Monday, January 25, 2010

Музейд тавь

Өчигдөр бид малын бизнесийн секторын ирээдүйн талаар "тархины шуурга" хийв. Ямартай ч хувийн малд улсаас мөнгө өгөх нь зарчмын хувьд буруу нь ойлгомжтой. Банк байсаар байхад хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хийж алдсан хүнд мөнгийг нь улс (бусад ард түмэн) эсвэл хувьцаа авсан хойно банк нь дампуурсан иргэдэд улс бас л мөнгө өгөхтэй ижил зүйл. Тэгвэл би хэрэв техникийн захаас санаандгүй эвдэрхий машин авчихсан бол бас улсаар төлүүлье л дээ. Ер нь одоо цас мөс халтиргаа гээд машиныг бас улсын хамгаалалтанд авах нь зүйтэй ч юм шиг.

Нэг алдаж гишгэхээр бас л мянга алдаж гишгэж байгаа биз. Зарчимгүй болохоор ингэдэг юм. Зарчим гэдэг чинь ойлгоход хэцүү ч дагахгүй бол сүүлдээ хүн бүр үрэгдэхэд хүрдэг тийм эд. Ардчилалын зарчмаа бариад шийдэх ёстой. Тэгэхийн тулд ардчилалын зарчим гэдэг юмаа ойлгох ёстой. Ардчилсан зарчимтай нийгэмд чөлөөт зарчимтай зах зээл үйлдчилдэг. Тэр олон тархи эргүүлсэн юмнууд чинь явж явж энэ дээрээ л буудаг ш дээ.

Малаа төр нь хамгаалчихдаг. Хүнээ болохоор утаатай хонхорт нь "үхэг" гээд хаячихдаг.

Засгийн бонд
1990 -ээд оноос хойш emerging market-д хөгжингүй орнуудаас оруулах хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ асар нэмэгдсэн. Өмнө нь хаалттай байсан Хятад, Орос мэтийн зах зээлүүд нээгдэж эхэлсэн. Хоёр өөр системийн хооронд явагдсан хөрөнгө оруулалтын дүнд эхлээд 1997 онд Азийн хямрал, 2007 онд Олон улсын эдийн засгийн хямралууд тус тус явагдсан.
Хандлага бол - хэрэв чи мөнгөтэй болоод дуртай бол дэлхийн бүх улс орон (Хойд Солонгосыг оруулаад) зах зээлд хөрөнгө оруулах боломж нээлттэй. Өөрөөр хэлбэл бүх зах зээлүүд тухайн улс бүрийн хуулиар гадаадын хөрөнгө оруулалтанд нээлттэй болсон. Мэдээж зарим жижиг сажиг хязгаарлалтууд бий.
2003 оноос эхлээд Монгол дараагийн аймаар frontier (Хамгийн сүүлчийн зах зээл гэсэн үг - Хятад ба Оросыг emerging market гэдэг бол Монголыг frontier зах гэж нэрлэнэ) зах зээл болох нь хөрөнгө оруулалтын пионеруудын хувьд тодорхой болсон. 1993 онд мөнгөгүй "амьтан" болж байхдаа гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа хэт чөлөөтэй болгож байснаа санагалзаж тухайн үед эрх барьж байсан хүмүүс яриад байдаг. 93 он бол 93 он, харин 03 он бол өөр.

2007 онд Худалдаа Хөгжлийн банк жилийн 8,75 хувийн хүүтэй анхны евро бонд (Америкаас өөр зах зээл дээр доллараар гаргасан бондыг ингэж нэрлэдэг) гаргаж дебют хийсэн. Энэ үед олон улсын зах зээл дээрээс мөнгө татахад хамгийн бага хүүтэй болсон үе байв. 2006 онд монголын засгийн газрын бондыг олон улсад гаргах асуудал эрчимтэй яригдаж байв. Энэ үед Монголын засгийн газрын бондын анхны гаргалтын эрхийг авчих санаатай олон улсын хөрөнгө оруулалтын банкны акулууд Улаанбаатараар эргэлдэж байсан цаг. Гэтэл Олон улсын валютын сан ба Дэлхийн банк эдийн засагч нараа Монголын засгийн газрыг бонд гаргахыг нь болиулахаар ятгах гэж илгээв. Төсвийн алдагдал хүлээх нь эдийн засгийн сөрөг үзүүлэлт юм гэнээ. Ямар эх үүсвэрээрээ эргүүлж бондын төлбөрөө төлөх юм бэ гэнээ.

1рт. Монгол улс ирээдүйд бондоо төлж чадахгүй гэдгийг тэд яаж мэдэв. Тэр эдийн засагч нар тийм л сүрхий прогноз хийгээд байдаг байсан юм бол яах гэж ОУВС, Дэлхийн банкинд хөгийн 50хан мянган долларын цалинтай ажил хийдэг юм?

2рт. Тэд нарт бол олон улсын эдийн засгийн лавлахад монголын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарах нь чухал болохоос биш Монгол хүн утаагүй орчин, тэгшхэн замтай газраар явах нь ердөө чухал биш. Ер нь бол 50 жилийн дараа Монгол хүн оршин байх эсэх нь ч хамаагүй. Ердөө л энэ ондоо эдийн засгийн үзүүлэлт гээд нэртэй хөгийн юмнуудыг эерэг гаргах нь чухал.

Үүнийг бүтээлийнхээ боол боллоо гэж нэрлэнэ. Хүн бүтээдэг болохоос биш бүтээл хүнийг тодорхойлодоггүй юм. Яг миний сайн бичлэг муу бичлэг гэж байхгүй гээд хэрүүл хийгээд байдаг шиг. One of the many гэж л байна уу гэхээс биш сайн бүтээл муу бүтээл гэж байхгүй.

Эдийн засгийн индикаторуудыг эдийн засгийн чадвах, боломж бололцоог төлөөлүүлж барагцаалан хэмжих гэж ашигладаг болохоос биш эдийн засгийн индикаторыг эерэг гаргах нь эдийн засагчийн зорилго юм гэж үү дээ?

Сайн эдийн засаг гэж юу юм бэ?
Баян чинээлэг ард иргэдтэй, нийгэмд хөрөнгө оруулалтыг төрөл бүрээр хийх чадвартай хүчирхэг санхүүтэй төртэй тийм нийгмийг сайн эдийн засагтай орон гэж хэлнэ. Цаашлаад ирээдүйд өрсөлдөх чадварыг нь бас ярьж болно.

Ирээдүйд тэрбум тэрбумаар нь ашиг оруулж ирэх дэд бүтцийг барьж байгуулахын тулд өнөөдөр хэдэн сая доллараар зам барьж болохгүй гэж үү дээ? Тэгвэл хэзээ ард иргэд баян болох юм бэ? Баян төр гэж ямар төр юм бэ? Төсвийн алдагдалгүй төр юм уу эсвэл асар их мөнгөн хөрөнгийг олон улсаас татаж бас төлөвлөсөн хугацаа болоход төлж чаддаг төр юм уу?

Би ингэж бүх эдийн засагч нар фундаментал асуулт тавьж байгаа юм. Надад үнэндээ эдийн засгийн түүх мүүхийн мэтгэлцээн үнэндээ сонин биш.

Эдийн засаг жил бүр эерэг үзүүлэлттэй гарах ёстой юм гэнээ. Замаа засч, эмнэлэг барьж, багш нарынхаа цалинг нэмэхийн тулд төсвийн алдагдал хүлээхгүй өөр яах юм. Төсөв ашигтай болох үе хүрэхэд Монголчууд бүгд өвчиндөө баригдсан, боловсролгүй гуйлгачид болсон байх биш үү. Тэгвэл хүн яах гэж урт хугацаатай байрны зээл авдаг юм. Мөнгөө хураасаар хураасаар үхэхдээ нэг арай гэж орон сууцанд ороод үхдэг тогтолцоо гэж үү дээ. Ирээдүйд олох орлогоо өнөөдөр хямдруулан (discount) хэрэглэх нь орчин үеийн эдийн засгийн гайхамшиг биш гэж үү дээ.

Тэрэнтэй адил ирээдүйд "чулуу" болох байгалийн баялагаас олох орлогыг өнөөдөр зээлж аваад хэрэглэж ард түмнээ өвчнөөс салгаж, боловсролтой сайхан орчинд амьдруулах нь төрийн эрхэм зорилго бизээ. Үүнийг хийж чадахгүй төрийг мунхаг төр гэж нэрлэе.


Хэрэв
Хэрэв бид бонд гаргасан бол.... Үүнийг алдагдсан боломж буюу opportunity missed/cost гэж нэрлэдэг.
1. Хэрэв бид 2006 онд 1,0 тэрбум долларын бонд (Ийм бондыг миний тухайн үед тооцож байснаар 7,5 хувь дээр 5 жилийн хугацаатай гаргаж чадах байлаа) гаргаад орж ирсэн тэрбум доллараа үрэлгүй дарчихсан байсан бол бид 2008 онд дэлхийд эхний 5-д ордог Олон улсын хөрөнгө оруулалтын банкны хяналтын багцыг худалдаж аваад Сангийн сайдаа ТУЗ-ийн даргаар нь тавих байлаа. Тэр үед олон улсын захаас хөрөнгө татах, хөрөнгийн захыг хөгжүүлэх энэ тэр гээд "асар ахисан төвшний" ярианууд хүүхдийн тоглоом болох байлаа.
2. Бид хэрэв тэр мөнгөөр их бүтээн байгуулалтыг хийсэн байсан бол өнөөдөр Улаанбаатар хот утаагүй, Монголын төр 1.5 сая иргэнээ уушигний хорт хавдрын эрсдэл, цус харвалт, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх байлаа.

Их хямралын үеэр Америкийн сангийн сайд Хятадруу, Английн ерөнхий сайд Саудын Арави руу явсан. Яах гэж? Оруулсан мөнгөө битгий татаачээ гэж. Юунд оруулсан мөнгөө? Засгийн газрын бондыг нь худалдан авсан мөнгө шүү дээ. Америкийн бондын өр хэдэн триллион доллараар тоологддог. Тэгээд хэн хамгийн том эдийн засагтай нь юм бэ дээ.

Хүнлэг шийдвэр
Би хэдэн жилийн өмнө гудамжаар алхаж байтал нэг настай Америк эмэгтэй зам асуув. Би тэр чигт нь явж байсан тул зам нийлж алхасан юм. Замдаа мань хүний Монголд юу хийж байгааг сонирхотол харин Монголын өв уламжлалыг хадгалах төсөл гэж хэлдэг байгаа. Мань хүн дэлхий даяар өв уламжлалаа алдаж "орчин үед" шилжсэн харин Монголын ард түмэн онгон зэрлэг байгаа тул тэрнийг нь хадгалах гэж байгаа юм байхаа. Би хариуд нь миний мөрөөдөл бол өнөөдрийн монголын малчин хэдэн жилийн дараа хамгийн сүүлийн үеийн порш унаж Нью Йоркийнх шиг гудамжаар (Нью Йорк тийм гоё биш л дээ) давхиасай гэж боддог гэв. Мань хүн ч надтай овоо маргасан. Би харин фундаментал асуулт тавьсан юм. Монголын малчин порш унах эрхийг та яагаад хааж байгаа юм бэ, Монголын малчинд хэрэв сонголт өгвөл мань хүн алийг нь сонгох юм бэ? гэж асуусан. Хариулт маш тодорхой байсан тул мань хүн юу ч хэлж чадаагүй. Би тэрнийг удалгүй буцсан байх гэж бодсон.

Өөрчлөгдөж чадаагүй нь, орчин нөхцлөө зөв мэдэрч зөв байрлалаа эзэлж чадаагүй үндэстэн мөхдөг жамтай. Мөхсөөр ч ирсэн.
Хэдэн мянган жил мал дагаж ам тосдлоо. Одоо харин цаашид үгүй болжээ. Цөөхөн хүн амтай боловч бүтээмж муу байгаагаас жил дарааллан байнга хохирол амсч байна. Хүн амны дийлэнх нь улаанбаатар хотод байх боловч мал 47 сая хүрснээс болж хэзээ махны үнэ буурлаа? Хэзээ манай малын бүтээгдэхүүний экспортын орлого овоож оцойтол нэмэгдсэн юм. Ноолуурын үйлдвэрлэл сэхсэн билүү? Системийн бүтээмж, үр өгөөжтэй байдал доройтжээ. Өдөр тутам өөрчлөгдөж, технологид баримжаалсан хөгжиж байгаа дэлхий ертөнцийн хандлагад нийцэхгүй болсон байна.

Хүн төрлөхтөнд оюуны таашаал илүү хэрэгтэй болсон байна. Уулын мухарт мал хариулж явахаас илүүтэйгээр оюун ухаанаа уралдуулж, бүтээл гаргаж амьдрах нь орчин үед илүү чухал болжээ.

Малын тоог цөөрүүлэлгүйгээр мануфакторинг байдлаас индастри төлөвт шилжих боломж бий.

Мөрийтэй тоглоом
Шар толгойтой болгон ухаантай, Монгол бол тэнэг юм биз дээ.
Хэдхэн сарын өмнө би эдийн засгийн дугуй ширээний уулзалтанд оролцов. Энд олон улсын мундагуудын Монгол дахь суурин төлөөлөгч нар байлцлаа. Монголын эдийн засгийн талаар Монголын эдийн засагч нарт (including me) лекцэдсэний эцэст ашгүй асуулт хариултын үедээ орлоо.
Би асууя гэж бодож байсан зүйлээ асуулаа.
Бидний нөхдүүд 2005 оноос эхлэн Монгол улсын зэсийн олборлолтыг олон улсын зах зээл дээрх ханшийн эрсдлээс хамгаалах алхам хийлгэх гэж элдэв арга хэрэглэсэн билээ. Бид "дундаас" нь мөнгө унагах гээгүй юм шүү. Бид зүгээр л сангийн яам эсвэл эрдэнэт үйлдвэр өөрсдөө үүнийг хийгээсэй л гэж элдэв судлагааны бүтээл сараачиж ийш тийш нь шидсэн хэрэг. Энэ тал дээр нөгөө мундаг зөвлөхүүд таг чиг байдагт би их гайхдаг байсан юм. Угтаа бидний зөвлөсний дагуу 2008 оны 2 сард зэсийн бүтээгдэхүүнээ эрсдлээс хамгаалах хэлцэл хийсэн бол 10 сая долларын зардал гаргаад 200 гаруй сая доллар алдахаас сэргийлж чадах байлаа шүү дээ. Тэгсэн бол бид нар 2009 онд хичнээн км зам, эмнэлэгийн тоног төхөөрөмж, багш нарын цалин you name it хийх байлаа.
За тэгээд асууваа.

-Яагаад та нар олон улсад Монголоос бусад бүх хүн хэрэглэдэг эрсдлээс хамгаалах хэрэгслүүдийг хэрэглэ гэж манай засгийн газарт зөвлөдөггүй юм бэ?

Тэгсэн нэг байгууллагын суурин төлөөлөгч нь би хариулахаа болъё гээд нөгөө байгууллагын төлөөлөл ахлах эдийн засагчид микрофон шилжүүлэв.

- Эрсдлээс хамгаалах хэрэгслүүд бол аюултай. Хамаагүй хэрэглэж болохгүй.
-- Уучлаарай, та баримттай ярих хэрэгтэй. Зүгээр л аюултай гэж та хэлсэнээр аюултай болчихдоггүй. Ашигтай хэрэглэж байгаа маш олон жишээг би таньд хэлж чадна.
Бид хэрэв 2008 онд хэрэглэсэн бол 10хан сая долларын зардлаар 200 сая доллар хэмнэж чадах байсан шүү дээ.
- Ард түмний мөнгөөр мөрийтэй тоглож болохгүй.
-- Та даатгалын бизнесийн суурь зарчмыг үгүйсгэж байна уу? Энэ эрсдлээс хамгаалах хэрэгслүүд бол угтаа даатгалын бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр та машинаа даатгуулж байгаа хүн бол мөрийтэй тоглож байгаа хүнтэй адилхан гэж хэлэх гээд байна уу.
- Уучлаарай, асуулт хариулт дууслаа, баяртай...

Ингээд л босоод гараад явцгаалаа даа. Хамгийн аймшигтай нь эдийн засгийн суурь мэдлэггүй, ярьж байгаа зүйлээ ойлгодоггүй зарим хүмүүс үндэстэн дамнасан, олон улсын онцгой статустай байгууллагыг төлөөлж манай засгийн газарт зөвлөгөө өгөөд явж байгаад учир байна. Сайн зөвлөхүүд байнаа. Мэдлэгтэй, мундаг, Монголчуудад тусалчихая гэсэн сэтгэлтэй зөвлөхүүд байна. Тэдний хажуугаар саар нөхдүүд маш их байгааг бид анхаарч байх хэрэгтэй юм даа.

Таны эрхээр миний эрх хязгаарлагдана

Монгол хүн дуртай газраа амьдрах эрхтэй гэнээ.

Тэгвэл үндсэн хуулиас....
Монгол хүн
2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;
З. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.

Аягүй тодорхой. Би энэ хөндийд амьдарч байсан. Нэмж ирсэн найзууд утаа гаргаж болохгүй. Утаа гаргахаас өөр аргагүй бол 50 кмийн зайд очиж тэрнийгээ гарга. Яагаад гэвэл би амьд явах эрхтэй, харин таны дуртай газраа амьдрах эрх тань миний эрүүл орчинд амьдрах эрхээр хязгаарлагдана.

G хорооллын найзуудыг буруутгах аргагүй. Бид бол нэг бүхэл. Харин planning хийж дэд бүтцээ сунгаагүй удирдлагууд буруутай.

Одоо төрийн шатанд нэг дилемма байна. Шийдвэр гаргадаггүй. Шийдвэр гаргасан хүн буруутдаг, харин шийдвэр гаргаагүй хүн буруутддаггүй. Та яагаад шийдвэр гаргаагүй юм бэ гэж шүүдэг хууль байхгүй. Тийм учраас шийдвэр гаргадаггүй.
Бидэнд хүнлэг шийдвэр хэрэгтэй байна. Хүмүүсийн төлөө шийдвэр гаргадаг хүн хэрэгтэй байгаа юм. Бидэнд хүмүүсийн төлөө сайн сайхан шийдвэр гаргаж тэрнээсээ кайф авч амьдардаг элитүүд хэрэгтэй байна.

Харин малаа чихмэл хийгээд, малчнаа Мадам Тюсе-ийн музейд захиалж лаваар хийлгээд үндэсний музейдээ тавих нь зөв.

Лав барималын эзэн "нууц ноёнтон" харин орчин үеийн технологи эзэмшээд улс орны өрсөлдөх чадварт хувь нэмрээ оруулж эхлэх нь зүйтэй. Малыг харин автоматжсан, гадаа шуурга болж байхад дотор дүнсийж байдаг фермд шилжүүлэх нь зөв.

Малчин порш унах эрхтэй шүү!

Monday, January 18, 2010

Өөртөө итгэлгүйн гай

Өөртөө итгэдэггүй хүн бусдад итгэдэггүй.
Өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрлаж мэдэхгүй.

Tuesday, January 12, 2010

Listen but loud

http://www.youtube.com/watch?v=exw0uxW-6oo
Тун боломжийн mix байна.

Monday, January 11, 2010

Fashion and Art of Marketing

Маркетинг нь менежментийн ухаанууд дотроос хамгийн artistic гэдэгтэй санал нийлнэ бизээ.
Дээхнэ үед би нэг маркетертай маргалдаж "ялагдсан" юм. Яагаад ч юм би ялна гэж итгэлтэй байсан боловч тэр надаас "5C гэж юу вэ?" гэж асуугаад "унагаачихсан" билээ.
Би хувьдаа маркетингийн талаарх ном маркетингийн талаар зааж чадахгүй гэж боддог. Яагаад гэвэл маркетинг нь урлаг учраас; урлагийг заах боломжгүй учраас тэр шүү дээ. Урлагийн талаарх түүхийг; эсвэл урлагийн харьцуулсан судлагаа хийхэд бол мэдээж ном унших ёстой.
Миний үнэмшлээр урлагт 5С, 4Р гэж байх боломжгүй. Урлаг бол хязгааргүй сэтгэлгээ болохоос биш 4 хэмжүүрт баригдсан хөгийн Свот шинжилгээ биш. Та магадгүй анзаарсан бол Свот шинжилгээ хийх бүрт тэр нь утгагүй зүйл болж хувирдагийг мэдсэн байх.


Маркетингийн санаагаа хаанаас олдог вэ?
Энэ бол манай маркетеруудын түгээмэл асуулт. Үнэндээ маркетинг бол оригиналь санаа болохоос биш бусдаас хуулахын нэр биш. Бусдаас хуулагч, youtube-с буудагч бол маркетер ч гэж өөрийгөө нэрлэх эрхгүй юм.
Дээхнэ манайдаа тэргүүлэгч нэг рекламны агентлагаас яагаад санаагаа дутуу хийдэг талаар асуухад тэд "илт өөтэй реклам хийвэл харилцагч тэрийг нь гоочлоод, тэгээд зассан болоод асуудлыг амархан шийддэг, хүн заавал өөлөх гээд байдаг" гэж хэлж миний нүдийг орой дээр гаргаж байлаа.
Урлагийн бүтээлийг хэн ч өөлж чадахгүй. Харин буудмал, хуулбарыг бол хүн бүр өөлөх нь ойлгомжтой.

Оригинал санаа ба ноу хау
Санаагаа хаанаас олдог вэ? гээд л амны уншлага шиг ярьдаг. Санааг олдоггүй юмаа, санаа төрдөг юм. Миний өмнөх бичлэг дээр "In your opinion what's the difference between philosophical thoughts and "thoughts"?" гэж комментатор асуужээ. Бодол гэдэг хоёр магадгүй түүнээс олон хэлбэртэй. Энгийн бодол бол магадгүй 'гэрийн даалгавараа яаж хийнээ?' байж болох юм. Философийн бодол бол харин шинэ мэдлэгийг бий болгодог тэр бодол юм.
Ньютоны толгой дээр алим унаад л, Архимедийн ваннтай ус нь давж асгаад л, манайхан youtubeдээд л шинэ нээлт хийгдээд байдаг юм биш шүү дээ. Тасралтгүй бодон бодсоор өөрийн тархин дотор цоо шинэ мэдлэгийг бий болгож болно. Үүнийг маркетингт оригинал санаа гэж нэрлэж болох юм.
Манай монголд оригинал санаа гаргадаг маркетар байна уу гэвэл байхгүй юм шиг байна. Энд тэндээс харин сайн буудаж байгаа нь харагддаг. Нэгэнт оригинал биш учраас дэмий нүд, чих дүүргэж байгаа юм. Сүүлийн үед бүүр харин шинэ цэргийн аманд каш цутгаж байгаа юм шиг хөгийн рекламаа тасралтгүй явуулж 'бараг кино шиг' хүчээр хоногшуулах арга тактик хэрэглэж эхлэв. Ер нь бол маркетинг (би рекламыг яриад байна маркетинг бол өөрөө асар том хүрээтэй л дээ) гэдэг чинь амьдралдаа ганц үзээд насан туршид хоногшихийн нэр болохоос биш телевиз асаангуут байж байдаг улиг биш биз дээ.

Хөгийн хөгийн рекламуудыг тоочоод барахгүй л дээ. (улаан хацартай охин гарч ирээд 'чамтай хамт байхад пани (funny гэх гэсэн юм шиг байна лээ)', насанд хүрээгүй юм шиг царайтай бацаан цээж цадгай архи рекламдах, цээжээрээ дүүрэн том дөнгө шиг зангиагаа зангидчихсан (харваас хулхи) улаан хацартай non professional looking залуучууд инээж гудамжаар алхах гэх мэтчилэн хөвөрч өгнө )


4 хүн тутмын нэг нь өнгөний сохор
Байгалд дутуу, давуу өнгө гэж үгүй. Бүх өнгө төгс болох нь ойлгомжтой. Харин өнгийг хэрхэн илэрхийлж байгаа нь чухал.
Сүүлийн үед orange, royal purple, synthetic green өнгүүд эрэлттэй байгааг та анзаарсан байх.
Хараа бол хүний хүрэлцэхүйн нэг хэлбэр. Тэр хүрэлцэхүйг аз жаргалтай байлгахын тулд хүн өөрийгөө сайхан илэрхийлэл бүхий өнгүүдээр хүрээлүүлэх нь зүйн хэрэг. Тийм учраас өнгө нь баялаг байх ёстой юм. Тийм учраас хүн "өнгөлөг" хувцаслаж, "өнгөлөг" орчныг эргэн тойрондоо бүрдүүлэх ёстой.
Өнгөний хувьд миний олж анзаарсан зүйл бол түүний дэвсгэр. Бид загварын ертөнцөд үүнийг материал гэж хэлж болно. Байгалд хулхи өнгө гэж байхгүй. Загварт бол харин хулхи материал гэж байна. Тийм учраас тухайн өнгийг ямар материалд хэрэглэсэн нь загвар, хувцасны харагдах байдалд онцгой нөлөөтэй.
Ер нь үнэтэй харагдах гэж буй хүн бол гялалзаад хэрэггүй. Өнгө шингээдэг материал чанартай, үнэтэй харагддаг. Яагаад гэвэл өнгө шингээдэг материал нь зузаан мэт сэтгэгдэл төрүүлдэг.


Манайхан бол хужаа ба оросуудтай харьцуулахад мэдрэмж сайтай ард түмэн. Оросууд ямар ч хюго босс өмсөөд хөдөө царайтай харагддаг. Та бүгд оросын тэрбумтануудын зургийг интернетээс харахад ойлгомжтой болно.
Английн залуучууд ер нь европчууд хувцсаа их зөв тохируулж өмсдөг. Гоё хувцаслаж яваа хүн бол өөрийгөө болоод бусдыг хүндлэдэг хүн юм. Та нар оросууд ерөнхийдөө бүдүүлэгдүү бусдыг үл ойшоосон байдалтайг анзаарсан байх.

Ер нь хүнийг хувцаслалт, үсний засалтаас нь хараад маш хурдан тодорхойлж болно.

Tuesday, January 5, 2010

Эдийн засгийн урлаг

Эдийн засгийн онолуудын дагуу явахгүй болоод байгаа учраас шинэ хандлагуудыг бодож олох ёстой билээ.

Сүүлийн жилүүдэд эдийн засаг, менежмент зэрэг ухаанууд 1. мэдлэгийг системчлэн томъёолох 2. үзэгдлийг тайлбарлах тал дээр асар том үсрэлт хийв ээ.

4Р, бизнесийн үндсэн 3 орц, эрэлт нийлүүлэлтийн хамаарал гэхчилэн нийгмийн үзэгдэлүүдэд нэр оноож тухайн мэдлэгийг системчлэв.

Статистик магадлал, тоон цуваа, хамаарлын шинжилгээ зэрэг математикийн ойлголтуудыг нийгмийн ухаанд нэвтрүүлж үзэгдлүүдийг тайлбарлаж эхлэв.

Гэтэл энэхүү үсрэнгүй хөгжлийн 50 дахь жилийн ойн дээр доголдолууд гарч, тайлбарууд буруу болж эхэлсэнийг хүмүүс тодоор харав. Үүнээс өмнө онол практик хоёр зөрдөг шүү дээ гэхчилэн тархи угаалт (conventional wisdom) гадуур явдаг байсан боловч сонсогч нь энэ талаар төдийлэн бодож үздэггүй байв. Онол бол хууль биш. Онол бол таамаглал дээр үндэслэн үзэгдлийг тайлбарласан зүйл. Тэгэхээр "онол практик хоёр зөрдөг" гэж хэлмэгц онол өөрөө үзэгдлээ (практикийг) хангалттай тайлбарлаж чадахгүй байгааг нотлосон хэрэг мөн. Энэ нь "онол бол худлаа" гэж хэлэх хангалттай нөхцөл болох буй заа.

Яагаад онол практик хоёр зөрдөг вэ?
Би бусад зүйлсийг орхигдуулан шийдвэрлэх цохилт хийе.

Онол бол хууль биш, онол бол харин тайлбар. Онолоос үзэгдэл үл хамааран оршино.

Тэгэхээр ...

1. Үзэгдэл байнга шинж чанараа өөрчлөх зүй тогтолтой (хувьсал ба хөгжил, мөхөл ба цэцэглэлт, эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцэл, үгүйсгэлийн үгүйсгэл г.м)

2. Онолч (үзэгдлийг тайлбарлагч) онолыг зохиохдоо зөвхөн өөрийн мэдлэг дээр суурилдаг. Онолчын мэдлэг өөртөө туршлагыг (өөрөө бий болсон мэдлэг) ба мэдээллийг (бусад эх сурвалжаас сурсан) агуулдаг. Гэтэл онолчын мэдлэг олон тохиолдолд худлаа байдаг нь түүн дээр суурилсан тайлбар-онол худлаа болох үндсэн нөхцлийг бүрдүүлдэг.


Гарц...

1. Үзэгдэл байнга өөрчлөгддөгийг бид мэддэг. Бид бас үзэгдлийн үндсэн шинж чанар (би суурь философи гэж нэрлэдэг) өөрчлөгддөггүйг мэддэг. Үнэндээ үзэгдлийн үндсэн шинж чанар өөрчлөгддөг байж мэдэх боловч хэрэв энэ нь үнэн бол бидний одоогийн энэ яриа өөрөө утгагүй болох учраас бидэнд энэ тохиолдол хамаарахгүй юм. Жишээлбэл хүн гэдэг амьтаны суурь шинж чанар өөрчлөгдөхгүй гэж бид үздэг. Хэрэв үнэндээ өөрчлөгддөг бол бидний дискусс нь утгагүй юм. Гэтэл бид дискусс өрнүүлж буй нь бидэнд маш их утгатай байгаа учир хүний үндсэн шинж чанар өөрлөгдөх нөхцлийг авч үзэх шаардлагагүй болж байна.
Харин харамсалтай нь бид одоохондоо үндсэн шинж чанарыг олж чадаагүй. Тухайлбал орчлон ертөнц яагаад оршин буй хийгээд хаашаа одож буй, хүн гэдэг амьтан ямар зорилготой хийгээд ямар зохиолтой зэрэг болно. Гэхдээ бид үндсэн шинж чанар байгаа гэдгийг мэдэж байгаа.
Тэгэхээр бидний эрэл 2 салаа замаар зэрэг өрнөдөг. Нэг нь үзэгдлүүдийн байнга хувьсдаг шинж чанаруудыг судлаж мэдэх, өөрчлөлтийг хянах. Нөгөө нь үндсэн шинж чанарын хайгуулаа үргэлжлүүлэх юм.

Энэ бол бид зөв онол гаргах нөхцөл болох учраас бид цаг хугацааны явцад зөв онол гаргах нь магад юм.

2. Өөрийн мэдлэгт суурилж үзэгдлийг тайлбарлах нь буруу үр дүнд хүргэх магадлалтай ба энэ магадлал маш өндөр гэдгийг бид байнга хардаг.
Энгийн амьдралын асуудал дээр жишээ авахад л хүмүүс ихэвчилэн өөрийн мэдлэг дээр үндэслэн бусад хүмүүс өөрийнх нь тухай юу бодож байгааг таамаглаж гаргадаг бөгөөд энэ нь голцуу алдаатай байдаг. Бид ч үүндээ дассан. Энэ нь яг эдийн засагч өөрийн мэдлэгийн хүрээнд эдийн засгийн үзэгдлийг тайлбарлах, физикч өөрийн мэдлэгийн хүрээнд физикийн үзэгдлийг тайлбарлахаар оролдож байгаатай тус тус адил болно.

Гэтэл бидний мэдлэг үнэн гэж үү? Бид үнэн гэдгийг батлаж чадах уу?

Энд хүрээд "фундаментал сэтгэлгээ" гэсэн ойлголт гарч ирж байгаа юм. Үүнийг магад баруунд тодорхойлсон байх. Энэ ойлголтыг ямар үгээр оноож нэрлэснийг мэдэхгүй байна. Сэлэнгэ ах эртээд телевизээр "тэг тэнхлэгт сэтгэлгээ" гэж нэрлэж байсан. Яг нэг зүйл ярьсан эсэхийг баталж чадахгүй. Миний ойлголттой төстэй сонсогдсон.

Энэ сэтгэлгээний хэлбэр нь мэдлэгт суурилалгүйгээр сэтгэх арга бөлгөө. Нэгэнт мэдлэгт суурилахаар алдаа маш их гарч байгаа тул мэдлэгт суурилалгүйгээр сэтгэх ийм нэг арга байж болохоор байна.

Би философийн онол судлаач эсвэл онолын түүхч биш тул сайн мэдэхгүй юм. Магадгүй миний бодож байгаагаар философийн зарим урсгалынхан бидний бодол бүр мэдлэгт суурилдаг гэж маргах байх.

Би харин энэ маргаанд бараг ялна гэж итгэлтэй байна.

Зөн совинг бид энд дурьдаж болох юм. Дөнгөж төрсөн хүүхэд эхийгээ хэрхэн таньдаг вэ? Тэр таних процесст мэдлэг оролцоогүй нь мэдээж шүү дээ.

Үүнтэй төстэй байдлаар бид сэтгэж болох юм шиг санагдаад байгаа юм.

Фундаментал сэтгэлгээг ерөнхийд нь тайлбарлаж үзье.

Аливаа асуудалд хандахдаа суурь философи (мотиваци гэж заримдаа хэлж болно- үндсэн шинж чанар ч гэж болно) -г нь таньж мэдэхээр оролдох нь мэдлэгт суурилахаас илүү үр дүнтэй болохыг та хэд хэдэн оролдлого хийсний дараа мэдэж болно.

Жишээ нь та бартай тааралдлаа гэж үзье. Бидний мэдлэгийн систем ёсоор бол бар хурц соёотой, хүчтэй, махчин, аюултай амьтан гэсэн мэдээлэл шууд бууна.

Харин барын суурь философийг авч үзвэл арай өөр. Бар бол ердөө махан идэштэн бөгөөд амьдрах хүчтэй эрмэлзэлтэй амьтан. Тэгэхээр түүнтэй өлссөн үед нь таарах юм бол та түүний идэш болох магадлал өндөр. Тэрнээс биш Бар хүнд дайсагнагч амьтан биш.

(маш болхи жишээ болж байгааг мэдэж байна)
Яг үүнтэй адилаар Харвард-д сурвал "мундаг" болно гэсэн тархи угаалт байна.
Яг үнэндээ Харвард-ын суурь философи бол жаахан төөрөлдчихсөн мундаг улсуудыг авчраад өөртөө итгэх итгэл өгөөд буцаах явдал. Би мэдлэг, юм заах энэ тэр гэсэнгүйг анзаарна биз дээ.

Monday, January 4, 2010

A tribute to an untranslated word: Professional

Монгол хэлнээ зарим ойлголтууд сүрхий өөр байдлаар дүрслэгддэг нь бусад соёлтой ойлголтын зөрүү гарахад хүргэдэг. Тухайлбал би энд урлагийг хэлэх гээд байгаа юм.

Манайд нөгөө улиг болсон "рок попын урлаг" гэх мэт ойлголтоос гадна урлагийн хүмүүс - дуучид гэж бий.
Барууны дуучдыг бол ихэнхийг нь урлагийн хүмүүс гэж нэрлэе гээд зөвшөөрөөд байгаа л даа. Харин манай шүлгээ, аяа өөр хүнээс аваад - өөрөөр хэлбэл бэлэн болсон бүтээгдэхүүнийг аваад дуулдаг дуучид өөрсдийгөө урлагийнхан энэ тэр гээд улиг болтол ярих нь зохимжгүй санагдана.

Миний ойлголтын системд байдаг цөөхөн хэдэн чухал үгсийн хоёр нь - Урлаг ба Professional нар юм.

Professional
Энэ үгийг Монголд орчуулаагүй, аа хэрэв орчуулсан бол орчуулагдсан үгийг нь мушгиж доромжилсон байна. Миний хардаж байгаагаар мэргэжилтэн бол энэ үгний Монгол орчуулгын оронцог нь байх. Гэсэн хэдий ч мэргэжилтэн гэдэг үг нь professional гэдэг үгийг ойлголтын хувьд огтхон ч төлөөлж үл чадна.

Professional бол бидний орчин үеийн соёл иргэншилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бүлэг хүмүүс юм. Тийм ч учраас энэ хүмүүс бидний эргэн тойронд оршин байж зөв гольдрилыг бий болгож байдаг.

Professional нь ихэнх талаараа artist мөн. Зураач ба дуучдыг professional гэж нэрлэж болох боловч бүх professional-ийг artist гэж нэрлэх нь одоохондоо зохимжгүй мэт байна. Миний бодож байгаагаар бол хандлага нь professional = artist чиглэлд явж байгаа юм.

Ажиглах явцад про (professional) нар нь хоёр чухал ойлголтыг өөртөө цогцлоосон хүн юм. Хэрэв про-г зоос гэж үзвэл түүний сүлдтэй тал тоотой тал гэж байх билээ. Сүлд зоосны хувьд төлбөрийн баталгаа болж хүн бүрийн хувьд нийтлэг байдаг бол тоо нь харин хувьсах чанартай, тухайн зоосны үнэ цэнийг илэрхийлэх билээ.
Хэрэв про хүн нь зоос шиг хоёр талтай юм бол түүний сүлдтэй тал нь мэргэжлийн ёс суртахуун, харин тоотой талыг мэргэжлийн мэдлэгээр төлөөлүүлж ойлговол болох юм. Про хүний мэргэжлийн ёс суртахуун нь нийтлэг, өөрчлөгдөхгүй чанартай бол харин түүний мэдлэг байнга тухайн цаг үе, хөгжил дэвшлээс хамааран өөрчлөгдөх чанартай юм.

Тэгэхээр про хүн бол ихээхэн төвөгтэй - нэг тал нь огт өөрчлөгдөхгүй байхад нөгөө тал нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг хүн байхнээ.

Мэргэжлийн ёс суртахууныг маш олон янзаар тайлбарлаж, тодорхойлсон байж болох боловч бид тэндээс нэг л зүйлийг ойлгож болно. Тэр нь хүн төрлөхтөний сайн сайхны төлөө үйлчлэх тухай зарчим билээ. Про хүний мэргэжлийн ёс суртахуун нь бусад хүмүүсийн сайн сайхны төлөө ажиллахад чиглэнэ.

Түүний мэргэжлийн мэдлэг нь харин про хүнд хөшүүрэг болох чанартайгаар байнга шинэчлэгдэх хэрэгтэй байдаг.

Эдгээр хүмүүсээс бид жоохон жишээ татаж үзвэл - барилгын инженер, эдийн засагч, ня-бо, механик инженер, химич, багш ... гээд л хөвөрч болох юм.

Гэтэл манай оронд эдгээр про байх ёстой хүмүүс маань зүгээр л мэргэжилтэн болж хувираад байгааг бид системийн хямрал гэж нэрлээд байгаа юм.

Мэргэжлийн ёс суртахуунгүй мэргэжилтэнүүдтэй газарт мэргэжлийн мэдлэгийн тухай ярих нь утгагүй зүйл. Энэ нь яагаад баахан чанаргүй барилга баригдсан, 10 жилийн боловсролын чанар, их дээд сургуулийн чанар, архи ууж хахууль авдаг эмч нар, хагархай зам, утаа гээд л бидний түмэн дилемма-ийн цорын ганц (basis) шалтгаан билээ.

Мэргэжлийн ёс суртахуунтай хүнд мэргэжлийн мэдлэгийг байнга шинээр олж авах асуудал нь зүгээр л рефлекс. Тийм учраас мэргэжлийн мэдлэгийн тухай ярих нь огтхон ч сонин биш.


Про хэзээ артист болдог вэ?
Ер нь бол про болгон бүтээл гаргадаг. Тэр бүтээл бүр нь өөрөө artwork (урлагийн бүтээл) болно. Тийм учраас про хүн нь артист байж болох гээд байгаа юм.

Хэт улайрсан про нарын бүтээлийг бид энд тэнд харж болно. Тухайлбал Эйфелийн цамхаг, Ардын багш Доржийн цагаан толгой цээжлүүлэх арга, Брокер Болдын санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гэх мэт ... бид хөврүүлж болно.

Урлаг хүмүүст сайн сайхны төлөө юм бол яагаад эд ч артист биш гэж?

Харин Монголын дуучид артист мөн үү?