Saturday, April 3, 2010

Хүний нөөцийн асуудлууд

Хүн нэг цаг хагаст номны 10 - 20 хуудас уншиж чадна.

Хүн нэг цаг хагаст номноос 2-3 хуудас цээж бичлэг хийж чадна.

Нийгмийн амьдралын үндэс нь хүмүүн хоорондын харилцаа холбоо.

Харилцаа холбооны үндсэн хоёр функц нь дараах байдалтай байж болох юм.
а. Эсрэг талд ойлгомжтой байдлаар өөрийн мэдлэгийг яриагаар болон бичгээр шилжүүлэх
б. Эсрэг талын илэрхийллийг ойлгож түүнийг мэдлэг болгон хувиргах үйл явц

Нийгмийн амьдрал бол хамтын амьдрал. Бизнес бол хамтын бүтээл гаргах ахисан төвшний үйл явц.

Тэгэхээр бизнест хамгийн чухал зүйл нь харилцан илэрхийлэл юм.

Бизнесийн хамгийн чухал зүйл нь communication гэж байгаа юм.


Бизнесийн байгууллагад хүнд 1. өөрийн санал бодлыг зөвөөр хэлж илэрхийлдэг, 2. хүний санал бодлыг сонсоод/уншаад ойлгож чаддаг, 3. өөрийн мэдлэгийг бичгээр буулган мэдлэгийн өв үлдээж чаддаг хүмүүс хэрэгтэй.

Мэдлэг бол хүчгүй билээ.

Мэдлэгийг тархин дотроо бясалгаж бий болгож эс чадваас харах, сонсох, унших аргуудын алийг нь ч ашиглан олж авч болно.

70,000 жилийн өмнө хүн анх өөрийн мэдлэгийг агуйн хананд сийлэн үлдээснээс хойш, мэдлэгийг өвлүүлэх зорилгоор бичиг үсгийг зохиож ирсэнээс хойш мэдлэгийг хадгалах, дамжуулах тал дээр бид сүүлийн 30 жилийн дотор хүний физик чадварын оргилд хүрлээ. Хүний физик чадварыг нэмэлгүйгээр (2 ном зэрэг унших, ном уншаад интернетээс сонсох г.м.) цааш хөгжил үгүй.

Энэ бол электрон мэдээлийн технологи билээ.

Боловсролын системийн үндсэн зорилго нь мэдлэгтэй иргэдийг бэлдэхэд оршихгүй байна. Энэ бол зөвхөн түүний дэд зорилгуудын нэг.

Боловсролын систем нь үндсэн хоёр зорилготой.
1. Нийгмийн суурь үнэт зүйлс, ёс суртахууныг төлөвшүүлэх (maintain)
2. Нийгэмд харилцан илэрхийллийн зохих төвшний хөгжилтэй иргэдийг бэлтгэх.


1.-р зорилгын хүрээнд тухайн нийгмийн суурь зарчмыг иргэдэд хар багаас нь төлөвшүүлэх ёстой. Энэ нь иргэн хүн бүрийн эрхэмлэн дээдлэх зүйлс, тухайн нийгмийн "цавуу" юу юм бэ, нийгэм ямар зорилготой хийгээд тухайн хүн өөрийн байр суурийг хэрхэн олж авах зэрэг олон талт асуудлуудыг ухамсарт нь шингээсэн байх ёстой. (BIOS дээр нь бичих)

2.-р зорилгын хүрээнд хүнд өөрийн бодлыг зөвөөр хэлж ойлгуулж чаддаг, хүний илэрхийллийг түргэн ойлгох чадвартай, өөрийн мэдлэгийг бичгээр өв болгон үлдээх чадварыг иргэн бүрт төлөвшүүлэх явдал мөн.

Дээрх хоёр зүйлсийг эзэмшсэн хүнийг боловсролтой хүн гэж хэлнэ.

Хүн агуйд гагцаар 6 жил сууж бясалгаад дээрх зүйлсийг олж мэдэж болно.

Гэтэл дугуйг дахин зохиох хэрэг юусан билээ.

Боловсролын арга технологи бол дээрх хоёр зүйлсийг хүн бүрт сургах (зарим хүмүүс өөрсдөө сурчихдаг юм шиг байгаа юм)хамгийн дөт, үр бүтээлтэй аргачлал байна.

Гэтэл манай боловсролын системд эдгээр хоёр үндсэн зорилго хазайгаад огт өөр шаардлагагүй чадваруудыг төлөвшүүлж байгаа нь бизнесийн байгууллагууд үр өгөөжтэй ажиллахгүй байх үндсэн нөхцөл боллоо.

Ажилтнууд нь харилцагч бөгөөд удирдах албан тушаалтнуудын хэлсэн ярьсан зүйлсийг ойлгохгүй төвшинд хүртэл хямрал гүнзгийрч байгаа юм. Гэтэл тэдгээр нь өөрсдөө дээд боловсролтой хүмүүс байхад шүү дээ.

Манай боловсролын системд үндсэндээ дараах зүйлс ажиглагдаж байна.

- Цээж бичлэг
Багш хүн бол prototype насанд хүрэгч болохын тулд сурагч нарыг бэлдэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
Монголчууд 14 жил цээж бичлэг хийсээр байгаад төгсөөд гарч ирэхдээ хүнтэй ярилцах чадваргүй, хүний хэлсэнийг ойлгохгүй, бодлоо хүнд хэлэх эрмэлзэлгүй хүмүүс болж байна.
Нийт хийсэн цээж бичлэгээ нийлүүлж үзвэл ердөө хэдхэн ном болно. Гэтэл тэгэж цээж бичлэг хийсэн цагтаа ном уншсан бол хичнээн их мэдлэг олж авах байсан бол.

- Цээжлэснээ шалгуулах
Баруунд яригддаг applied knowledge гэж байдаг. Энэ нь тухайн хүн мэдлэгээ хэрхэн ашиглах чадвартай байгааг илэрхийлдэг юм.
Монголд бол харин мэдлэгийг түүхий байдлаар оюутнуудад цээжлүүлээд эргүүлээд цээжилсэн эсэхийг нь шалгадаг.
3 хоногийн дараа мэдлэг будаа болоод хоолтой холигдоод идэгдчихдэг.

Зүй нь...

1. Их сургуулийн багш 1-р ангид хийлгэж байсан цээж бичлэгийг үргэлжүүлж хийлгэхгүй байх. Мэдлэг интернет дээр үнэгүй байна. Лекцийн явцад багш өөрийн практик мэдлэгийг ярьж ойлгуулах - үр дүнд нь шавь нар хүний нарийн шинжлэх ухааны мэдлэгийг яриа хэлбэрээр шилжүүлж байгааг хүлээн авч ойлгох - хариу ярилцаж зүгшрэх.
2. Шавьд хуулж бичих биш харин унших байдлаар мэдлэгийг олж аваад түүнийгээ шалгуулдаг тогтолцоог идэвхийлэн бий болгох.
2. Багш мэдлэгийг шавьд өгсөн бол түүнийг applied knowledge болгоход цор ганц анхаарлаа тавих. Үгүй бол багшлах хэрэг юусан билээ.
Шавь мэдлэгийг applied болгохын тулд ганц л зүйл хийх хэрэгтэй. Тэр нь тухайн шинээр олж авсан мэдлэгийг ашиглан бүтээл гаргах явц билээ. Тэгэхээр багш шавиар бүтээл гаргуулах ёстой.

Стандартын асуудал яригдана.
Багшын стандарт доогуур байгаад бүтээлийг ойлгохгүй эсвэл хэт хөгийн доогуур стандартын бүтээл шаардаад байвал тийм л төвшний шавь нар бэлтгэнэ.
Тэгэхээр багш нар өөрсдөө бодож мэдлэг бий болгож чадахгүй байгаа тохиолдолд өөртөө дүгнэлт хийгээд яаралтай маш ихээр "үзэж харах" нь чухал.

Энэ хорвоод бэрхшээл гэж үгүй билээ зөвхөн сорилт л гэж бий...

3. Англи хэл бол мэдлэг олж авах дэлхийн түгээмэл хэрэгслүүр гэдгийг нийт англи хэл суралцагсад ойлгох. Яагаад гэвэл Монгол хэл дээрх мэдлэгийн өв нь Англи хэл дээрх мэдлэгийн өвийн 1 хувьд нь ч хүрэхгүй. Тийм учраас Монгол хэл хичнээн баялаг байгаад ангил хэл дээрх маш олон ойлголтыг орчуулж, илэрхийлж дийлэхгүй болчихоод байна. Зүгээр л англи хэл дээр хэдэн ном, монгол хэл дээр хэдэн ном дэлхий дээр байдгийг бодоод үзэхэд ойлгомжтой болно.

5 comments:

Alta said...

Боловсролын системийн асуудал.., Яаж өөрчлөх вэ

Anonymous said...

ene asuudliig uul ni oor yag medeh heregtei uzlsuud ni medvel ih heregtei yum bgaam daa. Bi sonsood medeed tiim geed yaahav dee.

eniig bichih gej heden tsag zartsuulsan tuuniihee ur shimiig gargah heregtei bn shdee. Bagsh jinhen oyutnuud eniig unshaad "goldoo ergeh nuhtei" bol oilgohoor l bn l daa. Teheer olon tumend iluu hurgel dee. neeree news.mn deer blog-oo oruulj bolohgui yu. Humuus ih unshdag bhaa. ure

Anonymous said...

Сайхан бичлэг байна. Үнэхээр манай их дээд сургуулийн боловсролын системд нэг тиймэрхүү хандлага оюутан залуучуудын дунд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь тухайн оюутаны өөрийн мэдэх сурах гэсэн хүсэл эрмэлзлэлээс ихээхэн хамааралтай. Тухайн цаг үеийг өнгөрөөж аргацаах гэсэн гэнэн бодлоор ийм байдалд ордог байж магадгүй.
Гэхдээ хүн өөрийн хийсэн зүйлийг өөрөө ойлгоод бусдад зөв оновчтойгоор тайлбарлан ухуулж чаддаг байх нь л хамгийн чухал болохоос биш ямар формат загвар ашигласан нь тийм ч ач холбогдог зүйл биш юм. Тооны ухаанд хариуг нь гаргах олон арга байдаг гэхдээ тэдгээрээс сурагч өөрийн мэдэх олж авсан аргаарай л хариуг нь гаргадаг. Эцсийн эцэст хариу нь чухал болохоос биш тийм аргачлалаар тооцоол гэсэн нарийн дүрэм журам байхгүй учраас аргачлал нь олон хувилбартай байж болдог.
Гэхдээ хүнд яг юу ямар үед хэрэгтэй гэдгээ мөн оновчтойгоор илэрхийлдэг байх нь чухал эс бөгөөс сурагч яг юу ойлгож юу хийх ёстойгоо мэдэхгүйгээс хичнээн сайн байлаа ч бүтэлгүйтэх/унах тохиолдол байдаг.
Аль аль талаасаа бодолцож үзэх нь дээр.

dddd said...

huu min ooriigoo tanisan tsagt ertontsiig tanih hamagui hyalbar baih bolno gedeg ug sanaand orchihloo.

turuu said...

Tsaashdaa bagshlah ermelzeltei mani metiin humuus ch gesen unshaad negiig bodloo. Manaid bagsh nar n ch huuchin systemeesee garch setgej chaddaggui oyutnuud n ch "belenchleh" durtai baidag. Diplomtoi l togsohiig ermelzeed baidag n ilerhii. Ajil deer applied knowledge hereg boldog gedgiig ihenhi n oilgoj chadahguigeer togsdog n haramsaltai, heregtei zuileer shahdag bagsh nariigaa bas "uzen yaddag".
Saihan bichleg bolson baina. daraa daraagiin bichleguuded amjilt husye