Monday, January 25, 2010

Музейд тавь

Өчигдөр бид малын бизнесийн секторын ирээдүйн талаар "тархины шуурга" хийв. Ямартай ч хувийн малд улсаас мөнгө өгөх нь зарчмын хувьд буруу нь ойлгомжтой. Банк байсаар байхад хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хийж алдсан хүнд мөнгийг нь улс (бусад ард түмэн) эсвэл хувьцаа авсан хойно банк нь дампуурсан иргэдэд улс бас л мөнгө өгөхтэй ижил зүйл. Тэгвэл би хэрэв техникийн захаас санаандгүй эвдэрхий машин авчихсан бол бас улсаар төлүүлье л дээ. Ер нь одоо цас мөс халтиргаа гээд машиныг бас улсын хамгаалалтанд авах нь зүйтэй ч юм шиг.

Нэг алдаж гишгэхээр бас л мянга алдаж гишгэж байгаа биз. Зарчимгүй болохоор ингэдэг юм. Зарчим гэдэг чинь ойлгоход хэцүү ч дагахгүй бол сүүлдээ хүн бүр үрэгдэхэд хүрдэг тийм эд. Ардчилалын зарчмаа бариад шийдэх ёстой. Тэгэхийн тулд ардчилалын зарчим гэдэг юмаа ойлгох ёстой. Ардчилсан зарчимтай нийгэмд чөлөөт зарчимтай зах зээл үйлдчилдэг. Тэр олон тархи эргүүлсэн юмнууд чинь явж явж энэ дээрээ л буудаг ш дээ.

Малаа төр нь хамгаалчихдаг. Хүнээ болохоор утаатай хонхорт нь "үхэг" гээд хаячихдаг.

Засгийн бонд
1990 -ээд оноос хойш emerging market-д хөгжингүй орнуудаас оруулах хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ асар нэмэгдсэн. Өмнө нь хаалттай байсан Хятад, Орос мэтийн зах зээлүүд нээгдэж эхэлсэн. Хоёр өөр системийн хооронд явагдсан хөрөнгө оруулалтын дүнд эхлээд 1997 онд Азийн хямрал, 2007 онд Олон улсын эдийн засгийн хямралууд тус тус явагдсан.
Хандлага бол - хэрэв чи мөнгөтэй болоод дуртай бол дэлхийн бүх улс орон (Хойд Солонгосыг оруулаад) зах зээлд хөрөнгө оруулах боломж нээлттэй. Өөрөөр хэлбэл бүх зах зээлүүд тухайн улс бүрийн хуулиар гадаадын хөрөнгө оруулалтанд нээлттэй болсон. Мэдээж зарим жижиг сажиг хязгаарлалтууд бий.
2003 оноос эхлээд Монгол дараагийн аймаар frontier (Хамгийн сүүлчийн зах зээл гэсэн үг - Хятад ба Оросыг emerging market гэдэг бол Монголыг frontier зах гэж нэрлэнэ) зах зээл болох нь хөрөнгө оруулалтын пионеруудын хувьд тодорхой болсон. 1993 онд мөнгөгүй "амьтан" болж байхдаа гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа хэт чөлөөтэй болгож байснаа санагалзаж тухайн үед эрх барьж байсан хүмүүс яриад байдаг. 93 он бол 93 он, харин 03 он бол өөр.

2007 онд Худалдаа Хөгжлийн банк жилийн 8,75 хувийн хүүтэй анхны евро бонд (Америкаас өөр зах зээл дээр доллараар гаргасан бондыг ингэж нэрлэдэг) гаргаж дебют хийсэн. Энэ үед олон улсын зах зээл дээрээс мөнгө татахад хамгийн бага хүүтэй болсон үе байв. 2006 онд монголын засгийн газрын бондыг олон улсад гаргах асуудал эрчимтэй яригдаж байв. Энэ үед Монголын засгийн газрын бондын анхны гаргалтын эрхийг авчих санаатай олон улсын хөрөнгө оруулалтын банкны акулууд Улаанбаатараар эргэлдэж байсан цаг. Гэтэл Олон улсын валютын сан ба Дэлхийн банк эдийн засагч нараа Монголын засгийн газрыг бонд гаргахыг нь болиулахаар ятгах гэж илгээв. Төсвийн алдагдал хүлээх нь эдийн засгийн сөрөг үзүүлэлт юм гэнээ. Ямар эх үүсвэрээрээ эргүүлж бондын төлбөрөө төлөх юм бэ гэнээ.

1рт. Монгол улс ирээдүйд бондоо төлж чадахгүй гэдгийг тэд яаж мэдэв. Тэр эдийн засагч нар тийм л сүрхий прогноз хийгээд байдаг байсан юм бол яах гэж ОУВС, Дэлхийн банкинд хөгийн 50хан мянган долларын цалинтай ажил хийдэг юм?

2рт. Тэд нарт бол олон улсын эдийн засгийн лавлахад монголын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарах нь чухал болохоос биш Монгол хүн утаагүй орчин, тэгшхэн замтай газраар явах нь ердөө чухал биш. Ер нь бол 50 жилийн дараа Монгол хүн оршин байх эсэх нь ч хамаагүй. Ердөө л энэ ондоо эдийн засгийн үзүүлэлт гээд нэртэй хөгийн юмнуудыг эерэг гаргах нь чухал.

Үүнийг бүтээлийнхээ боол боллоо гэж нэрлэнэ. Хүн бүтээдэг болохоос биш бүтээл хүнийг тодорхойлодоггүй юм. Яг миний сайн бичлэг муу бичлэг гэж байхгүй гээд хэрүүл хийгээд байдаг шиг. One of the many гэж л байна уу гэхээс биш сайн бүтээл муу бүтээл гэж байхгүй.

Эдийн засгийн индикаторуудыг эдийн засгийн чадвах, боломж бололцоог төлөөлүүлж барагцаалан хэмжих гэж ашигладаг болохоос биш эдийн засгийн индикаторыг эерэг гаргах нь эдийн засагчийн зорилго юм гэж үү дээ?

Сайн эдийн засаг гэж юу юм бэ?
Баян чинээлэг ард иргэдтэй, нийгэмд хөрөнгө оруулалтыг төрөл бүрээр хийх чадвартай хүчирхэг санхүүтэй төртэй тийм нийгмийг сайн эдийн засагтай орон гэж хэлнэ. Цаашлаад ирээдүйд өрсөлдөх чадварыг нь бас ярьж болно.

Ирээдүйд тэрбум тэрбумаар нь ашиг оруулж ирэх дэд бүтцийг барьж байгуулахын тулд өнөөдөр хэдэн сая доллараар зам барьж болохгүй гэж үү дээ? Тэгвэл хэзээ ард иргэд баян болох юм бэ? Баян төр гэж ямар төр юм бэ? Төсвийн алдагдалгүй төр юм уу эсвэл асар их мөнгөн хөрөнгийг олон улсаас татаж бас төлөвлөсөн хугацаа болоход төлж чаддаг төр юм уу?

Би ингэж бүх эдийн засагч нар фундаментал асуулт тавьж байгаа юм. Надад үнэндээ эдийн засгийн түүх мүүхийн мэтгэлцээн үнэндээ сонин биш.

Эдийн засаг жил бүр эерэг үзүүлэлттэй гарах ёстой юм гэнээ. Замаа засч, эмнэлэг барьж, багш нарынхаа цалинг нэмэхийн тулд төсвийн алдагдал хүлээхгүй өөр яах юм. Төсөв ашигтай болох үе хүрэхэд Монголчууд бүгд өвчиндөө баригдсан, боловсролгүй гуйлгачид болсон байх биш үү. Тэгвэл хүн яах гэж урт хугацаатай байрны зээл авдаг юм. Мөнгөө хураасаар хураасаар үхэхдээ нэг арай гэж орон сууцанд ороод үхдэг тогтолцоо гэж үү дээ. Ирээдүйд олох орлогоо өнөөдөр хямдруулан (discount) хэрэглэх нь орчин үеийн эдийн засгийн гайхамшиг биш гэж үү дээ.

Тэрэнтэй адил ирээдүйд "чулуу" болох байгалийн баялагаас олох орлогыг өнөөдөр зээлж аваад хэрэглэж ард түмнээ өвчнөөс салгаж, боловсролтой сайхан орчинд амьдруулах нь төрийн эрхэм зорилго бизээ. Үүнийг хийж чадахгүй төрийг мунхаг төр гэж нэрлэе.


Хэрэв
Хэрэв бид бонд гаргасан бол.... Үүнийг алдагдсан боломж буюу opportunity missed/cost гэж нэрлэдэг.
1. Хэрэв бид 2006 онд 1,0 тэрбум долларын бонд (Ийм бондыг миний тухайн үед тооцож байснаар 7,5 хувь дээр 5 жилийн хугацаатай гаргаж чадах байлаа) гаргаад орж ирсэн тэрбум доллараа үрэлгүй дарчихсан байсан бол бид 2008 онд дэлхийд эхний 5-д ордог Олон улсын хөрөнгө оруулалтын банкны хяналтын багцыг худалдаж аваад Сангийн сайдаа ТУЗ-ийн даргаар нь тавих байлаа. Тэр үед олон улсын захаас хөрөнгө татах, хөрөнгийн захыг хөгжүүлэх энэ тэр гээд "асар ахисан төвшний" ярианууд хүүхдийн тоглоом болох байлаа.
2. Бид хэрэв тэр мөнгөөр их бүтээн байгуулалтыг хийсэн байсан бол өнөөдөр Улаанбаатар хот утаагүй, Монголын төр 1.5 сая иргэнээ уушигний хорт хавдрын эрсдэл, цус харвалт, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх байлаа.

Их хямралын үеэр Америкийн сангийн сайд Хятадруу, Английн ерөнхий сайд Саудын Арави руу явсан. Яах гэж? Оруулсан мөнгөө битгий татаачээ гэж. Юунд оруулсан мөнгөө? Засгийн газрын бондыг нь худалдан авсан мөнгө шүү дээ. Америкийн бондын өр хэдэн триллион доллараар тоологддог. Тэгээд хэн хамгийн том эдийн засагтай нь юм бэ дээ.

Хүнлэг шийдвэр
Би хэдэн жилийн өмнө гудамжаар алхаж байтал нэг настай Америк эмэгтэй зам асуув. Би тэр чигт нь явж байсан тул зам нийлж алхасан юм. Замдаа мань хүний Монголд юу хийж байгааг сонирхотол харин Монголын өв уламжлалыг хадгалах төсөл гэж хэлдэг байгаа. Мань хүн дэлхий даяар өв уламжлалаа алдаж "орчин үед" шилжсэн харин Монголын ард түмэн онгон зэрлэг байгаа тул тэрнийг нь хадгалах гэж байгаа юм байхаа. Би хариуд нь миний мөрөөдөл бол өнөөдрийн монголын малчин хэдэн жилийн дараа хамгийн сүүлийн үеийн порш унаж Нью Йоркийнх шиг гудамжаар (Нью Йорк тийм гоё биш л дээ) давхиасай гэж боддог гэв. Мань хүн ч надтай овоо маргасан. Би харин фундаментал асуулт тавьсан юм. Монголын малчин порш унах эрхийг та яагаад хааж байгаа юм бэ, Монголын малчинд хэрэв сонголт өгвөл мань хүн алийг нь сонгох юм бэ? гэж асуусан. Хариулт маш тодорхой байсан тул мань хүн юу ч хэлж чадаагүй. Би тэрнийг удалгүй буцсан байх гэж бодсон.

Өөрчлөгдөж чадаагүй нь, орчин нөхцлөө зөв мэдэрч зөв байрлалаа эзэлж чадаагүй үндэстэн мөхдөг жамтай. Мөхсөөр ч ирсэн.
Хэдэн мянган жил мал дагаж ам тосдлоо. Одоо харин цаашид үгүй болжээ. Цөөхөн хүн амтай боловч бүтээмж муу байгаагаас жил дарааллан байнга хохирол амсч байна. Хүн амны дийлэнх нь улаанбаатар хотод байх боловч мал 47 сая хүрснээс болж хэзээ махны үнэ буурлаа? Хэзээ манай малын бүтээгдэхүүний экспортын орлого овоож оцойтол нэмэгдсэн юм. Ноолуурын үйлдвэрлэл сэхсэн билүү? Системийн бүтээмж, үр өгөөжтэй байдал доройтжээ. Өдөр тутам өөрчлөгдөж, технологид баримжаалсан хөгжиж байгаа дэлхий ертөнцийн хандлагад нийцэхгүй болсон байна.

Хүн төрлөхтөнд оюуны таашаал илүү хэрэгтэй болсон байна. Уулын мухарт мал хариулж явахаас илүүтэйгээр оюун ухаанаа уралдуулж, бүтээл гаргаж амьдрах нь орчин үед илүү чухал болжээ.

Малын тоог цөөрүүлэлгүйгээр мануфакторинг байдлаас индастри төлөвт шилжих боломж бий.

Мөрийтэй тоглоом
Шар толгойтой болгон ухаантай, Монгол бол тэнэг юм биз дээ.
Хэдхэн сарын өмнө би эдийн засгийн дугуй ширээний уулзалтанд оролцов. Энд олон улсын мундагуудын Монгол дахь суурин төлөөлөгч нар байлцлаа. Монголын эдийн засгийн талаар Монголын эдийн засагч нарт (including me) лекцэдсэний эцэст ашгүй асуулт хариултын үедээ орлоо.
Би асууя гэж бодож байсан зүйлээ асуулаа.
Бидний нөхдүүд 2005 оноос эхлэн Монгол улсын зэсийн олборлолтыг олон улсын зах зээл дээрх ханшийн эрсдлээс хамгаалах алхам хийлгэх гэж элдэв арга хэрэглэсэн билээ. Бид "дундаас" нь мөнгө унагах гээгүй юм шүү. Бид зүгээр л сангийн яам эсвэл эрдэнэт үйлдвэр өөрсдөө үүнийг хийгээсэй л гэж элдэв судлагааны бүтээл сараачиж ийш тийш нь шидсэн хэрэг. Энэ тал дээр нөгөө мундаг зөвлөхүүд таг чиг байдагт би их гайхдаг байсан юм. Угтаа бидний зөвлөсний дагуу 2008 оны 2 сард зэсийн бүтээгдэхүүнээ эрсдлээс хамгаалах хэлцэл хийсэн бол 10 сая долларын зардал гаргаад 200 гаруй сая доллар алдахаас сэргийлж чадах байлаа шүү дээ. Тэгсэн бол бид нар 2009 онд хичнээн км зам, эмнэлэгийн тоног төхөөрөмж, багш нарын цалин you name it хийх байлаа.
За тэгээд асууваа.

-Яагаад та нар олон улсад Монголоос бусад бүх хүн хэрэглэдэг эрсдлээс хамгаалах хэрэгслүүдийг хэрэглэ гэж манай засгийн газарт зөвлөдөггүй юм бэ?

Тэгсэн нэг байгууллагын суурин төлөөлөгч нь би хариулахаа болъё гээд нөгөө байгууллагын төлөөлөл ахлах эдийн засагчид микрофон шилжүүлэв.

- Эрсдлээс хамгаалах хэрэгслүүд бол аюултай. Хамаагүй хэрэглэж болохгүй.
-- Уучлаарай, та баримттай ярих хэрэгтэй. Зүгээр л аюултай гэж та хэлсэнээр аюултай болчихдоггүй. Ашигтай хэрэглэж байгаа маш олон жишээг би таньд хэлж чадна.
Бид хэрэв 2008 онд хэрэглэсэн бол 10хан сая долларын зардлаар 200 сая доллар хэмнэж чадах байсан шүү дээ.
- Ард түмний мөнгөөр мөрийтэй тоглож болохгүй.
-- Та даатгалын бизнесийн суурь зарчмыг үгүйсгэж байна уу? Энэ эрсдлээс хамгаалах хэрэгслүүд бол угтаа даатгалын бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр та машинаа даатгуулж байгаа хүн бол мөрийтэй тоглож байгаа хүнтэй адилхан гэж хэлэх гээд байна уу.
- Уучлаарай, асуулт хариулт дууслаа, баяртай...

Ингээд л босоод гараад явцгаалаа даа. Хамгийн аймшигтай нь эдийн засгийн суурь мэдлэггүй, ярьж байгаа зүйлээ ойлгодоггүй зарим хүмүүс үндэстэн дамнасан, олон улсын онцгой статустай байгууллагыг төлөөлж манай засгийн газарт зөвлөгөө өгөөд явж байгаад учир байна. Сайн зөвлөхүүд байнаа. Мэдлэгтэй, мундаг, Монголчуудад тусалчихая гэсэн сэтгэлтэй зөвлөхүүд байна. Тэдний хажуугаар саар нөхдүүд маш их байгааг бид анхаарч байх хэрэгтэй юм даа.

Таны эрхээр миний эрх хязгаарлагдана

Монгол хүн дуртай газраа амьдрах эрхтэй гэнээ.

Тэгвэл үндсэн хуулиас....
Монгол хүн
2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;
З. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.

Аягүй тодорхой. Би энэ хөндийд амьдарч байсан. Нэмж ирсэн найзууд утаа гаргаж болохгүй. Утаа гаргахаас өөр аргагүй бол 50 кмийн зайд очиж тэрнийгээ гарга. Яагаад гэвэл би амьд явах эрхтэй, харин таны дуртай газраа амьдрах эрх тань миний эрүүл орчинд амьдрах эрхээр хязгаарлагдана.

G хорооллын найзуудыг буруутгах аргагүй. Бид бол нэг бүхэл. Харин planning хийж дэд бүтцээ сунгаагүй удирдлагууд буруутай.

Одоо төрийн шатанд нэг дилемма байна. Шийдвэр гаргадаггүй. Шийдвэр гаргасан хүн буруутдаг, харин шийдвэр гаргаагүй хүн буруутддаггүй. Та яагаад шийдвэр гаргаагүй юм бэ гэж шүүдэг хууль байхгүй. Тийм учраас шийдвэр гаргадаггүй.
Бидэнд хүнлэг шийдвэр хэрэгтэй байна. Хүмүүсийн төлөө шийдвэр гаргадаг хүн хэрэгтэй байгаа юм. Бидэнд хүмүүсийн төлөө сайн сайхан шийдвэр гаргаж тэрнээсээ кайф авч амьдардаг элитүүд хэрэгтэй байна.

Харин малаа чихмэл хийгээд, малчнаа Мадам Тюсе-ийн музейд захиалж лаваар хийлгээд үндэсний музейдээ тавих нь зөв.

Лав барималын эзэн "нууц ноёнтон" харин орчин үеийн технологи эзэмшээд улс орны өрсөлдөх чадварт хувь нэмрээ оруулж эхлэх нь зүйтэй. Малыг харин автоматжсан, гадаа шуурга болж байхад дотор дүнсийж байдаг фермд шилжүүлэх нь зөв.

Малчин порш унах эрхтэй шүү!

10 comments:

Zolboo said...

Great post! Erdenet metiin tom ulsiin uildveruud derivatives yagaad ashigladaggui talaar bi ch gesen gaihdag yum. Magadgui sanhuugiin talaar medleg dutuu baidag biz de; derivatives baitugai engiin valuation-ii talaar manai neg ch ih deed surguulid hicheeli zaadaggui gej sonsson yum bn. Broker dealeriin kompanid gehed brokeruud ni PE ratio, Price to Book ratio medehgui baih jisheetei. Hurungiin birjiin zahiral ni gehed sanhuu ediin zasgiin talaar yamarch medleggui nuhur suuj bgaa shu de. Uls turiin tomilgoogoor ochidog ulsyn uildveriin udirdlagyn huvid bol bas l yalgaagui, darga nart sain dolignoj chaddag, mun uuriin namdaa sain hayalga ugch chaddag nuhduud l baigaa. Ene buhen uurchlugdhud bas hugatsaa shaardagdana, magadgui 10-15 jil. Medlegtei, bolovsroltoi zaluuchuud gadaadad beltgegdej baina, toglolt dunguj ehelj bn.

Anonymous said...

yer ni bol ni mash unen yum bn, bi "John Perkins - Confessions of an Economic Hitman" gej nomiig unshij bgaan ene nomon deer yag ene bichleg deer garsan Olon ulsiin valyutiin sangiin nohduud aa bas nogoo delhiin bank enee teree garuudtai hamtran ajillaj bsan John Perkins ooriin amidraliinhaa talaar bichsen nom blee. gadaadiin neg mundag nohor olon yum yariad bdag yer ni bol hatuuhan helehed tagnuul, "Honinii aris nomorson chono" gej manaihan heldeg dee. iim humuus doroi buurai uls ornuudiin ediin zasgiiig sohruulj tsaashid oorsdiin erh medlee togdooodg yum bn l daa "Kolonichiloliin shine helber". Odoo gadaadiin zeel, tuslamj, tosol bugdiig ni gadnii company huvi hun heregjuuldeg tegeed humuus tusalsan nertei oorsdiin mongoo butsaagaad avaad yavchihdag. Nogoo uls ni duuren orond barigdsan amitan boldog. Bichleg deer bsan ter gadaadiin ediin zasagch nartai hiisen uulzalt yag ene buhniig batalj bn l daa. tsaashid ene sedveer yum bicheerei gej husii. amjilt.

Anonymous said...

Nice article. Bid IFC, WB ed naraas sonsoh yum aa avaad, hamtrah yumandaa hamtraad yavah heregtei. Ted bol burhan bish gedgiig sanaj l b aih ni zuitei.

Sanhuugiin zah zeel uusguuriin huvid, turiin baiguullaguud bolon companiud derivatives heregleh huuliin zuvshuurul baikhgui. Derivatives could be winner, insurance, protection or whatever you name and also can be your suicide pill.
Mongol ulsiin ediin zasgiin hemjeend hunguhun hereglevel uul ni ediin zasag neleed togtvortoi bailgaj boloh l yum. Financial sector legal frame work is not ready for serious financial business. We have to do a lot guys.

MJ said...

Дажгуй нийтлэл болсон байна, их сонирхолтой байлаа уншихад. Миний эрх таны эрхээр хязгаарлагдана гэсэн хэсэг үнэхээр зөв бичжээ. Хун дуртай газраа очиж амидрах эрхтэй боловч оршин буй газартаа ямарваа хохирлийг эрүүл мэнд байгали эргэн тойронд тарих эрxгүй. Яг энэ заалтийг ашиглан хот руу орж ирж байгаа малчдийн нүүдлийг тур зууртаа ч боловч зогсоож болмоор санагдлаа. Өөрөө энэхүү санааг гаргасан болтой. Гэхдээ малчидийг огт хайхралгуй орхино гэсэн уг биш юм.

fassn said...

Nice blog baina.tnx. Niitlelyydee togtmol bicheeree... :-)

Azaa said...

Sanal negtei bna. IMF, ADB, WB iin economistuud Mongold sonin shaardlaguud tavidag ni olon udaa MOngoliin ediin zasagt saad hiij bsaniigni tsag hugatsaa haruulsanshuudee. Manai Sangiin saiduud ue ueeree tednii amiig harj ugeerni barag 20 jil yavlaa gej helhed arai hatuudaj magad. Yalanguiya iim tsag ued heruul uruul bolood bga projectuudaa zorigtoi hiij munguu bosogomoor sanagdnam. Heterhii udaan bgag hun bur helj bna. Nuguu nuhiin dootohiig harj uneg turj uhev gedeg shig yasanch udaan metgeltzej margalddagiinbede ene VIP76. Deerni bas Guitsetgeh udirdlaga buyu Zasgiin gazar ni 100% shiidver gargah erhni baihgui bolhoor nuguu 76giinhaa amiiig haraad suuchihiin. 76 bol 2 huvaagdchaadl byaluugaa hen ni ih baga avhaa bodood bhaar nuguu bodlogo shiidverni 80 jiliin daraa garch bnshte. Tegheer tegeel nuguu zasaglal ene ter geed yariad bgaa zuiluudee oilgomjtoi hurdan bhaarl zohitsuulah heregtei bgan. Erhiigni uguud chadahgui bol nyaslaad chaddagiigni gargadag l bmaar bhiin uugni...........

javkhaa said...

Санал нэг байна.

2 асуулт байна. Магадгүй энэ сэдвийн зорилготой нийцэхгүй байж магадгүй. Гэхдээ л хариулвал илүү тодорхой болох байх.

1. Монголын малчид Прощ унах ёстой. Маргаангүй. Гэхдээ МАА-н салбарыг зөвхөн эдийн засгийн утгаар биш стратегийн салбар гэдгийг яаж тусгах хэрэгтэй вэ?

2. Монголын засгийн газарт индастр хэлбэрт шилжсэн МАА-д татаас өгөх боломж хэр бол?

Anonymous said...

maliin business-n sector gej yu baidag yum be, mal amitad hoorondoo business hiideg sector yumuu l gej oilgogdohoor ner tomieo baina

Anonymous said...

Bidnii erhiig booj baina geed irgedee hot ruu gaa orj irehiig horiglodog uls ene buurunhii bumburtsugiin haanaas ch ereed olohgui baih shuu. Olon ulsiin baidal meddeg humuus medej baigaa bailgui dee eniig. Utaa gargadag yumiig horigloh tuhai yarij baigaa bol ene ih mashin tereg unasan humuus ch bas bolih heregtei. Nuhud uursduu buun utaa savsuulan davhij baij nuguu muu haltar hediinhee ovoohoig bas ad uzeestei ai. Nuuj iregsdees huraamj avah estoi gej yarihiin orond niitiin teevree yaj hugjuulehuu, barilgajuulaltiig herhen hiihuu, uneheer zarim irged ulamjlalt gertee amidrana gevel n utaa baga gargah tulsh yu baihav geh metiin gargalgaanuudiig bodoh heregteishtee. Tegeed l chamaas bolloo ternees l bolloo geed heden bie ruugee muugaa chihsen, diilsen deldiisen dee gegcheer baih yum.

Anonymous said...

aan bas deed tald baiga Javkhaa gedeg hunii comment ih zuv sanagdlaa. Uneheer mongol mal aj ahuin oron yum bol /uul uurhainh bolchihson yumuu?/strategy-n chuhal sector gedgeeree jaahan iluu anhaarahad bolohgui zuil baihgui shuu dee. Ugaasaa bid nar malaas uur uildverlej baigaa buteegdhuun yu baigaa yum be, ter gaihuulaad baidag gants brand maani boloh nooluur ch malaas ehtei. Ene salbar dampuurval dagaad olon yum dampuurch mahchin mongolchuud hool hunsgui boloh n todorhoi. Ternees bish teer zeluud tald heden malaa hariulj yavaa Bat, Dorj bidend hamaagui gej helj bolno l doo. Gehdee hun uur hunii sain saihnii tuluu yum hiih estoi geed tunhaglaad baidag zaluuchuud yagaad iim amia bodson yum yas yuman deeree yaritsgaaj baina ve.za za hun hunii bodol uur biz dee gej.