Опшин бол ойлгоход төвөгтэй хэрнээ хамгийн энгийн бүтэцтэй санхүүгийн хэрэгсэл - дериватив.
Би өмнө нь бичсэн. Манайхан форекс дээр буюу аль нэг хэрэгслийн үнэ ханшийн өөрчлөлтөөс ашиг олох зорилгоор арилжаа хийгээд хожихгүй гэж. Яагаад гэвэл жишээ нь эсрэг талд чинь мега банкууд байгаа учраас.
Яахав 10,000 хүнээс нэг супер азтай хүн байж л таарна. Тэр нөхөр жаал жуул мэдээ уншиж анализ хийгээд тэрэн дээрээ үндэслээд шийдвэр гаргадаг ухаантай. Өөрийгөө мундаг учраас ашиг олчихлоо гэж бодно. Би зүгээр л наадах чинь probability of luck байжээ гэж хэлэх гэж байгаа юм. Тэгээд валютын арилжаа хийвэл ашиг олдог юм байна гээд найз нөхдөө алдагдалд уруу татаад яваад байх шаардлага байхгүй.
Дилерүүд ханш цаашид өсөх эсвэл буурахыг таамаглаж чаддаг. Ганцхан юмыг л чаддаггүй ба тэр нь timing буюу "хэзээ" гэдэг хариултгүй асуулт.
Валютын хосын ханш дээш доош хэлбэлзэх нь түмэн зүйлийн шалтгаантай. Түүнийг бүгдийг нь нэг хүн байтугай нэг банк ч судлаад амжихгүй. Дээрээс нь орчлон ертөнц өөрөө төрмөл хаос шинж чанартай. Өөрөөр хэлбэл өчүүхэн үл мэдэг өөрчлөлт эхэндээ гарахад төгсгөлдөө тэр нь зарчмын ялгаа болоод явчихдаг талтай.
Гэхдээ олон улсын санхүүгийн зах дээр ашиг олох боломж байнаа.
Тэр бол банкуудтай нийлж (гэрээсээ валютын арилжаа хийж тэрбумтан болох домогт итгэсэн) хүмүүсийн эсрэг арилжаа хийх явдал.
Энэ бол тухайн санхүүгийн хэрэгслээр арилжаа хийх явдал биш харин түүний дериватив болох опшин ба форвард дээр арилжаа хийх явдал. Үүнийг товчхонд нь volatility арилжаа гээд нэрэлчихье. Ялангуяа түүний цаг хугацааны decay хэсэгт нь хүмүүсийн хүлээлт дээр спекуляци хийж арилжаа хийх нь үндсэндээ зүгээр нэг график гөлөрч байгаад авах-зарах товчлуур дарахаас зарчмын ялгаатай.
Опшин ба форвардуудаа холиод тодорхой инженерчлэгдсэн стратеги гарган хүмүүсийн хүлээлтийн эсрэг стратеги зохиож ажиллавал зохино.
No comments:
Post a Comment