dexter гэж залуу "үнэ үнэхээр эрэлт нийлүүлэлт дээр тогтоогддог юм уу" гэж асуужээ.
Би дээр "онол худал болов" нэртэй нийтлэл бичээд хүн амьтан баахан мэтгэлцэв дээ.
Ер нь бол нийгмийн шинжлэх ухаанууд заримдаа суурь шинжлэх ухаанууд хүртэл тодорхойлолтуудаа эргэж харж байгаа цаг. Миний ойлгож байгаагаар оюуны хувьсгал маягийн юм явагдаад байна уу даа.
Үнэ эрэлт нийлүүлэлт дээр тогтож байгаа нь үнэн бас худал болж таарч байгаа юм. Эцсийн эцэст бол үнэ хэрэглэгч ба үйлдвэрлэгчийн ухамсар дээр тогтоогдож байгаа юм л даа. Эрэлт нийлүүлэлт гэдэг нь бол ухамсарласан ухамсарын илрэл болохоос биш эрэлт нийлүүлэлт гээд хоёр мангас гарч ирээд байлдаад байгаа биш юм.
Та бүгд одоо онолын номууд аваад харах юм бол Засгийн газар ба Төв банкны зүгээс улс орны эдийн засгийг сайжруулахын тулд авах арга хэмжээнүүд нь ухамсарт "ухамсарын шанаа" өгөх биш харин зүгээр л эрэлт нийлүүлэлтэд өөрт нь механик нөлөөлөл үзүүлэхэд чиглэгдсэн байгаа юм. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ, бууруулна ч гэх шиг. Тэгээд одоо эдийн засгийн нобелийн шагналтай нэртэй улсууд гарч ирээд "Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь хүүг бууруулдаг уу, үгүй юу" ч гэх шиг хэд хэдэн школд хуваагдчаад хэдэн арван жилээр маргаад байна аа даа. Үнэндээ тэгэх хэрэггүй ээ л гэх гээд байгаа юм. Энэ нь яг Наполеон бүх цэргүүдийнхээ нэрийг цээжээр мэддэг байсан болохоор цэргүүдийнхээ хайрыг хүлээгээд, тэгээд шууд л бүх байлдаанд ялаад байдаг байсан гэж ярьдагтай адил. Фундаментал сэтгэлгээ ёсоор бол иймэрхүү тайлбар, ийм байдлаар асуудлыг ойлгох нь өөрөө хөх инээд хүрмээр юм л даа.
Фундаментал сэтгэлгээ гээд би дахин дахин бичээд байдаг. Хүмүүс ерөнхийдөө харагдах байдал, үзэгдэх дүрс, сонсогдох чимээ, амтлагдах амтанд дулдуйдан ертөнцийн мөн чанарыг хүлээн авч, харсан үзсэнээ мэдлэг хэмээн сэтгэж --- түүнээсээ болоод мөн чанар, мөн үнэнг буруу ойлгодог юм. Фундаментал сэтгэлгээг ашиглан сэтгэснээр бодит мөн үнэнийг, уг чанарыг ойлгох боломжтой гэж би үздэг.
Эдийн засгийн ухаан мөн адил - эрэлт нийлүүлэлт нь яг өөрөө бол эдийн засгийн оролцогчид болох хүмүүсийн ухамсарт явагдаж буй өөрчлөлтийн тусгал болохоос биш ухамсарыг бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүй байх шиг байна. Эдийн засаг гэдэг бол мөнгө, хөдөлмөрийн харилцаа гээд бүдүүлгээр хэлчихвэл мөнгө ба хөдөлмөрийн харилцаа өөрөө яг юу юм бэ, уг чанар нь хаанаас ургаж байна гэдгийг бодох хэрэгтэй.
Та нар bloomberg дээр сувгаа тааруулаад 7 хоног орчим үзэх юм бол Дэлхий даяараа эдийн засгийг цаашид яах тал дээр юу хийхээ мэдэхээ байчихаад байгааг ойлгох болно. Бид сүүлийн 70000 жилийн турш гарах арга зам олсоор ирсэн, одоо ч гэсэн олох болно. Энэнд нэг их санаа зовоод байх юмгүй.
4 comments:
Миний асуултанд хариулсанд тань баярлалаа. Би өмнөх бичлэгүүдийг тань уншаагүй байж тийм асуулт тавижээ. Таны "Хавтгай эдийн засаг:Онолууд худлаа болсон нь..." сэдвийг уншаад зарим нэг ойлгодоггүй асуудлууд дээрээ ойлголтууд авлаа.
une hunii shunal deer togtdog geed helchihvel bur oilgomjtoi baij boloh yalanguya mongo n tsaas bolchihson orchin uyed.
Hehe, yadaj yag yamar yne gedgee ehleed todorhoilchood yarildaa.
Би санхүүгийн менежмент чиглэлээр их сонирхдог юм л даа энэ талаараа ч цаашдаа суралцах сонирхолтой байгаа. Тэгээд энэ чиглэл дээр таны бодлоор бүх суурь мэдлэг болон аргачлуудаа мэдэж авч болох хамгийн тохиромжтой ном юу вэ?
Post a Comment