Шилдэг менежментийн үндсэн зарчмууд
Хамгийн амжилттай бизнес нь менежментийн ур чадвараар тодорхойлогдоно. Хамгийн амжилттай бизнесийн хувьд азтай байх магадлалыг тооцож үзэхгүй. Иймд шилдэг бизнесийг хийхийн тулд шилдэг менежментийг эрэлхийх хэрэгтэй.
Шилдэг менежментийн үндсэн зарчууд
- Хамгийн шилдэг менежментийг бий болгох арга замыг тодорхойлох боломжгүй. Учир нь бизнес нь нийгмийн үзэгдэл, гэтэл нийгмийг бүрдүүлэгч хүн тус бүрийн үйлдэл, хариу үйлдэлийг томъёолох боломжгүй. Мөн тасралтгүй өөрчилөгдөж байдаг нийгмийн нөлөөн дор хүний хийх үйлдэл, хариу үйлдэлийн гарц цаг ямагт хувьсан өөрчилөгдөж байдаг. Ийм учраас зөв менежментийг томъёолох боломжгүй.
- Тухайн менежментийн бодлого хамгийн зөв байсан эсэхийг зөвхөн гүйцэтгэлээр хэмжинэ. Өөрөөр хэлбэл менежментийн хоёр практикийн хувьд аль арга нь зөв байсаныг зөвхөн өнгөрсөн хойно нь гүйцэтгэлийг харьцуулах байдлаар л хэмжиж болно. Энэ нь 1-р зарчмын хувьд давхар баталгаа болж байна.
- Хамгийн шилдэг менежментийг харьцангуй байдлаар амжилттай болох магадлалыг максимум болгох төвшинд тодорхойлж болно. Харьцангуй байдлаар тухайн нөхцөлд авч үзвэл хамгийн шилдэг бизнесийн менежмент нь тухайн бизнес амжилттай болох магадлалыг өгөгдсөн нөөцөд тулгуурлан максимум төвшинд, бизнес амжилтгүй болох магадлалыг өгөгдсөн нөөц, эрсдлийн үнэлэмжид тулгуурлан минимум төвшинд хүргэх тэр нөхцлөөр тодорхойлогдоно.
No comments:
Post a Comment