Saturday, September 16, 2017

Би хэн бэ? синдром


Хүний нүдэнд харагдах, гарт баригдах бүх л юмсыг Ньютоны физик судладаг. Харин энэ юмсын фундаментал төвшинг Квант физик судладаг.

Энэ хоёр физик нэг л зүйлийг судлаад байгаа боловч онол, хуулиуд нь тэс өөр.

Ертөнцийг бүхэлд нь ойлгохын тулд хоёр физикийг хослуулан хэрэглэх учиртай.

Яг л үүнтэй адилаар ХҮН гэж үзэгдэл үндсэндээ ФИЛОСОФИ, ПСИХОЛОГИ гэсэн хоёр хэмжүүрээс бүрдэнэ. Энэ хоёр бол хүн гэж зоосны хоёр тал юм.

Философи нь ҮНЭН гэж юу вэ гэдэгт хариулдаг бол Психологи нь БОДИТ БАЙДАЛ гэж юу вэ гэсэн асуултанд хариулна.

Ө.х. Философид нэвтэрсэн хүн Үнэнд ойртох бол, Психологид нэвтэрсэн (Сэтгэцийн хувьд эрүүл) хүн Бодит байдалд ойртоно. Аль нэгээр нь дангаар нь явах боломжгүй. Зэрэг л явна. Өөөрөөр хэлбэл үнэн ба бодит байдалд зэрэг ойртдог.

Жишээ авъя. Залуу бүсгүй ресторанд орлоо. Гэтэл найз залуу нь нэг бүсгүйтэй тэврэлдээд зогсч байв. Бүсгүй гүйн гарч, өндөр байшингийн дээрээс унахаар шийдэв. Гэтэл найз залуу нь үнэн хэрэгтээ эгчтэйгээ тааралдаад тэврэлдээд зогсч байжээ.

Энэ бол Төсөөлөл ба Бодит байдлын зөрүүгийн тухай классик жишээ юм. Та бидний төсөөлөл бодит байдлаас дандаа л зөрүүтэй байдаг. Харин энэ зөрүү хэр их байгаагаас бидний сэтгэцийн эрүүл мэнд хэмжигдэх юм. Хэрэв төсөөлөл бодит байдал хоёр асар хол зөрвөл бодит байдал дээр байхгүй зүйлийг хий харж эхлэх, шизофрения, дементия зэрэг сэтгэцийн эмгэг өвчтэй болох бол. Тэрнээс арай наагуурх өвчлөл нь "хардах", параной болох гэх мэтээр 200 гаруй төрөлд хуваагдан явж өгнө. Бодит байдлыг бодитоор нь харж чадаж байгаа хүн сэтгэцийн хувьд эрүүл юм.


Хүний итгэл үнэмшил ҮНЭНд хэр дөхөж байна, төсөөлөл нь БОДИТ БАЙДАЛД хэр дөхөж байна гэдгээр тэр хүний боловсролын төвшин тодорхойлогдох юм. Итгэл үнэмшилгүй хүн бол "0" дээр байна. Төсөөлөл нь "0" дээр байгаа хүн бол сэтгэцийн хурц өвчтэй хүн. 


Яг үүнтэй адилаар философийн ямарваа нэг боловсролгүй хүнийг амьтнаас салгаж авч үзэхэд туйлын бэрхшээлтэй. Учир нь амьтад дундаас зөвхөн хүн л "Би хэн бэ?" гэдэг асуулт дэвшүүлж, түүнийхээ хариуг олдог. Өөр бидний мэддэг ямар ч амьтан ийм асуулт асууж, хариуг нь олохоор тэмцдэггүй. "Би хэн бэ?" асуулт тавьж, түүнийгээ хайхгүй байгаа хүн амьтнаас ялгаагүй гэдэг нь ойлгомжтой болж байгаа байх.

Философидоно гэдэг бол угтаа "Би хэн бэ?" асуултын хариултыг хайх үйл явц юм. Түүнээс биш Аристотел гэж хүн байсан уу, тэгээд юу ярьсан, хэдэн онд нас барсан бэ гэдэг бол хэнд ч сонин биш. Философийн хичээл нь хүний дээрх асуултын хариултыг олоход туслах, аргачлал өгөхөд орших ёстой. Гэтэл бид философийн хичээлээр философичдийн амьдралын замналыг судлаад дуусдаг. Үр дүнд нь хүүхдүүд төөрөлдөж орхидог.

Философийн фундаментал сургуулийн зорилго бол аль болох олон хүнийг Үнэн ба Бодит байдалд ойртуулах. Тийм учраас бид хамгийн үнэн, хамгийн бодитой байдлаас асуултынхаа хариуг хайж эхэлдэг. Тэр нь ҮХЭЛ юм. Үхэх нь үнэн, үхэл нь бодит байдал билээ.

Төрөхөөс эхлээд Үхэх хүртэл хүний амьдрал үргэлжилдэг. Энэ бол бодит байдал юм. Харин энэ хооронд юу үнэн байх вэ. Бидэнд итгэл үнэмшил байна уу. Биднийг амьтнаас ялгадаг ИТГЭЛ ҮНЭМШИЛ гэж зүйл бидэнд байна уу. Эсвэл амьтан шиг идээд уугаад үржээд л явж байна уу. Бидний амьдралын зорилго юу вэ? Би хэн бэ?

-------------------------------------------------------------------------------------------------------------------


Маш олон мөнгөтэй хүн, өндөр албан тушаалтан, гадаадад магистр хамгаалсан хүмүүс өнөөдөр төөрөлдөж байна. Сэтгэцийн хувьд эрүүл биш байна. Яагаад гэвэл эд нар өөрсдийн толгойд орж ирсэн бодол бүрийг үнэн, нүдэнд үзэгдсэн үзэгдэл бүрийг бодит байдал гэж баталгаатай хүлээж авдаг. Учир нь мөнгөтэй байгаа нь, эрх мэдэлтэй учраас, гадаадын дипломтой учир "БИ УХААНТАЙ" гэсэн хуурамч намагт живдэг.

Энэ маш аюултай. Сэтгэцийн өвчлөл эндээс л эхэлдэг.

Харвардын магистрт лав л төсөөллөө давж бодит байдлыг харах мэлмий (вижн), өөрийн бодлуудыг давж үнэнийг хайх ухаан заадаггүй.

Үнэнийг хайх, бодит байдлыг олж харахад баримтлах гол зарчим бол өөрийн бодол, болон төсөөллийг тасралтгүй няцаах явдал юм. 

Гагцхүү ингэж өөрийгөө чамлаж, өөрийнхөө бодлуудыг няцааж, шалгаж сурвал бодит байдал болон үнэнд бага багаар ойртох болно. Энэ дэлхийд "ухаантай" хүн гэж байхгүй. Харин өөрийн мэдлэгийг байнга няцааж, сайжруулдаг хүнийг л "ухаантай" гэж жишээлж нэрлэж болох юм.

Гадаадын том сургуульд магистр хамгаалах, тооны олимпиадад түрүүлэх бол ердөө "ухаантай" байхын тулд хийх ёстой 100 зүйлийн 2 нь. Боловсрол философи, психологид хэр нэвтэрсэн гэдгээр хэмжигдэх болохоос биш Харвардын дипломтой хэдэн хулгайч, архичин, тооны олимпиадад түрүүлсэн хэдэн бүтэлгүй амьтан дэлхий дээр байдаг вэ. Бид андуураад байна.

Ийм мөнгө, албан тушаал, дипломоо боловсрол гэж андуурсан хүнтэй ярилцсанаас өөрийнхөө юу ч мэдэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хөдөөний малчин хүнтэй ярилцаж суух нь хамаагүй хялбар байдаг. Яагаад гэвэл тэр малчин өөрийгөө юм мэдэхгүй гэдгээ зөвшөөрч байна. Энэ бол сэтгэцийн эрүүл байдал юм. Чи ч бас өөрийгөө юм мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрчих юм бол малчин та хоёрын яриа эрүүл яриа болж хувирах болно.

-----------------------------------------------------------------------------------------------------------------

Англи хэл сурах юмсан гэж яриад 20 жил болж байгаа, турна гэж яриад 10 жил болж байгаа хүмүүс эргэн тойронд чинь дүүрэн байгаа байх. 10 км гүйнэ, 100 суниаж сурна гэдэг амаргүй. Булчин мах өвдөнө. Бие чинь бүх л чадлаараа эсэргүүцнэ.

Яг үүнтэй адилаар "Би хэн бэ?" асуултынхаа хариуг хайхад хялбар биш. Англи хэл сурах, турахаас хэдэн зуу дахин хэцүү. Булчин мах өвдөхтэй адилаар тархи толгой чинь бүх чадлаараа эсэргүүцнэ. Нүдэндээ харсан юм бүрийг бодит байдал гэж хүлээж авах гэж дайрч давшилна. Толгойд орж ирсэн бодлоо шууд үнэн гэж итгүүлэхээр дайрна. Үүнийг эсэргүүцнэ гэдэг амар бишээ.

Яагаад гэвэл бид 2 сая жилийн турш амьтан байсан юм. Саяхан сүүлийн 10 мянган жил л хүн болох гэж үзэж байна. Юм бодоод зогсч байдаг, хажууд нь сүр сар хийхэд эргэцүүлээд хараад зогсч байдаг амьтан харсан уу?

Ямар сайндаа л Марк Твэйн "энэ хүмүүс 7 хоногт ядаж 2 цаг боддогсон бол." гэж хэлж байхав дээ.

Та нарын гавлын ясан дотор байгаа амьтны тархи чинь маш хурдан дүгнэлт хийхэд зориулж програмчлагдсан юм. Тэрийг нь эсэргүүцэж "Би хэн бэ?" асуултынхаа хариуг хайж философидохын тулд бид сэтгэцийн хувьд эрүүл байх учиртай.

Хэрэв бид "би хэн бэ?" асуултын хариугаа хайж олж чадахгүй бол амьтнаас ялгарахгүй.

Философич хүн ҮНЭНийг амьсгал хураах мөчдөө олсон ч жаргалтай. Тийм учраас Үнэнийг тасралтгүй хайдаг. Агуу философич Сократыг ард иргэдийн санаа сэтгэгдлийг үймүүлсэн хэргээр хор ууж үхэх ял өгөхөд түүний шавь нар шоронгоос нь оргуулахаар очсон байдаг. Гэвч Сократ үнэнийг хайх эрх чөлөөгөө боомилуулснаас үхсэн нь дээр гэж хэлээд татгалзаж ялыг хүлээн авсан байдгийг та бүгд мэднэ.

Яагаад хөгшин хүн илүү ухаантай, илүү мэргэн байдаг вэ?

Яагаад гэвэл ФИЛОСОФИ талаасаа үнэнд дөхсөн (үхэх дөхсөн учраас үхлийн тухай илүү их бодож эхэлнэ), ПСИХОЛОГИ талаасаа бодит байдлыг туршлагаараа олон удаа харж төсөөлөө харьцангуй давж сурсан (дээрх жишээний найз охины оронд байвал шууд гүйж гарч байшингаас үсрэх биш харин эгчтэйгээ байж магадгүй гэж туршлагаараа мэднэ) учраас. Гагцхүү хүн заавал хөгширч байж ийм болох албагүй юм. Хар залуугаараа ФИЛОСОФИ, ПСИХОЛОГИД нэвтэрч болно. Үүний тулд "Би хэн бэ" асуулттайгаа зогсоо зайгүй ноцолдох хэрэгтэй.

Философийн фундаментал сургуулийн шавь нар та бүгдэд "Би хэн бэ?" асуултынхаа хариуг хайж олох адармаатай, амттай аялалд тань амжилт хүсье.

Уулын оргил оройд нь биш харин бэлд нь оршмой.



24 comments:

Anonymous said...

Amjilt.

Ankhbayar Chuluunbaatar said...

Үнэн, бодит байдал наснаас яаж хамаарах вэ

Anonymous said...

Sonirxoltoi

Anonymous said...

Дүгнэлт нь шал буруу байна даа гадаадад магистр хамгаалсан хүн гэхээр л тэнэг байдаг юм уу? Хичнээн гадаадад төгссөн ч гэсэн Буддизм судалдаг би үгүй өөрийн гэсэн мөн чанар үгүй хоосон чанартай үзэгдлийн ертөнц гэдгийг бас Англиар уншиж ойлгоод Монгол руугаа орчуулаад хүмүүст хүргэдэг байх бүрэн боломжтой шүү дээ тийм хүнийг би гэж яг юу вэ гэдгийг тэгээд мэдэхгүй гэж хэлэх үү?

Bilegjargal Bilgee said...

Unen bodit baidal gedeg ni haritsangui oilgolt bish gejuu? Yu unen be yu bodit we gedgiig yuutai haritsuulj tegj dugnej baigaagaas l hamaardaggui gejuu? Horwoo ertontsod tuiliin unen tuiliin bodit baidal orshdoggui gej boddog... Timees unen bodit baidliig eruuleer tanij medeh gej yrih ni zohimjgui bish gejuu?

Баатарчулуун said...

Үнэн гэдэг бий бөгөөд нэг л үнэн бий. Жишээлбэл энэ комментыг та 10 сарын 2-ны өдөр бичсэн байна. Энэ бол үнэн. Харин комментыг устгачихаж гэж бодъё. Тэр тохиолдолд та коммент бичээгүй болохгүй бөгөөд бичсэн гэсэн үнэн бий.
Дараа нь юу ч гэж тайлбарлалаа гээд чухам тэр үнэн хэвээрээ.

Bayar said...

Гоё бичжээ. Гэхдээ жаахан хатуу үгнүүд хэрэглэчихээр хүмүүс эхнээсээ уншихдаа эсэргүүцсэн байдалтай уншаад гол хэсгийг нь анзаарахгүй байх вий дээ.

Anonymous said...

Worthy to read. People are seeking for knowledge too much these days not aware of the truth

Anonymous said...

Библи: Есүс-Би бол зам,үнэн,амь мөн.Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.Иохан 14.6

Anonymous said...

юм бодогдуулах нийтлэл байна.

Төмөр-очир said...

Амьтны өөрийгөө хамгаалах инстикт нь ажиллаад хэрүүл хийгээд байна даа

Bilegjargal Bilgee said...

#Баатарчулуун
Би үнэн байдаг эсэхийн талаар огтхон ч бичээгүй юмаа...Миний комментыг анхааралтай уншина уу. Үнэн болон бодит байдлууд нь абсолют ойлголт биш. Энэ бол харьцангуй ойлголт юм бишүү гэж хэлэх гэсэн юм. Үнэн бодит гэж байдаггүй гэж огтхон ч хэлээгүй. Та миний комменын цаг хугацааны талаар ярьсан байна. Та цаг хугацааг суурь нөхцөл болгож авч үзээд түүндээ тулгуурлан намайг 10-сарын 2нд энэ комментыг бичсэн энэ бол Үнэн гэж нотолж байна. Энэ нь та үнэнг батлахын тулд хэмжүүр болгож цаг хугацааг ашиглажээ.. Харин хугацаагаар хэмжих боломжгүй тийм идеал нөхцөлийг авч үзье. Ийм үед би комментыг хэн ч уншихаас урьтаад устгачихлаа гэж саная. Энэ үед та миний коммент бичсэн эсэхийг баталж чадахгүй. Учир нь танд тулгуурлах суурь нөхцөл байхгүй байна...
Хэн ч уншаагүй хэн ч намайг коммент бичсэнийг мэдээгүй бас ямарч баталж нотлох суурь нөхцөлгүй, баримтгүй тийм үйл явдалыг хэн ч үнэн гэж баталж чадахгүй.... Гэвч үнэн гэдгийг баталж чадаагүй гэдэг нь үйл явдалыг худал болгодоггүй юм шүү дээ...Тиймээс л цорын ганц үнэн гэж юуг хэлж байгаа вэ? гэдэг дээр тухайн нийтлэл бичсэн хүний үзэл бодол надад сонирхолтой байгаа юмаа.

Мөнхбаяр said...

Дахиж бичих шаардлагатай нийтлэл байна. (Системгүй сэтгэсэн байна. Учир зүйн авцалдаа нь буруу болчихсон байна.)

bunnyblog said...

bodit baidal deer bi tend tugssun bi iim diplomtoi bi iim mungutei gesen humuusiig.l hamgiin uhaantai ni gej anduurad bh shg bn. uunees ushuu johon deeguur haraachee l ged bh shg bn. gehdee iim bolj baij l hamgiin uhaantai ni bolno ged ene niigemd zuvshuurugdcun.

Anonymous said...

Адгуус амьтан харин ч бодит нөхцөл байдлыг чухалчилдаг. Хүн бол энд блог дээр нийтлэл бичиж цэцэрхтэлээ төөрөлдсөн байдаг.

Anonymous said...

Гэхдээ нөгөө талаас нь харж үзэхээр тэгээд гадаадад төгсөөгүй бол бас мунхаг тэнэг болж таараад байна. Энэ өрөөсгөл ойлголт шууд ганц диплом гэгч зүйлээх хүнийг дүгнэн гэдэг өөрөө бодит байдалд нийцэхгүй гэдгийг тайлбахлаж бна даа

Saraa Erdee said...

Цорын ганц үнэн гэж зүйл байхгүй ,бодит байдал болон үнэнийг мэдэх гол зарчим нь өөрийн бодол төсөөллийг тасралтгүй няцаах явдлаа гэсэн байгаа биз,тэхээр та бас өөрийн бодолдоо няцаалт хийж өөр талаас нь бодож тунгааж үзэх хэрэгтэй байх .

Saraa Erdee said...

ene bodoldoo shuud itgeed sistemgyu setgesen geh meteer muuchlah n bas zohimjgui ymaa

Saraa Erdee said...

bodit nuhtsul baidliig chuhalchildag uchraas asguus bgan bishu ,hun ch ylgaagui bodit nuhtsul baidliig chuhalchlaad ooriin bodloo busdad tulgaj unen gej batlah gej hicheegeed baihaar adguus shig l bn gesen ug

Saraa Erdee said...

harin tiim butneer n gol sanaag n unshij oilgolgui boditoor shuud huleej avaad bh chinee kk

Даваа said...

Би хэн бэ-гээс илүү би яагаад оршин байна вэ гэдгийн хариулт нь намайг илүү тайлбарлана. Хүн яах гэж онгоц бүтээснээ мэддэг шиг хэрэв орчлонг бүтээсэн Бурхан байгаа бол Тэр л хүний оршин буй шалтгааныг мэднэ. Би хэн бэ гэдэг сэдэв дээр бүтээгчийн тухай яриаг алгасахаар утгагүй хэрэг биш гэж үү. Онгоцнууд хоорондоо өөрсдийгөө яагаад онгоц юм бэ гэдэг тухай ярилцсан байг. Гэтэл тэд үүнийг хүнээс асуухаас нааш мэдэж чадахгүй шиг хүн ч мөн тийм. Бурханд хүнийг бүтээсэн зорилго байгаа. Тэр зорилго нь хүний оршин буй шалтгаан, би хэн бэ-гийн хариулт юм. Хэрэв Бурхан байхгүй бол хүн төрөлхтөн өөрийгөө хайгаад байх хэрэг юу байна. Санамсаргүй бий болсон болох хойно өөрөө өөртөө зорилго мөрөөдөл бий болгоод амьдрахаас илүү цааш бодох зүйл байхгүй.
Бурхан сүнсний ертөнцийн сүүдэр мэт физик ертөнцийг бүтээхдээ хүний тооцоолсон цагаар 13-с илүү тэрбум жил зарцуулан сансар огторгуйг сүүн замын төлөө, сүүн замыг дэлхийн төлөө, дэлхийг хүний төлөө, хүнийг Өөрийн харилцагчаа болгохын төлөө бүтээжээ. Ингэхдээ хүн махан биеэрээ 100 жил дэлхий дээр амьдрах хугацаандаа Бурханы элч болон илгээгдсэн Мессиагаар дамжуулан үнэнийг суралцаж, өөрийг нь бүтээсэн Бурханыг мэдээд, Түүнтэй нэвтрэлцэн, сургаалынх нь дагуу үйлдсэнээр баяртай амьдарч, тэр хугацаанд сүнс нь Бурханы сургаалыг сахиж зөв амьдарсан махан биеийнхээ үйлсийн улмаас Бурхантай төстэй цэвэр хэлбэр төрхтэй болон өөрчлөгдөж, махан бие нь жам ёсоороо үхвэл сүнс нь Бурханы 13 тэрбум илүү жил хөдөлмөрлөсөн зорилгыг биелүүлж агуу төгс хүчит Бурханы ертөнцөд очих аж. Яг л бүх байгалын хууль хэзээ ч хувирч байгаагүй шиг хувиршгүй хуулиар хүний сүнс бүрэлддэг. Энэ хууль бол махан бие нь сайныг үйлдвэл сүнс нь Бурхантай төстэй бурханлаг цэвэр хэлбэр төрх рүү мууг үйлдвэл ялзарсан муу хэлбэр төрх рүү хувирдаг явдал юм. Тэгээд л ялзарсан жимснүүд хогийн саванд эрүүл жимснүүд хөргөгчинд уулздаг шиг хүний сүнс ч мөн адилхан сүнснүүд нэг газар очдог. Чи Бурханы сургаалын дагуу амьдардаг бол хууран мэхлэлт үзэн ядалт байдаггүй, гэмт хэрэг хар бараан зүйл огт байдаггүй тийм сайхан ертөнц рүү явна.
Бурхантай нэвтрэлцэж эхлэх нь өөрийгөө хэн болохыг мэдэхийн хамгийн эхний цор ганц зөв алхам юм. Бурханы хүнд хандсан зорилго болон Бурхан ба хүний харилцааны гүн гүнзгийн тухайд энэ нь хүн өөрийн зүгээс бодож чаддаггүй сүнслэг зүйл юм. Нас хүйс сэтгэх чадвар Бурхантай нэврэлцэхэд чухал зүйл биш, хамгийн чухал зүйл, суурь нь чин сэтгэл байдаг. Ус устай гал галтай нэвтрэлцдэгчлэн Бурхан өөрөө чин сэтгэлтэй учраас Бурхантай чин сэтгэлээр л нэвтрэлцдэг. Бурханыг мэдрэх, залбирлаар, сэтгэл хөдлөлөөр Бурхантай харилцах зэрэг нь үнэнийг хэлэхэд өөрийнхөө бодол санаа ухамсрыг буулгаж байж л хийх зүйл. Яг л савтай бэхэнд цэвэр ус хийсэн ч бэх хэвээрээ байдаг бөгөөд бэхээ асгасны дараа хийж байж л цэвэр устай сав болдогчлон Бурхантай нэвтрэлцэхдээ ч бас өөрийн ухамсар үзэл бодлыг буулгахаас нааш Бурханыг мэдэрж чаддаггүй, мэдэрч чадахгүй бол харилцаж ч, итгэж ч чадахгүй. Гэтэл хүн нас ахиж туршлага суух тусмаа үзэл бодол нь бэхжиж байдаг. Аль болох залуугаасаа Бурханыг хайж өөрийгөө олох хэрэгтэй. Тэгснээр өөрийн мөрөөдлөө биелүүлэхэд ч гэсэн улам утга учиртай болж амьдрах урам илүү дүрэлзэн асах болно.

Anonymous said...

Юун Есүс болоод явчихваа. Мухар сүсэгээс шал тусдаа сэдэв. Гаригаа андуурчээ найзаа

Maadai Gump said...

https://www.youtube.com/watch?v=kKwp5ZeWQ2w Truth? Whose truth? by Ravi Zacharias who is an Indian-born Canadian-American Christian apologist. A defender of traditional evangelicalism, Zacharias is the author of numerous Christian books, including the Gold Medallion Book. Founder of RZIM www.rzim.org
How do we know Christianity is the truth: https://www.youtube.com/watch?v=H1OhZokVykA

Sandagsuren Orkhontuul said...

Баярлалаа