Friday, August 27, 2010

Төгрөгийн дайн

Монголбанк 3 өдрийн өмнө 40 сая, нэг өмнө 26 сая доллар зах зээл дээрээс худалдан авч долларыг хамгаалах гэж оролдож байна.
Тэр хэмжээгээр төгрөг хэвлэгдэн зах зээлд нийлүүлэгдэж буй нь инфляцийн үүднээс авч үзвэл сонирхолтой л асуудал байх юм.

Гэтэл зарим нэг хүн долларын ханш сулрах нь Монголбанкны долларын нөөцийн төгрөгөөр илэрхийлсэн үнийн дүнг сулруулж, Монголбанк ханшийн тэгшитгэлийн их хэмжээний алдагдал хүлээж байна гэсэн маягтай юм сүүлийн хэдэн жил яриад байх юм.

Монголбанк бол ашгийн төлөө байгууллага биш бөгөөд тэнд Орлого үр дүнгийн тайлан гэж юм байх ёсгүй!!! Гадаад валютын нөөцийг үндэсний валютын эсрэг ханшийн тэгшитгэл хийх логик учир зүй байхгүй.

4 comments:

Anonymous said...

Тэгээд долларын ханш сулрах нь муу юу, сайн уу?

Ер нь хэдэн сарын өмнө таны телевизээр өгч байсан ярилцлагыг үзэж байсан юм. Тэгэхэд та долларын ханш цаашид суларна гэж байсан. Ер нь үнэн болж байх шиг байна доо.

Batbayar said...

Долларын ханш ингэж сулрах нь муу, учир нь бидний экспортыг үнэгүйдүүлж шаашилбал өрсөлдөх чадварыг сулруулна, Зүүн азийн Япон, Солонгос, Хятад гэх мэтийн хурдтай дээшилж байгаа улсуудын мөнгө харьцангуй сул ханштай байдагийн учир нь энэ.
Гэхдээ валютын ханш бүр их өсөх нь манайх шиг импортоор өргөн хэрэглээний бараагаа хангадаг улсад иргэдийн амжиргаанд сөрөг нөлөөтэй гэх мэт.
Тэгэхээр тогтвортой байх, урт хугацаанд бага зэргийн уналттай байх нь эдийн засагт хамгийн тохиромжтой.

Anonymous said...

Долларын ханш сулрах нь сайн хийгээд муу талуудтай. Монгол улсын өнцгөөс авч үзвэл аль тал нь давамгайлж байна вэ гэвэл - сайн талууд нь давамгайлж байна. Тэгэхээр сайн гэж ойлгож болно.

Долларын ханш суларсанаар экспорт үнэгүйдэхгүй ба бидний өрсөлдөх чадвар ч сулрахгүй. Яагаад гэвэл ханшийн сулралт нь зөвхөн санхүүгийн тайлан дээр байгаа төгрөгөөр илэрхийлсэн үнийн дүнд л нөлөөлнө. Ө.х. алтны уурхай гаргадаг байсан 100 кг алтаа гаргаад зардаг байсан 1100 доллараараа л зарна. Яагаад гэвэл бид экспортын бараа үйлдвэрлэдэг улс биш. Бид бол зөвхөн экспортод түүхий эд гаргадаг улс.

Өрсөлдөх чадварын тухайд гэвэл - юу ч хэрэглэж үзээгүй, мал шиг болчихсон, ядуу өрөвдөлтэй ард түмэнтэй - тэдэнд төрөөс халбага каш өгч сонгогддог тийм орон байх уу? Эсвэл ард иргэдийн гар дээр байгаа үндэсний валют нь хүчтэй тул хэрэглээ сайтай- хэрэглэж чаддаг- хэрэглэж мэддэг ард түмэнтэй байх уу гэдэг асуултыг эхлээд бодоод үзчих нь зүйтэй.

Ер нь бол би олон удаа хэлээд байгаа. Тэр та нарын уншаад байгаа макро эдийн засгийн онолын номнууд чинь Япон, Америк, Европ мэтийн экспортод нэмэгдсэн өртөг бүхий бүтээгдэхүүн гаргах - харьцангуй давуу талыг бий болгох зарчмуудад тулгаарласан үзэл баримтлалууд. Эдгээр нь Монголд хэрэгжихгүй. Тэндээс уншсан юмаараа Монголын эдийн засгийг тайлбарлах гээд эсвэл залах гэж оролдсон бүх оролдлого бүтэлгүй болж байна.

Баталгааг нь харах гээд байгаа бол цонхоороо гудамжруу шагай. Юу харагдаж байна? Тэгээд барууны макро эдийн засгийн онолоор удирдсан эдийн засаг чинь нийгэмд ямархуу нөлөө үзүүлсэн байна?

Хэрэв иймхэн юмыг ойлгохгүй мөртлөө өөрийгөө эдийн засагч гэж нэрлэж байгаа бол та сэтгэхүйн асуудалтай болсон байна.

Anonymous said...

Аанхан