Социализмийн өнгө нь улаан. Тийм учраас нийслэл хотыг Улаан-баатар хэмээн нэрийдсэн гэх маягтайгаар нийслэлийн нэрийг тайлбарладаг байв.
Одоо бол харин манай өвөг дээдэс ихээхэн алсын хараатай энэ нэрийг өгчээ гээд зохиоход үнэмшилтэй сонсогдмоор.
Өвөлдөө буюу Утаанбаатар болоод байх үедээ Агаар дах нүүрсхүчлийн хий нь өвлийн илч багатай нарны туяанд солонгорон цацарч улайран харагддаг тул яалт ч үгүй Улаан нэр нь оносон мэт. Одоо үхэж байгаа болон ирээдүйд уушигны хорт хавдраар үхэх хэдэн арван мянган иргэнээ баатар цолоор шагначихвал "баатар" нэр нь онож байгаа мэт.
Жилийн 12 сарын 7 сарыг нь Утаанбаатар маягтайгаар өнгөрөөх авч бас дуусалгүй Шороонбаатар хэмээх шинэ хувилбарт шингэмой. Талбайн зүүнтээ баригдсан өндөр шилэн цамхагаас доош тольдухай Хотын төв Сүх-Баатарын талбай дээр шороон циклон эрчилж явахыг үзэх нь гадны жуулчдад зугаатай.
Шороон гэдэг үг бол мэдээж хотын 70 орчим хувийг бүрхэх g-хороолол ба түүнээс гадна хотын төвд оршин байх "шороон зурвас"-уудаас улбаатай. Харин уг шорооны тусламжтайгаар хүний амьсгалын замын салст бүрхүүл, голлох эрхтэнүүдэд дайгдан очих элдэв химийн бодисноос улбаатай харшлаас болж Харшилбаатар сезонд зовогсодод бүгдэд нь Баатар цол олгоход буруутахгүй тул Шороонбаатар нэртэй болсон нь ийм болой.
Шороонбаатар хэвээр даруй 3 сар үргэлжилсэний эцэст Харшилбаатарт шилжих шилжилтийн үе явагдана. Үүнийг Хөвөнбаатар гэж нэрлэнэ. Энэ нь тарих модныхоо хүйсийг андуурч тарьснаас улбаатай хэмээн сүүлийн 10 жил яригдаж буй. Гагцхүү зарим этгээдүүд хөвөнгийн донтой тул эх үүсгүүрийг таслан зогсоохгүй байлгасаар байгаа юм. Хөвөн нь өөрөө харшилыг даамжруулагч онцгой нөлөөтэй тул эм импортлогч олигархууд хөвөнг цацагч модуудыг тайруулахгүй гэж хамгаалдаг маягтай юм уу даа.
Модоо битгий тайраач гэж модны толгой тутамд, шороогоо битгий багасгаач гэж шороон зурвасын метр квадрат тутамд мөнгө төлдөг байвал би гайхахгүй.
Ногоон байгууламж хотод байх үндсэн хоёр үүрэг байх юм.
1нь. Фотосинтезийн урвал явагдаж хүчилтөрөгч ялгаруулах, ингэснээр хорт утааны агаар дахь агууламжийг багасгах.
2нь. Өнгө үзэмж хийгээд үнэр танар
Монголын хувьд 1нь өөрөө бяцхан хүндрэлтэй, яагаад гэвэл аливаа мод жилийн ердөө 3 сар л фотосинтез явуулах боломжтой. Харин үлдсэн 9 сард нь шороон зурвас маягтай байж хүн амьтаны гутлыг хуучруулж, автомашины будгыг нимгэрүүлж, харшлыг хөдөлгөж, хорыг тарааж, уурыг хүргэж ... гэх мэтчилэн нийгмийг хар сүүдэрт даруулна.
Тэгэхээр шороон зурвасуудыг устгаж хаяад Модоо вар-нд тариулж битүү хүлэмжинд байлгаад зун болмогц гаргаж ирээд зохих газруудад 3 сарын хугацаатай тавих нэг боломж байгаа юм.
Аан бас Монгол шиг замаа бүхэлд нь хааж засдаг улс Африкт л байдаг байх.
Гэхдээ би дандаа бид тэднээс дээр гэж боддог. Сүүлийн үед батлахад улам л хүндрэлтэй болоод байна даа.
3 comments:
Minii suuliin uyiin buhimdal ter chigeeree end yavj bh shiv. I cant agree more! Unendee mongold irj ajilaad neg jil bolhod unendee ugee heleed butsahad hurj bna daa. Private sectord ajillahad compania buruu songoson uu, i am fed up with bullshits, yadaj amid yavah orchin alga, UB-d ireheer something wrong in terms of health always.
Amidraliinhaa id zaluu haluun nasiig bolon sursan medsenee eh orondoo heregteigeer ongorooy gej bodson min ugui yum gedgiig l oilgoj bh shiv dee. Uul ni delhiin haana ch huleen zovshoorogdoh bolovsrol bolon experience ovortloodl irlee. end irj business surah yum bodson chin surah zuil ni dandaa street thinking esvel ... I dont even know! 1 jild sursan medsenee, uchirsan challangeuudaa chamlaj bna. Sorry, baahan complaints bichchihlee. Gehdee advice baival hairlaarai.
Thanks,
O
Tiim shuu!!! Bid oorsdiigoo afrik tivtei haritsuulj ogt bolohgyi baih tuuhiin huudsaa sohood harsan ch arai bolomjgyi. Za bichig soyol geed durdaad bval olon yum garch ireh baih. Aan neeren neg ijil yum bgan bna "Zerleg aranshin" suuliin ued fm radiogoor "sogtuu mongol" gesen todotgoltoi garah bolson bna lee. Bas l neg bodmoor....
Миний нэг англи найз "Why life is so difficult" гэж уулга алдахад нь би "Life is all about challenges, and we are there to overcome, aren't we" гэж хариулсан юм.
Англи найз маань том банкны захирал хүн.
Би бодоход Монгол хүмүүс болж төрсөнөөрөө бид азтай байж магадгүй л юм. Илүү их challenge-тай газар илүү sophisticated technology гардаг.
Нью Йоркод байсан бол хэзээ ч бодож олж чадахгүй юмаа бид энд олж чадах биз. Хамгийн хэцүү нийгмийг өөрчилсөнөөрөө бид түүхэнд үлдэх магад.
Post a Comment