Итгэхүй
Хүн бүхэн эерэг сэдэлтэй. Муу хүн гэж байхгүй. Харин халтирсан, алдаж гишгэсэн, боломж олдоогүй, ойлгож амжаагүй хүмүүс л гэж байдаг. Иргэншил харилцан итгэлцэл дээр суурилдаг. Хүнд, хүмүүст итгэж сурна гэдэг бол том боловсрол. Хүмүүст итгэж сурах нь гэгээрлийн чухал шат. Хэрэв та хүнд итгэж чаддаггүй бол та асуудалтай болжээ.
Итгэл хүлээхүй
Хүмүүсийн итгэлийг хүлээнэ гэдэг бол маш том бахархал хийгээд маш том хариуцлага. Хүмүүс байнга бие биендээ итгэл хүлээлгэж байдаг. Гэтэл ихэнх хүмүүс бусад хүмүүс өөрт нь итгэл хүлээлгэж байгааг ойлгодоггүй. Хүлээлгэж байгаа итгэлийг нь хүлээж авдаггүй. Үүнээс болж байнга үл ойлголцол гардаг.
Итгэл даахуй
Хүлээлгэсэн итгэлийг дааж сурна гэдэг нь өөрөө том боловсрол. Дааж сурахын тулд ихээхэн хөдөлмөрлөж, хөлс хүчээ урсгах хэрэгтэй болно.
Өөртөө итгэхүй
Өөрийнхөө сул тал, алдааг хүлээн зөвшөөрнө гэдэг бол өөртөө итгэлтэй хүний хамгийн том шинж чанар. Гагцхүү сул талаа ойлгодог хүн хэрхэн алдаа гаргахгүй байх, хөгжих вэ гэдэг тал дээр толгойгоо ажиллуулдаг. Өөрийн давуу болон сул талаа сайтар мэддэг хүн онгирдог. Тэгэх нь зөв ч болов уу гэж би боддог. Харин өөрийгөө сайтар таньж мэдээгүй хүн гайхуулдаг.
Хүн хэзээ ч боловсорч гүйцдэггүй. Хүн насан туршдаа боловсорсоор дуусдаг. Гэтэл хүмүүс байнга өөрсдийгөө голдог. Уг нь бол хүн хангалттай бөгөөд хүрэлцээтэй төвшний боловсролтой – хийгээд зөв сэдэлттэй байхад л хүлээлгэсэн итгэлийг дааж чадах юм.
Хүмүүсийн хүлээлгэсэн итгэлийг даахын тулд өөрийн бүх нөөц бололцоогоо шавхах болно гэдгээ мэдэж байгаа хүн бол өөртөө итгэлтэй хүн мөн. Ийм хүн шийдвэрийг зоригтой гаргаж чадна.
Гаргасан шийдвэр зөв эсвэл буруу байсан эсэх тухай асуудлыг ахисан төвшинд ярихгүй юм. Гагцхүү шийдвэрийг гаргагч ямар сэдэлттэй байсан нь л сонин юм. Зөв сэдэлттэй, өөртөө итгэлтэй шийдвэр бүр зөв.
Алдаа гаргахуй
Хүн иррационал тул алдаа гаргах нь гарцаагүй. Гагцхүү аль болох бага алдаа гаргах, алдаа гарсан тохиолдолд засан залруулахад бэлэн байхад л болно. Гэтэл ихэнх тархины төрмөл чадвар өндөртэй хүмүүс үүнээс болж жинхэнээсээ алддаг. Чухамдаа алдаа гаргасан нь өөрөө алдаа биш юм. Харин алдаагаа хүлээн зөвшөөрч засаж чадахгүй байгаа нь л алдаа билээ. Тархины төрмөл чадвартай хүмүүс ухаан ормогц өөрийн төрмөл давуу талыг анзаарна. Ингээд өөртөө эрдэж эхэлнэ. Гэтэл хорвоо ертөнцөд тархины чадвар сонин биш байна. Хуурамч эго үүснэ. Ингээд алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй, зөрүүд мангас болон хувирснаар олимпийн аварга болох хөлтэй залуу гудамжинд лааз өшиглөж эхэлнэ.
Эрдэмтэй хүн даруу буюу modesty гэгчийн учир энэ бөлгөө. Үнэндээ эрдэмтэй байгаа учраас онгирохгүй, чимээгүй сууна гэсэн үг огтхон ч биш билээ. Харин хэдий эрдэмтэй, ухаантай боловч өөрийгөө байнга чамлаж, алдаагаа засахад бэлэн байхыг л хэлж байгаа юм.
1 comment:
Хүндэт ноён / хатагтай,
Энэ нь PRADHAN UROLOGIST гэж олон нийтэд мэдээлэх явдал юм
Эмнэлэг нь маш чухал бөгөөд бөөрний хандивлагчдын эрэлт хэрэгцээг эрэлхийлж байна
100% нь 780 000 ам.долларын үнэтэй бөөрийг зарж байна
хандивлагчид манай имэйлд хандах хэрэгтэйг анхаарна уу:
"DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM"
эсвэл +91424323800802 залгах, +447031993891.
Та мөн манай сайтад хандаж болно. 23 Луку шинэ замыг зааж өгөв.
Та бүхний сэтгэл ханамжийг хамгийн ихээр амлаж, яаралтай арга хэмжээ авах болно
Бидний үнэлэмжийн өвчтөнүүд бөөрийг хүлээж байгаа тул дагаж мөрддөг
шилжүүлэн суулгах
Хүндэтгэсэн.
Post a Comment