Хүн өөрийгөө "ухаантай" гэж бодох мөчид гаргаж болох хамгийн том алдаагаа гаргадаг гэж бодлоо.
Амжилтанд хүрэхэд ухаантай байх нь чухал биш харин ухаан нь хангалттай бөгөөд хүрэлцээтэй байхад л болох юм гэдгийг өмнө нь томъёолж байсан юм. Амжилт гэдэг нь хүн бүрийн хувьд маш өөр өөр байдлаар тодорхойлогдох боловч нийгэмд нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголт гэж авч үзье. Ухааныг тархины төрөлхийн болоод олдмол шинж чанар гэж ойлгож болно. Олдмол шинж чанар гэдэгт тархыг тоо, бодлого бодох, цээжлэх гэх мэтээр дасгалжуулснаар тархины чадвахийг нэмэгдүүлсэнийг хэлж болох юм.
Амжилтанд хүрэхэд ухаанаас гадна өөр 3-4 хүчин зүйлс голлох нөлөө үзүүлнэ. Ухаан харин зөвхөн дундаж байхад л болно. Тэгэхээр хүн өөрийгөө ухаантай гэж дүгнэмэгц бусад шийдвэрлэх зүйлст анхаарал хандуулахаа больдог байж магадгүй.
3 comments:
Tantai sanal neg baina. Hun uuriiguu "Bi busadaas iluu yum baina" gej bodoh tsagt l hunee baidag gedegdee.
Hun ooriigoo teneg gej boddog bol hamgiin teneg shiidveruudiig l gargana. "Uhaantai baih n chuhal bish uhaan n hurektseetei hangalttai baih n chuhal" chuham yamar logic yavaad baina. Uhaantai baih or uhaan n hangalttai hureltseetei baih gedegt yag yamar yalgaa baina aa. hangalttau hureltseetei gedeg 2 ugiig avaad hayachihbal yag adil oguulber boloh n.
Яг энэ талаар Outliers номонд гардаг
Post a Comment