:::Фундаментал Сэтгэлгээ::: Шинж чанарыг үл тоож, Мөн чанарыг хайна. Туйлын үнэн байна гэдэгт итгэнэ. Үзэгдлийг хуйвалдаан, нэг бүлэг, нэг хүн, бурхан биш харин фундаментал зүй тогтол бий болгодог гэж үзнэ. Төгс бүтээл, төгс системд тэмүүлнэ.
Saturday, April 28, 2012
Бид хэзээ болих вэ
Сая ТВ-ээр нэгэн хөтлөгч залуу, ихэд сэтгэл хөдлөлтэйгээр "Монголчууд бид хэзээ нэг нэгнийгээ төмрөөр дайрч алахаа болих юм бэ" хэмээн сүржигнэж энэ бүхний буруутан нь хурд хэтрүүлсэн жолооч мөн гэж тунхаглав. Үүний дагуу би энэ бичлэгийг бичиж байна.
Монголчууд бид хэзээ асуудлыг дандаа буруу өнцгөөс нь харж сүржигнэхээ болих юм бэ.
Дээхнэ шиг санагдаж байна. ТВ үзжээ суутал Шөнийн хоёр цагт "Очиж бүгдийг бусниулж бузар бизнесмэнүүдийг илчлэгч" ТВ-ийн нэгэн нэвтрүүлгийнхэнд дуудлага иржээ. Их Монгол хэмээх ресторан баранд - асуудал гарчээ. Нэлээн согтуу залуу Их Монголын хамгаалагч нар миний цамцыг урж, эрх чөлөөнд халдлаа гэж мэдэгдэнэ. Харин хамгаалагч нь 12 цаг болж хаах болсон, хаах шаардлага тавихад гараагүй. Ингээд 2 цаг болохоор нь түлхэж гаргах явцдаа цамцыг нь урчихсан юм байх. Цагдаа ирээд хоорондоо зохиц гээд явжээ. Харин ТВ-ийн хөтлөгч залуу тунхаглана - "Ресторан ажиллуулдаг муусайн баячууд, ард түмнийг дээрэлхэхээ хэзээ болих юм бэ - гэхчилэн".
Одоо 50 гарсан хүн Социализм, Ардчилал - Төвлөрсөн, Чөлөөт эдийн засгаа хольж хутгаад ярьж байвал бас ойлгохсон. Харин 20 гаруй насны залуус ойд төөрсөн сармагчин мэт ийнхүү - дээрээс нь олон нийтийн индэр дээрээс бурангуйгаар тунхаглах нь аймшигтай бөгөөд харуусалтай.
Монголчууд бид хэзээ асуудлыг зөв өнцгөөс нь харж сурах юм бэ?
Жолооч нар бол сайн мэднэ дээ. Орой бүрэнхий бууж эхлэх үед гэрлүүгээ харьж явахдаа байнга сэтгэл түгшээстэй. Хэзээ нэг согтуу этгээд, эсвэл жоохон хүүхэд замын хажууд харагдах орчин хааж тавьсан машины цаанаас гэнэт үсрээд гараад ирэх вэ??? Энэ ТВ-ээр нүүр царайг нь, машины дугаартай нь гаргаад байгаа хүүхэд дайрсан гэх этгээдийн бичлэг бас гарч байнаа. Хүүхэд нэг машины урдуур гүйгээд гараад иртэл нөгөө машин нь ирж дайраад мөргөчихөж. Бичлэгээс тэгэж харагдаж байна. Машины эзэн согтуу байсан гэх боловч цагдаа тэгэж хэлсэнгүй. "Гишгэсээр байгаад л очоод мөргөчихлөө, би хүн дайраад алчихсан надад хэцүү байна, наад камераа холдуулаач дээ" гэж нэгэн залуу гуйна. Миний ээж машин жолоодож яваад хүн дайрчих вий гэж би байнга санаа зовдог. Даатгалын секторт ажилладаг учраас өдөр тутам л тээврийн осол харж байдаг болоод тэгдэг байж ч мэднэ. Миний ээж хэзээ ч согтуугаар жолоо барихгүй, хэзээ ч хурд хэтрүүлэхгүй - гэхдээ Монгол шиг газар бол мань хүн хүн дайрах магадлал их өндөртэй. Хүүхэд минь хаана гүйж яваад машинд мөргүүлэх вэ гэж бас л бид байнга санаа зовно.
Дэлхийн хамгийн зөв жолооч, зам гарах талаарх хамгийн өндөр мэдлэгтэй хүүхэд хүртэл хоорондоо "мөргөлдөх" эрсдэл Монголд л бий.
Монголчууд бид хэзээ асуудлын голыг нь харж сурах вэ?
Зүй нь машин замаар машин, явган хүний замаар явган хүн нь явах ёстой бус уу. Тунэл болон төмөр гүүрэн гарцуудыг бариад машин замаар хүүхэд гардаггүй болгочихоё л доо. Тэр нэвтрүүлэгч залуу тэр дийлддэггүй сэтгэл хөдлөлөө иймэрхүү зүйлс, шинийг нэвтрүүлэхэд гаргаж болохгүй юу.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment