:::Фундаментал Сэтгэлгээ::: Шинж чанарыг үл тоож, Мөн чанарыг хайна. Туйлын үнэн байна гэдэгт итгэнэ. Үзэгдлийг хуйвалдаан, нэг бүлэг, нэг хүн, бурхан биш харин фундаментал зүй тогтол бий болгодог гэж үзнэ. Төгс бүтээл, төгс системд тэмүүлнэ.
Saturday, May 12, 2012
Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ, гэхдээ хүмүүс буцахгүй гай болдог тал бас байна. Буруу замаа зөв гэж өөртөө итгүүлэх, хүмүүсийг ятгах, өөрөө ганцаараа буруутахгүйн тулд бусад хүмүүсийг буруу замаар явуулж өөрөө 60 чуганцын нэг нь болох, зөв замаар явах гэж байгаа нэгнийгээ taboo болгож хяхаж хавчих нь түгээмэл хандлага.
Буруу замаар албан тушаал, нийгмийн байр суурь, мөнгө хөрөнгөтэй болсон хүн, буруу замаа үхтэл хамгаалдаг. Бид харин мөнгө, албан тушаал дагаж мэдлэг ирдэг гэж боддог. Гэтэл үнэндээ тийм биш байх нь байна шүү. Буруу замаа хамгаалж, зөв бүхнийг нухчин дарж, бурууг зөв хэмээн итгүүлэхийг оролдож эхэлдэг тийм хүмүүсийг босоо ороолон гэж нэрлэвэл зохих байх.
Энэ хорвоод муу хүн гэж үгүй. Хүүхэд хэзээ ч дээрэмчин төрдөггүй. Харин босоо ороолон нэгэнт болчихсон хүн засрана гэж хэцүү.
Итгэл үнэмшилгүй хүнд хорвоо дэлхий хөмөрсөн тогоо мэт. Итгэл үнэмшилтэй хүн түүнийгээ хамгаалж үхэхэд бэлхэн. Харин буруу замаар явсан хүн ичсэн нүүрэндээ хүн алахад бэлэн.
Хүн алдаа гаргах нь гарцаагүй. Гагцхүү алдаагаа хүлээн зөвшөөрөх нь цорын ганц оршин тогтнох арга зам. Буруу замаар замнагсадын зохион байгуулсан будлиантай "гал тогоо" бүхий нийгэмд хувьсгал гарна. Хувьсгал заавал жагсаал цуглаан байх албагүй. Хүн бол ертөнцийн хамгийн агуу үзэгдлүүдийн нэг. Түүний мөн чанар нь Буруу замаар замнагсад, босоо ороолонгуудаас үл хамаарах тул зам хаашдаа л зөв болох юм.
Гэтэл хүн төрлөхтөний доторх нэг хэсэг болох Монгол үндэстний өрсөлдөх чадварын тухай асуудал яриад эхлэхээр буруу замнагсадын харгайгаар өрсөлдөөнд хугацаа алдаад байна. Өрсөлдөөнд хамгийн хүчтэй нь биш, хамгийн хурдан нь биш, цаг үедээ зөв хөдөлсөн нь ялдаг. Буруу замаар замнагсадад хувь хүний байтугай үндэсний бүүр хүн төрлөхтөний эрх ашиг огтхон ч хамаагүй. Зөвхөн буруу замаа зөв гэж ард түмэнд итгүүлэх өчүүхэн амбиц, тэрэнд нь саад бологсодыг алахад ч бэлхэн араатан эрх ашиг - өөр юу ч байхгүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment