Хавтгай эдийн засаг нэртэй бичлэгийн араас back to basics бичлэг явагдаж байгаа билээ. Тэрнээс өмнө уур уцаарыг дарахын тулд бяцхан тайлбар хийе.
Хавтгай эдийн засагт эдийн засагчдыг жаахан дайрсан маягтай бичсэн нь "эдийн засагчдийн" сэрлийг хөдөлгөж орхисон бололтой.
Үнэндээ миний тодорхойлолтоор эдийн засгийн онолоор төгссөн хүн, эсвэл сангийн яаманд ажилладаг хүн, эсвэл эдийн засгийн багш бол "эдийн засагч" гэсэн ангилалд хамаарахгүй юм.
Эдийн засагч гэдэг нь минийхээр бол эдийн засгийн онол гаргасан, гаргах шатанд явж байгаа буюу эдийн засгийн одоо байгаа аль нэг онолын урсгалын үнэнч фен хүнийг л хэлэх юм.
Эдийн засгийн багш нарын хувьд миний бичлэг ойлгомжгүй болсон бололтой. Учир нь би эдийн засгийн монгол хэлнээ орчуулагдсан ном огт уншиж үзээгүй юм. Тэд дандаа орчуулдаг учраас намайг орчуулсан, орчуулах явцдаа монгол хэлний (тэдний хэрэглэсэн нэр томъёогоор хэлээгүй) алдаа гаргасан гэж "бодоод" байгаа нь миний санааг жаахан зовоож орхив. Ирээдүйд орчуулга хийх бус харин тархины бүтээл гаргах (би тэгэж мөрөөдөөд байгаа) оюутнуудыг бэлдэж байгаа багш нар "монголчууд" эдийн засгийн талаар юм бичвэл заавал орчуулсан байж таарна гэж үзээд байгаад л жаахан эмзэглээд байгаа юм.
Бүүр хаанаас хуулснаа дурьдаагүй, плагиаризм үйлдлээ гэж accuse хийж байгаа шүү. Юм мэдэхгүй хүнд ямар үнэн сонстох бол?
8 comments:
Өөрийн бодол өөртөө зөв гэгчээр бусад хүмүүсийн бодлын талаар битгий санаа зов. Чиний бичсэн бичлэгүүдээс авах юм зөндөө байна, санал нийлэхгүй зүйлс ч гэсэн олон байлаа. Үзэл бодлоо айхгүй сайн илэрхийлээрэй, хөгшөөн. Black Swan гээд ном уншаарай, чиний хөндсөн олон зүйлсийн талаар тодорхой бичигдсэн байгаа. Амжилт хүсье.
gogo deer setgegdel uldeeh gesen bolohgui bna. onol bol zagvarchlal. tanii suuliin niitlel het dutmag boljee. Onoliin suuri medlegiig tani unelsen bolovch ene niitleliig unshaad ediin zasgiin suuri onoluudiig neg oilgoogui ni haragdaj bna. Tiimees onol gej chuham yu bolohiig sudlaad uzeerei. Praktik uil ajillagaanaas onoliig nytsaah ni huuhdiin niitlel shig yum bolno shuudee. Uchir ni onol bol zagvarchlal tuuniig heregjuuleh eseh ni hunees shaltgaaldag humuus tuuniig heregjuulehgui bgaagaas ter bolomjgui zuil gej tuilshran het dogm setgeh ni uchir dutagdaltai shuu dee. Zaluu hunii huvid ooriig tani unelj bgaach herev olon tumend yum bichij bgaa bol setgeliin hoorloor bish mash ih sudalj baij bichih heregt shinjeech hun suuri medleg saitai baih heregt shuudee. Yadaj l sudalgaanii arga gej yu bolhoo medej baih heregt. Logikiin arguudiig neg l meddeggui yum shig sanagdlaa
ooriigoo busdaas uhaantai gej bodoh uyedee hamgiin tom aldaagaa hiideg gej bichij baisaniig chin sanaj baina. Ene bichlegee ergeed neg unshaarai. Onoliin huvid hudlaa bolson gedegtei sanal niilehgui. Yalanguya Adam Smith deer bol bur jadlan eserguutsne. Adam Smith-n onol bol zugeer neg onol bish ene bol zarchim ene bol baigaliin huuli. Hun ooriinhoo toloo yavaj baij amjiltand hurdeg. Odoo uyed humuunleg niigem neriin door busdaar tejeelgeh setgelgeetei
nohduud haa saigui baina. Toroos niigmiin halamj nereer hoorogdoj baina. ene bol global uzegdel. Huniig archaagui hun bolgoj baigaa niigmiin asuudal bas uls toriin asuudal tuunee dagaad ediin zasag hyamarch baigaa ediin zasgiin asuudal. Adam Smith bol zovhon ediin zasgiin onol bicheegui ter uls tor-ediin zasag-niigmiin onol bichsen.
бичлэгүүдийг чинь уншиж үзлээ. Сонирхолтой бөгөөд өөр өнцгөөс харж дүгнэсэн зүйлс байна
sainmuu ba dddd-d,
Хууль биднээс үл хамааран оршино. Онол бол хуулийн таамаглал-тайлбар. Онол бол загварчлал түүнийг хүн хэрэгжүүлдэг гэж таны хэлж байгаа нь өөрөө миний бодлоор огт логикгүй сонсогдож байна. Эдийн засаг бол нийгмийн ухаан. Нийгэм бол хүмүүс. Хүн бол байгалын амьтан. Өөрөөр хэлбэл эдийн засаг ертөнцийн хуульд захирагдаж явдаг. Тэрнийг өөрсдийгөө эдийн засагч гэж нэрлэсэн инээдтэй хэдэн хүмүүс загварчлаад, онол гаргаад, бид нар дагаад явдаг юм гэж хаанаа ч байгаагүй, ирээдүйд ч байхгүй. Тэгдэг юм шиг ард түмэнд ойлгуулж тархи угаадаг юм. Тэрнийг conventional wisdom гэж нэрлэдэг. Sainmuu та тэр угаалтанд нь гүн орсон юм шиг сонсогдож байна.
Онол худлаа болсон нь таамаглал худлаа болжээ гэдгийг л хэлж байгаа юм шүү дээ. Эдийн засгийн онолуудад зарим зөв таамаглалууд бий, гэхдээ суурь таамаглалууд худлаа болсон гэж хэлээд байгаа юм.
Би үнэндээ сэтгэлгээний түүхч, эсвэл докторын зэрэг хамгаалах гэж буй биш тул одоо миний үнэлж үзэхгүй байгаа онолуудын нарийвчилсан үзэл баримтлалуудыг огт мэдэхгүй, ирээдүйд ч судлаж үзэхгүй. Учир нь тэдний суурь таамаглалуудыг няцаачиж байгаа тул цаашид "өнгийж" үзэх хэрэггүй болж байна. Докторын диплом надад илүү цалин хөлс, илүү боломжийг олгох уу? Эргэлзэж байна.
dddd,
Адам Смитийн онол бол байгалийн хууль гэнээ. Би тэгж огт бодохгүй байна. Онол байгалийн хууль болтлоо өргөжихөд миний ойлгож байгаагаар наад зах нь дахиад 1000 орчим жил хүн төрлөхтөнд хэрэгтэй. Харамсалтай нь та бид түүнийг үзэж чадалгүй халина. Харин тэр 1000 жилийг ядаж 900 жил болгочих юмсан.
Хүн өөрийнхөө төлөө явж байж амжилтанд хүрдэг гэдэгтэй би хэрхэвч санал нийлэхгүй.
Би таньд урам хугарч байна.
Хүн бусдын төлөө сайн сайхан зүйлс хийж амьдрах ёстой гээд энэ дэлхий даяараа яриад байгаа юм бишүү?
Ганзориг оо,
Орос хэл мэддэг биз дээ? Үүнийг уншаад үзээрэй, коммент-г нь бас - коммент дээр нь нэлээн дэлгэрэнгүй 2,3 өөр "өнцөг"-с харсан тайлбар байна лээ.
http://www.rusrep.ru/2009/15/interview_derlugyan/
Эдийн засаг гэж юу вэ, эдийн засагчид гэж хэн бэ гэдэг талаар сүүлийн үед тогтсон хэв маягт ойлголтууд нэлээн сэгсрэгдэж байх шиг байнаа, юу гэж бодож байна?
Цаг байвал энийг үзээрэй, нэлээн олон хуудас дискусс байгаа - цаг л нэлээн орно доо
http://blog.sport-express.ru/users/belenkiy/post103161404/
бас энийг
http://blog.sport-express.ru/users/belenkiy/post112544468/
бас энийг:
http://blog.sport-express.ru/users/belenkiy/post112680329/
Спортын сонин ч гэсэн, эдийн засгийн сэдвээр маргаан баахан өрнүүлсэн байна лээ. Янз бүрийн хүмүүсийн үзэл бодлуудыг уншиж байхад санаа авмаар юм их байдаг шүү.
Нэр нь үл мэдэгдэх коментор,
Баярлалаа.
Post a Comment