Төрийн нийгэмд гүйцэтгэх үүргийг өнөөг хүртэл ихэвчлэн Нэг л улсын хэмжээнд авч үзсэн бол Орчин үед глобал зах зээл, глобал соёлтой холбож авч үзэх шаардлага байгаа нь мэдээж.
Одоо Харвардын их сургуулийн ерөнхийлөгч, өмнө нь Дэлхийн банкны ерөнхийлөгч байсан Р.Зоеллик нэгэнтээ хортой хаягдлыг яагаад хөгжиж байгаа улс орнуудад аваачиж булшлах нь зүйтэй вэ гэдэг тал дээр маргаж байсан эр.
Тухайлбал мань эр үүнийхээ үндэслэлийг хөгжиж буй оронд ажиллах хүчин хямд учраас гэж тайлбарласан байдаг юм. Өөрөөр хэлбэл мань хүний төрийн философи нь чөлөөт зах зээлд суурилсан буюу хэт либерал шинжтэй болох нь эндээс харагдана. Цааш нь ухаад хөгжиж буй орны хүний өнцгөөс аваад үзвэл ердөө л хөгжиж буй оронд хүний амь нас хөгжилтэй орны хүнийхээс хямд учраас гэсэн эдийн засгийн логик цухалзана.
Хэт Либерал үзлээр энэ нь тайлбарлагдах боловч Хүн гэж амьтаны фундаментал философийн өнцгөөс харж үзвэл энэ нь ямар ч утга учиргүй зүйл болох нь ойлгомжтой.
Нэгэн монгол философич, сэтгүүл дээр ярилцлага өгсөн байсныг нь уншсан юм байна. Тэрээр "хүн гэж амьтаны гол утга учир нь амин хувиа хичээх явдал бөгөөд амин хувиа хичээх замаар нийгэмд өөрийн байр суурь, хэрэгцээгээ тодорхойлдог" гэж тодорхойлсон байсан. Энэ бол мэдээж мань эрийн философийн итгэл үнэмшил.
Гэтэл философич Адам Смитийн theory of moral sentiment-эд "хүн гэж амьтан хэдий амин хувиа хичээсэн мэт боловч өөрт нь ямар ч ашиг тус үгүй байхад бусдын аз жаргалаас таашаал авмой" гэсэн байдаг юм. Саяхан эрдэмтэд туршилт хийж үзэхэд оготно хүртэл өөрт нь ямар ч ашиг тус үгүй байхад амттай чихрийг биш харин өөр оготнод туслахыг сонгож байгаа юм.
Энэ бол миний философийн итгэл үнэмшил. Хүний мөн чанар нь бусдын төлөө амьдарч, бусдад өгөхөд орших болохоос биш амин хувиа хичээхэд оршихгүй нь надад илт мэт.
No comments:
Post a Comment