Professional гэж ер бусын этгээд монгол ухамсарт үгүй. This cold blooded нөхөр has no emotions in his decisions and interactions.
Ер нь зарчимд сэтгэл хөдлөл гэж байж болох юм уу. Философид л лав сэтгэл хөдлөл гэж юм үгүй.
Та нар анзаарсан бол ихэнх үл ойлголцол, хүмүүсийн хоорондын гомдол сэтгэл хөдлөлөөс болж гардаг.
Шөнө сайн унтаж амраад өглөө нь баяртай байвал хүмүүстэй аягүй буулт хийж харьцаад л, найз залуутайгаа хэрэлдчихсэн бол тэр өдөр таарсан бүх хүмүүсийн эрхийг нь боогдуулах нь л дээ.
Ийм арчаагүй, харанхуй, ухамсар дорой хүмүүсийн хувьд Инээсэн хүн бол найз, Инээгээгүй хүн бол дайсан.
Монголд бизнесийг амжилттай явуулах бол 2, бишээ 3 үр дүнтэй арга байна.
1. Гуйж, долигонох
Энэ нь эсрэг талыг зусардаж, уул нь бол аль аль талдаа ашигтай бизнес тань үнэн хэрэгтээ зөвхөн чамд өөрт чинь ашигтай, аан эсрэг тал чинь бол чамд гайхалтай их тус хүргэж байгаа мэт дүр үзүүлж, толгой бөхөлзөн, гуйх. Яг үнэндээ эсрэг талд чинь бизнес огт сонин биш зүгээр чиний өмнө нь тонголзож гүйх нь л сонин шүү дээ.
2. Шантаажлах буюу барьцаалах
Аль нэг сул талыг нь олж барьцаалах. Хэрэв эсрэг талын эхнэрийн дарга нь танай хадам аав чинь бол тэрнийгээ сануулаад авахад гэмгүй. Ажил хурдан явна шүү дээ.
3. Айлгах
Өөрийнхөө сүр нөлөөтэй гэдгээ харуулах, тойруу утгаар ойлгуулах замаар хэрэв чамтай бизнес хийхгүй бол сайнаа үзэхгүй гэдгийг мэдрүүлэх.
Нөгөө Ганзориг чинь гэнэт юун ухарсан юм яриад унав аа гэж бодож байгаа биз.
Гэхдээ харамсалтай нь энэ Монголд маш их, дэлхий дахинд ч байдаг (Америкт ч бий) ухамсарын доройтол - бизнес явагддаг арга хэлбэр.
Тийм ч учраас Professional ethics and professional code of conduct гэж юмыг хүн төрлөхтөн бодож олсон юм. Энэ бол intact, бүх нийтээр хүлээн зөвшөөрдөг, хувиршгүй бизнесийн зарчмууд байдаг учраас тухайн бизнесийн үйл хэргээс сэтгэл хөдлөлийг авч хаядаг. Үр дүнд нь бизнес маш амар явна. Эсрэг тал чинь өчигдөр архиа хэтрүүлчихсэн юм болов уу гэх мэт инээдтэй зүйлсийг бодох хэрэггүй болно. Үл ойлголцол үгүй болно.
Та хүнд гомдох хэрэггүй боллоо!
Emoticons attached бол бидний өдөр тутмын амьдралын бэрхшээл. Та бүгд сайн анзаарч харах юм бол энэ гажиг зүйл та бүгдийн амьдралыг аймшигтай ихээр сарниулж байгааг мэдэх болно.
Хайран бүтээмж!
2500 жилийн өмнө мань Гиппократ анх эмч нарын мэргэжлийн тангараг (Hippocratic Oath)-ыг санаачилсанаас хойш мэргэжил бүр өөрийн Code of Conduct-тай. Би одоо аймаар андуураагүй бол энэ Code of Conduct-г монголоор Ёс зүйн дүрэм гэж нэрлэсэн санагдах юм. Миний бие Улаанбаатарын Санхүүгийн Захын Ёс Зүйн Дүрэм (2005), Даатгалын мэргэжлийн ёс зүйн дүрэм (2008) хоёрыг хэдэн шөнө сууж бичиж байв. Харин сая интернетээр хайгаад үзтэл энд тэнд этгээдүүд Цагдаагийн ажилтны ёс зүйн дүрэм, шүүгчийн ёс зүйн дүрэм гэх мэт дүрмүүд монгол дээр бичсэн байна шүү.
Харилцаа яг үнэндээ бол эндээс эхэлдэг юм. Хэрэв чи аль нэг мэргэжлийн ёс зүйн дүрмийг сахин мөрддөггүй бол "Та том төөрч явна!!!" гээд хэлчихмээр байна.
Сэтгэл хөдлөлөө өөртөө үлдээ, харилцаа харин нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын дагуу явагдана шүү.
Яагаад хөгжихгүй байна вэ асуултын чинь нэг хариу нь энэ. Яаж хөгжих вэ асуултын чинь төсөөлөөгүй, санаандгүй бас нэг хариу нь.
No comments:
Post a Comment