Friday, February 9, 2018

Харвард чамд юу заахгүй вэ?

Хэт өндөр зардлаас нь болж НАСА (NASA) -н сансарт нисэх хөтөлбөрүүдийг хаах гэж байсан цаг саяхан мэт санагдаж байна. 

Гэтэл өнгөрсөн жил Элон Маскийн SpaceX компанийн ачаар хүн төрлөхтөн нэг жилийн дотор түүхэнд байгаагүй олон пуужин сансарт хөөргөлөө.

Үнэнийг хэлэхэд хагас зууны турш НАСАд Харвард, Колумб, MIT-н шилдэг эрдэмтэд, математикийн олимпиадын аваргууд, хүн төрлөхтөний сор болсон хүмүүс ажилласаар ирсэн. Тэр үй олон гоц ухаантнуудын 50 жилийн турш хийж чадаагүй зүйлийг Өмнөд Африкаас цагаачилж ирсэн 30 гаран насны Элон Маск хэмээх залуу хийсэн юм.

Түүний пуужингууд НАСАгийн пуужингаас багаар бодоход 10 дахин хямд. 10 хувь биш шүү, харин "дахин". Тийм л учраас хүн төрлөхтөнд өнөөдөр сансар ойрхон болж эхэлж байна.

Яг энэ ажлаа хийхийн хажуугаар 100 жилийн турш ажилласан Бенц, Форд, Женерал Моторс, БМВ гээд дэлхийн хамгийн шилдэг автомашины инженерүүд ажилладаг, асар их хөрөнгө мөнгөтэй, хамгийн чадварлаг гүйцэтгэх захирлуудаар удирдуулсан корхпорациудыг өөрийн Тесла моторс стартапаар цохиж байна. Сансарт нисэх ажлынхаа хажуугаар л ердөө хийчихэж байна.

Яагаад ийм болов? Харвардад төгсөөд л, математикийн олимпиадад түрүүлээд л болчих байсан биш билүү?

Үгүй ажээ.

Оюун ухааны оргил, гэгээрэл, мэргэн ухаан гэдэг бол бидний нийтлэг төсөөллөөс тэс зүйл билээ. Хүүхдээ математикийн олипиадад медал авахад нь "ухаантай" гэж хөөргөж магтаж буй эцэг эх тархины аллага хийж буйгаас өөрцгүй. Математикийн олипиадын аварга болж, Харвард төгсч, 5 хэлээр ярьчихаар хүн ухаантай болчихдоггүй ажээ. Харин ч хүн ухаантай болоход шаардлагатай 78 шалгуурын ердөө 1г л хангасан төдий.

Зүйрлэвээс усанд сэлэлтийн тэмцээнд оролцох гэж буй хүүгээ, усны шилээ зүүмэгц нь "Өө чи түрүүлчихлээ, баяр хүргэе" гэж хэлж мунхруулж буйтай агаар нэг юм. Хүү усны шилээ зүүсэн л төдий. Сэлж ч эхлээгүй байна.

Тархины яргалал гэж би яагаад хэлэв. Тэр балчир хүү ухаантай хүн гэж яг хэн бэ гэдгийг мэдэхгүй. Аав ээждээ л итгэнэ. Аав ээж нь "чи ухаантай, мундаг, лаг болчихлоо" гэхээр нь итгэнэ шүү дээ. Хуурамч итгэл бол биткойны хөөснөөс ч аюултай. 

Хүн өөрийнхөө хэр их тэнэг, сул, дорой, чадваргүй байгааг хүлээн зөвшөөрсний эцэст л ухаантай, чадалтай, хүчтэй болох замнал эхлэдэг билээ.

Ухаантай, мундаг, лаг хүн гэж сэтгэлгээний зөв арга барилтай хүнийг хэлдэг юм. Тэрнээс их мэдлэгтэй, өндөр чадвартай хүн биш.

Дэлхий тэр чигээрээ солиорч байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар хүн болгож бэлдэхээ мэдэхгүй байна. 800хан жилийн түүхтэй дэлхийн боловсролын систем бүхэлдээ хүчин мөхөсдлөө. Яаж ирээдүйн лидерүүдийг бэлтгэх вэ. Математик, 5 хэл бол ердөө мэдлэг, хэрэгсэл юм байна.

Өнөөдөр би сармагчинд аваачаад компьютер өгөхөд тэр түүгээр юу хийж чадах вэ. Юу ч чадахгүй. Математик бол яг л компьютертэй ижил.

Өнөөдрийн дэлхийг, хөгжил дэвшлийг Харвардын төгсөгчид, математикийн олимпиадын аваргууд биш харин Элон Маскууд бүтээж ирлээ. Тэгвэл энэ Элон Маск үзэгдэл гэж юу вэ?

Юу Элон Маскийг, Стив Жобсыг, Тэмүүжинг, Наполеоныг, Фордыг өөр болгож байна? Тийм болоход хэцүү юу?

Харин ч амархан. Бид бүх хүүхдүүдээ Элон Маск шиг болгож болно. Бид тархины яргалал хангалттай их хийж байна. Асар өндөр урлагийн мэдрэмжэй байхаар хүүхдийг тоондоо муу байна гээд гадуурхаж, 1-р ангид нь л муу сурлагатан гэж цоллоод хамаг өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийдэг. 10-р ангиа төгсөхдөө агуу урлагийн суут бүтээл хийх байсан хүүхэд маань өөрийнхөө тэнэг гэдэгтэй эвлэрдэг. Эсрэгээр ирээдүйд мундаг бизнесмэн болохоор байсан хүүхдээ ганц математикийн олимпиадад медал авсных нь төлөө хөөргөдөж хөөсрүүлж ухаантай гэж тархийг нь алж байна.

Монголын боловсролын системд өнөөдөр 400 гаруй мянган хүүхэд яг одоо сурч байна. Энэ дотор Элон Маскийн дайнд, тэр цар хүрээнд хүрэх дор хаяж 4,000 хүүхэд байгаа. Гэхдээ бид тэднийгээ алж байна. Асар том, солиорол, хийрхэлийн махны машинд хийгээд эргүүлж байна.

Оюун ухааны оргилд хүн бүр хүрч болно. Оюун ухааны оргилд сэтгэх арга барилаар хүрнэ. Сэтгэх арга барилыг зөв төлөвшүүлсэн хүн л оюун ухааны оргилд хүрнэ. Буруу сэтгэх хандлагатай хүнд ямар ч мэдлэг өгөөд тэр үр дүнд хүрэхгүй.

Зүйрлэвээс уулчин хүнд хаданд хальтрихгүй гутал хэрэгтэй байдаг. Үүнтэй адил математик бол хүн төрлөхтөнд олгогдсон зэмсэг юм. Гэтэл ууланд авирах хүсэл эрмэлзэлгүй хүнд хадны гутал ямар хэрэгтэй билээ дээ? Өөрийнхөө тэнэг гэдгийг мэдэж, агуу болох хүсэлгүй хүнд математик тэгвэл ямар ач тус үзүүлэх билээ?

Үүнийг л фундаментал сэтгэлгээний арга гээд байгаа юм шүү дээ. Бид фундаментал сэтгэлгээний аргаар хүн төрлөхтөний түүхэнд урд хожид сонсогдоогүй цоо шинэ боловсролын системийг гаргах учиртай. Улаанбаатарт Американ, Бритиш, Япон сургуулиуд байдагтай адил Лондон, Токиод Монгол сургууль байгуулагдах тэр цаг хугацааг бид бодитой болгох ёстой. Үгүй бол хүн гэж яваад яах билээ та нар.

11 comments:

Unknown said...

Yag ergelzeed baisan asuultand min hariult ugsun bnaa, Ene talaar olon huntei metgeltseed amjilt oloogui bolovch tanii sanal neg baigaag unshaad uuriin uzeldee bat zogsoh huch ugluu, Huuhdiin humuujil hamgiin chuhal shuu dee, Mundag hun bolgoh geed yum yumaar bumbugduud baij bolohgui, hamgiin sain hiij chaddag zuiliig ni ol, olohod ni tuslah ni etseg ehiin uureg.

Unknown said...

Ирээдүй Бидний үеийхэн шиг өөртөө эргэлзсэн, эсвэл сохроор итгэсэн, төсөөлөл нь гажуудсан биш байгаасай гэсэндээ хүүхэд дур сонирхол, хүсэл мөрөөдлөө танихад нь бага ч болтугай нэмэр болоосой гэсэндээ Хүүхдийн музей байгуулсан. Харин дэмжиж байгаа Голомт банкинд талархаж байгаа шүү

Anonymous said...

Монголын нийгэмд шинэ үеийн хүүхдүүдийн дагаж дуурайрах үлгэрлэх хүн байхгүй байна, ялангуяа шинжлэх ухаан технологийн салбарт. Хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийн хурцалсан тийм хүн их дутагдагдаж байгаа санагддаг. Сайхан сэдэв хөндсөнд баярлалаа. Амжилт хүсье Ганзоригоо

Unknown said...

би хүүхдээ сургуульд сургахгүй

Anonymous said...

Нэг талаараа боловсролыг үгүйсгэж байгаа юм шиг бичих юм. Монголын өндөр зэрэглэлийн банкны захирал хүн гэхэд хэтэрхий буруу үзэл бодолтой байх юм.
1. Таны яриад байгаа элон маск бол дэлхийн том сургууль UPenn-г эдийн засгаар төгссөн, дараа нь бас л том сургууль Stanford-н Докторт тэтгэлгээр сурч байгаад бизнес хийхээр шийдсэн.
2. Элон маскын бүтээсэн зүйлүүд бол тэр чигээрээ шинжлэх ухаан, боловсрол. SpaceX бол физик болон бусад шинжлэх ухааны бүтээл, математик физик ашиглахгүйгээр сансарт хэзээ ч нисэхгүй, тэр зүйлийг олж нээсэн хүмүүс нь эрдэмтэд, Элон маск ганц нь ном уншихгүй, ганц ч эрдэмтэдтэй уулзахгүйгээр энэ зүйлийг бүтээж чадаагүй.
3. Энэ бичсэнийг чинь уншаад зарим нь хүүхдээ сургуульд явуулахгүй, математик бол тэнэг гэхчилэн ярих юм. Аливаа шинжлэх ухааныг өөрийн мэт эзэмшсэн таньсан хүмүүс л бусад хүмүүст анхан шатны ойлголтыг өгнө. Харин манайд ийм багш нар байхгүй нь үнэн гэхдээ хүүхдээ ганц ч ном уншуулахгүй , бизнес хийлгэж байвал эцэстээ мөнгөнөөс өөр зүйлгүй үлдэх вий.
4.Дэлхийн боловсролыг үгүйсгэр хэрэг байхгүй, Дэлхийн том сургуульд сурсан залуучууд өөрөөс чинь их зүйлийг хийнэ , санаа зоволтгүй. Тэр үед "фундаменталь аврана" гэсэн зүйл ярих утгагүй байх.

Saruul said...

Hun uhaantai bolohd shaardlagatai 78 shalguur g haanaas medej avah ve?

Anonymous said...

Энд ерөөсөө хүүхдэдээ бити ном уншуул бити мат заа бити хичээл хийлгэ гэж хэлэгү бнда. Юм хэлэнгүүт шууд эсрэгээр нь хүлээж авдаг хүмүүсийг яах вээ.эд нараас болод хөгжкү бгалдө

Kun Michka said...

2 жил 10 сарын дараа уншиж байгаач гэсэн хожимдоогүй яаг хэрэгтэй байгаа зүйлээ зөв цаг хугацаандаа олж уншлаа баярлалаа.

UROLOGY said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.

UROLOGY said...


БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай.
Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч.
Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна.
Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ.
Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM.

UROLOGY said...

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)