Tuesday, March 12, 2013

PR


Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө SGS Хятадуудтай наймаалцахаар болсоноо зарласан. Үүнээс нь болж хэдхэн хоногийн дотор шинэ хууль гарч, стратегийн салбар гээч зүйлийг гаргаж ирсэн. Буруу биш. Харин хуулийг хэрэгжүүлэх журам нь одоо л гарч байгаа, бараг жилийн дараа.

Энэ хууль уг нь цөөхөн тооны уул уурхайн голцуу хөрөнгө оруулалтанд хамаатай боловч, бүхэлдээ Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг боссон мэт сэтгэгдэл төрүүлж, өнгөрсөн 5 сараас хойш манайд хөрөнгө оруулалт орж ирэхгүй шахуу байна. Мэдээж эерэг мэссэжийг өгөөд үүнийг засч болох л доо.

ОТ төсөл бол PR-н эмзэг жишээ гэж би боддог юм. Анх л Фридланд Монголд юу ч зарлаагүй байж, дэлхийгээр нэг сүртэй сүртэй юм ярьсанаасаа болж Монголчуудын гэдэнг хөдөлгөж орхисон тал бий. Төрийн зарим хүмүүстэй тохироход л болно гэж бодож л дээ. Арай ч тийм арчаагүй ард түмэн биш байлтай.

Ингээд энэ буруу алхамаа засах явцад нь гэмгүй Рио Тинто орж ирж баахан хэлмэгдэж байх шиг байна. Риогийнхон ч гэсэн алдаа гаргаж байна. "ОТ Монголын ирээдүйг барьж байгуулж байна" гээд л ичсэн хүн хүн алав гэгч юм болгож баллав.

Ямар ч тэнэг хүн өөрийнхөө ирээдүй, хувь заяаны эзэн байхыг хүсдэг. Хүн гэж бодгалийн утга учир нь энэ. Ирээдүйгээ хэнд ч өгөхгүй. Натурал асуулт бол "ок, ОТ миний ирээдүйг барьж байгаа юм байна, би тэгвэл ОТ-н эзэн мөн үү" гэсэн ийм л энгийн асуулт гарч ирсэн юм. Хүн ядаж өөрийнхөө ирээдүйн 51 хувийг эзэмшихийг хүснэ биз дээ, айн.

Ингээд л дараагийн дайн. Дайны хажуугаар дажин гэгчээр SGS тийм үеэр, тийм мэдэгдэл гаргана гэдэг бол бас л санаанд багтамгүй PR-н алдаа. Ер нь л нэг жаахан дутуу үнэлээд байгаа нь сэтгэл дутаад байгаа нь л харагдаад байгаа юм даа.

Говьд 10 айлыг нүүлгээд, худаг гаргаж, өвөлжөө барихад 2 сая доллар зарцуулчихсан гээд баланс дээр нь байдаг гэж байгаа. Яахав дээ дунд нь туучихгүй юу. Хужаагийн 5 саяын усны мотор 150 саяын мотор болж хувираад л явж өгөө байлгүй дээ. Бараг мебелээр өвөлжөө бариа байлгүй дээ. Уг нь энэ мөнгөөр иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролыг сайжруулах төсөл хийсэн бол ч...

No comments: