Улс орны хөгжил дэвшилд иргэн бүр өөрийн гэсэн үүрэг оролцоотой. Харин иргэд байгууллага болж нэгдэхийн учир нь нийгэмд оруулах эерэг үнэ цэнийг ихэсгэх явдал мөн.
Хүн дунджаар нэг өдөрт 100 хадаас хийдэг бол 2 хүн тус тусдаа 200 хадаас хийнэ. Хачирхалтай нь 2 хүн нийлж тэрхүү ажлыг хийхэд 250 хадаас хийгддэг байна. Энэхүү хачин жигтэй үзэгдлийг баруунд “синержи” гэж тодорхойлжээ.
Дэлхий дээрх хамгийн анхны бөгөөд эртний компани (одоо болтол ажиллаж байгаа) 1200 онд байгуулагдахдаа синержиг ашиглан бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан юм. Энэ нь хүн төрлөхтөнд зориулан бүтээж байгаа бүтээлийн хэмжээг улам бүр нэмэгдүүлэх буюу нийгэмд үзүүлэх эерэг үнэ цэнийг максимум төвшинд хүргэх суурь зорилго билээ.
Фундаментал сэтгэлгээ ёсоор бол Өнөөдөр ч гэсэн компаниуд тэр л зорилгоор байгуулагдан ажилласаар буй.
Тэрнээс биш conventional wisdom дээр гардаг шиг компани гэж зүрх сэтгэлгүй, ардаа шунахай сэдэлтэй этгээдүүдээр хүрээлүүлсэн, робот мангас байгаад тэрэнд өрөвдөлтэй арчаагүй иргэд цалин авахаар ажилладаггүй юм.
Компанийн зорилго гэдэг бол ажилтны зорилго. Өөрөөр хэлбэл ижил зорилго бүхий хүмүүс синержи бий болгохоор нийлж компани бий болдог болохоос биш компани гээд өөрийн гэсэн зорилготой үлгэрийн амьтан байгаад түүнд нь хүмүүс нэгдэж ордоггүй билээ.
Компани буюу company гэдэг үг маань хүртэл өөрөө нэгдэх, нийлэх, түншлэх гэсэн утгатай үг юм. Мэдээж англичуудын болоод хөгжингүй ард түмнүүдийн хувьд шүү дээ. Монголчуудад бол ямар ч утгагүй. Тэгэхээр англичуудын ойлгодог утгаар нь ойлгож эхлэх чухалтай.
Хамгийн ухаантай нь гүйцэтгэх захирал, арай бага ухаантай нь дэд захирал гэх мэтчилэн хамгийн бага албан тушаалтан хамгийн тэнэг нь гэсэн арчаагүй conventional wisdom-оос дэлхий ертөнц салж эхэлж байна. Оронд нь хөдөлмөрийн хуваарь, өвөрмөц чадварыг ярих болсон.
Ер нь миний бодлоор Who am I? асуултын хариултандаа хамгийн ойртсон нь гүйцэтгэх захирал ...тэгээд дэд захирал гэх мэтчилэн хөвөрч байх шиг.
Зөндөө л улсын математик физикийн олимпиадын аваргууд (монголчууд ухааныг тэрүүгээр хэмждэг учраас жишээ татаж байна) архичин болчихсон, учраа олохгүй, ямар ч бүтээл гаргахгүй явж байгааг бид мэддэг.
1 comment:
"Хөдөлмөрийн хуваарь, өвөрмөц чадварыг ярих болсон" санал нийлэж байна манайхан одоо ажилчад бол хүүхдүүдээ бүхнийг чадаг сүпер хүн болгох гээд байдаг болсон байна лээ /суурь мэдлэг, хэл энэ тэрээ орохгүйгээр/ харин энэ бүхний эцсийн дүн их мэдлэг тийм үнэ цэнэ хүрэх үү асуудалтай байхаа одоо болон ирээдүйд харин Монголынхан ч түлхүүр тоглолтонт оролцож байгаа гадаадны мэргэжилтэнгүүд байгааг нь цөөлхөд хувь нэмэр оруулбал зүгээр байхаа хүн заавал ямар нэгэн шагнал авааггүй олон улсын, улсын олимпиадын аваргууд нэг байх алба байхгүй хэн ч харин хамгийн сайн чаддаг сонирхолтой зүйлээ хөгжүүлэх хэрэгтэй гэж би бодном одоо байгуулгууд өдөрт хэдэн мянган ногооны цалингтай бүх зардалыг нь дааж урьж заалгаж гүйцэтгэлүүд хийлгэж байна ир байгаа хэдын зарим тийм сайн ч байж чадахгүй байна харин сүүлийн үе үүний сайн тал нь монголчууд маань хүртэл монголчуудынхан зовж сурсан мэдлэгийн нь үнэлж өдрийн мянга мянган ногоогооноор ажилуулж чаддаг болсон юм шиг их биш ч гэсэн чадах нэг чаддаг зүйлдээ нарийн мэргэший бас болдог ажилын цагаа 8-аас болгочуул хэхэ
Post a Comment