Би өмнө нь яагаад Жижиг дунд үйлдвэрлэл Монголын хөгжлийн гарц биш вэ гэдгийг логикийн үүднээс тайлбарлаж бичсэн. Тэгэхээр ер нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй юм уу үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ.
Бичил санхүү бол ядуурлыг бууруулдаг гээд conventional wisdom байдаг. Тэгснээ "бичил санхүү ядуурлыг бууруулдаггүй юм байна шүү дээ, эврика" гээд дэлхий даяараа бөөн юм болж байгаа. Зарим насаараа бичил санхүүгээр кариер хийсэн банкирууд "хайран нас" гэж халаглаж байна гэсэн.
Фундаментал байдлаар сэтгэж чадаагүй учраас ийм ойлгомжгүй байдал үүсч байгаа юм.
Тэгээд УИХуралч мэргэжилтэй нөхөр ТВ-ээр жижиг дунд үйлдвэрийг л хөгжүүлчихвэл Монгол улс хөгжинө шүү дээ маягийн юм яриад сууж байгаа.
Шувуу нисэхэд өд хэрэгтэй юм бол Бичил санхүү, ЖДҮ хоёр түүний хумс. Хэн шувуунд хумс хэрэггүй гэж хэлсэн юм.
Бичил санхүү ядуурлыг нэлэнхүйд нь бууруулаагүй л болохоос биш цөөн тооны хэдэн хүнд боломж олгосон. Жижиг дунд үйлдвэр анхнаасаа л улс орныг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг өндөрт өргөх зорилгогүй. Харин тэгш боломж олгох л зориулалттай эд.
Баахан 2 хүнтэй гутлын цех, 5 хүнтэй гурилын цех, 1 лангуутай худалдаачин, 6 хүнтэй мужааны урлантай улсад өрсөлдөх чадварын байтугай амьд үлдэх стратегийн асуудал ч яригдахгүй.
Гэхдээ ЖДҮ-г заавал дэмжих ёстой. Түүнийг дэмждэг үндсэн механизмын нэг нь бичил санхүү. Ижил боломж олгохын л тулд.
Нийгэм өндөрлөгт хүрэх боломжийг тэгш олгож чадаж л байвал тэр илүү аятайхан нийгэм. Ухамсарын ахисан төвшний нийгэм буюу коммунист хэлбэртэй, материаллаг бус цэвэр оюуны таашаалд суурилсан нийгэмд хүрэх хүртэл (хэдэн мянган жилийн дараа) баян ядуугийн ялгаа, тэгш бус эрх орших нь гарцаагүй. Ядуу айлд төрсөн, эцэг эхгүй төрсөн хүүхэд Улсын ерөнхийлөгч, үгүйдээ л хамгийн том корпорацийн эзэн болох боломжоор тэгш хангагдсан байх учиртай юм.
Энэ боломжуудын нэг нь ЖДҮ мөн. Түүнийг хийх боломж олгодог механизм нь бичил санхүү.
Гэхдээ эд бол хөгжлийн далавч биш.
No comments:
Post a Comment