Tuesday, June 8, 2010

Эрхэмсэг оршихуй

Өчигдөр намайг нэгэн банкныхан лекц уншаач гэж урьсаны дагуу очиж лекц уншлаа. Гол нь лекцэнд оролцогчид намайг leadership ба удирдахуйн талаар уншуулах хүсэлт гаргасан билээ. Би дандаа санхүү, санхүүгийн зах зээл, эрсдэл, хааяа менежментээр лекц тавьдаг болохоос биш өмнө нь дээрх сэдвээр уншиж үзээгүй юм.

Өмнө нь жаал жуул бодож байсан юмнуудаа нэгтгэж лекц болголоо. Харин лекцээ Vision-г тойруулан ярья гэж төлөвлөсөн тул үүнийг Монгол хэлнээ буулгах шаардлагатай боллоо. Учир нь би Эрхэм зорилго хэмээх монгол орчуулгыг нь хүлээн зөвшөөрдөггүй юм.

Эрхэм зорилго хэмээх холбоо үг нь "хараахан хүрч чадаагүй байгаа зүйлийг" илэрхийлдэг тул шаардлага хангахгүй байгаа юм.

Үүний оронд харин "Эрхэмсэг оршихуй" гэж ойлговол зохино гэж бодож байна. Аливаа байгууллага, багийн хувьд хамгийн чухал нь хүрэх гэж байгаа зүйл нь юм уу, эсвэл оршин тогтнох үндэс нь юм уу гэсэн асуудлыг тойруулж ярих нь зүйтэй юм шиг санагдана.

Тухайн байгууллагын хувьд биелдэг, хүрдэг зүйлс гэж байна. Гэтэл байгууллага хугацаагүй оршин тогтнодог билээ. Тэгэхээр түүний оршин тогтнолыг зорилго байдлаар тодорхойлох боломжгүй байна. Харин оршихуй байдлаар тодорхойлох нь зохилтой санагдана.

11 comments:

Anonymous said...

Хамгийн том нь хамгийн сайн нь гэж үү? Хамгийн их ашигтай эсвэл хамгийн олон хүнд танигдсан нь хамгийн агуу байгууллага уу?
Том, мундаг, нүсэр гэх мэт тодорхойлолтууд нь оновчтой илэрхийлж чадахгүй байна.

Харин

Агуу байгууллага бол эрхэмсэг оршдог байгууллага юм.

dddd said...

Bi huvidaa bol bileg gej orchuuldag yum. bileg uhaan, bilgiin melmii geh metchilen yaridag. bilegsheeh gej heltsdeg. aguulga alsiin ireedui dehi orshihuin chig barimjaa, uhaarahuin chig barimjaa, medlegiin chig barimjaa tuuniig tosoolohui, tuushtai barimtlahui baih hemeen uhdag. visualize gedeg ug vision gedeg ugtei undes bolob uu gej boddog tegj oilgovol yamar neg dur zurgiig ehleed tolgoidoo buulgah yum shig baigaa yum. tiim dur zurgiig buulgah, chig handlagiig tuushtai barimtlah geh met utga sanaa gej oilgodog

Уйгаржин said...

Төгс тодорхойлолт гэж хэцүү л байхдаа тухай улстөр,нийгэм,цаг үеээс хамаарч байнга хувисан өөрлөгдөх байхаа

Anonymous said...

Унзо арай л гуйвуулж ойлгоод байх шиг. "Vision" гэдэг үгний тодорхойлолтыг бизнесийн толь http://www.businessdictionary.com/definition/vision-statement.html гэсэн сайтаас харна уу. "Aspirational description of what an organization would like to achieve or accomplish in the mid-term or long-term future." гэсэн байна. (Номыг хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг чинь ойлгож байна л даа. Гэхдээ юм болгоныг өөрийнхөөрөө гуйвуулж болохгүй байх аа.) Бас нэр томъёоны орчуулгын талаар http://mongoliantranslation.blogspot.com/2010/05/blog-post_13.html эндээс орж үзээрэй.

Anonymous said...

Зарим талаар санал нэгдэж байна. Тэгвэл vision гэдэг үгийг урт хугацааны зорилго гэж орчуулчихаад бизнест цоо шинэ эрхэмсэг оршихуй гэдэг ойлголт гаргаж ирэх ёстой юм банйа даа. Тэр гуйвуулдагийн хувьд бол хааяа гуйвах магадлал байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрнө шүү. Харин юм болгоныг өөрийнхөөрөө гэдэг чинь логикийн хувьд огт буруу сонсогдож байгааг анзаараарай.

Anonymous said...

Ok. "Юм болгоныг өөрийнхөөрөө" гэсэн нь хэтрүүлсэн юм шиг байна. Хүлцэл өчье. Үргэлжлүүлж бичээд байгаарай.

Anonymous said...

Alsiin haraa gedeg chine yu bilee ?

Javkhlan said...

Mission and vision statement-iin Vision-ii tuhai yarij baigaa bol arai l buruu tailbarlaad baina daa. Vision gedeg ni tuhain company-ii ireeduid ooriigoo haana harahiig husej baina teriigee Vision statmenet deeree bichdeg gej surguulid zaalgaj baisan yum baina. jishee ni zah zeeliinhee leader bolno ch gedeg ch yum uu?

Douglas Edward said...

Энэ үгийн бизнесийн утга гэж онцгой юм байхгүй байх. Ерөнхий гол утгаа л баяжуулах байлгүй. Зарим хүн vision гэдгийг алсын хараа, алсын зорилго, зөн гэх мэтээр орчуулдаг. Би хувьдаа үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. World Vision гэдэг байгууллагыг Дэлхийн зөн гээд буруу орчуулаад хэвчихлээ. Миний бодлоор энэ үг нь тухайн хүн эсвэл байгууллагын ирээдүйд хүрэх цэгийг урьдчилан харсан утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл бараг үзэгдэл үзсэн юм шиг. Жишээлбэл олон давхар оффисын байртай, олон зуун салбартай компани болчихсон дүр төрхийг урьдчилаад харчихсан юм шиг.

Douglas Edward said...

Харин эрхэмсэг оршихуй гэдэг нь байгууллагад бус хүнд илүү хамаатай байхаа. Энэ үг нь Англи хэлний dignity гэдэг үгийн утгийг илүү их санагдуулдаг юм.

Anonymous said...

Би эхлээд vision-г эрхэмсэг оршихуй гэж орчуулаад байснаа одоо болиод жаахан өөрчиллөө. Vision бол Эрхэмсэг оршихуй-г харж байгаагаа хэлж байгаа гэсэн маягтай байна. Эрхэмсэг оршихуй дээр ойлгомжтой бичих гээд жоохон зовоод байна.