүс өөрсдийгөө нийгмийн төлөө зориулдаг. Төгс биш төгсийн үзэл баримтлалаас авч үзэхэд зөв сэтгэлийг мэдээж тодорхойлох боломжгүй. Дээрээс нь тэрхүү нийгмийн өндөр амбиц бүхий хувь хүмүүсийн үргэлж зөв байдаг гэж хэлэх нь өрөөсгөл болох юм.
Тодорхой хэмжээний дасгалжуулалт хийсний эцэст ухааныг ядаж мэдлэгийн төвшинд дээшлүүлж болох нь тодорхой юм. Харин сэтгэлийг өөрчилж болохгүй гэж би үзсэн. Ямартай ч өдийг хүртэл мянга мянган оролдлогын эцэст би ингэж дүгнэлээ. Ингэхээр сэтгэл л тухайн хүний үндсэн шинж чанарыг бүрэлдүүлж, тухайн хүн нийгэмд өөрийн гэсэн онцлог тамгыг дарах цорын ганц нөхцөл болж байдаг байна. Мэдээж энд бид тухайн үеийн цаг агаар, тэр хүний биеийн байдал, орчны түр зуурын нөлөөлөлтэй хамааралтай түр зуурын сэтгэлийн өөрчлөлтийг тооцолгүй үлдээх нь зүйтэй. Хүмүүсийг ажиглаж үзэхэд сэтгэл ерөнхийдөө удамшдаг байж болзошгүй гэсэн таамаглалд хүрсэн. Магадгүй сэтгэл нь хүний генийн мэдээллийн санд хадгалагдаж байж болох юм. Мэдээж өнөөг хүртэл шинжлэх ухаан аливаа нээлт хийгээгүй байгаа тул бид сүнстэй холбож тайлбарлаж болно. Гэхдээ бурхан байгааг батлаагүй цагт иймэрхүү таамаглал хийх нь учир зүй багатай юм.
Нийгмийн хувьд сэтгэл ямар байх ёстой талаар нийгмийн харьцангуй төгс хувилбар хэдэн мянган жилийн турш бүрэлдэн бий болсон байх юм. Тухайлбал үнэнч шудрага хүн, том мөрөөдөлтэй залуу, ажилд махруу хүн, зоригтой байх, өгөөмөр байх гэх мэт сэтгэлийн олон хэмжүүрүүд дээр иймэрхүү conventional wisdom буюу нийгмийн тогтсон ойлголт бий болжээ. Тэгэхээр тухайн хүн үнэхээр төрөлхийн сэтгэлийн өндөр хэмжүүртэй хүн мөн үү үгүй юу гэдгийг мэдэх нь бас л бэрхшээлтэй асуудал юм.
Monday, May 5, 2008
Соёлын шок
Хятад нутгийн зочломтгой чанар гайхалтай юм. Өмнө нь огт зүс үзээгүй хатагтай Лиу бол Луоянг хотын банкны дэд ерөнхийлөгч юм. Мань хүн хөөрхий биднийг хэд хоногийн турш ёстой нүд бүлтийтэл дайлж цайлж билээ. Бид уг хотын дарга нартай хоолонд ороод ёстой нохой гурав харагдтал уув. Хятад нутгийн заншлаар хүндэт зочинтойгоо гурван хундага тулгаж уух ёстой. Ингэхдээ найрын ширээн дунд биш тухайн зочин бүртэй ганцаарчилж ууна. Тэгэхээр бидний ширээнд нийт 8 хүн байсан гэхээр би гэдэг хүн 21 хундага архи тогтоох хэрэг гарсан гэсэн үг. Мэдээж тэдний хундага нь 25 грамм л даа гэхдээ Хятадуудын дунд Монголчууд бид уудгаараа алдартай юм байна. Хэдэн зуун жилийн турш тогтсон ойлголт гэнэ. Бас Монголчууд хоол хүнсгүй болохоороо Луоянг нутагруу довтолж хүнсээ залгуулдаг байсан юм байх...