Saturday, April 28, 2012

Бид хэзээ болих вэ

Сая ТВ-ээр нэгэн хөтлөгч залуу, ихэд сэтгэл хөдлөлтэйгээр "Монголчууд бид хэзээ нэг нэгнийгээ төмрөөр дайрч алахаа болих юм бэ" хэмээн сүржигнэж энэ бүхний буруутан нь хурд хэтрүүлсэн жолооч мөн гэж тунхаглав. Үүний дагуу би энэ бичлэгийг бичиж байна. Монголчууд бид хэзээ асуудлыг дандаа буруу өнцгөөс нь харж сүржигнэхээ болих юм бэ. Дээхнэ шиг санагдаж байна. ТВ үзжээ суутал Шөнийн хоёр цагт "Очиж бүгдийг бусниулж бузар бизнесмэнүүдийг илчлэгч" ТВ-ийн нэгэн нэвтрүүлгийнхэнд дуудлага иржээ. Их Монгол хэмээх ресторан баранд - асуудал гарчээ. Нэлээн согтуу залуу Их Монголын хамгаалагч нар миний цамцыг урж, эрх чөлөөнд халдлаа гэж мэдэгдэнэ. Харин хамгаалагч нь 12 цаг болж хаах болсон, хаах шаардлага тавихад гараагүй. Ингээд 2 цаг болохоор нь түлхэж гаргах явцдаа цамцыг нь урчихсан юм байх. Цагдаа ирээд хоорондоо зохиц гээд явжээ. Харин ТВ-ийн хөтлөгч залуу тунхаглана - "Ресторан ажиллуулдаг муусайн баячууд, ард түмнийг дээрэлхэхээ хэзээ болих юм бэ - гэхчилэн". Одоо 50 гарсан хүн Социализм, Ардчилал - Төвлөрсөн, Чөлөөт эдийн засгаа хольж хутгаад ярьж байвал бас ойлгохсон. Харин 20 гаруй насны залуус ойд төөрсөн сармагчин мэт ийнхүү - дээрээс нь олон нийтийн индэр дээрээс бурангуйгаар тунхаглах нь аймшигтай бөгөөд харуусалтай. Монголчууд бид хэзээ асуудлыг зөв өнцгөөс нь харж сурах юм бэ? Жолооч нар бол сайн мэднэ дээ. Орой бүрэнхий бууж эхлэх үед гэрлүүгээ харьж явахдаа байнга сэтгэл түгшээстэй. Хэзээ нэг согтуу этгээд, эсвэл жоохон хүүхэд замын хажууд харагдах орчин хааж тавьсан машины цаанаас гэнэт үсрээд гараад ирэх вэ??? Энэ ТВ-ээр нүүр царайг нь, машины дугаартай нь гаргаад байгаа хүүхэд дайрсан гэх этгээдийн бичлэг бас гарч байнаа. Хүүхэд нэг машины урдуур гүйгээд гараад иртэл нөгөө машин нь ирж дайраад мөргөчихөж. Бичлэгээс тэгэж харагдаж байна. Машины эзэн согтуу байсан гэх боловч цагдаа тэгэж хэлсэнгүй. "Гишгэсээр байгаад л очоод мөргөчихлөө, би хүн дайраад алчихсан надад хэцүү байна, наад камераа холдуулаач дээ" гэж нэгэн залуу гуйна. Миний ээж машин жолоодож яваад хүн дайрчих вий гэж би байнга санаа зовдог. Даатгалын секторт ажилладаг учраас өдөр тутам л тээврийн осол харж байдаг болоод тэгдэг байж ч мэднэ. Миний ээж хэзээ ч согтуугаар жолоо барихгүй, хэзээ ч хурд хэтрүүлэхгүй - гэхдээ Монгол шиг газар бол мань хүн хүн дайрах магадлал их өндөртэй. Хүүхэд минь хаана гүйж яваад машинд мөргүүлэх вэ гэж бас л бид байнга санаа зовно. Дэлхийн хамгийн зөв жолооч, зам гарах талаарх хамгийн өндөр мэдлэгтэй хүүхэд хүртэл хоорондоо "мөргөлдөх" эрсдэл Монголд л бий. Монголчууд бид хэзээ асуудлын голыг нь харж сурах вэ? Зүй нь машин замаар машин, явган хүний замаар явган хүн нь явах ёстой бус уу. Тунэл болон төмөр гүүрэн гарцуудыг бариад машин замаар хүүхэд гардаггүй болгочихоё л доо. Тэр нэвтрүүлэгч залуу тэр дийлддэггүй сэтгэл хөдлөлөө иймэрхүү зүйлс, шинийг нэвтрүүлэхэд гаргаж болохгүй юу.

Thursday, April 12, 2012

Бизнесийн зорилго

Олон улсын хөрөнгө оруулалтын сангийн менежерийн өнцгөөс асуудлыг харахад сонин байх юм.

Сангийн хөрөнгийг үр ашигтай байршуулах, үндсэн дүнг алдчихалгүй байхын зэрэгцээ олох ашгийг максимум төвшинд аваачих нь ихээхэн төвөгтэй. Бас хийж байгаа ажлаасаа кайф авч орондоо тайван амардаг байх хэрэгтэй болно.

"Финляндад би жилийн ердөө 5 хувийн ашиг олдог, харин Монголд 20 орчим хувийг олох боломжтой. Гэхдээ би Финляндад эргэж очин дахин дахин хөрөнгө оруулалт хийсээр л байдаг, харин Монголд дахиж хөрөнгө оруулалт хиймээргүй санагддаг." гэж нэг танил маань хэлэв.

Ирээдүй их тодорхойгүй болоод ирэхээр л иймэрхүү мэдрэмж төрж байгаа юм. Хэдэн хувийн татварыг хэзээ яаж төлөх гээд байгаа нь ойлгомжгүй. Гэнэт нэг хууль гаргаад хөрөнгийг чинь булаагаад авч мэднэ. Ажлаа хийж чадахгүй байгаа ажилтныг халахад шүүхээс шийдвэр гаргаад өмнөх албан тушаалд нь эргүүлж авах лүндэн буулгана гэх мэт энэ улс Социалист юм уу, Ардчилсан юм уу - яах гээд байгаа нь ойлгомжгүй олон зүйлс бий.

10 аад жилийн өмнө Монгол улсад олборлогдож буй алтны үлэмж хэсгийн борлуулалт манай дилерийн ширээгээр (trading desk) дамждаг байв. Бид нар нийтдээ 100 гаруй алт олборлогч аж ахуйн нэгжүүдтэй харилцдаг, тэд маань дор бүрнээ хэдэн арваас, хэдэн зуун хүн ажиллуулдаг байсан. Компани бүр улсад олон тэрбум төгрөгний татвар төлдөг байлаа.

Гэтэл гэнэт Монголын бизнесийн ертөнцөд үргэлж тохиолддогчлон гахай модон дотроос, гай Монголын төрөөс - 68 хувийн татвар гээч юм гараад ирэвээ.

Уг түүхийг нь сонирхож үзвэл их гэгээлэг. Анхандаа бол манай 51 хувийн эзэмшилтэй Эрдэнэт үйлдвэр зэсийн үнийн өсөлтөөс ихээхэн ашиг олж эхэлсэн тул - Монгол өөртөө байгаа хөзрийг ашиглан үнийн өсөлтийн татвар гээч юмыг бий болгож авах содон арга сэдсэн. Харин хэлэлцүүлэг дээр гэнэт "Алтнаас бас авъя" гээд ороод ирж.

Харамсалтай нь үр дүнд нь дотоодын алтны сектор нэг л шөнийн дотор "будаа" болсон юм даа.

Ер нь бол улс орон, компани, айл өрх, гадаадын хөрөнгө оруулагч бүх л хүмүүст нэг л зүйл сонин байдаг. Энэ бол "тоглоомын дүрэм" тодорхой байх явдал юм.

Төр нь орж ирчихсэн компаниудад хэнийг ажилд авах, хэнийг халж болохгүй заагаад явж л байдаг.

Санхүүгийн секторт ажиллаж байгаа байгууллагууд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээл дээр нэвтрүүлэх бүртээ тусгай зөвшөөрөл авна. Тусгай зөвшөөрөл дотор тусгай зөвшөөрөл. Юу хийж болохгүйг нь л заах ёстой болохоос биш төр ингэж далдаганаж айл гэрийн унтлаганы өрөөний асуудлыг заагаад явж байж болохгүй.

Төр бол зохицуулах үүрэгтэй юм байна, оролцохгүй юм байна аа гэдгийг бид ойлгохгүй бол хоцрох нь. Тэр Монгол хэлний толь бичгээс зохицуулах гэж юу вэ гэдгийг нь тодруулж үзэх нь зөв байх.

Зарим хууль тогтоомжыг уншиж үзэхэд - хэнээс юуг хамгаалах гээд байгаа нь хүртэл ойлгомжгүй болж. Бүүр жишээ нь эзнээс нь хөрөнгийг нь хамгаалчихсан явж байх юм даа.

Monday, April 2, 2012

Fate destroyed

Миний нэг найз байх.

Бид анх 5-р ангидаа танилцсан юм. Хотын төвд Өвөө, Аав, 7-р ангийн эгчтэйгээ амьдардаг сайхан айл байсан боловч бид хоёрыг танилцсанаас хойш ердөө хэдхэн сарын дотор Өвөө, Аав хоёр нь бурхан болсон юм. Ийнхүү 2 балчир хүүхдийг хөдөөнөөс ирсэн хамаатнууд нь харж асрамжлах болов.

Бид хоёр үй зайгүй, цугтаа каратэгийн дугуйландаа явна, цугтаа гадуур "тэнэнэ", цугтаа Их дэлгүүр дээрээс ундааны шил авч архины үйлдвэрүүдэд "тушаана". Өдөртөө 1000 төгрөг олдог байж билээ. 7-р ангийн хүүхдүүдэд бол боломжийн л мөнгө байж. Тэгээд 250 төгрөгөөр нь Хужаагийн нуль гурил амтагдсан (гурил л байсан гэж залбирая) "шоколад" авч хувааж иднэ.

Шил ховордоод ирэхийн цагт бид 40 мянгатын айлуудаар явж шил асуудаг байж билээ. Одоо "шил авна, шил авна" гэж гадаа сонсогдоход нь инээд хүрдэг юм. Бид бараг л анхны шил-авнууд байсан байх даа.

Найз маань бие хаа, царай зүс сайтай, охидууд араас нь их гүйнэ, хотын төвийн цагаан хүү байлаа. Мань эр над шиг амьдралтай хүн хүний охин хүүхдийн амьдралыг авч явж чадахгүй шүү дээ гээд халгаадаггүй байж билээ.

Би бушуухан том болоод мундаг том компани байгуулж муу найзыгаа өөд нь татна даа гэж мөрөөддөгсөн.

10-р ангид ордог жил нөгөө хамаатнууд нь байрыг нь зарж, өөрсдөө хойшоо хашаа авч, манай хоёрт ойр зуурханы хувцас хунараас өөр юм авч өгсөнгүй.

Би ядуу оюутны замналаараа замнаж, найз маань сураг алдрав. Тэгэж тэгэж уулзахад мань эр бас ч гэж гайгүй ойр зуурханы ажил төрөл хийсэн шигээ байлаа. Дахиад жаахан тэсээрэй гэж би найздаа хэлж билээ.

Ингээд дахиад хэдэн жилийн дараа уулзахад найз маань их л гундуу, царай алдчихсан байв. Тэр маань надтай гар барьж чадахгүй халгана. Нүдэнд нь нулимс цийлэгнэж "хөгшин чинь хуруунуудгүй болчихсон ш дээ" гэлээ. Газан бортго бүлээсгэх гэж галд ойрхон барьж байгаад дэлбэлчихжээ. Хоёр гарынх нь хуруунуудаас юм үлдсэнгүй.

5-р ангийн дэгэж дэрвэж явсан жаал хүү, надтай цуг хүнд шилтэй үүргэвч үүрээд явж байсан тэр жаал хүүд ямар ч буруу байгаагүй ээ.

Хүнд ямар ч гэр бүл, ямар ч хувь заяа ногдсон байсан тэгш боломж олгогддог тийм л нийгмийг цогцлоон байгуулах нь бидний зорилго юм шиг.

Sunday, March 25, 2012

Unser Kampf!

Бид бүгд хөгжих гэж яарч бас ядарч байна. Зам засагдана, шинэ онгоцны буудал баригдана, өндөр шилэн барилгууд босноо босно.

Гэхдээ энэ чинь хөгжил биш. Хонг Конгод эсвэл Лондонд очоод тэгш дардан зам, өндөр шилэн барилгуудыг хараад "Аяа Хөгжил дэвшил гэж энэ болой" хэмээн дуу алдсан бол бид их л гүехэн сэтгэсэн байх юм.

Тэрний цаана нь, ард нь, гүнд нь нуугдан буй зүйлсийг бид ухан ойлгосноор сая хөгжил гэж юу болох, түүнд хүрэхэд юу хэрэгтэй ухамсарлах болно.

2008 онд олон улсын эдийн засгийн хямрал ид нүргэлж эхлэх үеэр нэг асуудал миний толгойг байнга зовоох болсон. Би тухайн үед шийдвэр гаргагч олон хүмүүсээс асууж ч байв. Яг л энэ үед бид зөв хөгжил, буруу хөгжил хоёрын аль нэгийг нь сонгох салаа замын эхэн дээр зогсч буй мэт санагдаж байлаа. Одоо бол харин аль хэдийнэ буруу замаар яваад эхэлчихсэн. Тухайн үед нийтлэл бичсэн санагдана.

Бид 10 ширхэг өндөр шилэн байшинтай, тэр байшингуудын хооронд дардан сайхан замтай, баячууд нь орж үйлчлүүлдэг өндөр үнэтэй эмнэлэг, барууны зочин гийчин тухлах үнэтэй ресторан тэргүүтэн, ухамсар-боловсрол-ядуурлын хам шинж доройтолд орсон дундаж анги, олон улсад эцсийн бүтээгдэхүүнээр өрсөлдөх ганц ч секторгүй тийм л улсыг зүглэн эргэлт буцалтгүй алхаж байгаа.

Миний хүүг ХУРАНДААГИЙН хүүхэд зодчиход хариуцлага хүлээхгүй. Харин миний хүү ХУРАНДААГИЙН хүүг зодвол шоронд сууна. Бид ийм нийгэмд алхаад орчихожээ.

Зарим хүмүүс баячуудын хороолол үүслээ, баячуудын хүүхэд сурдаг сургууль байна гэх мэтчилэн бичсэн байна лээ. Үгүй ээ. Энэ бол буруу. Ингэж ярьж болохгүй. Бид огт хөдөлмөр хийдэггүйгээсээ болоод ядуурлын туйлд орсон цөөхөн ядуу бүлэг, маш сайн хөдөлмөрлөж бас магадгүй луйвардаж мөнгөтэй болсон цөөхөн хэсэг хүмүүсийг одоо ярихгүй. Ярьдаг цаг, үе нь байдаг. Би дундаж ангийг, хүн амын 90%-ийг бүрдүүлэх дундаж анги 5, 10, 50 жилийн дараа хаана байх вэ гэдгийг л харж байгаа. Тэрнээс биш баян хүмүүсийг үзэн ядаад байгаа ч юм шиг тэнэг зүйл ярьж болохгүй. Тэдэн дунд чинь бас чин шудрага хөдөлмөрөөрөө мөнгө олсон хүмүүс ч бий.

Хаана байж болзошгүйг нь хэлэхээр "хараар будлаа" гэх мэтчилэн хүртэл хэлсэн. Хар зүйлийг хараар нь л хэллээ. Хэн нэгэнд таалагдахын тулд хар зүйлийг Цагаанаар будаж хэлэх ёстой байсан юм уу эсвэл?

Өнөөдөр Эрсдэл гэхээр үер усны эрсдэл ярьдаг, өрсөлдөх чадвар гэхээр ямааны ноолуур ярьдаг ийм ухамсарын доройтолтой элитүүдтэй нийгэмд бид алхан оров. Өнөөдөр эдийн засгийн тэгш өсөлт гэхээр Төр гүйж очиж хувьцаа хуваарилж, хүмүүст ижилтгэн мөнгө тараадаг ийм нийгэмд бид 20 жил ухантаж ухантаж алхан оров. Социализмийн үед ядаж илүү хөдөлмөрлөсөн нь арай илүүг авдаг меритокраси систем бий болгох гэж үзэж байсан юм ш дээ.

Хонг Конгод очин, өндөр шилэн байшингуудын дээд давхаруудаар биш харин доод давхарын дэлгүүрүүдээр хэсч хэсч ирчихээд "намайг Хонг Конгод байхад..." гэж ярих эсвэл Америкт очин пицца зөөсөөр сургуулиа дүүргээд яг Америк мөн чанар, нийгмийн утга учрыг ойлголгүй ирчихээд Америкийг нэвт шувт мэддэг хүн шиг ярих тэргүүтэн нь үлгэрлэвээс бид ардчилалын мөн чанарыг огт ойлголгүйгээр 20 жилийн турш ардчилал хийсэнтэй, зах зээлийн эдийн засгийг бүрэн ухалгүйгээр 20 жил төрийн ч юм шиг, зах зээлийн ч юм шиг эдийн засгийг халтуурдсантай агаар нэгэн буй.

Миний бичлэгүүдээс гадаадад төгссөн хүмүүст аллергитай ч юм шиг уншигддаг гэнэ. Үгүй. Би тэр хүмүүс илүү их үүрэг хариуцлага хүлээх ёстой учраас гоморхож байгаа юм. Би тэр хүмүүст ухамсарын шанаа өгч байгаа юм. Илүү ихийг хийгээсэй билээ дээ. Илүү хариуцлагатай байгаасай даа.

Чөлөөт зах зээлт ардчилсан дэглэмт нийгмийн агаар ус нь хүн өөрийн хувь заяаны эзэн байж, улс орны хөгжлийг нуруун дээрээ авч явахад оршино. Хүн өөрийнхөө хувь заяаны эзэн байж чадах нөхцөл бүрдэхгүй байхаар зарим хүмүүс хувьсгал хийнэ гээд явж ч байх шиг, орц болгон бөөтэй болж ч байх шиг. Эр хүн ядрахаараа яадаг гэдэг билээ дээ.

Төр бол загалмайлсан эцэг биш. Төр анх бий болоод дараа нь хүн бий болоогүй билээ. Төр бий болоод дараа нь нийгэм бий болоогүй билээ.

Ардчилсан дэглэмт, чөлөөт зах зээлт нийгмийн үндэс нь хүн өөрийнхөө хувь заяаны эзэн байх нөхцөл бүхий цогц дэд бүтэц байх явдал мөн. Энэхүү цогц дэд бүтцийн нэгэн чухал салбар дэд бүтэц нь төр болно. Төр гэхдээ өөр үндсэн 3 дэд бүтцийн нэг нь л болохоос биш толгойд нь байдаг дэд бүтэц бишээ. Тэр нөгөө ижил төвшний хоёр дэд бүтэц нь нийгмийн сайн дурын байгууллага, бизнесийн байгууллага нар болно.

Өнгөрсөн 20 жилд дээрх 2 огт хөгжсөнгүй. Огт алга байна. Бизнесийн нэртэй байгууллагууд бий болов ч эдгээр нь ердөө мөнгө хүүлэгч болхи хэлбэрийн ломбардууд төдий.

Баялагийн тэгш хуваарилалт гэж ярьж байна. Тийм юм байхгүй. Баялагийг шудрага хуваарилдаг зах зээл л гэж байдаг болохоос биш хэн нэгэн этгээд хуваарилах гээд байгаа юм шиг Монгол хэлний үгийн санд бүүр сууж эхэллээ. Энэ бол тоо томшгүй мушгисан, гуйвуулсан ойлголтуудын нэг. Энэ бол ухамсарын доройтлын шинж чанар.

Бид эрсдэл гэхээр жишээлбэл Эрсдэлийг удирддаг нийгмийн дэд бүтцийг яаж хөгжүүлэх тухай ярих ёстой. Бид өрсөлдөх чадвар гэхээр өрсөлдөх чадварыг байнга дээшлүүлж байдаг дэд бүтцийг хэрхэн бий болгох тухай ярьж байх ёстой юм биш үү? Яагаад бид нар ямааны ноолуур яриад сууж байгаа юм бэ дээ.

Бид өнөөдөр баялагийг зөв, шудрага хуваарилдаг зах зээлийн дэд бүтцийг бий болгох тухай ярих ёстой болохоос биш Багш нарын цалинг нэмнэ, Махны үнийг бууруулна, Таван толгойн хувьцааг тараана - ингэж ярьж болохгүй ш дээ. Арай ч дээ. Тэгвэл болиод буцаад социалист орон болчихоё л доо.

Махын үнийг хэн нэгэн манипуляци хийж өсгөх хийгээд, хэн нэгэн буулгасан дүр үзүүлж баатар болж ард түмний өмнө тоглолт хийгээд байгаа юм уу эсвэл.

Өнөөдөр махны үнэ шудрага, зөв, үр ашигтай тогтох тийм механизм - дэд бүтцийг хэрхэн бий болгох тухай яръя л даа.

Тэр тухай purplebook.mn дээр ярилцацгаая. Бид одоо цэцэрхэж ханалаа. Хэрэв бид иргэн мөн ухаантай, Монгол хүний цустай нь үнэн л юм бол энэ асуудлуудаас нэгийг нь тэр мундаг facebook, google-ээ ашиглаад интернетээс судлаад бичмээр байна.

Чи өнөөдөр Монгол хүн болсоныхоо хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй юм бол би амьтан болсоны чинь хувьд үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ (эрүүл, аюулгүй, шудрага орчинд амьдруулах) биелүүлэхийг шаардаж байна.

Хувьсгалын төлөө биш, эх орныхоо төлөө биш, өөрийнхөө төлөө биш, хань ижлийнхээ төлөө биш харин үр хүүхдийнхээ төлөө интернэт ух, бич, - facebookд, twitterд,хэрэгтэй бол жагс.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг яаралтай баталцгаая, хувийн тэтгэвэрийн тогтолцоог яаралтай нэвтрүүлье, боловсролын системд жил бүр хэдэн тэрбумаар нь хөрөнгө оруулалт хийцгээе, монгол малын махны гарцыг сайжруулъя, утааг арилгая, 5-р цахилгаан станцыг баръя - ийм асуудлуудыг бариад өлсгөлөн зарлаж болно, тэмцэл хийж болно.

Saturday, March 24, 2012

twitter

@ganzorigu хаяг дээр twitter хаяг нээв. Хэр үр дүнтэй харилцааны хэрэгсэл болохыг нь харъя.

Wednesday, March 7, 2012

Infrastructure of Capital Markets: Development Model For Mongolia: Essay I

There must be a reason why financiers paid that much. Well, there is. Although many of their pays are baseless.

The fundamental reasoning is that Financial Markets act as irreplaceable systematic mechanism for "distribution of Wealth/Resource/Knowledge".

The idea of existence of a pure, perfect government has always been falling apart for millenia. It is very similar to an idea of living-forever, pure, perfect, never-mistake-producing CEO of a corporate. In ancient times philosophers took a step beyond the imaginations (unnamed philosophers that are the greatest) and laid foundations for a complete system (not for a single body) that promotes an environment for a just/true/pure society.

I applaud to these greatest philosophers of all times.

A never detachable part of that complete system is Financial Markets. As a system on its own it intends to be pure and perfect and as I just mentioned helps to create and distribute wealth/resource.

As it can be few hundred pages, today I will only emphasize the role of Capital Markets, and specifically the role of Investment Funds.

Well today, many government regulators and market practitioners do seem to think that public needs to be educated by some supreme authority (day dream) and invest in stocks for themselves. Investing in stocks is a part of a National Saving procedure. Conventional Macro economic consensus holds that a country with more national saving tend to have more robust economy and more stability during volatile times.

Investing in stocks is very similar to Saving in Bank deposits from fundamental micro economics sense. But from macro economics perspective it is rather different in a way that investing in stocks is a better leverage for creation/distribution of wealth/resources. So one could just think it is a bit of a more leverage.

"""Leverage"""

Leverage is (gearing - british say) a major economic invention (I would rather say a phenomenon - I assume early philosophers themselves haven't imagined) that is like a double edged sword.

If the economy is dipping more leverage is bad. Because you are more hurt. So in such case, from micro economics perspective, a family/individual shall certainly favor Bank Deposits.

If the economy is garnering upwards momentum like in the case of current Mongolia, the government hopes that families are more leveraged e.g. have more money in stocks rather than savings.

Let us hold on for a while before starting to check the risks of stock investing.

If I were given 3 days, I can produce you a very close number (in few hundred to few billion dollars) that how much foreign investors made on "Mongolia Momentum".

Mongolia Momentum is good. Foreign investment is desired. But if all money is made for experienced foreign investors and not for Mongolian families - then Mongolian Government is deemed "inefficient".

Well, if we ever condemn foreign investors for our stupidity, it will sound exactly the same as senior international agency economist calling Derivative a dangerous tool for Mongolia and using derivative could be seen as gambling.

The question from such economist, who is putting the name of his organization (the greatest organization-invention of mankind) to swamps, is "How many people a knife has killed since its invention during the last few thousand years?"

True knowledge stems from True intention. I am never against people who studied at very good schools. I myself dreamed to study in Harvard. But I always try to express that I have seen enough people who put the names of their schools, organizations, even their country to swamps. It is not the race, school or organization that makes you smart. It is your true intention and belief in your true knowledge that makes you better.

Okay, let us get back to the topic.

So now we know that we should promote public to invest in stocks because it offers more leverage from Mongolia Momentum. And let me not forget to mention you about all the companies that will list on the MSE and let investors lose money. Yes, there will be plenty of such companies.

I started this essay about the wrong folded intention of main street to educate all public on stock investing. This is obviously obsolete. I know this from my 8 years of experience educating professionals on financial markets topics.

But there is very smart and natural infrastructure of capital markets - it is the Investment Fund. I expressed my idea to distribute TT stocks through Mongolian Investment Funds, so that population will have a representation in the company and inefficient privatization of 90's will not repeat itself.

Why inefficient privatization? Am I against few families getting all wealth?
Well I could have been, but no. I am more concerned about our competitiveness. Even if few families got most of the wealth, we could have global companies like Samsung, Hyundai if the privatization were rightly done.

Did Harvard economist who were advising CIS governments knew hot to privatize? No...

This is called new paradigm shift in macro economics. We must stop basing our macro economics decisions on models that are based on Biblical centered, western markets.

Investment funds can play a significant role in educating population, helping them to smartly leverage, help capital markets to create/distribute wealth.

Hey we are in a globalized markets and global capital markets does not wait someone who is lagging. Its inherent systematic design is to wipe out inefficient players and dump them in the back yards of the markets. Mongolia, we, do not want to be the trash.

But we can even use this systematic infrastructure for our sake and become one of the premier nations and set the global policy.

Shall a young, new Mongolian depend on an inefficient Government handing out 100$ a month?

No, we have a better destiny to make each of our citizens millionaires, make them scientists not miners, doctors not herders!!!

Wednesday, February 29, 2012

Монгол бахархал

Саяхан нисэхийн зүгээс ирж явлаа. Гэтэл гадны зочин төлөөлөгчид явж зам боолоо. Тэдгээрийн ардхантай хотын төвийг чиглэн явлаа.

Олон улсын нисэх буудлаас хотын төв хүрэх зам нь барууны стандартаар бол ердөө нэг урсгалын өргөнтэй шахуу, тэгээд тэрүүгээр нь тохой шүргэх зайнд хоёр машин 80 км цагийн хурдтай (crash test 60 дээр хийгддэг) зөрж өнгөрдөг, автобус нь зам дээрээ зогсч зорчигчоо авдаг, явган хүний гарц нь замтайгаа нэг төвшинд огтлолцдог, туслах зам, уулзвар нь өргөтгөгдөөгүй, хашлагагүй замтай улс дэлхийд хэд бий бол. 150 сая төгрөгийн үнэтэй Lexus 570 уначихаад урд суудал дээрээ ангир үрээ зогсоогоор нь урд самбарыг түшүүлчихсэн явуулж байдаг ийм дүүрчихсэн хүмүүс өөр хаана байдаг юм бол.

Монгол хүнийг доош нь хийсэн харцыг цаг тутам мэдэрч, тэр харц болгонтой олон жил тулалджээ. Гадны хүнд Монгол хүний төлөөлөл болж Монгол хүн бол тэднээс огт дутахгүй гэдгийг байнга бүх талаар харуулахыг эрмэлзэн явж ирлээ.

Гэтэл ийм сүйрчихсэн замаар яваад Төрийн ордонд маань очиж буй гадны том дипломатад Монгол хүнийг хүндэтгэх сэтгэл төрөх үү? Монгол улсыг маань өрөвдөж дооглох биш үү.

Энэ зам дээр, тэр зам дээр гэр бүлээрээ 5, 10, 15-аараа үхэжээ л гэдэг. Аан л гэдэг. Уул нь эгнээг нь тусгаарлаад хашлага л барьчихвал болох юм шүү дээ. Арай дэндэж байгаа юм биш үү.

Бид хичнээн удаан ядуу, тэнэгээ гайхуулж явах ёстой вэ. Ингэж гуйлгачин байх нь Монгол бахархал мөн үү. Эсвэл энэ нь нөгөө Монгол омогшил нь юм болов уу. Гуйлгачин царайлж, гуйлга гуйхыгаа Монгол омогшил гээд байгаа юм уу.

Монгол хүн дэлхийд дээд төвшинд байж чадна гэдгийг харуулахын тулд Харвардын профессортой хүртэл ном хаялцаад дийлж болно.

Гэхдээ одоо энэ сонин биш байна. Гадны зочин Монголын ард түмнийг доош нь хийж, "тэнэг нүүдэлчин" гэсэн харцаар харахаас өөр аргагүй болгох нөхцөл байдлыг бид өөрсдөө бүрдүүлж болохгүй. Бид гадны хүнтэй Монгол нэрээр уулзаад хулхидаж болохгүй, хулгай хийж болохгүй.

Өнөөдөр Орос хүнийг дэлхийн бизнесийн талбарын аль ч өнцөгт жигшиж байна. Дэндүү увайгүй загнаж, дэндүү их луйвардлаа. Хэдхэн муу бизнесмэн, орос хүний оронцогуудаас болж Оросын ард түмний нэр хүнд унаж байна. Үүнийг бид өөрсөд дээрээ давтах хэрэггүй.

Монгол хүмүүс дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж чадна. Чадахын тулд харин 100 литр хөлс урсгах хэрэгтэй. Хөдлөхгүй бол хөлс гарахгүй. Энэ яваа насандаа Lexus 570 авах гэж (тэгээд урд суудал дээр нь хүүхдээ зогсоож дэлхийн хамгийн наад захын хүний мэддэг хамгийн аймшигтай эрсдэлд оруулах гэж) амьдрах юм уу. Эсвэл 100 жилийн дараа Монгол хүмүүс хүн төрлөхтөнийг өнгөлөх хөрсийг бэлдэх "чийгийн улаан" болох гэж амьдрах уу. Бид энэ яваа насандаа түүнийг харахгүй нь лавтай.

Гэхдээ хэзээ ч харахгүй мөрөөдлийнхөө төлөө бид өнөөдөр амьдрахгүй бол ирээдүйд Монгол хүн гэж байх эс байх тухай асуудал яригдана. Бидний мөрөөдлийг бидний үр хүүхэд харахад л хангалттай байх тийм аймшигтай өндөр төвшний ухамсартай байж бид чадах уу?