Saturday, January 17, 2009

Амьдрал бол мэдрэмж

Амьдрал бол мэдрэмж юм. Бид мэдрэмж авахын тулд амьдарч байна. Мэдээж сайн сайхан мэдрэмж шүү дээ.

Бид илүү мэдрэмж авахын тулд V8 мотортой машиныг илүү үнэ төлж худалдан авахад бэлэн, бид илүү мэдрэмж авахын тулд мебель салонтой машинд илүү үнэ төлдөг, хэдийгээр энэ нь машин гэдэг хэрэгсэл үүргээ гүйцэтгэхэд нь огтхон ч нөлөө үзүүлэхгүй байхад шүү дээ.

Бид бас илүү мэдрэмж авахын тулд хөдөлмөрлөж болно. Мэдрэмжийг ер нь маш олон зүйлсээс авдаг. Алхам тутамд мэдрэмж авдаг. Хэрэв эдгээр мэдрэмжүүдийн сөрөг тал нь давамгайлаад эхэлбэл амьдрал барайгаар хэрэгтэй хэрэггүй асуултууд, уур уцаараар дүүрдэг. Бясалгал хийж сөрөг мэдрэмжүүдийг эерэг болгож хувиргаж байгаа үйлдэл нь үнэн хэрэгтээ хүн ёсоо алдаж байгаа хэрэг мөн. Тийм ч учраас Энэтхэг Хятад хоёр одоо ийм газар тэнгэр шиг ялгаатай байдаг биз. Яагаад орчинд нь сөрөг мэдрэмж өгөх зүйлс дүүрэн байхад түүнээс өөрийгөө оюуны хүчээр таслан огоорох ёстой гэж? Агуйд магадгүй энэ нь зүйтэй байж болох ч нийгэмшсэн амьдралд энэ нь байж боломгүй зүйл юм. Хүн гээч амьтан нийгмийн амьтан бөгөөд ардчилсан философитой юм бол нийгэмд буй сөрөг зүйлсийг таслан зогсоох нь түүний ардчилсан зарчим нь билээ.

Хэрэв хүн бүр бясалгалын хүчээр орчноосоо тасарч орчиндоо байгаа түмэн зүйлийн сөрөг мэдрэмжийг хүлээн авахаас татгалзсан цагт бүх хүмүүс эргээд агуйдаа очих болно. Харин эсрэгээр хүний хөгжлийн нууц нь түүний сөрөг зүйлсийг дарангуйлж эерэг мэдрэмжийг бий болгох орчныг бүрдүүлэхээр тэмцдэгт байгаа юм. Сонирхолтой нь ингэхдээ дан ганц өөрийн мэдрэмжийн төлөө биш мөн бусад хүмүүст сайн сайхан мэдрэмж төрүүлэхээр зүйлийг хийхээр шамддаг билээ.

Ийнхүү бусад хүмүүст сайн сайхан мэдрэмжийг төрүүлэх үйл хэргийг хийгээд олж авсан мэдрэмж нь хүн гээч амьтаны хувьд туйлын үнэн мэдрэмж юм. Энэ нь мөнгөөр олж авдаг хоосон чанартай мэдрэмжээс илүү удаан хугацаанд оршиж хүнд өөртөө итгэх туйлын хүчийг өгмой.

Бидний амьдралд буй түмэн сөрөг мэдрэмжтэй бид гагцхүү тэднийг багасгаж, эерэг мэдрэмж төрүүлэх зүйлсийг бүтээх замаар тэмцэж чадах бөгөөд энэ нь туйлын зарчим байна.

2 comments:

Anonymous said...

YAG UNEN

dddd said...

za baiz yag yu heleh geed baigaa sanaag chin oilgosongui. end neg oguulber baina oort chin helchihbel bas negiig tungaana biz dee. Happiness is decision you make, not an emotion you feel.
Byasalgal gedeg zuiliig ooroo mash buruu oilgodog yum baina. emotionooroo udirduulsan hun hol yavdaggui yum. hund ooriigoo udird gej tolgoi zayadag yum es bogoos hun amitanaas yalgaa n yu bilee. nogoo talaas medremj gedeg zuil bol mash hiisver tuhain bodit baidal geheesee iluu tuhain hunii huviin zan harakter amidraliin hev mayagtai holbootoi zuil. ooroor helbel medremjid todorhoi standart baihgui. hun medremj deeree het tovlorbol hun gedeg mon chanaraa aldaj guravdagch zuilees hamaarsan hogiin ochuuhen amitan bolno.