Thursday, July 4, 2013

Үнэрийн менежмент


Дотоод дизайныг сүүлийн үед их сонирхох болж хүмүүс.

Манай бар, ресторан, оффисын дотоод дизайнууд ч их сайхан болж. Яахав солонгос модон мэт хуулга, хужаа аргилит, деталь дээрх хийц муу байх энэ тэр гээд асуудлууд байна. Шавар замаскаа дандаа дарвайлгаж, юмны булан тохой нь дандаа муруй сарий байдаг тал бол байна.

Гэхдээ эдгээрээ илүү чухал-  манай сайхан дотоод дизайнтай нийтийн газруудад нэг том Элемент үгүйлэгдэнэ.

Аливаа дотоод дизайнд заавал тооцох ёстой чухал Элемент бол Үнэрийн менежмент юм.

Хүн аливаа ресторан, байшин сууцанд орж ирлээ - харлаа, хүрлээ, мэдэрлээ, үнэртлээ, сонслоо гээд уг нь их товчхон мэдрэхүйнүүдээ ашигладаг.

Их л үнэтэй материал ашиглаж гоё дизайн хийсэн боловч маш хүнд үнэртэй газрууд үй олон байдаг. Яагаад дэлхийн 5 одтой зочид буудлууд үнэрт онцгой ач холбогдол өгч тусгай үнэртэнг лобби, танхимдаа байнга ашигладаг вэ гэдгийг бодоход нэг их ухаан шаардахгүй байх.

Ерөнхий лобби, танхимын үнэрээс гадна, бие засах өрөөний үнэр дээр бол манайхан үнэхээр арчаагүй наад захын шаардлага хангадаггүй гэж хэлж болно.

No comments: