Хамгийн эртний, одоогоор мэдэгдээд байгаа хот 6800 орчим жилийн өмнө оршиж байв. Хүн үүссэн үетэй харьцуулж тооцвол ердөө 0,2 хувьтай тэнцэх хугацаа. Хүн хотод орж ирэх гэж буюу суурьшин иргэнших гэж нийт түүхийнхээ 99,8 хувийг зарцуулсан байх юм.
Өнгөрсөн 10 орчим мянган жилийн хугацаанд голдуу бөө мөргөл буюу байгал ээж, өвгөдийн сүнсийг тахиж байснаа - Философи, анагаах ухаан, бичиг үсэг, технологийн тал дээр хэд хэдэн дэвшилт хийсний эцэст ойролцоогоор 5000 орчим жилийн өмнөөс Хүн философич философийн тал дээр ихээхэн ололт гаргав. Үүний төлөөлөгчид нь та бидний мэдэх эртний Грек, Энэтхэг, Араб цаашлаад Хятадын философичид болно.
Нийгмийн ёс суртахууны тал дээр энгийн жишээ хэлэхэд л Гиппократ 2500 жилийн өмнө анхны мэргэжлийн ёс зүйн тангарагийг бодож олж байх жишээтэй. Миний ойлгож байгаагаар хамгийн нөлөөлөл бүхий, агуу философич бол Будда. Түүний дараа магадгүй Есүс орох юм болов уу.
Буддын философи, Христийн нийгмийн үнэт зүйлс бол хүний нийгмийн философийн том дэвшилт байлаа.
Завтай нэг нь эртний Иудейн Талмуд (МЭӨ 500) ба Буддын Сургааль (МЭӨ 500) ба Библи (МЭ 100-200) нарыг харьцуулж харвал бие биенээсээ авсан, нэгэн зэрэг хөгжсөн олон үзэл байгааг олох байх гэж бодож байна. Библи Талмуд дээр суурилж гарсан бол Буддын сургааль ч гэсэн өөрөө өмнөтгөлтэй, эртний Энэтхэгийн цогц философиуд дээр суурилсан. Эд бүгдэд ардчилал, чөлөөт хөдөлмөрийн агуулгууд нэвт шингээстэй бий. Үүний дараахан Грекийн ардчилал, Ромын ардчилалууд цэцэглэсэн. Гэхдээ энэ бүгдээс өмнө өмнөтгөл болгож хэд хэдэн соёл иргэншил сүүлийн 5000 жилийн дотор цэцэглэж, бичиг үсэг зохион, технологи хөгжүүлж байсан гэдгийг санах хэрэгтэй.
Ертөнцийн түгээмэл үнэнг таньж мэдсэн буюу "гэгээрсэн" философич бол Будда. Будда нэг, маш ойлгомжтой зүйлийг хэлсэн байх юм. Тэр нь хүн бүрийг өөр шигээ гэгээрүүлэх явдал бөлгөө.
Будда өөрийн ойлгосон зүйлийг бусдад ухуулж ойлгуулахын тулд амьдралынхаа 45 жилийг зарцуулан, өөрийн өчүүхэн махан биеийг цөлж хотоос хот, тосгоноос тосгон, айлаас айлд явж номлолоо айлдсан байдаг.
Энэхүү философиуд цаашид бүрэн ухамсарласан, ухамсарлаагүй шавиас шавьд дамжин явахдаа төрөл бүрээр хазайх магадлалтай байдаг. (хазайдаг гээд хэлчихэд хилсдэхгүй) Философийг мэдээлэл, мэдлэг багатай хүнд ойлгуулах нь бараг боломжгүй ажил, тэрний оронд пирамид барих нь хүүхдийн тоглоом.
Ийм учраас бүх философиуд гарсан даруйдаа шууд шашин хэлбэрт шилжин, мухар сүсэг байдалтай тархаж байсан бололтой харагддаг. Иргэншлийн үнэт зүйл, философийг шашин хэлбэрт шилжүүлэн нийгмийн журмыг хангаж байв. Сүүлийн 2500 гаруй жилийн турш энэ нь алдаж оносоор өнөөдөрт хүрэв.
Сүүлийн 1000 жилийн дотор хүмүүс сүүлийн 1000000 жилд хүрсэн оргилийнхоо 99 хувийг хийчихэв. Гэхдээ тэр 1 хувь байгаагүй бол ийм юм болохгүй байсан гэдгийг ойлгоно биз. Ердөө сүүлийн 50 жилийн дотор сүүлийн 1000 жилд гаргасанаас илүү их хөгжил дэвшилд хүрэв.
Энэ бол ухамсар хөгжиж амжих хугацаа биш бололтой юм. Технологи шинжлэх ухааны хөгжлийн төвшин хүний ухамсарын хөгжлийг анх удаа даван гарав.
Хүмүүс ердөө хэдхэн хоногийн дотор 100 жилийн өмнө амьдарч байсан хүний насаараа авдаг мэдээллийг авч байна. Гэтэл 2000 жилийн өмнө амьдарч байсан энгийн нэгэн хүнд зориулан бичигдсэн философийн сурах бичгүүд орчин үед явцгүй болжээ.
Багадаа нийгмийн үнэт зүйл, соёл иргэншил байтугай философийн А ч байхгүй, хонь хариулаад гүйж явсан жаал одоо Рэйнж Ровер унаад дүүхэлзэн давхина.
In god we trust гэж мөнгөн тэмдэгт дээрээ бичсэн боловч яг үнэндээ Америкийн 300 гаруй сая хүний хэдэн хувь нь Библийг амьдралын мөрдлөг болгодог вэ. Буддын сүүл сүүлдээ бүүр маань мэгзэм, ид шид болон хувирсан философи орчин үеийн шинжлэх ухаан, технологийн асар өргөн мэдлэгтэй хүнд хэр нийцтэй вэ.
Хүн төрлөхтөнд шинэ medium хэрэгтэй болсон шиг харагдаж байна.
Ертөнцийн түгээмэл үнэн цаг хугацаанаас үл хамааран үнэн орших юм. Харин түүнийг орчин үеийн хүмүүст хэрхэн хүртээх вэ. Ямартай ч шашны аргаар энэ удаад хийх боломжгүй болов уу. Энэ их мэдээлэл хүмүүс бүгдээрээ гэгээрэх цаг хугацааг нааш нь татаж байгаа нь ойлгомжтой.
Хүмүүс дандаа л орчин нөхцөлийг буруугаар дүгнэдэг. Тухайлбал "сүүлийн үед Индиго хүүхдүүд ихээр төрөх боллоо" гэх мэтчилэн дандаа "шинж чанар"-т суурилсан сэтгэлгээтэй дүгнэлт хийдэг. Угтаа эд нар нь зүгээр л төрсөн хүүхдүүд, гэвч аав ээжийнхээ 20 настайдаа авч байсан мэдээллийг нь 2 настайдаа л авчихаж байна.
Ертөнцийн түгээмэл үнэнг таньж мэдэхийн тулд фундаментал байдлаар сэтгэж, шинж чанар биш далд байгаа мөн чанарыг олж харж чаддаг байх ёстой.
Жилээр биш өдрөөр өөрчлөгдөж байгаа, 7 тэрбум хүнтэй цоо шинэ нийгэмд шинэ medium хэрэгтэй болов.
No comments:
Post a Comment