Monday, September 1, 2008

Who am I? syndrome

Хүн төрсөн цагаасаа эхлэн амьдралынхаа турш өөрийгөө нээсээр, өөрийгөө олсоор дуусдаг нь нууц биш юм. Магадгүй би хэн бэ, би хаана байна вэ, би яагаад энд байна вэ гээч асуултуудын хариуг хүн төрлөхтөн хэзээ ч олохгүй биз. Гагцхүү бид энэ л асуултын хариуг авахаар амьдарч байгаа мэт.

Хэдэн жилийн өмнө Монголын залуучуудыг ажиглаж байгаад бүхэлдээ энэ Who am I? хэмээх синдромоор гүн өвчилсөн юм байна гэж оношилж байж билээ. Одоо ч гэсэн залуу улсуудтай ярилцаж үзэхэд учраа олохоо больсон, итгэл алдарсан, найдваргүй зүйлд найдсан хандлага ажиглагдсаар байх юм. Гэхдээ тэр үед ийнхүү оношлохдоо өөрсдийнхөө хэн гээч, юу хийх гээд байгаа зэргээ мэдэхгүй байгаа мэт харагдаж байсанаар нь дүгнэсэн билээ. Тухайн үед миний хувьд тов тодорхой зорилгууд дурайж байсан болохоор харьцуулахад амар байсан биз. Гэтэл үнэн хэрэгтээ би хүртэл хэрхэн энэхүү дэлхий дээр ирсэн хийгээд юуны тулд оршин тогтнож буйгаа хариулж мэдэхгүй билээ.
Тэгэхээр энэхүү синдромын утга санаагаа өөрчилөх мэргэн санаа төрөв. Манай залуус синдромд нэрвэгдсэн нь үнэн харин ямар синдром вэ гэдгийг нь одоо сийрүүлье. Ерөнхий логик ёсоор бид "үндсэн" асуултынхаа хариуг авч чадахгүй нь тодорхой. Харин асуултын хариуг авахын төлөө тэмцэх хүсэл эрмэлзэл бидэнд байна уу?

Хэдэн сарын өмнө франц гаралтай швейцарт ажиллаж амьдардаг банкир эмэгтэйтэй сонирхолтой яриа өрнүүлж билээ. Энэ эмэгтэй эцгийнхээ шашин буюу исламын шашинд орохоос татгалзсанаасаа болж өв залгамжлах эрхээ алдсан удам судар сайтай хүн байв. 16 настайгаасаа ажил хийсээр их сургуульд орох цаг болоход астро-физизийн ангийг сонгон суралцсан байна. Астро-физик бол юмс үзэгдэл, түүний зүй тогтлыг ертөнц, галактикийн төвшинд судалдаг астрономи болон физикийн эрлийн ухаан бөгөөд мань хүний энэхүү чиглэлийг сонгон суралцах болсон шалтгаан нь Who am I? асуултандаа хариулт авах явдал байжээ. Гэвч төгсөх курстээ орохын өмнөхөн энэхүү чиглэлээ орхисон байна. Шалтгаан нь нэр хүндтэй болох сургуулийнх нь багш профессорууд түүний бодлоор үнэн сэтгэлээсээ энэхүү ухаанд шамдан суралцахын оронд аар саархан зэрэг, дэв хэрүүл уруул хөөцөлдөж байсан байна. Энэ нь түүнийг итгэл алдархад хүргэсэн байжээ. Ингээд мань хүн бие сэтгэлээ ядуурлыг бууруулахад зориулж эхэлсэн байна. Эхлээд Монголын хөдөөд богино хугацаанд ажилласны дараа Энэтхэгт очиж тэндэхийн хамгийн томоохон банкинд ажиллажээ. Мань хүний зорилго нь бичил санхүүг Энэтхэгт амжилттай хэрэгжүүлж ядуу хүмүүст туслах явдал байжээ. Одоо харин олон улсын хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж буй бөгөөд энэ нь нийгэмд чиглэгдсэн, нийгэмд тустай бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийдэг юм байна.

Манай Монголын залуусын чадвар хаана ч дутагдахааргүй боловч асуултын хариуг хайх итгэл, сэтгэл дутаад байх шиг. Өдөр хоног аргацааж, болохгүй бүтэхгүй юманд найдвар тавьж суусаар насыг элээцгээх вий.

3 comments:

Anonymous said...

Тийм өөрийгөө олж мэдэх асуудал хамгийн чухал, гэхдээ хүн аливаа хийж байгаа ажилдаа зүрх сэтгэх гэдэг хоёр чухал зүйлийг нэмээд өгчихвөл болоод л явчих юм.

Anonymous said...

Энэ асуултыг өмнө нь олон удаа өөрөөсөө асууж байсан ч олон хүн санаа зовж байдаг талаар огт бодож байсангүй. Магадгүй үнэхээр өөрийгөө олсон хүн гэж байдаггүй биз бүгд л хайж мэдэхийн төлөө эрэлхийлдэг байх. Таны хэлснээр өөрийгөө сорьж, мэдлэг чадвар, бие толгойгоо дайчилснаар л хүрч магадгүй юм.Хэзээд өөрийнхөөрөө индивидуал байдлаа хадгалж чаддаг (мэдээж нийтийн хэм хэмжээг зөрчихгүй шүү дээ)хүн хүндлэл хүлээдэг гэхдээ яагаад ч юм (шалтгааныг нь миний толгой бодож амжаагүй л явна)манай нийгэм аливаа хүнд масстай адил бодож сэтгэж, амьдрахыг зааж сургадаг. Хүний өөрөөр нь бодож сэтгэх эрх чөлөө орон зайг заримдаа хаадаг нь ч үнэн.Үүний эсрэг тэсч гарсан хүн л өөрийгөө хэн гэдгийг бага ч атугай мэдэрдэг болов уу.

Koyuki said...

Hun bolgon agua ih uil hereg hiiheer ireegui ch yamar neg uil yavdaliin neg heseg ni bolohoor tursun gej boddog. Tiimees terhuu uuriinhuu oroltsoh hesegt ni uurgee sain guitgehed bolno. Uunii tuld songoj avsan zamdaa, mergejildee, amidraldaa unench hudulmurluhud l hun bolj tursunii utga uchir ni orshino. Etsiin much irehed yund ch haramsahguigeer bi yah gej irsenee medlee gej heleh bolno.