Tuesday, December 22, 2009

Flat economy: Back to basics

Эртээдийн хавтгай эдийн засаг дээр жаахан "гомдоллож" байгаад орхисон.
Одоо дараагийн шатанд орж цаашаа харах гээд оролдоцгооё.

Юуны өмнө философичид мянга мянган жилийн өмнө хийсэн философийн суурь гаргалгааг давтаж үзье. (Үүн дээр зарим уншигчид маань хандив өргөж болох юм)

1. Би бодож байна - тэгэхээр би оршин байна.
2. Би оршин байгаа юм чинь - Би учир шалтгаантай (зорилготой) байж таараа.
3. Who am I? What is my purpose?
... Ингээд л ердөө 2 асуултанд хариулсаны дараа "гацаанд" орсон байгаа юм". Гэхдээ гацаанаас гарахад дахиад нэг асуултанд элитүүд (элитийн тухай нийтлэлээс тайлбарыг үзнэ үү) үнэн зөв хариулсан.

4. "Хүн төрлөхтөний сайн сайхны төлөө"

Гаргалгаа: Хүн ба амьтны ялгаа нь хүн бүр философич байдагт оршино.

Гаргалгаа: Философичид "үнэнийг" хайдаг. Өөрөөр хэлбэл "Би хэн бэ?" асуултыг асууж эхэлснээр философич болно.

Гаргалгаа: Хүн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь хангалттай бөгөөд хүрэлцээтэй амьдралын зорилго... гэдгийг философичид мэднэ.

Гаргалгаа: Амьдралын "үнэн" зорилгоо олж түүнийгээ дагаж амьдарсанаар хүн сэтгэл хангалуун амьдарна.

Гаргалгаа: Философичид амьдралын аль нэг үедээ а. Мөнгө хийсвэр, машин хийсвэр, эд баялаг хийсвэр - (Хорвоогоос халих мөчид Range Rover төмрийн сэг болно) гэдгийг мэдэх болно. Хамгийн муу философич ертөнцөөс халих үедээ үүнийг ойлгоно.

Гаргалгаа: Философич амжилттай философич байхын тулд "анхдагч хэрэгцээ" гэж нэрлэгдсэн хэрэгцээг хангах ёстой. Энэ нь эрүүл байх, өлсөхгүй байх, амь насанд аюултай орчинд байхгүй байх зэрэг юм. Харамсалтай нь маш олон философич (одоогийн байдлаар 3 тэрбум гаруй) анхдагч хэрэгцээг биелүүлж чадалгүй байсаар хорвоогоос хальдаг.

Гаргалгаа: Философичид миний тооцож байгаагаар 6000 орчим жилийн өмнө (түүнээс цааш байж мэднэ, нааш гэж огт бодохгүй байна) "цор үнэнийг" олсон.

Гаргалгаа: "Хүн хэдийбээр амин хувиа хичээсэн амьтан боловч өөрт нь шууд ашиг үгүй байхад бусдын аз жаргалаас таашаал авдаг" гэж философич Адам Смит өөрийн theory of moral sentiment-дээ тодорхойлсон. Энэ бол тэр 6000 орчим жилийн өмнө олсон цор үнэн мөн. Адам Смит миний үзэмжээр хамгийн зөвөөр тодорхойлсон тул түүнийг жишээ татав. Тэрнээс биш мань хүн анх удаа ч юм уу цор ганц удаа тодорхойлоогүй юм.

Гаргалгаа: Хүн-философичийн цор үнэн бол "хүмүүсийн төлөө, хүмүүсийн нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох явдал юм". Энэ бол хүний амьдралын үнэн зорилго бөлгөө. Энэ зорилгыг биелүүлж амьдарсан хүн "сэтгэл хангалуун" амьдарч чадах юм. (according to the best knowledge of mine and the entire science of philosophy till this moment)

Гаргалгаа: Цор үнэнийг ойлгож хүлээн авсан цагт дараагийн хоёрдмол зорилго натурал шинжтэй гарч ирдэг. Энэ нь эерэг нөлөөллийг максимум төвшинд хүргэх асуудал билээ.

Гаргалгаа: Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй. Олуулаа хийвэл хүчтэй. Багийн тоглолт. Хамтын ажиллагаа. you name it. Хоёр хүн тус тусдаа бие даан хийсэн ажлын үр дүн 100 гэж бодъё. Гэтэл энэ хоёр хүн нийлээд өгөгдсөн ажлыг хийхэд гарах бүтээмж "ямагт" 200-аас илүү байдаг хандлага байна.

дараа үргэлжлүүлье...

5 comments:

IDer said...

"Өөрт нь шууд ашиг үгүй байхад бусдын аз жаргалаас таашаал авдаг"

Хүний амьпралын зорилго бол "хүмүүсийн төлөө, хүмүүсийн нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох явдал юм" гэсэн байна. Миний бодлоор 100% ингэж бодож болмооргүй санагдаж байна. Сайн харах юм бол хүмүүст сайн зүйл бүтээх, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлнэ гэдэг бол тухайн хүн өөртөө л хүмүүсээс нийгмээс эерэг хандлага, хүндлэл олж авах гэсэн зөвхөн өөрийнхээ төлөө хийж байгаа зүйл гэж харж болмоор санагдаж байна.

Харин асуудлыг арай өөрөөр тавьж үзвэл "хүн яагаад амьдралынхаа зорилгыг олж мэдэх or тодорхойлох" хүсэл сонирхолтой байдаг вэ? гэж асууж болох юм. Минийхээр бол энэ бас л өөрийнхээ сайн сайхны төлөө хийж байгаа бодрол гэж ойлгодог. Оюун ухаант хүн битгий хэл аль ч амьд байгаль амьдрахын төлөө, амьдрах нөхцөлөө сайжруулахын тулд тэмцдэг (асфальтан зам дороос ургах цэцэг...) тийм болохоор амьд байгалийн хувьд зүгээр л нарыг үзэж, агаар амьсгалах нь тэдний хувьд бол бидний ярьдагаар амьдралын кайф, харин оюун ухаант хүн илүү ихийг хүсдэг, нөхцөлөө сайжруулахыг хүсдэг тул хүний амьдралын зорилго юу юм бэ, яахын тулд амьдарч байгаан, би юу хийх ёстой вэ зэрэг асуултуудыг өөртөө тавьж эхэлдэг гэж ойлгодог. Жаахан найруулага муутай биччихлээ.

Z. said...

Objectivism bolon existentialism gesen 2 ursgalyn talaar unshaad uzeerei, chamd ih sonirholtoi bh bolno gedegt itgeltei bn. Chinii tavisan 2 asuultyg olon hun olon zuuny tursh hariulah gej hicheesen. Buren hariulj bolohoor asuultuud ch bish, hun bolgond hariult ni uur baih bolno. Hun bolgony hariult ni zuv ch baih bolno bas buruu ch baih bolno. Paul Krugman-y link chamd taalagdsand bayarlaj bn. Amjilt husye.

munkhbat said...

Ooriin tani niitleluud logikiin aldaanuud olontaa yum. Nogoo talaar niitlel bichih chadvaraa saijruulahgui bol niitleliig tani unshihad hetsuu bailaa. Medleg sain ch tuuniigee ilerhiileh chadvar sul yum shig sanagdlaa.

Anonymous said...

hehe ene Munkhbat gej nohor yag bagsh bololtoi namaig ch gesen Mgl d bhad bagsh golduu nohduud sudalgaanii arga zui, logik geed l bdag bsan baruund irsen chin nogoo saihan gariin bagsh nar hudlaa bsan bgaa um chin oorsdoo u ch meddeggui bj hudlaa hagas dutuu unshsan umaaraa hunii tarhi erguuldeg gehuudee. hehe bas uhehdee uher buugaa tavihgui gegcheer shummjlehdee sain gej

zoloa's blogspot said...

Нээрээ уншихад жаахан алдаа байна, гэхдээ сайжрах байхаа, юм эхлэхдээ сайн байх албагүй,