Monday, October 8, 2018

ANTI-LEADER: FOLLOWERSHIP


Анх 21 настай ажилд ороод би ЛИДЕРЭЭ хайж байлаа. Үлгэр жишээ авчихаар, намайг дагуулчих, туршлагатай хүнийг хайж байв.

Дараа нь дилерийн мэргэжлээ боломжийн эзэмших үедээ мөн л лидерээ хайсаар л байв. 25 настай банкны дэд захирал болчихоод лидерээ үргэлжлүүлэн хайсаар л байлаа.

Намайг чиглүүлчих лидерийн багт нь орж, сайн багийн гишүүн байхаар зорьж байв. Би сайн ДАГАЛДАГЧ/FOLLOWER байхаар өөрийгөө бэлтгэж байв.

Улс орныг ухаантай хүмүүс удирддаг гэж боддог байлаа. Монголбанкны ерөнхийлөгч бол хүршгүй холын зүйл байв. Хэзээ ч банкны гүйцэтгэх захирал болно гэж бодоогүй. Банкны гүйцэтгэх захирал гэдэг чинь, бурхан минь, тэнгэрийн амьтан тэрүүгээр үүлэн дээр хөвж яваа харагддаг байлаа шүү дээ.

Харамсалтай нь тэр лидертэйгээ би хэзээ ч учраагүй юм. Ингээд өөрөө сэтгэл дотроо дүрсэлж, амь цөлөн дагана даа гэж ургуулан бодсоор ирсэн дүрээ өөртөө шингээж, лидер болохоор шийдсэн юм.

Гэтэл дагагч байдаггүй ээ. Дагагч болно гэхээр лидер нь байхгүй, Лидер болно гэхээр дагагч нь байхгүй. Амар эд биш бололтой.

Орчин үеийн, дэлхийн боловсролын систем хүүхэд бүрийг лидер бол гэж хүмүүжүүлж байна. Харвард тэргүүтэнд баахан л лидерийн хичээл байна. Гэтэл дагагчийн хичээл байдаггүй ээ.

Ер нь 100 хүн тутамд 1 л лидер байна биз дээ. Тэгээд тэр ганцхан хүнд зориулсан боловсролын систем байгаа юм уу хаашаа юм. Нөгөө 99 нь яахав. Лидерээ олоод харчих ухамсар дутуу, лидер нь өмнө нь гарч ирчихээд байхад эргүү ухна шиг мөргөөд байдаг бол яахав.

Яаж дагах вэ гэдэг чинь яаж удирдах вэ гэдгээс дутахгүй нарийн ухаан бололтой шүү.

Нууц Товчоог 15 удаа уншлаа. Хэрэв тэр өдөр Боорчи Тэмүүжинг дагаагүй бол Монголын эзэнт гүрэн байгуулагдахгүй байв. Хэрэв Сүбээдэй Тэмүүжинг дагаагүй бол тэрээр дэлхийн хамгийн алдартай цэргийн жанжин биш зүгээр л цаа буга маллагчаараа үлдэх байв. Сүбээдэйн хөшөө Хятад, Европт босч байсныг сануулах юун.

Нууц Товчоог Тэмүүжингийн түүх гэж бүгд андуурдаг. Гэтэл Нууц товчоо тэр чигтээ хэрхэн ВИЖНтэй лидерээ хүлээн зөвшөөрч дагасан түүх байдаг билээ. Мэдээж тэр дундуур Жамуха, Алтан, Хучар, Хөхүчү бөө, Тоорил хан гээд хүмүүс-лидерүүд гарч ирж, Тэмүүжинд амаргүй л байсан.

Гэхдээ Тэмүүжинд дагагч нар байсан учраас л тэрээр Монголын тал нутгийг нэгтгэж, өмнө нь бас дараа нь өөр ямар ч удирдагчийн хүрч чадаагүй амжилтыг үзүүлсэн билээ. Үр дүнд нь Монгол гэдэг нэр ертөнцөд цуурайтсан түүхтэй.

Стив Жобсыг Аппл компанийн ажилтнууд дагаж, фантаазыг нь бодит байдал болгохын тулд яг л монголын жанжид шиг сэтгэл цөлөн зүтгэснээр өнөөдөр 20хон жилийн дотор 1 их наяд долларын үнэлгээтэй компани болжээ. Хэрэв манайхан шиг "энэ ч дээ, за бие амар, албан тушаалдаа тогтож үлдэхээ л бодъё" гээд сууж байсан бол Аппл яг манайхан шиг л байх байсан болов уу.

Дагагчгүй лидер, Лидергүй дагагч гэдэг бол...

Мундаг лидер гэж харагддаг залуучууд байдаг. Тэд мэдээж бүгдийн л адил улс орноо хөгжүүлнэ, болохгүй байна бүтэхгүй байна, бачимдаж байна гэж ярина. Би хэд хэдэн ийм залууст "Чи үнэхээр Тэмүүжин мөн бол би Мухулай чинь болъё. Юу гэмээр байна?" гэж асуусан. Харамсалтай нь хариулт авч чадаагүй л байна одоо болтол. Дагуулж чадахгүй бол том ам гарч юу хийнэ.

Хэрэв үнэхээр Тэмүүжин мөн юм бол Мухулайгаа олох шиг сайхан зүйл байхгүй биз ээ гэж төсөөлөх юм.

Хүний нийгэм тэр чигээрээ багийн ажиллагаа. Багт лидер, дагалдагч гэсэн хоёрхон дүр л байдаг.

Яг л банкны захирал болохын тулд эхлээд заавал теллер болох ёстой шиг. Лидер болохын тулд дагалдагчаас л эхлэх ёстой. Нууц товчоон дээр түүнийг дурайтал бичсэн бий.

Уншигч та лидерээ хайж буй дагалдагч уу, дагалдагчаа хайж буй лидер үү. Эсвэл дөнгөж сая би юу уншчихав аа гэж гайхаж байгаа нэгэн үү. Таны энэ сэтгэгдэл таныг хэн бэ, нийгэмд ямар байр суурь эзэлдэг вэ гэдгийг маш тодорхой харуулах юм даа.

Монгол хүн гэж хэн бэ. Нүүдэлчин юм уу, хэн юм. Орчин үе юм уу, өнгөрсөн үе юм уу гэх маргаан, бодролууд их л явж байгаа харагддаг. Би харин хэлмээр байна. Монгол хүмүүсийн ухамсараас лидер хэмээх ойлголт алга болоод олон зуун жил болжээ.

Лидер хүн гэж хэн байдаг билээ, ямар дүр төрхтэй байх билээ гэдэг нь бидний ой санамжаас арилаад 800 жил өнгөрчээ. Одоо хараад ч танихааргүй болсон байна.

Энэ ямар хэнхэгтэй амьтан бэ, солиотой юм уу, онгироо цус вэ, би гэх өвчнөөр өвдсөн хөөрхий байна гэх мэтээр л онош тавих болов уу даа --- хэрэв жинхэнэ лидер өмнө нь гарч ирээд юм ярьж эхэлвэл.

13 comments:

Unknown said...

Сайн байна уу, таны blog-г үзлээ. УУлзаж санал солилцох 10 минут гаргана уу, дэлхийд монголын түүхээ суртачлах, монгол түмнээ соён гэгээрүүлэх ажлыг том бизнес болгох төсөл байна. Хандив хүсэээгүй болно. Тэмүүжин Боорчи мэт нөхөрлье.
Б.Алтанбагана

Unknown said...

Та бол миний мэдэх лидер. Би ч бас лидерээ их хайсан. Энэ биш юм байна гээд л чэклист бөглөж байгаа юм шиг зөндөө явсан. Харин одоо таныг харж, дагаж яваа. Энэ блогт үнэнхүү дуртай. Миний хүсэж байсан орон зай энд байсан. Илүү ойртож нөхөрлөх юмсан гэж боддог л юм. Голомт банктай хамтран ажилладаг. Таны лекцэнд сууж байлаа. Голомт банкинд ажлын ярилцлага хүртэл өгч явлаа. Гэвч хамт суугаад хуучилж үзээгүй ээ. Бидний зам огтлолцох, уулзах цаг ирнэ гэдэгт найдаж явдаг.
Хүндэтгэсэн Д.Хос-Эрдэнэ.

Unknown said...

Ta blog deerh niitleluudee emhetgej nom gargana gsen bodol bdag uu? Nom gargaval durtaiyaa avna shuu.

Badamdash said...

Дагагч болон гар нийлэн баг болон ажиллахад бэлэн байгаа шүү, Монголд ирэх үед нь уулзая

Unurjargal said...

Goy yumaa,, Bi ch bas namaig neg udirdaad zalaad chigluuleed ywchih hun baidagguin bhdaa gej ug boddog shuu.. Gehdee yagaad ch yum tiim hunteigee ygtag taardaggui

Orgilbayar.Z said...

Маш чухал нийтлэл байна баярлалаа.

Anonymous said...

Таныг маш их үнэлж, их олон зөв зүйл хийж чадна гэж итгэдэг.Дотроо бол таныг Лидерээрээ сонгоод удаж байна.Гэвч би хир их дэмжлэг үзүүлж чадах билээ, надаар дутахгүй байх гэж боддог юмаа.Хэзээ нэгэн цагт миний дэмжлэг, чадвар, хөдөлмөр хэрэг болвол дуртайяа даганаа :) Таньд амжилт хүсье

Unknown said...

Нэгийг бодож 2ийг тунгаах ухаан хайраллаа. Баярлалаа

Anonymous said...

Лийдэр гэдэг нь дагуулахын нэр биш үү? Дагагчгүй бол лийдэр гэж хэлэгдмээргүй юм.

Үнэнбаяр Ц said...

Блогийн бүх нийтлэлийг уншиж дууслаа.
Өөрийн туршлага, үзэл болдол... тархин дахь оюунаа уудлан олон хүнд хүртээл болгож байгаад баярлалаа.
Ярилцах, санал бодлоо хуваалцах олон зүйл байсан боловч ebook reader-ээр уншсан тул comment үлдээж чадаагүй дээ хүлцэл өчье.
Философийн фандаментал сэтгэлгээний сургуулиа улам өргөжүүлж хэлэлцуулэг явуулах боломжтой технолиогийн шийдлийг хийвэл илүү үр дүнтэй санагдлаа. Уншаад өнгөрөх нь дэндүү харимсалтай...

Bayarbaatar said...

Sain baina uu? Tanii blog iig bnga shagaidag hun bnaa :D. Shine niitlel huleej bga shuu. Amjilt!

For someone who wants to read said...

Би ч өөрийгөө дагагчаар бэлдэж, дагагч байхыг хичээж байна. Үнэхээр лидерийнхээ төлөө амь золин тэмцэх, зүтгэх хүсэлтэй. Буруу зөв, сайн муу гэхгүй үг бүхэнд нь итгээд зүтгэхийг хүсдэг. Гол нь хайгаад байгаа тэр нэг чанар л түүнд байвал юугаа ч харамлахгүй дагана. Таныг тэр лидер мигь байгаасай гэж хүсдэг. Тийм хувь тавилан тохиогоосой.

UROLOGY said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.