Wednesday, January 5, 2011

2011 онд Монгол

Эдийн засгийн хандлагын талаар дорвитой судлагаа хийн нийтлэмээр санагдаж хорхой хүрэвч даан ч амжихгүй юм.

Манай аналистуудын тооцоолсноор 2011 онд ДНБ одоогийн үнээр 10 триллион төгрөгт, 2012 онд 15, 2013 онд 24 триллион төгрөгт тус тус хүрэхээр байна. Энэ өсөлтөд уул уурхай хийгээд түүнийг дагасан эдийн засгийн өсөлтүүд орсон болно.

2011 онд эдийн засгийн холбогдолтой ард түмний амьдралд нөлөө үзүүлэхүйц голлох үйл явдлууд нь:
1. Хөрөнгийн зах зээлийн хөгжил шинэ шатанд гарах, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдах, Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийг удирдах тал дээр дорвитой ажлууд хийх, Дотоодын боловсон хүчин чадвахжих, ард түмний мэдлэг боловсрол нэмэгдэх зэрэг болно.
2. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаар ард иргэд өөрсдийн хөрөнгө мөнгийг мэргэжлийн менежерүүдэд даатгах, санд төвлөрсөн хөрөнгөөр үндэстний компаниудыг дэмжиж шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ.
3. Заавал даатгалын тухай хууль батлагдсанаар нийгмийн хариуцлагыг шинэ шатанд гаргах, Даатгалын зах зээл сонгодог утгаараа хөгжих үндэс бүрэлдэнэ гэж найдаж байна.
4. Таван толгойн хувьцааг ард түмэнд хуваарилах ажил цаасан дээр бууж, ард түмэн банкинд барьцаалж болохуйц, үр хүүхэддээ өвлүүлж чадахуйц хөрөнгөтэй болох алхам хийгдэнэ.
5. Монголын төр анх удаа олон улсын зах зээл дээр их наядаар тоологдох бонд гаргаж борлуулсанаар ард иргэдийн амьдралд шийдвэрлэвэл чухал нэн шаардлагатай асуудлуудыг өнөөдөр шийдэх санхүүгийн боломж бүрдэнэ. Шинэ цахилгааны эх үүсвэр, утаа, эрүүл мэнд, боловсролын салбарт шийдвэрлэх шинэчлэлт, 50 жилийн хугацаатай хөрөнгө оруулалт хийх мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж чадна. Эргээд энэ нь хөрөнгийн захыг хөгжүүлэх маш том хөшүүрэг болж өгнө.

No comments: