Агуу Сократыг чулуугаар шидэж алсан Ардчилал бол асуудалтай нийгмийн байгуулалт. Ардчилал дангаараа хэдэн мянган жилийн өмнө Грекийн хот улсуудад хөгжиж л байсан, олон тохиолдолд балран унасан.
Яагаад гэвэл ардчилсан нийгэмийг Улаан хамгаалагч дүрд орсон Алиалагч нар балладаг. Ард түмнийг аврагч баатар мэт дүр эсгэсэн тэд өөрсдийн өчүүхэн дорд ашиг сонирхлын үүднээс жинхэнэ лидерүүдийн хажуугаар ард түмэнд богино настай шоу амлах маягаар сонгогдож эцэст нь улсыг сүйрүүлдэг.
Ардчилалын яг энэ дутагдалтай байдлаас болж хүний түүхэнд хичнээн олон хайран философичид, жинхэнэ лидерүүд, хичнээн олон агуу улс гүрнүүд алиалагч нар, мэдлэг харгай ард түмний золиос болж сүйрэв дээ.
Мэдлэг байхгуй Ард бол өнөөдрийг л хардаг. Алиалагч харин өнөөдөр талх амалдаг. Философич лидер харин 100 жилийн дараахыг хардаг.
Ийм л учраас Ардчилал зөвхөн мэдлэг боловсролтой ард түмэн дээр л тогтдог.
Цор унэн гэж байна. Туунийг заадаг ухаан бол философи юм. Унэний талаарх мэдлэгтэй ард алиалагчид хууртахгуй дархлаатай болдог.
Тэрнээс би мэдлэг гэж бидний ярьдаг зуйлийг хэлсэнгуй.
ард түмэнд унэн мэдлэгээс гадна урт хугацаанд харах сонирхол, хөшүүргийг бий болгох Эдийн засгийн байгуулалт шаардлагатай байдаг.
Ардчилалын сул талыг нөхдөг цорын ганц хүчин зүйл буюу зөв зохион байгуулалт нь Чөлөөт зах зээлт эдийн засаг юм.
Яагаад гэвэл чөлөөт зах зээлт эдийн засаг нь боловсролыг хурдан дээшлүүлж, Иргэн хүнийг урт хугацааны ашиг сонирхолтой болгох үндсэн хөшүүргийг тавьдаг билээ.
Ардчилалыг баялаг хамгаалдаг. Тийм ч учраас боловсролтой Чинээлэг дундаж анги бол ардчилалын амин сүнс нь байдаг юм. Өөрөөр хэлбэл хөрөнгө эзэмших эрх, хөрөнгөтэй болох боломжыг хангах нь Ардчилалын баталгаа мөн.
Төрийн оролцоо нь Төрийн философи дээр суурилна.
Чөлөөт байдал (liberty) нь ардчилалын амин сүнс байдаг учир нь энэ нь өөрөө Тэгш боломжыг бүрдүүлэх суурь хөрс нь болдогт оршино. Нөгөө талаас Баялагийн хэт ялгарал нь ардчилалд, цаашлаад эдийн засгийн хөгжилд шууд заналхийлэл үзүүлдэг тул энэ тал дээр яалт ч үгүй Төрийн оролцоог шаардаж байдаг.
Төрийн оролцоо гэж юу вэ. Төрийн оролцоог Төрийн философийн урсгал бүр өөр өөрөөр авч үздэг. АНУ-н Төв банкны ерөнхийлөгчөөр хамгийн удаан буюу 18 жил ажилласан алдарт эдийн засагч Алан Грийнспан 1940 оноос 2006 он хүртэл зах зээлийн эдийн засгийг Их сургуулийн контороос биш яг дунд нь орж ажиглаж, удирдаж ажилласан хүний хувьд "Чөлөөт зах зээлт эдийн засаг аливаа төрийн оролцоогүйгээр өөрийгөө зохицуулах, тэнцвэржүүлэх гайхалтай чадвартай гэдгийг би харсан. Өөрөө эконометрикч хүний хувьд Ямар ч төр, ямар ч эдийн засагч эдийн засгийн яг аль хэсэг нь зохицуулалт хийснээр эдийн засгийг ямар тэнцвэрт хүргэх вэ гэдгийг яг таг мэдэж чадна гэдэгт би хэзээ ч итгэхгүй." гэж бичсэн байдаг. Энэ хүн онол ярьсангүй, зүгээр л 60 жилийн хар практик, тоон цуваа, тоо томшгүй олон ажиглалтаа л дүгнэсэн нь энэ.
Монголын төр Төрийн ямар философийг дагана вэ? Монголын төрд ер нь философи, үзэл баримтлал байна уу?
Төрийн философийн итгэл үнэмшилгүй Төрийн дунд шатны албан тушаалтан хууль тогтоомжыг завхаруулж, хувийн үзэл бодлоо ажилдаа нааж, чөлөөт зах зээл, ардчилалын тэгш байх зарчим, либерал байх шаардлагууд уландаа гишгэдэг нь Монголын бүх төрийн байгууллагуудад амь бөхтэй оршино.
Энэ хумууст яаралтай философи заах хэрэгтэй. Угуй бол энэ унэн мэдлэгийг мэдэхгуй байдал нь манай улсын ирээдуйд заналхийлж байна.
Төрийн вижнгүй Төрийн дээд шатны албан тушаалтнууд зөвхөн ард түмэнд таалагдах зорилгоор алиалагч болон хувирч өнөөдрийн талх, өнөөдрийн уушиганд төрийн бүх бодлогыг хандуулна.
Ардчилалын гажигаас болж алиалагч толгой дээр гарч болно. Гэтэл дунд шатанд мэдлэгтэй дарга нар байснаар ард тумний ирээдуй хамгаалагдана.
Вижн угуй удирдагчдаас болж Үр дүнд нь байрны үнэ өснө, махны үнэ өснө, талхны үнэ өснө, ядуурал буурахгүй, баян хоосны ялгарал явагдана. Алиалагч нар ард түмний Улаан хамгаалагч нар мэт жүжиглэж эдгээр асуудлуудыг "газар дээр нь" шийдэж буй мэт дүр үзүүлж сонгогдоно. Нэг алиалагч нөгөөгөөр солигдоно.
Ард түмэн үр дүнд нь Шуналтай барилын компаниуд, чөтгөр шулам шиг бизнесийн секторынхон гэх мэт явцуу ойлголттой үлдэж - үнэн хэрэгтээ ажил олгогч, татвар төлөгч, бүтээгдэхүүн гаргагч Бурхад нь Чөтгөр болон хувирч, амьдралдаа нэг ч хүн ажилд авч үзээгүй, нэг ч философийн ном уншаагүй, нэг ч төгрөгний татвар төлөөгүй алиалагч Чөтгөрүүд нь Бурхад мэт үзэгдэж - Хуучин хүү хөмөрсөн тогоондоо ...
Компанийн захирлаас өөр муу хүн үгүй, Улаан хамгаалагчаас өөр сайн хүн үгүй, Өнөөдрөөс цааш өдөр үгүй, Үр хүүхдийн хувь заяа ууланд, Улс орны эрх ашиг голын ёроолд Монголын амьдрал шалдар булдар алиалагчтай, ардтайгаа, хүнд сурталтантайгаа ямар ч төлөвлөгөөгүй, ирээдүйн төлөв үгүй үргэлжилэнэ.
---------------------------------------------------------------------------------
Дэд бүтцийг сунгаж татаагүй учраас Улаанбаатарт газрын хомсдол үүссэн. Газрын үнэ тэнгэрт хадсан. Энэ нь байрны үнийг хөөрөгдсөн.
Барилгын материалыг Хятадаас оруулж ирэх гэж авилгал төлсөөр Барилгын материалын үнэ өссөн. Энэ нь байрны үнийг хөөрөгдсөн.
Барилга барихын тулд 20 хувийн хүүтэй зээл авсанаар байрны өртөг шууд 20 хувиар өсч байгаа.
Долларын ханш 1200-аас 1500 болж байгаа. Хэрэглээний 70 хувиа хатуу валютаар импортолдог Монголд үүнээс болоод Байрны үнэ өслөө.
Захын дурак философич лидерт гэр хороололд амьдардаг 2 сая гаруй Монгол байранд амьдрах ёстой болох нь аль 1960 онд л тодорхой л байсан. Шат дарааллаад бүтээн байгуулалт хийгээд үзээд л байсан.
Би хэлсэн дээ. Лидер хүний цорын ганц шинж чанар бол бусдын өмнөөс хариуцлага хүлээх чадвар юм гэж. Ямар ч дурак философич лидер хэлнэ. Ард түмнээ бүгдийг нь сайхан орчин үеийн сууцанд амьдруулахсан гэж.
Феодал бол ард түмнийг фронт ран (front run) хийдэг юм. Фронт раннинг гэж өөрийн албан тушаалын давуу талыг ашиглаж түрүүлж хусна гэсэн үг. Манай хөрөнгийн зах дээрх зарим брокеруудын олон жил хийж ирсэн зүйл. Брокерууд ч дүүрч. Сайд хийж байхдаа олж авсан мэдээлэл дээрээ үндэслэж том уул уурхайн ордыг дарвал яахав. Энэ бол фронт раннинг. Энэ бол феодал. Төрийн философийн үүднээс үзвэл либертарианууд юу ч гэсэн бай ийм зүйлд төр зохицуулалгүй л болохгүй. Албан тушаалаа ашиглаж Улсын баялагийг өөртөө давуу байдал үүсгэж хуссан мөнгөний хэмжээг гаргавал толгой эргэж унана. Юун авлигал.
Ардчилалын үнэт зүйл бол Тэгш боломж. Фронт раннинг бол биржийн брокер ч бай албан тушаалтан ч бай ардчилалын эсрэг гэмт хэрэг. Монголд миний мэдэхийн биржийн брокерийг фронт раннинг хийлээ гээд 50 мянгаар торговол их юм.
цааш бичнэ.
No comments:
Post a Comment