Thursday, May 27, 2010

Ambiguities of experience

2010 онд Стэнфорд их сургуулийн эмиритус профессор James G.March "The Ambiguities of experience" гэгч ном гаргасан гэнэ. Мань эр өөрөө бол менежментийн философийн нэрт зүтгэлтэн юм байх.

Түүний уг номны талаар товч мэдээлэл сэтгүүл дээр гарсан байхыг хараад "Ха!" гэж дуу алдахад хүрэв.

Мань эр уг номондоо туршлагад дулдуйдах, туршлагаас суралцах зэрэг нь орчин үеийн менежментийн хувьд "гацаа" маягийн юм болоод байгаа тухай, бүүр энэ нь цаашлаад нийгмийн философийг хамарч байгаа тухай бичжээ. "Бодит байдлыг (reality) хэдий чинээ нарийн харуулна, тухайн бичлэг төдий чинээ ойлгомжгүй болно. Харин ойлгомжтой байдлаар бичиж эхлэхээр бодит байдлаас хадуурдаг" гэж хэлсэн нь намайг дуу алдахад хүргэсэн юм.

Би блог дээрээ reality VS perception гэсэн агуулгаар дандаа бичдэг. Гэхдээ ойлгоод байгаа зүйлээ энгийн хүнд ойлгогдохоор бичих нь хамгийн төвөгтэй зүйл байдаг билээ.

Яагаад гэвэл миний conventional wisdom (нийтээрээ үнэн гэж зөвшөөрдөг) гэж нэрлээд байгаа тэр зүйл нь ихэвчлэн худлаа байдаг - үүнийг худлаа юмаа гэж хүмүүст хэлж ойлгуулах нь маш төвөгтэй.
- энэ нь жишиж хэлбэл бүгдээрээ дэлхийг нар тойрдог гэж боддог байхад нарыг дэлхий тойрдог гэж хэлээд шатаалгах дөхсөн эрдэмтэний үлгэртэй адил юм.....

Магад манай уншигчид мань эрийн номыг авч унших нь зүйтэй байх. Надаас арай л ойлгомжтой бичсэн байх магадлалтай.

3 comments:

Anonymous said...

энгийн хүн гэж хэн бэ? энгийн бус хүн гэж хэн бэ? анх удаа блогт чинь орж үзлээ бие ээ хэт тоосон хандлага нэвт ханхалсан байна. Өөрийгөө энгийн бус хүн гээд итгэчихсэн юм биш биз. Тэгээд ч бичлэгүүдээс чинь энгийн бус байхаар нэг ч зүйл олж харсангүй уучлаарай.

Anonymous said...

Зүгээр зүгээр. Блогийг бүхэлд нь сайтар уншиж үзвэл ойлгох болно. Энэ сүүлчийн бичлэгүүд бол нийтдээ 7 орчим жил бичсэн бичлэгүүдийн үргэлжлэл учраас анх удаа харсан хүнд аймшигтай харагдаж байгаа гэдэгт итгэж байна. Та эхнээс нь уншаад үзэж болно. Тэгвэл саяны асуусан асуултынхаа хариуг болон миний биеэ хэт тоосон эс тоосон талаарх дүгнэлт хийхэд хангалттай мэдээлэл хуримтлуулах болно. Миний бичлэгүүдийг уншигч нар миний өмнөх бичлэгүүдийг уншсан учраас би дандаа нэг төвшин ахиулж бичдэг. Би шинээр уншиж байгаа хүнд дандаа зориулж нэг дороо хий эргээд байж болмооргүй байгаа тул ойлгож хүлээж авна байхаа гэж найдаж байна.

Anonymous said...

Аан дээрээс нь миний бичлэгүүд энгийн шүү дээ. Энгийн байхад л зориулж бичдэг учраас тийм байх. Та энгийн бичлэг байна гэж хэлсэнд би их баярлаж байна. Яагаад гэвэл би энгийн байлгах гэж бүх чадлаараа хичээдэг учраас тэр шүү дээ.

Тэр биеэ хэт тоосон хандлагын хувьд гэвэл ... үнэхээр хэлэх ч үг алга. Надад иймэрхүү байдлаар ертөнцийг үздэг хүн бүртэй тусад нь ажиллах цаг алга. Хэрэв миний бичлэгүүдээс та хүмүүсийн төлөө бичсэн зүйлс олж үнэртэхгүй байгаа бол таны оюуны мэлмий сохорчээ. Яаж хүмүүсийн төлөө бичсэн бичлэгүүдээс өөрийгөө хэт тоох хандлага ханхлах юм бэ?