:::Фундаментал Сэтгэлгээ::: Шинж чанарыг үл тоож, Мөн чанарыг хайна. Туйлын үнэн байна гэдэгт итгэнэ. Үзэгдлийг хуйвалдаан, нэг бүлэг, нэг хүн, бурхан биш харин фундаментал зүй тогтол бий болгодог гэж үзнэ. Төгс бүтээл, төгс системд тэмүүлнэ.
Saturday, May 5, 2012
Анхны философийн олон талт илтгэлээ тавилаа. Мөн чанар, Шинж чанар, Дутагдлын шок, Гологдлын шок, Өөртөө итгэлтэй байх асуудал, Астрофизикийн ажиглалтууд, Квант физикийн парадокс буюу үл ойлгогдох зүйлс, Хүний итгэл үнэмшил, Амьдралын зорилго, Эдийн засгийн мөн чанар, Ардчилал, Санхүүгийн зах зээл баялагийг хэрхэн хуваарилдаг, Төр яагаад унтлаганы өрөөнд ороод ирчихсэн явж байгаа ---- гэх зэрэг Эгэл бодисийн механикаас эхлээд Хувь хүний учир шалтгаан, Санхүүгийн зах зээл, Орчин үеийн эдийн засгийн гайхамшиг, Улс орны байр суурь, Сансар огторгуй гээд бүхий л асуудлыг хамруулахыг хичээлээ.
10 жилийн турш маш олон газар, хэдэн мянган хүмүүст санхүү, менежмент, макро эдийн засаг, бүртгэл, удирдахуйн асуудлаар илтгэл тавьсаны эцэст зориглож ийнхүү анхны философийн илтгэлээ тавьлаа. Миний илтгэл философийг эдийн засагтай, квант физиктэй холбохыг оролдсоноороо магадгүй онцлог байх.
Онол, сэтгэлгээний түүх ярихыг хүссэнгүй. Мэдэх ч үгүй. Ганзориг гэдэг эгэл философичийн 26 жилийн турш ажигласан, ойлгосон, ухаарсан зүйлсийг сайн муу гэж ялгалгүй ярив.
Garden of Democracy хэмээх ном гарчээ. Энд философи, ардчилалыг эдийн засагтай, тухайлбал орчин үеийн эдийн засгийн хямралтай холбон тайлбарлажээ. Яагаад бид цаашаа явахгүй болсон талаар бичсэн байна. Түүврийг нь уншаад миний төсөөлж байсан зарим зүйлсийг илүү тодорхой бичиж гаргасан байгааг харж жаахан адгав. Уул нь Монгол хүн ийм ном бичих байсан юм.
Гэхдээ бидэнд бас хийх юмс байна. Саяхан нэгэн докторын урьдчилсан хамгаалалт, шүүмж дээр суув. Эдийн засгийн хямралын үе дэх банкны эрсдлийн удирдлага сэдэвтэй юм байна. Шүүмжээ хэлэх болоход - макро эдийн засаг, санхүүгийн загварчлалын олон таамаглалууд саяны хямралаар цохилтонд орсон тул докторын ажлаа дорвитойхон хийгээд "эдийн засгийн ухааны" шинэ аргачлал, хандлагын талаар нээлт хийгээд өгөөчээ гэж урамшуулав.
Одоо бид Монгол мэтийн орны эдийн засгийг удирдах цоо шинэ аргачлал боловсруулж болж байна жишээ нь. Харвардын профессор яагаад ч барахгүй нь ойлгомжтой.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment