Sunday, July 16, 2017

Хөгжлийн онол: Хөгжил бол Цаг хугацааны бүтээгдэхүүн биш


Манай эриний 500 оноос 1000 он хүртэл Европ тивд нүүрлэсэн ухралтыг Харанхуй үе буюу Dark Age гэж нэрийддэг билээ. Энэ үед эртний Грек, Ромын философи, шинжлэх ухаан, уран барилгын хөгжил дэвшлээс ухарч, бичиг үсэг ховордож, урлаг соёл уналтанд орсон байдаг. Ямар сайндаа л Ромчуудын зохиосон цементний жороо хүртэл мартаж орхих вэ дээ.

1300 орчим оноос л Ром, Грекийн философио эргэн санагалзаж, Христийн шашны бурангуй (тухайн үед манай одоогийн буддизм шиг хэт туйлширсан байв) хүлээснээс ангижирч (протестант гэх мэт илүү либерал урсгалууд гарч Христийн шашин шинэчлэгдсэн) шинэ хөгжил дэвшлийг эхлүүлсэн ба үүнийгээ Сэргэн Мандалт буюу Renaissance үе гэж түүхэнд тэмдэглэдэг билээ.

Яг үүнтэй адил Хятад улсын уран зохиолын оргил тэртээ 800 оны үед буюу Сон гүрний үед байсан гэдэг. Түүнээс хойш дэлхийд анхны цаас, дарь, торго, сургууль тэргүүтнийг байгуулж явсан Хятадууд 1800 он гэхэд доройтож Европчуудын хаана ч хүрэхгүй болсон байдаг.

1990 оноос хойш Монголын төрийг түшилцэж яваа ахмадууд нийтлэг мессеж цацна. Хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө ч тэр, уулзахад ч тэр цухалзуулах нэг санаа байдаг.  

Тэрийг нь тоймловоос "...Ардчилал угаасаа ингэж удаж бүрэлддэг байхгүй юу...", "...Хөгжил дэвшил чинь алгуур ирдэг юм...","...Америкийн 200 гаруй жилд туулсан бүх зүйлийг бид ч гэсэн нэг нэгээр нь туулаад гарна шүү дээ...","Бүх юм сайхан байна, бүгдээрээ эрх чөлөөтэй боллоо..." гэх мэт.

Уг санаа нь ХӨГЖИЛ бол ЦАГ ХУГАЦААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН юм л гэж хэлээд байгаа хэрэг.

Өөрөөр хэлбэл Монгол орны өнөөгийн байр байдалд биднийг битгий шүүмжлээрэй. Ердөө 27-хон жилд хөгжинэ гэж юу байхав дээ. Цаг цагаараа л явна шүү дээ л гэсэн санаа.

Үнэхээр ХӨГЖИЛ бидний боддог шиг цаг хугацааны бүтээгдэхүүн юм уу?

Хүн төрхт үүсээд 3 сая жил, яг орчин үеийн хүний анатоми үүсээд 300 орчим мянган жил болж байна.

Хүмүүс хот байгуулж амьдарч эхлээд ердөө 5 мянган жил. Харин гар утас хэрэглээд 20 жил л болж байна.

Энэ бүгдийг цаг хугацаа бий болгов уу.

Бидний тархи толгойноос огт дутахгүй тархи толгойтой хүмүүс 50 мянган жилийн өмнө байж л байв. Тэд 70 мянган жилийн өмнө байж л байлаа. Тэд нар 20 мянган жил өмнө байсаар л байв.

Юунаас болж хөгжив?

Яагаад 2500 жилийн өмнөх Грекчүүд маш ахисан төвшний философитой байгаад гэнэт бурангуй шашинд цохиулж оюун санааны хувьд мөхөв. Энэ цаг хугацааны асуудал уу, эсвэл хүний хүчин зүйл үү?

Яагаад хамгийн эртний соёл иргэншлийг бий болгож байсан Хятадууд 400-500 жил унтаж орхив. Энэ хүний хүчин зүйл биш үү?

Бид Америктай ижил төвшинд очиж хөгжихийн тулд дахиад 170 жил хүлээх юм байна л даа, тэд нарын логикоор бол.

Хөгжил цаг хугацааны бүтээгдэхүүн юм уу? Эсвэл хөгжлийг хүн (хүмүүс) хүчээр авчирдаг юм уу.

Дунд сургуулийн түүхийн хичээлд юу заах ёстой вэ. Он, цаг, үйл явдлын дарааллыг цээжлэх биш л байлтай. Харин хүн төрлөхтөний түүхээс бидний авч ойлгох ёстой философийг заах учиртай шүү дээ. Тэрнээс Наполеон хэдэн онд төрөөд, хэдэн онд ялагдсан нь бидний өнөөдрийг болон ирээдүйн амьдралд огтхон ч чухал биш.

Түүх бидэнд юу зааж байна?

Түүх бидэнд "хөгжил бол цаг хугацааны бүтээгдэхүүн биш. харин хөгжлийг хэсэг хүмүүс хүчээр авчирдаг юм аа." л гэж зааж байна.

27 жил хэр богино хугацаа вэ? Үнэхээр улс орон хөгжихөд хангалтгүй бага хугацаа юу. Сингапур, Өмнөд Солонгосыг харвал үнэхээр л их урт, хэдэн удаа хөгжчихөөр л хугацаа бололтой юм. Харин бид л хий дэмий өнгөрүүлчихлээ дээ.

Өөрийнхөө алдааг хамгаалах, өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхгүй байх явдал бол хүн төрлөхтөнд байдаг л сэтгэл зүйн гажуудал. Үүнийг сэтгэл зүйн ухаанд Confirmation Bias гэж нэрлэдэг. Бидний өвөг дээдэс Ичсэн хүн хүн ална ч гэж хэлдэг.

Дундаж хүний сэтгэл зүй ийм л байдаг.

Яагаад гэвэл дундаж хүнд үнэн бол харьцангуй ойлголт юм. Нэгэнт үнэн харьцангуй учраас худал зүйлийг үнэн гэж хүчээр дайраад үнэн болгож болноо л гэж боддог юм.

Харин гэгээрсэн хүн үнэн бол туйлын ойлголт гэдгийг мэднэ. Цор ганц үнэний өмнө бүгд хүчгүй гэдгийг ч ойлгоно. Тийм учраас гэгээрсэн хүн цор ганц үнэнийг л хайдаг.

Дундаж хүний хувьд үнэн бол өнгөрсөн цагт байдаг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн цагт мэдсэн зүйлс, авсан мэдээлэл, хийсэн зүйлс нь тэр хүний хувьд үнэн болдог юм.

Харин гэгээрсэн хүний хувьд үнэн бол дандаа ирээдүй цагт байдаг. Гэгээрсэн хүн амьдралынхаа сүүлчийн мөчид үнэнг хайж олвол баяртай үхнэ. Тэр үнэн нь өнгөрсөн цагт үнэн гэж бодож явсан бүх зүйлсийг нь худлаа гэж нотлосон ч гэсэн машид баярлах болно. Яагаад гэвэл үнэн бол туйлын, тэгээд ирээдүйд оршдог.

Дундаж хүн өнгөрсөн цагт үнэн гэж ойлгож, харж явсан зүйлс нь худлаа болох вий гэдгээс үхтлээ айна. Сэтгэл зүйгээ удирдаж чадахгүй, философийн анхан шатны мэдлэггүйн шинж л дээ.

Өнгөрсөн 27 жилд бид Сингапур шиг, Хятад шиг, Солонгос шиг хөгжиж болох байсан. Энэ л үнэн юм. Гэтэл тэгэж чадаагүйгээ яаж ч өмөөрөөд, үнэнийг шороогоор булаад, мэлзээд нэмэргүй.

Бид яг энэ маягаараа дараагийн 27 жилд хаана байхыг би маш тодорхой харж байна.

6 comments:

Зочин said...

Бага гэж бодсон цог ч түймэр болж чаддагтай адил таний хийж буй үйл хэрэг, үзэл санаа хүмүүст хүрч чаднаа гэдэгт итгэлтэй байна. Таньд амжилт хүсье...

Ананд said...

Сайн байна уу,

ХХБ-д байхаас, ТВ-гээр зах зээлийн мэдээлэл хийдэг байхаас тань тасралтгүй дагаж, уншиж байна. Худалдааны сургууль, ХХБ-д ороход хүртэл таны нөлөө шууд биш ч багагүй байсанг дурьдах нь зүйтэй байх. Хөгжлийн онолын лекцинд бас хэд хэдэн удаа сууж санаа оноо солилцож байлаа. Одоо ХХБ-дээ 7 жил болж байна. Залуу үед, ялангуяа шинээр сэтгэх хүсэлтэй, шинэ эрчим, шинэ салхи хайсан хүмүүст маш их дэмтэй, хэрэгтэй байгаа шүү. Цаашид бичлэг удаалгүй оруулж байгаарай. Өөрийнхөө хүрээнд Философи судлах, унших маш дуртай. Сурсан мэдсэн зүйлс таны шаардлагыг хангахгүй ч боломж олдвол хажууд чинь ажиллаад, суралцах хүсэлтэй байдагаа нуулгүй илэрхийлэе.

Баярлалаа.
Ананд

Unknown said...

Сайн байна уу
Хөгжлийн тодорхойлолт чухам юу вэ үүнд л асуудал бий байх
Би л лав хөгжлийн сайн жишээг АНУ гэж хардаггүй
Таны лекц хаана ямар хувиараар явагддаг вэ
Амжилт хүсье

batmunkh said...

Unen yag odood l bdg... uneng tsag hugatsaatai holin baij hogjliig todorhoiloh..? Jinhene hugjil hun deer hunii, hun turulhtnii dotoodod yawagdaj bga ter mun chanar gej bui uhamsriin "turshlaga" aar telelteer todorhoilogdono uund medeej tsag hugatsaa hamaagui ch bidnii oilgodog tsag hugatsaa oron zai shuud bish ch nuluuluh guur ni bolj bdg..

Unknown said...

За яахав дээ: Хөгжил гэж тэгүүл яг юу яриад байгаа вэ гэдгээ тодорхой ярьвал зүгээр юм биш үү. Таны бодоод байгаа хөгжил чинь хүн төрлөхтнийг мөхөлрүүгээ дэндүү ойртуулаад байна ш дээ. Ганц жишээ: Технологи биднийг зүгээр л иддэг,ярьдаг, үрждэг амьд үхдэл "Зомби" болгож байгааг анзаарч ухаараач дээ.

batmunkh said...

Yag zuw.. ter "hugjluus" awrah zuilsiin neg ni nuudliin soyol tuunii setgelgeenii hev mayag arga uhaan... ug ni bid h.turulhtund uuniig uldeeh gd bj bgan... tsag ni irne ee oor zamgui.. hugjliin huvid harj bga hunees hamaaraad etssiin zorilgo ni uur ug ni hugjil bol zugeer l huwiral uurchlult etsesdee h.turulhtund eyreg uu sorog uu ene uurchlult ni gedgeeree yalgaatai odoo ene yariad bga hugjil ch medehguiee zuger... hugjil bish dewshil shaardlagatai bolj irj bgan... tuund ch tech 4th industrial revolution bidniig shahaj bn..
- No problem can be solved from the same level of consciousness that created it. Albert Einstein