Sunday, October 29, 2017

Магадлалыг "тэглэх" синдром


Алт олборлох бол амаргүй бизнес. Уул уурхайн ажлаас гадна алтны ханш энэ бизнест маш их нөлөө үзүүлдэг. Алтаа олборлоод гаргаад иртэл ханш уначихвал эрсдэл хүлээнэ.

Анх 21 настайдаа банкинд алтны дилерээр ажилд орж билээ. Монголын алт олборлогч нарт олон улсын алтны зах зээлийн анализ, ханшийн таамаглал дутагдаж байгааг харж мэдрэв. Ирэх сард, ирэх долоо хоногт алтны зах зээл хаашаа чиглэх вэ гэдгийг тэд мэдэх хэрэгтэй байлаа.

Ингээд манай улсад анхны 7 хоног тутмын "Алтны анализ" бий болсон юм. Олон улсын эдийн засаг, геополитик, зах зээлийн нөхцөл байдлыг сайтар судласны үндсэн дээр алтны ханшийг таамагладаг байсан гэсэн үг. Олон ч хүний талархлыг хүлээв. Банк дотроо ч бас намайг магтаж байв.

Ингээд 2 жил орчим явсны дараа манай нэг захирал "Ганзо, чиний орчуулгууд их сайн болж байна шүү, сайн байна" гэж хэлдэг юм. Тэр үеэс хойш олон ч жил өнгөрч дээ. Энэ тухай ч их удаан бодож.

Яагаад би өөрийнхөө тархи толгойгоор анализ хийж чадахгүй гэж? Яагаад Монгол хүн гэхээрээ заавал хүний юмыг хуулах ёстой юм?  Бүгд намайг зүгээр л хүний юмыг орчуулаад тавьдаг гэж бодож байж! гэсэн бодлууд тухайн үед толгойд эргэлдэж, миний ой гутаж байлаа.

Яагаад бидний сэтгэхүй ийм болсон учрыг нь олсоон. Энэ талаараа Философийн Фундаментал сургуулийн суралцагч нартайгаа хуваалцая гэж бодлоо. Ер нь үүний шалтгаан нь Монгол улс яагаад хөгжлөөрөө дэлхийд хойгуур жагсаж байгааг шууд тайлбарлана. Мөн үүнийг засахгүй бол Монгол улс 50 жилийн дараа ч ийнхүү ядуу дорой байх болохыг та ойлгох болно.

Энэ бол "Магадлалыг Тэглэх Синдром" хэмээх сэтгэлгээний гажуудал билээ.

Би сүүлийн 10 орчим жил сэтгэл зүйг философитой холбон судлаж байгааг манай сургуулийнхан мэдэх байхаа. Одоогоор хүн төрлөхтөн хүний сэтгэл зүйд байдаг 100 орчим сэтгэлгээний гажуудлыг (cognitive bias) олж илрүүлээд байгаа юм. Харин миний ажиглалтаар илрүүлсэн "Магадлалыг Тэглэх Синдром" бол цоо шинэ гажуудал бөгөөд миний зүгээс сэтгэл зүйн ухаанд нэмэрлэх жижигхэн хувь юм.

Одоо харин сидромоо нарийвчилж тайлбарлая.

Хэдэн жилийн өмнө би лекц уншиж байхдаа бяцхан сэтгэл зүйн сорил зохиосон юм.

Би танхимаас "Таны хүүхэд Нобелийн шагналтан болох магадлал бий юу?" гэж асуусан юм.

Ихэнх хүмүүс энэ асуултанд цочирддог. (Яагаад гэдэг нь ойлгомжтой) Цөөхөн хэд нь л гараа өргөж "миний хүүхэд нобелийн шагналтан болох магадлалтай" гэж хариулдаг. Харин ихэнх нь чадахгүй байх аа гэцгээдэг.

Миний дараагийн асуулт бол "Нобелийн шагналтан болох магадлал байгаа юм бол энэ магадлал нь хэд вэ?". Ингэхэд анх болно гэсэн хүмүүсийн зарим нь мөрөө хавчиж 0.1% юм болов уу гэнэ.

Ингээд миний удаах асуулт гарч ирдэг "За таны хүүхэд нобелийн шагналтан болох магадлалтай, тэр магадлал нь 0.1% юм гэж бодъё. Одоо бид яавал зохих вэ?" . Ингэхэд хүмүүс энэ магадлалыг нэмэгдүүлж 5%, 10% болгох хэрэгтэй гэж дуу нэгтэй хариулдаг.

Харин миний эцсийн асуулт нь "Та тэгээд энэ бүх хугацаанд 0.1% байгаа магадлалыг 5%, 10% болгохын тулд эцэг эхийнхээ хувиар яг юу хийв?" гэж орж ирдэг.   

-----------------------------------------------------------------------------------------------------------------

Цөмийн физикт 0 магадлал гэж байдаггүй. Бүх үзэгдлийн магадлал 0-ээс их. Цөмийн физикээр бол аль нэг электрон тухайн мөчид ертөнцийн хаана ч байж байх магадлалтай. Хайзенбергийн тодорхойгүйн зарчим, Шродингерийн муур, Double-Slit туршилт, Бодисийн долгиолог ба бодислог хосолмол шинж чанаруудаас бид энэ ертөнцөд 0 магадлал гэж байдаггүйг харж болно.

Хачирхалтай нь ертөнцөд 0 магадлал гэж байхгүй боловч магадлал 0 байж болдог нэг л газар байна. Тэр бол бидний тархи юм. Бидний төсөөлөлд л магадлал 0 байж болно.

Гагцхүү энэхүү магадлал 0 байж болно гэсэн ТӨСӨӨЛӨЛТЭЙГЭЭ тэмцэж, магадлал хэзээ ч 0 биш гэсэн БОДИТ БАЙДЛЫГ хүлээн зөвшөөрч чадсан хүн л гэгээрэлд дөхнө. Энд буддист, христ, ислам, атейст философич хэн байх нь хамаагүй.

Бид үндэстэний шинж чанараар нь бас миний Магадлалыг Тэглэх Синдромыг (МТС) хэмжиж авч үзэж болно. Өнөөдөр яг тэр манай банкны нэгэн захирал шиг (Ганзориг энийг орчуулсан л байж таараа, яагаад гэвэл түүний хувьд Монгол хүн тийм хэмжээний анализ бэлдэх магадлал "0") сэтгэлгээний гажуудалд бид үндэстэнээрээ нэрвэгдчихээд байна. Энэ нь олон шинж тэмдгээр илэрч харагдана. Огт ирээдүйгээ ярихгүй, зөвхөн өнгөрсөн түүхээрээ амьдарч байгаа явдал бол ердөө л энэхүү МТС синдромд улс орноороо гүн нэрвэгдсэн байдлыг л харуулж байгаа юм.

Сэтгүүлчид нь улс төрчидөөс ирээдүйн тухай огт асуухгүй, улс төрчид нь ирээдүйн тухай огт ярихгүй, бизнесмэнүүд нь хэрхэн ирээдүйг бүтээх тухай хэлэлцэхгүй байгаа нь бид бүгдээрээ энэ синдромд гүн нэрвэгдсэнийг илтгэнэ. Яагаад гэвэл бидний ухамсарт Ирээдүй сайн сайхан байж болох магадлал "0" байгаад байна шүү дээ.

Би нэгэн удаа лекц уншиж байгаад "Монгол улс 30 жилийн дотор Америк шиг өндөр хөгжилтэй болох магадлал бий юу" гэж асуухад ердөө хүмүүсийн 10 орчим хувь л байгаа гэж хариулсан бол. Үлдсэн 90 орчим хувийн дундаас "Яаж Монгол Америк шиг болохов дээ, юу асуугаад байна аа та" гэж ундууцах хүмүүс зөндөө байлаа. Тиймээ бидний бяцхан тархин дотор Монгол улс сайн сайхан болох, дэлхийг манлайлах, бидний үр хүүхдүүд нобелийн шагналтан болох магадлал "0" байгаа учраас үнэхээр л энэ улс хэзээ ч сайн сайхан болохгүй, бидний хүүхдүүд хэзээ ч нобелийн шагнал авахгүй юм шүү дээ.

Эцэг эхийн төсөөлөлд хүүхэд нь амжилтанд хүрэх магадлал 0, улс орныг удирдаж байгаа улс төрчдийн төсөөлөлд нь Монгол улс Америк шиг хүчирхэг болох магадлал 0 байгаа тохиолдлыг ярьж байна.

Гэхдээ философийн фундаментал сургуулийн суралцагч, философич та бүгд энэ ертөнцөд магадлал дандаа "0"-ээс их байдгийг ойлгож авлаа. Одоо ТӨСӨӨЛӨЛӨӨ давж БОДИТ БАЙДАЛТАЙ эвлэрч, 0.1 хувь байгаа магадлалыг 1, 5, 10, 30 болгохын төлөө тэмцэцгээ. Үүнд л амьдралын утга учир оршдог билээ.

Уулын оргил оройд нь биш бэлд нь оршмой.

24 comments:

Unknown said...

Neeree ch tm ymudaa. Shuud chdhgui gej helj blhgui ym bn. Ireeduid yuc h bolj bno

Bataa said...

Таалагдлаа. Үсрэнгүй хөгжсөн улсуудын удирдагч, ард түмэн МТСиндром багатай байж л дээ

turuu said...

unen ug gashuun baidag gedeg. bolowsrol bolwsrol bas dahin bowsrol. Taniig uneheer hundelj. Ihiig tanias surch yawaa. Iluu ihiig buteeh hun uchir asar ih amjilt husie

Dorjtoin Tsogt said...

Ирээдүйг төсөөлөөгүй хүнд өнөөдөр ч бүрхэг байх магадлалтай, гэтэл ирээдүй өнгөрснөөс эхлэлтэй. "ТЭГ" зогсолт хүний мөн чанар, үүнээс цааш хөтлөх хүн нь "Лидер" гэтэл бид "Орон Зай"андуураад байна уу гэж бодогдох болсон.

Anonymous said...

Тархи амрах шиг сонирхолтой мэдээлэл байна. Баярлалаа.

Unknown said...

үнэхээр таалагдлаа. Боломжгүй зүйл гэж хэзээ ч байдаггүй. Хий оролд хичээ

Соёл said...

МТсиндромгүй хүн бас цөөнгүй байнаа байна

Unknown said...

Rolif Dobelli giin Uhaalgaar setgeh urlag gesen nomond orohoor bas negen tuurugdul baij boloh yum. Mongolchuud neg negnee uneldeggui esvel ataarhdag baih. Hen negniig tuhain zuiliig chadna gehees iluu chadahgui gej hoorondoo moriitsdog. Magadgui ooroo chadahgui bolohoor busdiig ch mun chadahgui gej boddog baih. Busad ornii humuusiig sain medehgui ch manai niigemd iim setgelgeenii gajuudal mer ser bgaa shuu.

Yesunerdene Shugarjav said...

Шүүмжлэхээ ухаан гэж бодох хүн сүрэг бүрэлдэж бна. Ямар ч гарц гаргалгаа олж хардаггүй энэ байдлаасаа өөрөө ч гарч чадахгүй өрөөлийг ч нэвтрүүлэхгүй тийм хана хэрэм бий болгосон. Сэтгэлгээний тэсрэлт хэрэгтэй.

Yesunerdene Shugarjav said...

Шүүмжлэхээ ухаан гэж бодох хүн сүрэг бүрэлдэж бна. Ямар ч гарц гаргалгаа олж хардаггүй энэ байдлаасаа өөрөө ч гарч чадахгүй өрөөлийг ч нэвтрүүлэхгүй хана хэрэм бий болгосон. Сэтгэлгээний тэсрэлт хэрэгтэй болоод байх шиг.

XChuluun said...

Саяхныг хүртэл бид олимпийн аварга гэдэг бол яг Ганзогийн хэлж байгаа шиг Нобелийн шагналын талаарх итгэл үнэмшил шиг л боддог байсан. Одоо бол олимпийн талаарх МТС бол 50%-с ч илүү болсон байх. Хүн бүрийг бодол, итгэл үнэмшлээ өөрчлөх тухай сэнхрүүлэх ажил маш хүнд. харин үүний оронд зориуд бэлтгэгдсэн хүмүүсээр дамжуулан манлайлал үзүүлсэнээр үр дүнд хурдан хүрч магадгүй.

Anonymous said...

эхнэр шал өөр сэтгэх юмаа яаж ойлгуулах вэ.

Unknown said...

Тархины цангааг минь гаргах сайхан нийтлэлүүд сийрүүлдэгт тань баярлаж, бахархаж явдаг шүү

Unknown said...

Bi neeh ym hum unshij sudlaagui, gehdee ene zergiin ymiig bodchihdog hun ym bn.

Unknown said...

Үнэн шүү

Unknown said...
This comment has been removed by the author.
Unknown said...

Өөрчлөгдөхгүй гэж бодож өөрчлөгдөхийг хүсдэггүйчүүд 0 магадлалыг ахиулах гэсэн залуусыг мохоосоор.Тамын тогооны сэтгэлгэтэй хүмүүс маш их.Хийхгүй мөртлөө шүүмжлэхээс цаашгүй.

Hi said...

0.1 хувь гэдэг миний хувьд хангалттай л тоо байна. Харин ч бодит байдлыг өндрөөр үнэлсэн тоо. Монголын хүн ам 3 сая гаруй. Таны лекцэнд суух чадамжтай (оюуны болон эдийн засгийн) хүмүүс тал нь гэж үзье. Тэгвэл 1.5 сая хүн. Лекцэнд 300 хүн сууж байснаас 10 хүн нь ирээдүйн Нобелийн шагналтанг төрүүлсэн гэж үзсэн гэвэл 50 мянган хүний хүүхэд Нобелийн шагналтан болох магадлал 0.1 хувь. 50 мянгын 0.1 хувь нь 50 болно. Монголд ирээдүйн Нобелийн шагналтан 50 байна гэж таамаглаж болохоор байна. Харах өнцөг гэдэг бас л том зүйл.

Unknown said...

Магадлал 0-с их гэдгийг тайлбарлаж өгсөн, ухааруулсан олон зүйр үг санаанд орлоо.

Билгүүн said...

Хүннү гүрэн болон Их Монгол, Бага хаадын үеийн түүхийг уншиж судлахад монгол хүн монгол аймгуудыг монгол нь л ялдаг байсан болохоос гадныхан ялж дийлж чаддаггүй тэднээс илүү сэтгэж тэднээс илүү хүчтэй байж чаддаггүй байсан нь өнгөрсөн түүхүүдийг харьцуулан уншихад ойлгогддог. Дайчин цуцашгүй тэмцэгч зантай монголчууд 1600оноос хойш дотроо тэмцэлдэх нь хурцдаж нэгнийгээ үзэн ядах хандлага нь маш ихэсэж хятад манжийн зөөлөн бодлого гэх явуулгаар үзэл суртал зан заншил нь өөрчлөгдөж шашинд хэт автуулах хүлцэнгүй өөртөө итгэлгүй ноомой болгох гэх мэт сэтгэхүй үзэл суртал соёлд халдах хараалд өртсөн нь өнөөгийн монголчуудын өөртөө итгэлгүй дайчин тэмцэгч бус хоорондоо маргалдаж хэрэлдсэн дорой нийгмийн үндэс нь болсон үүнийг иргэдийн үзэл бодлоос салгаж авч хаяж чадвар буцаад лидер үндэстэн болоход ядаад байх зүйлгүй биз.

Unknown said...

Үнэхээр гоё

Saruul said...

Tanitai sanal 1 bn. Hezee ch buteshgui zuil gej bhgui. Huseh l heregtei. Herev ta hussendee hureegui bol hangalttai, ed eseeree shataj huseegui bn gsn ug.

UROLOGY said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.

UROLOGY said...


БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай.
Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч.
Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна.
Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ.
Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM.