:::Фундаментал Сэтгэлгээ::: Шинж чанарыг үл тоож, Мөн чанарыг хайна. Туйлын үнэн байна гэдэгт итгэнэ. Үзэгдлийг хуйвалдаан, нэг бүлэг, нэг хүн, бурхан биш харин фундаментал зүй тогтол бий болгодог гэж үзнэ. Төгс бүтээл, төгс системд тэмүүлнэ.
Sunday, February 8, 2015
Эрхэм Зорилго
Хэдэн жилийн өмнө бид Мандал даатгалын ажилд авах шалгуур дээр нь Эссэ бичих даалгавар оруулсан юм. Энэ нь Харвардын MBA-д бичдэг эссэ - "Таны амьдралдаа гаргасан хамгийн том 3 амжилт" сэдэвтэй.
Хачирхалтай нь анкет бөглөгчдөөс маш том хувь нь "Сургуулиа төгсч, хүнтэй сууж, хүүхэдтэй болсон" нь тэдний хамгийн том 3 амжилт байсан тухай бичдэг.
Хүн гэж Амьтан "сургууль төгсч", хүнтэй сууж, хүүхэдтэй болох нь тодорхой. Харин Хүн гэж Хүн юу хийх ёстой вэ. Амьтанлаг шинжээсээ Хүнлэг шинжрүү шилжсэн байхын тулд бид юу хийж бүтээсэн байвал зохилтой вэ.
Монголын томоохон компаниудын Эрхэм Зорилгыг уншихад "Салбартаа тэргүүлж, ашиг бүтээмжтэй, нийгмийн хариуцлагтай ажиллана" гэсэн нь олонтаа.
Компани гэж институцын чинь дизайн нь угаасаа тэр юм биш үү. Ерөөсөө л компани ашигтай, бүтээмжтэй, хариуцлагатай ажиллаж байж компани гэж нэрлэгдэх бус уу.
Харин яг тухайн компанийн бусад хэдэн зуун сая компаниас ялгарах онцлог юу вэ. Оршин тогтноод байгаа үндэс юу вэ. Энэ асуултанд л Эрхэм Зорилго хариулах ёстой.
Эцэг эхчүүд үр хүүхдээ зүгээр л нэг хүнэн амьтан биш хүн шиг хүн болгохыг хүсдэг. Хүн гэж амьтан бүрийн хийдэг хүнтэй сууж, хүүхэдтэй болохыг нь харах гэж бид суугаагүй байх. Батаа, Дорж, Сэлэнгээг амьтан шинж чанараараа бол яг ижил бусад 7 тэрбум хүнээс ялгаж чухамхүү Батаа, Дорж, Сэлэнгэ болгож буй тэр факторыг харж, түүгээр бахархаж, оюуны өл залгуулах гэж бид үр хүүхдээ өсгөдөг байх гэж бодно.
Эргээд компаниудын тухай ярихад ер нь глобал төвшинд очиж цохилцох тухай Эрхэм Зорилго дээрээ бичсэн хэдэн Монгол компани байна? "Салбартаа тэргүүлнэ" л гэнэ. Тэр салбар чинь глобал салбартайгаа харьцуулахад ямаршуухан төвшинд явдаг юм бол доо.
Эрхэм Зорилго хувь хүний хувьд ч, компанийн хувьд ч оршин тогтнох, бусдаас ялгах фактор нь юм бол бид үүнд анхаарал хандуулахаас өөр аргагүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
сайн байна уу би компаныхаа Эрхэм зорилгыг тодорхойлох гээд нилээд толгой гашилгалаа. Хэрхэн яаж өгөх вэ. Бусад компаниудыг хархад таны бичсэнтэй яаг адил дэлхийд тэргүүлэх гэсэн байхын, би бүр галактикт тэргүүлэх гэж бичмээр санагдтал бичих юм. Би арай өөр санаа гаргах гээд болдоггүй ээ. Зөвөлгөө зөвлөмж өгөөч
Post a Comment